Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Тогтоол

2023 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 154/ШШ2023/00075

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 154/ШШ2023/00075

******* сум

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч ******* даргалж, ерөнхий шүүгч *******, шүүгч ******* нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, РД:ПБ 821018, *******ын ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* аймгийн сумын багт оршин суух, РД: , ийн д холбогдох эд хөрөнгөнд учирсан хохирол 41.460.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Д.ийн нэхэмжлэлтэй Д., нарт холбогдох эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хохирол 53.574.036 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: иргэдийн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч Д., хамтран хариуцагч , хариуцагч Д.ийн өмгөөлөгч /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д. нь 2020 оны 08 сарын 20-ны өдөр ******* аймгийн сумын Цагаантүнгэ багийн нутаг Сэхээ гэх газар - улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчин миний эзэмшлийн - улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 41.460.000 төгрөгийн хохирол учруулсан тул хохирлоо гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Шүүх хуралдааны явцад бид хоорондоо эвлэрэн хэлэлцэж хариуцагч Д. надад 5,000,000 төгрөг өгөхөөр эвлэрэн хэлэлцэж байна гэв.

Хариуцагч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 08 сарын 20-ны өдөр ******* аймгийн сумын Цагаантүнгэ багийн нутаг Сэхээ гэх газар болсон ослын улмаас эрүүл мэнд болон эд хөрөнгөнд учирсан хохирол 53.574.036 төгрөг нэхэмжилж сөрөг нэхэмжлэл гаргасан. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцэж сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж нэхэмжлэгч Д.д 5.000.000 төгрөгийг өгөхөөр эвлэрэн хэлэлцэж байна. Мөн хариуцагч аас нэхэмжилж байгаа нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэв.

Зохигчдоос шүүх хуралдаанд ирүүлсэн Эвлэрлийн гэрээ-нд: Нэхэмжлэгч Д., хариуцагч Д. бид нар нэхэмжлэлийн шаардлагад эвлэрэн хэлэлцэж Д.ээс 5 сая төгрөг авахаар боллоо. 5 сая төгрөгийг 3 сарын хугацаанд 2 хувааж, 2023 оны дугаар сарын 20-нд 2,500,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 20-нд 2,500,000 төгрөг төлөхөөр тохиролцлоо. Хариуцагч Д.Дагвачанцалаас нэхэмжлэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Улсын тэмдэгтийн хураамжид Д.ын төлсөн 365250 төгрөг, нэхэмжлэгч Д.ийн төлсөн 425820 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэхийг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д. нь хариуцагч Д.д холбогдуулан эд хөрөнгөнд учирсан хохирол 41.460.000 төгрөг гаргуулах тухай, Д. нь Д., нарт холбогдуулан эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хохирол 53.574.036 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч Д. нь 2020 оны 08 сарын 20-ны өдөр ******* аймгийн сумын Цагаантүнгэ багийн нутаг Сэхээ гэх газар - улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчин нэхэмжлэгчийн - улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 41.460.000 төгрөгийн хохирол учруулсан, хариуцагч Д.ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан хэрэг бүртгэлтийн 193700035 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байна.

Зохигчид шүүх хуралдаанд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Д., хариуцагч Д. бид нар нэхэмжлэлийн шаардлагад эвлэрэн хэлэлцэж Д.ээс 5 сая төгрөг авахаар боллоо. 5 сая төгрөгийг 3 сарын хугацаанд 2 хувааж, 2023 оны дугаар сарын 20-нд 2,500,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 20-нд 2,500,000 төгрөг төлөхөөр тохиролцлоо. Хариуцагч Д.Дагвачанцалаас нэхэмжлэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Улсын тэмдэгтийн хураамжид Д.ын төлсөн 365250 төгрөг, нэхэмжлэгч Д.ийн төлсөн 425820 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэхийг хүлээн зөвшөөрч байна гэж эвлэрсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэх эрхтэй бөгөөд тэдгээрийн эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Д.ын нэхэмжлэлтэй хариуцагч Д.д холбогдох эд хөрөнгөнд учирсан хохирол 41.460.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Д.ийн нэхэмжлэлтэй Д., нарт холбогдох эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хохирол 53.574.036 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Д. нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэгч Д.д 2023 оны дугаар сарын 20-нд 2,500,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 20-нд 2,500,000 төгрөг, нийт 5000000 /таван сая/ төгрөгийг төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Д.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 365250 төгрөг, нэхэмжлэгч Д.ийн төлсөн 425820 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүхийн тогтоолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ

ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ