| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2023/04690/И |
| Дугаар | 184/ШШ2023/04406 |
| Огноо | 2023-11-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 184/ШШ2023/04406
| 2023 оны 11 сарын 20 өдөр | Дугаар 184/ШШ2023/04406 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г. даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* дунд сургуулийн урд, ******* байр, ******* тоот хаягт байрлах, ******* ******* ХХК /рд:*******/
Хариуцагч: дүүрэг, дугаар хороо, 44-1- тоот хаягт байрлах, ХХК /рд:/
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 6,065,000 төгрөг гаргуулах
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А., Н., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Дагдансүрэн нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* ХХК нь 2022.03.17-ны өдөр 2022/3-4 дугаартай Бетон ******* бэлтгэн нийлүүлэх гэрээ-г ХХК-тай харилцан тохиролцон байгуулсан. Тус гэрээгээр M100, M0, М200, М250 маркийн бетоныг нийт 100,000,000 төгрөгөөр тооцон ******* ХХК-д нийлүүлэхээр тохиролцсон. Компани нь 2022.03.17-ны өдрөөс 2022.04.01-ний өдөр хүртэл 59 м3 бетон *******ийг нийт 12,710,000 төгрөгөөр нийлүүлсэн. Гэтэл ХХК нь төлбөрийг барагдуулалгүй компанийг ноцтой хохироож байна. Бид шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаас 23,193,925 төгрөгийг шаардсан боловч нийт 17,128,925 төгрөгөөр бууруулж, 6,065,000 төгрөг гаргуулна. Хуульчийн зардал 2,000,000 төгрөг, хариуцагчийн 2023.09.09-ний өдөр шилжүүлсэн 13,000,000 төгрөгийг хасаж, зөвхөн төлбөл зохих үндсэн төлбөр болох 12,710,000 төгрөгийн алдангид 50 хувиар тооцоход 6,355,000 ба түүнээс хариуцагчийн үндсэн төлбөрт илүү төлсөн 290,000 төгрөгийг хасан 6,065,000 төгрөг гаргуулна гэв. Дээрх гэрээний 3.2-т заасны дагуу *******8.04.01-ний өдрөөс 2022.11.29-ний өдөр хүртэл нийт 267 өдрийн алданги буюу *******,967,850 төгрөг болох боловч Иргэний хуулийн 232.4-т заасны дагуу анзын хэмжээ гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу шаардах эрхтэй гэв.
2. Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХК нь 2022.03.17-ны өдөр ******* ******* ХХК-тай бетон ******* бэлтгэн нийлүүлэх 2022/3-4 тоот гэрээ байгуулсан болно. 2022.03.17-ны өдрөөс 2022.04.01-ний хооронд 12,710,000 төгрөгийн үнэ бүхий 59 м3 бетон ******* авсан үнэн болно. Манай компани гэрээний үүргийн дагуу төлбөрийг төлөхөөс зайлсхийгээгүй, компанийн санхүүгийн байдал хүнд, ковидын цар тахалтай холбоотой ажлын хугацаанаас үүдсэн маш их хэмжээний хуримтлагдсан төлбөр байсан, энэ тухайгаа ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Б. төлбөр тооцоо хийх тухай мэдэгдэж байсан бөгөөд 2023 оны 5 дугаар сараас санхүүгийн байдал дээрдсэн тул удахгүй төлж барагдуулахаа утсаар холбогдон мэдэгдсэн. Манай компанийн зүгээс 2023.07.17-ны өдөр Хаан банкны тоот дансанд 13,000,000 төгрөг шилжүүлэхдээ 1 тоог буруу шивж алдаа гарган Хаан банкны 5034176820 тоот гэх эзэмшигчтэй дансанд шилжүүлсэн байсан. Ийнхүү бид буруу шилжүүлсэн гэдгээ 2023.09.09-ний өдөр мэдэж, залруулга хийж гүйцэтгэх захирал Б. эхнэр гэх Б. Хаан банкны тоот дансанд 13,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Дээрх үйлдлүүд нь төлбөр төлөх гэрээний үүргээс зайлсхийгээгүй, төлбөр төлөхийг эрмэлзэж байсныг гэрчлэх болно. Мөн гэрээний 2.1-т заасны дагуу тооцоо нийлсэн акт үйлдээгүй тул төлбөр хийх үүрэг үүсэхгүй. Гэрээний алдангид анх нэхэмжилсэн 8,483,925 төгрөгийн 50 хувь болох 4,241,962.5 төгрөгийн хэмжээнд эвлэрэх саналтай байсан. Гэвч нэгэнт нэхэмжлэгч эвлэрэн хэлэлцэх саналгүй тул алдангийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А.д олгосон итгэмжлэл, ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* ******* ХХК-ийн бетон нийлүүлсэн огноо, тоо хэмжээ, үнийн тооцоолол, 2022.03.17-ны өдрийн №2022/3-4 тоот Бетон ******* бэлтгэн нийлүүлэх гэрээ, ******* дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн ХХК-ийн хаяг тогтоосон албан бичиг, 2023.07.20-ны өдрийн А.д олгосон Эрх олгох тухай итгэмжлэл, 2023.11.07-ны өдрийн Н.д олгосон итгэмжлэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
4. Хариуцагчаас ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт, 2023.07.17-ны өдөр, 2023.09.09-ний өдрийн Голомт банк дансны хуулга, 2023.11.03-ны өдрийн Ц.ад олгосон итгэмжлэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч бетон ******* худалдсаны төлбөр 12,710,000 төгрөг, алданги 8,483,925 төгрөг, хуульчийн зардал 2,000,000 төгрөг, нийт 23,193,925 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Шүүх хуралдааны шатанд шаардлагын хэмжээг 17,128,925 төгрөгөөр бууруулж, хариуцагчийн 2023.09.09-ний өдөр төлсөн 13,000,000 төгрөг, хуульчийн зардлыг хасаж, алданги 6,065,000 төгрөг шаарджээ.
3. Хариуцагч цар тахлын улмаас санхүүгийн байдал хүндрэлтэй байгаа тухайгаа мэдэгдэж төлбөр төлөх хугацааг хойшлуулсан, 2023.07.17-ны өдөр данс андуурч 13,000,000 төгрөг шилжүүлсэн, 2023.09.09-ний өдөр залруулж төлбөрийг төлсөн, тооцоо нийлэх акт үйлдээгүй тул төлбөр төлөх үүрэг үүсэхгүй гэх үндэслэлээр алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
4 ******* ******* ХХК болон ХХК-ийн хооронд 2022.03.17-ны өдөр 2022/3-4 тоот Бетон ******* бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж, гэрээгээр нэхэмжлэгч тодорхой үнээр бетон ******* нийлүүлж, хариуцагч үнийг 14 хоногийн дотор төлж барагдуулах, хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хоног тутам алданги тооцохоор харилцан тохирчээ. /Хэргийн 7-9 дүгээр тал/
5. Талууд нийлүүлсэн бүтээгдэхүүний тоо хэмжээ, үнэ, чанар, хүлээн авсан, хүлээлгэн өгсөн нөхцөл байдлын талаар маргаагүй. Төлбөр төлөх хугацааг хойшлуулсан эсэх, хариуцагч төлбөрийг 2023.07.17-ны өдөр данс андуурч шилжүүлсэн, гэрээний 2.1-т заасан нөхцөл алданги шаардах эрхийг хязгаарлах эсэх нь маргааны зүйл болжээ.
6. Гэрээгээр хийсэн тохиролцоо, агуулга, төлбөрийн нөхцөл зэргээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсжээ.
7. Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, гэрээг хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзэн, талууд гэрээнд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй, үүргийн биелэлтийг үүрэг гүйцэтгэгчээс үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй.
8. Шүүхэд иргэний хэрэг үүссэний дараа буюу 2023.09.09-ний өдөр хариуцагч нэхэмжлэгчид бетон *******ийн үнэ 13,000,000 төгрөгийг шилжүүлжээ.
9. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэхийг, үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхийг мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д заажээ. Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 1.4-т зааснаар ХХК нийлүүлсэн бетоны төлбөрийг 14 хоногийн дотор бүрэн барагдуулах үүрэгтэй ба ийнхүү биелүүлээгүй нь алданги шаардах урьдчилсан нөхцөл болно.
10. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.7-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж тодорхойлж, гэрээнд анз төлөхөөр заасан бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхтэй байхаар хуульчилжээ. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.2-т Хэрэв төлбөр шилжүүлээгүй тохиолдолд төлөөгүй үнийн дүнгээс хоногийн 0.5%-ийн алданги тооцно. . . гэж заасан байх тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй юм.
11. Хариуцагч 2023.07.17-ны өдөр ХХК-аас 2022 оны бетоны төлбөр гэх агуулгаар 13,000,000 төгрөгийг шилжүүлсэн боловч тухайн өдөр, уг мөнгөн дүн буцаж орсон байна. /хэргийн 24-25 дугаар тал/ Хариуцагч төлбөрийг бодитой гүйцэтгэсэн хугацаанаас даруй хоёр сарын өмнө үүрэг гүйцэтгэх оролдлого хийсэн боловч үүрэг гүйцэтгэх хугацааг 2022.04.14-ний өдрөөс тооцоход 460 хоног хэтэрсэн нь алдангийн хэмжээ өөрчлөхөд нөлөөлөхгүй юм.
12. Хариуцагч тал ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал төлбөр төлөх хугацааг хойшлуулахаар харилцан тохиролцсон гэх агуулгатай тайлбарласан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасан үүргээ хэрэгжүүлэн аливаа нотолгооны хэрэгслээр нотлоогүй тул тайлбарыг үнэн зөв гэж үзэх үндэслэлгүй.
13. Түүнчлэн талуудын байгуулсан гэрээний 2.1-т зааснаар нэхэмжлэгч бетон ******* хүлээлгэн өгөх баримтыг дагалдуулаагүй нь төлбөр тооцоо хийх үүрэг үүсгэхгүй хэмээн хариуцагч татгалзсан нь үүргийг зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимд нийцэхгүй.
14. Дээрхийг дүгнэхэд, хариуцагчийн төлбөл зохих үнийн дүн 12,710,000 төгрөгөөс үүрэг гүйцэтгэвэл зохих 2022.04.14-ний өдрөөс төлбөр төлсөн 2023.09.09-ний өдөр хүртэл хугацаанд алдангийг тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хэтэрсэн тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар 12,710,000 төгрөгийн 50 хувиар хязгаарлахад 6,355,000 төгрөг болно. Энэ дүнгээс хариуцагчаас үндсэн төлбөрт илүү төлсөн 290,000 төгрөгийг хасан 6,065,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.2.1, 1*******, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч ХХК-аас 6,065,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 273,920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 111,990 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН