Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/270

 

 

 

 

 

 

 

2025         11                                                              2025/ШЦТ/270

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

Улсын яллагч Ц.Эрдэнэбат,

Шүүгдэгч *******,

Шүүгдэгч *******, *******, тэдгээрийн өмгөөлөгч *******,

Шүүгдэгч С.Энхбаатар, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******ын Сэргэлэнбаатар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******ын Азбаяр, ******* овгийн ийн Одхүү, овгийн гийн Энхбаатар нарт холбогдох    дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 2001 оны дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, Улаанбаатар хот “” ХК-д инженер ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Өвөрхангай аймаг, сумын дугаар багийн тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* овгийн *******ын Сэргэлэнбаатар /РД:ЙЮ0026/,

 

2. Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, хувиараа ажил эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн сумын дугаар багийн 5-5 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* овгийн *******ын Азбаяр /РД:/,

 

3. Монгол Улсын иргэн, 1993 оны 06 дугаар сарын -ны өдөр Өвөрхангай аймгийн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, аймагт “” ХХК-д оператор ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн сумын дугаар баг тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/0 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж ял шийтгэгдэж байсан ******* овгийн ийн Одхүү /РД:ЙО930611/,

 

4. Монгол Улсын иргэн, 1992 оны дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, “” барилгын ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн сумын 1 дүгээр баг ад оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Сум дундын 17 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн № дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлснийг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн магадлалаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял болгон өөрчилсөн,

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/ дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан овгийн гийн Энхбаатар /РД:ЙО9228/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Яллагдагч ******* нь 2024 оны 07 дугаар сарын 31-ний шөнө 23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “” баарны гадаа тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан *******ыг цохих, өшиглөх үйлдлээр түүний биед хүзүүнд зулгаралт, хүзүү хоолойн мөр, цээж зүүн бугалга, зүүн ташаа, цээжний ар хэсэгт цус хуралт гэмтлүүд буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Яллагдагч *******, *******, С.Энхбаатар нар нь бүлэглэн 2024 онь 07 дугаар сарын 31-ний шөнө 23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Апьфа” баарны гадаа тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан *******ын нүүрлүү цохих, өшиглөх үйлдлээр тус тус түүний биед тархи доргилт, доод урууланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун мөр, баруун тохой хэсэгт зулгаралт гэмтлүүд буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгчихсөн учраас дахиж өгөх мэдүүлэг байхгүй” гэв.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Энэ хоёр хүн маргалдахаар нь би салгасан. Гэхдээ би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Энэ хоёр хүн бие биеэ илүү гэмтээх магадлалтай байна. Би салгах гэж л очсон. Энэ хоёр мэдэж байгаа. Би анхнаасаа Сэргэлэнбаатар руу очоод боль гэж хэлсэн. Тэгсэн чинь миний пудволкыг урсан. Тэгээд би нүүр рүү нь 2 удаа цохисон нь үнэн” гэв.

 

Шүүгдэгч С.Энхбаатар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Би товчхон зүйл ярья. Би 2024 оны 07 дугаар сарын 31-ний орой бааранд орсон. Тэгээд баар хаагаад гарах гэж байхад 2 дугаар хавтаст хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Пүрэвдорж гээд залуу байгаа. Пүрэвдорж, Одхүү, Пүрэвжаргал нартай хамт явж байгаад Одхүү, Пүрэвжаргал хоёр баар хаах үед түрүүлж явсан. Тэгээд араас Пүрэвдорж бид хоёр явах гэж байгаад Пүрэвдорж баар руу буцаж ороод гадуур хувцсаа аваад ирье гээд орсон. Би машин дотор сууж байхад гадаа Пүрэвдорж хүмүүстэй маргалдаад байх шиг болохоор нь би гараад очсон. Тэнд хэдэн хүмүүс маргалдаж байхаар нь би Пүрэвдоржийг зодоон хийгээд байгаа юм болов уу гэж бодоод яагаад байгаа юм бэ? гээд очиход нэг залуу тэнд орилоод байсан. Тэгэхээр нь чи боль хөөе гэхэд өмнөөс янз бүрийн юм яриад байхаар нь би хөл рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэрийгээ би мэдүүлэг дээрээ өгчихсөн байгаа. Тэгсэн чинь Пүрэвдорж би зодоон хийгээгүй, явъя гээд бид хоёр машинд суугаад явсан. Ийм л зүйл болсон” гэв.

 

Хохирогч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Би 07 дугаар сарын 31-ний өдөр 2 найзтайгаа баар орчихоод гарч ирэхэд гадаа Одхүү ах байсан. Өмнө нь би хальт таньдаг байсан. Тэгээд юм ярьж байхад хоёулаа хойшилчихоод ирье гээд машин дотор нь орсон. Машин дотор нь 2 хүүхэн байсан. Тэгээд хөдлөх гэж байхад энэ Азбаяр гэдэг ах орж ирсэн. Тэгээд суугаад хөдлөөд явж байхад Азбаяр чи юу хийдэг юм бэ? гэхээр нь би инженер гэсэн чинь чи чинь тэгвэл том гөлөг байна гээд байсан. Тэгээд чи Ойдовын юу нь билээ гэхээр нь би хүүхэд нь байна, та чинь аавыг ах мах гээд байдаг байсан. Ойдов гээд нэрээр нь дуудаад гэхэд энэ их том гээд намайг тохойлдоод байсан. Тэгсэн чинь нөгөө 2 хүүхэн нь буугаад явсан. Тэгээд буцаад руу явахад бид хоёр замдаа жоохон муудалцаад барилцаад авсан. Тэгээд барилцаад авсан чинь Одхүү ах боль ахын дүү, чи яв гээд бид хоёрын салгасан. Тэгээд машинаас буусан чинь араас дагаж Азбаяр бууж ирээд намайг 2, 3 удаа цохиод авсан. Тэгэхээр нь би уурлаад эргүүлээд шилэн хүзүүн дээр нь дарж аваад нуруу нь 2 өшиглөсөн. Би толгой руу нь дэвсээгүй. Гараа зангидаж байгаад 2, 3 удаа цохисон. Тэгсэн чинь цаанаас цагаан пудволктой хүн ирээд энд Азаа зодуулаад байна гэж хэлсэн. Тэгсэн чинь нэг хар пудволктой хүн ирээд нүүр рүү өшиглөсөн. Тэгээд бид нар салсан. Тэгээд сүүлд нь Одхүү ахтай жоохон түр тар хийж байгаад ганц нэг цохилцсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гомдол санал надад байхгүй. Маргааш нь уулзаад миний тархины зургийг авахуулж өгсөн.” гэв.

 

Хохирогч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс дугаар сарын 01-ний өдөрт шилжих шөнө баар руу дүүтэйгээ хамт орсон. Бааранд ороод 2-3 пиво уусан. Нэг их согтоогүй. Сэргэлэнбаатар манай дүүтэй цуг нэг газар ажиллаж байсан. Тэгээд танимхайраад ахын дүү Ойдов танай юу юм гэхэд манай аавыг нэрээр нь дууддаг хэн юм бэ гээд маргалдаад харилцан зодоог болсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Сэргэлэнбаатартай барилцаж аваад унагаагаад толгой руу дэвсээд, нуруу руу нь 2, 3 удаа өшиглөсөн. Надад гомдол санал байхгүй” гэв.

 

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 07 дугаар сарын 31-ний орой 23 цагийн орчимд баар орсон. 2 найзтайгаа бааранд 0.5 литрийн хэмжээтэй хүний 3, 3 ширхэг Сэнгүр нэртэй пиво уусан. Тэгээд 03 цагийн орчимд баарнаас гараад иртэл Одхүү гэдэг хүнтэй Одхүүгийн машин дээр очсон чинь 2 эмэгтэй байсан. Би Одхүүгийн машинд суугаад хөдлөх гэж байтал Азаа гэх хүн Одхүүгийн машин дээр ирсэн. Тухайн хоёр эмэгтэйг буулгаад явсан. Одхүүгийн машин дотор Азаа гэх хүн бид 3 сууж байсан. Тэгээд манай аавыг Ойдов гээд байхаар нь та манай ааваас дүү биздээ гэсэн чинь чи яасан том бацаан бэ гээд зүүн гар руу тохойдоод байсан. Тэгэхээр нь би заамдсан чинь баарны гадаа Одхүүгийн машинаас чирж буулгаад ахын дүү яв гэсэн чинь Азаа машинаас бууж ирээд миний нүүр рүү 2-3 удаа гараа зангидаад цохьсон. Тэгээд би Азааг унагаагаад толгой руу нь 2-3 удаа цохисон чинь хамт явсан махлаг хар подволк өмссөн залуу миний нүүр рүү нэг удаа өшиглөсөн. Удаагүй Одхүү нь ирээд нүүр рүү 2-3 удаа цохисон. Тэгээд тухайн хүмүүс зугтаагаад явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/, 

 

Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...2024 оны дугаар сарын 31-ний шөнө 03 цагийн орчимд сумын 5 дугаар багт байрлах баарны гадаа явах гээд зогсож байхад Одхүү намайг дуудаад баарны үүднээс Мүүн гэх баар руу намайг дагуулаад очсон чинь 2 хүүхэн байсан. Одхүү 4-үүлээ нийлээд хамт жаахан сууя гээд Одхүүгийн машинд үл таних 2 эмэгтэй болон Одхүүгийн хамт машинд нь сууж байтал Азбаяр баарнаас гэрч ирээд Одхүүтэй машины гадна юм ярьж байгаад орж ирээд суусан. Бид 5 машинтай хөдөлсөн. Хамт байсан 2 эмэгтэй гэртээ харьмаар байна хүргээд өг гэсэн тэр хоёрыг хүргэж өгөх гээд замд явж байсан Азбаяр намайг чи чинь барилга дэр ямар ажил хийдэг билээ гэхээр нь инженер хийдэг гэтэл чи чинь том гөлөг юм байна шүү дээ гэхээр нь би уурлаад гөлөг нохойгоор битгий дуудаад байгаарай гэсэн. Тэгээд 2 эмэгтэйг хүргэж өгчихөөд явж байхад намайг чи чинь Ойдовын юу нь билээ гэхээр нь та чинь аавыг та гэд байдаг байж яагаад байгаан гэтэл энэ их том гөлөгөө гээд хажуунаас тохойлдоод байхаар нь би уурлаад заамдсан. Тэгээд баарны гадаа ирээд Одхүү нь урд суудлаас бууж ирээд ахын дүү яах гээд байгаан одоо боль яв гээд машинаас буулгахаар нь би Одхүүд нь та наад Азбаяртаа хэлээрэй идэж уучихаад сонин сонин юм яриад байна гээд зогсож байтал Азбаяр машинаасаа бууж ирээд нүүр рүү гараараа 2 удаа цохисон. Би уурлаад Одхүүг түлхээд Азбаярыг барьж аваад гараараа 2-3 удаа толгой хэсэг рүү нь цохиод заамдаад газар унагаачихсан байсан чинь баарнаас хар болон цагаан өнгийн цамцтай 2 эрэгтэй баарнаас гарч ирээд Азаа зодуулаад байна гэсэн чинь хар цамцтай эрэгтэй нь миний нүүр рүү 2-3 удаа хөлөөрөө өшиглөсөн. Би юм харахгүй нүд таглараад яаж байгаа юм бэ та нар гээд зогсож байхад Одхүү нь ирээд чи ер нь яах гээд байгаа чацга вэ гээд миний зүүн талын шанаа хэсэг рүү гараараа 2-3 цохисон. Тэгээд цагдаа дуудчих гээд зогсож байхад Одхүү харанхуйгаас гарч ирээд миний хувцасыг над руу шидчихээд машинаа унаад яваад өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/, 

 

Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Азбаяр миний зүн талын шанаа хэсэг рүү гараараа 2 удаа цохисон. Би уурлаад Одхүүг хойш нь түлхээд Азбаярыг барьж аваад гараараа 2-3 удаа толгой хэсэг рүү цохиод газар унагаад заамдчихсан байсан чинь баарнаас Хариуцагчаас: болон цагаан өнгийн цамцтай 2 эрэгтэй хүн гарч ирээд цагаан цамцтай эрэгтэй нь Азаа зодуулаад байна гэж орилж, хар цамцтай нь  ирээд миний нүүрний зүүн талын хэсэг рүү гуталтай хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. Би юм харахгүй нүд харанхуйлаад эхэлсэн. Мөн миний хамар амьсгал авахад хэцүү болсон. Уруулаас цус гараад аманд цус амтагтаад эхэлсэн. Тэгээд байж байхад Одхүү бид нарыг салгах гээд дундуур орж ирсэн. Тэгэд уурлаад чи чинь ер нь яах гээд байгаа чацга вэ гээд миний зүүн талын шанаа хэсэг рүү гараараа 2-3 удаа цохисон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,

 

Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 07 дугаар сарын 31-ний орой 23 цагийн орчимд найз Одхүүгийн хамт сум 5 дугаар багт байрлах бааранд орж нэг нэг ширхэг сэнгүр пиво аваад уугаад сууж байхад ширээ дүүрсэн гээд тэнд байсан хүмүүсийг бид хоёрын ширээ рүү шахаад суулгасан. Баар хаах гээд шөнө 03 цагийн орчим гараад Одхүүгийн машинд суухад дотор нь Сэргэлэнбаатар сууж байхаар нь Ойдовын юу юм бэ гэж асуусан чинь манай аавыг чи нэрээр нь дууддаг хэн бэ гэхээр нь би чи миний хүүтэй чацуу л юм байна яасан том зантай юм гэсэн чинь танай тэр Шагай чинь танай хүүхэд биш гэсэн гээд тэгээд машинаас зууралдаад бид 2 машинаас буусан. Бид хоёр бие биенээ заамдчихсан байсан. Тэгээд Сэргэлэнбаатарын доор ороод уначихсан намайг толгой дээрээс 2-3 удаа хөлөөрөө дэвссэн. Зүүн талын бөөрний хэсэгт нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Цээж хэсэг рүү хөлийн өсгийгөөрөө тийрсэн. Манай дүү Одхүү салгахаар ирсэн. Би салаад гэр рүүгээ явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч ын мөрдөн шалгах ажиллагаан өгсөн “...Иргэн ******* нь 2024 оны дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн сумын бүсийн оношилгоо эмчилгээний төвд /яаралтай тусламж/-д үзүүлж 37,2 төгрөг, 2024 оны дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн сумын бүсийн оношилгоо эмчилгээний төвд /амбулаторийн тусламж үйлчилгээ/-д 29,700 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд нийт 66,782 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тул зохих этгээдээс гаргуулан авч эрүүл мэндийн даатгалын санд төлүүлмээр байна. Өөр нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/,

 

Гэрч *******гийн мөрдөн шатгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр сумын 5 дугаар багт бааранд орсон. Бид хоёр пиво уугаад сууж байхад тухайн бааранд хүмүүс багтахгүй бид хоёрын ширээн дээр хүмүүс шахаад суулгасан. Баар хаах үед бид хоёр баарнаас гараад Сэргэлэнбаатартай тааралдсан. Бид 3 машинд суух үед бас 2 эмэгтэй байсан. Тухайн хоёр эмэгтэйг арын гудманд гэрт нь хүргэж өгчихөөд явж байхад Азбаяр Сэргэлэнбаатарыг чи хэний хүүхэд билээ гэсэн чинь Ойдовын хүүхэд гэсэн Азбаяр өө чи чинь Ойдовын хүүхэд юм уу гэсэн чинь чи миний аавыг нэрээр нь дууддаг хэн бэ гээд маргалдаад эхэлсэн. Бид 3 альфа баарны үүдэнд ирээд зогссон. Сэргэлэнбаатар буугаад Азбаярыг заамдаад машинаас буулгаад зодож эхэлсэн. Би салгах гээд очсон чинь ерөөсөө салахгүй байсан.  Сэргэлэнбаатарыг болиод өг гээд түлхсэн чинь Сэргэлэнбаатар чи яахын гээд намайг заамдаж аваад миний хоолойг подволкоор боогоод урчихсан. Цээж нүүр хэсэг рүү 1-2 удаа цохисон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/,

 

Шинжээч эмч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байх боломжтой бөгөөд толгойн тус газар 3 холбогдогч тус бүр 2-3 удаа цохих өшиглөх үйлдэл хийсэн байна. Иймд гэмтлийг ялган тогтоох боломжгүй бөгөөд тархи доргилт гэмтэл нь өшиглөх үйлдлээс үүссэн байх боломжтой. Биеийн бусад хэсэгт үүссэн цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь толгойн тус газар цохигдох эсхүл унах, мөргөх мөргөлдөх гэх мэт үйлдлийн үйлчлэлээр өнгө шинж байдлаараа нэг цаг хугацаанд үүссэн, дээрх бүх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн тул үүссэн дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 62-63-р хуудас/,

 

Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны дугаар сарын 01-ний үүрээр 4 цагийн үед найз Энхбаатарын хамт баарны хажууд ирээд Энхбаатар машинд үлдээд би бааран дотор орж гадуур хувцасаа авах гэж ороход баар хаачихсан хүнгүй байсан. Баарны эзэн Долгорсүрэн л байсан. Тэгээд эргээд гадаа нь гарч ирэхэд Приус 41 маркийн тээврийн хэрэгсэлтэй хүмүүс ирж зогсоод нэг өндөр залуу машинаас бууж ирээд Азбаярыг машинаас чирч гаргаж ирээд унагаагаад нүүр амгүй өшигчөөд зодоод машины нөгөө талаас Одхүү бууж ирээд тэр хоёрыг салгаад байсан чинь нөгөө өндөр залуу Одхүү рүү дайраад цохиод авахаар нь Одхүү зөрүүлээд цохихоор нь би очиж салгаад байж байсан чинь Энхбаатар цаанаас миний машинаас бууж ирээд бид нар дээр ирээд тэр Сэргэлэнбаатарын хөл рүү нь нэг удаа өшиглөхөөр нь би боль гээд салгаад аваад явсан. Өөр зүйлгүй” гэсэн  мэдүүлэг /2 хх-ийн 48-р хуудас/,   

 

Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны дугаар сарын -ны өдрийн 621 дугаартай шинжээч эмчийн “...1. Үзүүлэгч *******ын биед тархи доргилт, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун мөр, баруун тохой хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь өнгө тогтоц, шинж байдлаараа шинэ гэмтэл болно. 2. Эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулах тул хөнгөн зэрэг тогтоогдлоо. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 5. Дүгнэлт гаргах хугацаанд хэрэгт ач холбогдол бүхий шинээр нөхцөл байдал илрээгүй...” гэсэн  дүгнэлт /хх-ийн 43-45-р хуудас/,

 

Өвөрхангай аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн дүрс оношилгооны тасгийн 2025 оны дугаар сарын 01-ний өдрийн эмчийн дүгнэлтэд “...*******ын хүзүүний нугалмын эгц, хажуу рентген зурагт: Лордоз хадгалагдана. Хүзүүний нугалмуудын гадаргуу хэвийн, нугаламхоорондын зай болон их биеийн өндөр жигд. Ясанд илэрхий гэмтлийн болон деструкци өөрчлөлтгүй” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн хамт /хх-ийн 52-55-р хуудас/,

 

Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 691 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...1. Үзүүлэгч *******ын биед хүзүүний зулгаралт, хүзүү хоолойн мөр, цээж зүүн бугалга, зүүн ташаа, цээжний ар хэсэгт цус хуралтуудтай байв. 2. Дээрх гэмтлүүд нь мохой хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүдийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. 4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын ХӨНГӨН зэрэг тогтоогдлоо” гэсэн /хх-ийн 56-57-р хуудас/,

 

Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн сумын дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 9-р хуудас/, төрөл садангийн лавлагаа /хх-ийн 8-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 1-р хуудас/, эд хөрөнгийн бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 111-р хуудас/,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 5-р  хуудас/

 

Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон төрөл садангийн лавлагаа /хх-ийн 126-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 125-р хуудас/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 127-р хуудас/,  эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хх-ийн 1-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 122-р  хуудас/

 

Шүүгдэгч *******гийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн сумын дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 154-р хуудас/, төрөл садангийн лавлагаа /хх-ийн 153-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 152-р хуудас/, эд хөрөнгийн бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 151-р хуудас/,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 142-р  хуудас/, Өвөрхангай аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны дугаар сарын 06-ны өдрийн 0 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 145-149-р хуудас/,

 

Шүүгдэгч С.Энхбаатарын хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 236-р хуудас/, эд хөрөнгийн бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 234-р хуудас/,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 190-р  хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 235-р хуудас/, Өвөрхангай аймгийн сум дундын 17 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 192-194-р хуудас/, Өвөрхангай аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 195-207-р хуудас/, Өвөрхангай аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 209-231-р хуудас/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн шүүгдэгч *******, *******, ******* нарыг нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтууд, шүүгдэгч С.Энхбаатарын ялын тооцооны лавлагаа зэрэг болно.

 

           1. Шүүгдэгч *******, *******, *******, С.Энхбаатар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Шүүгдэгч С.Энхбаатар, *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч *******ын тухайд 2024 оны 07 дугаар сарын 31-ний шөнө тухайн үед үүссэн маргааны улмаас *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч С.Энхбаатар, *******, ******* нар нь тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас *******ын нүүр рүү цохих, өшиглөх үүднээс түүний эрүүл мэндэд бүлэглэн хөнгөн хохирол учруулсан гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хэрэгт дараах нотлох баримтууд авагддаг. Үүнд хохирогч *******ын 2 удаагийн мэдүүлэг байна. Хохирогч *******ын мэдүүлэгт тухайн цаг хугацаанд болсон үйл явдлыг тодорхой тайлбарладаг. Өөрөөр хэлбэл *******тай маргалдсан. Ингээд маргалдах явцад хэн алиныхаа биед ямар үйлдлээр халдсанаа тодорхой дурддаг. Мөн ******* ямар цаг хугацаанд гарч ирж, ямар байдлаар биед нь халдсан талаар дурддаг. Мөн өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дурдагдаад байгаа хар өнгийн пудволктой хүн гэх хүн гарч ирээд нүүр рүү 1 удаа өшиглөсөн гэдэг талаар тодорхой тайлбарладаг. Мөн адил маргаан болох нөхцөл байдал, сэдлийн талаар тайлбарладаг. Ингээд дахин мэдүүлэг өгөхдөө мөн адил өмнөх нөхцөл байдал дурдагддаг. Харин С.Энхбаатарын өшиглөсөн, цохисон үйлдлийг өмнө нь 1 удаа гэж байсан бол 2-3 удаа гэж тайлбарладаг. Гэхдээ цохисон биш өшиглөсөн үйлдлийн тоо давтамжийг нэмж мэдүүлсэн ийм нөхцөл байдал байгаа. Өөрөөр хэлбэл хохирогчийн уг мэдүүлгийг шууд нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэж байна. Дараагийн дугаарт хохирогч *******ын мэдүүлэг байна. Уг мэдүүлэгт тухайн цаг хугацаанд шүүгдэгч Сэргэлэнбаатартай маргалдсан маргааны нөхцөл байдлын талаар тодорхой тайлбарладаг. Ингээд маргаан болсны дараах нөхцөл байдлын талаар мөн тайлбарладаг. Гэхдээ зарим нөхцөл байдалд согтуу байсан, тасарсан байсан гэдэг агуулгаар тайлбарладаг. Хохирогчид эрх, үүргийг тайлбарласан ийм нөхцөл байдал тогтоогдоно. Ийм учраас дээрх мэдүүлгүүдийг шууд нотлох баримтаар тооцох боломжтой гэж үзэж байна. Дараагийн дугаарт шинжээч эмчийн мэдүүлэг байдаг. Шинжээч эмчээс яагаад ингэж мэдүүлэг авсан гэхээр дүгнэлтэд хохирогч *******ын биед хэд хэдэн үйлдлээр халдсан байдаг. Эдгээр үйлдэл нь нэг цаг хугацаанд байдаг. Тухайн цаг хугацаанд болсон үйл баримтыг мөрдөгч хэрэгт авагдсан баримтын хүрээнд сэргээж шинжээч эмчид танилцуулаад шинжээч эмч тухайн цаг хугацаанд ямар нөхцөл байдал байх боломжтой талаар шинжээчээр тайлбарлуулж байгаа ийм нөхцөл байдал байна. Түүнээс биш шинжээч эмч таамгаар үүнийг тодорхойлох ямар ч боломж байхгүй. Тийм учраас уг нотлох баримтыг дамжмал нотлох баримтаар тооцож үнэлж байна. Дараагийн дугаарт 621, 691 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд авагдсан байна. Эдгээр шинжээчийн дүгнэлтүүдээр хохирогч *******ын биед тархи доргилт, доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зөөлөн эдийн цус хуралт, баруун мөр, тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдсон. Өөрөөр хэлбэл тохой, цээж, толгойд зулгаралт гэмтэл тогтоогдсон. Дараагийн шинжээчийн дүгнэлтээр хохирогч *******ын биед хүзүү, хүзүүний хоолой, цээж, баруун цээж, зүүн бугалга, зүүн ташаа, цээжний ар хэсэгт хохирол гэмтэл учирсан. Энэ нь хөнгөн хохиролд хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлттэй хэргийн оролцогч нар бүгд танилцсан. Уг шинжээчийн дүгнэлттэй холбогдуулж ямар нэгэн гомдол, хүсэлт гаргаагүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч *******, ******* нараас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй талаар хүсэлт гаргасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан дээрх нотлох баримтуудаар дараах нөхцөл байдал тогтоогддог. ******* нь тухайн цаг хугацаанд *******, ******* нартай маргалдана. Энэ цаг хугацаанд С.Энхбаатар ирсэн үйл баримт байдаг. С.Энхбаатар ирэхээс өмнө *******тай маргаан болсон. Энэ цаг хугацаанд ******* мөн маргаан бүхий нөхцөл байдал болсон байна. 4 шүүгдэгч тухайн цаг хугацаанд бүгдээрээ байсан. Мөн гэрч Пүрэвдорж байсан. Пүрэвдоржийн мэдүүлгийг яллах дүгнэлтэд дурдаагүй. Өнөөдөр хэргийн оролцогч нар буюу өмгөөлөгчөөс нотлох баримтаар тооцож шинжлэн судалж байна. Эдгээр нөхцөл байдлаар болж өнгөрсөн үйл явдлыг зөрүүтэй тайлбарладаг. Зөрүүтэй тайлбарлаж байгаа тухайд ******* нэг талд тайлбарлана. Нөгөө талд *******, П.Одхүү, С.Энхбаатар нар нэг талаар тайлбарладаг. Гэхдээ яллагдагч нарын мэдүүлгийг нотлох баримтын эх сурвалж, агуулгын үнэн зөв байдлыг тогтоох үүднээс бусад нотлох баримтуудтай дүгнэж үзсэн ийм нөхцөл байдал байна. Ийм учраас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч С.Энхбаатар, *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тооцох дүгнэлтийг гаргаж байна. Хохирол төлбөрийн тухайд хохирогч нараас хохирол төлбөр, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн. Харин Эрүүл мэндийн даатгалын санд хохирогч *******ын эмчилгээний зардалд 66,782 төгрөгийн зардал гарсан. Уг зардлыг шүүгдэгч *******аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох саналыг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч С.Энхбаатарын өмгөөлөгч ******* шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Прокуророос миний үйлчлүүлэгч С.Энхбаатарыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Үүнийг яллагдагч С.Энхбаатар болон өмгөөлөгч миний бие хүлээн зөвшөөрөхгүй, хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдоогүй байна гэж үзэж байгаа. Ингэж үзэж байгаа учир нь хохирогчийн мэдүүлэг байгаа. Хохирогчийн мэдүүлэгт тухайн цаг хугацаанд юу болсон талаар л мэдүүлдэг. Мөн хэн ямар үйлдэл гаргасан талаар мэдүүлдэг ч зөвхөн С.Энхбаатартай холбоотой хэсэг дээр хохирогчийн зүгээс С.Энхбаатар гэдэг хүн намайг зодсон гэх нэг ч үг, өгүүлбэр байдаггүй. Тэр харанхуйгаар хар хувцастай хүн ирээд нүүр рүү өшиглөчихөөд яваад өгсөн гэдэг байдлаар мэдүүлдэг. Дараагийн дугаарт шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзэж байгаа. Учир нь шинжээч тусгай мэдлэгийн хүрээнд тухайн гэмтэл нь ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүсдэг буюу олон удаагийн үйлчлэлээр үүсэх үү? нэг удаагийн үйлчлэлээр үүсэх үү? гэдэг байдлаар хариулах ёстой. Гэтэл тухайн цаг хугацаанд хэн хэдэн удаа цохисон гэдгийг харсан юм шиг мэдүүлсэн байдаг. Нэг ёсондоо 3 оролцогч энэ хэрэгт оролцсон байна гэж оролцогчийн тоог тогтоосон. Дээрээс нь нэг оролцогч нь тэдэн удаа цохисон байна гэж цохисон тоог нь хүртэл шинжээчийн мэдүүлэгтээ дурдсан мэдүүлэг авагдсан. Үүнийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж үзэж байгаа. Хоёрдугаарт гэрч Пүрэвдоржид мөрдөн шалгах ажиллагааны үед хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан. Гэрчийн мэдүүлэг авахдаа Энхбаатар нь Сэргэлэнбаатарын хөл рүү нэг удаа өшиглөсөн. Өөр цохиж зодсон зүйл байгаагүй, тэр цаг хугацаанд болоогүй. Би хамт явсан гэдэг байдлаар мэдүүлдэг. Мөн яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон гэрчээр өгсөн мэдүүлэгтээ *******, ******* нар С.Энхбаатар *******ыг цохиж зодсон талаар хараагүй гэдэг байдлаар мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон өнөөдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ мөн адил зөрүүгүйгээр мэдүүлдэг. Тэгэхээр тухайн цаг хугацаанд хар өнгийн пудволктой байсан юм чинь С.Энхбаатар цохисон гэдэг байдлаар таамаг төдий мөрдөн шалгах ажиллагаа явагдаж өнөөдөр С.Энхбаатарт холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан гэж үзэж байгаа. Хохирогч *******ын тухайд тухайн цаг хугацаанд дээрх гэмтлүүдийг авсан гэдэг дүгнэлттэй маргахгүй байгаа. Энэ гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн гэдэг нь тогтоогдсон. Мөн хохирогч *******ын хар өнгийн пудволктой хүн нүүр рүү өшиглөсөн гэдэг мэдүүлэгтэй ч маргахгүй байгаа. Тухайн үед хар хувцастай хүн өшиглөсөн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ хар пудволктой хүн С.Энхбаатар шүү, С.Энхбаатар өшиглөсөн гэдэг байдлыг тогтоосон нотлох баримт огт байхгүй. *******, ******* нар мэдүүлэхдээ тухайн өдөр С.Энхбаатар хар өнгийн хувцастай явж байсан шүү гэдэг болохоос биш С.Энхбаатар *******ыг өшиглөсөн гэдэг байдлаар нэг ч мэдүүлэг өгөөгүй. Хохирогч *******ын тухайд тэр хүн С.Энхбаатар гэдэг хүн мөн байна, одоо харахад С.Энхбаатар өшиглөсөн юм байна гэж огт мэдүүлдэггүй. Зөвхөн харанхуй байсан, хар хувцастай байсан гэдэг байдлаар л мэдүүлэг өгдөг. Дээрээс нь хар хувцастай байсан, царайг нь харах боломжгүй байсан гэж мэдүүлдэг. Сая шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мөн асуухад хар өнгийн хувцастай байсан, царай нь харагдах боломжгүй байсан гэж мэдүүлж байгаа. Тухайн өдөр С.Энхбаатар нь хар өнгийн хувцастай явснаараа энэ хэрэгт хамааралтай юм шиг харагдахаар нөхцөл байдал харагдаад байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсны эцэст шүүгдэгч С.Энхбаатарыг хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байна гэдгийг шууд заасан нотлох баримт авагдаагүй байна. Хэрэгт авагдсан баримтууд нь хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй байна гэж үзэж байгаа учраас дээрх зүйл заалтыг журамлаж шүүгдэгч С.Энхбаатарт холбогдох хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч ******* шүүгдэгч нарын гэм буруугийн талаар “...2024 оны 07 дугаар сарын 31-ний шөнө бааранд *******, А.Азбаяр нар нь байсан. Энэ байх хугацаандаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тарах болоод машинд сууцгаасан гэх үйл баримтууд хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Энд болсон гол үйл явдал буюу гэм буруутай үйлдэл нь *******, ******* нарын хооронд үүссэн маргааны улмаас харилцан үг хаяж, зодолдох цохилцсон үйлдлийн улмаас энэ хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Энэ хоёрыг хүнийг салгах, ахархаж шаардлага тавих энэ нөхцөл байдлын улмаас ******* нь *******, ******* хоёрын дундуур орж үйлдлийг нь таслан зогсоох зорилго тавьж орсон ч энэ зодоон зогсоогүй, ерөнхийдөө үргэлжлэх шинжтэй болсон. Өөрөөр хэлбэл өөрт нь халдаж цохисон үйлдэл байхгүй байхад салгах гэж цохиж авсан буруутай үйлдэл нь хэрэгт авагдсан баримт болоод шүүх хуралдааны хэлэлцүүлгээс харагдаж байна. Тэгэхээр *******т учирсан гэмтэл нь яах аргагүй *******, ******* нарын үйлдэлтэй холбоотой байгаа. Нүүр рүү нь цохих, өшиглөх, алгадах хэлбэрээр янз бүрээр хүнд гэмтэл үүсэж болно. Зүгээр биеийнхээ үгийг ойлгохгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс болж бие биедээ ахархах, урьд нь тэгдэг байсан, одоо ингэлээ гэсэн байдлаар ийм харилцааны доголдлоос болж энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан үүссэн. Шинжээчийн дүгнэлтээр учирсан гэмтэл, шинжээч нарын дүгнэлт, мэдүүлэг зэргээс харахад хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан эдгээр баримтуудаар *******ын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт *******, ******* нарыг буруутай байна гэж үзэх үндэслэлтэй байна гэж үзэж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хор хохирол болоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардлууд нь баримтаар гаргаж ирээгүй учраас бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна. Гэм буруугийн шүүх хуралдаанаар эхлээд гэм буруутай юу үгүй юу гэдэг байдал урьдчилан яригдана. Хохирол төлбөрийн асуудлаар мөн саналаа хэлэх ёстой. Иймд манай үйлчлүүлэгч *******, ******* нар нь тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тоох үндэслэлтэй байна. Мөн бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзэхээр байна” гэсэн дүгнэлтийг,

  

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******, *******, *******, С.Энхбаатар нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 07 дугаар сарын 31-ээс дугаар сарын 01-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “” баарны гадаа тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан хохирогч *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэж 2024 оны 07 дугаар сарын 31-ээс дугаар сарын 01-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “” баарны гадаа тухайн үед үүссэн таарамжгүй улмаас маргалдан хохирогч *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

            Шүүгдэгч ******* овгийн *******ын Сэргэлэнбаатар, ******* овгийн *******ын Азбаяр, ******* овгийн ийн Одхүү нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан: 

                         

  Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 07 дугаар сарын 31-ний орой 23 цагийн орчимд баар орсон. 2 найзтайгаа бааранд 0.5 литрийн хэмжээтэй хүний 3, 3 ширхэг Сэнгүр нэртэй пиво уусан. Тэгээд 03 цагийн орчимд баарнаас гараад иртэл Одхүү гэдэг хүнтэй Одхүүгийн машин дээр очсон чинь 2 эмэгтэй байсан. Би Одхүүгийн машинд суугаад хөдлөх гэж байтал Азаа гэх хүн Одхүүгийн машин дээр ирсэн. Тухайн хоёр эмэгтэйг буулгаад явсан. Одхүүгийн машин дотор Азаа гэх хүн бид 3 сууж байсан. Тэгээд манай аавыг Ойдов гээд байхаар нь та манай ааваас дүү биздээ гэсэн чинь чи яасан том бацаан бэ гээд зүүн гар руу тохойдоод байсан. Тэгэхээр нь би заамдсан чинь баарны гадаа Одхүүгийн машинаас чирж буулгаад ахын дүү яв гэсэн чинь Азаа машинаас бууж ирээд миний нүүр рүү 2-3 удаа гараа зангидаад цохьсон. Тэгээд би Азааг унагаагаад толгой руу нь 2-3 удаа цохисон чинь хамт явсан махлаг хар подволк өмссөн залуу миний нүүр рүү нэг удаа өшиглөсөн. Удаагүй Одхүү нь ирээд нүүр рүү 2-3 удаа цохисон. Тэгээд тухайн хүмүүс зугтаагаад явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/, Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...2024 оны дугаар сарын 31-ний шөнө 03 цагийн орчимд сумын 5 дугаар багт байрлах баарны гадаа явах гээд зогсож байхад Одхүү намайг дуудаад баарны үүднээс Мүүн гэх баар руу намайг дагуулаад очсон чинь 2 хүүхэн байсан. Одхүү 4-үүлээ нийлээд хамт жаахан сууя гээд Одхүүгийн машинд үл таних 2 эмэгтэй болон Одхүүгийн хамт машинд нь сууж байтал Азбаяр баарнаас гэрч ирээд Одхүүтэй машины гадна юм ярьж байгаад орж ирээд суусан. Бид 5 машинтай хөдөлсөн. Хам байсан 2 эмэгтэй гэртээ харьмаар байна хүргээд өг гэсэн тэр хоёрыг хүргэж өгөх гээд замд явж байсан Азбаяр намайг чи чинь барилга дэр ямар ажил хийдэг билээ гэхээр нь инженер хийдэг гэтэл чи чинь том гөлөг юм байна шүү дээ гэхээр нь би уурлаад гөлөг нохойгоор битгий дуудаад байгаарай гэсэн. Тэгээд 2 эмэгтэйг хүргэж өгчихөөд явж байхад намайг чи чинь Ойдовын юу нь билээ гэхээр нь та чинь аавыг та гэд байдаг байж яагаад байгаан гэтэл энэ их том гөлөгөө гээд хажуунаас тохойлдоод байхаар нь би уурлаад заамдсан. Тэгээд баарны гадаа ирээд Одхүү нь урд суудлаас бууж ирээд ахын дүү яах гээд байгаан одоо боль яв гээд машинаас буулгахаар нь би Одхүүд нь та наад Азбаяртаа хэлээрэй идэж уучихаад сонин сонин юм яриад байна гээд зогсож байтал Азбаяр машинаасаа бууж ирээд нүүр рүү гараараа 2 удаа цохисон. Би уурлаад Одхүүг түлхээд Азбаярыг барьж аваад гараараа 2-3 удаа толгой хэсэг рүү нь цохиод заамдаад газар унагаачихсан байсан чинь баарнаас хар болон цагаан өнгийн цамцтай 2 эрэгтэй баарнаас гарч ирээд Азаа зодуулаад байна гэсэн чинь хар цамцтай эрэгтэй нь миний нүүр рүү 2-3 удаа хөлөөрөө өшиглөсөн. Би юм харахгүй нүд таглараад яаж байгаа юм бэ та нар гээд зогсож байхад Одхүү нь ирээд чи ер нь яах гээд байгаа чацга вэ гээд миний зүүн талын шанаа хэсэг рүү гараараа 2-3 цохисон. Тэгээд цагдаа дуудчих гээд зогсож байхад Одхүү харанхуйгаас гарч ирээд миний хувцасыг над руу шидчихээд машинаа унаад яваад өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/, Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Азбаяр миний зүн талын шанаа хэсэг рүү гараараа 2 удаа цохисон. Би уурлаад Одхүүг хойш нь түлхээд Азбаярыг барьж аваад гараараа 2-3 удаа толгой хэсэг рүү цохиод газар унагаад заамдчихсан байсан чинь баарнаас цагаан өнгийн цамцтай 2 эрэгтэй хүн гарч ирээд цагаан цамцтай эрэгтэй нь Азаа зодуулаад байна гэж орилж ирээд миний нүүрний зүүн талын хэсэг рүү гуталтай хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. Би юм харахгүй нүд харанхуйлаад эхэлсэн. Мөн миний хамар амьсгал авахад хэцүү болсон. Уруулаас цус гараад аманд цус амтагдаад эхэлсэн. Тэгээд байж байхад Одхүү бид нарыг салгах гээд дундуур орж ирсэн. Тэгээд уурлаад чи чинь ер нь яах гээд байгаа жацаг вэ гээд миний зүүн талын шанаа хэсэг рүү гараараа 2-3 удаа цохисон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/, Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 07 дугаар сарын 31-ний орой 23 цагийн орчимд найз Одхүүгийн хамт сум 5 дугаар багт байрлах бааранд орж нэг нэг ширхэг сэнгүр пиво аваад уугаад сууж байхад ширээ дүүрсэн гээд тэнд байсан хүмүүсийг бид хоёрын ширээ рүү шахаад суулгасан. Баар хаах гээд шөнө 03 цагийн орчим гараад Одхүүгийн машинд суухад дотор нь Сэргэлэнбаатар сууж байхаар нь Ойдовын юу юм бэ гэж асуусан чинь манай аавыг чи нэрээр нь дууддаг хэн бэ гэхээр нь би чи миний хүүтэй чацуу л юм байна яасан том зантай юм гэсэн чинь танай тэр Шагай чинь танай хүүхэд биш гэсэн гээд тэгээд машинаас зууралдаад бид 2 машинаас буусан. Бид хоёр бие биенээ заамдчихсан байсан. Тэгээд Сэргэлэнбаатарын доор ороод уначихсан намайг толгой дээрээс 2-3 удаа хөлөөрөө дэвссэн. Зүүн талын бөөрний хэсэгт нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Цээж хэсэг рүү хөлийн өсгийгөөрөө тийрсэн. Манай дүү Одхүү салгахаар ирсэн. Би салаад гэр рүүгээ явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/, Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч ын мөрдөн шалгах ажиллагаан өгсөн “...Иргэн ******* нь 2024 оны дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн сумын бүсийн оношилгоо эмчилгээний төвд /яаралтай тусламж/-д үзүүлж 37,2 төгрөг, 2024 оны дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн сумын бүсийн оношилгоо эмчилгээний төвд /амбулаторийн тусламж үйлчилгээ/-д 29,700 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд нийт 66,782 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тул зохих этгээдээс гаргуулан авч эрүүл мэндийн даатгалын санд төлүүлмээр байна. Өөр нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/, Гэрч *******гийн мөрдөн шатгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр сумын 5 дугаар багт бааранд орсон. Бид хоёр пиво уугаад сууж байхад тухайн бааранд хүмүүс багтахгүй бид хоёрын ширээн дээр хүмүүс шахаад суулгасан. Баар хаах үед бид хоёр баарнаас гараад Сэргэлэнбаатартай тааралдсан. Бид 3 машинд суух үед бас 2 эмэгтэй байсан. Тухайн хоёр эмэгтэйг арын гудманд гэрт нь хүргэж өгчихөөд явж байхад Азбаяр Сэргэлэнбаатарыг чи хэний хүүхэд билээ гэсэн чинь Ойдовын хүүхэд гэсэн Азбаяр өө чи чинь Ойдовын хүүхэд юм уу гэсэн чинь чи миний аавыг нэрээр нь дууддаг хэн бэ гээд маргалдаад эхэлсэн. Бид 3 альфа баарны үүдэнд ирээд зогссон. Сэргэлэнбаатар буугаад Азбаярыг заамдаад машинаас буулгаад зодож эхэлсэн. Би салгах гээд очсон чинь ерөөсөө салахгүй байсан.  Сэргэлэнбаатарыг болиод өг гээд түлхсэн чинь Сэргэлэнбаатар чи яахын гээд намайг заамдаж аваад миний хоолойг подволкоор боогоод урчихсан. Цээж нүүр хэсэг рүү 1-2 удаа цохисон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/, Шинжээч эмч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байх боломжтой бөгөөд толгойн тус газар 3 холбогдогч тус бүр 2-3 удаа цохих өшиглөх үйлдэл хийсэн байна. Иймд гэмтлийг ялган тогтоох боломжгүй бөгөөд тархи доргилт гэмтэл нь өшиглөх үйлдлээс үүссэн байх боломжтой. Биеийн бусад хэсэгт үүссэн цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь толгойн тус газар цохигдох эсхүл унах, мөргөх мөргөлдөх гэх мэт үйлдлийн үйлчлэлээр өнгө шинж байдлаараа нэг цаг хугацаанд үүссэн, дээрх бүх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн тул үүссэн дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 62-63-р хуудас/, Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны дугаар сарын 01-ний үүрээр 4 цагийн үед найз Энхбаатарын хамт баарны хажууд ирээд Энхбаатар машинд үлдээд би бааран дотор орж гадуур хувцасаа авах гэж ороход баар хаачихсан хүнгүй байсан. Баарны эзэн Долгорсүрэн л байсан. Тэгээд эргээд гадаа нь гарч ирэхэд Приус 41 маркийн тээврийн хэрэгсэлтэй хүмүүс ирж зогсоод нэг өндөр залуу машинаас бууж ирээд Азбаярыг машинаас чирч гаргаж ирээд унагаагаад нүүр амгүй өшигчөөд зодоод машины нөгөө талаас Одхүү бууж ирээд тэр хоёрыг салгаад байсан чинь нөгөө өндөр залуу Одхүү рүү дайраад цохиод авахаар нь Одхүү зөрүүлээд цохихоор нь би очиж салгаад байж байсан чинь Энхбаатар цаанаас миний машинаас бууж ирээд бид нар дээр ирээд тэр Сэргэлэнбаатарын хөл рүү нь нэг удаа өшиглөхөөр нь би боль гээд салгаад аваад явсан. Өөр зүйлгүй” гэсэн  мэдүүлэг /2 хх-ийн 48-р хуудас/,   Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны дугаар сарын -ны өдрийн 621 дугаартай шинжээч эмчийн “...1. Үзүүлэгч *******ын биед тархи доргилт, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун мөр, баруун тохой хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь өнгө тогтоц, шинж байдлаараа шинэ гэмтэл болно. 2. Эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулах тул хөнгөн зэрэг тогтоогдлоо. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 5. Дүгнэлт гаргах хугацаанд хэрэгт ач холбогдол бүхий шинээр нөхцөл байдал илрээгүй...” гэсэн  дүгнэлт /хх-ийн 43-45-р хуудас/,  Өвөрхангай аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн дүрс оношилгооны тасгийн 2025 оны дугаар сарын 01-ний өдрийн эмчийн дүгнэлтэд “...*******ын хүзүүний нугалмын эгц, хажуу рентген зурагт: Лордоз хадгалагдана. Хүзүүний нугалмуудын гадаргуу хэвийн, нугаламхоорондын зай болон их биеийн өндөр жигд. Ясанд илэрхий гэмтлийн болон деструкци өөрчлөлтгүй” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн хамт /хх-ийн 52-55-р хуудас/, Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 691 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...1. Үзүүлэгч *******ын биед хүзүүний зулгаралт, хүзүү хоолойн мөр, цээж зүүн бугалга, зүүн ташаа, цээжний ар хэсэгт цус хуралтуудтай байв. 2. Дээрх гэмтлүүд нь мохой хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүдийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. 4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын ХӨНГӨН зэрэг тогтоогдлоо” гэсэн /хх-ийн 56-57-р хуудас/, Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн сумын дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 9-р хуудас/, төрөл садангийн лавлагаа /хх-ийн 8-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 1-р хуудас/, эд хөрөнгийн бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 111-р хуудас/,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 5-р  хуудас/ Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон төрөл садангийн лавлагаа /хх-ийн 126-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 125-р хуудас/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 127-р хуудас/,  эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хх-ийн 1-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

            Шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******, ******* нарыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

 

Харин шүүгдэгч С.Энхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг буюу 2024 оны 07 дугаар сарын 31-ээс дугаар сарын 01-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “” баарны гадаа тухайн үед үүссэн таарамжгүй улмаас маргалдан хохирогч *******ын толгойн тус газарт нь өшиглөх үйлдлээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Н.Энхбаатар нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд буюу 2024 оны 07 дугаар сарын 31-ны өдрөөс дугаар сарын 01-нд шилжих шөнө,  хэрэг учрал болсон газарт буюу сумын 5 дугаар баг баарны гадаа байсан гэх үйл баримттай шүүгдэгч нар болон хохирогч нар маргаагүй. Шүүгдэгч С.Энхбаатарын тухайн цаг хугацаанд, тухайн газарт байсан болох нь түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох үндэслэл болохгүй.

 

Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт “...Тэгээд би Азааг унагаагаад толгой руу нь 2-3 удаа цохисон чинь хамт явсан махлаг хар подволк өмссөн залуу миний нүүр рүү нэг удаа өшиглөсөн. Удаагүй Одхүү нь ирээд нүүр рүү 2-3 удаа цохисон...” гэж дурдагдсан. Хохирогч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт улсын яллагчийн асуултад “...хар подволк өмссөн залууг би танихгүй, сүүлд *******, ******* нар надад тэр залууг С.Энхбаатар байсан гэж хэлсэн. Би одоо хараад ч С.Энхбаатарыг танихгүй” гэсэн утгатайгаар хариулсан. Өөрөөр хэлбэл хохирогч *******ын мэдүүлэгт дурдагдсан хар подволктой хүн шүүгдэгч С.Энхбаатар мөн байсан эсэх нь хөдөлбөргүй нотлогдоогүй гэж үзэхээр байна.

 

Хохирогч *******ын мэдүүлэг нь хэрэгт авагдсан өөр бусад баримтаар нотлогдоогүй, өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Энхбаатарыг хохирогч *******ын нүүр тус газарт өшиглөж байгааг харсан гэх гэрч байхгүй, Улсын яллагчаас шинжээчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгийг шүүгдэгч С.Энхбаатарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тогтоох нотлох баримтад хамааруулан дүгнэлт гаргасан ч шинжээчийн мэдүүлэг нь дамжмал шинжтэй буюу хохирогчийн өгсөн мэдүүлэгт дурдагдсанаар үйл баримтад тулгуурлан өгсөн мэдүүлэг гэж үзлээ.

 

Мөн шүүгдэгч С.Энхбаатар нь хохирогчийн нүүрний аль хэсэгт өшиглөсөн талаар хохирогчоос тодруулаагүй, хохирогч ******* энэ талаар мэдүүлэг өгөөгүй, шинжээчийн 2024 оны дугаар сарын -ны өдрийн 621 дугаартай “...1. Үзүүлэгч *******ын биед тархи доргилт, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун мөр, баруун тохой хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь өнгө тогтоц, шинж байдлаараа шинэ гэмтэл болно.” гэсэн дүгнэлт,   хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Азаа машинаас бууж ирээд миний нүүр рүү 2-3 удаа гараа зангидаад цохьсон...Удаагүй Одхүү нь ирээд нүүр рүү 2-3 удаа цохисон” гэсэн мэдүүлэг зэргээс хохирогч *******ын нүүр хэсэгт учирсан гэмтлийг шүүгдэгч С.Энхбаатар учруулсан гэж шууд дүгнэх боломжгүй байна.  

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд “...Би 2024 оны дугаар сарын 01-ний үүрээр 4 цагийн үед найз Энхбаатарын хамт баарны хажууд ирээд Энхбаатар машинд үлдээд би бааран дотор орж гадуур хувцасаа авах гэж ороход баар хаачихсан хүнгүй байсан. Баарны эзэн Долгорсүрэн л байсан. Тэгээд эргээд гадаа нь гарч ирэхэд Приус 41 маркийн тээврийн хэрэгсэлтэй хүмүүс ирж зогсоод нэг өндөр залуу машинаас бууж ирээд Азбаярыг машинаас чирч гаргаж ирээд унагаагаад нүүр амгүй өшигчөөд зодоод машины нөгөө талаас Одхүү бууж ирээд тэр хоёрыг салгаад байсан чинь нөгөө өндөр залуу Одхүү рүү дайраад цохиод авахаар нь Одхүү зөрүүлээд цохихоор нь би очиж салгаад байж байсан чинь Энхбаатар цаанаас миний машинаас бууж ирээд бид нар дээр ирээд тэр Сэргэлэнбаатарын хөл рүү нь нэг удаа өшиглөхөөр нь би боль гээд салгаад аваад явсан. Өөр зүйлгүй” гэсэн  мэдүүлэг өгсөн байх ба гэрчийн мэдүүлгийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэрчид хууль сануулж авсан мэдүүлэг нь нотолгооны ач холбогдолтой юм.

 

           Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Өвөрхангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч овгийн гийн Энхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэлээ.   

 

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар: 

 

  Хохирогч *******, ******* нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч  *******, ******* нарыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******аас 66,782 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгож шийдвэрлэлээ

 

3. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч  шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүхээс шүүгдэгч *******, *******, ******* нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч *******ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн улмаас учирсан хор аюул, хохирогчид төлөх төлбөргүй зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч *******, ******* нарын тухайд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх, хохирогчоос хохирол төлбөр нэхэмжлээгүй зэргийг харгалзаж, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан гаргах саналгүй” гэв.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч ******* шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “...*******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдсон учраас эрүүгийн хариуцлагын талаар санал хүсэлтээ хэлье. Шүүгдэгч хэн аль нь хөдөлмөрийн насных, эд залуу ажил хөдөлмөр эрхлэх чадвартай залуучууд байгаа. Мөн хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэмт хэргийн улмаас төлөх хохирол төлбөргүй байдал байгаа. Шүүгдэгч ******* нь анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон. Ер нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хэн аль нь хэрэгт холбогдсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогддог. Тухайлбал тухайн зодооныг салгах гэсэн, *******ын тухайд анх удаагаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон зэрэг нөхцөл байдлуудыг эрүүгийн хариуцлага оногдуулахдаа харгалзаж үзэх нөхцөл байдал гэж үзэж байна. Дээр нь шүүгдэгч нарын хувийн байдал, ар гэрийн ахуйгаа авч явж байгаа, тодорхой байгууллагад ажил эрхэлдэг зэрэг нь гаргаж өгсөн хөдөлмөр эрхлэлтийн талаарх баримтаар нотлогдож байгаа. Залуу хүмүүс учраас аль болох биеийн хүчээ үнэлэх, мэргэжил чадвараа дайчлах, ашиглах, зах зээлийн нийгэмд хөдл зэрэгцэж яваа хүмүүсийг хуульд заасан хариуцлагын хүрээнд аль болох хөдөлмөр эрхлэлтээ үргэлжлүүлэх, амьдрах ахуйгаа авч явахад нь тус дэм болох үүднээс ял шийтгэл оногдуулбал хуулийн өмнө хүлээх хариуцлага, бусдад гэмт хэргээс сэргийлэх талаар өөрсдийнхөө холбогдсон хэргийн талаар сануулга өгөх зэрэг санууштай үйл баримтууд өрнөх боломжтой. Тухайн зүйл анги торгох ял, нийтэд тустай ажил хийлгэх ял, зорчих эрхийг хязгаарлах ял зэрэг сонгох санкцитай байгаа. Тэгэхээр нэгэнт ажил хөдөлмөр эрхэлдэг, хувийн байдал, засрал хүмүүжил зэргийг харгалзаад прокуророос торгох ял оногдуулах санал дээр адил саналтай байна. Хуульд торгуулийн хэмжээг 450,000 төгрөгөөс эхэлж тогтоосон байгаа учраас торгох ялыг 500,000 төгрөгийн хэмжэгээр оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Шүүгдэгч нар нь хэн хэндээ хохирол учрулсан байгаа ч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, уучлалт гуйсан эвлэрсэн байгаа учраас хохирол төлбөр яригдахгүй. Энэ нь гэмт хэрэгтээ гэмшиж, ойлголцож, хэн хэнийгээ уучилсан нөхцөл байдал байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Иймд торгох эрүүгийн хариуцлагыг оногдуулж өгч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ******* өөрт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “...мөнгөн торгууль оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргав.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч *******, *******, ******* нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

 

Шүүгдэгч *******, *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн шинж, учруулсан хохирол хор уршгийн шинж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 650,000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээнй төгрөгөөр буюу 550,000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч *******, *******, ******* нарт мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч овгийн гийн Энхбаатарыг дугаартай хэрэгт холбогдуулан 2025 оны дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд 77 хоног цагдан хоригдсон байна. Шүүгдэгч С.Энхбаатар нь Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг эдэлж байгаад цагдан хоригдсон, шүүгдэгч С.Энхбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн тул шүүгдэгчийн цагдан хоригдсон 77 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас хасч тооцох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нарт төлөх төлбөргүй, хохирогч *******, *******т нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч С.Энхбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжүүлэхийг,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  нар, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,  

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч С.Энхбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36. дугаар зүйлийн 6, 36., 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овгийн *******ын Сэргэлэнбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ******* овгийн *******ын Азбаяр, ******* овгийн ийн Одхүү нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Өвөрхангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч овгийн гийн Энхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

            3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн *******ын Сэргэлэнбаатарыг таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээнй төгрөгөөр буюу 550,000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн *******ын Азбаярыг зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 650,000 /зургаан зуун тавин мянган/  төгрөгөөр торгох ялаар,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн ийн Одхүүг зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 650,000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус  шийтгэсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч овгийн гийн Энхбаатарын цагдан хоригдсон 77 хоногийг Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас хасч тооцсугай.

 

6. Шүүгдэгч *******, *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч *******, ******* нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч С.ЭНхбаатарт авсан цагдах хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч С.Энхбаатарт авсан цагдан хорих таслан сэтгийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         А.ҮҮРИЙНТУЯА