| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2025/0412/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/17 |
| Огноо | 2025-12-26 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Үүрийнтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 2026/ШЦТ/17
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
2 15 2019/
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,
Улсын яллагч Б.Үүрийнтуяа,
Хохирогч Э.Э********г /онлайн/,
Шүүгдэгч А.Л**********ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А*********ийн Л********жид холбогдох эрүүгийн 2538002090351 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Н*******н овогт А*********н Л********ж, 1995 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд төрсөн, 30 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, эгчийн хамт, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 8 дугаар баг ********тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/309 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 (гурван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн захирамжаар Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/309 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 (гурван сая) төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, 200 (хоёр зуу) хоногийн хугацаагаар хорих ялаар сольж биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн (*********) дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Л**********ж нь 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 3 дугаар баг ******тоот хашаан дотроос хохирогч Б.Х*********айгийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 8g маркийн шар өнгийн улсын дугааргүй мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 2,200,000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн,
Мөн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зээл багийн ********тоотоос 2025 оны 06 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Э.Э********гийн Самсунг А-55 загварын гар утас, харааны нүдний шил зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.400.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн,
Мөн 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг Нэгдсэн эмнэлгийн гадна хохирогч Б.Б**********ийн Doogee L68 маркийн гар утсаар яриад өгье гээд эргэж ирэлгүй, залилан авч явж 1.400.000 төгрөгийн хохирол учруулж, залилах гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2538002090351 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч А.Л**********ж нь 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 3 дугаар баг *******тоот хашаан дотроос Б.Х*********айгийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 8g загварын шар өнгийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,200,000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2025 оны 06 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зээл багийн ********тоотод Э.Э********гийн Самсунг А-55 загварын гар утас, харааны нүдний шил зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг Нэгдсэн эмнэлгийн эх барих тасгийн урд Б.Б********хийн Doogee L68 маркийн гар утсыг “Эхнэртэйгээ утсаар яриад өгье” гэж аваад эргэж ирэлгүй, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшил, өмчлөлд хууль бусаар шилжүүлэн авч залилан, 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Л**********жийн өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Э********гийн өгсөн: “...6 дугаар сард А.Л**********жтой гудамжинд танилцаад худлаа үгэнд нь хууртаад гэрт нь очиж нэг шил юм хувааж уугаад намайг согтуу унтсан хойгуур миний утас, нүдний шилийг минь аваад явсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Би утсаа лизингээр аваад 1, 2 барьж байсан. Одоо би лизинг төлөөд явж байгаа. Нүдний шилээ өөртөө тааруулаад 250,000 төгрөгөөр хийлгэсэн. Холын харааны шил байсан. Би гомдолтой байна. Миний хохирлыг барагдуулаагүй. Хэзээ төлөх нь тодорхой байхгүй. Ээж, эгч нь тоодоггүй юм байна лээ. Яаж хохирол барагдуулах вэ. 1,400,000 төгрөг нэхэмжилж байна. Нүдний шилийг 50,000 төгрөгөөр хэрэглэж байсан гээд үнэ нь хасагдаж үнэлүүлж байсан. Үнэлгээ хийлгэхэд гарсан 60,000 төгрөгийг бол нэхэмжлэхгүй байгаа. Одоо би 1,400,000 төгрөгийн хохиролтой байгаа...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Х*********айгийн өгсөн: “..2025 оны 05 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө би дотуур байранд жижүүрт гарч байсан. .. Би оройхон 20 цаг 30 минутын үед байх Их-Уул сумын Сэлэнгэ 5 дугаар багийн ********тоот хашаанд буюу гэртээ очоод хулгайд алддаг улбар шар өнгийн 8G маркийн хятад мотоциклийг хашаандаа оруулаад байшингийн урд тавьчихаад машинаа унаад ажил руугаа явсан. Тэгээд ажил дээрээ хоночихоод маргааш өглөө нь буюу 2025 оны 05 дугаар сарын 06-ны өглөө 08 цаг 30 минутад гэртээ хариад мотоциклоо аваад адуундаа явах гэтэл миний мотоцикл байхгүй болсон байсан. .. би мотоциклоо хайж эхэлсэн. Улбар шар өнгийн банкныхаа хажуу талд СО 8G гэсэн нэртэй марктай улсын дугааргүй мотоцикл байгаа. 2024 оны 09 дүгээр сард Улаанбаатар 2.650.000 төгрөгөөр худалдан авч байсан. Улаанбаатар хотоос Их-Уул сум руу ачуулахад 150,000 төгрөг орсон, нийтдээ бол 2,800,000 төгрөгөөр үнэтэй гэсэн үг. Манай Их-Уул суманд нэг танихгүй хүн ирсэн байсан. Тэр хүнийг Л********ж гэдэг юм байна лээ. .. манай ажлын Т****ө гэх залуутай тэр танихгүй хүн 2025 оны 05 дугаар сарын 05-ны орой хамт явж байсан. Тэгээд би тэд нартай 2025 оны 05 дугаар сарын 05-ны орой хальт таарсан, тэд нар пиво ууж байсан. Тэгэхээр нь би тэр пивоноос нь 2 аягыг уучихаад яваад өгсөн. Тэд нар Т*****ийгийн гэр рүү яваад өгсөн. Т*****ий ч тэр хүнийг танихгүй отроор явж байгаад машин нь эвдрээд Их-Уулд ирсэн гэж Т*****ийд хэлсэн байсан. Тэгээд тэр хүнийг Т*****ий гэртээ аваачиж хоол хийж өгсөн гэсэн. Тэгээд гадаа машин дотор байсан гар утас алга болсон гэсэн. Тэгэнгүүт нөгөө хүн шээчихээд ирье гэж Т*****ийгийн гэрээс гараад тэр чигтээ алга болсон байсан. Тэр шөнөдөө манай хашаанаас миний мотоциклийг хулгай хийж аваад яваад өгсөн байсан. Дараа нь 2025 оны 05 дугаар сарын 09-ний өглөө сумын цагдаа Г****р над руу утсаар залгаж яриад хоёулаа цуг Мөрөн орчихоод ирье нөгөө танихгүй гадны хүн чинь Мөрөн суманд баригдсан байна гэхээр нь би цуг Мөрөн ороход нөгөө танихгүй хүн буюу А*******н Л********ж нь мөн байсан. Тэгээд цагдаа нар шалгаад миний мотоциклийг Мөрөн сумын зах дээр түүхий эд авдаг хүнд 350,000 төгрөгөөр барьцаанд тавьсан байсан. Би өөрөө тэр 300,000 төгрөгийг тэр түүхий эд авдаг хүнд нь өгч авсан. Тэгээд Мөрөн сумаас Их-Уул сум руу ачуулсан 40.000 төгрөг гээд нийтдээ 340,000 төгрөгөөр тэр хулгайчаас болж шатсан. А******н Л********ж гэх хүнийг танихгүй. .. Би гомдолтой байна. Надад учирсан хохирол болох 340,000 төгрөгийг нэхэмжилнээ. Би хулгайд алдсан мотоциклоо бол олоод авчихсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/,
Хохирогч Б.Х*********айгийн дахин өгсөн: “...Би танихгүй мотоцикл алга болсон шөнө хальт харсан юм. Би алдсан мотоциклоо буцааж авсан нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 76 тал/,
Хохирогч Э.Э********гийн өгсөн: ... Би 2025 оны 06 сарын 19-20-ны шөнө найзын төрсөн өдөр болоод гадуур явж байгаад шөнө 04 цагийн үед 1-р хорооны 19 дүгээр байрны тэндээс такси бариад 4-р микер рүү харих гээд явж байсан. 1 дүгээр хорооны 16-р байрны урд таксины зогсоолын дараагийн холбоо талын уулзвар дээр нэг залуу гараа өргөөд зогсож байхаар нь таксины жолооч ах аваад замаараа буулгачих уу гэхээр нь тэгээ гээд тэр залууг арын суудал руу суулгасан би бас ард сууж явсан. Тэгээд явж байхад тэр залуу найзуудтайгаа сууж байгаад хэрэлдээд гараад ирлээ машин тэрэг эвдэрсэн гээд зовлон яриад байхаар би машин чинь хаана эвдэрсэн юм гэсэн чинь Д*********гийн булгийн цаана портер хонь ачаад ирж байгаад эвдэрсэн гэж яриад байсан тэгэхээр нь би өрөвдөөд би хүргээд өгье гээд Зээлийн тийшээ өгсөөд баруун гар тийшээ салаад чигээрээ өгсдөг замаар яваад нэлээн дээшээ өгсөөд зүүн гар тал руугаа эргэж ороод хойшоо харсан ногоон хаалга байсан энэ манайх гээд заагаад буусан. Надад нэг шил архи байсан тэрийгээ уучих санаатай тэр залууг дагаж буугаад гэрт нь орсон. Хашаан дотор цагаан өнгийн шавран байшин байсан хүн байхгүй тэр залуу өөрөө түлхүүр гаргаж ирээд онгойлгоод орсон хоосон шахуу байшин байсан зурагт хөргөгч байхгүй хуучны хэдэн тавилгатай байсан. Тэр байшин тоггүй байсан бөгөөд тэр үед гэгээ орж байсан. Байсан архиа уусан уугаад дуусаагүй талд нь оруулаад миний нойр хүрээд би унтаад өгсөн байсан. Тэр залуу бас халамцуу таарсан их согтуу биш байсан. Тэр үед миний утасны цэнэг дуусах гэж байсан би утсаа цэнэглэмээр байна гэсэн чинь тэр залуу би арын айлын ахыг танина гээд миний утсыг аваад арын айл руу явсан миний утсыг цэнэглэж үлдээгээд арын айлын ах гээд нэг ахыг дагуулаад ороод ирсэн тэр ах ганц нэг хундага архи уучихаад гараад явсан. Тэгэхэд нөгөө залуу надад гудас гаргаж өгсөн би гудсан дээр нь хэвтэж байгаад унтаад өгсөн байсан. 10 цагийн үед сэрэхэд ганцаараа сэрсэн нөгөө залуу байхгүй байсан. Би харааны шил зүүсэн байсан шилээ тайлаад хажуудаа тавьсан байсан шил байхгүй байсан, тэгээд босоод арын айл руу орсон чинь нөгөө залуу арынхаа айл руу ороод миний утсыг аваад арын айлын эхнэр нь таксинд явдаг юм байна лээ ажилдаа гарч явахад нь хамт суугаад явсан гэж тэр айлын ах тэгж хэлсэн. Тэгэхээр нь би тэр миний утас байсан ш дээ гэсэн чинь өө тиймүү мэдээгүй ш дээ гэж байсан. “тэр ахын утсаар эхнэр рүү асуулгасан чинь нөгөө залуу өргөөгийн тэнд утсаар чинь андаа 5к байна уу гээд мөнгө гуйгаад яриад байсан гэж хэлсэн. Би яваад мобиком ороод ярьсан яриагаа шүүлгэсэн чинь өглөө 06:48 цагийн үед ******* дугаар руу ярьсан байхаар нь би тэр дугаар руу залгаж ярьсан. Тэр залуу анх надтай танилцахдаа өөрийгөө М**********р гэж танилцуулсан бөгөөд дугаар руу залгаад өглөө миний утсаар ярьсан байх ёстой гэсэн чинь харъя гэж харснаа өө тийм байна би саналаа би унтаж байхад над руу ярьсан. М**********р Л********ж гэдэг залуу манай ангийн хүүхэд байгаа юм, би сайн танидаггүй хааяа над руу ууж идсэн үедээ залгаад байдаг юм гэж ярьсан. Тэгэхээр нь би Б*******г багийн байр руу очоод би үнэнээ хэлээд гэрийн хаягийг нь зааж өгөөд асуусан чинь багийн ажилтан нь шүүж үзээд Б***г *******хаягт байна ээж нь бүртгэлтэй байдаг юм байна. .. Миний гар утас нь Самсунг А-55 5 жи гэдэг 2025 оны шинэ загварын гар утас байсан, энэ хавар РС молл дэлгүүрээс лизингээр шинээр нь 1.600.000 төгрөгөөр авч байсан. Гадуураа өнгөгүй гэртэй хар өнгийн утас байсан. Миний нүдний шил нь төмөр рамтай хамилон өнгөтэй харааны шил байсан. Шинэ жилийн үеэр 250.000 төгрөгөөр авч байсан. Л********ж гэдэг залууг харвал танина 1995 оны залуу байна лээ. *******царайтай 170 см орчим өндөртэй, хөлний хуруу нь зарим нь байхгүй байсан өөрөө аваарт орсон гэж яриад байсан .. Надад анх танилцахдаа М**********р гэж хэлсэн юм. Би маргааш орой нөгөө байшинд яваад очиход яг миний явсан байдалтай байсан, маргааш өглөө нь очиход хаалга цоожлоод хөшгөө татаад хашааны хаалгаа хүртэл цоожлоод явсан байсан ирээд явсан юм шиг байсан...Би гомдолтой байна алдсан зүйлүүдээ олж авмаар байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 142-143 тал/,
Иргэний нэхэмжлэгч Б.Н*******ынын өгсөн: “...Би Содмонгол шатахуун түгээх станцын хойд талд хоёрдогч түүхийн эд авдаг юм. 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 12 цагийн үед ажил дээр байж байхад мотоциклтой залуу ирээд ахаа би хөлөндөө эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. .. Та энэ мотоциклийг 350.000 төгрөгөөр барьцаанд авчих гээд гуйгаад байхаар нь хөлийг нь харсан үнэхээр аймар болсон байсан болохоор өрөвдөөд би 350.000 төгрөг өгөөд мотоциклийн аваад үлдсэн юм. Тэгээд 2 хоногийн дараа А.Л**********ж гэх залуу цагдаатай мотоциклийн эзэмшигч залуутай 3-уулаа ирсэн юм. Би тэгэхээр нь юу болсон юм бол гээд цагдаагаас асуусан чинь та хулгайлсан мотоцикл барьцаанд авсан байна гээд мотоциклийн эзэмшигчид нь хүлээлгэн өгнө гээд мотоциклийг надаас хүлээж авсан юм. Би тухайн үед миний 350.000 төгрөг хэн өгөх юм бол гээд цагдаагаас асуусан мотоциклийн эзэмшигч залуу бэлэн 350.000 төгрөг өгөөд хүлээж авсан юм. Надад ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/,
Гэрч Ш.Д*******сийн өгсөн: “...2025 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн шөнийн 24 цаг өнгөрөөд дэлгүүр хаах гэж байсан би ажлынхаа Б*********оо гэх ахтай цуг арын засмал зам дагуу байдаг улаан Д**********ннэртэй дэлгүүр рүү орчихоод гараад ирэхэд тэр танихгүй хүн буюу А.Л**********ж тэр дэлгүүрийн гадна сууж байсан. Тэгээд тэр хүнээс харанхуй шөнө хаа хүрэх гэж яваа юм гэж асуухад бид 2-т тэр хүн Н*****гийн ард отроор явж байсан чинь машин эвдрээд тэгээд хотоос каргогоор машины сэлбэг ирж байгаа гэсэн тэгээд 1 дугаар руу Бо*******о ахын утсаар залгасан тэр нь холбогдохгүй байсан. Тэгээд одоо та хаана хонох юм бэ харанхуй шөнө болсон байна ш дээ гэсэн чинь би одоо харин энд таньдаг айл байхгүй гэсэн. Завханы Нөмрөг сумаас Булган аймгийн х*******н суманд 2024 оны намар 10 сард отроор ирсэн гэж байсан. Тэгэхээр нь бид 2 та одоо холоос яваа хүн юм байна хээр хонож байхаар манайд очиж хонох юм уу гэхэд заа гээд тэр шөнөдөө манай гэрт очиж хоносон. Тэгээд маргааш өглөө нь буюу 2025 оны 05 дугаар сарын 05-ны өглөө би 9 цагаас ажилтай болохоор ажил руугаа явсан Б*********оо ах нөгөө танихгүй хүнтэй манай гэрт үлдсэн. Тэгээд Б*********оо ах тэр хүнд хоол хийж өгсөн байсан тэгээд оройхон 17 цаг өнгөрч Б*********оо ах над руу утсаар залгаад энэ хүн явъя гээд байна гэхээр нь би мотоциклтойгоо очоод тэр танихгүй хүнийг хойш нь засмал зам руу гаргаж өгөөд буцаад ажил руугаа очсон. Дараа нь буюу оройхон 20 цаг өнгөрч байсан байх нөгөө танихгүй хүн над руу утсаар залгаад хаана байна ахын дүү гэсэн тэгэхээр нь би ажил дээрээ байна гэсэн чинь манай ажил дээр хүрээд ирсэн. Тэгээд Ц****оо над руу залгаж таараад Ц****оо ирээд тэгээд Ц****оогийн машинд тэр танихгүй хүн А.Л**********ж Ц****оо би Х************ай бид 4 хоёр том пиво уугаад харих гэтэл нөгөө танихгүй нөхөр дахиад танайд очоод хоночиж болох уу гэсэн заа тэг тэг гээд Ц****оогийн машинтай цуг бид нөгөө танихгүй нөхөр Ц****оо бид 3 манайд очсон. Тэгээд манайд ороод Ц****оо машинаас эмээ авч уух гээд машин руугаа орж эмээ дунд суудлын хайрцаг дотор байсан гар утас нь алга болсон байсан. Тэгээд Ц****оо миний гар утас байхгүй болсон байна гэсэн нөгөө танихгүй хүн өө ямар балаа юм бэ дотроосоо авчихдаг юм байхдаа гэж хэлээд нөгөө танихгүй нөхөр чинь нойл ороод бие засчихаад ирье гээд манайхаас гараад тэр чигтээ алга болсон тэр алга болох шөнө Б.Х*********айгийн мотоцикл нь хулгайд алдагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,
Гэрч Б.Б*******ын өгсөн: “...А******ийн Л********ж гэх хүнийг танихгүй. Тэр танихгүй хүн өөрийгөө танилцуулахдаа Мөнхөө л гэж танилцуулж байсан. Би тэр хүнтэй хойно Д**********ннэртэй гуанзны гадна Д*********стэй хамт явж байгаад таарсан юм. Тэр хүн бид 2-т отор нүүдэл хийж байгаа гэж хэлж байсан. Тэгээд харанхуй шөнө болсон Д*********сийн гэрт аваачиж хонуулсан. Маргааш нь явлаа гээд хойд засмал руу хүргүүлсэн боловч яваагүй эргээд хүрээд ирсэн байсан. Тэгээд 2025 оны 05 дугаар сарын 05-ны орой дахиад Д*********сийн гэрт хононо гэж байсан. Тэгээд тэндээ хонолгүй Ц****оогийн машин дотор байсан гар утсыг нь хулгай хийж аваад яваад өгсөн байсан. Тэр нөхрийг алга болдог шөнө Б.Х*********айгийн мотоцикл нь алга байсан. Тэр нөхөр хулгай хийж аваал Мөрөн сум руу орсон байсан гэсэн цагдаа нар нөхрийг барьж авч Х************айгийн мотоциклийг авч өгсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/,
Гэрч Э.Ч***ййн өгсөн: “.. А******ийн Л********ж гэх хүнийг танихгүй. 2025 оны 05 дугаар сарын 05-ны орой Д*********с гээд найзтайгаа уулзахад гадных бололтой 1 танихгүй хүн байсан. Тэгээд би тэр хүнтэй танилцаад гар барихад тэр хүн өөрийгөө М**********р гэж танилцуулсан. Тэгээд тэр хүн миний гар утсыг ахдаа өгчхөөч 2 өдөр бариулчих гээд байсан. Тэгэхээр нь би утсаа өгөөгүй юм. Тэгсэн чинь миний машинаас миний гар утсыг аваад хулгай хийгээд явсан. Дараа нь цагдаа нар Мөрөн сумаас тэр хулгайчийг барьж аваад Б.Х*********ай мотоциклоо буцааж авсан байсан. Би гар утсаа нэхэхгүй зүгээр орхъё гэж бодож байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 26--27 тал/,
Гэрч С.П*******гийн өгсөн: “.. Манайх Орхон аймаг Баян-Өндөр сум Б********г баг Зээлийн ******тоотод энэ хаяган дээр 2 жил болж байна. ..таксинд яваад өгөөч гэж гуйж байсан тэр үед хөлний хагалгаанд орсон гэж байсан тухайн үед залгаад 20.000 төгрөг өгөөч гээд аваад явж байсан би ээжтэй нь ярьж байсан ..энэ зун 06 сарын 20-ны үед тэр залуутай хамт гэртээ ирсэн байх урд нь харагдахгүй байгаад байдаг байсан муу шавран байшин байдаг юм. 2025 оны 06 сарын 20-ны өглөө мөн байх би хувиараа таксинд явдаг юм .. би өглөө сэрээд боссон чинь манайд утас цэнэглэсэн байхаар нь энэ юун утас юм гэсэн чинь манай урд талын айлын залуу оруулж ирж цэнэглэсэн гэж хэлсэн. Тэгээд би цайгаа уучихаад ажилдаа гарах санаатай байж чинь нөгөө залуу орж ирээд нөгөө цэнэглэсэн утсаа аваад гарсан тэгээд удалгүй орж ирээд би таксидаад хүргүүлэх гэсэн юм гэхээр нь би машиндаа суугаад өглөө байсан байх Горд төв рүү уруудаад ********кино театрын гадна буусан. машинд сууж явахдаа нэг хүн рүү залгаад андаа 5к хийчих гэж яриад байсан үнэн хүнтэй ярьсан уу мэдэхгүй ямар ч байсан мөнгө орж ирээгүй байх би мөнгөгүй байсан бол яах гэж суусан юм гээд загнаад буулгасан. Тухайн үед өдөрхөн тийш над руу манай хамтран амьдрагч залгаад нөгөө хүн хаана буусан бэ энд манайд нэг залуу орж ирлээ нөгөө залуутай хамт архи уусан юм энэ хүний утас нүдний шилийг аваад явсан гэж байна гэж хэлсэн хэлэхээр нь би эргээд гэртээ очсон чинь урд талын айлын залуутай шөнө танилцаад хамт архи ууж хоносон тэгтэл өглөө миний утас шилийг аваад явсан байна гэж хэлсэн. Хөлний хуруу байхгүй билүү асуудалтай хөл муутай залуу байдаг. Нэрээ Л********ж гэж байсан юм..” гэх мэдүүлэг /хх-ийн 144-145 тал/,
Хохирогч Б.Б********хийн өгсөн: ..Би 2025 оны 07 сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө таксинд, 02:30 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нэгдсэн эмнэлгийн ******тасгийн урд Л********в гэдэг Улаан-Уулынх гэж өөрийгөө танилцуулсан нэг хөлдүү мах барьсан, бага зэрэг согтуу залуу “эхнэр төрчихлөө туслаад өгөөч” гэхээр нь би за яарч явахад нь тус болоод өгье гээд бид 2 хамт манай гэрт очиж эхнэрт нь шөл хийж өгөөд 03:30 минут орчимд буцаж эмнэлэг дээр хийсэн шөлөө өгөхөөр аваачиж өгсөн. Үүний дараа Л********в гэх залуу шөлөө өгөхөөр орсон. Би орох үед нь гадаа машиндаа хүлээж байсан. Л********в гэх залуу хийсэн шөлөө өгчихлөө гээд хоолны халуун саваа авч гарч ирсэн “Мөрөнд надад байрлах гэр байхгүй” гэснээр бид 2 хамт өглөөний 06:30 хүртэл таксинд миний машинтай яваад эмнэлэг дээр очиход нөгөө залуу “Эхнэртэйгээ ярих гэсэн юмаа. Утсаар чинь нэг ярьчих уу” гээд миний гар утас болох 2 жилийн өмнө 2.500.000 орчим төгрөгөөр авч байсан “Doogii L.68” маркийн гар утсыг аваад эмнэлэг рүү орсон. Миний утасны кодыг хамт явж байхдаа мэддэг болсон гэж бодож байна. Би эмнэлгийн гадаа машиндаа 30 минут гаруй хүлээгээд эмнэлэг рүү ороод хайхад байгаагүй. Хойд талын хаалгаар нь гараад явчихсан гэж бодож байна. Эмнэлгийн хяналтын камерыг шүүж үзэх гэсэн боловч бүтэн сайн өдөр байсан шүүж өгөх хүн байхгүй учир шалгах боломжгүй байсан тул нөгөө залууг хайхаар DMG авто худалдааны төвийн камерыг шалгах гэсэн болоогүй. Би тухайн өдөр өдөржин хайсан бөгөөд эмнэлэг рүү очих гээд явж байтал тухайн Л********в гэх залууг нэлээн согтсон байдалтай, Шунхлай бензин клонкийн урдаас барьж аваад утсаа авах гэтэл “Би утсыг чинь хаана байгааг мэдэхгүй. Хаана орхисноо мэдэхгүй” гэхээр нь Шунхлайгаас Мөрөн гэсэн гудамжны урд байх барилгын урд талын хүүхдийн тоглоомыг талбай хүртэл дагаж яваад миний утсыг өгөөгүй тул Л********в гэх залууг тухайн өдөр буюу 2025 оны 07 дугаар сарын 20-ны шөнийн 23:00 цаг орчимд цагдаад хүлээлгэж өгсөн. Xүлээлгэж өгчихөөд би гэртээ харьж амарсан. Өчигдөр буюу 2025 оны 07 сарын 22-ны өдөр би тухайн утсанд ашиглаж байсан өөрийн ** дугаарыг сэргээлгэхэд 8**дугаараас “Лх**а байна уу? Энэ Л**гийн дугаар мөн үү гэж асуухаар нь би “Би утсаа алдчихсан юмаа” гэхэд нөгөө хүн “Өө тиймүү энэ дугаараас над руу залгаад байсан. Би Л**г юм байх гэж бодсон гэсэн. Тухайн залууг барьж авахад эхнэр Н*******ийн дугаар гэх ********төрсөн эгчийнх нь гэсэн ******дугааруудыг өгсөн. Эгчтэй нь холбогдоход “Би мэдэхгүй ээ. Би наадахтай чинь харьцдаггүй” гэж хэлсэн. Эхнэр нь бол утсаа авахгүй байгаа. Сайхан сэтгэл гаргасан нь буруу юм болсон юм байна гэж бодож байна... Би өөрийн алдсан утсаа 1.800.000 төгрөгөөр үнэлж байна. Би хохирлоо хууль ёсны дагуу барагдуулмаар байна... Надад хохирол төлөөгүй.. утасны үнэлгээ болох 1400.000 төгрөг дээрээ нэмээд 30.000 төгрөг А****н хөрөнгийн үнэлгээний газар өгсөн..” гэх мэдүүлэг /хх-ийн 98 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05, 58, 137 тал/,
Б.Х*********ай, Б.Б********х, Э.Э********г нарын Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хандаж гаргасан өргөдөл /хх-ийн 6, 87, 138 тал/,
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9 тал/,
Мөрдөгчийн 2025 оны 05 дугаар сарын 09, 10-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 32-33, 34-37 тал/,
Мөрдөгчийн эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 38-39 тал/,
Мөрдөгчийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 40-41 тал/,
********ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ТХҮ 925/12274 дугаартай “ ..бидэнд ирүүлсэн мэдээлэл өөрсдийн судалгааны үндсэн дээр Жи-8 маркийн мотоциклийн зах зээлийн үнэ цэнийг 2025 оны 05 дугаар сарын байдлаар 2.200.000 төгрөгөөр тогтоов...” гэх дүгнэлт /хх-ийн 45-46 тал/,
А *******н ХХК-ийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ТХҮ 625/913364 дугаартай “.. бидэнд ирүүлсэн мэдээлэл өөрсдийн судалгааны үндсэн дээр Doogee L68 маркийн Жи-8 маркийн гар утасны зах зээлийн үнэ цэнийг судалж 1.400.000 төгрөгөөр тогтоов...” гэх дүгнэлт /хх-ийн 102-103 тал/,
А****н ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ОРХ 913492 дугаартай “..бидэнд ирүүлсэн мэдээлэл өөрсдийн судалгааны үндсэн дээр самсунг А-55 загварын гар утас харааны нүдний шилний зах зээлийн үнэ цэнийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны байдлаар 1.400.000 төгрөгөөр тогтоов ..” гэх дүгнэлт /хх-ийн 150-152 тал/,
Хоригдол Адъяагийн Л********жийн ялын тооцооны тодорхойлолт /хх-ийн 194 тал/,
Хөвсгөл аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 14 дугаартай торгох ялыг хорих ялаар солих тухай захирамж /хх-ийн 191-192 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч А.Л**********жийн өгсөн: “...Тухайн өдөр би Мөрөн сумын 1 дүгээр хороонд блокны үйлдвэрт ажиллаж байсан юм. Тэгээд ажиллуулж байсан ах хөлөө эмчлүүл, сайн эдгээгээд дахиж ирж ажиллаарай гээд 30,000 төгрөг өгсөн юм. Тэр өдөртөө автобусанд суугаад замдаа Х************ай гээд залуутай танилцсан юм, би Булган аймгийн ******суманд дээр буугаад хоёр өдөр ажил хийж байгаад Их-Уул суманд ирсэн юм. Автобус дотор танилцсан залуучуудтай уулзаад голын зах орж 2.5 литрийн хоёр том пиво хувааж уугаад би нилээн муудсан чинь нөгөө хэд яваад өгсөн юм. Тэгээд би ганцаараа Их-Уул сум руу алхаад явж байсан чинь айлын хашаа онгорхой дотор нь мотоцикл байсан ороод харсан мотоциклийн түлхүүр кандуктер дээрээ зоолттой байхаар мотоциклийг нь хашааны хаалгаар түрж гараад жаахан явж байгаад асааж унаад Мөрөнгийн төв рүү орж ирээд ломбарданд 300.000 төгрөгөөр тавьсан юм. Хоёр хоногийн дараа хэсгийн төлөөлөгч М*******д баригдсан юм. Мотоциклийг буцааж өгсөн. Ломбарданд тавьсан 300,000 төгрөгийг барагдуулаагүй байгаа.. Прокурорын тогтоолтой танилцлаа санал хүсэлт байхгүй. Одоогоор би хоригдож байгаа учраас хохирол төлбөр төлөх боломжгүй. .. 2025 оны 06 дугаар сараас 19-20 ны өдөр би Орхон аймагт байсан үйлчилгээний төвийн тэнд таньдаг айлдаа очиж архи уугаад нэлээн согтуу шөнө 2-3 цагаас хойш нүдний шилтэй залуутай таараад нөгөө залуу нилээн согтуу байсан тэгээд манай зээлийн байшинд очсон. Тэгээд архи ууж байгаад унтаад өгсөн. Тэр залуугийн утас цэнэггүй байна гэж байсан би утсыг нь авч арын айлд цэнэглэж байгаад өглөө үүр цайх үед утсыг нь аваад гарсан. Тэр айлын ах эгч хоёрыг таньдаг ба ажилдаа гарч байхад нь таараад хамт яваад төв рүү ороод 5 дугаар микрийн тэнд буугаад зүс таньдаг хүн таараад би тэр утсыг өгөөд манайд нэг хүн байгаа тэрэнд өгөөрэй би хөдөө явлаа гээд би Булганд айлын мал харж байсан юм тийшээ яваад 3 хоноод ирэхэд гэр эзэнгүй нөгөө залуу байхгүй байсан. Нүдний шилийг би аваагүй мэдэхгүй байна. Утасны маркийг мэдэхгүй самсунг утас байсан. Би өгсөн хүнээ олохгүй зээлд яваад байдаг зүс таних хүнд өгсөн. Би тухайн үед өөрийгөө Л******а гэдэг хөдөө мал малладаг юм хааяа ирдэг юм гэж хэлсэн. М********й гэж хэлээгүй. Би тэр залууг огт танихгүй зам дагуу явж байсан чинь дөхүүлж өгье гээд намайг суулгасан. Би тогтоолтой танилцлаа гаргасан асуудлаа хүлээн зөвшөөрч байна... хөл муутай болохоор хохирол барагдуулж чаадхгүй.. ” мэдүүлэг /хх-ийн 60, 108, 180 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч Б.Үүрийнтуяа гаргасан дүгнэлтдээ: “..шүүгдэгч А.Л**********ж нь 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 3 дугаар баг ******** тоот хашаан дотроос хохирогч Б.Х*********айгийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 8g маркийн шар өнгийн улсын дугааргүй мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдэж, бусдад 2,200,000 төгрөгийн хохирол учруулж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зээл багийн ****тоотоос 2025 оны 06 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Э.Э********г нь Самсунг А-55 загварын гар утас, харааны нүдний шил зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хуул бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдэж бусдад 1.400.000 төгрөгийн хохирол учруулж, Мөн 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг нэгдсэн эмнэлгийн гадна хохирогч Б.Б********хийн Doogee L68 маркийн гар утсаар яриад өгье гээд эргэж ирэлгүй, залилан авч явж 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан Залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд А.Л**********жийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, мөн залилах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэсэн санал, дүгнэлтийг гаргажээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгч А.Л**********ж нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч
Б.Х*********ай, хохирогч Э.Э********г, Б.Б******х, иргэний нэхэмжлэгч Б.Н*******ын, гэрч Ш.Д*******с, Б.Б******д, Э.Ч*******эн, С.П********н нарын өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл,
хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн 2025 оны 05 дугаар сарын 09, 10-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл, мөрдөгчийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээг тогтоосон А****н ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ТХҮ 925/12274 дугаартай дүгнэлт, А****н ХХК-ийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ТХҮ 625/913364 дугаартай дүгнэлт, А****н ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ОРХ 913492 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтууд болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Л**********жийн өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өгсөн мэдүүлэг зэргийг харьцуулан дүгнэлт хийхэд шүүгдэгч А.Л**********ж нь 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 3 дугаар баг 2-05 тоот хашаан дотроос Б.Х*********айгийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 8g маркийн шар өнгийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,200,000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2025 оны 06 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зээл багийн ******тоотод Э.Э********гийн Самсунг А-55 загварын гар утас, харааны нүдний шил зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг Нэгдсэн эмнэлгийн эх барих тасгийн урд Б.Б********хийн Doogee L68 маркийн гар утсыг “Эхнэртэйгээ утсаар яриад өгье” гэж аваад эргэж ирэлгүй, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшил, өмчлөлд хууль бусаар шилжүүлэн авч залилан, 1.400.000 төгрөгийн хохирол учруулж, залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байна.
Шүүгдэгч А.Л**********жийн үйлдэл идэвхтэй, хохирогч нарын эд зүйлийг бусдын өмчлөл эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшилд авч байгаа үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч А.Л**********жийн бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч буй өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэж “хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.
Шүүгдэгч А.Л**********жийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 3 дугаар баг ******тоот хашаан дотроос Б.Х*********айгийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 8g загварын шар өнгийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,200,000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2025 оны 06 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зээл багийн ******тоотоос Э.Э********гийн Самсунг А-55 загварын гар утас, харааны нүдний шил зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан хор уршигт зориуд хүргэсэн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив, субьектив талын шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэв.
Хэрэг үйлдсэн цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн талаар шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан шууд болон шууд бус нотлох баримт нь түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч А.Л**********ж нь бусдын өмчлөх эрхэд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн хууль бус үйлдэл, бусдын өмчлөх эрхэд учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
Гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авахыг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч А.Л**********жийн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, учруулсан хохирлоороо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч А.Л**********жийг 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 3 дугаар баг *****тоот хашаан дотроос Б.Х*********айгийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 8g загварын шар өнгийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,200,000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2025 оны 06 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зээл багийн ********тоотоос Э.Э********гийн Самсунг А-55 загварын гар утас, харааны нүдний шил зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдана.
Залилах гэмт хэргийн үйлдлийн аргуудыг тайлбарлавал “Хуурч” гэдэг нь бусдын өмчлөх эрхийг элдэв хуурамч аргаар үгээр буюу үйлдлээр төөрөгдүүлэх замаар эд хөрөнгө, эд юмсыг хохирогч өөрөө өгөхөд хүргэж, түүний эд хөрөнгө, эд юмсыг эзэмших, ашиглах эрхийг хууль бусаар олж авахыг,
“бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах” гэдэг нь дампуурсан, үйл ажиллагаа нь зогссон, доголдсон, санхүүгийн алдагдалтай, хөрөнгө оруулалт шаардлагатай байдлыг нуух зэргээр бусдыг төөрөгдүүлэхийг,
“зохиомол байдлыг байдлыг зориудаар бий болгох” гэж эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх хууран мэхлэхийн тулд зохиомол байдлыг зориуд бий болгохыг тус тус ойлгоно.
Залилах гэмт хэрэг нь гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг.
Иргэний эрх зүйн харилцаа, тухайлбал гэрээний харилцаанаас залилах гэмт хэргийн ялгагдах гол шинж нь гэрээний нөхцөлүүд анхнаасаа биелэгдэх боломжгүй байдагт оршдог.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна” гэж тус тус заажээ.
Аливаа этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай шинж, үр дагаврыг урьдаас сайтар ойлгож улмаар хор уршиг учрах нь зайлшгүйг мэдсэн, эсхүл учрах боломжтойг мэдсэн атлаа хүсэж үйлдсэн, түүнчлэн хүсээгүй боловч үйлдэл, эс үйлдэхүйгээрээ хор уршигт зориуд хүргэсэн байхыг гэмт хэрэг санаатай үйлдэх гэж үздэг.
Шүүгдэгч А.Л**********ж нь 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг Нэгдсэн эмнэлгийн эх барих тасгийн гадна Б.Б********хийн Doogee L68 маркийн гар утсыг “эхнэртэйгээ утсаар яриад өгье” гэж аваад эргэж ирэлгүй, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож өөрийн эзэмшил, өмчлөлд хууль бусаар шилжүүлэн авч залилсан, үйл баримт нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирлын хэмжээ шаардахгүй. Тодруулбал бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан идэвхтэй үйлдлээр илрэх бөгөөд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ. Өөрөөр хэлбэл өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн байна.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч А.Л**********ж нь зохиомол байдлыг байдлыг зориудаар бий болгож Б.Б********хийн гар утсыг “эхнэртэйгээ утсаар яриад өгье” гэж бодит байдлыг нуух замаар итгэл төрүүлэн хуурч, төөрөгдөлд оруулан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, түүний гар утсыг залилан авч, өөрийн эзэмшил, өмчлөлд хууль бусаар шилжүүлэн авч залилсан үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэлээ.
Өмчлөгч, эзэмшигч нь хуулиар тогтоосон хэм хэмжээ хязгаарын дотор өөрийн эд хөрөнгөө чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах эрхтэй, энэ эрхэд хуурах, цахим хэрэгсэл ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах аргаар халдан бусдын эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч захиран зарцуулах бололцоог бүрдүүлсэн байх, бодитой хохирол учирсан байх зэрэг залилах гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч А.Л**********ж нь хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч А.Л**********жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч А.Л**********жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийн шинжтэй байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “..Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно...” гэж заасан байна.
Шүүгдэгч А.Л**********ж нь 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 3 дугаар баг *** тоот хашаан дотроос Б.Х*********айгийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 8g загварын шар өнгийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
Мөн 2025 оны 06 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зээл багийн *******тоотоос Э.Э********гийн Самсунг А-55 загварын гар утас, харааны нүдний шил зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч А.Л**********жийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэнд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, ..эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч А.Л**********жийн гэм буруутай үйлдлийн улмаас Б.Х*********айд 2.200.000 төгрөгийн хохирол, Э.Э********гт 1.400.000 төгрөгийн хохирол, Б.Б********д 1.430.000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Б.Н*******ынт 350.000 төгрөгийн хохирол тус тус учирсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Э********г нь “...1,400,000 төгрөг нэхэмжилж байна. Нүдний шилийг 50,000 төгрөгөөр хэргэлж байсан гээд үнэ нь хасагдаж үнэлүүлж байсан. Үнэлгээ хийлгэхэд гарсан 60,000 төгрөгийг бол нэхэмжлэхгүй байгаа. Одоо би 1,400,000 төгрөгийн хохиролтой байгаа..” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Б********х нь: “...Би хохирлоо хууль ёсны дагуу барагдуулмаар байна... утасны үнэлгээ болох 1.400.000 төгрөг дээрээ нэмээд 30.000 төгрөг А****н хөрөнгийн үнэлгээний газар өгсөн..” гэх мэдүүлэг /хх-ийн 98 тал/-д хохирогч Б.Х*********ай нь: .. мотоциклоо буцааж авсан одоо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, барьцаанд тавьсан байсан 350.000 төгрөгийг би тэр хүнд төлж мотоциклоо авсан одоо 300.000 төгрөгөө нэхэмжлэхгүй орхиж байна...” гэх мэдүүлэг, мөрдөгчийн эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 38-39 тал/, мөрдөгчийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 40-41 тал/, иргэний нэхэмжлэгч Б.Н*******ынын өгсөн: ... Би тухайн үед миний 350.000 төгрөг хэн өгөх юм бол гээд цагдаагаас асуусан мотоциклийн эзэмшигч залуу бэлэн 350.000 төгрөг өгөөд хүлээж авсан юм. Надад ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.. гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/-д тус тус авагдсан байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Л**********ж нь хохирогч Б.Б********х, Э.Э********г нарт учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч А.Л**********жоос 1.400.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Э********гт, 1.430.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б********хэд тус тус олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Л**********жийг хохирогч Б.Х*********ай, иргэний нэхэмжлэгч Б.Н*******ын нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч А.Л**********жийг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай, “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь тус тус нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч А.Л**********жид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Л**********жийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч А.Л**********жид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Улсын яллагч Б.Үүрийнтуяа эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.Л**********жийн үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Х*********айд 2,2000,000 төгрөгийн хохирол, хохирогч Б.Б********хэд 1,400,000 төгрөгийн хохирол, хохирогч Э.Э********гт 1,400,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан. Хохирогч Б.Х*********ай мотоциклоо эргүүлэн авсан. Хохирол гомдолгүй гэх мэдүүлгийг өгсөн. Иргэний нэхэмжлэгч Б.Н*******ын 350,000 төгрөгөө хохирогч Б.Х*********айгаас авсан. Б.Х*********ай уг мөнгийг нэхэмжлэх талаар илэрхийлээгүй. Хохирогч Э.Э********г 1,400,000 төгрөгийн хохирлоо нэхэмжилсэн. Хохирогч Б.Б********хэд 1,430,000 төгрөгийн хохирол, хохирогч Э.Э********гт 1,400,000 төгрөгийн хохирлыг тус тус шүүгдэгчээс гаргуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гарсан зардалгүй. Шүүгдэгч А.Л**********жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Хорих ялыг нэмж нэгтгээд 3 жилийн хугацаагаар хорих ял дээр ял солилцсон ялыг нэмж нэгтгүүлэх саналыг гаргаж байна ..” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Л**********ж нь өмгөөлөгчийн байр сууринаас эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ: “...Биеийн байдлыг минь харгалзаж үзээч ..” гэв.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирол төлбөр төлсөн байдал/ зэргийг харгалзсанаас гадна эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд гэмт этгээдийг цээрлүүлэх, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж дүгнэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Л**********жид оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Л**********жид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн захирамжаар Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/309 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, 200 хоногийн хугацаагаар хорих ялаар солисон хорих ялын эдлээгүй үлдсэн 3 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч А.Л**********жийн нийт эдлэх ялыг 1 жил 3 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн хэмжээ зэргийг шүүх харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан 1 жил 3 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч А.Л**********ж нь 35 хоног цагдан хоригдсон, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйл 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н*******н овогт Адъяагийн Л********жийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, ..эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч А*******гийн Л********жийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Л**********жид оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Л**********жид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял дээр Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн захирамжаар Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/309 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 (гурван сая) төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, 200 (хоёр зуу) хоногийн хугацаагаар хорих ялаар солисон хорих ялын эдлээгүй үлдсэн 3 (гурав) сар 20 (хорь) хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч А.Л**********жийн нийт эдлэх ялыг 1 (нэг) 3 (гурав) сар 20 (хорь) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Л**********жид оногдуулсан 1 (нэг) 3 (гурав) сар 20 (хорь) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Л**********жийн цагдан хоригдсон 35 (гучин тав) хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Л**********жоос 1.430.000 (нэг сая дөрвөн зуун гучин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б******д, 1.400.000 (нэг сая дөрвөн зуу) төгрөгийг гаргуулж хохирогч Э.Э********г нарт тус тус олгосугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Л**********жид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Энэ хэрэгт шүүгдэгч А.Л**********ж нь 35 (гучин тав) цагдан хоригдсон, хохирогч Б.Х*********ай, иргэний нэхэмжлэгч Б.Н*******ын нарт төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмждэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН