| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2023/04399/И |
| Дугаар | 184/ШШ2023/03294 |
| Огноо | 2023-09-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 184/ШШ2023/03294
| 2023 оны 09 сарын 11 өдөр | Дугаар 184/ШШ2023/0*******94 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол ******* дугаар байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /*******:/
Хариуцагч: ******* дүүрэг, дүгээр хороо, гудж, ХХК-ийн байр, 3 давхар хаягт байрлах, ХХК /*******:/
Нэхэмжлэлийн шаа*******лага: Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., түүний өмгөөлөгч С., гэрч Н., З.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Баджаргал нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.******* нь 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдөр ХХК-тай орон сууц захиалгаар барих, бариулах тухай гэрээг байгуулсан. Энэ гэрээний дагуу ******* дүүргийн дүгээр хороо, 21 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт баригдсан байрны тоот хаягт байрлах, 46.37 метр квадратталбай бүхий орон сууцны нэг метр талбайг нь 1,000,000 төгрөгөөр тооцож, 46,3*******,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Ц.*******ийн хувьд уг төлбөрийн 50 хувь хувь болох 23,180,000 төгрөгийг бэлнээр төлөөд үлдэгдэл 23,180,000 төгрөгийг хөнгөлөхөөр ХХК-тай нэмэлт гэрээ байгуулсан. Нэмэлт гэрээ байгуулсан учир нь Ц.******* нь тус компанид менежерийн ажил үүрэг гүйцэтгэдэг байсан бөгөөд цалин, уршуулал тооцож нэмэлт гэрээ байгуулсан. Орон сууц 2014 онд ашиглалтад орсноос хойш Ц.******* нь тус орон сууцандаа ьдарч байгаа. Тиймээс уг тоотын өмчлөгчөөр Ц.*******ийг тогтоож, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг гаргаж өгөхийг ХХК-д даалгаж өгнө үү гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023.09.06-ны өдрийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Төлбөрийг хөнгөлсөн гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба төлбөрөө бүрэн төлбөл эвлэрэн хэлэлцэх боломжтой гэв.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураж төлсөн баримт, 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Ц.*******ээс Б.д олгосон итгэмжлэл, 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн №НА- дугаар Орон сууц захиалгаар барих, бариулах тухай гэрээ, 2014 оны 2 дугаар сарын -ний өдрийн №На/ дугаар Орон сууц захиалгаар барих, бариулах тухай гэрээнд нэмэлт оруулах тухай гэрээ, кассын орлогын о*******ерууд, 20 оны 3 дугаар сарын 13-ны өдөр, 20 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн төлбөрийн баримт, бэлэн мөнгөны орлогын баримт, бэлэн мөнгөний зарлагын баримт, 2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Зуун мянган айлын орон сууц хөтөлбөрийн ******* дахь захиалагчдын нэгдсэн холбоо ГҮТББ-ын тодорхойлолт, Ц.*******ийн №0844796 дугаар Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, №25 дугаар ХХК гэх ажлын үнэмлэх, З.ийн гараар бичсэн тайлбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
4. Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ХХК-аас Н.Уртнасанд олгосон итгэмжлэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч ХХК-д холбогдуулан ******* дүүргийн дүгээр хороо, 21 дүгээр хороолол, дүгээр байрны тоотод байрлах, 46.36 метр квадрат талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаа*******лага гаргажээ.
2. Нэхэмжлэгч шаа*******лагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ: 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдөр ХХК-тай орон сууц захиалгаар барих, бариулах тухай гэрээг байгуулж, гэрээгээр дээрх орон сууцыг 46,3*******,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон ба гэрээнд 2014 оны 02 дугаар сарын -ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, Ц.*******т орон сууцны үнийн 50% буюу 23,180,000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлэхээр болсон тул орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох эрхтэй гэжээ.
3. Хариуцагч ХХК үнийн дүнгийн 50% буюу 23,180,000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн гэрээг хүлээн зөвшөөрөхгүй, үлдэгдэл төлбөрийг төлөөд өмчлөгчөөр тогтоолгоход маргахгүй гэжээ.
4. Зохигчид 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Орон сууц захиалгаар барих бариулах тухай гэрээ байгуулж, гэрээгээр Ц.******* нь ******* дүүргийн дүгээр хороо, 21 дүгээр хороолол, дүгээр байрны тоотод байрлах, 46.36 метр квадрат талбайтай орон сууцыг 1 метр квадрат талбайг 1,000,000 төгрөг, нийт 46,3*******,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцжээ. /хэргийн 5-6 дугаар тал/
5. Ц.******* болон ХХК-ийн захирал Г. нарын 2014 оны 02 дугаар сарын -ний өдөр байгуулсан Орон сууц захиалгаар баримт, бариулах тухай гэрээнд нэмэлт оруулах тухай №НА/ тоот гэрээ хэрэгт авагджээ. /хэргийн 7 дугаар тал/
6. Хариуцагч тал уг нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг өгсөн боловч үндэслэлийг нотолгооны аливаа хэрэгслээр нотлоогүй, хаарах баримт гаргаж өгөөгүй тул шүүх тайлбарыг үнэн зөв гэж үзэх боломжгүй.
7. Нэхэмжлэгч Ц.*******ийн ажлын үнэмлэх, нэрийн хуудас, нийгмийн даатгалын дэвтэрт ХХК-д ажилд орсон тушаал болон шимтгэлийн талаарх бичилт, гэрч Н., З. нарийн мэдүүлгийг харьцуулан түүнд ХХК-аас орон сууцны төлбөрийн 50%-ийг төлөхөөс чөлөөлсөн гэж үзэх нь үндэслэлтэй байна. /хэргийн 12-15 дугаар тал/
8. Нэхэмжлэгч 2013.09.25-ны өдөр 5,000,000, 2015.01.06-ны өдөр 2,000,000, 2014.05.07-ны өдөр 500,000, 2015.09.23-ны өдөр 1,000,000, 20.03.13-ны өдөр 8,000,000, 20.06.14-ны өдөр 5,000,000, 2013.12.24-ний өдөр 12,000,000, 2016 онд 3,000,000 төгрөг буюу нийт 36,500,000 төгрөгийг төлсөн байх бөгөөд 2014 оноос хойш тус орон сууцанд оршин сууж байгаа болох нь төлбөрийн баримт, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна. /хэргийн 8-10 дугаар тал/
9. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Орон сууц захиалгаар барих бариулах тухай гэрээ гэж нэрлэгдсэн хэдий ч гэрээний зүйл болох орон сууц бэлэн болоогүй байсан, барилгыг хэрхэн барих талаар талууд тохиролцоогүй тул ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулаагүй, харин хөрөнгийг шилжүүлэх, үнийг хуваарийн дагуу төлөх үүргийг хүлээсэн байх туд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.
10. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т харилцан тохиролцсон хуваарийн дагуу төлсөн худалдан авагч нь гэрээний дагуу эд хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг шилжүүлэхийг шаа*******ах эрхийн хүрээнд Ц.Алтанчимэг нь өмчлөгчөөр тогтоолгох шаа*******лага гаргасан нь үндэслэлтэй.
11. Иймд ******* дүүргийн дүгээр хороо, 21 дүгээр хороолол, дүгээр байрны тоотод байрлах, 46.36 метр квадрат талбайтай орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Ц. тогтоож, орон сууцыг өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг гаргаж өгөхийг ХХК-д даалган шийдвэрлэх нь зүйтэй.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, ******* дугаар зүйлийн *******.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хуражид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
13. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг ду*******ав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг уди*******лага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан ******* дүүргийн дүгээр хороо, 21 дүгээр хороолол, дүгээр байрны тоотод байрлах, 46.36 метр квадрат талбайтай орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Н. тогтоож, орон сууцыг өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг гаргаж өгөхийг ХХК-д даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, ******* дугаар зүйлийн *******.1, Улсын тэмдэгтийн хуражийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хуражид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг га*******ан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.4, 1.7-д зааснаар шийдвэрийг га*******аж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг ду*******сугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН