Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 154/ШШ2023/00041

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймгийн сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.******* даргалж, шүүгч Ц.*******, шүүгч Л.******* нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* хот ******* дүүрэг, ******* дугаар хороо, *******ы ******* дугаар гудамж, *******8/б тоотод оршин суух овогт ийн ын нэхэмжлэлтэй ,

Хариуцагч: Ховд аймгийн  сумын  багт оршин суух - овогт ы д холбогдох 21.500.000 /хорин нэгэн сая таван зуун мянган/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н., нэхэмжлэгч Т. /онлайнаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б. /онлайнаар/, хариуцагч Б., хариуцагчийн өмгөөлөгч Б.баяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б. бид хоёр садан төрлийн холбоотой хүмүүс юм. онд Б. нь надтай уулзаад бичил уурхай эрхэлдэг, хөрөнгө оруулалт хийгээч хамтарч ажиллъя гэдэг санал гаргасны эцэст 20******* оны 0******* сарын 15-ны өдөр -ын Манжуур хотын Худалдаа ХХК-аас дизель мотор 1 ш, чулуу бутлагч 1 ш тус тус худалдан авч гол руу ачуулахаар худалдагчид даатган үлдээсэн юм. Худалдагч нь уг ачаа барааг Дорнод аймгийн Архашаатын хилийн боомтоор илгээж дизель мотор, чулуу бутлагч нийлээд 2*******.5 тонн ачаа болсон бөгөөд гаалийн татварт болон Дорнод аймаг хүртэл тээвэрлэх төлбөр 4,000,000 төгрөг, Дорнодоос ******* хүртэл ачааны хөлс *******,000,000 төгрөг, *******аас Ховд хүртэл ачааны хөлс 2,000,000 төгрөг тус тус төлсөн. Мөн ХААН банкны 584706*******880, тоот дансаар 8,000,000 төгрөг, бичил уурхайд ашиглах гэр авна гэж 2,000,000 төгрөг, бичил уурхайн зөвшөөрөл авахад 2,500,000 төгрөгийг тус тус авсан бөгөөд бэлнээр үнэн худал нь мэдэгдэхгүй юм ярьж мөнгө авч байсан. Эцэст нь бичил уурхай эрхэлдэг нь худлаа болж энэ талаар гийн байгууллагад гомдол гаргасныг надад учруулсан зарим хохирлыг залилан авсан байна гэх үндэслэлээр шалгаж хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар шат шатны байгууллагад гомдол гаргасан боловч хохирол төлбөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзсэн.

Иймд Б.гаас гэм хорын хохирол төлбөрт 21.500.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь Т. болон түүний нөхөр гэх -ын иргэн Wang Jjanguo нартай , 20******* онуудад ямар нэгэн гэрээ хэлцэл хийж байгаагүй. -ын иргэн Wang Jjanguo гэх хүнээр орчуулга болон зуучлуулан өөр Хятад иргэнтэй бичил уурхайн чиглэлээр хамтарч ажиллах талаар хэлцэл хийж тохиролцсон. Уг хэлцлээр тухайн иргэн надад техник тоног төхөөрөмж болон түүнийг тээвэрлэх, бичил уурхай жигдрэх хүртэлх гарах зардлыг өгөхөөр тохиролцсон. Ингээд тоног төхөөрөмж надад ирж тоног төхөөрөмж ачиж ирсний зардлыг надтай гэрээ хийсэн хятад иргэн шилжүүллээ гэж шилжүүлснийг би тухайн үед тээвэрлэгчид төлсөн. 2019 онд орон нутагт бичил уурхай үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул дээрх тоног төхөөрөмжийг шинээр нь түүний эзэн гэх хятад ирээд бүгдийг авч явахдаа надтай ямар нэгэн тооцоо, өр төлбөрийн талаар яриагүй.

Би Т.тай дээрх үйл ажиллагаатай холбоотойгоор ямар нэгэн гэрээ хэлцэл, хийгээгүй мөнгө төгрөг шилжүүлж аваагүй. Т. нь -ын иргэдийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б. нь анх цагаан сараар манай аавынд ирэхдээ уурхайн чиглэлээр хамтран ажиллъя гэж хэлсэн. Тэгээд -ын Манжуур хотын Худалдаа ХХК-аас дизель мотор 1 ширхэгийг, чулуу бутлагч 1 ширхэгийг тус тус худалдан авч ирсэн. Б. нь тухайн үед манай суманд алтны үйл ажиллагаа явуулж байсан газар хүн нас барсан тэгээд миний бичиг баримт удах болоод байна гэж хэлж байсан. Wang Jianguo гэх хүнтэй би хамтран амьдардаг. Би урд нь алтны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаагүй. Тоног төхөөрөмж ачиж ирсэн тээврийн зардал 9,000,000 төгрөг, бичиг баримт гаргах зардал гэж 2,500,000 төгрөг, гэр худалдаж авах мөнгө 2,000,000 төгрөг, бэлнээр өгсөн 8,000,000 төгрөг, нийт 21,500,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Б. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Т.тай ямар нэгэн үйл ажиллагаа хийх, хамтран ажиллах талаар ярилцаж байгаагүй. Харин Т.ын хамтран амьдрагч Wang Jianguo-гоор орчуулга, зуучлал хийж байсан. Өөрсдөө надад хамтран ажиллах санал тавьж, алтны тоног төхөөрөмж ачиж ирсэн. Мөн үйл ажиллагаа эхлүүлэхэд шаардагдах мөнгийг тэр хүн шилжүүлж байсан. Тухайн үед -20******* онд сумын засаг даргын зөвшөөрлөөр нөхөрлөл ашигт малтмал эрж хайдаг байсан. Ашигт малтмал эрж хайх зөвшөөрөл байсан гэв.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т. нь хариуцагч Б.д холбогдуулж 21,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Уг шаардлагад -ын Манжуур хотын Худалдаа ХХК-аас дизель мотор 1 ширхэг, чулуу бутлагч 1 ширхэг тус тус худалдан авч Дорнод аймгийн Архашаатын хилийн боомтоор оруулж, гаалийн татварт болон Дорнод аймаг хүртэл тээвэрлэх төлбөр 4,000,000 төгрөг, Дорнодоос ******* хүртэл ачааны хөлс *******,000,000 төгрөг, *******аас Ховд хүртэл ачааны хөлс 2,000,000 төгрөг болон ХААН банкны 584706*******880, тоот дансаар 8,000,000 төгрөг, бичил уурхайд ашиглах гэр авна гэж 2,000,000 төгрөг, бичил уурхайн зөвшөөрөл авахад 2,500,000 төгрөг, нийт 21,500,000 төгрөгийг гаргуулна гэжээ.

Хариуцагч Б. нь би Т.тай гэрээ хэлцэл хийгээгүй харин нэхэмжлэгчийн нөхөр -ын иргэн Wang Jianguo-гоор орчуулга, зуучлал хийлгэж, нэрийг санахгүй -ын иргэнтэй бичил уурхайн чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон гэж маргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Зохигчдын тайлбараар нэхэмжлэгч Т. нь хөрөнгө оруулалт хийх замаар, хариуцагч Б. нь бичил уурхайгаар алт олборлохоор хамтарч ажиллахаар тохиролцсон болох нь нотлогдож байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал хөрөнгө оруулж, хариуцагч тал ажил үйлчилгээг гүйцэтгэснээр ашиг олох зорилгоор талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасны дагуу хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээдэг. Энэ гэрээг бичгээр байгуулах, нотариатчаар гэрчлүүлэх зэрэг хэлбэрийн шаардлага тавигдахгүй. Хамтран ажиллахаар талууд хүсэл зоригийнхоо дагуу хэлцэл хийсэн байх тул хэлцэл хүчин төгөлдөр гэж үзэв.

Мөн хуулийн 477 дугаар зүйлийн 477.1-д зааснаар хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд хураамжийг мөнгөн, эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болохоор заажээ. Нэхэмжлэгч Т. нь хураамжийг мөнгөн хэлбэрээр болон хөрөнгө оруулж, хариуцагч Б. нь үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлөхөөр тохиролцсон үйл баримт тогтоогдож байна.  

Улмаар гэрээ хэрэгжих явцад хамтын үйл ажиллагаа эрхлэхэд зайлшгүй шаардлагатай бичил уурхайн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл байхгүй гэх үндэслэлээр хамтын үйл ажиллагаагаа зогсоож нэхэмжлэгч нь хөрөнгө оруулалт /хураамж/ хийсэн тоног төхөөрөмжийг бүрэн хэмжээгээр буцаан авсан байна.

Энэ үйл баримт нь Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1-д заасан гэрээнд хамтын үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг шууд заагаагүй тохиолдолд гэрээний талууд хамтын үйл ажиллагаанд хохирол учруулахааргүй бол хэдийд ч хамтран ажиллах гэрээнээс гарч болно гэх заалтыг зөрчөөгүй байх бөгөөд хамтын үйл ажиллагаанаас нэхэмжлэгч тал гарснаар дуусгавар болсон байна.

Харин нэхэмжлэгч нь тоног төхөөрөмж тээвэрлэхэд гарсан зардал 9,000,000 төгрөг, бэлнээр шилжүүлсэн 8,000,000 төгрөг, бичил уурхайд ашиглах гэр авна гэж 2,000,000 төгрөг, бичил уурхайн зөвшөөрөл авахад 2,500,000 төгрөг, нийт 21,500,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн ба Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан хуульд үл харшлах хэлцэл хийгдэж иргэний эрх зүйн харилцаа үүссэн байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас хамтран ажиллах гэрээнд оруулсан хувь, хураамжийн хэмжээ, алдагдлаа гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Талуудын хамтын үйл ажиллагаа хэрэгжүүлэх явцад тэдэнд бусдын өмнө хүлээсэн үүрэг, биелэгдээгүй хэлцэл байхгүй, хамтын үйл ажиллагааг ямар нэгэн байдлаар хэрэгжүүлж ашиг бий болоогүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хамтран ажиллах гэрээний хураамжийн төлбөр буюу тоног төхөөрөмж ачиж ирэхэд гарсан зардал 9,000,000 төгрөг, мөн бэлнээр шилжүүлсэн 12,500,000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлов.

Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11-д хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна гэж заасны дагуу нэхэмжлэгч Т., хариуцагч Б. нар нь хураамжийн төлбөр буюу алдагдлыг хамтран хариуцах үндэслэлтэй байна.

Гэвч нэхэмжлэгч нь бичил уурхайд ашиглах гэр авна гэж 2,000,000 төгрөг, бичил уурхайн зөвшөөрөл авахад 2,500,000 төгрөг шилжүүлсэн гэх боловч энэ байдлаа нотлоогүй, тоног төхөөрөмж ачиж ирэхэд гарсан зардалд 9,000,000 төгрөг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.*******, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, *******8 дугаар зүйлийн *******8.1-д зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Харин нэхэмжлэгчийн ХААН банкны 5420*******06047 тоот дансны хуулгаар хариуцагчийн 584706*******880, тоот дансруу 8,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогдож байх тул 8,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Т. нь 20******* оны 04 дүгээр сард Ховд аймгийн сумын нутаг дэвсгэрт алт олборлох үйл ажиллагааг хамтарч явуулна гэж иргэн Т.аас 22,500,000 төгрөгийг залилан авсан гэх гомдлыг цагдаагийн байгууллагад гаргасан ба Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 04 сарын 19-ний өдрийн 776 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор Б. 4,500,000 төгрөгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэнээс хойш хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэсэн ба уг тогтоолд Д. гомдол гаргасныг Нийслэлийн болон Улсын Ерөнхий прокурорын газраас хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Тус шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 154/ШЗ2022/0046******* дугаартай шүүгчийн захирамжаар 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 776 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол бүхий эрүүгийн хэргийг нотлох баримтаар ирүүлсэн ба хариуцагч нь шүүх хуралдааны явцад уг хэргээс Ховд аймгийн сумаас ******* хотруу стана машин ачсан зардал 2,000,000 төгрөг төлсөн гэх баримт /хх-148 дугаар хуудас/, зарлагын падаан /хх-149-152/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлуулсан боловч дээрх баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, шүүх үнэлэх боломжгүй байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасны дагуу Т.ын зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хөөн хэлэлцэх хугацааг дуусаагүй гэж үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.гаас нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэсэн 8,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 142950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.1.2-т заасныг баримтлан хариуцагч Б.гаас 8,000,000 /найман сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1*******,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 262950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.гаас 142950 /нэг зуун дөчин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.д олгосугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ

ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ

ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ