Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 320

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч Н.Уранбайгаль,

Шүүгдэгч З.Оюунцэцэг нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Өөлд овогт Зоноровын Оюунцэцэгт холбогдох 1703000010015 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1960 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Үенч суманд төрсөн, 57 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, тэтгэвэрт, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо 1 дүгээр байр 209 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Өөлд овогт Зоноровын Оюунцэцэг /РД:ЧВ60121007/,

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:

Шүүгдэгч З.Оюунцэцэг нь 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 09 цаг 30 минутын орчим Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барс-2” захын хашаанд Б.Амарсанаагийн эзэмшлийн Jeep Wrangler маркын 00-88 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг авна” ... гэсэн заалтыг зөрчсөний улмаас хашаанд байрлуулсан Ч.Отгонхандын эзэмшлийн Hyundai Grase маркын 45-81 УБЛ улсын дугаартай, Г.Найдандоржийн эзэмшлийн Hyundai Grase маркын 83-70 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлүүдийг мөргөж  уг ослын улмаас явган зорчигч Х.Дарханбаяр, Н.Сүхцэрэн нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулж, дээрхи ослын улмаас Ц.Жамсрангийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлд шууд зардлын дүнгээр 645,000 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон дүнгээр 945,000 төгрөгний, С.Энхтүвшингийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлд шууд зардлын дүнгээр 355,000 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон дүнгээр 655,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Оюунцэцэг мэдүүлэхдээ: Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Учир нь миний бие өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирогч нартай сайн дураараа эвлэрсэн. Хохиролыг барагдуулсан тул хялбаржуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хохирогч Н.Сүхцэрэн мэдүүлэхдээ: “..2017 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн өглөө 09 цаг 30 минутын үед Барс-2 захын хашаан дотор ногооны складны үүдэнд зогсож байсан хоёр Х.Грейс маркийн машины голд ногоо ачдаг түрдэг тэрэгтэй зогсож байтал хүчтэй дуу чимээ гараад урд талд нь зогсож байсан микро автобус хойш түрэгдэж миний түрдэг тэргийг мөргөөд би түрдэг тэрэгний гаранд цохиулаад унасан. Түргэн тусламж ирээд намайг гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн. эмнэлэгт үзүүлсэн чинь 9,10 дугаар хавирга хугарсан байсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. 900,000 төгрөг өгч гомдолгүй болгосон” гэжээ. /хав 34-35/

 

Хохирогч Х.Дарханбаяр мэдүүлэхдээ: “..2017 оны 6 дугаар сарын 17-ны өглөө 09 цаг 30 минутын үед би Барс-2 захын хашаан дотор Х.Грейс маркын 45-81 УБЛ дугаартай автомашины ард талд зогсоод уг машины хойд хаалгаар хайрцагтай жимс булгаж байсан тэгтэл зогсож байсан 2 микроавтобус хойш түрэгдэн би холдох гээд амжилгүй зүүн хөлөө, шилбэ орчимоо микроавтобусны хойд буфер тоосгон хана 2-ын хооронд хавчуулсан. Тэгээд намайг түргэн тусламж ирээд гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Би гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд хөлөө хадуулаад эмнэлгээс гарсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. 1,800,000 төгрөг авсан, гомдолгүй болсон” гэжээ. /хав 38-39/

 

Гэрч С.Энхтүвшин мэдүүлэхдээ: “2017 оны 6 дугаар сарын 17-ний өглөө 9 цаг 30 минутын үед би 45-81 УБЛ улсын дугаартай Х.Грейс маркын машин жолоодоод Баянгол дүүргийн 20 дугаар хороо Барс-2 захын хашаа руу жимс буулгахаар орсон. Тэгээд Барс-2 захын зүүн талын складны үүдэнд ертөнцийн зүгээр урд зүр рүү машинаа харуулж зогсоосон миний урд бас нэг 83-70 УНЧ дугаартай Х.Грейс маркын машин урд зүг рүү хараад зогссон байсан. Би машин дотроосоо хайрцагтай жимс гаргаж өгч байсан ба машины хойд талд Барс-2 зах дотор ачаа зөөдөг Х.Дарханбаяр зогсчихсон тэргэн дээр хайрцагтай жимсийг ачиж байсан. Тэгтэл миний машины урд талаас машин ирж мөргөж улмаар машин хойш түрэгдэн хойно зогсож байсан Х.Дарханбаярын нэг хөл нь складны тоосгон ханатай хавсарч хавчигдсан байсан” гэжээ. /хав 41/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 8073 дугаартай дүгнэлтэнд: “...Х.Дарханбаярын биед зүүн шилбэний шаант ясны  бяцарсан далд болон шилбэний гадна, дотор хавчаарын зөрөөтэй далд хугарал, зүүн өвдөг, шилбэ, тавхайн хөлийн хуруунуудын зөөлөн эдийн няцрал, баруун хөлийн 1,2-р хуруу, зүүн өвдөг шилбэний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрхи зүүн шилбэний шаант ясны бяцарсан далд болон шилбэний гадна, дотор хавчаарын зөрөөтэй далд хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,3,1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, цаашид дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ. /хав 53/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 8279 дугаартай дүгнэлтэнд: Н.Сүхцэрэнгийн биед баруун 9,10-р хавирганы хугарал, цээж, хэвлийн зөөлөн эдийн няцрал, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,3,1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамааран. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэжээ. /хав 56/

 

2017 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хав 5-12/

 

Замын цагдаагийн алба шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 288 дугаар дүгнэлт: wrangler маркийн 00-88 УНИ улсын дугаартай автомашины жолооч Зоноров овогтой Оюунцэцэг нь МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “...” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Х.Грейс маркийн 83-70 УНЧ улсын дуугартай автомашины жолооч Цэрэнлхам овогтой Жамсран нь МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна. 3. Х.Грейс маркийн 45-81 УБО улсын дуугаартай автомашины жолооч Хасбаатар овогтой Дарханбаяр нь МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 4.Явган зорчигч Хасбаатар овогтой Дарханбаяр нь МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 5.Явган зорчигч Насан овогтой Сүхцэрэн нь МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 6. Асуултанд дурьдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий зүйл байхгүй болно гэжээ. /хав 58-59/

Ял шийтгэлийн тэмдэглэл /хав 72/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч З.Оюунцэцэг нь 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 09 цаг 30 минутын орчим Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барс-2” захын хашаанд Б.Амарсанаагийн эзэмшлийн Jeep Wrangler маркын 00-88 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг авна” ... гэсэн заалтыг зөрчсөний улмаас хашаанд байрлуулсан Ч.Отгонхандын эзэмшлийн Hyundai Grase маркын 45-81 УБЛ улсын дугаартай, Г.Найдандоржийн эзэмшлийн Hyundai Grase маркын 83-70 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлүүдийг мөргөж  уг ослын улмаас явган зорчигч Х.Дарханбаяр, Н.Сүхцэрэн нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулж, дээрхи ослын улмаас Ц.Жамсрангийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлд шууд зардлын дүнгээр 645,000 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон дүнгээр 945,000 төгрөгний, С.Энхтүвшингийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлд шууд зардлын дүнгээр 355,000 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон дүнгээр 655,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх ба шүүгдэгч нь өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн бөгөөд хохирогч нартай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хав 79-83/ байх тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокуророос шүүхэд ирүүлжээ.

            З.Оюунцэцэг нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Б.Оюунцэцэгийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогч нартай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасанаар прокурорын саналыг харгалзан Б.Оюунцэцэгт 450,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулахаар шүүх шийдвэрлэлээ.

          Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурдлаа.