Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2026/ШЦТ/31

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

    Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Мягмарсүрэн,

 Улсын яллагч  Б.Даваахүү,

 Шүүгдэгч Г.Г********д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,  мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г*******ын Г*********д холбогдох эрүүгийн 2638000000001 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

   Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, Д*****н овогт Г*******ын Г*********д, 1987 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,  хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6 эхнэр, 4 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Цагаан -Уул сумын ** дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал үгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн *******регистрийн дугаартай,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Г********д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт,  заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч  Г.Г********д нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын ** дугаар баг, Цагаан нуурын ** тоотод байх  гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.Д********нг байнга буюу 2025 оны 11 дүгээр сарын 11, 14-ний өдөр, 2025 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө, 2025 оны 12 дугаар сарын 07, 12-ны өдрүүдэд үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэж,  өшиглөх, цохих зэргээр бие эрх чөлөөнд нь халдан зодож, эрүүл мэндэд нь хамрын баруун талын ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт, зүүн бугалганд цус хуралт бүхий биед нь хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэргийг  тус тус үйлдсэн болох нь  шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4 тал/, хохирогч Д.Д********нгийн мэдүүлэг /хх-ийн 7-9, 12-13 тал/, насанд хүрээгүй гэрч Г.А*********лын өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/, насанд хүрээгүй гэрч Г.А********лын өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны  өдрийн 509 дугаартай дүгнэлт /хх-ийн 22-23 тал/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 29-38 тал/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 39-47 тал/, иргэний нэхэмжлэгч томилсон тухай Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 01/1020 дугаартай албан бичиг, нэхэмжлэл гаргасан хүсэлт  /хх-ийн 74, 79 тал/, шүүгдэгч Г.Г********дийн Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол төлсөн баримт /хх-80 тал/ зэрэг бичгийн нотлох баримаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримт баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,  мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Г.Г********д нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно.

  Шүүгдэгч Г.Г********дийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Д********нгийн  эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны  өдрийн 509 дугаартай дүгнэлтэр тогтоогдсон байх ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч  Д.Д********н нь: “...Сэтгэл санааны хохирол тогтоолгох шаардлаггүй, гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд хүүхдүүд хүртэл гэртээ тайван байж чадахгүй гомдолтой байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 12 тал/-д, би хохиролтой холбоотой мөнгө төгрөг авахгүй...” гэх саналыг хэргийн материалд танилцсан баримтад гаргасан байх боловч  шүүхийн шатанд хохирогч Д.Д********н нь “би биед учирсан гэмтлээ  эмчлүүлсэн эм эмчилгээ хийлгэсэн  надад Г.Г********дээс иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлтттэй үлдээж өгнө үү эмчилгээ хийлгэсэн зардлаа Г.Г********дээс нэхэмжилмээр байна..” гэх хүсэлт гаргаж байх тул хохирогч Д.Д********н нь эм эмчилгээний зардалаа шүүгдэгч Г.Г********дээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

  Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан байна.

   Иргэний нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын газар нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан  202.420 төгрөгийг шүүгдэгч Г.Г********дээс нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч   Г.Г********д нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 202.420 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын сангийн ******* дугаартай дансанд төлсөн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 80 тал/-д хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Г.Г********дийг  энэ шийтгэх тогтоолоор иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөргүй гэж үзлээ.

   Эрүүгийн хариуцлагын талаар:

   Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,  мөн  хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

   Иймд шүүгдэгч Г.Г********дийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр, мөн  хуулийн тусгай ангийн 11.7 дугааар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар  оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Г.Г********дийн нийт эдлэх ялыг 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож шийдвэрлэв.

   Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, оршин суугаа газар зэргийг харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч Г.Г********дийг Хөвсгөл аймгийн  Цагаан-Уул сумаас гадагш зорчих эрхийг 7 сарын хугацаагаар хязгаарлах нь зүйтэй гэж үзлээ.

    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Г.Г********дэд тайлбарлаж, түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

   Энэ хэрэгт шүүгдэгч Г.Г********д нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүлийн 1, 2, 3, 4 дэх заасныг  тус  тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

     1. Шүүгдэгч , Д*****н овогт Г*******ын Г*********дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус   тооцсугай.

    2. Шүүгдэгч Г*******ын Г*********дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,  мөн  хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар  тус тус   шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч  Г.Г********дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр, мөн  хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Г.Г********дийн нийт эдлэх ялыг 7 (долоо)  сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

    4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г********дийн  зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч Г.Г********дийг Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумаас гадагш зорчих эрхийг 7 (долоо) сарын хугацаагаар хязгаарласугай.

    5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Г.Г********дэд тайлбарлаж, түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

   6.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 хэсэгт зааснаар хохирогч Д.Д********н нь  эм, эмчилгээний зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Г.Г********дээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

   7. Энэ хэрэгт шүүгдэгч  Г.Г********д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

   8.  Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

    9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г********дэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              А.ДӨЛГӨӨН