Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 363

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Д.Мөнх-Эрдэнэ,

шүүгдэгч Э.Соджамц нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Их Монгол овогт Энхтөрийн Соджамцад холбогдох 1705002200040 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Их Монгол овогт Энхтөрийн Соджамц, /РД:ТА93022512/ 1993 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг Сэргэлэн 7 дугаар гудамжны 100а тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 7 дугаар хороо 7-14 тоотод оршин сууж байсан, урьд ял шийтгэлгүй.

 

Шүүгдэгч Э.Соджамц нь 2017 оны 07 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Шонхор” төвийн орчимд иргэн Б.Болормааг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

       

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Соджамц мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Э.Соджамц нь 2017 оны 07 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шонхор” төвийн орчимд иргэн Б.Болормааг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Басхүү имплант шүдний эмнэлгийн  тодорхойлолт. /хэргийн 32 дугаар хуудас/

Компьютер томографийн зураг. /хэргийн 33-37 дугаар хуудас/

Хохирогч Б.Болормаагийн “2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр найз Аззаяатай гэртээ байж байгаад 22 цагийн үед найз Сарангоотой Дүүхээ төвийн урд уулзахаар гарсан. ...Тэгээд бид хэд явж байхад нэг залуу хорооллын барилгын материалын хажууд шээж байхаар нь хотын соёлтой залуу энд шээхээ болиоч ээ гэсэн. Тэгээд хорооллын эцэс рүү явж байсан чинь нөгөө шээж байсан залуу хажуугаар нэг найзтайгаа гараад явсан. Тэгээд замд Шонхор дэлгүүрийн үүдэнд тэр залуу найзуудтайгаа шорлогны хажууд зогсож байснаа энэ хэдэн залуучууд намайг дээрэлхээд байсан гээд найзууддаа хэлсэн чинь 7-8 уулаа манай  эрэгтэй гурав луу  дайрахад нь манай гурав зугтаагаад яваад өгсөн. Том цементний чулуу барьчихсан нэг залуу нь тэр хэдийг зугтаахад нь хөөж байгаад болиод “пизда” гээд миний шүд рүү чулуу бариагүй гараараа нэг удаа гараа зангидаж байгаад цохисон.

Би тэр залууг яг аль гараараа цохисныг хараагүй. Шууд бариад авсан чинь “гичий минь чи зайл” гээд миний гарыг мушгичихаад зугтаагаад яваад өгсөн. Тэгэхээр нь өөр нэг  хар цамцтай найзыг нь барьж аваад цагдаа дуудсан.

...Намайг нэг удаа миний нүүр лүү гараа атгаж байгаад цохисон. Өөр цохиж зодсон асуудал байхгүй. ...Гомдолтой байна. Миний нэг шүд унасан. Нэг шүд нь хөдлөөд байгаа” гэсэн мэдүүлэг. /хэргийн 7 дугаар хуудас/

“...Би шинжээч эмчийн дүгнэлтийг уншиж танилцсан. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Миний биед учирсан энэ гэмтлийг Соджамц гэх залуу учруулсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 8-9 дүгээр хуудас/

Гэрч Н.Сумъяабазарын “Би 2017 оны 07 дугаар сарын 21-ний 02 цагийн үед би өөрийн найзууд болох Соджамц Ганбаатар Энхмандах нарын хамтаар Кристал бааранд орж үйлчлүүлчихээд хорооллын эцсийн Дүүхээ төвийн гадаа талд шорлог зардаг хүн дээр очоод шаруулаад идэх гээд байж байтал нэг үл таних залуу өмссөн хувцсыг нь сайн санахгүй байна, хажуугаар гарахдаа намайг мөрлөсөн. Тэгэхээр нь би чи яаж байгаа юм бэ гэсэн. Тэгсэн чинь нэг найз нь намайг аваад уучлаарай найзаа гэсэн. Тэгэхээр нь би за гээд гар барьсан. Тэгсэн нэг харсан манай найз Содоог нэг залуу гартаа юм барьчихсан цохих гэсэн. Тэгээд Содоо хаагаад тэр хоёр зодолдсон. Тэгсэн яг тэр үед тэр залуустай хамт явсан нэг намхан эмэгтэй тэр хоёрын голоор орж байгаад Содоод цохиулчихсан. Нэг удаа санаандгүй цохисон. Тэгээд тэд гар зодолдох гээд байхаар нь бид нар зугтаасан. Тэгсэн Ганбаатар цагдаад баригдсан байсан бид нар очсон. Тэгсэн цагдаад нөгөө эмэгтэй Содоог заагаад тэгээд Содоог эрүүлжүүлэхэд хийсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 10-11 дүгээр хуудас/

Гэрч Б.Энхмандахын “...Би тухайн үед найз Ганбаатарын цүнхийг үүрсэн байсан. Гэтэл нөгөө Болормаа гэдэг эмэгтэй ирээд миний гарнаас барьж аваад явуулахгүй гээд байсан. Гэтэл цаанаас Соджамц хүрч ирээд пизда минь гэж хэлээд хүрч ирээд намайг салгасан. Тэгээд би цаашаа явахад нөгөө эмэгтэй Соджамцын гараас бариад явуулахгүй гээд байсан. Тэгээд Соджамц эргэж хараад нөгөө эмэгтэйг шүд уруул хавьцаа нэг удаа цохисон. Гэтэл нөгөө эмэгтэй над дээр ирээд танай найз чинь намайг цохичихлоо гэж хэлсэн. Тэгээд Соджамц, Сумъяабазар бид гурав зугтаасан. Тэгээд Ганбаатарыг цуг явж байна гэж бодсон чинь Ганбаатар нөгөө хүмүүс барьж аваад үлдсэн байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 17 дугаар хуудас/

Гэрч Ц.Амартүвшингийн “...Тэгсэн нэг залуу бид нар гүйж ирээд эд нар бид нарыг дээрэлхсэн залуус байна гээд дайрсан. Тэгээд бид нар маргаад байж байтал нэг залуу над руу дайраад байсан. Тэгээд намайг шууд цохисон. Тэгтэл манай найз Болормаа голоор салгах гээд орсон. Тэгсэн тэр залуу Болормааг шууд цохиод унагаасан. Тэгээд би цагдаа дуудтал тэр залуус зугтаагаад яваад өгсөн. Тэгээд нэгийг нь бариад үлдсэн. Тэгээд тэрийг дагуулаад цагдаад өгсөн.  ... Болороогийн амнаас цус гараад шүд нь эмтэрсэн бас шүдний аппарат нь салсан байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 14 дүгээр хуудас/

Гэрч Г.Ганбаатарын “...Тэр үед Соджамцыг нэг нь татаад цаашаа явсан. Гэтэл Соджамц нөгөө өндөр залуутай буцаж зодоон хийхээр өөд өөдөөсөө дайрсан. Тэгээд хоёроос гурван охин дундуур нь ороод болиоч гээд хэлсэн. Тэр үед Соджамц нэг эмэгтэйг түлхээд нэг эмэгтэйг толгой хавь руу нь цохичих шиг болсон. Тэгээд муудалцаад тэгээд би өөрөө цүнхтэй байсан. Миний цүнхийг Энхмандах үүрсэн байсан. Тэгээд Энхмандах цаанаа хүмүүстэй зууралдсан зогсож байсан. Тэгээд салгах гээд байж байтал Энхмандах цүнх мулталж үлдээгээд цаашаа зугтаасан. Тэгээд тэр залуучууд намайг барьж аваад явуулаагүй. Удалгүй цагдаа ирсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 18 дугаар хуудас/

Гэрч З.Аззаяагийн “...Тэндээс гараад замын урдуур Дүүхээ төв рүү алхаж байсан. Гэтэл хоёр залуу Дүүхээ төвийн зүүн талд шээгээд зогсож байсан. Гэтэл найз Болормаа тэр хоёр залууд шээхээ болиоч ээ гээд байсан. ...Тэгээд нэг залуу нь Болормаатай муудалцаад мангасдаад байсан. Тэр үед Сарангоогийн найз залуу гэх Амараа чи яаж байгаа юм бэ эмэгтэй хүнийг  гэж хэлсэн. Тэгсэн тэр залуучууд дайраад хамт явж байсан гурван залууг зодох гээд дайрсан. Тэгээд зодоон хийсэн. Тэгээд байж байтал нэг залуу цаанаас ирээд Болормаагийн нүүр лүү цохисон. Тэр үед Болормаагийн амаар нь дүүрэн цус болсон. Шүд нь унасан байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 20-21 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн №9347 дугаартай актын:

“1. Б.Болормаагийн биед оочны цус хуралт, доод уруулын цус хуралт, язрал, 1 шүдний сулрал, 1 шүдний хугарал бүхий  гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт./хэргийн 23 дугаар хуудас/

Шүүгдэгч Э.Соджамцын яллагдагчаар өгсөн “2017 оны 07 дугаар сарын 21-ний орой 23 цаг өнгөрөөгөөд ажлаа тарсан.  ...Би өндөр залуутай зодоон хийж байхад нэг танихгүй эмэгтэй дундуур орж ирээд салгасан. Тэр эмэгтэй дундуур орж ирээд надад цохиулсан байсан. Тэгээд эмэгтэй намайг цохичихлоо ш дээ гэж хэлэхээр нь Сумъяабазар, Энхмандах бид гурав зугтаасан. Гэтэл хамт явсан найз Ганбаатарыг тэр хүмүүс бариад үлдсэн. ...Болормаа эмчилгээний зардалд надаас 3 сая төгрөг нэхэмжилсэн. Тэгээд бид хоёр ярилцаж байгаад 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн талбайн урд байдаг нэг нотариатын газар орж бэлэн 2.500.000 төгрөгийг өгсөн гэсэн бичиг хийлгүүлсэн. Тэгээд өмнө эмчилгээний зардалд гарсан 220.000 төгрөгийг нэмээд бэлэн 2.720.000 төгрөгийг өгсөн. Тэгээд Болормаа надад гомдол санал байхгүй гэж хэлсэн. ...Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Надад нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 28 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

   Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Э.Соджамцын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Э.Соджамц гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар  зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Э.Соджамц гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэргийн 67 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгчийн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

         

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Соджамцыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

         

          Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                              ТОГТООХ нь:

 

1. Их Монгол овогт Энхтөрийн Соджамцыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Соджамцыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Э.Соджамц цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Соджамцад авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        А.АЛТАНХУЯГ