Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 183/шш2023/01934

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2023/01934

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,  дугаар хороо, Ч өргөн чөлөө-6, С о **, өөрийн байранд байрлах, регистрийн ******* дугаартай, Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Кыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Пүрэвсүрэн оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.К-ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Иргэн М.К нь нэхэмжлэгч Х ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр *********** тоот Зээлийн гэрээ байгуулж 9.000.000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулсан өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй ба 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 5.053.447.53 төгрөг, хуримтлагдсан хүүгийн төлбөр 3.055.992,78 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 278.333,37 төгрөг, нийт 8.387.773,69 төгрөг төлөгдөөгүй байна. Зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулахдаа тэмдэглүүлсэн хаяг буюу иргэний үнэмлэхийн хаягтаа байхгүй, оршин суудаггүй болох нь Баян-Өлгий аймгийн Толбо сумын ** дүгээр багийн Засаг даргын тодорхойлолтоор нотлогддог. Иймд М.К-ын оршин суух хаяг нь тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн баримт, Х ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Х ХХК-иас иргэн Э.Х, Ж.Г, Б.М нарт олгосон итгэмжлэл, нэхэмжлэгч Х ХХК болон иргэн М.К нарын хооронд байгуулагдсан 2018 оны 10 дугаар сарын 03-ний өдрийн ********* тоот зээлийн гэрээний хуулбар, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ********* тоот Барьцааны гэрээний хуулбар, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ********** зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ болон хавсралтын хуулбар, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, Баян-Өлгий аймаг, Толбо сумын ** дүгээр багийн Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн **** дугаартай тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн *********** дугаар захирамж, М.К-ын иргэний цахим үнэмлэхийн хуулбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг ирүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х ХХК-ийн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.К-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээс үзэхэд Х ХХК болон М.К нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн *********** тоот зээлийн гэрээ, мөн өдрийн ********** тоот барьцааны гэрээ, түүнчлэн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ************ тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ тус тус байгуулагдсан байх боловч М.К нь зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

 

3. Иргэн М.К нь гэрээ байгуулах үедээ Баян-Өлгий аймаг, Толбо сум, ** дүгээр багт оршин суудаг байсан байх боловч тус сумын ** дүгээр багийн Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн **** дугаар тодорхойлолтоор Уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тогтоогджээ.

 

4. Иймд **** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар *******, Б С овогтой М-ийн К-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар **** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ********, Б С овогтой М-ийн К ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар М.К-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Х ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Шийдвэрийн хувийг Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Үүрийнцолмонд даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Н.ГЭРЭЛТУЯА