| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2025/0394/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/14 |
| Огноо | 2025-12-25 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Э.Гэрэлтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 2026/ШЦТ/14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
2 15 2019/
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,
Улсын яллагч Э.Гэрэлтуяа,
Гэрч Б.Ж*************л,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр,
Шүүгдэгч Н.С*******а нарыг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н*******жийн С*******д холбогдох эрүүгийн 2438000000023 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, З******н Х****д овогт Н*******жийн С*******, 1981 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, англи хэлний багш мэргэжилтэй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн, Мөрөн сумын 12 дугаар багийн ***тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн ********дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.С*******а нь Хөвсгөл аймгийн Мөрөн сум 10 дугаар баг ** тоотод 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Г.Б**********нг үл ялих зүйлээр шалтаглан гараараа цохиж, толгойн тус газарт нь өшиглөж, улмаар биед нь дагз ясны хугарал, хуйхан дор цус хуралт, баруун, зүүн зовхи, духны зөөлөн эдэд цус хуралт, няцралт, зүүн хацарт зулгаралт, эрүү болон дээд уруулд шарх гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2438000000023 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Н.С*******а нь Хөвсгөл аймгийн Мөрөн сум 10 дугаар баг *** тоотод 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Г.Б**********нгийн бие эрх чөлөөнд халдан зодож, толгойн тус газарт нь олон удаа өшиглөсний улмаас биед нь дагз ясанд хугарал, хуйхан дор цус хуралт, баруун, зүүн зовхи, духны зөөлөн эдэд цус хуралт, няцралт, зүүн хацарт зулгаралт, эрүү болон дээд уруулд шарх гэмтэл учруулсан үйл баримт үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.С*******агийн өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өглөө 10 цагт сууж байхад завсарлагааны цагаар Б.Ж*************л над руу видео дуудлага хийгээд манай найз н.З*****о ирсэн байна. Чи боломжтой бол хичээлийнхээ завсар ирээд бууз идээрэй гэж байсан. Би тэр үед улсын 50 гаран багтай тэмцээнд оролцоод их сайн явж байсан. Завсар нь айлд очих шаардлага надад байхгүй. Тэгээд 11 цаг өнгөрөөд нилээн согтуу байдалтай сонин өнгө аясаар чи надаас зугтаадаг, уулзахгүй гэсэн чат ирсэн. Би нэг ч хариу өгөөгүй. Үүнээс хойш нэг хэсэг таг болсон. Орой 16 цаг өнгөрч байхад “байна уу” гэсэн байсан. Тэр өдөр би хоёрдугаар ээлжийн 7 дугаар цагийн хичээлтэй байсан. Орой 19 цаг 20 минутад хичээлээ дуусаад гэртээ очиж хоолоо хийгээд 20 цаг өнгөрч байхад фейсбүүкт ороод харахад чатаасаа цагийн өмнө гарсан байсан. Яг 10 хоногийн өмнө над руу залгаад би хүнд зодуулаад байна. Чи намайг хүрч ирээд аваач даараад байна гэхэд тэр чигт нь хариу өгөөгүй. Маргааш нь би яг үхэх гэж байсан. Шөнө сэрсэн чинь гэрийнхээ гадаа хөлдөж үхэх гэж байсан. Утас, нүдний шил байхгүй байсан. Карманд байсан мөнгө байхгүй хөлдөж үхэхээс өмнө сэрлээ гэж ярьж байсан яриа нь бодогдоод би хүнлэг чанараар яваад очсон. Би тэр үед тасраад унасан эсхүл хүнд зодуулсан юм уу тийм байдалтай байна гэж бодоод яваад очиход гэрт нь олон хүн юм яриад хэрэлдээд, маргалдаад байгаа асуудал харагдсан. Орохоос айж байсан. Олон согтуу хүмүүс үнэр нь хүртэл хашаагаар нэг үнэртэж байсан. Хаалганы тотго сөхөөд харсан чинь гурван хүн орон дээрээ суусан хэдэн секундийн бичлэг хийгээд харанхуй юм чинь явъя гээд явсан. Тэр үед хүйтэн такси олдохгүй байсан. Явж байгаад би бодсон. Тэр эмэгтэй хүний нүүр, ам руу цохиж алгадаад байна. Энд ямар нэгэн байдал үүсэх юм биш байгаа гэж бодоод тухайн үеийн байдлаар буцаад эргээд очсон. Буцааж очиход гадаа хаалга хагас онгорхой, гэрийнх нь хаалга дэлгээтэй байсан. Гэрт нь ороогүй. Гэрийнх нь наад талаас харахад хоёр хүн зууралдсан голд нь сууж байсан эмэгтэй газар нь хэвтсэн байдалтай 1 минут 2 секундийн бичлэг хийсэн. Тэгтэл хөөе гадаа хүн ирсэн байна гээд бөөндөө гурав, дөрвүүлээ гарч ирсэн. Тэгээд би гараад гүйсэн. Тэгээд маргааш өглөө нь би Б.Ж*************лд нөгөө бичлэгээ явуулсан. Чи намайг завгүй байхад зөндөө дуудсан. Чи гэр орондоо иймэрхүү байдалтай ийм хүмүүс авчраад байж байсан чинь чиний буруу гэж бичлэгээ явуулсан. Үүнээс хойш надад хариу өгөөгүй. Ийм л зүйл болсон. Тэгээд 2, 3 дахь хоног дээрээ цагдаагаас над руу залгаад энэ хэрэгт холбоотой байна гэсэн. Гэрчээр би энэ хэргийг үйлдсэн гэдгээр гэхэд нь би өмгөөлөгч авахад санал тавихад өмгөөлөгчөө аваад ир гээд өмгөөлөгчөө аваад очиход яллаад прокурорт шилжүүлсэн байсан. Тэгээд прокуророос заавал мэдүүлэг авах ёстой гэж буцаагдаад н.И*******л байцаагч дээр буцаж ирсэн байсан. Ийм зүйл болсон... 2021 оноос хойш чатаар танилцсан. Тухай үед энэ хүн өөрийгөө дээд боловсролтой, кино компанитай хамтран ажилладаг гэсэн үзэл бодол мундаг залуу байна гэж дүгнэж байсан. Сүүлд 1, 2 жил өнгөрөөд ирэхэд архи уудаг, архи уухаараа тавтиргүй байдал нь ажиглагдаад би эмэгтэй хүүхэдтэй учир гэр лүүгээ ойртуулдаггүй уулзах болгондоо саналыг нь дагахгүй байх үед над руу янз бүрийн юм болж байсан... Хоёр удаагийн бичлэг хоорондоо цаг орчим зайтай байгаа, тухайн нөхцөл байдлыг харахад эмэгтэйгээ зодоод, хажуудах эрэгтэйгээ зодоод ч юм уу харилцааны хувьд хүнд байдалтай байсан болохоор буцаж очсон...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Ж*************лын өгсөн: “...Н.С*******атай гэр бүлийн харилцаа байхгүй. Урьд хувийн харилцаатай байсан. 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойш харилцаагүй байгаа. Н.С*******аг хүн зодож байхыг хараагүй. Н.С*******аг тэнд очсоныг мэдээгүй. Маргааш өглөө нь надад бичлэг ирсэн болохоор тэр бичлэгээс ирээд нөхцөл байдал ямар байсныг мэдсэн байна гэж мэдсэн.. Үдийн 12 цаг өнгөрч байх үед манай гадаа нэг машин ирсэн. Би дотны найз н.З***********лтай хамт байсан. Уулзаагүй удсан найз маань үүрээр манайд ирсэн. Хоёулаа хоол хийж идье гээд бууз хийж тавиад байж байхад машин ирсэн. Эхлээд найзыгаа гараад байхгүй гээд хэлчих гэсэн. Дахиж ирж сигналдахаар нь гарсан. Гарахад н.М*********ж, н.Б*******д, Г.Б**********н тэр гурав байсан. Танайд ороод архи ууя гэсэн. Манай ээж хөдөөнөөс орж ирсэн болсон, идэшээ явуулсан байсан. Би айлд ээжийндээ байгаа хүн. Ийм учир манай ээжийг ирэхээс өмнө уугаад гарцгааж болно гэсэн. Тэгтэл шартаад байна. Миний хөшин юм аваад өгчхөөч гэсэн. Би өөрөө тэрсэн эгч н.Ж********в гэх хүнээс 15000 төгрөг шилжүүлж аваад өөрт байсан 10000 төгрөгөө нэмээд 10 дугаар хорооны тоосгон дэлгүүрээс шил архи авч өгсөн. Тэлтэл машины бензин дууслаа танайд ороод ууя гэсэн. Манайд ороод уугаад байж байтал ахиж нэг архи нэмж авахаар болоод байж байтал н.Г*********ыг н.Б*******д дуудсан. н.Г********аар нэг шил архи авахуулаад сууж байсан. Тэгээд байж байхад н.М********ийн хувьд танайд хонон, энэ хүнтэй унтаж хэвтэнэ гээд унасан. Би урд хойно нь оруулаад байна. Г.Б**********н гэх хүний ороод ирэхэд нь манайд байсан н.З*******л найз маань чи ямар хүмүүс дагуулаад ороод ирж байгаа юм бэ гэсэн. Тэгэхээр нь би яасан гэхэд би нэгийг нь танин, нөгөө хоёрыг нь танихгүй. Наад эмэгтэй чинь аймар хулгайч, хөгшин нь явлаа гэсэн. Надад бичсэн чат нь хүртэл байгаа. Чатаар бичиж хүртэл сануулж байсан. Манай н.Д**********а ах архи ууж байгаад энэ хүүхэнтэй танилцаад бид хоёр н.Д**********а ахынд энэ хүүхэнтэй хамт очоод ууж байсан чинь бид хоёрын хоёулангийнх нь утас, хөргөгчид нь байсан махыг хулгай хийгээд аваад явсан байсан шүү гэж байсан. Тэгэхээр нь би тэрийг сонсчихоод явуулмаар санагдаад архиа уугаад дууссан бол яваарай гэсэн байр суурьтай байсан. Би урд өдөр нь уулзаж чадаагүй. Тэр өдөр нь би н.З*****о бид хоёр бууз хийлээ. Завсарлагаанаар бууз идээрэй гэж байсан. ..Буузыг өглөө босоод н.З*********л бид хоёр буузаа хийгээд хөлдөөсөн байсан. Н.С*******аг ирнэ гэвэл буузаа жигнэе гэсэн байдалтай харз байсан. Сүүлд цуйван хийхэд хэрчсэн гурил, мах бүгд бэлэн байж байсан.. явуулах гээд байгаа шалтгаан нь Н.С*******аг ирэх гэж байгаа гэхээс илүү ээжийгээ ирэх гэж байсан учир явуулах гээд байсан гэж ойлгож болно...Олуулаа хонон архи ууна гэхээр нь би ээж ирнэ гэж үнэн учраа учирлаж хэлсэн. Надад хонох газар байхгүй. Би явахгүй гэсэн байр суурьтай байсан.. гэрч н.Б********д, н.Г*******га, гэрч н.Ц********ш нарын мэдүүлэгт Н.С*******а Г.Б**********н зодсон талаар би ярьж байгаагүй. н.Б*******д болохоор маргааш нь 15 цагаас 16 цагийн хооронд манайд ирсэн. Тэгж ирэхдээ Н.С*******а хүн зодсон гэсэн. Тийм зүйл болоогүй. Бас нэг согтуу хүнтэй шууд орж ирээд Н.С*******а хүн зодсон гэсэн. Манайхаас зүгээр гараад явахыг чи бид хоёр хоёулаа харж байсан биз дээ. Чи зүгээр юм уу гэж н.Б**********лд бид хоёр хоёулаа асууж байсан. Зүгээр гээд гараад явсан. Ийм зүйл болсон.. Г.Б**********н газар унаснаас хойш босоод явсан Б******н удаагүй гарч явсан. Ганцаараа гарч яваад хашааны хаалгаар гарсных нь дараа араас нь н.Б**********лд миний куртикийг өмсөөд явлаа гээд явсан. н.Г*********а баруун талын орон дээр унтаад би орж засаж өгөөд би зүүн талын орон дээр унтсан. Маргааш өглөө нь н.Г********ын машиныг асаах гэж өдөржин ноцолдсон. Тэгээд 15 цагаас 16 цагийн хооронд н.Б**********лд согтуу нэг хүнтэй ирсэн. н.Б**********лд, Г.Б**********н хоёр зэрэгцээд шахуу явсан, тэр хооронд 1 минутын ч зай хүрээгүй. Н.Б**********лдыг ямар өнгөөр асуусан нь ч чихэнд одоо сонсогдож байна. Би бас эмэгтэй хүн болохоор хөлдөж үхчхэв гэж чи зүгээр юм уу гэхэд зүгээр гээд гараад явсан. Б******нг тухайн үед хөөх гэж тэр хүнийг цохиж байгаа үйлдэл юм. н.Б**********лд манайд тэр хүнтэй хононо гэхээр би жаахан дургүй байсан. Юу гэж ээж, аавынхаа гал голомт дээр захын нэг хүнийг хонуулах уу гээд хүн гэдэг үүднээсээ сэжиглэх маягаар явцгаа гэсэн. Тэгээд н.Б**********лдтой түр тар хийсэн ...Тэр өдөр нь н.М*********ж, Г.Б**********н, н.Б**********лд бид дөрөв 12 дугаар хорооны 12 тоотод нэг айлд очсон. Тэнд нилээн хэд хоног архидсан шинжтэй байсан. Орсон чинь н.Б**********лд Г.Б**********н хоёрыг хөөгөөд эхнэр ирж байгаа гэх мэт зүйл болоод байсан. Тэр эхнэр нь байгаа залуугийн тэр шөнө нь Г.Б**********н гэх хүнийг хаа байгаа газраас очиж шангийг нь хүртээнэ гэсэн явж байсныг би архи ууж байсан хүмүүсээс нь сонссон...Эмнэлэг дээр очсон. Тухайн хэрэг болдог гэх өдрийн маргааш үдээс хойш нь 15 цагаас 16 цагийн орчим н.Б**********лд нэг согтуу хүнтэй 12-12-т архи ууж байсан хүмүүс дээр очсон байсан. Тэгээд тэндээс нэг согтуу хүнтэй Тоёота Виз маркийн автомашинтай ирсэн. Н.С*******а хүн зодсон гэсэн. Тэгэхээр нь би юу яриад байгаа хүн зодох хүн биш гээд эмнэлэг дээр нь очсон. Эмнэлэг дээр очиход асарч байгаа гээд дүү нь байсан. Би тэр хүнд тэнд юу болсон процессыг эрүүл нүдээр харсан нэг хүн байгаа. Тэр хүнээс асуугаарай. Н.С*******а гэж хүн байгаа. Г********н Э*******э сургуульд англи хэлний багш хийдэг ******* дугаартай. Энэ хүнээс юу болсон талаар асуугаарай гэж хэлээд явсан. Тэндээс гараад би 12-12-т очиход баахан хүмүүс архидсан байсан. Манай хоёр биш юм байна гэсэн гэж хүмүүс ярилцсан байсан. Би н.Б**********лдыг байна уу гэж очсон байгаагүй.. Миний хажууд огт тийм зүйл болоогүй. Би тасраад юм аа мэдэхээ байсан зүйл биш. Миний хажууд, манай гэрт тийм юм болоогүй. Тэрийг би хариуцлагатай хэлье.. н.Б**********лдыг би хөөгөөд муудалцахад болиулж байгаа үүднээс...Би өөрийнхөө харсан юм аа ярьж байна.. Н.С*******аг хүн цохиж байхыг хараагүй. ..Яг одоо шүүх хуралдааны танхимд үнэн зөв өгч байна. Би цоо эрүүл байгаа ..Надад хаалгаар хүн бичлэг хийгээд байна гэж н.Г*********а, н.Б**********лд хоёрын аль нэг нь хэлсэн. Тэгээд би араас нь гарсан.. н.Б**********лд надад Н.С*******а гэрийн хаалгаар бичлэг хийгээд байна гэхээр нь харсан чинь Н.С*******а бичлэг хийж байсан. Тэгээд би Н.С*******ад чи яах гээд бичлэг хийгээд байгаа юм бэ гэхэд хашаанаас гараад явсан...” гэж мэдүүлэг өгсөн нь...Үнэн зөв ..Тухайн өдөр Н.С*******а ирээд бичлэг хийгээд явсан гэж ойлгож болно. ..Н.С*******атай хувийн харилцаатай үерхдэг байсан. 2019 оноос 2023 он хүртэл ..Тэр үед харилцаагаа тасалъя гэсэн байр суурьтай байсан. Уулзъя гэсэн завгүй байсан. Би хийх ажилгүй байсан үе .. Н.С*******аг уулзъя гэсэн үндэслэлээр бууз хийж цайны цагаараа ирж бууз идээсэй гэж дуудсан ..Цайны цагаараа юм уу аль завтай үедээ ирээд идээрэй гэж дуудсан ..Байцаалт өгч байх үед орж, гарсан байсан. Миний согтолтын зэрэг өндөр байсан. Одоо би эрүүл бүх зүйлийг сайн санаж байна ..Тийм би хөдөөнөөс орж ирээд нутгийн ахынд байж байхад хоёр цагдаатай н.И******л байцаагч аваачиж мэдүүлэг авсан ..мэдүүлэг өгөхөд урьд шөнө нь шөнөжин уусан аймар их савлагаатай байсан..сүүлийнх дээр би согтолтын зэрэг өндөр орж гарч байсан. Эхнийх дээр би машин дотор байж сууж чадахгүй бас өглөө болтол уусан байсан эхлээд н.З*******л байсан. н.М*********ж нь Г.Б********н, н.Б**********лд хоёртой ирээд эрт үдээс хойш найз нь ирээд аваад явсан ..н.З*******л тэр гурвыг ирэнгүүт зөрөөд явсан ..н.Г*********атай найзын холбоотой. н.Б**********лдтой н.Г*********аар дамжуулж ганц, нэг удаа тааралдаж байсан. Г.Б**********нг танихгүй .. Эмнэлэг дээр Г.Б**********нгийн дүү гэсэн нэг залуудуу охин байсан түүнд тухайн үед манайд ийм зүйл болоогүй шүү. Эрүүл нүдээр харсан хүн байгаа. Эрүүл нүдээр харсан хүнээс асуугаарай гэж хэлсэн .. Уулзчихаад гарч ирэхэд н.Б*******х гэх хүний утасны дугаар өгөөд би тэр хүнтэй холбоо барих гэж эмнэлэг дотор байж байгаад гадаа хүлээж байгаа юм болов уу гэсэн байхгүй байсан. Тэр согтуу н.Б**********лдтой ирсэн гээд байгаа залуутай хамт тэр айлд н.Б**********лдыг байна уу гэж очсон ..Тухайн цаг хугацаанд Г.Б**********нг зодсон, цохисон асуудал гараагүй.. манай гэрт тийм зүйл болоогүй. Би харин тухайн үед аймар орон гаран мэдүүлэг өгсөн байна. Үнэхээр эрх зүйн чадамжгүй байхдаа өгсөн мэдүүлгүүд байна. Би одоо шүүхийн өмнө хариуцлагатай өөрийнхөө харснаар мэдүүлж байна ...Г.Б**********нг хүн орж ирээд зодсон асуудал болоогүй Г.Б**********нгийн биед энэ үйл явдал болохоос өмнө ил харагдах гэмтэл, шарх байсан байгаагүй..Хулгайн асуудлыг сонссон. Хоёрдугаарт орой ээж хүрээд ирэх байх гэж бодсон. Хөдөө гарч идэшээ хийчихээд идшээ явуулсан байсан. Намайг борцоо хийж байгаарай гээд би мах гэсгээгээд тавьсан байсан. Шалтгаан нь эхлээд н.Б**********лд тэр хоёр нэг тийм юм болох гээд танайд л хононо гээд хэлээд байсан. Тэгээд би хөөсөн..Тухайн цаг үед бүх бичлэгийг хийсэн болуул гэж бодсон. Бүх бичлэгийг хийсэн баримт байгаа байх, байгаа гэдэг үүднээс би хэлсэн. Н.С*******а бичлэг хийсэн байсан. Манайд ийм тийм юм болоогүй шүү гэдгийг л би гол нь гэж тэгж хэлсэн..Н.С*******а зурагттай холбогдсон компьютерын гарыг салгаж авах гэж байсныг мэдэж байна. Тэрнээс Г.Б**********нг орж ирээд цохисныг санахгүй болтлоо согтсон байсан...” гэх мэдүүлгийг би андуурч өгсөн байгаа байхгүй юу. Тэрнээс хоёр сарын ч өмнө байна уу би бас нэг архи уудаг хэдэн хүмүүс аваачсан ууж байгаад Н.С*******агийн компьютрын гарыг дэлгэцэндээ холбосон байсан. Тэгэхэд янз бүрийн юм болоогүй. Орж ирж надтай 2, 3 үг ярьчихаад аваад гарсан.. Хэдэн сарын өмнө Б******нг ямар шалтгааны улмаас газар хэвтэж байгааг мэдэхгүй байна. Би нойл орчихоод ороод ирэхэд газар унасан байсан.. 6, 7 шил багадаа 6 шил 750 граммтай архи уусан байна. Хоёр удаагийн мэдүүлэг дээр хоёулан дээр нь согтуу байсан ..н.Б**********лдыг ирэхэд н.Г*********а бид хоёр хоёулаа байсан. Н.С*******а хүн зодсон гэхэд би юу яриад байгаа юм гэсэн Санаж байгаа. н.Б**********лдтой муудалцаад байгаагаа санаж байгаа. н.Г*********а больцгоо. Та хоёр муудалцаад яадаг юм гэж салгах гэж байсан.. Г.Б**********нг унтана, хэвтэнэ гэхээр уур хүрсэн ..Манайд зодоон болоогүй. Н.С*******аг бичлэг хийж байхад араас нь гарсан. Уулзаагүй. Н.С*******а нуугдаж байгаа бололтой манай урд талын том Ш********тай айлын машин дугуйны цаагуур орохоор нь буцаад орсон.. Н.Б**********лд Н.С*******а чинь зодсон гэж ярьж байсан ..Би гадаа н.Б**********лдтой гарч эвлэрээд орж ирж байгаа. Тэгээд яв гэж хэлээ биз дээ гэдэг нь хонуулахгүй гээд байхад н.Б**********лд бид хоёрыг хүртэл хооронд муудалцуулаад байх ямар шаардлага байна аа. Би чамайг яв гэж хэлсэн гэдэг үүднээс би тэгж хэлсэн. Тэрийгээ бол би маш сайн санаж байна ..Хөл тэнцвэргүй болоод дээрээс нь унасан...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г.Б**********нгийн өгсөн: “...:2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Б********лд гэдэг хүнтэй цуг явж байгаад 12 дугаар хороонд Д********н гэдэг айлд очоод би гадаа нь машинд суугаад үлдсэн Б*********д, Ж********л бас нэг найз нь цуг орсон тэгээд удалгүй гарч ирээд 10 дугаар хороонд байх Ж********лын гэрт бид дөрөв очсон би цуг явсан Ж********лын найзыг танихгүй тэгээд Ж********лынд очоод тэд нар нэг шил архи задалсан би хоол хийх гээд мах хөшиглөж байсан болохоор их уугаагүй хоол унд идээд байж байтал Г********а ирсэн би тэдэнд бууз жигнэж өгөөд 0.75 литрийн нэг шил архи хувааж уусан Ж********л, Б********лд, Г*******а гурав тамхи татах гээд гарахаар нь би явах гээд хувцасаа өмсөөд гэрийн баруун талаар тойроод гарах гэтэл миний урдаас нэг эмэгтэй хүн орж ирээд цохиж унагаагаад толгой руу өшиглөөд байсан би тэгээд нэг хэсэг ухаан алдсан хэсэг хэвтэж байгаад гэрээс гарч гүйгээд нэг дэлгүүр дээр очиж цагдаа эмнэлэг дуудаад өг гэж гуйсан тэгээд цагдаа ирэхээр нь намайг эмнэлэгт оруулаад өг гэж гуйж байснаа санаж байна. Тархины дагзны цууралттай, тархиндаа цус хуралттай, зүүн талын завжиндаа дотор гадна оёдол тавиулсан, зүүн хацрын зөөлөн эдийн гэмтэлтэй одоо хавдартай байгаа өвчин намдаах тариа байнга хийлгэж байна шөнө унтаж чаддаггүй толгой өвдөөд байдаг болсон бүх гэмтэлүүд нь эмчийн бичиг дээр байгаа тэрийгээ хавсаргаж өгнө. Би тэр эмэгтэй танихгүй ээ хувцас хунарыг анзаараагүй анзаарахын завдалгүй цохиж унагаагаад өшиглөөд байсан намайг дандаа толгой руу өшиглөөд байсан хэдэн удаа өшиглөж цохисныг нь мэдэхгүй байна би сүүлдээ ухаан алдсан ухаан ороод гэрээс гараад гүйж байснаа санаж байна. Би Ж********лтай тэр өдөр л танилцсан. Г********ыг нэлээн дээр үеэс зүс танина намайг зах дээр зогсдог байхад Г********а бас зах дээр наймаа хийдэг байсан юм. Б********лдтой танилцаад удаагүй байгаа найз нөхдийн харилцаатай нөгөө нэг залууг нь танихгүй Ж********л, Б********лд нарын найз л юм шиг байсан тэр залуу эрт яваад өгсөн намайг зодуулахаас өмнө. Үгүй. Надад өөр хүн гэмтэл учруулаагүй ээ. Маш их гомдолтой байна. Би хүнд муу юм хийгээгүй байж ийм болох гэж ажил төрөл хийх ч боломжгүй боллоо дахиж тома графикийн зураг авна гэсэн тэгж байж хагалгаанд орох үгүйг шийднэ гэсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 13-14 тал/,
Хохирогч Г.Б**********нгийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр өгсөн: “...Б********лд бол миний зүгээр л найзууд байсан. Ж********лтай бол тэр л танилцаад гэртээ дагуулж очсон ш дээ. Тэр өдөр жаахан архи гэрт нь ууж байгаад л орой нь гарах гэж байгаад эмэгтэй хүнд зодуулсан. Нүүр ам аймар болчихсон тэндээс гараад гүйж, явахдаа дэлгүүрээс цагдаад дуудлага өгсөн. Би 10 дугаар хороонд дэлгүүрээс л дуудлага өгүүлсэн. Тэгээд цагдаа ирээд намайг эмнэлэгт хүргэж өгсөн. Эмнэлэгт очоод ухаан алдсан байх нэг мэдэхэд эмэгтэй дүү О*******г сахиж байсан. Өглөө нь эмнэлэг дээр Ж********л ирж дүүтэй уулзахдаа манай эхнэр гар хүрсэн юм шиг байна лээ. Г *******д ажилладаг гэсэн. Г********га бол зах дээр зогсдог ах байдаг гэдгээр л мэддэг. Зодуулаагүй. Н.Ж********л, Б.Б*******д, Б.Г*****а нартай маргалдаагүй. Тухайн жаахан согтолттой байсан ч болсон явдлыг санаж байна. Эмэгтэй хүнд зодуулж байсан. Би хоол хийж дуусаад гэрээс шкабны урд гарах гээд зогсож байхад тэр эмэгтэй хүн орж ирээд шалан дээр унагааж байгаад гутлаараа өшиглөөд байсан, авах юмгүй л өшиглөөд байсан. Уруул орчмоос цус гарсан байсан гээд уруулын зүүн доод хэсгийг баруун гараараа тэмтэрч үзээд энд оёдол тавиулсан гэж хэлэв. Тэгээд ярихдаа тэр намайг зодсон эмэгтэй намайг зодчихоод гэрээс гарч яваад утсаараа бичлэг хийсэн байсныг ямар ч байсан үзэж байсан. Одоо хэнээс уг бичлэгийг үзсэнийг санахгүй байна. Гэрийн шалны ойр орчимд цус болсон байсан. Угаасаа нэл л цус болчихсон байсан. Ёстой тийм зүйл байхгүй, тэд нарт хоол хийж бол өгсөн. Би бууз л жигнэж өгснөөс мах бол хөшиглөж хоол хийгээгүй. Одоо мах хөшиглөснөө санахгүй байна. Ямар ч байсан хоол хийж өгсөн. Б.Ж*************л, Б.Б*******д, Б.Г*****а нар хоорондоо Зодолдоогүй, маргалдаагүй байх тийм зүйл болоогүй ш дээ. Би одоо хараад ч танихгүй байж магадгүй байна. Өндөр л эмэгтэй байсан. Зүүн шанаанд, тархиндаа гэмтэл учирсан, уруулынхаа доод хэсэгт гэмтэл учирч оёдол тавиулсан. Тэр эмэгтэй Ж********лын гэрт учруулсан. хэрэг болсон өдөр тухайн цаг хугацаанд өөр хүн зодуулсан асуудал байхгүй. шкабны урд талд газар уначихсан хэвтэж байгаа нь бусдад зодуулсны дараах бичлэг байна. Орон дээр сууж байгаад босож ирээд пиво ууж байгаа бичлэг нь зодуулахаас өмнөх бичлэг байна. Ж********л алгадсан байна. Ж********л алгадаж байгаа бичлэгээс миний биед гэмтэл учраагүй. Одоо толгой өвдөөд өвчин намдаах эм уудаг. Хэнтий аймагт ажил хийж байсан. Мөн хотод орж ирээд эмийн сангаас эм авч ууж байсан. Ж********л гэх хүн ямар шалтгааны улмаас алгадаад байгааг мэдэхгүй байна. Ж********л найз хүүхэн ирсэн талаар хэлээгүй. Гомдол санал бол байхгүй. Эмчилгээнд 5 сая төгрөг нэхэмжилнэ. Сэтгэцийн дүгнэлт гаргуулахгүй. Зөвхөн эмчилгээний л зардлаа л нэхэмжилнэ. Яг одоо бол баримт байхгүй, өвчин намдаах л эм байнга авдаг юм. Хэргийн материалтай танилцаж, шүүх хуралд сууна... гэх мэдүүлэг / 2 хх-ийн 28-29 тал/,
Иргэний нэхэмжлэгч Г.А*******гийн өгсөн: “..Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.540.000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан буруутай хүнээс нь нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 41 тал/,
Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 31/021 дугаартай албан бичиг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн лавлагаа /1 хх-ийн 16-17 тал/,
Мөрдөгчийн гар утсанд үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл, хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 182-186 тал/,
Гэрч З.П*******тын өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 10-23-10 тоотод байрлах Их тахилт хүнсний дэлгүүртээ сууж байтал 22 цагийн үед гаднаас нүд нь хавдсан цус нөжтэйгээ холилдсон эмэгтэй уйлсан орж ирээд цагдаа эмнэлэг дуудаад өгөөч гээд байхаар нь цагдаа дуудаж өсгөн. Нүүр хэсгийн зүүн тал нь хавдсан гар хөл нь цус болсон байсан Ганцаараа орж ирсэн гадаа ойр хавьд хүн байсан эсэхийг мэдэхгүй байна. Тэр хүн нилээн согтуу байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 25 тал/,
Гэрч Б.Б*******дын өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Б******н гэдэг найзтайгаа уулзаад Г********а, Ж********л хоёртой бас уулзаад миний машин дотор 0.75 литрийн нэг шил С*****л нэртэй архи Ж********л, Г********а бид 3 хувааж уугаад байж байтал Ж********л манай ээж хөдөө явсан бүгдээрээ очиж хоол хийж идье гээд Ж********лын гэрт очсон тэгэхэд Г*********ын найз болох М*****а гэдэг ах ирсэн М*****а ах удаагүй явсан Б******н бид нарт хоол хийж өгөөд дахиад нэг шил архинд Ж********л бид хоёр явсан цаг хархад 17 цаг болж байсан тухайн үед Г********а хоол идчихээд унтаад өгсөн байсан. Ж********л бид хоёр авч ирсэн нэг шил архиа хувааж уугаад сууж байтал 21 цагийн үед Б******н бид нарт бууз жигнэж өгсөн тэгээд байж байтал С*******а орж ирээд Б******нг найз залуу болох Ж********лтай хардаад Б******нг цохиж унагаагаад нүүр толгой хэсэг рүү нь өшиглөөд байсан бид нар салгаад С*******аг гэрээс гаргаад явуулсан. Би Ж********лтай маргалдаад юу болоод байгаа юм бэ манай найзыг танай найз хүүхэн яагаад цохиж, байгаа юм бэ гээд байж байтал С*******а ирээд хаалгаар бичлэг хийж байсан Удалгүй Б******н босоод зугтаад гарсан би араас гараад хайгаад олоогүй тэгээд би гэр рүүгээ алхсаар байгаад харьсан. Б******н бид хоёр жирийн найзууд өөр харилцаа байхгүй. Их бол хэрэглээгүй байх. Би цаг бол хараагүй ээ 22 цаг өнгөрч байсан байх. Ж********л, Г********а, бид гурав тамхи татахаар гэрээс гарахад С*******а гэнэт л гараад ирсэн тэгээд л гэрт орж ирээд Б******нг гараараа цохиж унагаагаад тэгээд толгой руу нь өшиглөөд байсан. Би хэдэн удаа цохиж өшиглөснийг нь бол мэдэхгүй байна. С*******а тухайн үед урт хар куртиктэй явсан өөр хувцсыг нь анзаараагүй ээ. Б******нг Ж********лын гэрээс гарч явахад С*******а хаана байхгүй байсан явсан байсан байх. Б******нгийн зүүн талын хацар хавдсан харагдаж байсан хамарнаас нь юм уу амнаас нь бол уу цус гарсан байсан. Г********а Ж********л хоёр маргалдсан зүйл байхгүй ээ Ж********л л үүдэнд чанга чанга яриад Ж********л Б******нд хандаж би чамайг явж гэж хэлээ биздээ хүний амьдралд гай боллоо гээд уурлаад байсан. Би Ж********лтай Б******нг цохисны дараа яагаад ийм юм болов гэж хальт маргалдсан зодоон цохион болоогүй... Г********а бид хоёр болохоор хуурай ах дүү нар юм. Ж********л, Г********а хоёр найзууд юм. Ж********лтай болохоор 2 жилийн өмнө Г********атай цуг явж байгаад танилцаж байсан. С*******а гэдгийг бол Ж********л нөхөртэйгээ захын тэнд явж байхыг л харж байсан. Тэр өдөр Ж********лын гэрт байхад Б******нг зодоод явсны дараагаар танай эхнэрийг хэн гэдэг билээ гэж Ж********лаас асуухад С*******а ш дээ гэж хэлэхэд нэрийг мэддэг болсон. ..Г********а ирээд Б******н бид нарт хоол хийж өгөөд хоол идээд юм яриад сууж байгаад Г********а унтчихсан байхад л С*******а гаднаас орж ирсэн байх гэж бодож байна. Тэгээд зодоон болохоор л Г********а босож ирсэн байх. Бид нарыг архи уугаад сууж байхад Ж********л, С*******а нар хоорондоо чатлаад л Б******нг хоол хийж байгааг нь хүртэл С*******ад харуулаад байсан. Б******нг би дагуулж очсон байсан болохоор Б******нг дагуулаад явах гэж байтал С*******а орж ирээд л шууд Б******н лүү янхан минь есөн шидийн хараал хэлээд гэрийн зүүн талд зогсож байхад нь толгой руу нь алгадаад цохиод газар унагаахад толгой руу нь өшиглөөд л байсан. Б******н бол эсэргүүцэл, үзүүлээгүй толгойгоо дараад л хэвтээд байхаар нь С*******аг би салгасан. Чи болиоч дээ танай нөхөртэй ямар ч хамаагүй ш дээ, наадах чинь миний найз ш дээ гэж хэлэхэд С*******а шууд гэрээс гарснаа утасныхаа камерийг асаагаад бичлэг хийгээд байсан. Тэр бичлэгт Г********а зодоон болохоор сэрээд та нар чинь яагаад байгаа юм бэ гэж хэлэхэд Ж********л очиж зууралдаж аваад газар хэвтэж байсан Б******нгийн хөл хэсэг дээр уначихсан, тэрнээс тархи, толгой руу бол унаагүй. Угаасаа тэр бичлэгийг нь харахад хөл хавьцаа нь унаж байгаа нь харагдаж байна лээ. Тэгээд С*******а бичлэг хийж байгаад л яваад өгсөн. Би зуухны урд талд зогсоод харж байсан. Ж********л бид хоёр цуг гэрт харааж сууж л байсан. Г********а бол орон дээр байсан. С*******аг зодохоос өмнө ил харагдах гэмтэл харагдаж байгаагүй. Зүүн талын хацар нь ямар ч байсан аймар хавдчихсан байсан. Тэгээд ямар ч байсан нүүр хэсэг нэлээн цус гоожсон байсан. Хамарны л цус гоожсон байсан байх. Б******н гэрээс гараад явахаар нь араас нь гараад хайсан боловч олдоогүй. Энэ талаар тухайн үед яриагүй. Маргааш өглөө нь яагаад та танай авгай ирээд Б******нг зодчихвоо гэж асуухад Ж********л харин тийм учир зүггүй орж ирээд зодчихлоо ш дээ гэсэн зүйл ярьж байсан. Би тэдний хашааны үүдэнд машинаа үлдээсэн байсан болохоор авахаар очсон юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/,
Гэрч Б.Б*******дын 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн: “...Одоо тэр С*******а л ирсэн ш дээ. С*******а гэдэг шууд орж ирээд шууд зодсон. Эхлээд Б******нг алгадаж унагаагаад л толгой, бөөр хэсэг рүү 2-3 удаа лав өшиглөсөн. Б******н хамар, хацраас нь цус л гараад байсан. С*******а бол Б******нг зодохоос өмнө бол нэг удаа 2023 оны намар л Далай ээж захын урд талаас Ж********лтай хамт гэрт нь хүргэж өгч байхдаа бол харж байсан. Тухайн үед Б******нг зодоход бол С*******а байна гэдгийг бол мэдэж байсан. Би С*******аг таниад чи яагаад наад хүнээ зодоод байгаа юм бэ, бид хоёр одоо явах гэж байна ш дээ гэж хэлэхэд дуугүй гарч яваад буцаж ирээд гар утсаараа хаалга онгойгоод бичлэг хийгээд байсан. Эсхүл хаалганы тотгоор ч бичлэг хийсэн байж магадгүй. С*******а нь урт хар куртик, зузаан ултай арзгар гуталтай л байх шиг байсан. Гутлыг бол сайн анзаарч хараагүй. Пяздаа минь, гичий минь л гээд байсан ш дээ. Б******н бол түүнийг эсэргүүцээгүй, С*******а нь алгадаад авахад л шууд газар уначихсан. Б******н угаасаа халамцуу байсан болохоор л шууд уначихсан. С*******аг ирэхээс өмнө Б******нгийн биед ямар ч гэмтэл байхгүй байсан. С*******аг ирэхээс өмнө хулдаас зүгээр л байсан байх. С*******а Б******нг гэрийн ертөнцийн зүгээр баруун талд цохиж, зодсон тэгэхэд л хамар амнаас нь цус гараад хулдаас нь цус болсон байх. Их л хурдан болсон, орж ирээд л цохиж унагаагаад өшиглөөд гарсан. Г********а баруун талын орон дээр унтаж байсан. Ж********л Б******н бид гурав угаасаа гэрийн баруун талын ширээний хажууд хоол идээд сууж байхад л С*******а орж ирээд шууд зодсон. С*******а, Б******нг зодож байхад чи одоо яагаад байгаа юм бэ наадах чинь манай найз ш дээ гэж хэлсэн чинь гараад явчихсан ш дээ. Ж********л бол нэлээн согтолттой байсан. Б******н бид хоёр бол гайгүй согтолттой нь Б******н л байсан. Зодож цохиогүй. С*******аг ирэхээс өмнө бол хэрэлдэж маргалдаагүй. Б******нг С*******а зодсоны дараа л Ж********л, Г********атай маргалдаад байсан. Ж********л явъя гээд байхад С*******а ирээд Б******нг зодчихлоо ш дээ л гээд байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 173 тал/,
Гэрч Б.Б*******дын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: .. /Ж********лын гэрт болсон үйл явдлыг харуулсан 03 минут 03 секунтын бичлэг/ Ж********лд нүүр рүүгээ алгадуулаад ямар нэгэн гэмтэл учраагүй. Энэ үйл явдал С*******аг ирэхээс өмнө болсон үйл явдал юм. Байгалмаа зүгээр босож ирээд явж байсан. Маргааш өглөө нь машинаа авахаар Ж********лын гэрт ороход Г********а, Ж********л нар байсан. Би өчигдөр одоо юу боловоо гэж хэлэхэд Ж********л харин тийн С*******а гэдэг балай юм ирээд Б******нг зодчихсон байна гэж хэлэхээр нь харин тийн Б******н цагдаад мэдэгдээд бөөн асуудал үүссэн байна гэдгийг хэлсэн. Г********ад Б******н, С*******ад зодуулаад Дэ*******н гэдэг айлд очиж хоносон гэж яриагүй. Ж********лтай 3-4 жилийн өмнөөс таньдаг болсон. Найзуудын харилцаатай юм. Маргааш өглөө нь Ж********лын гэрт очиход Ж********л нь С*******а ч эрэгтэй хүн шиг цохихоороо аймар хүчтэй цохидог ш дээ. Намайг бараг ухаан алдтал цохидог байсан гэж ярьж байсан. Юунаас болж маргалдаж байсан талаар бол яриагүй. Хэрэг гарсны маргааш, нөгөөдөр эмнэлэгт хэвтэж байгааг эргэхээр очсон. Гэхдээ уулзаж чадаагүй, эмнэлгийн гадаа нь очиж утсаар ярьчихаад л явж байсан. Тэгээд эмнэлгээс гарч ирэхээр нь уулзахад намайг ёстой тэр эмэгтэй гэрээс гарах гэж байхад урдаас цохиж аваад унагахаар нь толгойгоо л хамгаалъя гэж бодоод толгойгоо дараад хэвтээд байсан гэж ярьсан. Тэгээд намайг 2-3 удаа толгой руу өшиглөөд л байсан, тэгээд мэдэхгүй болчихсон байсан гэж ярьж байсан. Тэр ёстой сонин хүүхэн бэ, зөв зүгээр байж байхад чинь тэр эмэгтэй намайг зодсон. Тэр эмэгтэйд гомдол гаргана, яаж олж уулзах уу гэсэн зүйл ярьж байсан. Чамайг тэр зодсон хүүхэн чинь Ж********лын авгай С*******а гэдгийг хэлсэн. Б******н бол хэн гэдгийг бол мэдэхгүй байна, намайг бол эмэгтэй хүн зодсон, царайг нь ч харж ч чадаагүй гэж байсан...” /1 ххийн 175 тал/,
Гэрч Б.Г*******н өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Ж********л, Б********лд хоёр ээлжлээд залгаад дуудаад байсан юм би зах дээр ажилтай байсан юм. Зах дээр ажилтай болохоор үдээс хойш 4 цагийн үед Ж********лын 10 дугаар хороонд байдаг гэрт нь очсон намайг очиход Ж********л, Б********лд, Б******н нар байсан Б******н нь хоол хийж байсан. Ж********л Б********лд нар архи задалсан ууж байсан би архи их ууж чадахгүй болохоор жоохон уугаад согтоод уначихдаг юм аа би болсон явдалыг сайн санахгүй байгаа юм. С*******а хэзээ ирээд Б******нг зодсоныг сайн мэдэхгүй байна. Би Б******нг тэр өдөр анх удаа харсан Б******н намайг таньдаг харж байсан юм байна зах дээр зогсдог биздээ гэж байсан. С*******аг өнгөрсөн зун Ж********лтай цуг Рашаант сумын 100 жилийн танилцаж байсан тэрнээс хойш уулзаагүй. Би юу ч мэдэхгүй байгаа юм аа зодоон болсоныг өглөө нь мэдсэн үүдэнд цус болсон байхаар нь гайхаад мах оруулж ирж гэсгээх гээд цусыг нь гоожуулж гэж бодож байсан юм тэгсэн чинь зодоон болсон байсан. Би Ж********лын гэрт хоносон өглөө Ж********л бид хоёр хоёр талын орон дээр сэрсэн чинь өглөө Б********лд ирээд Б******нг С*******а зодсон гэхээр нь би Б********лдод хандаж чи харж байсан юм бол яагаад салгадаггүй юм гэсэн чинь салгах завдалгүй орж ирээд л зодчихоод гараад явсан гээд байгаа юм үйл явдал хурдан болсон юм шиг байгаа юм. С*******а их хартай юм шиг байна лээ урд нь бас Ж********лынхаа нүүр амыг маажсан толгойг нь хага цохьсон гэж байсан тэгэхээр хардалтаас л болсон бол уу гэж бодож байна. Бид нарын дунд тийм хэрүүл маргаан болоогүй намайг согтоод унтахаас өмнө тийм асуудал гараагүй... /1хх-ийн 34-36 тал/,
Гэрч Б.Г*******ын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: ...Би Ж********лын гэрт 15-16 цагийн үед очсон байх. Намайг очиход эд нар бол хоол унд болоод архи дарс ууцгаагаад л эвтэй найртай л байсан. Би өөрөө амархан согтчихдог болохоор архи ууж байгаад тасраад уначихсан байсан. Би тэр зодоон болсон асуудлыг бол юу санахгүй байгаа юм. Өглөө нь Ж********лын гэрт унтаад сэрэхэд Ж********л эсрэг талын орон дээр унтаж байсан. Б********лд Ж********лын гэрт орж ирээд ярихдаа: Нөгөө хүүхэн чинь зодуулчихсан байна ш дээ. Ж********лынхаас гарч яваад Д*******гийн гэрт оччихсон байна ш дээ гэж хэлсэн. /Тэр зодуулдаг хүүхэн нь Д*****г нь таньдаг юм шиг байсан.../ Тэгээд хэн зодсоныг асуухад Ж********л эсрэг талын орон дээр хэвтэж байхдаа: С*******а орж ирээд зодчихоод гараад явсан. Тэгээд та хоёр салгадаггүй юм уу гэсэн чинь: Б********лд салгахын завдалгүй С*******а зодчихоод явчихсан гэж хэлсэн. Одоо нөгөө хүүхэн чинь цагдаад хэлчихсэн бөөн асуудал болж байна ш дээ гэж хэлсэн. Намайг тасраад унтах хүртэлх хугацаанд бол С*******аг Ж********л, Б********лд нар бол зодсон зүйл байхгүй. С*******а гэрийн гаднаас бичлэг хийсэн байсан бичлэгийг манай эхнэр рүү явуулчихсан байсан. Гэрийнх нь хулдаасан дээр цус болчихсон байхаар хоол унд хийгээд цус гоожсон юм болов уу гэж бодсон боловч хоол хийгээд цус гараагүй, Б******н зодуулаад цус гарсан байна гэж бодоод л өнгөрсөн юм. Б******нгийн биед ил харагдах шарх байхгүй зүгээр л бууз хийж өгөөд зүгээр л байсан. Ухаангүй согтох хүртэлх хугацаанд бол ямар ч эмэгтэй, эрэгтэй хүмүүс ирээгүй. Намайг ухаангүй согтоод мэдэхгүй болох үед бол юм яриад л гайгүй байх шиг байсан. Үгүй. Бид нар хоорондоо маргалдаагүй, эвтэй найртай л байсан ш дээ.
Харсан. Би уг бичлэг хийгдсэн үеийг санахгүй байна. Өглөө сэрсэн чинь л орон дээр унтаж байсан. Яагаад Ж********л маргаан үүсгэснийг мэдэхгүй байна уг нь эвтэй найртай л байсан. Б********лд нь Ж********лын гэрт өглөө очихдоо: Б******нг С*******а нь орж ирээд нөгөө хүүхэн зодуулсан. Цагдаа сэргийлэх гээд бөөн юм болоод байна ш дээ гэж хэлсэн. Тэгээд та хоёр салгадаггүй юм уу гэж асуухад: Ж********л салгахын завдалгүй Б******нг сандал дээр сууж байхад газар унагаад зодчихоод гараад явсан гэж хэлсэн. Б********лд бол зодсон талаар ярьж байсныг мартсан байна. Ж********лтай танилцаад 2 жил орчим болж байна. Найзын харилцаатай, ер нь бол Ж********лтай цуг байж байхад араас нь С*******а байнга залгаж хэрүүл хийж, харддаг байсан. Ж********л надад ярихдаа намайг байнга л харддаг, фэйсбүүк рүү хүртэл давхар ордог гэсэн. Нэг удаа уулзахад нүүрээ маажуулсан байсныг хараад ямар юмтайгаа маажилцсан юм гэж асуухад харин тийн С*****а маажсан юм гэж байсан. Бас үүнээс өмнө нэг Ж********лтай уулзахад толгой нь хагарчихсан байсан. Яасан талаар асуухад С*******а л цохьсон. С*******а надтай эр хүн шиг зодолдчихдог ш дээ гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг / 2 хх-ийн 170 -171 тал/,
Гэрч Б.Ж*************лын өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 12 цагийн үед манай гадаа машин ирээд сигнал дараад байхаар нь хамт байсан найзыгаа гараад байхгүй гээд хэлчих гээд гаргасан манай найз гарч хэлчихээд орж ирсэн. Машинтай ирсэн хүн нь Б********лд байсан хажууд нэг эмэгтэй явна гэж гэж манай найз хэлсэн. Удалгүй дахиад ирсэн тэгээд би гарч уулзсан Б********лд, Б******н, М**********ж нар манай гадаа ирсэн байсан. Б********лд надаас мөнгө байна уу ганц юм уумаар байна гэхээр нь эгч рүүгээ залгаж Б********лдын данс руу 15.000 төгрөг хийлгэж 0.5 литрийн хараа архи авч 10 дугаар хороонд гудманд машин дотроо уусан Б********лдын машин асахаа байгаад хэсэг зогссон чинь Б******н гэх эмэгтэй даараад байна миний хөл бараг мэдээгүй боллоо гээд бид машинаа орхиод 12 дугаар хороонд байдаг Д*****н гэдэг айлд очтол тэнд олон хүмүүс архи ууж байсан. Тэгэхээр нь буцаж гараад манайд очьё гээд алхаж явах замдаа 9 дүгээр хороонд байх дэлгүүрээс 0.75 литрийн хараа архи аваад л такси бариад манайд ирсэн. Б******н хоол хийгээд архиа уугаад байж байтал Г********а удалгүй Мягмардоржийн найз нь ирээд аваад явсан бид 4 үлдээд үлдсэн архиа уугаад бууз жигнэж идээд юм яриад сууж байсан Г********а архиндаа согтоод унтаад өгсөн. Б********лд бид хоёр дэлгүүр орж нэг шил архи аваад буцаж орж ирсэн чинь Г********а боссон байсан бид үргэлжлүүлж уугаад сууж байгаад би нэг хэсэг архиндаа согтоод зарим зүйлийг санахгүй байна нэг мэдэхэд С*******а ирсэн гэрийн хаалгаар бичлэг хийж байсан. С*******а бид 2 уулздаггүй хувийн харилцаатай хүмүүс нэг хамт амьдардаггүй хааяа уулздаг. Би тэр үеийг сайн санахгүй байна нэг хүн орж ирээд Б******нг цохих шиг л болсон Б********лд надад гэрийн хаалганы завсараар С*******а бичлэг хийгээд байна гэхээр нь харсан чинь С*******а бичлэг хийж байсан би С*******ад чи яах гээд бичлэг хийгээд байгаа юм бэ гэсэн чинь хашаанаас гараад явсан. Би яг С*******а Б******нг цохиж байхыг нь хараагүй Б********лд надад хэлэхдээ танай найз хүүхэн С*******а манай найз Б******нг цохилоо гээд над руу уурлаад байсан Тэгэхээр нь Б********лдод хандаж та нарыг яв гэж зөндөө хэлээ биздээ тэгээд байж байтал Б******н гэрийн баруун талд хувцасны шкапны урд хэвтэж байснаа босож ирээд явлаа гэсэн Б********лд бид хоёр Б******нгөөс чи зүгээр юм уу гэтэл зүгээр гээд гэрээс гарч явсан удалгүй Б********лд араас нь гараад явсан гэртээ харьсан байх Г********а бид хоёр үлдээд би Г********ад ор засаж өгөөд унтуулаад би өөрөө зүүн талын орон дээр амарсан. Маргааш өглөө нь Б********лд ирээд машинаа асаах гэж явна гээд хальт уулзаад явсан Б********лд өдөр нэг хүнтэй манайд ирсэн тэр цуг ирсэн хүн нь надад хандаж танай найз эмэгтэй Б******нг цохисон юм шиг байна ахын дүү эмнэлэг дээр очоод сахиуртай нь уулз гэсэн би эмнэлэг дээр сахиуртай нь уулзсан Б******нгийн сахиур нь надад Эрдэнэболд гэдэг байцаагчтай очиж уулз гээд нэг дугаар өгсөн тэр дугаар руу залгатал тийм хүн байдаггүй гэсэн тэгээд нааш цаашаа явсаар байтал ажлын цаг тараад би гэртээ харьсан. Би 2023 оны 12 дугаар сарын 20-нд утсаар ярихад С*******а надад хандаж янз бүрийн хүмүүс цуглуулж гэр орондоо архи уудаг чинь чиний буруу гэж надад хэлсэн би С*******агаас чи тэр эмэгтэйг цохьсон юм уу гэж асуусан чинь би яахаараа цохьдог юм гээд утсаа салгасан тэрнээс хойш дахиж холбоо бариагүй. Г********а архи уугаад даахгүй унтчихдаг тэгэхэд Г********а гэрт байсан. Би нэг найзаасаа Б******нг цуг архи уусан хүмүүсийнхээ эд зүйлийг хулгай хийгээд байдаг гэж сонссон тэгэхээр нь би Б******нд манай эхнэр ирнэ эртхэн шиг яв гэж хэлсэн чинь явахгүй гээд надад очих газар байхгүй гээд байсан..” гэх мэдүүлэг /1 хх-ийн 39-40 тал/,
Гэрч Б.Ж*************лын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: .. Н.С*******атай дотно харилцаатай. С*******атай уулздаг болоод 5 жил орчим болж байна. Г********а, Б********лд нар найзуудын л харилцаатай. Манай гэрт Г********а, Б********лд, М*****а нартай архи ууж байхад эд нар намайг дээрэлхсэн байдал гаргаад байхаар нь С*******аг утсаар ярьж, мессеж бичиж дуудсан байсан. Би С*******аг ирэхийг мэдээд Б******нг гэрээсээ хөөсөн боловч очих газар байхгүй гээд явахгүй байсан. Би архи уугаад нэлээн согтсон байсан болсон явдлыг мэдэхгүй байна. Харин С*******а нь зурагтай холбогдсон комюьтерийн гарыг салгаж авах гэж байсныг л мэдэж байна. Тэрнээс орж ирээд Б******нг цохисныг нь бол санахгүй, болтлоо согтсон байсан. Харин С*******аг гэрийн хаалгаар бичлэг хийгээд байна ш дээ гэдгийг бол Б********лд надад хэлж байсан. Тэгээд би гэрээс гарсан чинь С*******а урд хашааны шланз машинтай айлын шланз машины дугуйны доогуур нь орсноо надаас нуугдаад байхаар нь би уулзах гэснээ яшиг гэж бодоод хараагүй юм шиг байж байгаад буцаад гэртээ орсон. нуугдахаар байхаар нь би уулзах гэснээ яшиг гэж бодоод хараагүй юм шиг байж байгаад буцаад гэртээ орсон. Гэртээ ороход Б******н гэрийн баруун талд зуухны тушаа хэвтэж байхаар нь яваач гэж чамайг зөндөө хэлээ биздээ гэж хэлээд хөл рүү нь нэг хальт өшиглөсөн. Тэгсэн Б******н босож ирснээ явлаа, явлаа гээд гэрээс гарах үед чи зүгээр юм уу гэж асуухад зүгээр зүгээр гэж хэлээд гараад явсан. Тэгээд араас нь Б********лд 1-2 минутын дараа миний куртикийг өмсөөд гарсан. /Би одоо энчээ худлаа яриад яах билээ болсон явдлыг л ярьж байна/. Тэр үед Г********а болохоор Тэр үед болохоор гэрийн баруун талын орон дээр ор засаж өгөөд унтуулчихсан байсан. Тэгээд л гэртээ унтаж амарсан. Маргааш нь гэртээ үдээш хойш 14 цагийн орчим байхаа Б********лд зүс таних эрэгтэй хүнтэй ирсэн. Тэгээд орж ирснээ танай С*******а чинь Б******нг зодсон ш дээ гэж хэлэхээр нь юу яриад байгаа юм бэ /гэрч гэх юм болбол манай найз З*****л хажууд байж байсан / гэж хэлэхэд Б******н сэхээнд байж байна гэнэ чи очоод уулзаач гэхээр нь Б********лд, түүнтэй цуг явсан ах хүү нартай аймгийн нэгдсэн эмнэлэг орсон. Тэгээд гэмтэл дээр яваад очоод Б******н гэж хүүхэн байна уу гэж асуухад асарч байгаа хүн гээд нэг дүү гарч ирэхээр нь уулзаж манай гэрээс гарахдаа бол зүгээр гарсан. Ямархуу байдалтай байсныг нь манай авгайгаас асуучих гээд С*******агийн ****** гэсэн дугаар луу залгаад асуугаарай гэж хэлсэн. Н.С*******а нь ямар нэгэн байдлаар хардаж урьд өмнө зодсон цохисон асуудал байхгүй. Б******н нь хэрэг болсон орой гараад явахад нь ил харагдах гэмтэл байсан эсэхийг хараагүй тэрийг бол ёстой анзаарч хараагүй. Тэр үед нүдний шилгүй байсан болохоор хол, ойр муу хардаг юм. Тулж хараад бол уншиж чаддаг. Б********лд, Г********а нар болохоор тэр Б******н гэх хүүхнийг манайд хонуулж унтана гэж агуулгатай зүйл ярьж байсан болохоор эд нарыг С*******аг ирэхээс нь өмнө хөөж явуулахаар уурлаж байсан. мөн Гантулгыг алгадаж Б******нг үснээс татсан байна. Тэд нарыг загнаад хөөгөөд байснаа бол санаж байна. Энэ үед бас их согтолттой байсан зарим зүйлээ бол санахгүй байна. Энэ бичлэгийн талаар бол мэдүүлэгт хэлсэн ш дээ. С*******аг гэрээс гараад бичлэг хийгээд явсных нь дараа гэртээ эргэж ороод Б******нг яв гэж хэлээ биздээ гээд өшиглөсөн. Би буцаж ороод Г********а руу энэ хүүхнээ явуулсангүй гэж уурлахад Б********лд намайг салгаж байгаад түлээний хайрцаг давж унаж байгаа л бичлэг хийгдсэн байна. Тэр Гантулгыг алгадаж аваад орон дээр сууж байгаа нь эхэлж хийгдсэн бичлэг байна. Б******н ямар шалтгааны улмаас шалан дээр унасан байсныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 204-205 тал/,
Гэрч Ц.О*******ийн өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шөнийн 23 цагаас 24 цагийн хооронд цагдаагаас залгаад: Та эмнэлэг дээр хүрээд ирээч гэж хэлсэн. Очиход 2 эрэгтэй цагдаа: Б******н эгчийг 103 тасгийн өрөөнд хэвтэж байхад нь энэ танай эгч мөн үү гэж асуухаар нь мөн гэж хэлсэн. Цагдаагаас юу болоод ирснийг асуухад 9 билүү 10 хорооны дэлгүүр гэсэн байхаа манай дэлгүүрт зодуулсан хүн орж ирлээ гээд дуудлага өгүүлж, цагдаа нар очиж аваад эмнэлэгт хүргэж ирээд надад хэлсэн юм байна лээ. Тэгээд Б******н эгчийг орон дээр хэвтэж байхад нь уулзсан. Б******н эгч бол архи уучихсан, согтуу байсан, юу болсныг асуухад бол эмэгтэй хүнд зодуулсан гэдгийг хэлж байсан. Тэгээд шөнөдөө томографикийн зураг авахуулж, маргааш нь надад эмч хариуг нь хэлэхэд энэ хүн тархиндаа маш хүнд гэмтэл авсан байна. Тархиндаа 99 хувийн гэлүү цус хуралттай, тархины ар дагз цууралттай маш хүнд гэмтэл авсан байна гэж хэлсэн. Энэ хүн бол яваандаа хэцүүдэж магадгүй шүү гэдгийг хэлж байсан. Эгчийг нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт сахиж байхад гаднаас хүн дуудаж байна гэж сувилагч хэлэхээр нь өрөөнөөс гарахад 2 залуу байсан. Нэг нь нүдний шилтэй, нөгөөх нь нүдний шилгүй миний танихгүй л 2 хоёр залуу байсан. Тэр нүдний шилтэй залуу нь болохоор яанаа ёстой уучлаарай, танай эгчийг манай эхнэр зодчихсон байна, одоо яахуу мөнгө төгрөгний асуудал байгаа юу гэж хэлсэн. Тэгснээ за би үд өнгөрөөгөөд эргэж ирж уулзана гэж хэлээд явсан боловч эргэж ирээгүй. Эмнэлэгт очоод хоносны маргааш нь архи нь гарчихсан байхад нь таныг хэн ийм болгосон юм гэдгийг асуухад 9 дүгээр хороонд айлд архи ууж байсан эрэгтэй залуус байцгаасан, өөрөө нэлээн согтсон байсан юм шиг байсан, ямар ч байсан эмэгтэй хүн зодож байсныг санаж байна гэсэн. Тэгээд тэндээсээ гарч гүйгээд л дэлгүүрт очиж дуудлага өгүүлсэн гэсэн. Эмч нар энэ хүн тархиндаа хүнд гэмтэл авсан амь насаа алдах байх гэж хэлэхэд оюун ухаанд өөрчлөлт орж, хүний асаргаанд орж магадгүй шүү гэдгийг хэлж байсан. Манай эгчийн нүүрний баруун талын шанаа гэмтсэн, уруулын доод хэсэгт язарсан энэ байдлыг харуулсан зургийг дарсан байгаа энэ зургийг гаргаж өгье. Одоо биеийн байдал нь хүнээс нэг зүйлийг олон дахин асуудал, заримдаа маанагдуу ч юм шиг болчихдог, толгой нь байнга өвдөөстэй. Миний толгой их хэмжээгээр байнга өвддөг, архи уухаар тархины өвчин намдаж байгаа юм шиг санагдаж байна гэж өөрөө ярьдаг. Урьд өмнө бусдад зодуулж толгой, тархиндаа гэмтэл авч байгаагүй. Манай эгч Б******н нь 2009 оны орчимд нөхөртэй болж гэрлэн 4 хүүхэд төрүүлсэн. Нөхөр нь мужаан хийж, хийсэн тавилгыг зах дээр зогсон борлуулдаг ажил хийдэг байсан. Нөхөр нь 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр өөд болсноос хойш сэтгэл санаагаар унаж архины хэрэглээтэй болсон. Одоо урагшаа Хэнтий аймаг руу модны ажил хийдэг болсон. Сая ажиллаж байгаад сайхан ирсэн...” гэх мэдүүлэг, хохирогч Г.Б**********нгийн хүнд зодуулсан эхний өдөр болон маргааш өдөр нь гэх тайлбар бүхий гэрэл зураг /1 хх-ийн 31-35 тал /
Гэрч Л.М********гийн өгсөн: “... Н.С*******аг Мэднэ. Нэг танилцсан залуу нь хэрэгт гүтгэсэн гэж ярьж байсан. Өөрөө бол тийм хэрэг хийхээргүй хүн гэж дүгнэдэг. Манай аймгийн багш нар С*******а багшийг чадварлаг, аливаа зүйлд тууштай чин сэтгэлээсээ ханддаг гэдгээр нь бүгд хайрлан хүндэлж мявдаг. Энэ оны 06 дугаар сард улсын хэмжээний уралдаанд оролцож мэргэжлийн чиглэлээрээ үндэсний шилдэг багшаар шалгарсан. Гэр бүлийн талаар гэвэл 2 охины хамт амьдардаг. Амьдарлынхаа төлөө тууштай зүтгэдэг, хөдөлмөрч уян зөөлөн сэтгэлтэй сайн ээж гэдгээр нь мэднэ. Надад ярьж байсан. Одоогоос 2-3 жилийн өмнө зураглаач залуутай танилцсан гэж ярьж байсан. Дараа нь архи жаахан уудаг юм байна, харилцаа тасалмаар юм байна гэж ярьж байсан. Нэг удаа Ж********лтай хамт явж байхад нь тааралдаж байсан. Ийм хэрэгт гүтгэгдсэнд нь харамсаж байна. Манай найзын зан араншинд нийцэхгүй ийм үйлдэл бол гаргахаар хүн биш юм. Бид хоёр 25 жил найзлахдаа, нөхөрлөхдөө ганц ч удаа ам мурийж маргалдаж байгаагүй. Ийм үйлдэл гаргах хүн биш гэж үзэж байна. Маргалдаж муудалцаж байсан эсэх талаар мэдэхгүй. Энэ талаар ярьж байгаагүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 тал/,
Гэрч Б.Ц*******ийн өгсөн: ... Танина. Ж********л бол миний төрсөн ах юм. С*******атай бол уулзаж байгаагүй, Ж********л ахтай бол уулзаж, нөхөрлөж байсан гэдгийг бол мэднэ. Манай ээжийн илүү амбаарт ирж хонож өнжөөд эсхүл байхгүй үед нь гэрээр ирж хонодог байсан гэдгийг бол мэднэ. 2024 оны 01 дүгээр сард байх. Он бол гарчихсан байсан. Манай ээж над руу утсаар залгаад ярихдаа: Нөгөө Ж********л чинь цагдаагаар яваад байгаа сураг байна. Ээжийг нь хөдөө явчихсан байхад гэрт зодоон болоод цагдаагаар шалгагдаж байгаа сураг байна. Чи наагуураа сураг тавиад юу болсон талаар мэдээч гэж хэлсэн. Тэгэхээр нь Ж********л ахын утас руу залгаад ярьсан. Ярихад бол Ж********л согтуу байсан. Юу болсныг асуухад С*******а гэрт ирээд хамт байсан эмэгтэй гаднаас орж ирээд цохьчихсон гэж хэлсэн. Тэгээд нөгөө цохиулсан эмэгтэй эмнэлэгт байгаа. Би С*******адаа хайртай юм чинь өмнөөс нь хэргийг нь хүлээнэ хэлэхээр нь юу солиороод байгаа юм гэж хэлж загнаж байсан. Ер нь бол архи уугаад согтохоороо нийлж, уулздаг юм шиг байсан. Тэгээд байнга л уулзах болгондоо хоорондоо хэрэлдэж маргалдаж зодолддог Ж********л ах С*******ад зодуулаад гэчихсэн нүдний шилээ хагалуулчихсан нүүрээ маажуулчихсан сууж байсан. Эхэндээ ч ач холбогдож өгөөд л яанаа гэдэг байсан. Сүүлдээ ч тоохоо ч байсан. Сүүлийн хэдэн жил л зодуулж байх шиг байна. Сая наад хэргийн чинь дараахан 2024 оны цагаан сараар С*******а, Ж********л нар цуг ээжийн гэрт очиж шөнөжингөө агсам тавьж байгаад явсан гэдгийг шинийн ..өглөө надад хэлсэн. Тухайн үед нь надад хэлсэн бол шууд цагдаад дуудлага өгөх байсан юм. Биед бол ноцтойгоор гэмтэл учирч байсныг мэдэхгүй. Нүүрийг нь бол маажсан тохиолдол зөндөө олон удаа гарч байсан. С*******а нь л Ж********лыг хардаж зоддог юм шиг байсан болохгүй бол хамт амьдраасай гэж бодох юм...” гэх мэдүүлэг / 1 хх-ийн 189-190 тал/,
Гэрч Н.С**********ийнөгсөн: “.. Ерөнхийдөө 2 жилийн хугацаанд гүтгэлэг хилс хэрэгт өртөж байгаад эрс эсэргүүцэж, энэ хэрэгт гэм буруугүй, ийм үйлдэл хийх хүн биш гэдгийг хувь хүн болон төрсөн эгчийн зүгээс хариуцлагатайгаар гэрчилж байна. Миний дүү урьд өмнө нь хэзээ ч хэн нэгэнд гар хүрч, хүч хэрэглэсэн үйлдэл гаргаж байгаагүй, энэ хэрэг нь миний дүүгийн зан төлөв, үйлдэлтэй нийлэхгүй, үндэслэлгүй гүтгэлэг, энэ хэрэгт холбогдуулсан нөхцөл байдал, түүнчлэн бүлэг хүмүүс болон тэдний ар гэрийхэн өгсөн мэдүүлгүүдийг харахад миний дүүгийн нэр хүндэд илт халдсан, цэвэр гүтгэлэгийн шинжтэй, буруутгах зорилготой зүйлс гэдэг нь тодорхой харагдаж байгаа. Тиймээс энэ бол хилс хэрэгт гүтгэх гэсэн зохион байгуулалттай санаатай үйлдэл гэж үзэж байгаа биз. Энэ гүтгэлэг нь миний дүүгийн нэр хүнд амьдралын замнал мэргэжлийн үнэлэмж, олон жилийн хөдөлмөр зүтгэлд ноцтойгоор халдаж, ар гэр ахан дүүс бид бүхний сэтгэл зүйд маш ноцтой халдаж хүний эрхийг зөрчиж байна. Хуулийн байгууллага үнэн мөнийг ялгаж, шудрага шийдвэр гаргаж, гэм буруугүй хүний эрх, нэр төрийг сэргээх ёстой гэж үзэж байгаа. Энэ хэрэгт гүтгэгдэж байгаа Ж********л гэх хүний хувьд өөрийнх нь гаргаж байгаа үйлдэл зан харьцаанаас харахад архины хамааралтай зэрлэг балмад зан авиртай ёс суртахуунын доголдолтой хүмүүжил төлөвшилгүй ээж болон дүүгийнхээ үгийг сонсдоггүй дураараа авирлаж сурсан танхай этгээд гэдгийг үйлдэл үг хэллэгээс нь дүгнэж байна. Би өөрөө дүүгийнхээ хамар хашаанд 10 гаруй жил хамт амьдарч байгаа учраас энэ танхай этгээдийн үйлдлийг маш сайн мэдэж байгаа болно. Удаа дараагийн үйлдлээр давтан танхайрч архи ууж ирж хүч хэрэглэн дүүгийн гэрийн хаалга цонхыг өшиглөж хагалж орилж чарлаж, шөнө оройн цагаар гал түймэр тавьж эд хөрөнгө, хүний амь насанд заналхийлж, дүүгийн гэр бүл болох үр хүүхэд бид бүхнийг айлган сүрдүүлж, амгалан тайван байдлыг алдагдуулж, айдаст автуулдаг байсан. Энэ үед нь аливаа эрсдэл, хүний амь нас эд хөрөнгөд хохирол учруулахаас сэргийлж би өөрөө цагдаад гомдол гаргаж байсан. Ер нь болбол янз бүрийн утасны дугаараас над руу залгаж та бүхнийг ална гэж айлган сүрдүүлж, заналхийлдэг. Хүүхдүүд хашаанд тоглож байхад хашааны үүдэн дээр машинтай ирж зогсоод та нарыг бүгдийг нь ална шүү гэж орилчхоод л машиндаа суугаад давхичихдаг, хэзээ ирж алах юм билээ байнга айдас түгжүүртэй амьдардаг. Энэ байдлаас болж дүүгийн болон манай бага насны 2 хүүхэд сэтгэл зүйн айдас түгшүүртэй байдаг болсон. Өдрийн цагаар ганцаараа байж чадахгүй, сэтгэл зүйн айдастай болсон энэ 2 хүүхдийн хувьд, С*******агийн дүү рүү зураг, бичлэг явуулж дарамталдаг гэсэн. Би тэр агсам тавьж байх үед нь бол шөнө унтаж чадахгүй нойргүй хүртэл хонож байсан. Эгч хүний хувьд дүүгээ хамгаалах ёстой гэж үзэн унтаж чаддаггүй байсан. Энэ хүн Ж********л нь яагаад дээрх байдлыг гаргаад байдаг вэ гэхээр манай дүү С*******а нь энэ хүнээс харилцаагаа тасалъя гэхээр ирж дарамтлаад байдаг. Би цагдаад гомдол хэлээд дахиж энүүгээр ирж ийм асуудал гаргах юм болбол хууль шүүхээр явж шийдүүлнэ шүү гэж хэлэхээр ахиж ийм асуудал гаргахгүй гэж хэлээд л явдаг байсан. Хэд хоногийн дараа ахиад л ийм үйлдлээ гаргадаг. Ж********л нь өс хонзон санаж л ийм үйлдэл гаргадаг гэж үзэж байна. Өс хонзонгийн сэдэлээр ийм үйлдэл гаргадаг. Энэ хэрэг гарснаас хойш сүүлийн хэдэн сар нам жим гайгүй байгаад байгаа. Сүүлийн үед бол арай л тайван байдаг болсон. Гэхдээ л энэ өс хонзонтой хүн хэзээ ирээд яаж бол гэсэн айдастай байдаг. Миний мэдэхийн 2020 оны үед л танилцсан байх. Эхэлж танилцахдаа болбол өөрийгөө зөв хүн гэж ойлгуулж танилцсан хүн байсан. Хамтдаа амьдарч байгаагүй, гэрээр нь ирэхээрээ хаалга цонхыг хагалж агсан тавьж танхайрдаг. Ер бол харилцаа холбоогоо тасалъя гэж хэлэхээр л айлган сүрдүүлдэг юм. Би 2 ч удаа дуудлага өгсөн байсан. Байцаагч нарт мэдүүлэг өгч байсан ч залуу хүн ахиж битгий ийм үйлдэл гаргаарай гэж хэлээд л гомдлоо бол татаж авдаг байсан....” гэх мэдүүлэг / 2 хх-ийн 48-49 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 4 тал/,
Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн газрын дэд ахлагч Ө.Э*********рын 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн илтгэх хуудас /1 хх-ийн 6 тал/,
Мөрдөгчийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 7-9 тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 46 дугаартай: “... Г.Б**********нгийн биед дагз ясанд хугарал, хуйхан дор цус хуралт, баруун, зүүн зовхи, духны зөөлөн эдэд цус хуралт, няцралт, зүүн хацарт зулгаралт, эрүү болон дээд уруулд шарх бүхий тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаандаа үүсгэгджээ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээний байдлаас хамаарна. Г.Б**********нгийн биед учирсан гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1 хх-ийн 46-47 тал/,
Мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гар утсанд үзлэг хийсэн: 03 минут 3 секунтын бичлэг нь хэзээ хийгдсэн цаг хугацааг харахад 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 21 цаг 24 минут 17 секунтэд хийгдсэн байсныг гар утсаар 4 кадр гэрэл зураг авав..” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1 ххийн 181-184 тал/,
Мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гар утсанд үзлэг хийсэн: 01 минут 2 секунтын бичлэг нь хэзээ хийгдсэн цаг хугацааг харахад 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 21 цаг 55 минутад хийгдсэн байсныг гар утсаар 4 кадр гэрэл зураг авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 ххийн 185-186 тал/,
Шинжээч М.Б********хийн өгсөн: ... Зүүн дагз хэсэг рүү цохих, хоёр нүдэн цус газарт цохих, эрүү рүү цохих зэрэг мохоо зүйлийн цохилтын олон удаагийн үйлчлэлээр үүсэгдсэн гэмтлүүд байгаа нь үзлэг болон эмнэлгийн бичиг баримтаар тогтоогдож байна. Нэг гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дагз ясанд үүссэн шугам хугарал, тархины хатуу хальсан дээр үүссэн цусан хураа сан хураа гэмтлүүд нь гэмтлийн хүнд, эрүүний шарх, хоёр нүдний цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа хөнгөн гэмтэл, зүүн хацрын зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Ирмэгтэй зүйлээр бол цохиогүй, мохоо зүйлээр л цохисон байгаа хэлбэр хэмжээг хэлэх боломжгүй юм. Энэ гэмтэл нь хүний биеийн хүчээр цохих, өшиглөх, гартаа юм ярьж байгаад цохих үед үүснэ. Дагз ясанд үүссэн шугам хугарал, тархины хатуу хальсан дээр үүссэн цусан хураа гэмтлүүд хэвтээ, босоо аль ч байрлалд үүссэж болно. Баруун талаараа хэвтэж байх үед дээрээс нь хүн унахад дагз ясанд үүссэн шугам хугарал, тархины хатуу хальсан дээр цусан хураа гэмтлүүд нь яаж унаснаас л шалтгаална, дагз хэсэг рүү хүчтэй тохойлдож, өвдөгдөж, хүчтэй газарт хавсарч дэвсэх хэлбэрээр унасан тохиолдолд үүсэх боломжтой. Бичлэгийг үзлээ. Бичлэгт Б******нгийн толгойд хүрсэн зүйл алга байна. Толгойд хүрлээ гэж үзэхэд дээрх гэмтлийг авах хэмжээнд байгаа үйл явдал апга байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 тал/,
Мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн шинжээчээс мэдүүлэг авсан: ... Танд тухайн үеийн 3 минут 03 секунтын бичлэгийг үзүүлж мэдүүлэг авч байна. Уг бичлэгт Г.Б**********нгийн дагз ясанд үүссэн шугам хугарал, тархины хатуу хальсан дээр үүссэн цусан хураа гэмтлүүд үүсэх боломжтой юу гэж асуухад Хариулт: Энэ гэмтлүүд үүсэх боломжгүй. Энэ бичлэгт эмэгтэйн үснээс нь хальт татсан, хальт хацар руу нь алгадсан л байна. Гавал тархинд хүнд зэргийн гэмтэл учрах үйлдэл болоогүй байна...” тэмдэглэл /2 хх-ийн 188 тал/,
Мөрдөгчийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Дүрс бичлэгт үзлэг хийсэн: Үзлэг хийж буй дүрс бичлэг хуулбарласан сиди нь 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 09 цаг 24 минут гэж бичигдсэн байсныг зургаар бэхжүүлэв...” тэмдэглэл /2 хх-ийн 140-146 тал/,
Шүүгдэгч Н.С*******агийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Би прокурорын тогтоолтой санал нийлэхгүй байна. 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Ж********л фэйсбүүк чатаар өглөөний 11 цагийн үеэс эхэлж залгаад ууж байна видео каллаар залгахдаа Золоо хотоос ирсэн бууз хийх гэж байна гэсэн зүил яриад тасалсан. Үдээс хойш 16 цагийн өнгөрч байхад хүмүүстэй архи уугаад эд нар намайг барьж идлээ, байна уу, ирж аваач гээд л видео калл хийгээд салгаад л оройн 20 цаг хүртэл нилээн согтуу иймэрхүү зүйл яриад л байсан. Оройн 19 цаг 30 цагийн орчим гэртээ ирээд хоолоо хийгээд фейсбүүкээ харсан чинь 1 цагийн өмнө Ж********лын фейсбүүк идэвхтэй байсан гэсэн мэдээлэл байсан. Би нь чат руу нь лайк дарсан боловч хариу өгөхгүй байсан. Тэгээд би хоолоо идчихээд бодсон байхгүй юу өглөөнөөс хойш архи уусан яасан бол гэж бодсон. Ж********л нь өдөржингөө архи уусан тэгээд ирж ав гээд байсан болохоор яасан бол гэж бодогдоод тэгээд ч архи үед нь очихгүй бол маргааш нь дараа нь уулзахаар айлгаж сүрдүүлдэг байсан болохоор такси бариад Ж********лын гэрт очсон. Очиход хашаанынх нь гадаа портер машин байсан. Хашааны хаалганы том хаалга нь жаахан завсартай байхаар нь тэр хаалгаар нь ороход гэрийнх нь хаалга дэлгээтэй нэлээн олон хүмүүс байгаа бололтой байхаар нь гар утсаа гаргаж ирээд хийсэн. Бичлэг хийхэд бол аймар зодолдоод байгаа зүйл байхгүй, хоорондоо ноололдоод байгаа харагдсан, гэр дотроос архи, тамхины үнэр аймар үнэртэж байсан. Тэгээд утсаараа 1 минут 02 секунтын бичлэг хийгээд байж байтал гэр дотроос гурван хүн цувралдаад гарч ирэхээр нь бичлэгээ таслаад хаалга руу гүйсэн. Хаалга руу гүйх нь болохоор тэр хүмүүсээс айсандаа гүйсэн Тэгээд л шууд гэртээ харьсан. Ерөнхийдөө бол 3-4 жилийн өмнө таньдаг болсон. Эхний нэг жил бол үерхэл нөхөрлөл, дотно харилцаатай байсан. Сүүлийн 2 жил бол архины маш их хамааралтай болохоор харилцаагаа үргэлжлүүлж чадахгүй гэдэг байдлаар зайгаа авч байгаа. Би бүх харилцаагаа таслах гэхээр нь сүрдүүлдэг, нэр төрд минь халддаг. Хоёр жилийн өмнө ч гэсэн бүх харилцаагаа тасалсан гэдэг үндэслэлээр шөнийн 24 цагт манай хашаанд орж ирээд өөр дээрээ бинзен хийж өөрийгөө шатааж байсан юм. 2023 оны 12 дугаар сарын эхээр ер нь огт харилцаагүй болчихоор нь нэг орой оо руу орохоор явж байхад хашаа даваад гүйж орж ирээд байшингийн хаалга балбаад л буцаж гарахдаа байшингийн дээвэр рүү 2 удаа чулуу шидсэн. Энэ өдрийн маргааш нь миний фейсбүүкийн нэртэй адилхан Н*******ж С*******а гэдэг адилхан хаяг нээгээд ажлын газрын хүмүүс рүү найзын хүсэлт явуулаад пост, сонин бичлэгүүд оруулаад байдаг. Бүр ингээд харилцахгүй гэхээр сөрөг үр дагаврууд ихтэй байдаг болохоор учирлаж гуйгаад устгуулж энгийн байдлаар харилцъя гэсэн. 2023 оны 12 дугаар сарын 18-ны орой Ж********л заавал уулзмаар байна гэхээр нь татгалзсан юм. Маргааш нь архи ууж байгаа шалтгаанаар шаналаад архи ууж байна гэж чат бичсэн байсан. Яахав тэр Г********а гэдэг хүнийг хальт мэднэ. Нэг эмэгтэй газар уначихсан, Г********а, Ж********л хоёр барилцаж аваад тэр эмэгтэй дээрээ дарж унаад байсан. Тэд нар бол зодолдоод байгаа зүйл бол байгаагүй, согтсондоо л зууралдаад л байгаа харагдсан. Ж********лын гэрт бол нэг эмэгтэй, Г********а, нэг танихгүй эрэгтэй нар байсан. Тэр танихгүй эрэгтэй бол хамт л зогсож байсан байх. Ж********лынд эмэгтэйтээ маргалдаж, зодоон цохион үүсгээгүй, ороогүй, Угаасаа надад тэгж маргалдах ямар ч шаардлаггүй ш дээ. Газар унасан эмэгтэй ямар нэгэн зүйл ярих тийм зүйл ажиглагдаагүй. Намайг очиход Г********а, Ж********л хоёр үүдний хэсэгтээ барилцаж аваад түлээний хайрцаг руугаа нэг унаад эсхүл газар хэвтэж байсан эмэгтэй рүүгээ давхралдаж унасан байдалтай л харагдсан. Ж********л нь дараа нь ирээгүй байна гэж дарамтлаад байдаг болохоор харуулахаар бичлэг хийсэн. Намайг очиход чи иймэрхүү байдалтай байсан шүү гэж харуулж бичлэг хийсэн юм. Өөр эмэгтэй байхгүй байсан. 21 цаг өнгөрч байхад таксигаар очсон. Очихдоо ганцаараа очсон. Та очсон таксины машины марк, улсын дугаар, жолоочийн дугаарыг мэдэхгүй байна. Ж********лын гэрт хэвтэж байсан эмэгтэйг танихгүй. Бүстэй шар өнгийн куртиктэй, шар өнгийн тааран материалтай малгай, гэрт өмсдөг бойтог гуталтай л явсан. Б******нг цохиж унагаасан огт тийм зүйл болоогүй. Намайг очиход юун бууз идээд байх тийм л хүмүүс харагдсан ш дээ. Баруун талаараа гарчихсан хэвтэж байсан санагдаж байна. Тухайн эмэгтэйн биед ил харагдах гэмтэл учирсан эсэхийг хараагүй. Намайг болбол энэ хэргийг хийсэн. Энэ хүмүүсийг санаатай зохион байгуулалттайгаар ингэсэн гэж үзэж байна. Хоорондоо тохиролцсон юм шиг л ярьсан байна. Энэ хэргийн эзнийг л олж уулзаасай гэж бодож байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 62-64 тал/,
Шүүгдэгч Н.С*******агийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр өгсөн: “...гаргаж өгсөн 01 минут 2 секунтын бичлэг, 03 минут 03 секунтын бичлэгүүдийг гэрийнх нь тотгоор гар утсаараа хийсэн. Өөрийнхөө самсунг А12 загварын гар утсаар бичлэг хийсэн. Эхлээд 03 минут 03 секунтын бичлэгийг гэрийнх тотгоор гар утсаараа хийсэн. Энэ бичлэгийг прокурорын шатанд гаргаж өгсөн хүсэлтэд дурдсан байгаа гэж хэлээд хавтаст хэргийн материалаас прокурорт гаргасан хүсэлтээ хараад 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 21 цаг 21 минутад бичлэг хийсэн гэж хүсэлтийг гаргасан байна. Энэ бичлэгийг утас дээр багтаамжгүй болчихоор өөрийнхөө ажлын газрын ноөтбүүк дээр хуулчихсан. Дараа нь 01 минут 02 секунтын бичлэгийг болохоор /өөрийнхөө утас дээрх бичлэг хийсэн цаг хугацааг хараад ярьж байв/ 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 21 цаг 53 минутад бичлэгийг хийсэн байна. Энэ хооронд л алгадаж эхэлсэн бичлэгээс дараагийн бичлэг болох хугацаанд л зодуулсан гэж үзээд байгаа юм. Ж********лтай 2020 онд анх таньдаг болсон. Таньдаг болоод үерхэл нөхөрлөлийн харилцаатай болсон. Тэгээд тухайн үед хилийн цэрэгт ажиллаж байгаад ажлаасаа гарчихсан, улирлын чанартай кино зураг авалтад явдаг боловсролтой сэхээтэн маягийн л хүн байх шиг байсан. Яваандаа бол архи уудаг, тодорхой ажилгүй, жишээ нь харилцаа холбоо таслрх гэхээр хүчирхийллийн үг хэллэгүүдийг хэрэглэдэг. 2021, 2022 онд билүү шөнө унтаж байхад хашаанд орж ирээд өөриынхөө бензин асгаж өөрийгөө шатаасан яагаад ийм үйлдэл гаргасан бэ гэхээр надтай уулзахгүй харилцаа холбоогоо тасална гэж юм бол ийм үйлдэл гаргана гэж сүрдүүлдэг байсан. Шатсаных нь дараа эмэгтэй зөөлөн сэтгэл гаргаад уулздаг болсон. Өөрөө дахиж иим буруу үйлдэл гаргахгүй гэж хэлдэг байсан. Хэрэг гарахаас арваад хоногийн өмнө харилцаа холбоогоо таслъя гээд Ж********л хот руу явсан байдаг. Яваад 3 хоног ч болоогүй. Н*******ж С*******а гэсэн кирилл бичигтэй хаягтай хамт олон багш нар руу чат бичээд сонин сонин зүйлийг бичээд янз бүхийн бичлэг оруулж байсан. Би Ж********лаас яагаад ингээд байгааг асуухаар чи надаас салах гээд байсан болохоор надад ийм арга байлаа гэж ярьдаг байсан. Сүүлийн харилцаж эхэлснээс хойшхи зүйлийг багцлаад хэлэх юм бол архины хамааралтай, голдуу согтуу байдаг байсан болохоор харилцаагаа таслах гэхээр сүрдүүлдэг, эсвэл хуурамч миний нэрээр хаяг нээж намайг эвгүй гарцаагүй сонин байдалд оруулж блок хийлгэсэн чат, утсыг гаргуулдаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 179-180 тал/ зэрэг бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч Э.Гэрэлтуяа гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч З*******д овгийн Н*******жийн С*******а нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ****тоотод 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Г.Б**********нг үл ялих зүйлээр шалтаглан гараараа цохиж, толгойн тус газарт нь өшиглөж, улмаар биед нь дагз ясны хугарал, хуйхан дор цус хуралт, баруун зүүн зовхи, духны зөөлөн эдэд цус хуралт, няцрал, зүүн хацарт зулгарах, эрүү болон дух уруулд шарх гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдааны явцад шинжлэн судлагдсан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрч З.П*******тын мэдүүлэг, гэрч Б.Б*******дын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, гэрч Б.Г******ын мэдүүлэг, гэрч Б.Ж*************лын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Батмөнхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 46 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн 2024 оны 2 дугаар сарын 8-ны өдөр өгсөн мэдүүлэг болон 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримт, мөн гэрч Ц.О*****г, гэрч н.Ц*********ш нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэж байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн тухайд гэх юм бол Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг 3-10 тоотод 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр очсон болох нь тогтоогдож байгаа. Улмаар хохирогч Г.Б**********нгийн эрүүл мэндэд халдан зодож, гараараа цохиж толгойн тус газарт өшиглөсөн үйл баримт тогтоогдсон. Дээрх үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд дагз ясны хугарал, хуйхан дор цус хуралт, баруун зүүн зовхи, духны зөөлөн эдэд цус хуралт, няцрал, зүүн хацарт зулгаралт, эрүү болон дээд уруулд шарх бүхий хүнд хохирол учирсан шалтгаант холбоотой байгаа. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байгаа. Шүүгдэгчээс хохирогч нь 5,000,000 төгрөгийн хохирол төлбөр нэхэмжилсэн. Хохирогч Г.Б**********н хэрэгт хавсаргуулахаар хохирол, төлбөртэй холбоотой баримт гаргаж ирүүлээгүй байх тул цаашид учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв. Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 1,540,000 төгрөгийн зардлыг шүүгдэгч Н.С*******агаас гаргуулан олгуулах ийм дүгнэлтийг гаргаж байгаа...” гэсэн санал дүгнэлт,
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр гаргасан санал, дүгнэлтдээ: “...Миний хувьд өнөөдрийн хувьд өөрийн үйлчлүүлэгчийг цагаатгах байр суурьтайгаар дүгнэлтээ гаргаж байгаа. Өөрөөр хэлбэл, миний үйлчлүүлэгчийг энэ хэрэгт гэм буруутай гэж яллаж дүгнэлт гаргаж байгаа боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар бүгд үгүйсгэгддэг. Тодруулж хэлбэл энэ хэргийг миний үйлчлүүлэгчийг холбоотой юм уу, холбоогүй юм уу гэдгийг шалгахын тулд хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогчийн мэдүүлэг, мөн хавтаст хэрэгт авагдсан дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, дүрс бичлэгийг видео хэлбэрээр нь энд байгаа бүх энэ хэргийг дэнслэх гэж байгаа хүмүүс бүгд үзсэн. Ингээд үзэхээр миний үйлчлүүлэгчийн буруутай гэдэг нь үгүйсгэгддэг ийм асуудал байдаг. Өөрөөр хэлбэл эх сурвалжаа зааж чадаагүй ийм олон мэдүүлгүүд байдаг. Тэр ч агуулгаараа гэрчийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг зөрүүтэй байна гэдэг асуудлыг урьд энэ хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан зарлуулж, шүүхээс хохирогч мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадахгүй байна. Гэрчүүдийн мэдүүлэг бас зөрүүтэй байна гэдэг байдлаар шүүхээс үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж байсан. Тийм боловч өнөөдөр хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй хэвээр тэр ч бүү хэл өөрийнхөө сүүлд өгсөн мэдүүлэг дээрээ олон дахин өөрийнхөө зүйлийг мэдэхгүй будилсан, андуу ташаа асуулт болгонд өөр өөр байдлаар хэлэх байдлаар мэдүүлгийнхээ эх сурвалжаа зааж чадалгүй мэдүүлгээ өгсөн. ..Энэ хүн яг хэзээ, хаана зодуулсан юм бэ, гэдэг асуудал сөхөгдөж ярьж байгаа. Тэгэхээр гэрчүүдийн мэдүүлгүүд авагдсан байдаг. 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тухайн гэрт байсан Б.Ж*************л, Б.Б*******д, Б.Г*****а, хохирогч Г.Б**********н, мөн тухайн өдөр очиж бичлэг хийсэн Н.С*******а гээд энэ 5 хүнээс мэдүүлэг авсан байдаг. н.Б**********лд гэж хүн энэ хэрэгт 4 удаа мэдүүлэг өгсөн байна. н.Б**********лдоос яагаад дахин дахин мэдүүлэг аваад байгаа юм бэ гэхээр н.Б**********лд ч тэр, н.Г*********а ч тэр, Б.Ж*************л ч тэр, Г.Б**********н ч тэр энэ хүмүүсийн эхний мэдүүлгүүдэд энэ хоорондынх нь таарамжгүй харилцаа, нэгнийгээ цохиж зодоод байгаа асуудал ерөөсөө дурдагддаггүй юм аа. Манай үйлчлүүлэгчийн зүгээс холбогдох үйл баримтыг гаргаад өгөхөөр энэ хүмүүс энэ үйл явдлын талаар ярьж эхэлдэг. Өөрөөр хэлбэл урьд энэ маргаантай харилцааг нуун дарагдуулдаг. Г.Б**********нгөөс ч гэсэн хамгийн сүүлд 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 7 сарын өмнө мэдүүлэг авахад надад гэмтэл учруулахаас өмнө хэн нэгэн миний биед халдаагүй юм гэдэг асуудал ярьдаг. Тэгээд бичлэг үзүүлэхээр өө намайг хүн зодсон байсан байна. Энэ Б.Ж*************л байсан байна шүү дээ гэдэг. Хохирогч өөрөө яагаад мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй, тухайн өдрийнхөө үйл явдлыг санаж чадахгүй байна гэдэг ийм асуудал ярьж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтыг харахаар н.Б**********лд өөрөө очоод чамайг Б.Ж*************лын эхнэр Н.С*******а зодсон шүү дээ гэж хэлсэн. Түүнээс улбаалаад намайг эмэгтэй хүн зодсон юм байна гэдэг ийм ойлголтыг Г.Б**********н авсан юм уу гэж харахаар байна. Гэтэл н.Б**********лд яагаад мэдүүлгүүд дээр Н.С*******а гэж хүнийг цохисон гэдэг энэ асуудлыг яриад байдаг юм бэ гэхээр Б.Ж*************лтай тухайн өдөр таарамжгүй харилцаатай, маргаантай байсан. Өөрөөр хэлбэл энэ асуудлыг өнөөдөр гэрч Б.Ж*************л тодорхой хэлж тайлбарлаж байна. Нэгдүгээрт Г.Б**********н гэж энэ эмэгтэйн талаар таагүй мэдээлэл буюу айл амьтнаас ороод махыг нь авчихдаг, хулгай, зэлгий хийдэг үл бүтэх ийм эмэгтэй гэдгийг нь найз нөхдөөсөө сонссон. Хоёрдугаарт энэ Г.Б**********н, н.Б**********лд, н.Г*********а гэдэг хүмүүс манай гэр дотор, ээжийн маань гэрт хоорондоо бэлгийн харьцаанд орох, унтаж хэвтэх гэдэг ийм зүй зохисгүй асуудал яриад би бас гал голомтоо Монгол хүний хувьд бузартчих вий гэдэг ийм байдлаар сэжиглэж сэрвээд хөөж байсан. Давхар ээж маань гээд байсан ийм асуудал байсан гэж яригдаж байсан гэдэг. Ийм үндэслэлээр түүний хамаарал бүхий этгээд, түүний найз эмэгтэй гэж бодож байсан эмэгтэйг өнөөдөр энэ хэрэгт буруутгая гэсэн бодол Г.Б**********нд Н.С*******аг гүтгэх үндэслэл байгаа юм уу гэж бас харагдаж байгаа юм. Нөгөө талаас н.Б**********лд гэж хүн энэ хэрэгт Г.Б**********нтэй зэрэгцээд гараад явсан талаар Б.Ж*************л тогтвортой мэдүүлж байгаа. Хоёр удаа өгсөн мэдүүлэгтээ 1, 2 минутын дараа миний куртикийг өмсөөд н.Б**********лд гараад явсан. Г.Б**********н тухайн үед зүгээр гээд босоод явсан. Г.Б**********н, н.Б**********лд гэдэг хоёр хүн зэрэгцээд гараад явсан. Энэ гарч явснаас хойш Г.Б**********н, н.Б**********лд хоёрын хооронд ямар харилцаа үүссэн бэ. Магадгүй н.Б**********лд Г.Б**********нтэй бэлгийн харьцаанд оролцъё гэсэн энэ хүсэл зоригоо гүйцэлдүүлж чадахгүй болохоороо тухайн хүний биед халдсан юм уу. Миний үйлчлүүлэгч хэлж байна. н.Б**********лд гэдэг хүнийг би бас энэ хэрэгт хардаж байгаа. н.Б**********лд гэж харлагдахаас илүү яг бичлэгийг харахаар энэ биед учирсан гэмтлийг Б.Ж*************л учруулаад байгаа юм шиг харагдаад байгаа шүү дээ. Шинжээч өөрөө ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүй байдлаар мэдүүлгээ өгдөг. Энэ хальт хүрчихсэн байна шүү дээ. Энэ хальт алгадсан байна шүү дээ. Хууль хүчний байгууллагаас мөрдөгч, прокурорын зүгээс Б.Ж*************лын энэ үйлдлийг ерөөсөө шалгаагүй. Миний хувьд яагаад энэ Б.Ж*************л гэж хүний хууль бус үйлдлийг шалгахгүй байгаа юм бэ. Энэ хүн чинь эмэгтэй хүний үсийг нь ороож ирж байгаад 2, 3 удаа толгой тархи нь саваад алгадаад, тэгээд ухаангүй уначихсан байхад нь бөгс, бөөр, сав, давсгийг нь хөдөлтөл өшиглөөд байна шүү дээ гэдэг ийм асуудлыг ярьж байгаа. Тэгтэл нөгөө үйлдлийг нь Г.Б**********н нь санахгүй. Бичлэгээ дахин дахин үзье гэж байгаа. Дахиж үзээд өө энэ Б.Ж*************л намайг зодсон байна шүү дээ гэдэг ийм асуудал гарч байна. Б.Ж*************лыг санахгүй байгаа мөртлөө намайг том биетэй эмэгтэй хүн зодсон гэдгийг яагаад санаад байгаа юм. Энэ ойлгомжгүй. Тэгээд өөрөө хэлж байна. Энэ хэрэгт та нар хамаагүй юм шүү, уучлаарай та нарт хүндрэл учруулсан юм гэдгийг Боса дэлгүүр дээр надтай надтай сүүлд уулзахдаа хэлсэн гэж өнөөдөр Б.Ж*************л мэдүүлж байна. Б.Ж*************л өнөөдөр өгч байгаа миний мэдүүлэг бол эрүүл саруул ухаанаар өгч байгаа мэдүүлэг юм. Би хууль сануулж байгаа шүүхийн өмнө үнэн зөвөөр мэдүүлэг өгөх үүргээ ухамсарлаж өнөөдөр мэдүүлгээ өгч байна гэдэг ийм асуудал ярьж байгаа. Болсон үйл явдлуудыг тодорхой ярьж байгаа. Тэгээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйл дээр мэдүүлэг гэдэг заалт байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-д мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж зааж өгсөн. Тэгтэл мэдүүлгийн эх сурвалж болж байгаа заалт нь юу вэ гэхээр н.Г*********а, н.Б**********лд нарын мэдүүлэгт Б.Ж*************лаас сонссон асуудлаа ярьдаг. Б.Ж*************л тэгж ярьж байсан. Н.С*******аг цохисон гэж тэгж ярьж байсан гэж. Гэтэл Б.Ж*************л өнөөдөр энэ мэдүүлгүүдийг бүгдийг нь үгүйсгэж байгаа юм. Би ерөөсөө тухайн үед тийм юм яриагүй. Яагаад энэ хүмүүс нь миний талаар ингэж яриад байгааг би ойлгохгүй байна гэж байгаа юм. н.Б**********лд мөн би салгасан юм гэдэг ийм мэдүүлгийг яриад байдаг. Чи яагаад ингээд эмэгтэй хүнд халдаж байгаа, миний найзад халдаад байгаа юм бэ гэдэг ийм асуудлыг ярьсан. Г.Б**********нг тухайн үед би аймаар өмөөрөөд байсан шүү дээ. Хамгаалаад байсан шүү дээ. Гэтэл ингээд бичлэгийг нь харахаар наана Г.Б**********н уначихсан, өшиглүүлээд байгаа. н.Г*********а, Б.Ж*************л хоёр ноцолдоод цаана н.Б**********лд багана түшээд зүгээр зогсоод ажиглаад байгаа. Өнөөдөр Г.Б**********нг хамгаалах гээд байгаа хүн бол яагаад наашаа ирж хамгаалав гэдэг бодит бичлэг дээрээ харагдаж байгаа өнцөг. Давхар түүний салгаж байсан гэдэг үйлдлийг н.Г*********а бас үгүйсгэж байгаа юм. н.Г*********а юу гэж үгүйсгэж байна гэхээр “чи тэгээд цохиж байхыг нь харсан юм болбол яагаад салгаагүй юм бэ” гэж асуудаг. Тэгтэл салгахын завдалгүй тэр Н.С*******а чинь гараад гүйчихсэн шүү дээ гэж мэдүүлж байсан гэдгийг н.Г*********а тогтвортой байдлаар мэдүүлэг өгч байгаа юм. Ийм өнөөдөр мэдүүлэг өгөгчийн эх сурвалж үгүйсгэгдэж байгаа юм. Нотлох баримтыг яаж шалгадаг вэ гэхээр мөн хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3-д хавтаст хэрэгт авагдсан энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой гэж үзсэн бүх баримтуудыг л шинжлэн судалж, харьцуулж, эх сурвалжийг нь магадлах аргаар нотлох баримтыг шалгана гээд заачихсан. Эх сурвалжийг нь магадлах аргаар шалгасан уу, шалгасан. Өөрөөр хэлбэл эргэлзээтэй энэ мэдүүлгүүдийг нь үзүүрийг гогцоог тайлах гэж дахин мэдүүлэг авахдаа шаардлагатай гэж үзвэл бичмэл нотлох баримт, бусад мэдүүлэг, өөр бусад дүрс бичлэгийг үзүүлж мэдүүлэг авч болно гэдэг энэ зохицуулалтдаа нийцүүлээд дүрс бичлэгийг нь үзүүлэхээр аа энэ дүрс бичлэг үү гэж байгаад ярьдаг. Тэгээд энэ асуудлыг ярихаараа бас л зөрүүтэй байдлаар ярьдаг. Өөр өөрсдийнхөө өнцгөөс хэн нэгнийг хамгаалсан байдлаар, өөрөөр хэлбэл Б.Ж*************лыг өмөөрөөд байгаа юм шиг, эсвэл өөр хэн нэгнийг өмөөрөөд байгаа юм шиг, эсвэл хэн нэгэн зүйлийг ямар нэгэн зүйлийг нуугаад байгаа мэт ийм ойлгомжгүй мэдүүлгийг өгдөг. Мэдүүлгийн эх сурвалж гэдэг онолын хувьд бол тухайн мэдүүлэл хаанаас, хэнээс, ямар замаар үүссэн болохыг зааж байгаа үндэслэлийг тодруулахыг хэлээд байгаа юм. Гэтэл энэ мэдүүлгийн эх сурвалж болоод байгаа Б.Ж*************л гэж хүнийг яагаад шүүх хуралдаанд оролцуулсан бэ гэхээр Б.Ж*************л манай эхнэр зодчихлоо, би та нарыг яв гээ биз дээ гэж ярьсан гээд байдаг боловч өнөөдөр ийм асуудал болоогүй юм гэдгийг няцааж байгаагаараа мэдүүлгийн эх сурвалж өөрөө тодорхойгүй. Өөрөөр хэлбэл нүдээр харсан зүйлийг хэлээгүй. Дамжмал мэдээллийг бусад хэргийн гэрч нар ярьж байгаа. Тэгээд энэ мэдүүлгийг бас үнэлж дүгнэхдээ тухайн мэдүүлгийн хэрэгт хүрэлцээтэй байдал гэдэг энэ нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзах зайлшгүй шаардлагатай. Тодруулж хэлбэл н.Б**********лд 2024 оны 01 дүгээр сараас 10 дугаар сар хүртэл 4 удаагийн мэдүүлэг өгсөн байна. Түүнийг ингээд харьцуулаад үзэхээр нэг болон хоёрдугаар мэдүүлэгтээ тэрээр зодоон эхлэх үеийн нөхцөл байдлыг юу гэж ярьдаг вэ гэхээр н.Ж********л, н.Г*********а бид 3 тамхи татахаар гэрээс гарахад Н.С*******а ирсэн гэж ярьдаг. 3 болон 4 дүгээр мэдүүлэгтээ н.Ж********л, Г.Б**********н бид 3 ширээний хажууд хоол идээд сууж байхад Н.С*******а орж ирсэн гэж байгаа. Өөрөөр хэлбэл Н.С*******а орж ирэх үед гэрт байсан юм, эсвэл гадаа байсан юм уу гэдэг ийм эргэлзээтэй зөрүүтэй мэдүүлгийг өгдөг. Б.Ж*************лын үйлдлийг ярьдаг. Нэг болон хоёрдугаар мэдүүлэгтээ Б.Ж*************л Г.Б**********нд уурлаж яв гэж байсан, зодоон болоогүй, хальт маргалдсан гэж хэлдэг. Бичлэг гарч ирсэнтэй холбогдуулаад эхний мэдүүлгүүд дээр Б.Ж*************лын түрэмгий энэ зан авир бүтэхгүй байгаа, овилгогүй ааш араншинг нуун дарагдуулсан. Ямар учраас нуун дарагдуулах болов. Үнэхээр Г.Б*******ийг хамгаалъя гэж бодож байсан бол яагаад Б.Ж*************лын үйлдлийг зогсоохгүй байсан юм. Мөн Г.Б**********нгийн согтолтын талаар их уугаагүй, хэрэглээгүй байсан. Бид хоёр хамгийн гайгүй нь байсан гэж ярьдаг. Тэгсэн мөртлөө 3 болон 4 дүгээр мэдүүлэгтээ угаасаа халамцуу байсан болохоороо шууд уначихсан гэж хохирогчийн биеэ хамгаалах чадвар, согтолтын зэргийг өөр өөр байдлаар тодорхойлж ярьдаг. Мөн түүний гэмтэл учруулсан эсэхийн талаар ярьдаг. Нэг болон хоёрдугаар мэдүүлэгтээ нүүр, толгой руу нь өшиглөсөн. Тэгэхдээ би хаана нь хэдэн удаа өшиглөснийг мэдэхгүй гэдэг асуудлыг ярьснаа 3 болон 4 дүгээр мэдүүлэгтээ толгой, бөөр хэсэг рүү нь 2, 3 удаа өшиглөсөн гэж хэргийн хугацаа өнгөрөх тусам цохисон газрыг нарийвчлан нэмж ийм зөрүүтэй мэдүүлгийг өгч байгаа юм. Энэ мэт н.Б**********лд гэдэг хүний мэдүүлгүүд тогтвортой биш өөр өөр байдлаар мэдүүлэг өгч байна. Өөрөөр хэлбэл Б.Ж*************лын гаргасан түрэмгий үйлдлийн гэрчийг алгадсан хүмүүсийг хөөсөн энэ асуудлыг эхний мэдүүлэгтээ дурдаагүй найз нөхдийн холбоогоо давуу тал болгох ийм оролдлого хийсэн байна. Өөрөөр хэлбэл Н.С*******а руу энэ асуудлыг бүрэн чиглүүлж Б.Ж*************лыг хамгаалах гэсэн орлого гарсан байх магадлалтай. 4 дүгээр мэдүүлэгт 3 минут 3 секундийн бичлэгийг үзүүлсний дараа гэрч Б.Ж*************л намайг алгадсан, хөөж байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Түүнээс өмнө энэ хүн энэ талаар огт дурдаагүй. Энэ гэрч зөвхөн нотлох баримтаар нотлогдсон зүйлийг нь үнэнээр л бусад үйл явдлыг өөрт ашигтайгаар, эсвэл найздаа ашигтайгаар ярьдаг байж болзошгүйг харуулж байгаа юм. Ерөнхийд нь н.Б**********лдын мэдүүлэг бүрэн, үнэн зөв гэж үзэхэд хүндрэлтэй. Мэдүүлэгтээ ийм зөрүүтэй байдлаар мэдүүлэг өгсөн байна гэдгийг хийхийг хүсэж байна. Мөн хохирогч Г.Б**********н олон зүйлээр мэдүүлэг нь зөрж байна. Нэг болохоор мах хөшиглөсөн юм уу, нэг бол бууз хийсэн гээд, нэг болохоор бууз хийгээгүй, мах хөшиглөсөн гээд хоол хийсэн асуудлаараа зөрүүтэй ийм асуудал яриад байгаа. Яагаад энэ хүн мах хөшиглөсөн, хөшиглөөгүй гэдэг асуудлыг зөрүүтэй байдлаар яриад байна гэхээр магадгүй шалны цусны толбыг махны цус гэж гэдгийг батлах гэж ийнхүү өөрчлөөд байгаа ч юм шиг ийм байдлаар харагдах гээд байгаа юм. Анх 1 дүгээр мэдүүлэгтээ буюу 2024 оны 01 дүгээр сарын 2-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ өөр хүн гэмтэл учруулаагүй гэж мэдэгдсэн. Харин 2 дугаар мэдүүлэгтээ буюу 2025 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн мэдүүлэгтээ бичлэг үзээд Б. Ж********л нүүр лүү нь алгадсаныг хүлээн зөвшөөрч байгаа. Энэ хүн яагаад Б.Ж*************лын үйлдлийг нууж дарагдуулаад байна. Хохирогч, гэрч үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй гэж хууль сануулдаг. Энэ талаар өмнө нь удаа дараа гаргаж байсан хүсэлтүүддээ өмгөөлөгчийн зүгээс дурдаж, шүүх үүнийг хүлээж авч хэргийг прокурорт буцааж байсан гэдгийг дахин тодруулж хэлэхийг хүсэж байна. Н.С*******аг эхлээд танихгүй, анзаарах завдалгүй цохисон гэдэг мэдүүлгийг 1 дүгээр мэдүүлэгтээ хэлдэг бол 2 дугаар мэдүүлэгтээ хараад танина гэснээ одоо хараад танихгүй ч байж магадгүй гэх зэргээр ийм зөрүүтэй тогтворгүй байдлын мэдүүлгийг өгч байгаа нь өөрөө энэ хүний хэр асуудалд үнэн зөв хандаж байгаа вэ гэдэг харагдаж байгаа. Тэгэхээр бичлэгийн эх сурвалж энэ Б.Ж*************лыг хамгаалж байгаа үйлдэл, согтолтын зэрэг түүний энэ нөхцөл байдлуудад үндэслэж түүний мэдүүлгийг худал мэдүүлэг өгсөн байна гэж үзэх хангалттай нотлох баримт тогтоогдсон байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байгаа. Мөн Б.Ж*************лын мэдүүлэгт Н.С*******аг ирсэн шалтгааныг ярьдаг. Эхлээд Н.С*******а нэг мэдсэн чинь ирсэн байсан гэж ярьдаг. Мөн дахин мэдүүлэг өгөхдөө н.Б**********лд нар дээрэлхээд байхаар нь Н.С*******а руу мессеж бичиж, утсаар ярьж дуудсан гэдэг зөрүүтэй байдлаар мэдүүлэг өгдөг. Өөрийнх нь хувьд та нарыг яв гэж зөндөө хэлсэн гэхээс өөр зүйл дурдаагүй. Эхний мэдүүлэгтээ өөрийнхөө бусдын биед халдаад байгаа энэ асуудлаа ярьдаггүй. Гэтэл 2 дугаар мэдүүлэг дээр н.Г****г алгадаж н.Б******нгийн үснээс татаж түүнийг өшиглөсөн болохоо хүлээн зөвшөөрч байгаа. Өнөөдөр ч гэсэн энэ ямар учраас энэ хүмүүсийг хөөгөөд байсан асуудлаа тодорхой ярьсан. Энэ асуудлыг өмгөөлөгчийн зүгээс тодруулж сая хэлсэн. Хохирогчийн мэдүүлэг дээр Г.Б**********н зүгээр гараад явчихсан гэдэг ийм асуудлыг ярьдаг. 2 дугаар мэдүүлэгтээ бол шкафын урд газар уначихсан, Б.Ж*************л өөрөө дээрээс нь өшиглөж байсан энэ асуудлаа хэлдэг. Мөн би бол нэг жил 6 сарын хугацаанд угаасаа архи, согтууруулах ундааны зүйлийг маш их хэрэглэж байсан. Архи, согтууруулах ундааны нөлөө гараагүй ийм үед минь мэдүүлгээ өгч байсан. Шокийн байдалтай, эрүүл мэндийн хувьд шарталтын байдалтай байхад мэдүүлгээ хувьдаа өгч байсан учраас зарим нэг зүйлийг андуу ташаа өгсөн байхыг үгүйсгэхгүй. Өнөөдөр өгч байгаа мэдүүлэг бол үнэн зөв мэдүүлэг юм гэдгийг Б.Ж*************л тодорхой хэлж ярьж байгаа. Мөн н.Г********ын тухайд тухайн үед болсон үйл явдлыг бол би санахгүй, архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглээд тасралтын байдалтай байдаг байсан гэдэг ийм зүйл ярьж байгаа. Мөн түүний тухайн үед Н.С*******агийн хувийн байдалтай холбоотой ярьж байсан үйл баримтуудыг Б.Ж*************л өнөөдөр өөрөө үгүйсгэж нотолж ярьсан учраас энийг тал бүрээс нь харгалзаж үзээсэй гэж хүсэж байна. Мэдүүлгүүдээр ингээд дүгнээд харахаар миний үйлчлүүлэгчийн энэ хэрэгт гэм буруутай эсэх нь бүрэн дүүрэн нотлогдохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоох үүрэг, хуульд заасан бүх арга хэмжээг авах, яллах, цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх бүх нөхцөл байдлыг тогтоох үүрэг нь мөрдөгч, прокурорт байдаг бөгөөд энэхүү үүргээ хавтаст хэргийн материалын хүрээнд авсан боловч энэ мэдүүлгийн зөрүү гараагүй, эргэлзээтэй ийм нөхцөл байдал өнөөдрийг хүртэл байсаар байгаа. Мөн нотолбол зохих байдал буюу гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж, хэрхэн үйлдсэн юм бэ гэдэг энэ асуудал өнөөдөр тодорхойгүй ийм байдалтай байгаа. Энэ тохиолдолд яадаг вэ гэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч эсхүл энэ хуулийг тайлбарлахад эргэлзээ төрвөл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэн гэдэг ийм зарчим Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан. Энэ зарчимд заасны дагуу миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох бүрэн боломжтой ийм нөхцөл байдал харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтыг 2023 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 24 дугаартай Улсын Дээд шүүхийн тогтоолоор тайлбарласан. Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан гэж юуг хэлэх вэ гэдгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдал, түүнд шууд болон шууд бусаар ач холбогдолтой хамааралтай, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт тус тус заасан нотлох баримтын эх сурвалж дахь баримт мэдээллийг хуульд заасан үндэс журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн эсэх, хүрэлцээт байдлыг хангасан эсэхийг нэг бүрчлэн шалгаж тогтоосон байхыг хэлнэ гэж. Гэм буруутай гэдэгт гэмт хэргийн сэдэл, зорилго, гэм буруугийн хэлбэр болон гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоон тодорхойлоход үүссэн үндэслэл бүхий эргэлзээг хамааруулж үзнэ. Шүүгдэгчийн гэм буруутайг тогтоож буй нотлох баримтын эх сурвалж нь хангалттай хүрэлцэхүйц, эргэлзээгүй буюу үнэн бодит, хүлээн зөвшөөрөхүйц эсэхэд үүссэн эргэлзээ нь дээрх ойлголтод нэгэн адил хамаарна гэж тус тус тодорхой тайлбарлаж өгсөн байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйл, 16.5 дугаар зүйлийг зөв хэрэглэх албан ёсны тайлбарыг Монгол Улсын Дээд шүүхээс 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаартай тогтоолоороо тайлбарласан. Миний хувьд түрүүн мэдүүлгийн эх сурвалжийн талаар тайлбарласан. Гэрч, хохирогчийн мэдүүлгийг хэрхэн яаж үнэлэх вэ гэдэг талаар бас тодорхой тайлбарлаж хэлсэн. Гэрчийн мэдүүлгийг үнэн зөвийг үнэлэхдээ тэрээр хэргийн бусад оролцогчдоо садан төрөл юм уу, найз, нөхдийн гэх мэтээр хэрэгт хувийн сонирхолтой байж болох нөхцөл байдлын талаар сайтар нягталбал зохино гэж. Өөрөөр хэлбэл н.Б**********лд, н.Г*********а, Б.Ж*************л нар тухайн үед согтолттой байсан. Тухайн үед өөрсдийгөө энэ хэрэгт орооцолдох вий гэхээс урьдчилан сэргийлж, эмээж бас хэргийн бодит байдлын талаар өөр өөрөөр мэдүүлж байсан ийм нөхцөл байдлууд байдаг. Хохирогч өөрөө хэрхэн хэн, хаана, хэнд, хэрхэн яаж зодуулснаа мэддэггүй. Миний үйлчлүүлэгчийг нэг болохоор танина гэдэг, нэг болохоор одоо харвал танихгүй гэдэг. Өмссөн хувцасных нь талаар зөрүүтэй хэлдэг. Очсон зорилгынх нь талаар зөрүүтэй ярьдаг. Хоорондоо харилцаа холбоотой хүмүүс өөрсдөө тайлбарлаж байна. Бид хоёрт хэн хэнийгээ хардаж сэрдээд байх тийм шалтгаан нөхцөлтэй хүмүүс биш гэдэг. Миний үйлчлүүлэгчийн зүгээс ч хэлж байна. Тухайн үед Б.Ж*************л гэж хүн өглөөнөөс авхуулаад үхлээ, хатлаа гэдэг ийм юмыг ярьдаг. Одоо намайг хүмүүс зодоод байна гэдэг. Дараа нь очихгүй болохоор элдэв байдлаар хэлээд дарамт шахалт үзүүлдэг. Урьд өмнө нь бас өөр дээрээ бензин, тос асгаад өөртөө хохирол учруулах гээд айлгаж сүрдүүлээд хүчирхийллийн үйлдлүүд гаргаж байсан. Тухайн үед хамар хашааных нь эгч цагдаа дуудаж байсан. Энэ асуудлыг Б.Ж*************л өөрөө өнөөдөр тайлбарлаж. Би дарамт, шахалт үзүүлээд байдаг байх магадлалтай гэж шүүгчийг асуухад өөрөө хариулж байсан. Тухайн үедээ прокурорын асуултад бас Зөрчлийн хуулиар бас хариуцлага хүлээж байсан гэдэг ийм асуудлаа тодорхой хэлж мэдүүлж байна. Энэ нөхцөл байдалтай холбогдуулаад миний үйлчлүүлэгч дургүй газраа, дургүй хүн дээрээ очиж байгаа ийм үйлдлийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байгаа юм. Өөрөө тухайн өдрөө улсын чанартай олимпиадад түрүүлээд бас бэлтгээд зав чөлөөгүй байсан ийм нөхцөл байдлуудаа ярьж байгаа юм. Улсын Дээд шүүхийн тайлбар дээр энэ нөхцөл байдлыг анхаарахаас гадна гэрчийн ой тогтоолт, нүдний хараа, сонсгол, хэл яриа, нас согтуурал, мансуурал зэрэг дотоод шалтгаан мөн цаг агаар, хугацаа, бусдын дарамт шахалт, айдас хэмээх гаднын нөлөөллийн улмаас хэргийн байдлаа үнэн зөв илэрхийлэхэд саад учруулах нөхцөл байдал байгаа эсэхийг тал бүрээс нь шалган үзнэ гэдэг. Ийм нөхцөл байдлыг Улсын Дээд шүүхээс тайлбарласан. Хохирогч Г.Б**********нгийн ёс суртахуун, хувийн байдал, боловсрол мэргэжил энэ бүх зүйлүүд дээр үндэслээд харахаар энэ хүн ямар ч байсан энэ Н.С*******а гэж хүнийг гүтгээд үзье ээ гэдэг ийм байдлаар хандсан байх юм шиг ийм юм хэргийн материалыг харахаар харагдаж байгаа. Миний үйлчлүүлэгчийн хувьд хувийн байдлын тухайд өнөөдөр Монгол Улсын боловсролын салбарт 21 дэх жилдээ ажиллаж байгаа үндэсний шилдэг багш, аймаг, орон нутаг, улс оронд хүлээн зөвшөөрөгдсөн олон мянган шавь нарыг төрүүлж өсгөсөн. Тэр шавь нар нь өнөөдөр улс орондоо, салбар бүрдээ амжилт бүтээл гаргаад явж байгаа ийм хүн байгаа. Ёс суртахууны хувьд энэ хүн ийм үйлдэл гаргах боломжгүй гэдгийг хамт олны зүгээс Ёс зүйн хорооных нь дүгнэлт гарсан. Энэ бүх нөхцөл байдлуудыг анхаарч үзээсэй гэж хүсэж байгаа. Өөрөөр хэлбэл авсан гавьяа шагналтай холбоотой баримтуудыг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлж үзэх нөхцөл байдлаар гаргаж өгч байгаа баримт биш. Харин түүний ийм үйлдэл буюу гэмт хэргийн шинжтэй, хүний эрүүл мэндэд хохирол учруулдаг гэмт хэргийн шинжтэй үйлдлийг харгис балмад үйлдэл гаргадаг этгээд биш юм гэдгийг нотлох зорилгоор энэ баримтуудыг гаргаж өгч байгаа гэдгийг бас шүүх бүрэлдэхүүн онцгой анхаарч үзээсэй. Ийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар миний үйлчлүүлэгч Н.С*******аг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгөөч гэдэг байр суурийг гаргаж, түүнийгээ болбол дэмжиж оролцож байна...” гэх санал дүгнэлтийг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч Н.С*******а: .. өнөөдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бүх нөхцөл байдал, шүүхэд шинжлэн судалсан нотлох баримтуудаас харахад мөн гэрчийн мэдүүлэг зэргээс харахад бол миний гэм буруутай байдал тогтоогдсонгүй. Иймээс надад холбогдуулсан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, намайг цагаатгаж өгнө үү .. гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр нь: нотолбол зохих байдал буюу гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж, хэрхэн үйлдсэн юм бэ гэдэг энэ асуудал өнөөдөр тодорхойгүй ийм байдалтай байгаа. Энэ тохиолдолд яадаг вэ гэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч эсхүл энэ хуулийг тайлбарлахад эргэлзээ төрвөл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэн гэдэг ийм зарчим Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан. Энэ зарчимд заасны дагуу миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох бүрэн боломжтой ийм нөхцөл байдал харагдаж байгаа, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар миний үйлчлүүлэгч Н.С*******аг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгөөч.. Учир нь миний үйлчлүүлэгчийн буруутай гэдэг нь үгүйсгэгддэг ийм асуудал байдаг. Өөрөөр хэлбэл эх сурвалжаа зааж чадаагүй ийм олон мэдүүлгүүд байдаг. Тэр ч агуулгаараа гэрчийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг зөрүүтэй байна...” гэм буруугийн талаар тус тус мэтгэлцжээ.
Гэвч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлсэн гэрч нар болон шинжээчийн мэдүүлэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн мэтгэлцсэн байдал нь бүрэн няцаагдаж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Н.С*******а нь Хөвсгөл аймгийн Мөрөн сум 10 дугаар баг *****тоотод 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Г.Б**********нгийн бие эрх чөлөөнд халдан зодож, толгойн тус газарт нь олон удаа өшиглөсний улмаас биед нь дагз ясанд хугарал, хуйхан дор цус хуралт, баруун, зүүн зовхи, духны зөөлөн эдэд цус хуралт, няцралт, зүүн хацарт зулгаралт, эрүү болон дээд уруулд шарх гэмтэл учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байна гэж үзлээ.
Тодруулбал: шинжээч М.Б*****ийн өгсөн: “...Энэ гэмтэл нь хүний биеийн хүчээр цохих, өшиглөх, гартаа юм ярьж байгаад цохих үед үүснэ...Бичлэгт Б******нгийн толгойд хүрсэн зүйл алга байна. Толгойд хүрлээ гэж үзэхэд дээрх гэмтлийг авах хэмжээнд байгаа үйл явдал байхгүй байна...” гэх мэдүүлэг,
Мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн шинжээчээс мэдүүлэг авсан: ... 3 минут 03 секунтын бичлэгт Г.Б**********нгийн дагз ясанд үүссэн шугам хугарал, тархины хатуу хальсан дээр үүссэн цусан хураа гэмтлүүд үүсэх боломжгүй. Энэ бичлэгт эмэгтэйн үснээс нь хальт татсан, хальт хацар руу нь алгадсан л байна. Гавал тархинд хүнд зэргийн гэмтэл учрах үйлдэл болоогүй байна...” тэмдэглэл,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 46 дугаартай “Г.Б**********нгийн биед дагз ясанд хугарал, хуйхан дор цус хуралт, баруун, зүүн зовхи, духны зөөлөн эдэд цус хуралт, няцралт, зүүн хацарт зулгаралт, эрүү болон дээд уруулд шарх бүхий тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаандаа үүсгэгджээ.. гэх дүгнэлт,
Хохирогч Г.Б**********нгийн “Тэр өдөр жаахан архи гэрт нь ууж байгаад л орой нь гарах гэж байгаад эмэгтэй хүнд зодуулсан.. Эмэгтэй хүнд зодуулж байсан. Би хоол хийж дуусаад гэрээс шкабны урд гарах гээд зогсож байхад тэр эмэгтэй хүн орж ирээд шалан дээр унагааж байгаад гутлаараа өшиглөөд байсан..” гэх мэдүүлэг,
Гэрч З.П*******тын өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ** тоотод байрлах И********т хүнсний дэлгүүртээ сууж байтал 22 цагийн үед гаднаас нүд нь хавдсан цус нөжтэйгээ холилдсон эмэгтэй уйлсан орж ирээд цагдаа эмнэлэг дуудаад өгөөч гээд байхаар нь цагдаа дуудаж өгсөн..” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Ц*******ийн өгсөн: “... С*******аг Ж********л ахтай бол уулзаж, нөхөрлөж байсан гэдгийг бол мэднэ. ..Ж********л ахын утас руу залгаад ярьсан. Юу болсныг асуухад С*******а гэрт ирээд хамт байсан эмэгтэй гаднаас орж ирээд цохьчихсон гэж хэлсэн. Тэгээд нөгөө цохиулсан эмэгтэй эмнэлэгт байгаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Б*******дын өгсөн: “...21 цагийн үед Б******н бид нарт бууз жигнэж өгсөн тэгээд байж байтал С*******а орж ирээд Б******нг найз залуу болох Ж********лтай хардаад Б******нг цохиж унагаагаад нүүр толгой хэсэг рүү нь өшиглөөд байсан бид нар салгаад С*******аг гэрээс гаргаад явуулсан..” С*******а гэнэт л гараад ирсэн тэгээд л гэрт орж ирээд Б******нг гараараа цохиж унагаагаад тэгээд толгой руу нь өшиглөөд байсан.. ...Б******нгийн зүүн талын хацар хавдсан харагдаж байсан хамарнаас нь юм уу амнаас нь бол уу цус гарсан байсан. ..Ж********л. С*******а нар хоорондоо чатлаад л Б******нг хоол хийж байгааг нь хүртэл С*******ад харуулаад байсан. ...Б******нг дагуулаад явах гэж байтал С*******а орж ирээд л шууд Б******н рүү янхан минь. есөн шидийн хараал хэлээд гэрийн зүүн талд зогсож байхад нь толгой руу нь алгадаад цохиод газар унагаахад толгой руу нь өшиглөөд л байсан. Б******н бол эсэргүүцэл, үзүүлээгүй толгойгоо дараад л хэвтээд байхаар нь С*******аг би салгасан... С*******а л ирсэн ш дээ. С*******а гэдэг шууд орж ирээд шууд зодсон. Эхлээд Б******нг алгадаж унагаагаад л толгой, бөөр хэсэг рүү 2-3 удаа лав өшиглөсөн. Б******н хамар, хацраас нь цус л гараад байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Б*******дын өгсөн: ...Б******нг С*******а зодсоны дараа л Ж********л, Г********атай маргалдаад байсан. Ж********л явъя гээд байхад С*******а ирээд Б******нг зодчихлоо ш дээ л гээд байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Г********ын өгсөн: “...өглөө Б********лд ирээд Б******нг С*******а зодсон гэхээр нь би Б********лдод хандаж чи харж байсан юм бол яагаад салгадаггүй юм гэсэн чинь салгах завдалгүй орж ирээд л зодчихоод гараад явсан гээд байгаа юм үйл явдал хурдан болсон юм шиг байгаа юм. .. гэх мэдүүлэг
Гэрч Ц.О******ийн өгсөн: “...ямар ч байсан эмэгтэй хүн зодож байсныг санаж байна гэсэн. Тэгээд тэндээсээ гарч гүйгээд л дэлгүүрт очиж дуудлага өгүүлсэн гэсэн...” гэх мэдүүлэг, хэрэгт хавсарган ирүүлсэн 2 ширхэг сиди болон бусад баримтаар шүүгдэгч Н.С*******аг хохирогч Г.Б**********нгийн бие эрх чөлөөнд халдаж, зодон эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр нь Б.Ж*************л өнөөдөр өгч байгаа миний мэдүүлэг бол эрүүл саруул ухаанаар өгч байгаа мэдүүлэг юм. Би хууль сануулж байгаа шүүхийн өмнө үнэн зөвөөр мэдүүлэг өгөх үүргээ ухамсарлаж өнөөдөр мэдүүлгээ өгч байна гэдэг ийм асуудал ярьж байгаа. Болсон үйл явдлуудыг тодорхой ярьж байгаа. Тэгээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйл дээр мэдүүлэг гэдэг заалт байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-д мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж зааж өгсөн. Тэгтэл мэдүүлгийн эх сурвалж болж байгаа заалт нь юу вэ гэхээр н.Г*********а, н.Б**********лд нарын мэдүүлэгт Б.Ж*************лаас сонссон асуудлаа ярьдаг. Б.Ж*************л тэгж ярьж байсан. Н.С*******аг цохисон гэж тэгж ярьж байсан гэж. Гэтэл Б.Ж*************л өнөөдөр энэ мэдүүлгүүдийг бүгдийг нь үгүйсгэж байгаа юм..” гэж мэтгэлцсэн болно.
Гэрч нь Ж********л нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд эрүүгийн 2438000000023 дугаартай хэрэгт гэрчээр удаа дараа мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа мэдүүлэг өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтэй харьцуулж нотлох баримтын эх сурвалжаар мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг үнэлэх боломжтой гэж шүүхээс үзлээ.
Монгол Улсын дээд шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаартай тогтоолын: 1.10-т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй гэрчийн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй тул гэмт хэрэг үйлдэгдэх үед хэргийн газарт байснаас бусад гэрчээс мэдүүлэг авахдаа эх сурвалжийг заавал тодруулна...” гэж тайлбарласан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан байх боловч хохирогч Г.Б**********н, гэрч Б.Б*******д, Б.Г*****а, Б.Ц********ш нарын өгсөн мэдүүлэгт Б.Ж*************л нь шүүгдэгч Н.С*******аг хохирогч Г.Б**********нг зодсон гэж хэлсэн талаар ярьсан гэж мэдүүлсэн, мэдүүлгийн эх сурвалж нь Б.Ж*************лын өгсөн мэдүүлэг бус харин тухайн үйл баримт, гэмт хэрэг үйлдэгдэхэд цуг байсан, болсон үйл баримтыг гэрчилсэн мэдүүлэг гэж үзэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын дээд шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаартай тогтоолын: 1.11-т “гэрчийн мэдүүлгийн үнэн зөвийг үнэлэхдээ тэрээр хэргийн бусад оролцогчтой садан төрөл, найз нөхдийн гэх мэтээр хэрэгт хувийн сонирхолтой байж болох нөхцөл байдлыг сайтар нягталбал зохино... гэж тайлбарласан байх ба энэ хэрэгт гэрч Б.Ж*************л нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: Н.С*******атай дотно харилцаатай. С*******атай уулздаг болоод 5 жил орчим болж байна..” гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт “Н.С*******атай гэр бүлийн харилцаа байхгүй. Урьд хувийн харилцаатай байсан. 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойш харилцаагүй байгаа...” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэргээс үзэхэд гэрч Б.Ж*************лыг шүүгдэгч Н.С*******тай хувийн сонирхолтой байж болох нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг үнэлэх боломжгүй гэж үзлээ.
Тодруулбал: гэрч Б.Ж*************лын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: ....Манай гэрт Г********а, Б********лд, М*****а нартай архи ууж байхад эд нар намайг дээрэлхсэн байдал гаргаад байхаар нь С*******аг утсаар ярьж, мессеж бичиж дуудсан байсан. Би С*******аг ирэхийг мэдээд Б******нг гэрээсээ хөөсөн боловч очих газар байхгүй гээд явахгүй байсан. Би архи уугаад нэлээн согтсон байсан болсон явдлыг мэдэхгүй байна. Харин С*******а нь зурагтай холбогдсон комюьтерийн гарыг салгаж авах гэж байсныг л мэдэж байна. ..Харин С*******аг гэрийн хаалгаар бичлэг хийгээд байна ш дээ гэдгийг бол Б********лд надад хэлж байсан. Тэгээд би гэрээс гарсан чинь С*******а урд хашааны шланз машинтай айлын шланз машины дугуйны доогуур нь орсноо надаас нуугдаад байхаар нь би уулзах гэснээ яшиг гэж бодоод хараагүй юм шиг байж байгаад буцаад гэртээ орсон. нуугдахаар байхаар нь би уулзах гэснээ яшиг гэж бодоод хараагүй юм шиг байж байгаад буцаад гэртээ орсон. Гэртээ ороход Б******н гэрийн баруун талд зуухны тушаа хэвтэж байхаар нь яваач гэж чамайг зөндөө хэлээ биздээ гэж хэлээд хөл рүү нь нэг хапьт өшиглөсөн. Тэгсэн Б******н босож ирснээ явлаа, явлаа гээд гэрээс гарах үед чи зүгээр юм уу гэж асуухад зүгээр зүгээр гэж хэлээд гараад явсан. ..” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Ж*************лын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: “...Би С*******аг ирэхийг мэдээд Б******нг гэрээсээ хөөсөн боловч очих газар байхгүй гээд явахгүй байсан...С*******аг гэрийн хаалгаар бичлэг хийгээд байна ш дээ гэдгийг бол Б********лд надад хэлж байсан. Тэгээд би гэрээс гарсан чинь С*******а урд хашааны шланз машинтай айлын шланз машины дугуйны доогуур нь орсноо надаас нуугдаад байхаар нь би уулзах гэснээ яшиг гэж бодоод хараагүй юм шиг байж байгаад буцаад гэртээ орсон... Гэртээ ороход Б******н гэрийн баруун талд зуухны тушаа хэвтэж байхаар нь яваач гэж чамайг зөндөө хэлээ биздээ гэж хэлээд хөл рүү нь нэг хальт өшиглөсөн. Тэгсэн Б******н босож ирснээ явлаа, явлаа гээд гэрээс гарах үед чи зүгээр юм уу гэж асуухад зүгээр зүгээр гэж хэлээд гараад явсан...гэх мэдүүлэг,
Гэрч Б.Б*******дын өгсөн: “Б******нг С*******а зодсоны дараа л Ж********л, Г********атай маргалдаад байсан. Ж********л явий гээд байхад С*******а ирээд Б******нг зодчихлоо ш дээ л гээд байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Гантулгын өгсөн: ... Б********лд Ж********лын гэрт орж ирээд ярихдаа: Ж********л эсрэг талын орон дээр хэвтэж байхдаа: С*******а орж ирээд зодчихоод гараад явсан. Тэгээд та хоёр салгадаггүй юм уу гэсэн чинь: Б********лд салгахын завдалгүй С*******а зодчихоод явчихсан гэж хэлсэн. .. Тэгээд та хоёр салгадаггүй юм уу гэж асуухад: Ж********л салгахын завдалгүй Б******нг сандал дээр сууж байхад газар унагаад зодчихоод гараад явсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Ц**********ийн өгсөн: ... С*******аг Ж********л ахтай бол уулзаж, нөхөрлөж байсан гэдгийг бол мэднэ. ..Ж********л ахын утас руу залгаад ярьсан. Ярихад бол Ж********л согтуу байсан. Юу болсныг асуухад С*******а гэрт ирээд хамт байсан эмэгтэй гаднаас орж ирээд цохьчихсон гэж хэлсэн. Тэгээд нөгөө цохиулсан эмэгтэй эмнэлэгт байгаа...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Ж*************лын өгсөн: “...ямар ч байсан эмэгтэй хүн зодож байсныг санаж байна гэсэн. Тэгээд тэндээсээ гарч гүйгээд л дэлгүүрт очиж дуудлага өгүүлсэн..” гэх мэдүүлэг, ямар ч байсан эмэгтэй хүн зодож байсныг санаж байна гэсэн. Тэгээд тэндээсээ гарч гүйгээд л дэлгүүрт очиж дуудлага өгүүлсэн гэсэн...” гэх мэдүүлэг зэргээр гэрч Б.Ж*************лын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг үгүйсгэгдэж байх байна гэж үзлээ.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нь хохирогч нь Н.С*******аг эхлээд танихгүй, анзаарах завдалгүй цохисон гэдэг мэдүүлгийг 1 дүгээр мэдүүлэгтээ хэлдэг бол 2 дугаар мэдүүлэгтээ хараад танина гэснээ одоо хараад танихгүй ч байж магадгүй гэх зэргээр ийм зөрүүтэй тогтворгүй байдлын мэдүүлгийг өгч байгаа нь өөрөө энэ хүний хэр асуудалд үнэн зөв хандаж байгаа вэ гэдэг харагдаж байгаа. Тэгэхээр бичлэгийн эх сурвалж энэ Б.Ж*************лыг хамгаалж байгаа үйлдэл, согтолтын зэрэг түүний энэ нөхцөл байдлуудад үндэслэж түүний мэдүүлгийг худал мэдүүлэг өгсөн байна гэж үзэх хангалттай нотлох баримт тогтоогдсон байна...Мэдүүлгүүдээр ингээд дүгнээд харахаар миний үйлчлүүлэгчийн энэ хэрэгт гэм буруутай эсэх нь бүрэн дүүрэн нотлогдохгүй байна...” гэж мэтгэлцжээ.
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, ..., нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэсэн зохицуулалтын хүрээнд нотлох баримтыг шалгах, үнэлэх байдлаар, Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар хэргийн бодит байдлыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийх боломжтой байна гэж үзсэн болно.
Мөн Монгол Улсын дээд шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаартай тогтоолын: 1.15-т “Мэдүүлгийн агуулга, бүрэн дүүрэн байдал, зөрүү байгаа эсэхийг шинжлэн судалсны эцэст бусад нотлох баримтууд, тухайлбал бусад гэрч, яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлэгтэй харьцуулан үзэх замаар шалгана. Мэдүүлгийн нотлох баримтад тавигдах үндсэн шаардлага болох мэдээллийн үнэн зөв, бүрэн бөгөөд зөрүүгүй байдлыг хангах зорилгоор туршилт, үзлэг, шинжилгээ хийх, нэмж гэрч байцаах, нүүрэлдүүлэн байцаах зэрэг тодорхой ажиллагаануудыг явуулна....” гэж тайлбарласнаас үзвэл мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г.Б**********нгийн өгсөн: “...гэтэл миний урдаас нэг эмэгтэй хүн орж ирээд цохиж унагаагаад толгой руу өшиглөөд байсан би тэгээд нэг хэсэг ухаан алдсан хэсэг хэвтэж байгаад гэрээс гарч гүйгээд нэг дэлгүүр дээр очиж цагдаа эмнэлэг дуудаад өг гэж гуйсан тэгээд цагдаа ирэхээр нь намайг эмнэлэгт оруулаад өг гэж гуйж байснаа санаж байна. ..цохиж унагаагаад өшиглөөд байсан намайг дандаа толгой руу өшиглөөд байсан хэдэн удаа өшиглөж цохисныг нь мэдэхгүй байна би сүүлдээ ухаан алдсан ухаан ороод гэрээс гараад гүйж байснаа санаж байна...гэх мэдүүлэг,
хохирогч Г.Б**********нгийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр өгсөн: “...Тэр өдөр жаахан архи гэрт нь ууж байгаад л орой нь гарах гэж байгаад эмэгтэй хүнд зодуулсан. Нүүр ам аймар болчихсон тэндээс гараад гүйж, явахдаа дэлгүүрээс цагдаад дуудлага өгсөн. ..Эмнэлэгт очоод ухаан алдсан байх нэг мэдэхэд эмэгтэй дүү О********г сахиж байсан. Өглөө нь эмнэлэг дээр Ж********л ирж дүүтэй уулзахдаа манай эхнэр гар хүрсэн юм шиг байна лээ. Өөр хүнд зодуулаагүй. эмэгтэй хүнд зодуулж байсан. Би хоол хийж дуусаад гэрээс шкабны урд гарах гээд зогсож байхад тэр эмэгтэй хүн орж ирээд шалан дээр унагааж байгаад гутлаараа өшиглөөд байсан, авах юмгүй л өшиглөөд байсан. Уруул орчмоос цус гарсан байсан гээд уруулын зүүн доод хэсгийг баруун гараараа тэмтэрч үзээд энд оёдол тавиулсан. ..зодсон эмэгтэй намайг зодчихоод гэрээс гарч яваад утсаараа бичлэг хийсэн байсныг ямар ч байсан үзэж байсан. .. энэ бичлэг Зодуулсны дараах бичлэг байна. орон дээр сууж байгаад босож ирээд пиво ууж байгаа бичлэг нь газар зодуулаад хэвтэж байгаагаас өмнөх бичлэг үү? Эсхүл дараа болсон бичлэг үү гэж асуухад: Зодуулахаас өмнөх бичлэг байна. Ж********лыг алгадахад биед гэмтэл учраагүй... гэх удаа дараагийн мэдүүлэг нь тогтвортой тухайн үйл баримтыг гэрчилсэн гэрч Б.Б*******д, Б.Г*****а, Б.Ц******ш, Ц.О********г нарын өгсөн мэдүүлгийг хохирогч Г.Б**********нийн мэдүүлэгтэй харьцуулан үзэж хууль зүйн дүгнэлт хийхэд хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолбол зохих байдал бүрэн дүүрэн нотлогдсон гэж үзэх үндэслэлтэй, түүнчлэн мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гар утсанд үзлэг хийсэн: 03 минут 3 секунтын бичлэг нь хэзээ хийгдсэн цаг хугацааг харахад 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 21 цаг 24 минут 17 секунтэд хийгдсэн.. байсан..” гэх тэмдэглэл, мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гар утсанд үзлэг хийсэн: 01 минут 2 секунтын бичлэг нь хэзээ хийгдсэн цаг хугацааг харахад 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 21 цаг 55 минутад хийгдсэн байсан” гэх тэмдэглэл зэрэг нотлох баримтыг үнэлж дүгнэхэд шүүгдэгч Н.С*******аг 2023 оны 12 дугаар сарын 21 цаг 24 минутаас 21 цаг 55 минутын хооронд хохирогч Г.Б**********нгийн бие эрх чөлөөнд халдсан болох нь нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
Гэрч З.П*******тын өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ** тоотод байрлах И****т хүнсний дэлгүүртээ сууж байтал 22 цагийн үед гаднаас нүд нь хавдсан цус нөжтэйгээ холилдсон эмэгтэй уйлсан орж ирээд цагдаа эмнэлэг дуудаад өгөөч гээд байхаар нь цагдаа дуудаж өсгөн... гэх мэдүүлэг,
Гэрч Б.Б*******дын өгсөн: “...21 цагийн үед Б******н бид нарт бууз жигнэж өгсөн тэгээд байж байтал С*******а орж ирээд Б******нг найз залуу болох Ж********лтай хардаад Б******нг цохиж унагаагаад нүүр толгой хэсэг рүү нь өшиглөөд байсан бид нар салгаад С*******аг гэрээс гаргаад явуулсан. ..С*******а ирээд хаалгаар бичлэг хийж байсан Удалгүй Б******н босоод зугтаад гарсан би араас гараад хайгаад олоогүй тэгээд би гэр рүүгээ алхсаар байгаад харьсан. ...С*******а гэнэт л гараад ирсэн тэгээд л гэрт орж ирээд Б******нг гараараа цохиж унагаагаад тэгээд толгой руу нь өшиглөөд байсан.. ...Б******нгийн зүүн талын хацар хавдсан харагдаж байсан хамарнаас нь юм уу амнаас нь бол уу цус гарсан байсан. ..Ж********л. С*******а нар хоорондоо чатлаад л Б******нг хоол хийж байгааг нь хүртэл С*******ад харуулаад байсан. ...Б******нг дагуулаад явах гэж байтал С*******а орж ирээд л шууд Б******н лүү янхан минь. есөн шидийн хараал хэлээд гэрийн зүүн талд зогсож байхад нь толгой руу нь алгадаад цохиод газар унагаахад толгой руу нь өшиглөөд л байсан. Б******н бол эсэргүүцэл, үзүүлээгүй толгойгоо дараад л хэвтээд байхаар нь С*******аг би салгасан. ..С*******а шууд гэрээс гарснаа утасныхаа камерийг асаагаад бичлэг хийгээд байсан. Тэр бичлэгт Г********а зодоон болохоор сэрээд та нар чинь яагаад байгаа юм бэ гэж хэлэхэд Ж********л очиж зууралдаж аваад газар хэвтэж байсан Б******нгийн хөл хэсэг дээр уначихсан, тэрнээс тархи, толгой руу бол унаагүй. Угаасаа тэр бичлэгийг нь харахад хөл хавьцаа нь унаж байгаа нь харагдаж байна лээ. Тэгээд С*******а бичлэг хийж байгаад л яваад өгсөн. Би зуухны урд талд зогсоод харж байсан. Ж********л бид хоёр цуг гэрт харааж сууж л байсан. Зүүн талын хацар нь ямар ч байсан аймар хавдчихсан байсан. Тэгээд ямар ч байсан нүүр хэсэг нэлээн цус гоожсон байсан. Хамарны л цус гоожсон байсан байх. ....Энэ талаар тухайн үед яриагүй. Маргааш өглөө нь яагаад та танай авгай ирээд Б******нг зодчихвоо гэж асуухад Ж********л харин тийм учир зүггүй орж ирээд зодчихлоо ш дээ гэсэн зүйл ярьж байсан..” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Б*******дын 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн: “...Одоо тэр С*******а л ирсэн ш дээ. С*******а гэдэг шууд орж ирээд шууд зодсон. Эхлээд Б******нг алгадаж унагаагаад л толгой, бөөр хэсэг рүү 2-3 удаа лав өшиглөсөн. Б******н хамар, хацраас нь цус л гараад байсан. ...Тухайн үед Б******нг зодоход бол С*******а байна гэдгийг бол мэдэж байсан. Би С*******аг таниад чи яагаад наад хүнээ зодоод байгаа юм бэ, бид хоёр одоо явах гэж байна ш дээ гэж хэлэхэд дуугүй гарч яваад буцаж ирээд гар утсаараа хаалга онгойгоод бичлэг хийгээд байсан. Эсхүл хаалганы тотгоор ч бичлэг хийсэн байж магадгүй...Пяздаа минь, гичий минь л гээд байсан ш дээ. Б******н бол түүнийг эсэргүүцээгүй, С*******а нь алгадаад авахад л шууд газар уначихсан. Б******н угаасаа халамцуу байсан болохоор л шууд уначихсан.... С*******а Б******нг гэрийн ертөнцийн зүгээр баруун талд цохиж, зодсон тэгэхэд л хамар амнаас нь цус гараад хулдаас нь цус болсон байх. Их л хурдан болсон, орж ирээд л цохиж унагаагаад өшиглөөд гарсан.....С*******а орж ирээд шууд зодсон. Б******нг С*******а зодсоны дараа л Ж********л, Г********атай маргалдаад байсан. Ж********л явий гээд байхад С*******а ирээд Б******нг зодчихлоо ш дээ л гээд байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Б*******дын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: ..Маргааш өглөө нь машинаа авахаар Ж********лын гэрт ороход Г********а, Ж********л нар байсан. Би өчигдөр одоо юу боловоо гэж хэлэхэд Ж********л харин тийн С*******а гэдэг балай юм ирээд Б******нг зодчихсон байна гэж хэлэхээр нь харин тийн Б******н цагдаад мэдэгдээд бөөн асуудал үүссэн байна гэдгийг хэлсэн. ..Б******нг эмнэлгээс гарч ирэхэд нь уулзахад тэр эмэгтэй гэрээс гарах гэж байхад урдаас цохиж аваад унагахаар нь толгойгоо л хамгаалъя гэж бодоод толгойгоо дараад хэвтээд байсан гэж ярьсан. Тэгээд намайг 2-3 удаа толгой руу өшиглөөд л байсан, тэгээд мэдэхгүй болчихсон байсан гэж ярьж байсан. Тэр ёстой сонин хүүхэн бэ, зөв зүгээр байж байхад чинь тэр эмэгтэй намайг зодсон. Тэр эмэгтэйд гомдол гаргана, яаж олж уулзах уу гэсэн зүйл ярьж байсан... гэх мэдүүлэг,
Гэрч Б.Г********ын өгсөн: “...өглөө Б********лд ирээд Б******нг С*******а зодсон гэхээр нь би Б********лдод хандаж чи харж байсан юм бол яагаад салгадаггүй юм гэсэн чинь салгах завдалгүй орж ирээд л зодчихоод гараад явсан гээд байгаа юм үйл явдал хурдан болсон юм шиг байгаа юм. .. гэх мэдүүлэг
Гэрч Б.Г********ын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: ... Б********лд Ж********лын гэрт орж ирээд ярихдаа: Нөгөө хүүхэн чинь зодуулчихсан байна ш дээ. Ж********лынхаас гарч яваад Д*****нгийн гэрт оччихсон байна ш дээ гэж хэлсэн. Тэгээд хэн зодсоныг асуухад Ж********л эсрэг талын орон дээр хэвтэж байхдаа: С*******а орж ирээд зодчихоод гараад явсан. Тэгээд та хоёр салгадаггүй юм уу гэсэн чинь: Б********лд салгахын завдалгүй С*******а зодчихоод явчихсан гэж хэлсэн. ..С*******а гэрийн гаднаас бичлэг хийсэн байсан бичлэгийг манай эхнэр рүү явуулчихсан байсан. Тэгээд та хоёр салгадаггүй юм уу гэж асуухад: Ж********л салгахын завдалгүй Б******нг сандал дээр сууж байхад газар унагаад зодчихоод гараад явсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Ж*************лын өгсөн: “..нэг хүн орж ирээд Б******нг шиг л болсон Б********лд надад гэрийн хаалганы завсараар С*******а бичлэг хийгээд байна гэхээр нь харсан чинь С*******а бичлэг хийж байсан би С*******ад чи яах гээд бичлэг хийгээд байгаа юм бэ гэсэн чинь хашаанаас гараад явсан. ..Б********лд надад хэлэхдээ танай найз хүүхэн С*******а манай найз Б******нг цохилоо гээд над руу уурлаад байсан ...Б********лд бид хоёр Б******нгөөс чи зүгээр юм уу гэтэл зүгээр гээд гэрээс гарч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 тал/,
Гэрч Б.Ж*************лын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: “...Би С*******аг ирэхийг мэдээд Б******нг гэрээсээ хөөсөн боловч очих газар байхгүй гээд явахгүй байсан...С*******аг гэрийн хаалгаар бичлэг хийгээд байна ш дээ гэдгийг бол Б********лд надад хэлж байсан. Тэгээд би гэрээс гарсан чинь С*******а урд хашааны шланз машинтай айлын шланз машины дугуйны доогуур нь орсноо надаас нуугдаад байхаар нь би уулзах гэснээ яшиг гэж бодоод хараагүй юм шиг байж байгаад буцаад гэртээ орсон... Гэртээ ороход Б******н гэрийн баруун талд зуухны тушаа хэвтэж байхаар нь яваач гэж чамайг зөндөө хэлээ биздээ гэж хэлээд хөл рүү нь нэг хапьт өшиглөсөн. Тэгсэн Б******н босож ирснээ явлаа, явлаа гээд гэрээс гарах үед чи зүгээр юм уу гэж асуухад зүгээр зүгээр гэж хэлээд гараад явсан...
Гэрч Ц.О******ийн өгсөн: “...ямар ч байсан эмэгтэй хүн зодож байсныг санаж байна гэсэн. Тэгээд тэндээсээ гарч гүйгээд л дэлгүүрт очиж дуудлага өгүүлсэн гэсэн...гэх мэдүүлэг, хохирогч Г.Б**********нгийн хүнд зодуулсан эхний өдөр болон маргааш өдөр нь гэх тайлбар бүхий гэрэл зураг,
Гэрч Б.Ц********ийн өгсөн: “... С*******аг Ж********л ахтай бол уулзаж, нөхөрлөж байсан гэдгийг бол мэднэ. ..Ж********л ахын утас руу залгаад ярьсан. Ярихад бол Ж********л согтуу байсан. Юу болсныг асуухад С*******а гэрт ирээд хамт байсан эмэгтэй гаднаас орж ирээд цохьчихсон гэж хэлсэн. Тэгээд нөгөө цохиулсан эмэгтэй эмнэлэгт байгаа... гэх мэдүүлэг,
01 минут 02 секунтын бичлэгт С*******аг гэрээс гараад бичлэг хийгээд явсных нь дараа гэртээ эргэж ороод Б******нг яв гэж хэлээ биздээ гээд өшиглөсөн. Би буцаж ороод Г********а руу энэ хүүхнээ явуулсангүй гэж уурлахад Б********лд намайг салгаж байгаад түлээний хайрцаг давж унаж байгаа л бичлэг хийгдсэн байна...
Дээрх бичлэг нь цаг хугацаа үйл явдлын хувьд Г*******ыг алгадаж аваад орон дээр сууж байгаа нь эхэлж хийгдсэн бичлэг байна... гэх мэдүүлэг,
Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн газрын дэд ахлагч Ө.Э******ын 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн илтгэх хуудас /хх-ийн 6 тал/,
Мөрдөгчийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-9 тал/,
Мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гар утсанд үзлэг хийсэн: 03 минут 3 секунтын бичлэг нь хэзээ хийгдсэн цаг хугацааг харахад 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 21 цаг 24 минут 17 секунтэд хийгдсэн байсныг гар утсаар 4 кадр гэрэл зураг авав..” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
Мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гар утсанд үзлэг хийсэн: 01 минут 2 секунтын бичлэг нь хэзээ хийгдсэн цаг хугацааг харахад 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 21 цаг 55 минутад хийгдсэн байсныг гар утсаар 4 кадр гэрэл зураг авав..” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
Шинжээч М.Б********хийн өгсөн: “... Энэ гэмтэл нь хүний биеийн хүчээр цохих, өшиглөх, гартаа юм ярьж байгаад цохих үед үүснэ. дагз ясанд үүссэн шугам хугарал, тархины хатуу хальсан дээр үүссэн цусан хураа гэмтлүүд хэвтээ, босоо аль ч байрлалд үүссэж болно. ..Бичлэгт Б******нгийн толгойд хүрсэн зүйл алга байна. Толгойд хүрлээ гэж үзэхэд дээрх гэмтлийг авах хэмжээнд байгаа үйл явдал апга байна...” гэх мэдүүлэг,
Мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн шинжээчээс мэдүүлэг авсан: ... 3 минут 03 секунтын бичлэгт Г.Б**********нгийн дагз ясанд үүссэн шугам хугарал, тархины хатуу хальсан дээр үүссэн цусан хураа гэмтлүүд үүсэх боломжгүй. Энэ бичлэгт эмэгтэйн үснээс нь хальт татсан, хальт хацар руу нь алгадсан л байна. Гавал тархинд хүнд зэргийн гэмтэл учрах үйлдэл болоогүй байна. ..” тэмдэглэл,
Мөрдөгчийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн дүрс бичлэгт үзлэг хийсэн: Үзлэг хийж буй дүрс бичлэг хуулбарласан сиди нь 2023 оны 12 дугаар с арын 19-ний өдрийн 09 цаг 24 минут гэж бичигдсэн байсныг зургаар бэхжүүлэв...” тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Н.С*******аг хохирогч Г.Б**********нг зодож биед нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэл хангалттай нотлогдон тогтоогдсон, хэрэгт авагдсан дүгнэлтүүд нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэрч Б.Ж*************лын өгсөн мэдүүлэг нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн гэрч нарын өгсөн мэдүүлгээр үгүйсгэгдэж байх бөгөөд, энэ хэрэгт хохирогчийн удаа дараагийн өгсөн тогтвортой мэдүүлэг болон гэрч, шинжээч нарыг худал мэдүүлэг өгсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд шүүгдэгч Н.С*******а, түүний өмгөөлөгч Б.Манлайбаяр нарын гэм буруугийн талаарх дүгнэлт үгүйсгэгдэж байх тул шүүгдэгч Н.С*******аг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн байна гэж дүгнэлээ.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Г.Б**********н, иргэний нэхэмжлэгч Г.А*******а, гэрч Б.Г*****а, Б.Б*******д, Б.Ж*************л, Г.Ц*******ш, З.П*******т, Ц.О********г, Л.М******н нарын өгсөн мэдүүлэг, Хөвсгөл аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 46 дугаартай дүгнэлт /хх-ийн 46-47 тал/, шинжээч эмч М.Б********ийн мэдүүлэг өгсөн мэдүүлэг, хэрэгт хавсарган ирүүлсэн 2 ширхэг бичлэг бүхий сиди гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн газрын дэд ахлагч Ө.Э*********ын 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн илтгэх хуудас, мөрдөгчийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч Н.С*******агийн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Н.С*******а нь Хөвсгөл аймгийн Мөрөн сум 10 дугаар баг *** тоотод 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Г.Б**********нгийн бие эрх чөлөөнд халдан зодож, толгойн тус газарт нь олон удаа өшиглөсний улмаас биед нь дагз ясанд хугарал, хуйхан дор цус хуралт, баруун, зүүн зовхи, духны зөөлөн эдэд цус хуралт, няцралт, зүүн хацарт зулгаралт, эрүү болон дээд уруулд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Г.Б**********нгийн биед хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Н.С*******агийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Н.С*******агийн бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд ”санаатай”, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүнд хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Н.С*******аг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Н.С*******агийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Б**********нгийн эрүүл мэндэд хүнд хохирол хор уршиг учирсан болох нь Хөвсгөл аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 46 дугаартай дүгнэлт, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд хохирогч Г.Б**********н нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй.. эмчлүүлсэн, эм эмчилгээний зардалд 5.000.000 төгрөгийн төлбөрийг нэхэмжилж байна, цаашид толгойгоо дахин үзүүлэх шаардлагатай байна..” гэх мэдүүлэг, тайлбар гаргаж байх боловч шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэлийн баримтыг ирүүлээгүй, хэрэгт нотлох баримт авагдаагүй байх тул шүүгдэгч Н.С*******агаас хохирогч Г.Б**********н нь эм эмчилгээнд зарцуулсан 5.000.000 төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан байна.
Иргэний нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын газар нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 1.540.000 төгрөгийг шүүгдэгч Н.С*******агаас нэхэмжилж, хэрэгт холбогдох баримтыг хавсаргасан ирүүлсэн байх тул Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 1.540.000 төгрөгийг шүүгдэгч Н.С*******агаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн ******* дугаартай дансанд олгох нь зүйтэй байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Н.С*******агаас 1.540.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн **** дугаартай дансанд олгож, шүүгдэгч Н.С*******агаас хохирогч Г.Б**********н нь эм эмчилгээнд зарцуулсан 5.000.000 төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Н.С*******агийн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Н.С*******аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Э.Гэрэлтуяа гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Н.С*******агийн үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Шүүгдэгч Н.С*******а нь хэрэг хариуцах чадвартай. Шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан болон хохирогчид төлбөр төлөөгүй зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж шүүгдэгч Н.С*******аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар 20000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй. Шүүгдэгчээс гаргаж ирүүлсэн 2 ширхэг сиди-г хэргийн хамт хавсарган үлдээх, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол уг таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна...” гэх санал дүгнэлт,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “..Өөрийн үйлчлүүлэгчээ цагаатгуулъя гэдэг өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээж авалгүй гэм буруутайд тооцож улсын яллагчийн зүгээс торгох шийтгэл ноогдуулах саналыг гаргаж байна. Өмгөөлөгчийн хувьд болоод үйлчлүүлэгчийн хувьд энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Хуульд заасан эрхийн дагуу давж заалдаж гомдол гаргаад явах учир тусгайлан гаргах санал байхгүй...” гэх санал дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Н.С*******а нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн байдал/ зэргээс гадна шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндэрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, цалин орлого зэргийг харгалзан, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Н.С*******аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэлээ.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэх хугацааг 24 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Н.С*******а нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.С*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Хэрэгт хавсарган ирүүлсэн 2 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсгаргах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З********д овогт Н*******жийн С*******аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н*******жийн С*******аг 15.000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С*******ад оногдуулсан 15.000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялыг 24 /хорин дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С*******а нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Н.С*******ад оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Н.С*******агаас 1.540.000 /нэг сая таван зуун дөч/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн ******** дугаартай дансанд олгож, шүүгдэгч Н.С*******агаас хохирогч Г.Б**********н нь эм эмчилгээнд зарцуулсан 5.000.000 /таван сая/ төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Энэ хэрэгт шүүгдэгч Н.С*******а нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсарган ирүүлсэн 2 ширхэг Сидиг тус тус хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслах Д.Сонинбаярт даалгасугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.С*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН