Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 184/ШШ2023/02975

 

2023 оны 08 сарын *******4 өдөр

Дугаар *******84/ШШ2023/02*******75

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* гудамж *******, ******* ******* ******* *******, А блок, *******- тоот хаягт байрлах, ХХК /рд:6250**************4/

Хариуцагч: дүүрэг, дугаар хороо, баруун тал, ХХК-ийн байранд байрлах, ХХК /рд:364**************2*******/

Нэхэмжлэлийн шаардлага: 6*******7,782,350 төгрөг гаргуулах

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Дагдансүрэн нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

*******. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ХХК нь ХХК-тай 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Б-2022-04 тоот Шатахуун зээлээр нийлүүлэх гэрээ-г байгуулсан. Нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу нийт *******6*******,5*******0,000 төгрөгийн үнийн дүн бүхий чанар, стандартын шаардлага хангасан шатахуун зээлээр нийлүүлснээс Шатахуун зээлээр нийлүүлэх гэрээ-ний дагуу 557,655,*******00 төгрөгийн төлбөрийг төлж, үлдэгдэл буюу төлбөл зохих 4**************,854,*******00 төгрөгийн төлбөртэй байгааг талууд хамтран тооцоо нийлж, 2022 оны *******0 дугаар сарын 20-ны байдлаар баталгаажуулсан. Тодруулбал, нэхэмжлэгч нь гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгэж, гэрээгээр харилцан тохиролцсон газрын тосны бүтээгдэхүүнийг хариуцагчид бөөнөөр зээлээр бэлтгэн нийлүүлж, цаг тухайд нь хүлээлгэн өгсөн. Гэтэл хариуцагч ХХК нь өнөөдрийг хүртэл гэрээний үлдэгдэл төлбөрөө төлөөгүй байна.

Хариуцагч нь дээрх гэрээний дагуу төлбөрийн үлдэгдэл 47*******,854,*******00 төгрөгийг 2022 оны 0******* дүгээр сарын 0*******-ний өдрөөс 2022 оны *******0 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд харилцан тулгалт хийж баталгаажуулсан боловч өнөөдрийг хүртэл уг төлбөрийг хариуцагч төлж барагдуулаагүй байх бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар *******2******* хоног хэтэрсэн байна. Талуудын хооронд байгуулагдсан Б-2022-04 тоот Шатахуун зээлээр нийлүүлэх гэрээ-ний 5.*******-т зааснаар нэг хоног хэтрүүлсний алдангийн дүн 2,2*******7,4*******4.03 төгрөг, нийт 286,046,4*******0.50 төгрөгийн алданги төлөх үндэслэлтэй ч Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.4-т: зааснаар ... анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. гэж заасны дагуу хариуцагчаас гүйцэтгээгүй үүргийн 50 хувь буюу 205,*******27,450.00 төгрөгийн алданги тооцохоор байна.

Иймд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.*******, 2 дугаар зүйлийн 2.6, талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасны дагуу гэрээний үлдэгдэл төлбөр 4**************,854,*******00 төгрөг, алданги 205,*******27,450 төгрөг, нийт 6*******7,782,350 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэгдүгээрт, нэхэмжлэлд итгэмжлэгдсэн төлөөлөгч нар гарын үсэг зурсан бөгөөд компаниас олгосон итгэмжлэлд нэхэмжлэл гаргах, гарын үсэг зурах эрх олгогдоогүй байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.*******.5-д заасан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан тул тус хуулийн **************7 дугаар зүйлийн **************7.*******-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хоёрдугаарт, талуудын хооронд гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар маргаангүй. Нэхэмжлэгч талаас нийт 402.4 тонн түлш худалдаж авсан талаар маргаангүй. Талууд нийт 557,650,*******00 төгрөгийн хэмжээнд тооцоо нийлсэн байдаг. Харин 2022 оны 04 дүгээр сарын 0*******-ний өдрийн 48,*******43,400 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 60,68*******,000 төгрөг, нийт *******0*******,6,400 төгрөгийг төлснийг оруулж тооцоогүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч байгууллагаас нийтдээ 687,287,500 төгрөгийг шатахууны үнэд шилжүүлсэн. Нэхэмжлэгч талаас *******6*******,5*******0,000 төгрөгийн шатахуун нийлүүлсэн гэж байгаагаас 687,287,500 төгрөгийг төлсөн ба 282,222,500 төгрөгийн үлдэгдэлтэй. Иймээс хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас 282,222,500 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх 335,55*******,850 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

3. Нэхэмжлэгчээс 2023 оны 02 дугаар сарын 0*******-ний өдрийн Ө., У., Ц. нарт олгосон №23/0*******2 дугаар итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, тооцооны үлдэгдлийн баталгаа, ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ХХК-ийн гэрээний алдангийн тооцоо, 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн №Б-2022-04 дугаар Шатахуун зээлээр нийлүүлэх гэрээ, 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Ө., Ц. нарт олгосон №23/026 дугаар итгэмжлэл, 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №ХЗМТ/36 дугаар Хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ, 2023 оны 05 дугаар сарын **************-ний өдрийн Ө., Ц., Г. нарт олгосон №23/046 дугаар итгэмжлэл, Капитрон банк ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 0*******-ний өдөр, 2022 оны 06 дугаар сарын *******7-ны өдөр, 2022 оны 0******* дүгээр сарын 0*******-ний өдөр, 2022 оны ************** дүгээр сарын 0*******-ний өдөр, 2022 оны *******2 дугаар сарын 07-ны өдөр, 2023 оны 0******* дүгээр сарын 0*******-ний өдрийн депозит дансны хуулга, мөн банкны 2022 оны 07 дугаар сарын *******0-ны өдөр, 2022 оны 07 дугаар сарын *******4-ний өдөр, 2022 оны 07 дугаар сарын *******7-ны өдөр, 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн харилцах дансны хуулга, 2023 оны 08 дугаар сарын 0*******-ний өдрийн М., Г., Ө. нарт олгосон №23/**************2 дугаар итгэмжлэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

4. Хариуцагчаас 2023 оны 03 дугаар сарын *******3-ны өдрийн Д.д олгосон №0*******/24 дүгээр итгэмжлэл, 2022 оны 06 дугаар сарын 0*******-ний өдрийн Ажлын байрны зориулалтаар талбай түрээслэх гэрээ, ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

*******. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон: Талуудын хооронд байгуулсан Шатахуун зээлээр нийлүүлэх гэрээ ёсоор нийт *******6*******,5*******0,000 төгрөгийн шаардлага хангасан шатахуун нийлүүлснээс үлдэгдэл төлбөр 4**************,854,*******00 төгрөг, алданги 205,*******27,450 төгрөг, нийт 6*******7,782,350 төгрөг гаргуулна гэжээ.

3. Хариуцагч татгалзлаа дараах үндэслэлээр тодорхойлсон: Нэгдүгээрт, нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан тул хэргийг хэрэгсэхгүй болгох, хоёрдугаарт, нэхэмжлэгчийн нийлүүлсэн гэх шатахууны үнийн дүн *******6*******,5*******0,000 төгрөгөөс 687,287,500 төгрөгийг төлсөн тул 282,222,500 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрч, үлдэх 335,55*******,850 төгрөгийг эс зөвшөөрчээ.

4. Хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлийн тухайд

4.*******. Хариуцагч талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлд гарын үсэг зурах эрх олгогдоогүй тул нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгоно гэжээ.

4.2. Нэхэмжлэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө., У., Ц. нар гарын үсэг зуржээ. Нэхэмжлэгч  ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 0*******-ний өдрийн итгэмжлэлд . . . Итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.2-т заасан бүхий л эрхийг эдэлнэ гэжээ. /Хэргийн *******-3, 7 дугаар тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. . . гэх зохицуулалт нь нэхэмжлэгч өөрийн эрхийг хамгаалахаар шүүхэд хандан нэхэмжлэл гаргах ажиллагааг хамаарах тул итгэмжлэлд уг эрхийг олгосон тул дахин тусгайлан нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлд гарын үсэг зурах хэмээн тусгайлан оруулах шаардлагагүй.

4.3. Мөн нэхэмжлэгч ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 0*******-ний өдрийн 23/**************2, 23/**************3 тоот итгэмжлэл олгох тухай, тодруулга хүргүүлэх тухай албан бичигт итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлд гарын үсэг зурах эрхийг олгосон хэмээн тодруулсан нь Иргэний хуулийн 3******* дүгээр зүйлийн 3*******.2-т тусгаснаар итгэмжлэл нь нэг талын хэлцэл болохын тухайд хуулийн 53 дугаар зүйлийн 53.*******-т Эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ. гэж заасантай нийцэх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг нэхэмжлэл гаргах, гарын үсэг зурах эрхгүй гэж буруутгах үндэслэлгүй байна. /Хэргийн *******08-*******0******* дүгээр тал/

Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.*******.5-д заасан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй.

5. Маргаанд хамаарах нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.*******. ХХК нь ХХК-тай 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Б-2022-04 тоот Шатахуун зээлээр нийлүүлэх гэрээ-ээр нэхэмжлэгч тухайн үеийн зах зээлийн үнээр газрын тосны бүтээгдэхүүн буюу шатахуун нийлүүлж, хариуцагч үнийг дараа сарын 5-ны дотор тооцоо нийлж, төлбөрийг нэхэмжлэл авсан өдрөөс хойш *******5 хоногийн дотор бүрэн төлж барагдуулахаар, хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хоног тутам алданги тооцохоор харилцан тохирчээ. /Хэргийн *******3-*******6 дугаар тал/

Гэрээгээр хийсэн тохиролцоо, агуулга, төлбөрийн нөхцөл зэргээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.*******-д заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна.

Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, гэрээг хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзэн, талууд гэрээнд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй, үүргийн биелэлтийг үүрэг гүйцэтгэгчээс үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй.

5.2. Талуудын нягтлан бодогчид 2022 оны *******0 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар ХХК нь 47*******,854,*******00 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг харилцан тооцоо нийлжээ. /Хэргийн ******* дүгээр тал/

5.3. Хариуцагч ХХК нь нэхэмжлэгч ХХК-д 2022 оны 05 дугаар сарын 0*******-ний өдөр *******00,000,000 төгрөг, 06 дугаар сарын *******7-ны өдөр *******60,000,000 төрөг, 07 дугаар сарын *******0, *******4, *******7-ны өдөр тус бүр 50,000,000 төгрөг, 7 дугаар сарын 22-ны өдөр 37,655,*******00 төгрөг, 0******* дүгээр сарын 0*******-ний өдөр 30,000,000 төгрөг, ******* дүгээр сарын 2*******, ************** дүгээр сарын 0*******, *******2 дугаар сарын 07, 2023 оны 0******* дүгээр сарын 0*******-ний өдөр тус бүр 20,000,000 төгрөг, нийт 557,655,*******00 төгрөг шилжүүлжээ. /Хэргийн **************, **************-*******00 дахь тал/

5.4. Хариуцагч тал дээрх үнийн дүнгээс гадна *******0*******,6,400 төгрөг шилжүүлсэн, гүйцэтгээгүй үүргээс алданги тооцуулахгүй, худалдан авсан шатахууны үнэ нийт *******6*******,5*******0,000 төгрөг болсныг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн тайлбарлах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.*******-т заасан үүргээ хэрэгжүүлж, татгалзлаа аливаа нотолгооны хэрэгслээр нотлоогүй тул тайлбарыг үнэн зөв гэж үзэх үндэслэлгүй.

5.5. Дээрх дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч *******6*******,5*******0,000 төгрөгийн үнэ бүхий шатахуун нийлүүлснээс хариуцагч 557,655,*******00 төгрөгийг төлж, үлдэх 4**************,854,*******00 төгрөгийг төлөөгүй байна гэж үзлээ.

6. Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.6, 2.7-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж тодорхойлж, гэрээнд анз төлөхөөр заасан бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхтэй байхаар хуульчилжээ. Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.*******-т Худалдан авагч нь 2.5-д заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-иар хоног тутам алданги тооцно гэсэн нь хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч нь алданги шаардах эрхтэй.

Хариуцагчийн төлбөл зохих үнийн дүнгээс 2023 оны 0******* дүгээр сарын 0*******-ний өдрөөс нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл хугацаанд алдангийг тооцоход үндсэн төлбөрөөс хэтэрсэн тул хуулийн 2 дугаар зүйлийн 2.4-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар хязгаарлан 205,*******27,450 нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

7. Иймээс хариуцагч  ХХК-аас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 4**************,854,*******00 төгрөг, алдангид 205,*******27,450 төгрөг, нийт 6*******7,782,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  ХХК-д олгох нь зүйтэй.

8. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,246,86*******.75 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг үнийн дүнг гаргуулж нэхэмжлэгчид олгон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.*******, **************6, **************8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

*******. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.*******, 2 дугаар зүйлийн 2.6-д заасныг баримтлан хариуцагч  ХХК-аас 6*******7,782,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, 60 дугаар зүйлийн 60.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 3,246,86*******.75 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 3,246,86*******.75 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ********************* дүгээр зүйлийн *********************.2, *******20 дугаар зүйлийн *******20.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН