| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2023/01683/И |
| Дугаар | 102/ШШ2023/02070 |
| Огноо | 2023-05-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 102/ШШ2023/02070
| 2023 оны 05 сарын 25 өдөр | Дугаар 102/ШШ2023/02070 | Улаанбаатар хот |
|
|
|
|
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хариуцагч: С ХХК /РД:2095882/
Нэхэмжлэлийн шаардлага: 262,460 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран.
/Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч С ХХК-иас 262,460 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгчийн зүгээс дараах байдлаар тайлбарлав. Үүнд: Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний 0 дугаартай 3100510 кодтой хэрэглэгч С ХХК-иас цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр болон 262,460 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 102 дугаар байр, 3 тоот хаягт байрлах орон сууц нь миний нэр дээр байсан. С ХХК-д хамаагүй. Уг байрыг 2018 онд бусдад худалдсан. Иймд энэ зарлан дуудах хуудас надад хамаагүй. Байрны эзнийг мэдэхгүй байна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх 4/, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар /хх 5/, У ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрий Б/688 тоот Б.С-ийг ажилд томилох тухай тушаалын хуулбар /хх 6/, хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан /хх 7-9/, Ахуйн хэрэглэгчтэй байгуулсан Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ /хх 10-12/ мэдэгдэл /хх 13-14/.
4. Хариуцагчийн зүгээс нотлох баримт гаргаж өгөөгүй.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
У ХК-ийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төв болон С ХХК-иуд 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Ахуйн хэрэглэгчтэй байгуулсан цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ-г байгуулжээ.
2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр У ХК-ийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төв болон С ХХК-иас цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрт 262,460 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн шаардлага болон татгалзлыг баримтаар нотлох үүрэгтэй ба хариуцагчийн ...Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 102 дугаар байр, 3 тоот хаягт байрлах орон сууцыг бусдад худалдсан. Иймд энэ надад хамаагүй гэх татгалзлыг нотлох баримт хэрэгт авагдаагүй. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 234.1 дэх хэсэгт нийцнэ гэж шүүхээс үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 234.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С ХХК-иас 246,460 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У ХК-ийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төвд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,524 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С ХХК-иас 246,460 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ