| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/0325/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/386 |
| Огноо | 2025-12-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Цэгмэд |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/386
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг,
Улсын яллагч Б.Цэгмэд,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авсныг 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаар баг, ******* 507 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 150 цаг албадан ажил хийлгэх ялаар,
Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан ******* овогт ******* (*******)
Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд дурдсанаар):
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь: “ ахынд намайг байж байхад халамцуу орж ирсэн. ах, түүний эхнэр эгч, бид хэд нэг шил архи хувааж уугаад унтацгаасан. Намайг сэрэх үед эгчийн энгэр рүү гараа хийчихсэн сууж байсан. Тэгэхээр нь би "та одоо яаж байгаа юм, найз нөхөд байж” гэхэд намайг "чамд ямар хамаатай юм” гээд элдэв бусаар хэлсэн. Та яагаад байгаа юм бэ? гэж хэлээд хажууд нь очтол миний толгой руу архины шилээр 2 удаа цохиж толгой хагалсан. Тэгээд гадаа гарч бид хоёр муудсан. эмнэлэгт үзүүлсэн байсан. Би үзүүлээгүй, миний буруу гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэргээс дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд дууссан байх боломжтой гэмтэл байна.
3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт тогтонги 5 хувь алдагдуулна" гэх дүгнэлт (хавтаст хэргийн 24-25-р хуудас),
2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.
3. Эрүүл мэндийг сарниулахгүй тул Хүний эрүүл мэндэд учруулсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэгт хамаарахгүй" гэх дүгнэлт (хавтаст хэргийн 35-36-р хуудас),
- Яллагдагч *******аас хохирогч ын хаан банкны тоот данс руу хохиролд 160,000 төгрөг шилжүүлсэн баримт (хавтаст хэргийн 86-р хуудас),
- Яллагдагч *******ын сэжигтнээр өгсөн: “Тухайн үед би ахынд хоёр, гурав хоног хоносон. Асуудал болдог өдрийн өглөө нь бага зэрэг халамцуу ахын гэрт ирсэн. Тухайн үед ах, эгч, бид хэд нэг шил архи хувааж уусан. Бид нар үргэлжлүүлээд 2-3 шил архи хувааж ууцгаасан. ax уусан архиндаа согтоод хажуу талд байх байшиндаа ороод унтсан. Харин эгч гэрийнхээ баруун орон дээр, би газраар унтсан. хэсэг байхгүй байж байгаад намайг нэг сэрэхэд буцаад ирчихсэн, эгчийн цамцан дотуур нь гараа хийчихсэн сууж байсан. Тэгэхээр нь би "та одоо яаж байгаа юм, найз нөхөд байж” гэхэд нь "чамд ямар хамаатай юм, гөлөг минь, писда минь” гэхээр нь би та одоо юу гээд байгаа юм гэж хэлээд хажууд нь очоод суутал хажуу талдаа байсан хоосон архины шилийг аваад шууд миний толгой руу 2 удаа цохисон. Тэгээд миний толгой хагараад цус гарсан. Тэгээд бид хоёр хоорондоо зууралдаад гэрээс нь гараад харилцан зодолдсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44-р хуудас),
- Яллагдагч *******ын яллагдагчаар өгсөн: “Тухайн хэрэгт би урьд өмнө сэжигтнээр мэдүүлэг өгөх үедээ болсон асуудлын талаар үнэн зөвөөр, бүрэн гүйцэд ярьсан болохоор одоо надад нэмж ярих зүйл байхгүй. Би өөрийн хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Мөн хохирогч тай уулзахад надад хохирол, гомдол, саналгүй гэдгээ илэрхийлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54-55-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
*******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 58-р хуудас),
Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, (хавтаст хэргийн 59-62-р хуудас),
Сум дундын 19 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 63-65-р хуудас),
*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 68-70-р хуудас) зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, ач холбогдолтой, тухайн хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд уг нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байна.
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаар баг "”-ийн ******* тоотод иргэн тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж түүний эрүүл мэндэд 2.1, 2.2-н шүд цөгц хэсэгт бүрэн хугарсан гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм хэрэг үйлдсэн болох нь хохирогч , Ж., Ө. нарын мэдүүлэг, Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Ш.Оюунтунгалагийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн СҮХ0725/354 дугаартай шинжээчийн дүгнэлт, д 160,000 төгрөгийн хохирол төлсөн баримт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
1.2. Эрх зүйн дүгнэлт:
1.2.1. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт: Бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулах нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл энэ хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэж буй үйлдлийг ойлгоно.
Хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн зэргийн хохиролд гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр буюу 5-10%-аар тогтонги алдагдсаныг хэлнэ.
Тодруулбал, шүүгдэгч ******* нь тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч ын бие махбодод халдаж түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулж, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан нь хор уршиг бүхий гэмт үйлдлийн болон үр дагаврын хоорондох шалтгаант холбоотой байна.
1.2.2. Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр байж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын эрүүл мэндэд хоншоорын 2.1, 2.2-н шүд цөгц хэсэгт бүрэн хугарсан гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
1.2.3. Прокуророос шүүгдэгч *******ын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
2. Хохирол, хор уршгийн талаар:
2.1. Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд хохирол нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй болох нь түүний “Би сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй, өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой гаргаж өгөх баримт байхгүй” гэх мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2.2. Хохирогч д шүүгдэгч *******аас баримтаар 160,000 төгрөгийн хохирол төлсөн бөгөөд хохирогч нь өөрт учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний төлбөр, бусад хохирол, зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
3. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч *******ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.
3.1. Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” оногдуулах сонгох ялын төрөлтэй хөнгөн гэмт хэрэгт хамаарна.
3.1.1. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч: “Шүүхээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч *******ыг гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, түүний хувийн байдал болон хохирогчид учирсан хохиролд 200,000 төгрөг төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэх дүгнэлтийг гаргав.
3.2. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь дэх хэсэгт заасан “хөнгөн” ангиллын гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн талаар маргаагүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар *******ын бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
4. Бусад асуудлаар:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овогт ******* (*******)-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т 650 (зургаан зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 (зургаан зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг *******т мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч д 160,000 төгрөгийн хохирол төлсөн, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь тухайн гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, гэм хорын асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА