| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 183/2023/00256/И |
| Дугаар | 183/шш2023/01981 |
| Огноо | 2023-06-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 183/шш2023/01981
| 2023 оны 06 сарын 14 өдөр | Дугаар 183/ШШ2023/01981 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ** дүгээр хороо, Б гудамж, ** дүгээр байр, ** тоотод байрлах, регистрийн ******* дугаартай, Ц ХХК,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ** дүгээр хороо, Б гудамж, дүгээр байр, **тоотод оршин суух, регистрийн дугаар ********, Б овогтой Г Б нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, Ү, *** дугаар байр, ** тоотод оршин суух, регистрийн дугаар ********, Б овогтой А Э-т холбогдох,
11.075.260 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2023 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц ХХК, Г.Б нар хариуцагч А.Э-т холбогдуулан 11.075.260 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Ц ХХК нь 2007 оноос хойш барилгын засал чимэглэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигч нь Г.Б болно. Г.Б нь А.Э гэх хүнийг огт танихгүй бөгөөд 2019 оны 5 дугаар сард А.Э гэх хүн түүний танилаар дамжуулан холбогдож гааль, барилгын материалаас илуу гарсан найдвартай НӨАТ-ын баримтууд байна худалдаж авах талаарх саналыг анх тавьсан. "Ц ХХК нь тухайн жилд татварын өртэй, мөн компанийн үйл ажиллагаатай холбоотой нэмэгдсэн өртөгийн албан татварын баримтууд байсан тул түүний саналыг хүлээн зөвшөөрч худалдан авахаар тохиролцсон. Үүний дагуу НӨАТ-ын баримт худалдан авахаар дараах байдлаар нийт 12.075.260 төгрөгийг А.Э-т шилүүлж баримтыг авсанаар харъяа дүүргийн татварын газарт тайлагнасан. Үүнд: Иргэн Г.Б-ийн Х банк төгрөгийн ******** тоот данснаас 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 750.000 төгрөгийг ******** тоот данс /Х.М гэр бүлийн хүн/, 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 1.140.000 төгрөг ******** тоот данс /Х.М/, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1.000.000 төгрөг ************ тоот данс /А.Э/, 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр 2.480.000 төгрөг ********* тоот данс /А.Э/, 2020 оны 2 дугаар сарын 02-ны өдөр 1.600.000 төгрөг *********** тоот данс /А.Э/, 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 1.233.030 төгрөг ********** тоот данс /А.Э/, 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 620.500 төгрөг ********* тоот данс /А.Э/, нийт 8.823.530 төгрөг. Мөн Ц ХХК-ийн Г банк ХК-ийн ******** тоот данснаас 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 480.000 төгрөгийг ********** тоот данс /А.Э/, 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 429.000 төгрөгийг ********* тоот данс /Х.М/, 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 692.700 төгрөг ********** тоот данс /Х.М/, 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 1.650.000 төгрөг ********** тоот данс /Х.М/, нийт 3.251.700 төгрөг, нийт 12.075.260 төгрөгийг шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасны дагуу А.Э нь биет байдлын болон эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч Г.Б нь тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн НӨАТ-ын баримт худалдах худалдан авах гэрээ амаар байгуулагдсан болно. Гэтэл 2020 оны 4 дүгээр сард Чингэлтэй дүүргийн Татварын албанаас Ц ХХК-ийн нэр дээр 33.000.000 төгрөгийн татварын өртэй гэх мэдэгдэл ирсэнээр А.Э-ыг анхнаасаа хууран мэхэлж, биднээс мөнгө авсан болохыг олж мэдсэн. Өөрөөр хэлбэл, А.Э-ын өгч байсан НӨАТ-ын баримтууд нь бүгд хуурамч байсны улмаас манай компани 2019, 2020 оны татварт 33.000.000 төгрөгийн өртэй болж хохироод байна. Тодруулбал, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, мөн хуулийн 252.2-т заасны дагуу А.Э нь эд хөрөнгийн эрхийн доголдолтой буюу хуурамч баримт хүлээлгэн өгч гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн байна. Энэ талаар А.Э-тай холбогдож дээрх асуудлаар уулзахад "...Улсаас татвар бүрдүүлэх зорилгоор нийтдээ 4.000 гаруй аж ахуйн нэгжийн НӨАТ-ын буцаалт хийгдсэн, буцаагаад НӨАТ-ын асуудлыг шийдэж өгнө, НӨАТ бичсэн компиануудын эзэн толгой компани болох захирал хүүхэн ар талыг нь даана, удахгүй нөхөж бичнэ, урьд нь прокурорт ажиллаж байсан та хүлээж бай..." гэх тайлбарыг өгч хүлээлгэсэн. Гэвч бодит үр дүн гарахгүй байсан тул Г.Б нь өгсөн 12.075.260 төгрөгийг буцааж авахаар шаардахад, хүлээн зөвшөөрч 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 1.000.000 төгрөгийг төлж, удахгүй үлдэгдэлийг нь өгнө гэсээр, сүүлдээ холбоогүй алга болж өнөөдрийг хүртэл хохироосоор байна. Улмаар Г.Б нь 2020 оны 10 дугаар сард Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст өргөдөл гаргасан бөгөөд 2022 оны 1 дүгээр сарын 50 дугаар прокурорын тогтоолоор гэмт хэргийн шинжтэй боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэсэн. Үүнээс хойш мөнгийг удаа дараа шаардахад өгдөг газраа өг би хууль хяналтын байгууллагад танил ихтэй чаддаг юм бол мөнгөө олж аваарай гэх мэдээр доромжилж, мөнгийг өгөлгүй хохироосоор байгаа тул арга буюу шүүхэд хандаж байна. Иймд хариуцагч А.-аас 11.075.260 /арван нэгэн сая далан таван мянга хоёр зуун жар/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч А.Э нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц ХХК болон Г.Б нар нь А.Э надад холбогдуулан 11.075.260 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна. А.Э миний бие Ц ХХК болон Г.Б нараас гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч энэхүү хариу тайлбарыг гаргаж байна. А.Э миний бие НӨАТ төлөгч иргэн биш бөгөөд Ц ХХК болон Г.Б нарт НӨАТ-ын баримт худалдан борлуулаагүй ба НӨАТ-ын баримт худалдах худалдан авах хэлцэл хийгээгүй. Тухайлбал, Г.Б нь миний танил Ц.Р гэх хүнээр дамжуулан анх надтай танилцсан ба тэрээр барилгын засал чимэглэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бригадтай тухайгаа хэлж байсан. Г.Б болон Ц.Р нар 2019 оны 5 дугаар сард манай гэрийн гадаа ирж уулзсан бөгөөд Ц ХХК нь НӨАТ-ын өртэй учраас тендерт орж чадахгүй болоод байна, НӨАТ-ын баримт олоод өгөөч гэх саналыг Г.Б анх өөрөө санал гаргасан. /Хамт байлцсан Ц.Р гэрчилнэ/ Улмаар миний бие Г.Б-ийг Н.Ч гэх хүнтэй танилцуулсан бөгөөд Г.Б нь Н.Ч-с нэхэмжлэлд дурьдсан НӨАТ-ын баримтуудыг худалдан авсан байдаг. /Нэхэмжлэгч нь Н.Ч-с ямар баримт авч байгаагаа тухайн үед сайтар мэдэж байсан ба ямар нэгэн аргаар компанийнхаа НӨАТ-ын өрийг дараад тендерт орчихвол ямар ч асуудалгүй хэмээн өөрөө надад хэлж байсан/ Харин Н.Ч нь А.Э надаас 8 ширхэг тээврийн хэрэгсэл *******, *********, ***********, ********** гэх мэт/ худалдан авсан байсан ба худалдан авсан дээрх тээврийн хэрэгслийн үнийг надад бүрэн төлж барагдуулаагүй байсан тул Г.Б-ээс шилжүүлэх мөнгийг тээврийн хэрэгслийн үлдэгдэл төлбөрөөс хасаж тооцоорой хэмээн хэлж Г.Б-д НӨАТ-ын баримт өгсөн байдаг. Г.Б-ээс төлөх төлбөр нь Н.Ч-с авах миний авлагад суутган тооцогдож буй талаар Г.Б нь сайтар мэдэж байгаа ба тухай бүрт нь хэлж байсан. Өөрөөр хэлбэл, Г.Б нь НӨАТ-ын баримт худалдах-худалдан авах хэлцлийг Н.Ч гэх хүнтэй хийсэн бөгөөд А.Э миний бие тээврийн хэрэгсэл худалдан борлуулдаг байсан тул НӨАТ-ын баримтыг хэрхэн олгодог, хэрхэн тайлагнах талаар огт мэдэхгүй, худалдан борлуулаагүй бөгөөд Н.Ч-с авах машины үлдэгдэл төлбөрийг Г.Б-ээс хүлээн авсан болно. Иймд Ц ХХК болон Г.Б нараас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 192.200 төгрөг төлсөн баримт /хх-3/, Ц ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-4/, Цант булаг ХХК-ийн дүрэм, /хх-5-7/, Ц ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн **** дугаартай гэрчилгээний хуулбар /хх-8/, Г.Б-ээс О.Б-д олгосон итгэмжлэл /хх-9/, Ц ХХК-иас О.Б-д олгосон итгэмжлэл /хх-10/, 2020 оны 4 дүгээр сард НӨАТ буцаасан баримт /хх-11/, С ХХК-иас Ц ХХК-д гаргаж өгсөн төлбөрийн баримт /хх-12, 18/, Э ХХК-иас Ц ХХК-д гаргаж өгсөн төлбөрийн баримт /хх-13, 15/, А ХХК-иас Ц ХХК-д гаргаж өгсөн төлбөрийн баримт /хх-14/, Т ХХК-иас Ц ХХК-д гаргаж өгсөн төлбөрийн баримт /хх-16/, Г ХХК-иас Ц ХХК-д гаргаж өгсөн төлбөрийн баримт /хх-17/, Ү ХХК-иас Ц ХХК-д гаргаж өгсөн төлбөрийн баримт /хх-19/, Д ХХК-иас Ц ХХК-д гаргаж өгсөн төлбөрийн баримт /хх-20-23/, Г.Б-н 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Х банкны ******** дүгээр депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-23/, Г.Б-н 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Х банкны ********** дүгээр депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-24/, Г.Б-н 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Х банкны ******** дүгээр депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-25/, Г.Б-ийн 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн Х банкны ******* дүгээр депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-26/, Г.Б-ийн 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн Х банкны ******* дүгээр депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-27/, Г.Б-ийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Х банкны ******* дүгээр депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-28/, Г.Б-ийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Х банкны ********* дүгээр депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-29/, Г.Б-ийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Х банкны ******** дүгээр депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-30/, Ц ХХК-ийн Г банк ХК-ийн ******* дугаартай данснаас Э-н Х банк ХХК-ийн ******** дугаартай дансанд мөнгө шилжүүлсэн цахим гүйлгээний баримт /хх-31, 34, 36/, Ц ХХК-ийн Г банкны ******** дугаартай дансны хуулга /хх-32, 33, 35,37/, Г.Б-ийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх Х банкны ********* дүгээр депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-38/, Ц ХХК-ийн Монголын татварын албаны Аж ахуйн нэгж, байгууллагын тодорхойлолт /хх-39/, Г.Б-ийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-40-42/, 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын Прокурорын тогтоол /хх-43/, 2021 оны 3 дугаар сарын 15-ны ****** дугаартай Хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах тухай Мөрдөгчийн тогтоол /хх-44/, 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Хохирогчоор тогтоох тухай Мөрдөгчийн тогтоол /хх-45/, 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-46-48/, 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 50 дугаартай Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын Прокурорын тогтоол /хх-49-50/, Ц ХХК, Г.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б-н гаргасан хүсэлт /хх-51/ зэргийг ирүүлсэн.
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар бүрдсэн Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс Нэмэгдсэн өртгийн албан татварын 2019 оны 05 дугаар сараас 2020 оны 05 дугаар сар хүртэлх тайлан, 2020 оны 04 дүгээр сар, 2020 оны 05 дугаар сарын Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар худалдан авалтыг буцаасан жагсаалт /хх-70-118/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас хэрэг бүртгэлтийн ********* дугаар хэргийн хуулбар /хх-120-156/ зэрэг баримт авагдсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хариуцагч А.Э-т холбогдох 11.075.260 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц ХХК, Г.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Ц ХХК, Г.Б нар Бидний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, харин одоо тус гэрээг доголдолтой байсан тул цуцалж, төлсөн төлбөрийг буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа ба 8.823.500 төгрөгийг гаргуулж Г.Б-д, 3.251.700 төгрөгийг гаргуулж Ц ХХК-д олгохоор шийдвэрлэж өгнө үү хэмээн, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаагүй, А.Э тухайн нэмэгдсэн өртгийн албан татварын баримтуудын эзэмшигч, өмчлөгч биш тул худалдах боломжгүй, нэхэмжлэгч өөрөө тухайн баримтуудыг хуурамч гэдгийг мэдсээр байж олж авсан, Ч, М нарын худалдан авсан автомашины төлбөрт тооцон Г.Б-ээс шилжүүлсэн мөнгийг хүлээн авсан гэж маргав.
Хэрэгт С ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 28.600.000 төгрөгийн төлбөрийн баримт, Э ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 23.428.000 төгрөгийн төлбөрийн баримт, А ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 17.432.000 төгрөгийн төлбөрийн баримт, Э ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 32.780.000 төгрөгийн төлбөрийн баримт, Т ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 31.480.000 төгрөгийн төлбөрийн баримт, Г ХХК-ийн 31.317.000 төгрөгийн төлбөрийн баримт, С ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 26.750.000 төгрөгийн төлбөрийн баримт, Ү ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 19.430.000 төгрөгийн төлбөрийн баримт, Д ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 15.459.000 төгрөгийн болон мөн өдрийн 29.689.000 төгрөг, 33.535.000 төгрөгийн тус тус төлбөрийн баримтууд авагдсан байна.
Дээрх компаниудын хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээллийг нийтэд илэрхий мэдээллийн сан болох http://opendata.burtgel.gov.mn/-аас үзэхэд регистрийн ******* дугаартай, С ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд нь С.Г, регистрийн ******* дугаартай, Э ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Б.Э, регистрийн ******* дугаартай, А ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Д.О, регистрийн ******** дугаартай, Т ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Ц.Н, регистрийн ******** дугаартай, Г ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь А.М, регистрийн ******* дугаартай, Ү ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь С.Г, регстрийн ******* дугаартай, Д ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Ц.Н нар тус тус бүртгэлтэй байх бөгөөд эдгээр компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болон хувьцаа эзэмшигч нарын мэдээлэлд А.Э-н нэр байхгүй буюу хариуцагч нь эдгээр компаниудтай ямар нэгэн хамааралгүй болох нь тогтоогдов.
3. Нэхэмжлэгчээс дээрх нэмэгдсэн өртгийн албан татварын баримтуудыг худалдан авах зорилгоор Г.Б-ийн Х банк дахь ******* тоот данснаас М /хариуцагчийн эхнэр гэх/ Х банк дахь ****** тоот данс руу:
- 2019.05.28-ны өдөр 750.000 төгрөгийг ** гэсэн утгатай,
- 2019.07.04-ний өдөр 1.140.000 төгрөгийг ** гэсэн утгатай,
Г.Б-ийн Х банк дахь ****** тоот данснаас А.Э-н Х банк дахь ******* тоот данс руу:
- 2019.12.27-ны өдөр 1.000.000 төгрөгийг ******* гэсэн утгатай,
- 2020.01.03-ны өдөр 2.480.000 төгрөгийг ****** гэсэн утгатай,
- 2020.02.06-ны өдөр 1.600.000 төгрөгийг ********* гэсэн утгатай,
- 2020.03.23-ны өдөр 1.233.060 төгрөгийг ****** гэсэн утгатай,
- 2020.05.05-ны өдөр 620.500 төгрөгийг ********гэсэн утгатай,
Ц ХХК-ийн Г банк ХХК дахь ****** тоот данснаас А.Э-н Х банк ХХК дахь ******** тоот данс руу:
- 2019.05.17-ны өдөр 480.000 төгрөгийг ***** үнэ гэсэн утгатай,
Ц ХХК-ийн Г банк ХХК дахь ********* тоот данснаас М-н Х банк ХХК дахь ******** тоот данс руу:
- 2019.05.22-ны өдөр 429.000 төгрөгийг ** гэсэн утгатай,
- 2019.05.24-ний өдөр 692.700 төгрөгийг *** үнэ гэсэн утгатай,
- 2019.07.04-ний өдөр 1.650.000 төгрөгийг *** үнэ гэсэн утгатай,
Нийт 12.075.260 төгрөгийг шилжүүлсэн хэмээн хэргийн 23-28, 31-38 дугаар талд авагдсан дансны хуулга,
Мөн А.Э-н Х банк ХХК дахь ********* тоот данснаас 2020.07.24-ний өдөр 1.000.000 төгрөгийг Э НӨАТ буцаалт гэсэн утгатай Г.Б-ийн Х банк ХХК дахь ********** тоот дансанд буцаан шилжүүлсэн тухай баримтыг нэхэмжлэгчээс тус тус ирүүлсэн.
Гэвч эдгээр мөнгөн шилжүүлгийн баримтууд нь хариуцагчийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар гэрээний үүргийг буцаан төлөх үүрэгтэй хэмээн үзэх үндэслэл болохгүй байна.
Учир нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Дээрх хуулийн агуулга болон Г.Б, Ц ХХК болон А.Э нарын хооронд үүссэн харилцаанд дүн шинжилгээ хийхэд талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй буюу нэмэгдсэн өртгийн албан татварын баримтууд нь хариуцагчийн эзэмшил, өмчлөлд байгаагүй болох нь тогтоогдож байгаагаас гадна нэхэмжлэгч Г.Б нь хууль бус баримт гэдгийг мэдсээр байж тухайн нэмэгдсэн өртгийн албан татварын баримтуудыг олж авсан нь гэрч Ц.Р, А.М, А.Т нарын шүүхэд өгсөн мэдүүлгээр нотлогдож байна.
Тодруулбал, гэрч Ц.Р шүүхэд өгсөн мэдүүлэгтээ Г.Б, А.Э нарыг би танилцуулсан ба Г.Б-д би Албан ёсны баримт биш шүү, араа өөрөө даагаарай, хууль бус юм шиг байна лээ гэж хэлж анхааруулсан гэж,
Гэрч А.М шүүхэд өгсөн мэдүүлэгтээ Миний бие А.Э-аас А.Т-н эхнэр, талийгаач Б ******** маркийн тээврийн хэрэгслийг авч ирж өгсөн. Б тухайн автомашиныг цааш нь хэнд зарсныг би мэдэхгүй. Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн алба дээр энэ нэмэгдсэн өртгийн албан татварын баримттай холбоотой хэрэг шалгагдаад явж байгаа ба миний нэр дээр 10 гаран компани байгуулаад нэмэгдсэн өртгийн албан татварын баримттай холбоотой хэдэн тэрбум төгрөгийн үнийн дүнтэй зүйл хийсэн байсан. Энэ хэргийн улмаас миний бие 2 жилийн хугацаанд шалгагдаж байна. Б одоо нас барсан бөгөөд тэрээр шалгагдаж байх хугацаандаа өгсөн мэдүүлэгтээ А.М-н нэрийг ашиглаж, баримт бичиг хуурамчаар үйлдэж байсан хэмээн хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байдаг бөгөөд баримт бичгийг өөрийнхөө нэрээр хийхгүй, дандаа хүний нэрийг ашиглаж явдаг байсан байна лээ. Нэмэгдсэн өртгийн албан татвар бичигдсэн баримтуудаас Э ХХК гэдэг нь цагдаа дээр шалгагдаж байгаа тул таниж байна. Бусад компанийг нь сонсоогүй юм байна. Б тамганы газар очоод миний гарын үсэг бүхий дардас хийлгэж авсан. Түүнийгээ ашиглаж ийм баримт үйлдэж, гарын үсэг зурсан байна. Би энэ талаар мэдэхгүй. Би өөрөө 2015 онд хорих ангиас суллагдсан ба ** жил ** сарын хугацаанд сууж байгаад гарч ирсэн тул Б-г надад найзын хувьд амьдралд маань туслах юм байна гэж ойлгож явтал эсрэгээрээ миний нэрийг зөндөө ашигласан байсан. Миний гарын үсэг бүхий дардас түүнд байдаг байсан тул намайг хэрэгтэй үедээ л дууддаг байсан гэж,
Гэрч А.Т шүүхэд өгсөн мэдүүлэгтээ ********* маркийн автомашиныг Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны товчооны машин зардаг захаас А.М-н хамтаар А.Э-с очиж авч байсан. А.М өөртөө авсан гэсэн үг, би хамт явсан. Мөнгө төгрөг өгч, авалцсан зүйл би хараагүй. Би хамт явснаас өөр зүйл мэдэхгүй. Би хэн нэг хүнд өгөх өр төлбөр байхгүй. Гэтэл А.Э надаас 3.000.000 төгрөгийг бэлнээр аваад, үлдсэнийг нь компанийн нэмэгдсэн өртгийн албан татварын баримтаас бичиж авсан. Тэгээд дахин надаас Танай гэр бүлийн хүн нас барсан тул чи ******* мөнгийг төл гэсэн. Харин би түүнд Та нарын дунд ямар наймаа хийснийг би мэдэхгүй гэсэн. Ч энэ өр төлбөр, нэмэгдсэн өртгийн албан татварын баримтын талаар сайн мэдэх юм шиг байна лээ. Ч утсаа авахгүй байна гэж байсан. Ч, А.Э нар энэ асуудлыг сайн мэдэх байх гэж тус тус мэдүүлжээ.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-т Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан" гэж тухайн төлбөр тооцоо хийснийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар, албан татвар суутган төлөгчийн буюу худалдаа эрхлэгч, худалдан авагч албан татвар суутган төлөгчийн нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг хэлнэ гэж, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д Албан татвар суутган төлөгч төлбөрийн баримт олгохоос татгалзах, хуурамч буюу хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримт олгохыг хориглоно гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, дээрх хуулийн агуулгаас харахад нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь худалдах-худалдан авах гэрээний зүйл болохгүй гэдэг нь тогтоогдож байхаас гадна тухайн баримтыг хуурамчаар хийхийг хориглосон байна.
Гэтэл хариуцагч А.Э автомашин зарж борлуулах үйл ажиллагаа эрхлэдэг байх бөгөөд тэрээр барилгын материал худалдах үйл ажиллагаатай ямар нэгэн хамааралгүй байхад Г.Б болон Ц ХХК-ийн худалдан авсан гэх нэмэгдсэн өртгийн албан татварын баримтууд нь барилгын бараа материал худалдан авсан агуулгатай.
Мөн нэхэмжлэгч нараас хариуцагчид шилжүүлж буй мөнгөн шилжүүлгийн утгаа *******, ******** үнэ, ******* гэх зэргээр томъёолсноос дүгнэхэд бодит байдлыг нуух зорилготой байхаас гадна нэхэмжлэгч нь хууль бус аргаар, хуурамч баримт худалдан авч буйгаа өөрөө мэдэж байсныг илтгэж байна.
Иргэний эрх зүйн харилцаа хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл байгуулагдсанаар үүсдэг бөгөөд тухайн харилцааг тусгайлан зохицуулсан хуулийн зохицуулалтыг үндэслэн хэн нэгнээс хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх аргаар иргэний эрхийг хамгаална.
Гэтэл энэхүү хэргийн хувьд хууль бус аргаар, хуурамч баримт олж авсан нь тогтоогдсон тул нэхэмжлэгч нарын эрхийг хамгаалах боломжгүй байна.
Иймээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасныг баримтлан хариуцагч А.Э-т холбогдох 11.075.260 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц ХХК болон иргэн Г.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ц ХХК, Г.Б нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасныг баримтлан хариуцагч А.Э-т холбогдох 11.075.260 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц ХХК болон иргэн Г.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ц ХХК, Г.Б нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА