| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2023/04508/И |
| Дугаар | 184/ШШ2023/03218 |
| Огноо | 2023-09-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 184/ШШ2023/03218
| 2023 оны 09 сарын 06 өдөр | Дугаар 184/ШШ2023/03*******8 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* дүгээр хороолол, ******* ******* гудамж, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* /рд:/
Хариуцагч: ******* дүүрэг,,, Номтын ам ХХК /рд:5*******6256/
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Н., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Уртнасан
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Дагдансүрэн нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Номтын ам ХХК-тай орон сууцны барилгын гэрээ байгуулж, ******* дүүргийн ******* хороо, дүгээр байрны 1*******2 тоотод байрлах, 33.*******6 м.квадрат талбай бүхий орон сууцыг 1 м.квадрат талбайг 1,100,000 төгрөгөөр тооцож, нийт 3*******,136,000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн байранд 8 жил амьдарахад нэг ч хүн энэ байрыг авсан гэж ирээгүй. Иймд миний биеийг ******* дүүргийн ******* хороо, дүгээр байрны 1*******2 тоотод байрлах, 33.*******6 м.квадрат талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Н.ийн нэхэмжлэлтэй, Номтын ам ХХК-д холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хариуцагч компаний зүгээс хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, 2015 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ, Барилгын ажил гүйцэтгэх гэрээний талаарх тайлбар, 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, 201******* оны 5, 6, *******, 8, 12 сар, 2018 оны 4, 5, 6 сарын Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр төлсөн баримт, 201******* оны 3, 5, *******, 9, 10, 11, 12 сар, 2018 оны 1, 2, 3, 5 сарын орон сууцны ус, дулааны төлбөр төлсөн баримт, 201******* оны 5, 6, 10, 12 сар, 2018 оны 1, 2, 4 сар, 2023 оны 5, 6, *******, 8, 9 сарын цахилгааны төлбөр төлсөн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
4. Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Номтын ам ХХК-аас Н.Уртнасанд олгосон итгэмжлэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Н. нь хариуцагч Номтын ам ХХК-д холбогдуулан ******* дүүргийн ******* дүгээр хороо, дүгээр байрны 1*******2 тоотод байрлах, 33.*******6 м.квадрат талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Хариуцагч Номтын ам ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, маргаагүй байна.
3. Зохигчдын хооронд 2015 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгаар барих бариулах тухай гэрээ байгуулж, гэрээгээр Н. ******* дүүргийн ******* дүгээр хороо, дүгээр байрны 1*******2 тоотод байрлах, 33.*******6 м.квадрат талбайтай орон сууцыг 1 квадрат метр талбайг 1,000,000 төгрөг, нийт 3*******,*******60,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцжээ. /хэргийн 5-8 дугаар тал/
4. Нэхэмжлэгч гэрээгээр тохирсон төлбөрийг бүрэн төлж барагдуулсан бөгөөд 2016 оноос хойш тус орон сууцанд оршин сууж байгаа болох нь сууц өмчлөгчдийн холбооны төлбөр, байр ашиглалтын зардлыг төлсөн баримтаар тогтоогдож байна. /хэргийн 18-43 дугаар тал/
5. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Орон сууц захиалгаар барих бариулах тухай гэрээ гэж нэрлэгдсэн хэдий ч гэрээний зүйл болох орон сууц бэлэн болоогүй байсан, барилгыг хэрхэн барих талаар талууд тохиролцоогүй тул ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулаагүй, харин хөрөнгийг шилжүүлэх, үнийг хуваарийн дагуу төлөх үүргийг хүлээсэн байх туд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.
6. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т харилцан тохиролцсон хуваарийн дагуу төлсөн худалдан авагч нь гэрээний дагуу эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэхийг шаардах эрхийн хүрээнд Н. нь өмчлөгчөөр тогтоолгохыг шаардлага гаргасан нь үндэслэлтэй.
*******. Иймд ******* дүүргийн ******* дүгээр хороо, дүгээр байрны 1*******2 тоотод байрлах, 33.*******6 м.квадрат талбайтай орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Н.ийг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******0,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас *******0,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан ******* дүүргийн ******* дүгээр хороо, дүгээр байрны 1*******2 тоотод байрлах, 33.*******6 м.квадрат талбайтай орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Н.ийг тогтоосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-д заасны баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******0,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас *******0,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.4, 1*******.*******-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН