| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2023/00491/И |
| Дугаар | 131/ШШ2023/00731 |
| Огноо | 2023-09-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 131/ШШ2023/00731
| 2023 оны 09 сарын 15 өдөр | Дугаар 131/ШШ2023/00731 | Баянхонгор аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын *******-р баг ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт **************
Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, ВГ81102*******09 регистрийн дугаартай, *******ын
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг 1,800,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч ,
Хариуцагч С.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь хариуцагч С.т холбогдуулан 2020 оны 09 сард байгуулсан зээлийн гэрээний үүрэг 1,800,000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрч 1,300,000 төгрөг төлөхөд татгалзахгүй гэж тайлбар гарган маргажээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс энэхүү шаардлагаа бүрэн дэмжиж оролцсон ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.
Үүнд: 1.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
нь 2020 оны 09 сард удаахгүй өгнө гээд 10 хувь хүүтэй, 1,800,000 төгрөгийг зээлж авсан. Гэвч зээлсэн мөнгөө хугацаандаа өгөхгүй намайг хохироож байна. Миний бие 1,800,000 төгрөгөө удаа дараа нэхэж байсан ч зээл аваад өгнө, ямаа зараад өгнө гэх зэргээр удаан хугацаанд хохироож байна. Тэрээр надад хонины мах өгсөн, 250,000 төгрөг бэлнээр өгсөн гэж байгаа нь худлаа ярьж байгаа юм. Миний бие бэлнээр мөнгө авсан зүйл байхгүй, хононы мах гээд нэг жижигхэн мах өгсөн ч бүтэн мах байгаагүй. Иймд өгсөн мөнгөө бүтнээр нь гаргуулна, 1,300,000 төгрөг өгнө гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна..гэв.
2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, шүүхэд болон шүүх хуралдаанд дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд:
Миний бие 1,300,000 төгрөг өгөх саналтай байна. Мөн хонины мах, 250,000 төгрөг бэлнээр нэг удаа өгч байсан боловч аваагүй гээд байгаад гайхаж байна.
Баянхонгор Их дэлгүүрийн АТМ ээс 250,000 төгрөг авч өгсөн. Баримтгүй тул шүүхэд нотолж чадахгүй байгаа юм. Миний хувьд нийт 800,000 төгрөг л авсан. 2 удаа бичгээр тодорхойлолт гаргаж өгсөн. Гарын үсэг нь миний гарын үсэг мөн, хүлээн зөвшөөрч байна.
3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: ийн иргэний үнэмлэх хуулбар, 2020 оны 09 сарын 24-ний өдөр, 2023 оны 03 сарын 29-ний өдөр огноотой бичгээр хийгдсэн тодорхойлолт зэргийг шүүхэд гаргаж өгсөн. 4. Шүүх зохигчдын тайлбар, шаардлага, татгалзлалаа нотлох зорилгоор шүүхэд гаргаж өгсөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсгүүдэд заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаж, шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
5. Нэхэмжлэгч нь хариуцагч С.т холбогдуулан 2020 оны 09 сард байгуулсан зээлийн гэрээний үүрэг 1,800,000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрч 1,300,000 төгрөг төлөхөд татгалзахгүй гэж тайлбар гарган маргажээ.
*******. Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримт, зохигчдын шүүхэд гаргасан тайлбаруудыг үндэслэн нэхэмжлэгч ийн нэхэмжлэлийн шаардлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
7. Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:
7.1. нь 2020 оны 09 сард удаахгүй өгнө гээд 10 хувь хүүтэй, 1,800,000 төгрөгийг зээлж авсан. Гэвч зээлсэн мөнгөө хугацаандаа өгөхгүй намайг хохироож байна. Хариуцагчийн өөрийн гараар болон гарын үсэг бүхий тайлбар, нотлох баримт байгаа ..гэжээ. 8. Хариуцагч С. нь нэхэмжлэлийн зарим хэсэг болох 1,300,000 төгрөгийг төлнө, гэрээ байгуулаагүй тул хүү төлөхгүй гэж татгалзлалаа тайлбарлаж, маргажээ. 9. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
9.1. Үйл баримтаар зээлдэгч С. нь 2-3 удаагийн давтамжтайгаар зээлдүүлэгч ээс 1,800,000 төгрөгийг хүлээн авсан, . 9.2. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ 2020 оны 09 сарын 24-ний өдөр бичгээр тодорхойлолт гарган 500,000 төгрөгийг 2 хэсгээр төлнө , 2023 оны 03 сарын 29-ний өдөр 4 сарын 25- наас 05 сарын 10-ны хооронд 1,800,000 төгрөгийг төлж тооцоо дуусгана гэж бичин гарын үсгээр баталгаажуулсан байна. 10. Дээрх баримтаар хариуцагч нь зээлийн гэрээний төлбөр 1,800,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул зохигчдын хооронд хүү тооцсон зээлийн гэрээний үүрэг байгуулагдсан эсэхэд дүгнэлт өгөхгүйгээр төлбөрийн 1,800,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэв. 11. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл хийгдсэнээр иргэний эрх зүйн харилцаа үүснэ гэж тодорхойлсон бол хуулийн 281 дүгээр зүйлд Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ..гэжээ. Түүнчлэн Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ..42.2-т Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно..гэж хэлцэл байгуулах хэлбэр, хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр байх нөхцөлүүдийг тодорхойлсон байна. Иймд шүүх зохигчдын хооронд мөнгө зээлэх хэлцэл хийгдсэн, үүнийгээ бичгээр баталгаажуулсан байх тул хэлцэлээр тодорхойлсон 1,800,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь үндэслэлтэй гэж үзнэ.
12. Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, *******0 дугаар зүйлийн *******0.1 дэх хэсгүүдэд нийцүүлэн хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 11*******, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч С.ээс зээлийн гэрээний төлбөр 1,800,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч д олгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, 57 дугаар зүйлийн 57.1, *******0 дугаар зүйлийн *******0.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 42,150 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.ээс улсын тэмдэгтийн хураамж 42,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч д олгосугай. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ