| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/0279/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/327 |
| Огноо | 2025-11-12 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Х.Ууганбат |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/327
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг,
Улсын яллагч Х.Ууганбат,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа,
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч *******,
Өсвөр насны шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2011 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, 14 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Сүхбаатар аймгийн ******* сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн ******* ангийн сурагч, ам бүл 6, эцэг, эх, ******* дүүгийн хамт Сүхбаатар аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* хотхоны 205-0******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
******* овогт ******* ()
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Өсвөр насны шүүгдэгч ******* нь бүлэглэн Сүхбаатар аймгийн ******* сумын ******* дугаар баг “*******" хотхоны 6-1 байрны орцноос 2025 оны 05 дугаар сарын 1*******-ны өдрийн 21 цагийн орчимд эзэмшлийн "GIANT XTC 800" гэх цагаан өнгийн бичиглэлтэй 27,5 инчийн дугуйтай, шингэн тоормостой, урд талдаа *******, ард талдаа 9 араатай унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,*********************,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохоо илэрхийлж “Өөр ярих зүйл байхгүй” гэж мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг танилцуулж, шинжлэн судлав. Үүнд:
- 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн гэмт хэргийн талаарх “ 2025 оны 05 дугаар сарын 1*******-ны шөнө 22 цагаас хойш Сүхбаатар аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* хотхоны 6-р байрны орцонд байх миний эзэмшлийн Giant брэндийн унадаг дугуй алга болсон” гэх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 5-р хуудас),
- Хэргийн газарт үзлэг хийсэн “Сүхбаатар аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* хотхоны 6-р байрны ертөнцийн зүгээр зүүн зүгт харсан орцны хаалгаар орж харахад 1 давхарт 2 давхарт гарах шатны хажууд хүүхдийн ягаан өнгийн алаг дугай, том хүний хар өнгийн нийт 2 дугуй байв. Уг хоёр дугуйны хажууд алдагдсан гэх Giant XTC 800 загварын унадаг дугуй байсан гэснийг гэрэл зургаар баримтжуулав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-9-р хуудас),
- Хохирогч дахин өгсөн: “Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Тухайн хүмүүс миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 2*******-р хуудас),
- Гэрч Б.******* өгсөн: “Тухайн үед манай хүү ******* нь хэлэхдээ "Манай найз унадаг дугуйтай больё гэхээр нь 2025 оны 05 дугаар сарын 1*******-ны орой 21 цаг өнгөрч байхад найз тэй бэлтгэлээ тарж явж байгаад унадаг дугуйгаа алдсан гэх айлын хоёр давхарт байх хамаатныхаас нь гарч яваад нэг давхарт нь унадаг дугуй байхаар нь аваад дугуйг аваад явсан" гэж надад тайлбарласан. гэх хүүхэд нь надад хэлэхдээ "Би авсан унадаг дугуйгаа өөрөө задлаад рамыг нь авсан айлынхаа ойролцоо үлдээсэн. Тэгээд хоёр дугуйг нь айлын эзэнгүй хашаа руу шидсэн олохгүй байгаа" гэж хэлж байсан. Тэр үед цагдаагаас над руу холбогдож "манай хүү , ангийнх нь найз нарыг унадаг дугуй хулгайлсан байна" гэж хэлсэн. Би гийн аав, ээжтэй унадаг дугуйны гарсан үнэлгээг нь 50 хувиар нь хувааж төлсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-*******0-р хуудас),
- Гэрч н өгсөн: “Тухайн үед өөрийн хүү г хүний унадаг дугуй хулгайлсан талаар цагдаагаас анх над руу ярихад нь мэдсэн. Манай хүү нь надад хэлэхдээ “2025 оны 05 дугаар сарын 1*******-ны орой 21 цагийн үед бэлтгэлээ тараад гэр рүүгээ явж байхад 2 дугаар сургуулийн зүүн талд байдаг ******* хотхоны гадаа хашаа налуулсан байдалтай унадаг дугуй байхаар нь найз *******аар тухайн унадаг дугуйг авхуулаад унаад явсан. Тэгэхдээ гудамжинд явж байгаад унадаг дугуйгаа задалж үзээд эд ангиудынх нь хагасыг нь буцаагаад ******* хотхоны гадаа аваачиж үлдээсэн. Хагасыг нь цэцэрлэгийн ар талын эзэнгүй хашаанд орхисон” гэж надад хэлсэн. Тэгээд буцаад нөгөө дугуйгаа олоогүй" гэх мэдүүлэг (хавтаст хэргийн **************-*******4-р хуудас),
- Хөрөнгийн үнэлгээний Болор үнэлгээ ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 25021*******0 дугаартай "...1. 2025 оны 05 дугаар сарын байдлаар хуучин унаж хэрэглэж байсан giant брэндийн унадаг дугуйны зах зээлийн үнэ цэнийг 1,1**************,*********************.******* буюу бүхэлчилвэл 1,*********************,000.00 /нэг сая гурван зуун гучин гурван мянган/төгрөг гэж үзлээ." гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн *******9-44-р хуудас),
- Камерын бичлэгт үзлэг хийсэн “Камерын тусгал бага, шөнийн бичигдсэн бичлэгийн харагдах байдал муу, хяналтын камерын бичлэгт ямар нэгэн сэжиг бүхий үйл баримт бичигдээгүй” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 11-14-р хуудас),
- Өсвөр насны шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн: “Тухайн үед би сургуулийн хойд талд найзындаа байж байхад "унадаг дугуй угсраад өг" гэж дуудсан. Тэгээд би тэй уулзсан. Тэгэхэд унадаг дугуй байсан гэх газар руу дагуулж явсан. Тэгээд би тэр байрны нэг давхрын орцонд байсан цагаан өнгийн бичиглэлтэй, ногоон алаг өнгийн дугуйг аваад д өгч явуулаад би өөрөө гэр рүүгээ явсан. Тэр өдрөөс хойш хэд хоногийн дараа найзуудтайгаа хөлбөмбөг тоглож байхад цагдаа ирж намайг авч явсан. Би тэр унадаг дугуйг ашигласан, эд ангиудаас нь авсан зүйл байхгүй" гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6*******-64-р хуудас),
Өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
- Насанд хүрээгүй яллагдагч *******ын нас тоолсон тэмдэглэл “2025 оны 05 дугаар сарын 1*******-ны өдөр 14 нас 1 сар 7 хоногтой” иргэний улсын бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 76-78-р хуудас),
- Төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 77-р хуудас),
- Иргэний улсын бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 78-р хуудас) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд уг нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байна.
1.1. Өсвөр насны шүүгдэгч ******* нь 2025 оны 05 дугаар сарын 1*******-ны шөнө 21 цагийн ойролцоо Сүхбаатар аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* хотхоны 6 дугаар байрны орцноос бүлэглэн эзэмшлийн Giant XTC 800 загварын унадаг дугуйг хулгайлан авч 1,*********************,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч , гэрч , нарын мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний Болор үнэлгээ ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, насанд хүрээгүй шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, өсвөр насны шүүгдэгчийн нас тоолсон тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
1.*******. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хуульчилсан.
1.4. Шүүгдэгч *******ын үйлдэл нь бусдын эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрхэд шунахайн сэдэлтээр нууц далд аргаар халдан, эд хөрөнгийг эзэмшигчид мэдэгдэхгүйгээр хууль бусаар авч захиран зарцуулах боломж бүрдүүлсний улмаас Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан байх хулгайлах гэмт хэргийн шинжийг хангажээ.
1.5. Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр атлаа түүнийг хүсэж хийсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул түүний үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэртэй ба уг үйлдэл болон учирсан хохирол хоорондоо шалтгаант холбоотой гэж дүгнэв.
1.6. Сүхбаатар аймгийн Прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч *******ыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирсон байх тул түүнийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд өсвөр насны шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Зулаа нараас дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Уг гэмт хэргийн улмаас ад 1,*********************,000 төгрөгийн хохирол тогтоогдсон бөгөөд хохиролд 1,*********************,000 төгрөг төлсөн байх тул хохирол төлөгдсөн гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Өсвөр насны шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь 2011 онд төрсөн, 2025 оны 05 дугаар сарын 1*******-ны өдөр гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй буюу 14 нас 1 сар 7 хоногтой байсан нь түүний төрсний гэрчилгээний хуулбар, мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл болон бусад хувийн байдлын талаарх баримтуудаар нотлогдож байх тул *******ыг “Өсвөр насны хүн” гэж үзэх бөгөөд тус гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн байна.
Өсвөр насны шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2.2. Өсвөр насны шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заасан гэмт хэрэг нь “хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд улсын яллагч болон өмгөөлөгч нарын зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ:
2.*******. Өсвөр насны шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас: “ Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Өсвөр насны шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, өсвөр насны хүүхэд анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хохирлыг төлж барагдуулсан зэргийг нь харгалзан үзэж өсвөр насны шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дэх заалтад “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авах саналтай байна” гэх дүгнэлтийг,
2.4. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаагаас: “*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. Хохиролд нийт 1,*********************,000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогчийн зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй гэсэн байдаг. Өсвөр насны шүүгдэгч *******ын хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Улсын яллагчаас гаргасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах саналыг дэмжиж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
2.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Наймдугаар бүлэгт өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тусгай журмыг хуульчилсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна” гэж заажээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн өсвөр насны шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, түүнийг нийгэмшүүлэх зорилгоор, өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан,
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн *******-т “Шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ бүлэгт заасан журмын дагуу ял оногдуулж, оногдуулсан ял дээр нэмж, эсхүл ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, 8.7 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно”, 8.7 дугаар зүйлийн 2-т “Шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг гэм бурууг нь ухамсарлуулах, хохирлыг нөхөн төлүүлэх, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ хуулийн 7.******* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүргийг хүлээлгэнэ” гэж заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан ял оногдуулахыг тэнсэж нэг (1) жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч *******т зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж хэрэгжүүлэхийг Хүүхэд гэр бүл, хөгжил хамгааллын газарт даалгаж шийдвэрлэлээ.
*******. Гэм хор, хохирлын талаар:
*******.1. Өсвөр насны шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ад 1,*********************,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгчийн хууль төлөөлөгчийн зүгээс "GIANT XTC 800" гэх цагаан өнгийн бичиглэлтэй, 27,5 инчийн дугуйтай, шингэн тоормостой, урд талдаа *******, ард талдаа 9 араатай унадаг дугуйг зах зээлийн үнээр 1,*********************,000 төгрөгөөр тооцож хохирлыг нөхөн төлсөн болох нь хохирогч “Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Тухайн хүмүүс миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан” гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
4. Бусад асуудлаар
4.1. Өсвөр насны шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэгт иргэний хувийн бичиг баримт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдав.
4.2. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.2 дугаар зүйл, *******6.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, *******6.6, *******6.7, *******6.8, *******6.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч ******* овогт ******* ()-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн *******, 8.7 дугаар зүйлийн 1, 2-д заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч ******* овогт ******* т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан ял оногдуулахыг тэнсэж 1 (нэг) жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч *******т зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж, хэрэгжүүлэхийг Сүхбаатар аймгийн Хүүхэд гэр бүл, хөгжил хамгааллын газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4-д зааснаар өсвөр насны шүүгдэгч *******т оногдуулсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлж, хараа хяналтдаа байлгахыг хууль ёсны төлөөлөгч *******т даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дугаар зүйлийн 5, 6-д зааснаар өсвөр насны шүүгдэгч ******* нь үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар шүүхээс хүлээлгэсэн үүрийг биелүүлсэн байдлыг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.
6. Өсвөр насны шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас хохирогчид учирсан хохиролд 1,*********************,000 төгрөгийг төлж барагдуулсан, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар өсвөр насны шүүгдэгч *******т шүүхийн шатанд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8.2 дугаар зүйлийн 1-т зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА