Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 127/ШШ2023/0009

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 127/2023/0006/3

 

            Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Баясгалан би ХАОБГГТУХБ Ө.Г-ийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 0250286 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай ХАПГХПХЦДЗ Н.А-гийн дүгнэлтийг 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

ХАПГХПХЦДЗ Н.А- шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “...Зөрчлийн материалд авагдсан нотлох баримтуудыг хянаж үзэхэд эрх бүхий албан тушаалтан Ө.Г нь холбогдогч Ч.Г-т Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй болсон байна гэж үзэхээр байна.

     Учир нь аймгийн Онцгой байдлын газраас Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах Хэрлэн дом өрхийн эрүүл мэндийн төвд галын аюулгүй байдлын талаар хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн гэж үзэхээр байх ба энэхүү хяналт шалгалтыг иргэнд бус тухайн Эрүүл мэндийн төвийн объектэд хийж гүйцэтгэсэн байна.

     Харин энэхүү галын аюулгүй байдлын шалгалтыг хийж гүйцэтгэсэн обект нь хувь хүн бус хуулийн этгээд байхад эрх бүхий албан тушаалтнаас хүнд холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж хүнд шийтгэл оногдуулсан нь хуулийг илтэд зөрчсөн байна гэж дүгнэхээр байна.

     Өөрөөр хэлбэл эрх бүхий албан тушаалтнаас тухайн Эрүүл мэндийн төвд буюу хуулийн этгээдэд холбогдуулан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлд заасны дагуу хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоох ажиллагаа явуулж, тухайн хууль ёсны төлөөлөгчийг холбогдогчоор татаж мэдүүлэг авах, зөрчил нь тогтоогдсон тохиолдолд хуулийн этгээдэд шийтгэл оногдуулахаар хуульчилсан байна.

Гэтэл эрх бүхий албан тушаалтнаас дээрх хуулийн заалтыг ноцтойгоор зөрчиж, холбогдогчийг буруу тогтоосон нь хүнд үндэслэлгүйгээр шийтгэл оногдуулсан гэж үзэхээр байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч, хошууч Ө.Гийн холбогдогч Ч.Г-т 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар ......... төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн 0250286 дугаартай шийтгэлийн хуудас, шийдвэрийг хүчингүй болгуулахаар ПД бичив” гэжээ.

ХАОБГГТУХБ Ө.Г- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие уг дүгнэлттэй маргах зүйлгүй, хүлээн зөвшөөрч байна. Нэмэлтээр гаргах нотлох баримт байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

ХАОБГГТУХБ Ө.Г- нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Хэрлэн дом” өрхийн эрүүл мэндийн төвийн “...галын аюулгүй байдлыг хангаагүй, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг биелүүлээгүй” гэх зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 0250286 дугаар шийтгэлийн хуудсаар байгууллагын галын аюулгүй байдал хариуцсан ажилтан Ч.Г-ийг Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ....... төгрөгийн торгох шийтгэл ногдуулжээ.

            Уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар ХАПГХПХЦДЗ Н.А- дүгнэлт бичиж, тус шүүхэд ирүүлсэн байна.

            Прокурор дүгнэлтэд, “...галын аюулгүй байдлын шалгалтыг хийж гүйцэтгэсэн обект нь хувь хүн бус хуулийн этгээд байхад эрх бүхий албан тушаалтнаас хүнд холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж хүнд шийтгэл оногдуулсан нь хуулийг илтэд зөрчсөн байна гэжээ.

     Эрх бүхий албан тушаалтнаас тухайн Эрүүл мэндийн төвд буюу хуулийн этгээдэд холбогдуулан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлд заасны дагуу хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоох ажиллагаа явуулж, тухайн хууль ёсны төлөөлөгчийг холбогдогчоор татаж мэдүүлэг авах, зөрчил нь тогтоогдсон тохиолдолд хуулийн этгээдэд шийтгэл оногдуулахаар хуульчилсан.

Гэтэл эрх бүхий албан тушаалтнаас дээрх хуулийн заалтыг ноцтойгоор зөрчиж, холбогдогчийг буруу тогтоосон нь хүнд үндэслэлгүйгээр шийтгэл оногдуулсан гэж үзэхээр байна.

Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон ХАОБГГТУХБ Ө.Г-ийн холбогдогч Ч.Г-т 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар ......... төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн 0250286 дугаартай шийтгэлийн хуудас, шийдвэрийг хүчингүй болгуулахаар ПД шүүхэд ирүүлжээ.

            Дээрх дүгнэлтийг ХАОБГГТУХБ Ө.Г- нь хүлээн авч танилцаад, “...ПДийг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй, нэмж гаргах тайлбар, нотлох баримт байхгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагч ийнхүү Хэнтий аймгийн Прокурорын газраас иүүлсэн 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 67 тоот дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан, ХАОБГГТУХБ Ө.Г-ийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 0250286 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай ХАПГХПХЦДЗ Н.А-гийн 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 67 тоот дүгнэлтийг хариуцагч ХАОБГГТУХБ Ө.Г- хүлээн зөвшөөрснийг баталж, ПДээр үүсгэсэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. ПД нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн  болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэнэ.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Г.БАЯСГАЛАН