| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Отгонбаяр |
| Хэргийн индекс | 195/2025/2468/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2763 |
| Огноо | 2025-12-11 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Гантулга |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2763
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга: Д.Өнөрцэцэг,
Улсын яллагч Б.Гантулга /томилолтоор/,
Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2502006400410 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,
Шүүгдэгч *** нь 2025 оны 9 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс нийт 4,280.7 (дөрвөн мянга хоёр зуун ная аравны долоон) грамм цэвэр жинтэй, өвс гэх хэрэглээний нэршилтэй зүйл буюу НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг дельта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol)-н агууламжтай олсны ургамал болох хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн хэрэгцээндээ ашиглах зорилгоор буюу худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн,
Улмаар дээрх сэтгэцэд нөлөөт бодисыг үргэлжилсэн үйлдлээр иргэн ***гийн эзэмшлийн *** (***) маркийн тээврийн хэрэгсэл дотор 2 хэсэг уутанд хийж хадгалсан, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун турууны пост хүртэл буюу 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн шөнийн 02:00 цаг хүртэлх хугацаанд тээвэрлэж, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Тээврийн хэрэгсэлд 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр үзлэг хийсэн "... Үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал: *** улсын дугаартай, цагаан өнгийн тээврийн хэрэгсэл, ертөнцийн баруун урагш харж зогссон, ертөнцийн зүгээр баруун талын хойд талын хаалга онгойлгоход шар өнгийн гялгар ууттай ногоон өнгийн өвс байв" гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 17-20/,
Эд зүйлд үзлэг хийсэн: “...Хэргийн газрын үзлэгээр хураан авсан 2 ширхэг шар өнгийн ууттай ургамал болон Bonaqua нэртэй хуванцар /өнгөгүй/ саванд үзлэг хийхээр тогтов. Уг шар өнгөтэй 2 ширхэг тортой ургамлын уутны амыг нээхэд хурц үнэртэй ургамал байв. Тус 2 шар өнгийн ууттай ургамлыг цаасаар 1, 2-н тоогоор дугаарлаж жинлэж үзэхэд 1. Дугаартай ургамал 2075 гр. 2. Дугаартай ургамал 2520 гр жинтэй байх тул гэрэл зургаар бэхжүүлэв" гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 21-24/,
Гэрч ***гийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...99-75 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг сүүлийн 3 жил эзэмшиж ашиглаж байна. Манай хүү Мөрөн хааяа ойр зуур ажилдаа унаж хэрэглэдэг. Өөрөөр бол миний эзэмшлийн машин байгаа юм” гэсэн мэдүүлэг /хх-н 64-65/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний газрын Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын шинжилгээний лабораторийн шинжээч, цагдаагийн дэд хурандаа Д.Золзаяагийн №ЕГ0325/6153 дугаартай: "...Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. "ГХ-13103 1.2075 гр СХДЦХ-1" гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, "ГХ- 13103 2.2520 гр СХДЦХ-1" гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл зэргээс дельта 9 тетрагидроканнабинол (delta 9 tethrahydrocannabinol) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. 4. "ГХ- 13103 1.2075 гр СХДЦХ-1" гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай үеийн жин 2016,8 г, цэвэр жин 1967,6 г, "ГХ-13103 2.2520 гр СХДЦХ-1" гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай үеийн жин 2456,2 г, цэвэр жин 2313,1 г байна" гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 72-76/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 969 дугаартай дүгнэлтэд: “...*** сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй ...одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй ...мансууруулах сэтгэцэд идэвхт эм бодисын хамраалтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй ...мансууруулах сэтгэцэд идэвхт эм бодисын хамраалтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна /хх-н 105-106/,
Яллагдагчаар ***ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2025 оны 9 дүгээр сарын 01-ний орой 21 цагийн үед ээж Орхонтуяагийн эзэмшлийн *** улсын дугаартай Тоёота Приус-50 маркийн цагаан өнгийн машиныг жолоодоод найз охин Мишээлтийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараа руу хөдөлсөн... ...Сэлэнгэ аймгийн Мандал сум руу явж байгаад сумын төв рүү орохгүй наад талынх нь уулзвараар чигээрээ шороо замаар яваад машинаа зогсоогоод би машинаас бууж тэр хавиар өмнө нь хүмүүсээс сонсоход каннабис өвс ургадаг гэсэн учраас гар утасныхаа гэрлийг тусгаад хартал замын хажуу талаас холгүй төстэй 9 салаа навчтай ургамал байхаар нь мөн байх гэж бодоод машинаасаа шар өнгийн гялгар уут гаргаж ирээд түүж 2 шар өнгийн гялгар уутанд түүгээд машиныхаа арын суудал дээр тавьсан. Ингээд 2025 оны 9 дүгээр сарын 01-с 02-нд шилжих шөнө Улаанбаатар хот руу орох гэж байтал цагдаа нар зогсоож машинд шалгалт хийгээд арын суудал дээр өвс байхыг хараад саатуулаад хэлтэс дээр аваачиж машинд үзлэг хийж 2 шар ууттай өвс, тайрч цоолсон устай сав зэргийг хурааж авсан.... ...би Мишээлтэд салхинд гарангаа эмийн ургамал түүнэ л гэж хэлсэн. Мансууруулах үйлчилгээтэй ургамал гэдгийг Мишээл огт мэдээгүй, бас хамт түүгээгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 135-137, 146-147/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 15/, дуудлагын лавлагааны хуудас /хх-н 16/, цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудас /хх-н 17/, Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн санал, хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх-н 39-41/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний газрын Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын шинжилгээний лабораторийн шинжээч, цагдаагийн дэд хурандаа Д.Золзаяагийн №ЕГ0325/6409 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 81-84/, Дамно Үнэлгээ ХХК-ний 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн №625-72 дугаартай: "... Toyota prius 50...", "...21,315,000 төгрөгийн үнэлгээтэй” гэх дүгнэлт /хх-н 113-120/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 150, 152-157/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *** нь 2025 оны 9 дүгээр сарын 01-ээс 02-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс нийт 4,280.7 (дөрвөн мянга хоёр зуун ная аравны долоон) грамм цэвэр жинтэй, өвс гэх хэрэглээний нэршилтэй зүйл буюу НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг дельта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol)-н агууламжтай олсны ургамал болох хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн хэрэгцээндээ ашиглах зорилгоор буюу худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн,
Улмаар дээрх сэтгэцэд нөлөөт бодисыг үргэлжилсэн үйлдлээр иргэн ***гийн эзэмшлийн *** (***) маркийн тээврийн хэрэгсэл дотор 2 хэсэг уутанд хийж хадгалан Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Баруун турууны пост хүртэл буюу 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн шөнийн 02:00 цаг хүртэлх хугацаанд тээвэрлэж, хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт, шинжээчийн дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
1.2 Нотлох баримт баримтын үнэлгээ
Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *** нь 2025 оны 9 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс 4,280.7 (дөрвөн мянга хоёр зуун ная аравны долоон) грамм цэвэр жинтэй, өвс гэх хэрэглээний нэршилтэй зүйл буюу НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг дельта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol)-н агууламжтай олсны ургамал болох хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн хэрэгцээндээ ашиглах зорилгоор буюу худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, улмаар дээрх сэтгэцэд нөлөөт бодисыг үргэлжилсэн үйлдлээр иргэн ***гийн эзэмшлийн *** (***) маркийн тээврийн хэрэгсэл дотор 2 хэсэг уутанд хийж хадгалан Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Баруун турууны пост хүртэл буюу 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн шөнийн 02:00 цаг хүртэлх хугацаанд тээвэрлэж, хадгалсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч ***ий үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас бодит хохирол учраагүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.
Харин шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, түүнчлэн, Үндэсний аюулгүй байдлын эсрэг түүнд хохирол, хор уршиг учруулах нөхөн төлөх боломжгүй хор уршигтай болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, ...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч *** нь сэтгэцэд нөлөөт бодисыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс түүж, бэлтгэн улмаар иргэн ***гийн эзэмшлийн *** (***) маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, тухайн тээврийн хэрэгсэлгүй бол Сэлэнгэ аймаг, Мандал сумын нутаг дэвсгэр рүү явж, сэтгэцэд нөлөөт бодисыг түүж, бэлтгэн тээвэрлэх боломжгүй байсан. Иймд тухайн тээврийн хэрэгсэл шүүгдэгчийн өөрийн эзэмшил, өмчлөлд байдаггүй тул түүнээс эд зүйлийн үнэлгээгээр гарсан тээврийн хэрэгслийн үнэ болох 21.315.000 төгрөг гаргуулж Улсын орлогод тус тус оруулахаар шийдвэрлэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид “03 жил 6 сар” хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч “зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэсэн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг тус тус гаргасан.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх шүүгдэгч ***ий үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугийн талаар маргаагүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, шинжээчийн дүгнэлтээр түүнээс мансууруулах бодис хэрэглэсэн нөхцөл байдал илрээгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс 01 жилийн хугацаанд гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.
2.3. Бусад асуудал
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа хар, шар өнгийн гялгар ууттай тус бүрийн цэвэр жин нь 1967.6 грамм, 2313.1 грамм нийт 4.280.7 грамм цэвэр жинтэй, өвс гэх хэрэглээний нэршилтэй ногоон өнгийн ургамал болон гялгар уутанд хийсэн хуванцар савтай шингэн зүйлийг устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР