| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2023/04383/И |
| Дугаар | 184/ШШ2023/03872 |
| Огноо | 2023-10-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 184/ШШ2023/03872
| 2023 оны 10 сарын 18 өдөр | Дугаар 184/ШШ2023/03872 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 1 дүгээр хороо, ******* гудамж-28, ******* цогцолбор хаягт байрлах, ******* ББСБ ХХК /РД:*******/,
Хариуцагч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол, ******* дугаар байр, тоот хаягт оршин суух, овогт /РД:НЙ7110*******08/,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,065,090 төгрөг гаргуулах,
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Дагдансүрэн нарыг нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д. нь ******* ББСБ ХХК-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 140000496483 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба уг гэрээний үндсэн дээр 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 500,000 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй авч, 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр буцаан төлөх үүрэгтэй байсан боловч төлж барагдуулаагүй, утас харилцаа тасарсан.
Д. нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлээгүй бөгөөд манай байгууллагын зүгээс зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардан гэрийн хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч арга хэмжээ аваагүй тул ******* ББСБ ХХК нь 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр зээлдэгчийн зээл авах үедээ тодорхойлсон хаяг болох дүүргийн дугаар хороо, 1 дүгээр гудамж, тоот хаягаар шүүхэд хандсан. Гэвч дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШЗ2021/13197 дугаар захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Улмаар манай байгууллагын зүгээс хариуцагч Д.гийн хаягийг өөрсдөө тодорхойлох боломжгүй байсан тул ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлуулахаар хандаж, шүүхээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хур системээс татсан мэдээллээр хариуцагч ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* хороолол ******* дугаар байр, тоот хаягт оршин сууж байгаа, дугаарын утсыг ашиглаж байгаа болохыг тогтоож, тус шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2023/01083 дугаар шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамж ,200 төгрөгийг улсын орлого болгосон. Шүүхээс хаяг тогтоогдсоны дараа хариуцагчтай холбоо барьж зээлийн төлбөрийг төлөх нэмэлт хугацаа олгосон боловч огт төлбөр төлөөгүй. Д.гийн зээлийн гэрээний үүрэг 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар үндсэн зээл 493,505 төгрөг, зээлийн хүү 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 888 хоногийн 417,821 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 83,564 төгрөг, нийт 994,890 төгрөг төлөхөөр байна. Мөн хариуцагч нь 2021 оны 09 дүгээр сараас 2021 оны 01 дүгээр cap хүртэлх зээлийн хүүг өмнө нь төлсөн байсан тул 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш хүүг нэхэмжилж байна. Мөн хариуцагчийн хаяг тогтоох ажиллагаатай холбоотой зардалд ,200 төгрөгийг нэмж тооцсон болно.
******* ББСБ ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын Иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн нэмэгдүүлсэн хүүг тооцон, шаардах эрхтэй байх тул Д.гаас зээлийн гэрээний үүрэг, түүнээс үүссэн хохирол нийт 1,065,090 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.
2. Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн О. олгосон №23/15 дугаар итгэмжлэл, ******* ББСБ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Зээл, зээлийн эрх нээх гэрээ, мөн өдрийн Зээл, зээлийн эрх нээлгэх өргөдлийн маягт, Д.гийн иргэний үнэмлэхийн хуулбар, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2023/01083 дугаар шийдвэр, 2023 оны 09 дүгээр сарын -ны өдрийн М.д олгосон №23/1865 дугаар итгэмжлэл, зээлийн дансны хуулга зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Д.гаас зээлийн төлбөрт 493,505 төгрөг, хүүд 417,821 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 83,564 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад гарсан зардал ,200 төгрөг, нийт 1,065,090 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
3. Хариуцагч Д. нэхэмжлэлийг гардан авч, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон боловч хариу тайлбарыг бичгээр гаргаж өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцон, мөн шүүх хуралдааныг товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
4. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК, хариуцагч Д. нар нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр №140000496483 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулж, гэрээгээр Д. нь гэрээнд заасан хугацаа, зээлийн эрхийн хүрээнд *******аас тогтоосон үнэлгээнд харгалзах зээлийг тухай бүр өөрийн Candy дансандаа хүлээн авахаар авахаар харилцан тохирч, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №140000496483 тоот Зээл, зээлийн эрх нээлгэх өргөдлийн маягтад зааснаар зээлийн эрхийн хэмжээг 500,000 төгрөг байхаар тохирчээ. /Хэргийн 4-5 дугаар тал/
Хариуцагч нь уг гэрээний үндсэн дээр 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 500,000 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлжээ.
5. Зохигчдын хооронд байгуулсан гэрээний агуулга, гэрээгээр илэрхийлсэн талуудын хүсэл зоригийн илэрхийллээс үзэхэд, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Гэрээг хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдоогүй тул талуудын байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ. Гэрээ хүчин төгөлдөр тул хэн аль нь гэрээг биелүүлэх үүрэгтэй ба үүргийн биелэлтийг үүргээ зөрчсөн талаас үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигчид нь өөрийн тайлбар, татгалзлаа нотлох үүрэгтэй байдаг ба эсрэг талын гаргаж өгсөн нотлох баримтыг өөр бусад нотолгооны хэрэгслээр үгүйсгээгүй нөхцөлд хэрэгт авагдсан баримтын хэмжээнд шүүх маргааныг шийдвэрлэх, улмаар хэрэгт авагдсан баримтыг няцааж чадаагүй гэж үзэхэд хүрдэг.
7. Иймээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т заасныг баримтлан хариуцагч Б.Цогзолмаагаас зээлийн төлбөрт 493,505 төгрөг, хүүд 417,821 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 83,564 төгрөг, тус хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д заасныг үндэслэн хариуцагчийг эрэн сурвалжлуулахад гарсан зардал ,200 төгрөг, нийт 1,065,090 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 1*******, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 2 дугаар зүйлийн 2.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Д.гаас 1,065,090 төгрөгийг гаргуулж, ******* ББСБ ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30,004 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 30,004 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН