| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2026/0003/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/23 |
| Огноо | 2026-01-06 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Ариунсанаа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 2026/ШЦТ/23
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж, шүүгч Г.Даваахүү, шүүгч Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,
Иргэдийн төлөөлөгч Ц.Мөнхбаяр,
Улсын яллагч Б.Ариунсанаа,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөр,
Шүүгдэгч Б.Ц*******х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б*******хийн Ц********д холбогдох эрүүгийн 2538003730401 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ш********д овогт Б******хийн Ц******х, 1996 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 2 дугаар баг *******гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал үгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн /******* / дугаартай,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ц*******х нь 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын “Тоом” ** дугаар багт байрлах гэртээ согтуугаар эхнэр М.Б*****г “гэрт байсан архийг ахад өгсөн байна, яах гэж чи ахад миний уух архийг өгч байгаа юм бэ” гэх шалтгаанаар толгой руу нь 1 удаа цохиж, зугтах үед нь араас нь чулуу шидэж оносны улмаас биед нь дух ясанд цөмөрсөн хугарал, баруун талын их тархины духны дэлбэнд цус хуралт, няцрал, баруун талын духны дэлбэнгийн хатуу хальсны дээр цус хуралт, хий хуралт, тархи доргилт, духанд шарх бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2538003730401 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.Ц*******х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын “Тоом” ** дугаар багт байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр М.Б*****г “гэрт байсан архийг ахад өглөө” гэж хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний бие эрх чөлөөнд нь халдаж, толгой руу нь цохиж, түүнийг зугтах үед нь араас нь чулуу шидэж, эргэж харах үед нь духанд оносны улмаас биед нь дух ясанд цөмөрсөн хугарал, баруун талын их тархины духны дэлбэнд цус хуралт, няцрал, баруун талын духны дэлбэнгийн хатуу хальсны дээр цус хуралт, хий хуралт, тархи доргилт, духанд шарх бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ц*******хын өгсөн: “..мэдүүлэг өгөхгүй, архи уухаараа эхнэрээ зоддог, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч М.Б*****агийн өгсөн: “...Миний бие Мягмар овогтой Б*****а Баянзүрх сумын Тоом **-р багт нөхөр 2 хүүхдийн хамт оршин суудаг Нөхөр болох Ц*********хтай 2021 онд танилцаад 2022 онд нэг гэрт орж гэрлэлтээ батлуулсан Бид 2 дундаасаа нэг хүүхэдтэй, Том хүүхэд Д******ай эрэгтэй одоо 2 нас 7 сартай, Бага хүүхэд эрэгтэй Б*******р 1 настай Манай нөхөр Ц*********х айл болсноос хойш буюу 2022 оноос хойш намайг хий хоосон хардаж намайг хэл амаар доромжлон зодож мөн гэрээс гэрээс гаргахгүй ах дүү нартай уулзуулахгүй гэрт байлгадаг болсон. 2022 оны 02 сард архи уусан үедээ намайг хэл амаар янхан банзал гичий жингэр гэх мэт үгсээр хараан толгой руу 2 3 удаа давтан цохиод би айсандаа гарч зугтаад гэрээс 10 км зайтай Тухайн үедээ намайг хэл амаар янхан банзал гичий жингэр гэх мэт үгсээр хараан тапгой руу 2 3 удаа давтан цохиод би айсандаа гарч зугтаад гэрээс 10 км зайтай байх айл руу шөнө гүйсээр байгаад очиж хонож байсан. Мөн 2023 оны 05 дугаар гард намайг 1 сартай жирэмсэн байхад эрүүл үедээ хэл амаар янхан гичий банзал минь гэж доромжпоод нүүр рүү 4 удаа цохиод газар унагагаад гэдсэн дээр хөлөөрөө 3 4 удаа дэвсээд манай гэрээс зайл гэж хэлж байсан. Мөн 2024 оны 1 сард буюу төрөөд 3 хоноод гэртээ очсон байхад манай ээж болох М*******ыг хэл амаар доромжлон нүүрэн тус газар нь түлээгээр нүүрний шанаа хэсэг газар руу цохиод мөн намайг гуя руу 2 удаа өшиглөж байсан. Мөн 2024 оны 1 сарын сүүлээр хадам ах Г******д гэх айлын малыг харахаар гэрийнх нь гадаа нүүж очсон байхад оторт явж байсан хүмүүстэй хардаж намайг нүүрэн тус газар 4 5 удаа гараа атган цохиод миний 2 нүдийг хавдуулж байсан.Тэгээд сая буюу 2025 оны 07 дугаар сарын 24-ний орой архи согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ гэрт байсан архийг ахдаа өгсөн байна яах гэж чи миний уух гэж байсан архийг өгч байгаа гичий вэ гэж хэлээд миний толгой руу гараа атгаж байгаад муужиртал цохиод авсан. Би босоод гарч зугтаж байхад араас газраас чулуу аван араас шидээд байсан. Зугтаж гүйж байгаад эргээд харахад нэг чулуу миний толгой хэсэгт оноод би ухаан алдсан байсан. Тэгээд нэг сэрэхэд манай нөхрийн эгч болох Баянзул миний толгойноос гарч байгаа цусыг тогтоогоод боолт хийж байсан.Тэгээд би босоод гэртээ ороход манай нөхөр унтаж байсан. Би маргааш өглөө нь буюу 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх сумын төвийн эмнэлэг орж толгойндоо 2 оёдол тавиулсан. Намайг манай нөхөр болох Ц*********х ихэвчлэн хажууд хүн байхгүй үед зоддог. Мөн чамайг намайг зоддог талаар хүнд хэлсэн байвал ах дүү нартай чинь ална гэж заналхийлдэг. Бид 2 гэрлэлтээ 2023 оны 05 дугаар сард батлуулсан. Б.Ц*******х нь архи согтууруулах ундаа ер нь байнга хэрэглэдэг. Архи уусан үедээ намайг дандаа хэл амаар янхан, банзал, гичий гэх мэт үгсээр доромжлон намайг зоддог. Манай хадам ээж О******н 2025 оны 07 дугаар сард чулуугаар толгойг маань хага цохихыг л харсан гэж байсан. Өөр харж байсан хүн байхгүй..Дандаа 2 уулаа байх үедээ зоддог. Би гомдолтой байна. Намайг олон жил ингэж хэл амаар доромжлон зодож байгаа тул би энэ хүнээс салж тайван амьдармаар байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү... Надад нэмж ярих зүйл байхгүй. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй.. ” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15, 17 тал/,
Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн нэхэмжлэл гаргасан: .. Хөвсгөл аймгийн Б******х сумын иргэн М.Б*****а нь 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр нөхөртөө зодуулж биед нь хүнд гэмтэл учирсан...” гэх гэмт хэрэг байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч М******р овогтой Б*****а /******* / нь 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн У******л сумын эрүүл мэндийн төвөөс ойрын дуудлага 102300 төгрөг, Хөвсгөл аймгийн эмнэлгээс амбулаторийн үзлэг 15444 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 15-нд Б*******х сумын эрүүл мэндийн төвөөс оношилгоо шинжилгээний 20000 төгрөг, эмийн эмчилгээ 262900 төгрөг нийт 400644 төгрөгний эрүүл мэндийн үйлчилгээг тус тус авсан нь холбогдох лавлагаагаар тогтоогдож байх тул Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг гэм буруутай этгээд Б.Ц*******х /****** / гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банкан дахь ******** дугаартай дансанд нөхөн төлүүлж өгнө үү..” гэсэн хүсэлт, үйлчилгээ авсан тухай нэхэмжлэл /хх-ийн 21 тал/,
Гэрч Ш.М******рын өгсөн: “...Миний охин Б*****а 2005 оны 06 дугаар сарын 22-нд төрсөн. Охин маань 2021 онд Ц*********х гэх залуутай танилцан 2022 онд 1 гэрт орж гэрлэлтээ батлуулан хамт Б*******х сумын Т******м **-р багт амьдрах болсон. Нөхөр болох Ц*********х нь манай охинтой хамт амьдарснаасаа хойш өөрийн эрхэндээ оруулан гэр орноос нь гаргахаа больж надтай ч уулзуулахаа больсон. Миний охин Б*****а над дээр хааяа ирэхээрээ нүүр ам нь хөхөрсөн байдалтай ирдэг байсан. Намайг нүүр чинь яагаад хөхөрсөн юм гэж асуухад манай нөхөр намайг ингэж зодлоо гэж хэлдэг байсан. Мөн гэртээ ирээд хоноочгүй байхад нөхөр болох Ц*********х нь ирээд хөөгөөд аваад явж байсан. 2024 оны 1 сард манай охин Б*****а төрөөд би гэрт нь аваад очсон байхад хүргэн Ц*********хын ээж нь Ц*********хдаа хандаад чи үхэртээ яваад ир гэж хэлэхэд Ц*********х ээжийнхээ урдаас өөрснөө та нар явцгаа гэж хэлэхээр нь би хажуугаас нь миний хүү ээжийгээ тэгж хэлж болдоггүй юм гэж хэлэхэд шууд янхан минь янханаа аваад зайл гэж хэлээд миний охиныг нүүр рүү нь цохиод хөл рүү нь өшиглөөд над дээр ирээд баруун шанаа хэсэг рүү модоор цохиод би маш их цус алдсан. Манай хүргэн Ц*********х манай охин Б*****аг дандаа гэртээ хоёулаа байх үедээ зоддог.Энэ талаараа хүнд хэлсэн байвал ална гэж мөн сүрдүүлсэн байсан.Би охиноо ингэж хүний эрхэнд байлгаж зодуулж байлгамааргүй байна. Хуулийн дагуу арга хэмжээ авахуулмаар байна. 2024 оны 1 сард надтай хамт тэгж зодож байхыг харсан. Тэрнээс дандаа хоёулаа байх үедээ зоддог гэж манай охин надад хэлсэн. Мөн зодуулсан талаараа хүнд хэлэхийн бол ална гэж хэлдэг гэж манай охин надад хэлсэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/,
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, нийгмийн ажилтны ярилцлагын: .. Үйлчлүүлэгч М.Б*****а нь гэр бүлийн хүчирхийлэлд байнга өртсөний улмаас мартамхай болсон сэтгэлзүйн байдал тогтворгүй айдастай.. .. гэх тэмдэглэл, хамгаалах байранд хүүхэд хүлээж авсан бүртгэл /хх-ийн 31-42 тал/,
Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 45-46 тал
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 347 дугаартай: “...М*******ын Б*****агийн биед дух ясанд цөмөрсөн хугарал, баруун талын их тархины духны дэлбэнд цус хуралт, няцрал, баруун талын духны дэлбэнгийн хатуу хальсны дээр цус хуралт, хий хуралт, тархи доргилт, духанд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлийн цохих үйлдлээр үүснэ. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.3, 4.1.4-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 49-50 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 тал/,
М.Б*****агийн Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хандаж гаргасан өргөдөл гэрэл зураг /хх-ийн 7-8 тал/,
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 487 дугаартай М.Б*****агийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан тухай мэдээлэл эмчийн дүгнэлт /хх-ийн 62-63 тал/,
Хохирогч М.Б*****агийн Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хандаж гаргасан: “... гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй болно..” гэсэн санал хүсэлт /хх-ийн 81-82 тал/,
Б.Ц*******х, М.Б*****а нарын хохирол төлж эвлэрсэн тухай гэрээ /хх-ийн 83 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагч Б.Ц*******хын өгсөн: “...Би тогтоолтой танилцлаа. Надад санал хүсэлт байхгүй тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2025 оны 07 дугаар сарын 25-ны орой би хоёр найзтайгаа малдаа явах зуураа архи уугаад тасарсан ирсэн. Би энэ талаар сайн санахгүй байгаа. Гэртээ ганцаараа ирсэн. Ирсэн талаараа хальт санаад байгаа юм. Тэгээд нэг мэдсэн өглөө болсон байсан. Ухаан ороод өглөө сэрсэн чинь эхнэр Б*****агийн толгойг чулуугаар цохисон байсан. Манай эхнэр тэгж хэлсэн. Манайд хүргэн ах Г*****д, бэр эгч Н*****в нар бас тэгж хэлж байсан. Яг цохих үг энэ хоёр харж байсан гэсэн. Би энэ талаараа өөрөө сайн мэдэхгүй байгаа. 2021 онд айл гэр бүл болоод одоог хүртэл хамтран амьдарч байна. Бид хоёрын хооронд өмнө маргалдсан зүйл байхгүй. Би л архи уух дээрээ болж өгөхгүй байгаа. Эхнэр Б*****агийн биед ямар гэмтэл, юугаар учруулсан талаар сайн мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 64 тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судалснаар нотлогдож тогтоогдсон байна.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Б.Ариунсанаа гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Ц*******х нь аймгийн Баянзүрх сумын Тоом 3 дугаар багт байрлах гэртээ согтуугаар эхнэр М.Б*****аг гэрт байсан архийг ахад өгсөн байна, яах гэж чи ахад миний уух архийг өгч байгаа юм бэ гэх шалтгаанаар толгой руу нь 1 удаа цохиж, зугтах үед нь араас нь чулуу шидэж оносны улмаас биед нь дух ясанд цөмөрсөн хугарал, баруун талын их тархины духны дэлбэнд цус хуралт, няцрал, баруун талын духны дэлбэнгийн хатуу хальсны дээр цус хуралт, хий хуралт, тархи доргилт, духанд шарх бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн байна. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч М.Б*****агийн мэдүүлэг, гэрч н.М******ын мэдүүлэг, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч н.Н*******рын 2025 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 347 дугаартай дүгнэлт, аюулын зэргийн үнэлгээний маягт, яллагдагч Б.Ц*******хын мэдүүлэг зэргээр нотлон тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Ц*******х нь согтуугаар хохирогч М.Б*****агийн биед халдаж түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт нь тогтоогдсон. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-д Монгол Улсын иргэн халдашгүй чөлөөтэй байх эрхтэй, мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархын байхыг тус тус баталгаажуулсан. Хэм хэмжээгээр тогтоосон хохирогчийн эдгээр эрхийг шүүгдэгч Б.Ц*******х нь зөрчсөн үйлдэл тогтоогдож байгаа. Дээрх үйлдлийн улмаас хохирогч М.Б*****агийн биед хүнд хохирол учирсан шалтгаант холбоотой байгаа. Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.1.1-д зааснаар энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалах, харгалзан дэмжих тэдгээрийн асрамжид байгаа этгээд мөн тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд хамаарахаар тодорхойлсон. Б.Ц*******х М.Б*****а нар нь 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтээ батлуулснаар энэ хуулийн үйлчлэлд хамаарч байна. Иймд Б.Ц*******хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Ц*******хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна...” гэх санал дүгнэлт,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Энхтүвшингийн гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогч М.Б*****агийн өмгөөлөгчөөр оролцож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу дүгнэлтээ гаргаж байна. 2025 оны 7 дугаар сарын 24ний орой шүүгдэгч М.Ц*********х нь эхнэр М.Б*****адаа агсан тавьж улмаас зугтах үед араас нь чулуу шидэж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан. Хүнд хохирол учруулсан болохыг Хөвсгөл аймаг дахь Шүүх шинжилгээний байгууллагын шинжээчийн 2025 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 347 дүгнэлтээр тодорхойлсон. Тухайн үед М.Б*****аг Б*********х сумаас авч ирээд Хөвсгөл аймгийн Х*****д, г**р б**л х***лийн газрын дэргэдэх түр хамгаалах байранд ээж, болон хоёр хүүхдийнх нь хамт хамгаалалтад тусламж үйлчилгээ үзүүлсэн. Төлбөрийн чадваргүй, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөний улмаас улсын өмгөөлөгчид холбон зуучлах үйлчилгээ үзүүлснээр энэ хэрэгт манай хууль зүйн туслалцааны төвөөс өмгөөллийн үйлчилгээ үзүүлэн оролцож байна. М.Б*****а болон шүүгдэгч нар нь гэр бүлийн харилцаатай дундаасаа хоёр хүүхэдтэй, албан ёсоор гэрлэлтээ батлуулсан гэр бүлийн харилцаа, хамааралтай хүмүүс болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хохирогч, гэрчийн мэдүүлгээс харагддаг. Хохирогч, гэрч мөн шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлж байгаагаар шүүгдэгч Б.Ц*******х нь хохирогч М.Б*****агийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан. Мөн тухайн өдөр эхнэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх замаар хохирол учруулж байгаа нь харагддаг. Ийм учир улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэж зүйлчилж гэм буруутайд тооцуулах саналыг нь дэмжиж байна. Хохирогчийн хувьд удаа дараа гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан. Улмаар хүнд гэмтэл учруулсан учраас гомдол саналтай байна гэж үзээд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох хүсэлтийг мөрдөн байцаах шатанд гаргаж байсан. Гэвч энэ ажиллагаа нь хэтэрхий удаашралтай нөгөө талаас хоёр бага насны хүүхдээ аваад явах нь хүндрэлтэй байсан учир шүүгдэгч болон түүний өмгөөлөгч бид дөрөв уулзаж ярилцаад шүүгдэгчийн зүгээс уучлалт хохирогчоос гуйгаад эрүүл мэнд болон сэтгэл зүйн хохиролд нь 5,000,000 төгрөг төлөхөөр гэрээ байгуулсан. Урьд нь М.Б*****ад 500,000 төгрөг өгсөн байсан. Тухайн өдөр бэлнээр 3,000,000 төгрөг, мөн дансаар нь 500,000 төгрөгийг төлөөд нийт 4,000,000 төгрөг төлж барагдуулсан. Үлдэгдэл 1,000,000 төгрөгийг 12 дугаар сарын 18-ны дотор төлөх ёстой байсан. Үүнээс 800,000 төгрөгийг өчигдөр хохирогчийн ээжийнх нь данс руу хийсэн байсан. Энэ талаар ээж нь над руу утасдаж хэлсэн. Үлдэгдэл 200,000 төгрөгийг сая надад хүлээлгэн өглөө. М.Б*****агийн хувьд хохирол төлөгдсөн. Хохирогчийн зүгээс хамгийн сүүлд байр сууриа илэрхийлснээр одоогийн байдлаар ямар нэгэн гомдол санал байхгүй. Гомдол, санал байхгүй гэдгээ эвлэрлийн гэрээ нь дээрээ гарын үсгээ зурж баталгаажуулсан. Гэм буруугийн хувьд гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэх санал дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөрийн гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “..Миний үйлчлүүлэгчийн хувьд гэр бүлийн хамаарал бүхий этгээд М.Б*****агийн биед хүнд гэмтэл учруулсан гэм буруу дээрээ маргаан байхгүй. Гэм буруу дээр маргах зүйлгүй учир энэ талаар хэлэх зүйл алга. Миний үйлчлүүлэгч урд өмнө гэмт хэрэг үйлдэж ял эдэлж байгаагүй. Анх удаа тохиолдлын шинж чанартай гэдэг юм уу, өөрийнхөө эмгэг шинж чанартай бага зэрэг архи уухад ийм болдог байдлаа мэдрэхгүйгээр ийм хэрэг үйлдсэн. Өмнө нь гэмтэл авч байсантай нь ч холбоотой байж магадгүй. Ийм хэрэг үйлдсэн байдлаа өөрөө ойлгож хүлээн зөвшөөрсөн. Хөнгөрүүлэх нөхцөл байдлын хувьд өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч хохирлыг дэс дараатайгаар хохирогчтой эвлэрч өнөөдрийн байдлаар бүрэн төлж дуусаад байна. Энэ нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох байх гэж харж байна. Эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. Хамгийн сүүлд 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хохирогчтой эвлэрлийн гэрээ байгуулж тодорхой мөнгө төлөхөө илэрхийлж эвлэрсэн байгаа. Миний үйлчлүүлэгч эхнэр М.Б*****агаасаа уучлалт гуйж бид дөрөв уулзаж гэрээ хийсэн. М.Б*****агийн хувьд хохирол, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй болж байгаа. Мөн Эрүүл мэндийн даатгалын санд 400,640 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Мөрдөн байцаах шатнаасаа авахуулаад миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн санал дүгнэлт,
Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Ц.Мөнхбаярын гаргасан дүгнэлтдээ: “...архидан согтуурсан гэм буруутай гэж үзлээ. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн ялыг нь хөнгөлж өгнө үү.. гэм буруутай байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүгдэгч Б.Ц*******х болон түүний өмгөөлөгч нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч М.Б*****а, гэрч Ш.М******р нарын өгсөн мэдүүлэг иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн нэхэмжлэл гаргасан хүсэлт,
гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, ярилцлагын тэмлэглэл, аюулын зэргийн үнэлгээний маягт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 347 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, М.Б*****агийн Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хандаж гаргасан өргөдөл, гэрэл зураг, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 487 дугаартай М.Б*****агийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан тухай мэдээлэл эмчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгахад шүүгдэгч Б.Ц*******х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын “Тоом” ** дугаар багт байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр М.Б*****аг “гэрт байсан архийг ахад өгсөн байна.” гэж хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний бие эрх чөлөөнд нь халдаж, толгой руу нь цохиж, түүнийг зугтах үед нь араас нь чулуу шидэж, эргэж харах үед нь духанд оносны улмаас биед нь дух ясанд цөмөрсөн хугарал, баруун талын их тархины духны дэлбэнд цус хуралт, няцрал, баруун талын духны дэлбэнгийн хатуу хальсны дээр цус хуралт, хий хуралт, тархи доргилт, духанд шарх бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Ц*******х нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчийн толгойн тус газар нь чулуугаар цохиж, биед нь хүнд гэмтэл үүсгэж, Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндэд халдсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийснийг гэм буруугийн санаатай хэлбэртэй үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Ц*******х нь хохирогчийн толгойн тус газар нь чулуугаар цохиж, биед нь дух ясанд цөмөрсөн хугарал, баруун талын их тархины духны дэлбэнд цус хуралт, няцрал, баруун талын духны дэлбэнгийн хатуу хальсны дээр цус хуралт, хий хуралт, тархи доргилт, духанд шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч М.Ц*********хын үйлдэл идэвхтэй, хүний амь бие, эрх чөлөөнд халдсанаар хохирол, хор уршиг учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.
Шүүгдэгч Б.Ц*******хын хохирогч М.Б*****агийн биед халдаж байгаа үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Ц*******х нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нь эхнэр М.Б*****атай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, бие эрх чөлөөнд нь халдаж, толгойн тус газар нь чулуугаар цохиж, биед нь дух ясанд цөмөрсөн хугарал, баруун талын их тархины духны дэлбэнд цус хуралт, няцрал, баруун талын духны дэлбэнгийн хатуу хальсны дээр цус хуралт, хий хуралт, тархи доргилт, духанд шарх гэмтэл учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, зодуулсны улмаас хохирогчид хүнд гэмтэл учирсан нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 347 дугаартай дүгнэлтээр тус тус нотлогдон тогтоогдсон гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч М.Ц*********хын үйлдэл идэвхтэй, хохирогч М.Б*****агийн бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Шүүгдэгч М.Ц*********х нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран эхнэр М.Б*****агийн бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Ц*******хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчийн үйлдэл, гэмт хэргийн сэдэл шалтгаан, хохирол, хор уршгийн шалтгаант холбоо зэргийг хангалттай шалгаж тогтоосон, хэргийн зүйлчлэл зөв, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд хэргийг эцэслэн шийдвэрлэв.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Ц*******хын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Б*****агийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 347 дугаартай дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон бөгөөд хохирогч М.Б*****а нь шүүхийн шатанд: “... М.Б*****а миний бие тус эрүүгийн хэргийн хохирол төлбөрийн талаар Б.Ц*******хтай харилцан тохиролцож эвлэрсэн тул сэтгэцэд учирсан хор уршиг тогоолгох хүсэлтээсээ татгалзаж байна. Цаашид энэ хэргийн талаар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болно...” гэх хүсэлт /хх-ийн 82 тал/-д, хохирол төлж эвлэрсэн тухай М.Ц*********х, М.Б*****а нарын хооронд байгуулсан: “...Б.Ц*******х би М.Б*****агийн биед хүнд хохирол учруулсан ба Б*****агаас уучлал гуйж, бие махбодь болон сэтгэл санаанд учруулсан хохиролд 5,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон ба 4,000,000 төгрөгийг бэлнээр болон дансаар төлсөн, үлдэгдэл 1,000,000 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 18-ны дотор төлөхөөр тохиролцож эвлэрсэн тул энэхүү гэрээг байгуулав. Одоо М.Б*****а миний бие тус хэрэгт ямар нэг гомдол саналгүй, эвлэрсэн нь үнэн болно...” гэх эвлэрлийн гэрээ /хх-ийн 83 тал/-д тус тус хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 800.000 төгрөгийг хохирогч М.Б*****агийн ээж Ш.М*********рын ******** дугаарын дансанд шилжүүлсэн, шүүх хуралдаанаас завсарлага авч шүүүгдэгч Б.Ц*******х түүний өмгөөлөгч Н.Баттөмөр нар нь хохирогч М.Б*****агийн өмгөөлөгч Б.Энхтүвшинд үлдэгдэл төлбөр 200.000 төгрөгийг төгрөгийг хүлээлгэн өгч “хохирол төлсөн тухай” баримтыг гаргаж өгч байх тул шүүгдэгч Б.Ц*******хыг энэ шийтгэх тогтоолоор хохирогч М.Б*****ад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан байна.
Иргэний нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын газар нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 400.644 төгрөгийг шүүгдэгч Б.Ц*******хаас нэхэмжилсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ц*******х нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 400.644 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын сангийн *******дугаартай дансанд төлсөн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтыг гаргаж өгч байх тул шүүгдэгч Б.Ц*******хыг энэ шийтгэх тогтоолоор иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Ц*******хыг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Ц*******хад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Б.Ариунсанаа гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Ц*******хад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй. Хувиараа мал маллаж амьдардаг. Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн зэргийг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна..” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан гаргах санал байхгүй. Улсын яллагчийн эрүүгийн хариуцлага оногдуулах саналыг дэмжиж оролцож байна...” гэх санал дүгнэлт,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөр гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу архи их хэмжээний хэтрүүлэн хэрэглэж ийм гэмт хэрэг үйлдсэн гэдгээ ойлгож мэдэрсэн. Хохирол, хор уршгийг арилгасан. Цаашдаа эхнэр, хүүхэдтэй үргэлжлүүлэн амьдрах боломжтой байдал харагдаж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг хэрэглэх боломжтой гэж харж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасан хорих ялын дээд хэмжээг 12 жил, эсхүл 15 жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэгт заасан ялын доод хэмжээний 3/2-оос багагүй ял оногдуулах гэснийг хэрэглэж өгнө үү гэж хүсэж байна...” гэв.
Шүүгдэгч Б.Ц*******хын хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Ц*******хад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, сэдэл, санаа зорилго, гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хор уршиг учирсан, гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн байдал/ зэргийг харгалзсанаас гадна эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Б.Ц*******хыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, шүүгдэгчийн хувийн байдалд тохирно гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн хэмжээ зэргийг шүүх харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Ц*******х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогч болон иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц*******хад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш******д овогт Б*****ийн Ц*********хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц*******хад оногдуулсан 3 (гурав) жил, 5 (тав) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч М.Б*****а болон иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц*******хад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН
ШҮҮГЧИД Г.ДАВААХҮҮ
Б.УУГАНБАЯР