Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 184/ШШ2023/03717

 

2023 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 1*******4/ШШ2023/03717

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, *******ын *******, ******* тауэр, 15 хаягт байрлах, ******* ******* ББСБ ХХК /РД:*******/

Хариуцагч: ******* дүүрэг, дугаар хороо, хороолол, хд , тоот хаягт оршин суух, /РД:АЖ91011*******0*******/

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 13,32*******,500 төгрөг гаргуулах

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Дагдансүрэн нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Б. нь манай байгууллагатай 1900-01-00-нд тоот Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2022 оны 04 дүгээр сарын -ний өдөр 71033*******7209 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж, *******,*******40,000 төгрөгийн зээлийг 2.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 710337*******326 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж, 2,500,000 төгрөгийн зээлийг 2.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай тус тус зээлдэн авсан. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 1,112,026 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 790,355 төгрөг, нийт 1,902,3*******1 төгрөг төлсөн. Зээлдэгчтэй байгуулсан 71033*******7209 тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр, 710337*******326 тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр тус тус дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймд зээлдэгч Б.гаас үндсэн зээлийн төлбөрт 10,2,974 төгрөг, хуримтлагдсан хүүгийн төлбөрт 2,9*******1,319 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 117,207 төгрөг, нотариатын төлбөрт 2,000 төгрөг, нийт 13,32*******,500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч талын хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн эвлэрэн хэлэлцэх санал, хүсэлтийг хүлээн авч, хариуцагчтай ярилцаж, тохиролцоод нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч хариуцагч Б. нь эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурж албан ёсоор баталгаажуулаагүй байна. Нэгэнт өнөөдрийг шүүх хуралдаан товлогдсон учир шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналтай байна. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд оролцохгүй бөгөөд түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой гэв.

2. Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Н., Ч. нарт олгосон №01/31*******1 дугаар итгэмжлэл, ******* ******* ББСБ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 0******* дугаар сарын 31-ний өдрийн ******* ******* ББСБ ХХК-аас үйлчилгээ авах хүсэлт, мөн өдрийн Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ, 2022 оны 04 дүгээр сарын -ний өдрийн Цахим зээлийн гэрээ, мөн өдрийн №345020 дугаар зээлийн гүйлгээний баримт, 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Цахим зээлийн гэрээ, мөн өдрийн №31126 дугаар зээлийн гүйлгээний баримт, зээл, зээлийн хүүгийн тооцоолол, 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн НӨАТ-ын баримт, 2023 оны 0******* дугаар сарын 25-ны өдрийн Шүүхэд төлөөлөх эрх олгох тухай №251/А/23 дугаар албан бичиг, 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б., Э., Б. нарт олгосон №01/3646 дугаар итгэмжлэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.гаас зээлийн төлбөрт 10,2,974 төгрөг, хүүд 2,9*******1,319 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 117,207 төгрөг, нотариатын төлбөрт 2000 төгрөг, нийт 13,32*******,500 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

3. Хариуцагч Б. нэхэмжлэлийг гардан авч, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон боловч хариу тайлбарыг бичгээр гаргаж өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцон, мөн шүүх хуралдааныг товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

4. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК, хариуцагч Б. нар нь 2021 оны 0******* дугаар сарын 31-ний өдөр P2 012*******309 тоот Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулж, гэрээгээр Б. нь Simple App хэрэглэгчээр бүртгүүлж, цахим зээлийн хүсэлт илгээснийг ******* ******* ББСБ ХХК шалган, зээлжих чадварыг тогтоож, зээл олгох шалгуурыг хангах тохиолдолд зээлийн нарийвчилсан нөхцөл бүхий Цахим зээлийн гэрээг танилцуулах бөгөөд талууд харилцан баталгаажуулснаар тухай бүр зээл авах, зээлийн эрх нээлгэх, ББСБ-аас санал болгох бусад зээлийн бүтээгдэхүүнийг авахаар харилцан тохирчээ. /Хэргийн 6-******* дугаар тал/

Хариуцагч нь нэхэмжлэгчийн Simple App апплекэйшн буюу зээл олгох программд хүсэлт илгээсний дагуу 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 2,500,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын -ний өдөр *******,*******40,000 төгрөгийг сарын 2,5%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлжээ. /хэргийн 9-12 дугаар тал/

5. Зохигчдын хооронд байгуулсан гэрээний агуулга, гэрээгээр илэрхийлсэн талуудын хүсэл зоригийн илэрхийллээс үзэхэд, Иргэний хуулийн 421 дугаар зүйлийн 421.2-т хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд  хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар тус хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Гэрээг хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдоогүй тул талуудын байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ. Гэрээ хүчин төгөлдөр тул хэн аль нь гэрээг биелүүлэх үүрэгтэй ба үүргийн биелэлтийг үүргээ зөрчсөн талаас үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй.

6. Хариуцагч нийт 1,902,3*******1 төгрөг төлснийг нэхэмжлэгч зээлийн үндсэн төлбөрт 1,112,026 төгрөг, хүүгийн төлбөрт 790,355 төгрөг суутган тооцжээ.

7. Зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч зээлдэгчид шилжүүлсэн дүн, буцаан төлсөн дүн, үлдэгдэл төлбөр, хугацаа хэтрүүлсэн, гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл, журмын талаар талууд маргаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3******* дугаар зүйлийн 3*******.1-д зааснаар зохигчид нь өөрийн тайлбар, татгалзлаа нотлох үүрэгтэй байдаг ба эсрэг талын гаргаж өгсөн нотлох баримтыг өөр бусад нотолгооны хэрэгслээр үгүйсгээгүй нөхцөлд хэрэгт авагдсан баримтын хэмжээнд шүүх маргааныг шийдвэрлэх, улмаар хэрэгт авагдсан баримтыг няцааж чадаагүй гэж үзэхэд хүрдэг.

*******. Иймээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т заасныг баримтлан хариуцагч Б.гаас зээлийн төлбөрт 10,2,974 төгрөг, хүүд 2,9*******1,319 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 117,207 төгрөг, тус хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д заасныг үндэслэн нотариатын зардал 2,000 төгрөг, нийт 13,32*******,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 11******* дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 22 дугаар зүйлийн 2.1-д заасныг тус тус баримтлан Б.гаас 13,32,500 төгрөгийг гаргуулж ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 224,593 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 224,593 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН