Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 182/ШШ2023/03238

 

 

 

                                                                                                     

 

 

 

 

               2023        11        17

182/ШШ2023/03238

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:  Ашид Капитал ББСБ ХХК 

 

Хариуцагч: С.Д-дхолбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 6,267,712 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанхундага,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баярзаяа нар оролцов.

/Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1.  Нэхэмжлэгч Ашид Капитал ББСБ ХХК  нь *******д холбогдуулан 6,267,712 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Зээлдэгч ******* нь манай компанитай 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Р20184835 тоот Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 7104465179 тоот Цахим зээлийн гэрээг байгуулж 560,000 төгрөгийн зээлийг 1.85%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, мөн өдөр 7104461836 тоот Цахим зээлийн гэрээ байгуулж 500,000 төгрөгийн зээлийг 1.85%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, мөн 7104468909 тоот Цахим зээлийн гэрээ байгуулж 1,000,000 төгрөгийг 1.85%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай,  2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 7104330712 тоот Цахим зээлийн гэрээг байгуулж 300,000 төгрөгийн зээлийг 1.85%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, мөн өдөр 7104338200 тоот Цахим зээлийн гэрээг байгуулж 460,000 төгрөгийг 1.85%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 7104415536 тоот Цахим зээлийн гэрээг байгуулж 1,550,000 төгрөгийн зээлийг 1.85%-н хүүтэй, 24 сарын хугацаатай, 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 7104443812 тоот Цахим зээлийн гэрээг байгуулж 500,000 төгрөгийн зээлийг 1.85%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 7104460952 тоот Цахим зээлийн гэрээг байгуулж 600,000 төгрөгийн зээлийг 1.85%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, мөн өдөр 7104460581 тоот Цахим зээлийн гэрээг байгуулж 300,000 төгрөгийн зээлийг 1.85%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай тус тус зээлдэн авсан.

1.2. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 449,238 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 136,524 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нийт 585,762 төгрөг төлсөн байна.

1.3. Зээлдэгчтэй байгуулсан 7104468909 тоот Цахим зээлийн гэрээний хугацаа 2024 оны 08 дугаар сарын 04-нд, 7104330712 тоот Цахим зээлийн гэрээний хугацаа 2024 оны 07 дугаар сарын 05-нд, 71043382001 тоот Цахим зээлийн гэрээний хугацаа 2024 оны 07 дугаар сарын 20-нд, 7104461836 тоот Цахим зээлийн гэрээний хугацаа 2024 оны 08 дугаар сарын 06-нд, 7104415536 тоот Цахим зээлийн гэрээний хугацаа  2024 оны 08 дугаар сарын 06-нд, 7104443812 тоот Цахим зээлийн гэрээний хугацаа 2024 оны 07 дугаар сарын 20-нд, 7104460581 тоот Цахим зээлийн гэрээний хугацаа 2024 оны 07 дугаар сарын 22-нд 7104460952 тоот Цахим зээлийн гэрээний хугацаа 2024 оны 07 дугаар сарын 23-нд, 7104465179 тоот Цахим зээлийн гэрээний хугацаа 2024 оны 07 дугаар сарын 25-нд тус тус дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

1.4. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт Цахим зээлийн гэрээний үүргийн биелэлтэд үндсэн зээлийн төлбөрт 5,320,762 төгрөг, хуримтлагдсан хүүгийн төлбөрт 915,005 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 29,945 төгрөг, нотариатын төлбөрт 2,000 төгрөг, нийт 6,267,712 төгрөгийг зээлдэгч *******ас гаргуулж өгнө үү гэв.

 

 2. Хариуцагч ******* шүүхэд хариу тайлбар гаргаагүй.

 

3.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/

3.2. Итгэмжлэл /хх 4/

3.3. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуудбар /хх 5/

3.4. 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Р20184835 дугаар Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний хуулбар /хх 6-7/

3.5. Цахим зээлийн гэрээнүүдийн хуулбар /хх 8-16/,

3.5. Ашид Капитал ББСБ ХХК-иас үйлчилгээ авах хүсэлт /хх 18/,

3.6. Зээлийн гүйлгээний баримт илгээсэн баримтууд /хх 19-26/,

3.7. Зээл, зээлийн хүүгийн тооцоолол /хх 27-35/,

3.6. Нотариатын төлбөр төлсөн баримт /хх 36/ зэрэг баримтууд болно.

 

4. Хариуцагчаас шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

 

Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ашид Капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

1.1. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ хариуцагч ******* үйлчилгээ авах хүсэлтийн дагуу 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Р20184835 тоот Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулж, энэхүү  гэрээний үндсэн дээр 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн хооронд 9 удаагийн Цахим зээлийн гэрээ байгуулж зээл олгосон. Хариуцагч нь зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөх хуваарийн дагуу зээл төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж ноцтой зөрчил гаргасан. Энэхүү ноцтой зөрчил нь заасан гэрээг дангаар цуцлах нөхцөл байдлыг үүсгэсэн гэх агуулгаар тайлбарлаж байна.

 

            2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

2.1. Ашид Капитал ББСБ ХХК болон ******* нар нь 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Р20184835 тоот Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан байна.

Энэхүү гэрээнд “ББСБ-н зээл олгох шалгуурыг хангасан зээлдүүлэгчийн цахим хүсэлтийн дагуу цахимаар хэрэглээний зээл, зээлийн эрх олгох, зээлдэгч нь авсан зээлийг тогтоосон хугацаанд хүүгийн хамт буцаан төлөхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулах”-аар тусгасан байна.

 

2.2. Дээрх хэрэглээний зээлийн эрхийн гэрээнд заасны дагуу хариуцагч ******* нь:

2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 7104330712 тоот Цахим зээлийн гэрээг байгуулж 300,000 төгрөгийн зээлийг 1.85%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай,

мөн өдөр 7104338200 тоот Цахим зээлийн гэрээг байгуулж 460,000 төгрөгийг 1.85%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай,

2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 7104415536 тоот Цахим зээлийн гэрээг байгуулж 1,550,000 төгрөгийн зээлийг 1.85%-н хүүтэй, 24 сарын хугацаатай,

2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 7104443812 тоот Цахим зээлийн гэрээг байгуулж 500,000 төгрөгийн зээлийг 1.85%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай,

2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 7104460952 тоот Цахим зээлийн гэрээг байгуулж 600,000 төгрөгийн зээлийг 1.85%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай,

мөн өдөр 7104460581 тоот Цахим зээлийн гэрээг байгуулж 300,000 төгрөгийн зээлийг 1.85%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай,

2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 7104465179 тоот Цахим зээлийн гэрээг байгуулж 560,000 төгрөгийн зээлийг 1.85%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай,

мөн өдөр 7104461836 тоот Цахим зээлийн гэрээ байгуулж 500,000 төгрөгийн зээлийг 1.85%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай,

мөн 7104468909 тоот Цахим зээлийн гэрээ байгуулж 1,000,000 төгрөгийг 1.85%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлийг тус тус авсан байна.

Мөн талуудын хооронд байгуулсан 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Р20184835 тоот Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 4.1 дүгээр зүйлийн 4.2.3-т Зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хуваарьт хугацаанд төлөөгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд Цахим зээлийн гэрээнд заасан үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн хамт гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд үл маргах журмаар төлөх үүргийг зээлдэгчид хүлээлгэсэн байна. 

 

2.3. Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.1-д “Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно”,

421.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд  хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно”,

 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”,

451.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэж тус тус заасан.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан, зээлдүүлэгч нь зээлийн гэрээний үүргийг зээлдэгчээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1-д заасны дагуу шаардах эрхтэй гэж үзэв.

 

2.4. Шүүхээс уг хэрэгт 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Иргэний хэрэг үүсгэж, талуудад эрх үүргийг тайлбарлаж, хариуцагч *******д 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, шүүх хуралдааныг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд  товлон, шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар хүргүүлсэн ба хариуцагч мэдэгдэх хуудсыг гардаж аваагүй үндэслэлээр тус шүүх хуралдааныг хойшлуулсан.

 

Улмаар 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6, 77.8 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн.

 

Хариуцагч ******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-д зааснаар оршин суугаа хаягаа өөрчилсөн талаар шүүхэд мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй байна. Мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасан журмын дагуу түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

2.5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч нь тайлбараа шүүхээс тогтоосон хугацаанд гаргаж өгөөгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагчаар нөхөн төлүүлэхээр зохицуулсан.

 

Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 115,233.39 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 115,233.39 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг тус тус удирлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар *******ас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,267,712 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ашид Капитал ББСБ ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 115,233.39 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ас 115,233.39 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ашид Капитал ББСБ ХХК-д олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            О.АЗЗАЯА