Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2021/ДШМ/26

 

                                                                                                          

Ц.т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:

Прокурор П.

Шүүгдэгч Ц.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.*******

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч О.*******

Нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан хийж

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолтой, Ц.т холбогдох 2015000240021 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч М.*******гийн давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Д овогт Цын /рд:ГА*******/, Булган аймгийн Б-А суманд 19** оны ** дүгээр сарын **-ны өдөр төрсөн, Булган аймгийн Б-А сумын ** дүгээрт багт оршин суух, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг гэх, 52 настай, эрэгтэй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар.

Ц. нь 2020 оны 01 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Булган аймгийн Б-А сумын ** дүгээр багийн нутагт өөрийн гэртээ унтаж байсан иргэн *******ыг хутгалж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Дүгэр овогт Цэрэндондовын ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ц.г 3 /гурав/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.т оногдуулсан 3 /гурав/ жил, 5/ тав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.н цагдан хоригдсон 84 /наян дөрөв/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд хорьж,

Шүүгдэгч Ц. нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эвхэгддэг, нийт урт нь 15.7 см, ажлын хэсгийн урт 7 см, ажлын хэсгийн өргөн 2 см, хар хүрэн иштэй хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах М.Баасандоржид даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.******* давж заалдах гомдолдоо:

“...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.н яллагдагчаар өгсөн гэх мэдүүлгийг бүрэн эхээр нь бичиж гэх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна” гэжээ.

Гэтэл хэзээ ч хүнтэй олон үгээр ярилцдаггүй /ярилцах чадваргүй/-г эхнэр *******гээс эхлээд эмчлэгч сэтгэцийн эмч, багийн Засаг дарга, шинжилгээ хийсэн шинжээчийн бүрэлдэхүүний өгүүлэмж дотор тодорхой бичигдсэн байдаг. Шүүхийн үнэлээд байгаа энэ мэдүүлгийг н яг байгаа бодит байдлаар бичсэн бол шинжээчийн дүгнэлтүүд ч арай өөр байх байсан. бусадтай харьцаж ойлголцож чадахгүй байсан тул мөрдөн шалгах ажиллагааны явцад эхнэр *******г нь түүний хууль ёсны төлөөлөгчөөр томилон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, давж заалдах шатны шүүхээс хэрэг буцсаны дараа яллагдагчаар мэдүүлэг авахад харьцахад төвөгтэй үг хэлдэггүй байдал нь бодитоор харагдсан. Гэвч энэ мэдүүлгийг хэн ч анхаарч үнэлээгүй болно.

Нөхцөл байдал ийм байхад Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээчийн 89, 788, 1156, 177 дугаартай дүгнэлтүүд өөр хоорондоо зөрүүгүй өмнөх дүгнэлтүүдээ үгүйсгээгүй тул түүний хэрэг хариуцах чадварт эргэлзээтэй байдал тогтоогдохгүй байна үзэв гэсэн нь бодит байдалтай нийцээгүй. Эдгээр дүгнэлтэд н анхны мэдүүлэг, нэг байгууллагаар олон дахин дүгнэлт гаргуулсан нөлөөлсөн.

Иймд шүүх ЭХХШТХ-ийн 16.5-р зүйлийн 16.5.4-т заасан "Шинжээчийн дүгнэлтийг ...шүүх... өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана “ гэсний дагуу өмгөөлөгч миний бие дээрхи үндэслэл болон дүгнэлтүүд хуулийн шаардлага хангаагүй гэж үзэн гомдол гаргаж байна” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч М.*******гийн давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Ц. нь 2020 оны 01 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Булган аймгийн Б-А сумын ** дүгээр багийн нутагт өөрийн гэрт унтаж байсан хохирогч *******ыг хутгалж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн болох нь Ц.н яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хохирогч *******, гэрч А.*******, П.*******, Д.*******, Г.*******, Б.*******, Ө.*******, О., Э. нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд болон 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 788 дугаартай, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1868 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдож тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.н гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Ц.н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжид хамаарч буйг тодорхойлон, хэргийг зөв зүйлчилжээ.

Хохирогч *******ын биед хүнд хохирол учруулсан нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Ц.н үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Мөн шүүгдэгч Ц. нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдөж хор уршиг арилсанаар хохирогч санал гомдолгүй гэсэн зэргийг харгалзан анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур буюу 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм буруу болон хувийн байдалд тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

     Шүүгдэгчийн өмгөөлөгч М.******* нь “...анхан шатны шүүх ... түүний хэрэг хариуцах чадварт эргэлзээтэй байдал тогтоогдохгүй байна үзэв гэсэн нь бодит байдалтай нийцээгүй. Эдгээр дүгнэлтэд н анхны мэдүүлэг, нэг байгууллагаар олон дахин дүгнэлт гаргуулсан нөлөөлсөн ... дээрхи үндэслэл болон дүгнэлтүүд хуулийн шаардлага хангаагүй ” гэсэн давж заалдах гомдол гаргасан ба хэрвээ анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзвэл 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйл бүхэлдээ 2 жил хасахаар хуульчилсан байх тул өршөөлд хамруулж өгнө үү гэжээ.

     Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн шинжээч нарын дүгнэлтүүд нь өөр хоорондоо зөрүүгүй, өмнөх дүгнэлтүүдийг үгүйсгээгүй, шүүгдэгч Ц. нь DS:70.1. Оюуны хөнгөн хомсдол, зан төрхийн өөрчлөлт хэмээх сэтгэцийн эмгэгтэй боловч хэрэг хариуцах чадвартай болох нь тогтоогдсон ба түүний хэрэг хариуцах чадварт эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул өмгөөлөгч М.*******гийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч болон хэргийн оролцогчдын эрхийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

   Харин 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу шүүгдэгч Ц.т анхан шатны шүүхээс оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийг хасч түүний эдлэх ялыг 1 жил 5 сарын хугацаагаар тогтоох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгож ТОГТООХ нь:

1.Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу шүүгдэгч Ц.т оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийг хасч, түүний эдлэх ялыг 1 жил 5 сарын хугацаагаар тогтоосугай” гэсэн заалт нэмж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “ ...  3 /гурав/ жил, 5/ тав/ сарын ... ” гэснийг “ ... 1 /нэг/ жил 5 /таван/ сарын ... ” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.*******гийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахгүй орхисугай.

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

         

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.ХҮРЭЛБААТАР

 

                                  ШҮҮГЧИД                                        С.УРАНЧИМЭГ 

 

                                                                                       Ё.БЯМБАЦЭРЭН