| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2023/04829/И |
| Дугаар | 184/ШШ2023/04362 |
| Огноо | 2023-11-16 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 184/ШШ2023/04362
| 2023 11 16 | 184/ШШ2023/04362 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 12 дугаар хороо, ******* 29 дүгээр гудамж, 776 тоот хаягт оршин суух, ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, 8 дугаар хороо, Ус 15 дугаар гудамж, 5 байр, 14 тоот хаягт оршин суух, ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар:/-т холбогдох,
1.800.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.*******, хариуцагч Д.*******, гэрч Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Дагдансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч Д.*******т холбогдуулан 1.800.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Миний бие 2022 оны 4 сараас хойш Д.******* эмчийн гуйлтаар Оросын холбооны улсаас өөрийн мөнгөөрөө авчирч өгч байсан. Ингээд 2022 оны 7 дугаар сарын 24-ний өдөр гэрээ хийе гээд 1.800.000 төгрөгийг би өөрөөсөө гаргаад нотариатаар орох гэсэн боловч бидний гэрээг нотариат батлаагүй. Иймд бид харилцан тохиролцоод 1.800.000 төгрөгөө өсгөнө гэж бодоод 1 ширхэг г 15.000 төгрөгт өгөхөөр тохиролцсон. Гэвч Д.******* нь үхсэн гэдэг шалтгаанаар мөнгөө өгөхгүй байна. Иймд Д.*******ээс 1.800.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тодорхойлсон.
2. Хариуцагч Д.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн. Хариуцагч татгалзлын үндэслэлийн талаараа: “Оросын холбооны улсаас өвчтөнүүдийн эмчилгээнд зориулан г 15.000 төгрөгөөр худалдан авахаар А.*******тэй аман гэрээ хийсэн. Тэгээд 2 талаасаа мөнгөө гаргаж 400 ширхэг авчруулахаар явуулсан. Өглөө вагоноос тосож аваад яаран ажил дээрээ ирээд задлаад савлатал нууд бүгд үхчихсэн байсан. Би тэр дороо зургийг нь дараад ******* рүү явуулсан. Хануур хөөстэй болчихсон ирсэн. ******* г авч ирэхийг хариуцаж, миний бие эмчилгээнд хэрэглэхээ хариуцаж байсан. Ирсэн дороо үхсэн байсан болохоор би хариуцахгүй. Би тал мөнгө болох 2.000.000 төгрөгийг гаргасан ба энэ мөнгөөр авсан бас үхсэн, би ч бас хохирсон” гэв.
3. Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, гадаад паспортын хуулбар, Итгэлцлийн гэрээ /эх хувь/, А.*******гийн Хаан банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга.
4.Хариуцагч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Итгэлцлийн гэрээ /хуулбар/.
5. Шүүх зохигчдын хүсэлтээр дараах баримтуудыг цуглуулсан. Үүнд: Д., Ц. нарыг гэрчээр асуусан мэдүүлэг, А.*******, Д.******* нарын хоорондоо харилцаж байсан хувийн захиа /мессенжер/-д үзлэг хийсэн тэмдэглэл.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
1. Нэхэмжлэгч А.******* талуудын хооронд байгуулагдсан “Итгэлцлийн гэрээ”-ний дагуу төлсөн 1.800.000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрснөөр талууд маргажээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “... хариуцагчтай эхэлж амаар харилцан тохиролцсон ба хожим бичгээр гэрээ байгуулж, надад тодорхой хэмжээний ашиг өгөхөөр ярьсан. Гэтэл хариуцагч нь үхсэн гэх үндэслэлээр миний мөнгийг өгөхгүй байна. Би ашиг авахгүйгээр ядаж анх оруулсан 1.800.000 төгрөгөө авахаар нэхэмжлэл гаргаж байгаа...” гэх агуулгаар тайлбарласан.
3. Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ: “... нэхэмжлэгч нь үхсэн авчирч өгсний улмаас надад ч мөн 2.000.000 төгрөгийн хохирол учирсан. Иймд нэхэмжлэгчийн оруулсан 1.800.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй...” гэх агуулгаар тайлбарласан.
4. Зохигчид 2022 оны 6 дугаар сард амаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч А.******* 1.800.000 төгрөгийг, хариуцагч Д.******* 1.100.000 төгрөгийг тус тус гаргах, улмаар нэхэмжлэгч нь эмчилгээний зориулалттай г Оросын Холбооны Улсаас оруулж ирж хариуцагчид хүлээлгэж өгөх, энэ явцад гарах бусад зардал /хоол, унаа гэх мэт/-ыг талууд хамтран хариуцах, хариуцагч нь өөрийн мэдлэг чадвар, ажлын туршлагаа ашиглан өөрийн өвчтөнүүдийн эмчилгээнд г хэрэглэж, олсон ашгийг хуваарилахаар харилцан тохиролцсон болох нь нэхэмжлэгчийн: “ ... миний бие 2022 оны 4 сараас хойш Д.******* эмчийн гуйлтаар Оросын Холбооны Улсаас өөрийн болон Д.*******ийн мөнгөөрөө авчирч өгч байсан, 1 ширхэг г 15.000 төгрөгт өгөхөөр тохиролцсон ... ” гэх тайлбар, хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан: “ ... хоёр талаасаа мөнгө гаргаж, 400 ширхэг авчруулахаар явуулсан. Өглөө вагоноос тосож аваад яаран ажил дээрээ ирээд задлаад савлатал 400.000 ширхэг бүгд үхчихсэн байсан ... А.******* г авч ирэхийг хариуцаж, Д.******* би эмчилгээнд хэрэглэхээ хариуцаж байсан ...” гэх тайлбаруудаар тогтоогдож байна.
4.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар талууд нэг үйл баримтын талаар маргаагүй бол тухайн үйл баримтыг тогтоогдсон буюу үнэн зөв гэж үзнэ.
4.2 Дээрх тохиролцоогоо талууд хожим бичгээр баталгаажуулж “Итгэлцлийн гэрээ” нэртэй баримт үйлдэж харилцан гарын үсэг зурсан байна. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар талууд нэг баримт бичиг үйлдэж, харилцан гарын үсэг зурснаар гэрээ байгуулагдсанд тооцдог ба уг баримт бичгийн хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй тул нэхэмжлэгч болон хариуцагч нь хамтран ажиллах талаар бичгээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан гэж үзлээ.
5. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхээр тохиролцсон бол хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үздэг.
5.1 Нэхэмжлэгч болон хариуцагч нь мөнгөн хөрөнгө, хөдөлмөр, ажлын туршлагаа “нийлүүлж”, хуулийн этгээд байгуулахгүйгээр, харилцан итгэлцлийн үндсэн дээр, ашиг олох зорилгоор нэгдэн үйл ажиллагаа явуулсан байх тул талуудын тохиролцоог Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх нь зүйтэй юм.
5.2 Талууд бичгээр үйлдсэн “Итгэлцлийн гэрээ” баримтад: “ ... 1 гоо 15.000 төгрөгөөр бодож авахаар болов ...” хэмээн бичсэн байх боловч энэ нь нэхэмжлэгч А.******* 1 г 15.000 төгрөгөөр тооцож хариуцагч Д.*******т худалдах агуулгагүй болох нь шүүх хуралдаанд гаргасан тэдний тайлбараар тогтоогдож байна.
5.3 Тодруулбал, хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд талууд 15.000 төгрөгийн талаар “Итгэлцлийн гэрээ”-нд заасан утга /худалдан борлуулах/-аас өөрөөр тайлбарласан. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д зааснаар үгийн шууд утгаар тайлбарлах боломжгүй юм. Иймд мөн хуулийн 198 дугаар зүйлийн 198.2-т зааснаар “Итгэлцлийн гэрээ”-г түүний бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлж, худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаагүй гэж үзсэн болно.
5.4 “Итгэлцлийн гэрээ”-ний бусад бичвэр, гэрээний бусад нөхцөлийн талаар тайлбарласан талуудын тайлбар, мөн талуудын тохиролцоог тогтооход ач холбогдол бүхий мэдүүлэг өгсөн гэрч Ц.ын: “... Д.******* тавьж өвчтөнүүдээ эмчилдэг талаараа хэлээд таны амьдралыг дээш нь татъя гэж хэлсэн ... Д.******* нь миний оруулсан мөнгийг өсгөөд байр, машин авч өгнө гэж хэлж байсан юм ... надад ашиг орлого өгөөгүй бөгөөд ах дүү учраас ашиглаж байна гэж ойлгоод болихоор шийдсэн ... би нэгдүгээрт ах дүү улс учраас тусалъя, хоёрдугаарт байр машинтай болгож өгнө, яваандаа ашиг гарвал хуваана гэж хэлж байсан ... энэ ажлаа өөрийн дагавар охин А.*******д шилжүүлж өгсөн... ” гэх мэдүүлгийг зохигчдын тайлбаруудтай харьцуулан үзсэний үндсэн дээр “Итгэлцлийн гэрээ”-нд бичигдсэн: “...1 гоо 15.000 төгрөгөөр бодож авахаар болов...” гэх тохиролцоог нэхэмжлэгч А.*******д өгөх Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8-д заасан гэрээгээр тохиролцсон ашиг гэж үзсэн болно.
6. Хамтран ажиллах гэрээ /Итгэлцлийн гэрээ/-ний дагуу эхний удаа нэхэмжлэгч А.******* нь 1.800.000 төгрөгийн, хариуцагч Д.******* нь 1.100.000 төгрөгийн хувиа тус тус оруулсан эсэх талаар талууд маргаагүй. Энэ талаар нэхэмжлэгч А.*******: “... хариуцагч Д.******* нь надад гэрээний дагуу дансаар 1.700.000 төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгөнөөс 800.000 төгрөг нь уг ажлыг өмнө эрхэлж байсан миний хойд эцэг Ц.т Д.*******ээс өгөх байсан төлбөр ба үлдэх мөнгө нь Д.*******ийн оруулах ёстой хувь юм. Миний хойд эцэг Ц. нь Д.*******ээс авах ёстой байсан 800.000 төгрөгийн авлагаа надад шилжүүлсэн. Мөн би ажлын газраасаа 1,000.000 төгрөг зээлж нэмэрлэх байдлаар 1.800.000 төгрөгийн хувиа бүрдүүлсэн. Хариуцагч тал хувиа бүрэн гүйцэд оруулаагүй боловч энэ талаар маргахгүй ...” хэмээн тайлбарласан.
6.1 Гэрч Ц.ын: “ ... би Д.*******тэй 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр амаар харилцан тохиолцож, миний бие г Оросын Холбооны Улсаас оруулж ирэхээр, Д.******* нь өвчтөнүүдийн эмчилгээнд г ашиглаж олсон орлогоосоо надад ашиг өгөхөөр болсон. Би удаа дараа Оросын Холбооны Улсаас оруулж ирж Д.*******т хүлээлгэн өгч байсан. Хожим хамаатны хүн нас барснаар энэ ажлыг хийх боломжгүй болж гарсан ба өөрийн дагавар охин А.*******г Д.*******тэй уулзуулснаар А.******* нь миний өмнө эрхэлж байсан ажлыг үргэлжлүүлэн хийх болсон. Би тухайн үед охин А.*******д энэ ажлыг хийх боломжгүй болсон талаар хэлж, өөрөө тусдаа Д.*******тэй гэрээ хэлцэл байгуулж ажиллахыг сануулж, тэднийг хооронд нь уулзуулсан. Өмнөх ашгаас 800.000 төгрөгийг Д.******* надад өгөөгүй тул уг авлагыг би өөрийн дагавар охин А.*******д шилжүүлэн өгсөн ...” гэх мэдүүлэг,
6.2 Мөн хариуцагч Д.*******ийн: “... би Ц. ахад 800.000 төгрөгийг төлөх өртэй ба уг мөнгийг түүний дагавар охин А.*******д шилжүүлэн өгөхөөр бид ярилцсан... ” гэх тайлбар зэргээс үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр мэдүүлэг өгсөн Ц. нь Д.*******ээс авах ёстой 800.000 төгрөгийн авлагаа Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар өөрийн дагавар охин А.*******д шилжүүлэн өгсөн байна.
6.3 Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар шаардах эрхийг шилжүүлэх тохиолдолд үүрэг гүйцэтгэгч /Д.*******/-ээс зөвшөөрөл авах шаардлагагүйгээс гадна Д.******* нь Ц.т өгөх ёстой 800.000 төгрөгийн өглөгөө түүний охин А.*******д өгөхийг зөвшөөрсөн болно. Иймд 800.000 төгрөгийн шаардах эрх Ц.оос А.*******д хуулийн хүчин төгөлдөр байдлаар шилжсэн гэж үзнэ.
7. Дээр дурдсанаар нэхэмжлэгч А.******* нь 1.000.000 төгрөгийг өөрөөс гаргаж, 800.000 төгрөгийн шаардах эрхийг Ц.оос шилжүүлэн авах замаар хамтран ажиллах гэрээнд эхний удаа оруулах 1.800.000 төгрөгийн дүн бүхий өөрийн хувиа оруулсан байна. Хариуцагч Д.******* нь мөн хамтран ажиллах гэрээний дагуу талуудын оруулсан хувийн талаар талууд маргаагүй.
7.1 Мөн талуудын хооронд бичгээр байгуулагдсан “Итгэлцлийн гэрээ”-нд нэхэмжлэгчийн оруулах хувийг 1.870.000 төгрөг байхаар, хариуцагчийн оруулах хувийг 1.100.000 төгрөг байхаар тус тус тохиролцсон байх боловч талуудын хэн аль нь хамтран ажиллах гэрээний дагуу оруулах ёстой мөнгийг дутуу оруулсан гэж маргаагүй, үлдэх хэсгийг бие биеэсээ шаардаагүй болно.
8. Нэхэмжлэгч А.******* нь хамтран ажиллах гэрээний дагуу нийт 2 удаа Оросын Холбооны Улс руу явсан болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаар тогтоогдсон. Тодруулбал, нэхэмжлэгч нь эхний удаа 2022 оны 6 дугаар сард, хоёр дахь удаа мөн оны 8 дугаар сард явсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан түүний гадаад пасспортын хуулбараар тогтоогдож байна.
8.1 Эхний удаагийн явалтаар Монгол Улсад оруулж ирсэн эмчилгээний ны чанар байдал, тоо ширхэг, оруулсан хөрөнгө, олсон ашиг орлогын талаар талууд маргаагүй. Хоёр дахь удаагийн явалт дээр хариуцагч Д.******* нь нийт 3.800.000 төгрөг /1.800.000 төгрөг нь А.*******гийн оруулсан хувь, 2.000.000 төгрөг нь Д.*******ийн хувь болох талаар талууд мөн маргаагүй/ нэхэмжлэгчид хүлээлгэн өгснөөр нэхэмжлэгч А.******* нь Оросын Холбооны Улсаас худалдан авахаар явжээ.
8.2 Нэхэмжлэгч А.******* хоёр дахь удаагийн явалтаар нийт 418 ширхэг худалдан авсан хэмээн тайлбарласан бол хариуцагч тал 400 орчим худалдаж авсан хэмээн зөрүүтэй тайлбарласан. Хоёр дахь явалтаар хэдэн ширхэг худалдаж авсан нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна. Харин нийт хэдэн төгрөгийн үнэ бүхий дундын өмчлөлийн хөрөнгө бий болсон нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.
9. Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3, 477.4-т тус тус зааснаар талуудын оруулсан хувь, түүний улмаас бий болсон хөрөнгө нь талууд дундын хөрөнгө болдог. Иймд дээр дурдсанаар талууд 3.800.000 төгрөгийн үнэ бүхий дундын хөрөнгийг бий болгожээ.
10. Нэхэмжлэгч А.******* хоёр дахь удаа явах үед хувь нийлүүлсэн хөрөнгөөр худалдан авсан, тэдний дундын хөрөнгө болох эмчилгээний үхсэн буюу ашиглагдах боломжгүй болсон байна. Иймд дундын хөрөнгө болох үхсэн эрсдэлийг хэн нь хариуцах талаар шүүх дүгнэлт хийх нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.
11. Дээрх маргааны улмаас талууд гэрээг цаашид үргэлжлүүлээгүй байх тул Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.2, 480.2.1-д заасан үндэслэлээр гэрээ дуусгавар болсон байна. Ийнхүү гэрээ дуусгавар болсон тохиолдолд Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3-т зааснаар биелэгдээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилах ёстой.
11.1 Тодруулбал, хамтран ажиллах гэрээ дуусгавар болсонтой холбоотойгоор дундын хөрөнгийг талуудад хуваарилах ёстой ба энэ талаар нэхэмжлэгч шаардлага гаргах эрхтэй юм. Хэргийн баримтаар тогтоогдсон дундын хөрөнгө нь 3.800.000 төгрөгийн үнэ бүхий эмчилгээний байх бөгөөд энэ хөрөнгө устаж үгүй болсон байна. Иймд Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3-т заасан үндэслэлээр дундын хөрөнгөөс нэхэмжлэгчид ногдох хувийг тооцон хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.
12. Талуудын тохиролцооноос үзвэл, хамтран ажиллах гэрээний дагуу нэхэмжлэгч нь г Оросын Холбооны Улсаас оруулж ирж хариуцагчийн мэдэлд хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн, хариуцагч нь г хүлээн авч өөрийн өвчтөнүүдийн эмчилгээнд ашиглах, олсон орлогоос ашиг хуваарилах үүрэг хүлээсэн байна.
12.1 Нэхэмжлэгч А.******* эмчилгээний г хариуцагч Д.*******ийн “мэдэл”-д шилжүүлэн өгч байгаа явдал нь тухайн хөрөнгийн өмчлөх эрхийг буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг шилжүүлэн өгч байгаа агуулгатай байна. Ийнхүү нэхэмжлэгчийн зүгээс төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх явцад хөрөнгөтэй холбоотой доголдол үүссэн бол Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.4, 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасан журмыг маргаан бүхий харилцаанд төсөөтэй хэрэглэх боломжтой.
12.2 Тодруулбал, Иргэний хуульд хамтран ажиллах гэрээний үүргийн зөрчил, түүнээс гарах үр дагаврыг нарийвчлан зохицуулаагүй, үүргийн зөрчилтэй холбоотой эд хөрөнгө устаж үгүй болсон тохиолдолд эрсдэлийг хэрхэн хуваарилах талаар хуульчлаагүй байна. Хамтран ажиллах гэрээ нь Иргэний хуулийн 3 дугаар дэд хэсэг болох “Ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэхтэй холбогдсон үүрэг”-ийн төрөлд багтдаг тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний зохицуулалтыг нөхвөр болгон хэрэглэх боломжтой юм. Гэрээний зүйл болох эмчилгээний нь төрлийн шинжээр тодорхойлогдох хөрөнгө бөгөөд А.*******гийн үүрэг нь г Д.*******т шилжүүлэн өгснөөр дуусгавар болж байгаа /хүлээсэн үүрэг нь Д.*******ийн өмчлөлд шилжүүлэхтэй агуулга нэг/ тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.4-т заасны дагуу худалдах-худалдан авах гэрээг зохицуулсан Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1-д заасан журмыг маргаан бүхий харилцаанд нөхөн хэрэглэх боломжтой юм.
12.2 Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1-д зааснаар эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол чанарын доголдолгүй эд хөрөнгийг хүлээн авсан гэж үздэг.
12.3 Нэхэмжлэгч нь хоёр дахь удаагаа явахдаа 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсад буцаж ирсэн, улмаар 2022 оны 8 дугаар сарын 14-ний өдөр галт тэргээр Улаанбаатарт ирсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан түүний гадаад пасспортын хуулбараар тогтоогдож байна.
12.4 Хариуцагч нэхэмжлэгчийн ирсэн цаг хугацааг баримтаар няцааж чадаагүй ба нэхэмжлэгч галт тэргээр Улаанбаатарт ирсэн, галт тэрэгнээс буух үед эмчилгээний г хүлээн авсан талаар маргаагүй.
12.5 Хариуцагч нь эмчилгээний г олон жилийн өмнөөс өөрийн өвчтөнүүдээ эмчлэхэд ашиглаж байсан, эмчилгээний ны хадгалалтын дэглэм, тээвэрлэлтийн горим зэргийг мэднэ хэмээн тайлбарласан. Түүнчлэн, эмчилгээний нь тасалгааны хэмд үхэх боломжгүй ба хэт хүйтэн юм уу хэт халуун хэмд, эсхүл гадаад хүчин зүйлийн үйлчлэлийн улмаас юм уу түүнийг хадгалж байгаа усны бохирдолтой холбоотойгоор мөн үхэх боломжтой хэмээн тайлбарласан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д зааснаар хариуцагчийн энэ тайлбарыг үнэн зөв гэж үзнэ.
12.6 Эмчилгээний г нэхэмжлэгчээс хариуцагч хүлээн авах үеийн улирлын байдлаас үзвэл хариуцагч нь хүлээж авсан даруйдаа савыг нээн үзэж, чанар байдлыг нь шалгаж авах боломжтой байсан байна.
12.7 Ийнхүү хариуцагч эмчилгээний г авсан даруйдаа шалгаж авах боломжтой байсан боловч шалгалгүйгээр хүлээн авч өөрийн эзэмшилдээ шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар чанарын доголдолгүй хөрөнгө /эмчилгээний /-ийг нэхэмжлэгч А.*******гээс хүлээн авсан гэж үзнэ.
13. Дээр дурдсанаар хамтран ажиллах гэрээний зүйл устаж үгүй болсон нь гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй биш, хариуцагчийн эзэмшилд байхдаа устаж үгүй болсон тул, хөрөнгийн үнийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.
14. Талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй, гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна.
15. Устаж үгүй болсон дундын өмчлөлийн хөрөнгө болох эмчилгээний ны нийт үнэ 3.800.000 төгрөг, үүнээс нэхэмжлэгчид ногдох хэсэг нь 1.900.000 төгрөг байх боловч нэхэмжлэгч нь 1.800.000 төгрөгийг нэхэмжилсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага болох 1.800.000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэгчид ногдох хөрөнгийн үнийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
16. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал нэхэмжлэгчээс үхсэн хүлээж авсан болохоо нотлох зорилгоор Д.гээс гэрчийн мэдүүлэг авхуулсан. Гэрч Д. нь: “... ирэх үед хараагүй, үхсэн гээд усыг сольж байхыг харсан ...” хэмээн мэдүүлсэн. Гэрчийн энэ мэдүүлэг нь хариуцагчийн татгалзлыг эргэлзээгүй байдлаар нотолж чадахгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээтэй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байдаг.
16.1 Мөн нэхэмжлэгч тал амьд г хариуцагчид хүлээлгэж өгсөн болохоо нотлох зорилгоор өөрийн гар утсанд хадгалагдсан гэрэл зурагт үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн. Үзлэгийн үр дүнгээр эмчилгээний нуудын чанар байдал буюу амьд байсан эсэхийг тогтоож чадаагүй.
16.2 Нэхэмжлэгч А.*******гийн нэхэмжлэлийг шүүх хүлээн авч 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн ба мөн оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн хувийг хариуцагч талд гардуулан өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлаж өгсөн. Мөн хэний буруугаас болж үхсэн болохыг тогтоох нь маргааны зүйл болж байгааг шүүх хэргийн оролцогчдод тайлбарлаж, нотлох үүргийг талуудад хуваарилж өгсөн болно. Улмаар хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн ба талуудын хэн аль нь нотлох баримт болон түүнийг цуглуулах бүрдүүлэх хүсэлт гаргаагүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлэхийг хүссэн тул хэрэгт авагдсан баримтын хэмжээнд маргааныг шийдвэрлэсэн болно.
17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахаа 43,750 төгрөгийг улсын төсвийн дансанд урьдчилан төлсөн нь зөв байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэл хангагдсан хувь хэмжээгээр талуудад хариуцуулдаг тул нэхэмжлэгчээс төлсөн 43.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 43.750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3-т заасныг баримтлан Д.*******ээс 1.800.000 төгрөгийг гаргуулан А.*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******ээс 43.750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР