Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 346

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ч.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

иргэдийн төлөөлөгч Ж.Гомбо,

Улсын яллагч Б.Долгион,

Шүүгдэгч М.Отгонжаргал, түүний өмгөөлөгч С.Сүхболд,

Шүүгдэгч М.Ерөөлт, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа,

Шүүгдэгч Б.Оюундулам, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа,

Хохирогч: Б.Алтанцэцэг, Д.Оюунгэрэл, Д.Жаргалсайхан, А.Цогт

Хохирогч: Н.Нэмэхбаяр, түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар,

Хохирогч: С.Лхагвабаатар, Ш.Батхүү, тэдний өмгөөлөгч Т.Урангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийж Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Таванханхар овогт Мавагийн Отгонжаргал, Элжигэд овгийн Бүдширийн Оюундулам, Боржигон овгийн Мягмарсүрэнгийн Ерөөлт нарт холбогдох эрүүгийн 21133597 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1984 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, олон улсын худалдааны менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эгч, хүргэн ах, 2 дүү, 2 охины хамт Дархан-Уул айгийн Дархан сумын 14 дүгээр баг, 1 хороолол 1а байр 101 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Таванханхар овогт Мавагийн Отгонжаргал /РД:ТЕ84052069/,

 

Монгол улсын иргэн, 1979 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 38 настай, дээд боловсролтой, үйлдвэрлэлийн дизайны мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, дүү нарын хамт Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 104-53 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэл үгүй, Боржигон овгийн Мягмарсүрэнгийн Ерөөлт /РД:ЧН79042516/,

 

Монгол улсын иргэн, 1980 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Ховд аймагт төрсөн, эмэгтэй, 37 настай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 ээж, ах нарын хамт Хан-Уул дүүрэг, 5 дугаар хороо Яармагийн 21-565 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэл үгүй, Элжигэд овгийн Бүдширийн Оюундулам /РД:ПЭ80042509/,

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/:

Яллагдагч М.Отгонжаргал нь давтан үйлдлээр:

1. 2011 оны 6 дугаар сард “хямд машин авч өгнө” гэж хуурч мэхлэн Г.Дамдинрагчаагаас Баянгол дүүрэгт байрлах Төмөр замын вокзалын хажуугийн зогсоол дээр 4,250,000 төгрөгийн залилан мэхлэж авсан,

2. 2011 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2011 оны 8 дугаар сарын хооронд “хямд машин авч өгнө” гэж хуурч мэхлэн Э.Туяацэцэгээс 3.700.000 төгрөгийг Дархан-Уул аймгаас өөрийн дансанд шилжүүлэн авч залилан мэхэлсэн, 

3. 2011 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр “хямд үнээр машин авч өгнө” гэж хуурч мэхлэн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 машины зогсоол дээр Л.Ганбатаас 14,000,000 төгрөгийг залилан мэхэлж авсан,

4. 2011 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр “хямд машин олж өгнө” гэж хуурч мэхлэн Д.Оюунгэрэлээс 9,000,000 төгрөгийг Хэнтий аймгаас шилжүүлэн залилан мэхэлж авсан,

5. 2011 оны 8 сард “хямд машин олж өгнө” гэж хуурч мэхлэн Ч.Очирбатаас Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 28,000,000 төгрөгийг залилан мэхэлж авсан,

6. 2011 оны 8 дугаар сарын 17-ноос 2011 оны 8 дугаар сарын 31-ний хооронд “гаалиас хямд машин олж өгнө” гэж хуурч мэхлэн Нэмэхбаяраас Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 машины зогсоол дээр 19,300,000 төгрөгийг залилан авсан,

7. 2011 оны 9 дүгээр сард Гермес төвийн орчим “хямд машин олж өгнө” гэж хуурч мэхлэн Д.Тамираас 13,000,000 төгрөгийг залилан авсан,

8. 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 01-ний хооронд “гаалиас хямдхан машин авч өгнө” гэж хуурч мэхлэн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкны салбараар 6 удаагийн шилжүүлгээр Л.Алтангэрэлээс нийт 55,858,000 төгрөгийг залилан авсан,

9. 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Ж.Цэвээндуламаас “гааль дээрээс хямдхан машинууд авч өгнө” гэж хуурч мэхлэн Худалдаа хөгжлийн банкны салбараар 1,050,000 төгрөг шилжүүлэн залилж авсан,

10. 2015 оны 5 дугаар сарын 30-наас 2015 оны 6 дугаар сарын 16-ны хооронд Ж.Баасанжаваас “гааль дээрээс хямдхан машинууд авч өгнө” гэж хуурч мэхлэн 12,250,000 төгрөг залилан авсан,

11. 2015 оны 3 дугаар сард Дархан-Уул аймагт “Япон улс руу гаргаж өгнө” гэж хуурч мэхлэн М.Ганбаатараас 2,950,000 төгрөг залилан авсан,

12. 2015 оны 3 сард Дархан-Уул аймагт “Япон улс руу гаргаж өгнө” гэж хуурч мэхлэн М.Сэлэнгээс 2,130,000 төгрөг залилан мэхлэж авсан,

13. 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 9 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд Б.Алтанцэцэгээс “группт оруулна, БНСУ-д эмчилгээнд явуулна” гэж хуурч мэхлэн 6.143.000 төгрөгийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт мобайл банкаар шилжүүлэн залилан мэхлэж авсан,

14. 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Дархан-Уул аймгийн Дархан суманд Б.Ганжигүүрээс “байрны хөнгөлөлттэй зээлэнд хамруулж өгнө” гэж хуурч мэхлэн 3,755,000 төгрөг залилан мэхлэн авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан,

 

Яллагдагч М.Отгонжаргал яллагдагч М.Ерөөлт нар бүлэглэн давтан үйлдлээр:

1. 2011 оны 8 дугаар сарын 27-ны өдөр, 2011 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр тус тус Г.Наранбаатарын эзэмшлийн Santа-fe маркийн 2 ширхэг автомашиныг “зарж өгнө” гэж хуурч мэхлэх аргаар К.Баатарчулуунаас залилан авч 56,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2011 оны 7 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд “хямд машин олж өгнө” гэж итгүүлэн Д.Жаргалсайханаас нийт 58,500,000 төгрөгийг залилан авсан,

3. 2011 оны 09 сард “гаалиас хямд машин авч өгнө” гэж хуурч мэхлэн Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт С.Лхагвабаатараас 28,000,000 төгрөгийг залилан авсан,

4. 2011 оны 7 дугаар сарын 31-ний өдөр “Оюу толгойн тендерт оруулж өгнө” гэж хуурч мэхлэн Г.Сарангэрэлээс Богд арын ХААН банкны хажууд 3,000,000 төгрөгийг залилан авсан,

5. 2011 оны 8 дугаар сарын 19-ний өдөр “Оюу толгой дугуйн тендер авч өгнө” гэж хуурч мэхлэн А.Өнөржаргалаас Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Сөүл центрийн гадаа 65,940,000 төгрөгийг залилан авсан,/хэрэгт итгэмжлэлийн дагуу А.Цогт хохирогчоор тогтоогдсон/

6. 2011 оны 8 дугаар сард “Тоёота Клугер маркын машин авч өгнө” гэж хуурч мэхлэн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 машины зогсоол дээр Ё.Болормаагаас 8,000,000 төгрөг залилан мэхлэж авсан,

7. 2011 оны 9 дүгээр сард “гаалиас хямд машин авч өгнө” гэж хуурч мэхлэн Я.Гансүхээс 18,000,000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Хүүхдийн 100 гэх газар залилан мэхлэж авсан,

8. “Оюу толгойн тендер авч өгнө” гэж хуурч мэхлэн Ш.Батхүүгээс 2011 оны 8 дугаар сард 4,500,000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт залилан мэхлэн авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан, 

 

Яллагдагч М.Отгонжаргал, яллагдагч Б.Оюундулам нар нь бүлэглэн давтан үйлдлээр:

1. 2011 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр “гаальд хураагдсан машиныг хямд гаргаж өгнө” гэж хуурч мэхлэн Хан-Уул дүүргийн АПУ компанийн байрны гадаа Б.Бат-Оргилоос 14.900.000 төгрөг залилан авсан.

2. 2011 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр “хямд машин авч өгнө” гэж хуурч мэхлэн С.Чимэгээгээс 6,700,000 төгрөг залилан мэхлэн авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан,

 

Яллагдагч М.Отгонжаргал, яллагдагч Б.Оюундулам, яллагдагч М.Ерөөлт нар нь бүлэглэн давтан үйлдлээр:

1. 2011 оны 7 дугаар сарын 08-наас 2011 оны 7 дугаар сарын 30-ны хооронд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт “гаалиас хямд машин авч өгнө” гэж хуурч мэхлэн Ш.Батхүүгээс 45.750.000 төгрөг залилан мэхлэн авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Отгонжаргал мэдүүлэхдээ: “2011 онд бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэргийг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед таньдаг гаалийн байцаагчтай яриад 2-3 машин гаргаж байсан ба Ерөөлт, Оюундулам нартай ярилцаад машин зарах ажлыг хийж эхэлсэн. Дээрх хүмүүсээс мөнгө авснаа хүлээн зөвшөөрнө” гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ерөөлт мэдүүлэхдээ: “Миний хувьд М.Отгонжаргалтай бүлэглэж бусдын мөнгийг нь авах зорилго байгаагүй. Би М.Отгонжаргалд итгээд бизнес хийж байна л гэж бодож байсан. М.Отгонжаргалд итгэх надад олон шалтгаан байсан. Намайг цагаатгах баримтуудын хувьд Отгонбаяр, Үржинбадам, Баярхүү нарын мэдүүлэг, тендерт оролцохоор бүрдүүлж байсан баримтууд байгаа. Дээрх хүмүүстэй М.Отгонжаргал намайг удаа дараа уулзуулж итгүүлж байсан. Балт гэдэг хүнээс байцаалт аваач гэхэд мөрдөн байцаагч тэр хүнээ өөрөө олоод ир гэсэн. Би найз нөхөддөө туслая гэсэн бодолтой байсан. Мөн зарим найз нөхөд маань надаар дамжуулалгүй өөрсдөө М.Отгонжаргалтай уулзсан байгаа. Болормаа, Гансүх, Тамир, Д.Жаргалсайхан нарын мэдүүлэг, утсаар ярьсан бичлэг, Ганбат, С.Лхагвабаатар нарын М.Отгонжаргалтай утсаар ярьсан бичлэг, М.Отгонжаргалын мэдүүлэг зэрэг баримтуудаас харахад намайг гэм буруугүйг нотлож байна гэж үзэж байгаа. Энэ хэргээс болж найз нөхөд маань хохирсонд харамсаж байна. Мөн яллах дүгнэлтэд бичигдсэн зарим хохирогч нарыг би танихгүй. Намайг Б.Оюундуламтай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна. Гэтэл би Б.Оюундуламыг таньдаггүй байсан. Б.Оюундуламыг би цагдаа дээр ирээд мэддэг болсон. Яллах дүгнэлтэнд бичигдсэн хохирогч Наранбаатарыг би танихгүй. Хохирогч Д.Жаргалсайхан мөнгө төгрөгөө яаж өгч, авсаныг би мэдэхгүй. С.Лхагвабаатар М.Отгонжаргалд 28 сая төгрөг өгсөнийг би цагдаа дээр шалгагдаж байхдаа мэдсэн. Болормаа 8 сая төгрөгөө М.Отгонжаргалтай ярьсан гэж хэлээд надаар дамжуулж өгсөн. Ш.Батхүү мөн М.Отгонжаргалтай хэрхэн мөнгөө өгч авсаныг мэдэхгүй байна. Яллах дүгнэлт байнга өөрчлөгдөөд байгааг ойлгохгүй байна. Надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Оюундулам мэдүүлэхдээ: “Би М.Отгонжаргалаас нэг ч төгрөг аваагүй. Тендерийн асуудлыг би мэдэхгүй. Ш.Батхүү гэдэг залууг би огт танихгүй. Шүүх дээр ирээд л мэддэг болсон. М.Отгонжаргалыг анх цагдаад өгсөн хүн нь би шүү дээ. Би 2011 онд хохирогчоор явж байсан. Яагаад гэвэл манай дүүгийн найз Чинбат гэдэг залуу М.Отгонжаргалд машин захисан байсан. М.Отгонжаргал манай ах гаальд ажилладаг гэж хэлсэн. М.Отгонжаргал Чинбатын мөнгийг аваагүй гэж гүтгэж байгаа. Давтан үйлдлээр гэж намайг буруутгаж байна. Би М.Ерөөлт гэдэг хүнийг танихгүй. Цагдаа дээр л харж байсан. Намайг ор үндэсгүй зүйлд буруутгаж байгааг ойлгохгүй байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Батхүү мэдүүлэхдээ: “Ерөөлт манай дүү гаалиас хямд машин гаргаж байна гээд машины жагсаалт гаргаж өгсний дагуу Отгонжаргалтай уулзсан. Ерөөлтөөс хэр найдвартай вэ гэхэд би өөрөө 2 машин захисан байгаа гэсэн тул чамд би мөнгийг нь өгье гэхэд чи өөрөө Отгонжаргалд өг гэсэн. Дараа нь 4.5 сая төгрөг зээлээч гэж Ерөөлт ярьсан. Тэгээд энэ 4.5 сая төгрөгийг машин захисан мөнгөнд оруулж тооцно шүү гэхэд Отгонжаргал за гэсэн ба орой нь Ерөөлт авсан гэж байсан. 50.750.000 өгсөн. 13.000.000 төгрөг буцааж авсан. 37.750.000 төгрөг нэхэмжилнэ” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цогт мэдүүлэхдээ: “Миний төрсөн ах Өнөржаргал М.Отгонжаргалд 65,900,000 төгрөг өгсөн. Тэгээд мөнгөө авч чадаагүй. С.Лхагвабаатарын ангийн хүүхэд нь М.Ерөөлт юм” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Лхагвабаатар мэдүүлэхдээ: “Ерөөлт Отгонжаргалыг уул уурхайн компанид ажилладаг гэж танилцуулсан ба хямд машин оруулж ирдэг гэсэн. Алион машин оруулж ирээд өгсөн гэсэн гэхээр нь итгэсэн. Мөн Бридж гөү гэдэг компани байхаар нь итгэсэн. Оюу толгойгоос тендер гаргаж өгч байгаа гээд жагсаалт харуулсан ба дугуйны тендерийг авахаар болсон ба Сөүл центерийн гадаа 3.0 сая төгрөг өгсөн. Нийтдээ 28.0 сая төгрөг өгсөн мөнгө аваагүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Оюунгэрэл мэдүүлэхдээ: “талийгаач дүү хамт ажилладаг менежер хүүхэн машин оруулдаг гэнэ гэхээр нь 5.0 сая төгрөг Отгонжаргал руу шилжүүлсэн. Хүүгийн найз Болорчулуун машин авахаар 4.0 сая төгрөг өгсөнийг нь бас шилжүүлж өгсөн. Тухайн үед хүүгийн найз мөнгөө нэхээд байхаар нь бид нар төлсөн. Хэрэгт мөнгөө өгсөн баримт байгаа ба 9.0 сая төгрөг нэхэмжилж байна. Мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд удаа дараа нааш цааш явсны унааны зардал 1.123.600 төгрөгийг бас нэхэмжилмээр байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Нэмэхбаяр мэдүүлэхдээ: “нөхөрийн дүү Отгонжаргалыг танидаг гээд биднийг танилцуулсан. 2011 оны 8 дугаар сард машины мөнгө 9.0 төгрөг өгсөн байсан. Отгонжаргал эмнэлэгт хэвтсэн гээд олон хоног алга болсон. Удалгүй 9 дүгээр сарын 26-ны өдөр машин чинь гарлаа нэмж 3 машин авах уу гэхээр нь мөнгө байхгүй гэхэд гааль руу орсон. Тэгээд удаж байгаад орой нь гарч ирээд хүнтэй яваад өгсөн. Тэгээд нөхөр лүү яриад 13.0 сая төгрөг өгөөд өөр машин авах уу гэхээр нь очиж үзэхэд Отгонжаргалын унаад яваад байдаг машин байхаар нь гаалиас гаргасан байна гэж бодоод мөнгө байхгүй гэхэд хүнээс зээлчих гэхээр нь бид нар хүнээс 10.300.000 төгрөг зээлээд өгөөд нийт 19.300.000 төгрөгөөр авахаар болсон. Тэгээд бичиг хийж өгөхдөө зээлээр өгч байгаа юм шигээр хийсэн байсан.

Уг машины нэрийг шилжүүлж өгнө гэсэн тул бид нар Батсүх гэж хүнд 20.0 сая төгрөгөөр зарсан. Тэр хүн машиныг жижиглээд зарсан гэсэн” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Жаргалсайхан мэдүүлэхдээ: “Би Ерөөлтийн багийн найз. Манай дүү хямд машин зарж байгаа гэхээр нь би машин захьсан. Мөн ах болон ахын найз нар мөнгө өгч машин захисан.

Тэр үед Оюунханд гэж эмэгтэй 32.0 сая төгрөгийн мурано машиныг 18.0 сая төгрөгөөр, Болормаа гэж хүн 13.0 сая төгрөгийн машиныг 7-8 сая төгрөгөөр аваад гаалиас гарч байсан болохоор нь би Отгонжаргалд итгэсэн. Олон хоног хүлээлгэсэн ба гарсан машинуудыг үзээдэх гэхээр нь 1000 машины зогсоол дээр очиж үздэг ба үнийг нь асуухаар зарж байгаа хүмүүс нь Отгонжаргал мэднэ гээд хэлдэггүй байсан. Нийтдээ би 58.500.000 төгрөг өгсөн” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Алтанцэцэг мэдүүлэхдээ:  “Баярмаа гэж хүн Отгонжаргалтай танилцуулсан. Манай нөхөр хавдарын эмнэлэгт үзүүлээд мөнгөгүй тул хагалгаанд орж чадахгүй болоод явж байсан ба Отгонжаргал би хавдарын эмч байна амрах гэж байгаа тул ор гаргаж өгнө, хагалгаанд оруулж өгнө гэсэн. Тэгээд удалгүй 2016 оны 8 дугаар сарын 05-нд ядуу хүнд эмнэлгээс хагалгааны төлбөр төлдөг юм байдаг тул та нар хураамжийн мөнгө гээд 175.000 төгрөг өг гэсэн. Тэгсэн манай нөхөр группэд оруулж өгч чадах уу гэхэд чадна гээд хэд хоногийн дараа эмч нарт мөнгө өгнө гээд мөнгө нэхсэн.

Хэд хоногийн дараа эмнэлэгээс Солонгос улсад 2 хүн хагалгаанд оруулна гэнэ танай хүнийг оруулж өгнө гээд мөнгө өг гэсэн. Тэгж байснаа эмнэлэгийн зүгээс өвчтэй хүмүүсийг байранд оруулж өгдөг юм та хоёрыг оруулаад өгье гэж байсан. Солонгос явахад визний мөнгө төлөх хэрэгтэй гэсэн. Бас танай нөхөрт машин өгнө гээд татварын хураамжийн мөнгө гээд удаа дараа мөнгө нэхээд байсан ба бид хүн тухай бүрд нь өгсөн. Отгонжаргал нь эмчийн дүрээр биднийг маш их дарамталж, загнадаг байсан. Бид Отгонжаргалд 6.143.000 төгрөг өгснөөс 750.000 төгрөг авсан. Үлдэх 5.393.000 төгрөгөө авмаар байна” гэв.

 

Хохирогч Д.Тамир байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “... М.Ерөөлт миний найз байгаа юм. Түүнтэй хамт Отгонжаргал гэх эмэгтэй дүү нь хааяа хамт явдаг байсан. Ингэж явж байхад Отгонжаргалтай танилцсан. Отгонжаргалын  талаар манай найз нөхдүүдийн дунд гаалиас хураагдсан машиныг хямдхан гаргаж өгдөг гэсэн яриа тарсан байсан бөгөөд энэ талаар асуухад Отгонжаргал нь надад Ганцог гэж таньдаг гаалийн байцаагч байгаа, тэрээр татвараа өгч чадаагүй хураагдсан машиныг хямд гаргаж өгдөг, түүнийг нь би зардаг юм гэсэн. Отгонжаргал 91973777 утсаар яриад та яг одоо гаалиар бууж байгаа Ланд-100 машин авах авах уу мөнгөө аваад хүрээд ир, хар өнгөтэй болох уу? гэсэн. Тэгэхээр нь би  унаж явсан машинаа  14.500.000 төгрөгөөр худалдаж мөнгөө аваад 13.000.000 төгрөгийг Отгонжаргалд иргэний үнэмлэхийн хамт өгсөн. Отгонжаргалаас 13.000.000 төгрөгөө нэхэмжилж байна” гэжээ /1 хавтас 28-29 хуудас/

 

Хохирогч С.Чимгээ байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “М.Отгонжаргалыг би таньдаггүй байсан. Манай эгч Оюунсүрэнгийн найз Оюундуламаар дамжуулан түүнийг 2011 оны 09 дүгээр сарын 20-оос эхэлж мэддэг болсон. Оюундулам нь манайд ирэхдээ манай найз эмэгтэй гааль дээр хураагдсан машинуудыг хямдхан гаргаж зардаг, машинууд их хямд үнээр найзад маань олддог юм гэж ярьж байсан. Тэгээд би Оюундуламд гайгүй шиг үнэтэй машин гарах нь уу мэдэж байгаарай гэж захиж байсан юм. 2011 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Оюундулам манай эгч бид 2-т машин гарчихлаа гэнэ, авах уу гэхээр нь тэгье гээд ах дүү нартайгаа ярилцаад гэр бүлүүддээ машин авъя гээд нийт 69.000.000 төгрөг болгоод өгсөн... Ингээд мөнгөө өгчихөөд хүлээж байтал 4 хоногийн дараа тоёота королла, гранд марк-2 машин өгсөн. Эдгээр машинууд гаалиар орж ирсэн машинууд байPсан. Машин өгөхдөө Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 1.000 машины зогсоол дээр очиж танихгүй ченжээс авч өгсөн.. Тэгээд би олон хүнээс машин авч өгнө гэж мөнгө авсаныг мэдээд нэхсээр байгаад  мөнгүүдээ авсан юм... эхлээд 23.000.000 төгрөгөөр нэг удаа, 13.000.000 төгрөг нэг удаа, 10.800.000 төгрөгөөр цувуулж өгсөөр одоо үлдэгдэл 7.200.000 төгрөг үлдээд байгаа юм. Мөн үүнээс 2 машин гаргуулсан 10.500.000 төгрөгөө хасч тооцоод одоо 7.200.000 төгрөг үлдээд байгаа. Үүнийхээ барьцаанд Отгонжаргалын ах Ерөөлтийн найз Жаргалсайхан нь сайн дураараа өөрийн “исузу бикхорн” машинаа надад барьцаанд тавьсан. …Отгонжаргалыг би таньдаггүй байсан, анх Оюундулам нь Отгонжаргалыг гаалиас хямд машин найдвартай гаргаж өгдөг, хэд хэдэн хүнд хямд автомашин гаргаж өгсөн гэхээр нь би Оюундуламд итгэж улмаар Отгонжаргалд мөнгөө өгч байсан. Ерөөлт , Оюундулам нар анхнаасаа  намайг мөнгө өгөх үеэс эхлээд л Отгонжаргалтай холбоотой байсан шүү дээ…” гэжээ /1 хав 31-32, 227 хуудас/

... би Отгонжаргалаас хохирлын 6,700,000 төгрөгөө нэхэмжилж байна../ 4 хав 86, 5 хав 113, 6 хав 227/

...Би Отгонжаргалаас 6,700,000 төгрөг авхын илүү зөрүү гээд байгаа мөнгийг Отгонжаргал өөрөө хариуцнаа... /7 хав 8/

 

Хохирогч К.Баатарчулуун мэдүүлэхдээ: “Би БГД-н 4 дүгээр хорооны нутагт байрлах 1000 автомашины зогсоол дээр автомашинууд зардаг юм. Отгонжаргалыг би 2011 оны 7 дугаар сарын 29-ны өдөр анх харж зүс мэддэг болсон. Тэгэхэд Отгонжаргал дээрх зогсоол дээр ирээд Баяраа гээд машин зардаг ахаас цагаан өнгийн Тоёота клугер машин худалдаж авч байсан. Түүнээс хойш тус зогсоол дээрээс хүмүүсээс олон тооны машин худалдаж авсан. Мөн надаас 2011 оны 8 дугаар сарын 12 өдөр 16,5 сая төгрөгөөр 2002 оны Хондо “Си Ар ви” маркийн мөнгөлөг өнгийн автомашин худалдаж авсан. Машинаа аваад Ерөөлт гээд ахаараа бариулаад гарсан. Отгонжаргалыг би хаана юу хийдгийг мэддэггүй боловч дандаа ирж машин худалдаж авдаг болохоор нь итгэлтэй, гайгүй хүн юм байна даа гэж боддог байсан.

2011.8.27 өдөр Отгонжаргал над дээр ирээд “чиний Санта Фе машиныг чинь зараад өгье, хүн авна гэж байна гэсэн. Тухайн үед надад Солонгосоос орж ирсэн, 2007 оны хар өнгөтэй Солонгосын Санта Фе маркийн автомашин байсан бөгөөд 28,500,000 төгрөгөөр би зарах гэж байсан юм. Отгонжаргал нь машиныг чинь Оросуудад зараад өгье гэхээр нь би итгээд машинаа гаалийн бичигтэй нь хамт аваад явсан. Тухайн үед Отгонжаргалтай хамт Ерөөлт, Жаргалсайхан гээд залуус хамт явсан. Отгонжаргалыг машин авах үед тэр нар байнга дагаж явдаг юм. Ингээд 5 хоногийн дараа Отгонжаргалд надруу яриад машиныг чинь авах хүний мөнгө нь ирэхгүй жаахан удаад байна, чи өшөө нэг ийм тод өнгөтэй гоё машин байна уу? гэхээр нь би цэнхэр өнгөтэй 2006 оны Санта фе маркийн машиныг би өөрөө түүний байгаа газар болох “Гурван гал” эмнэлэг дээр аваачиж өгсөн. Тэр машиныг би маргаашийн дотор зараад мөнгийг нь гаргаад өгье гэж аваад тэгээд сураггүй болсон. Намайг залгахаар утсаа ч авахгүй, өөрөө хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан. Хааяа 95952327 дугаарын утаснаас над руу Отгонжаргал яриад удахгүй мөнгийг чинь өгнө, болохгүй бол машиныг чинь аваачиж өгнө гэдэг байсан. 2011 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр миний машин хүний барьцаанд байгаа нь мэдэгдсэн. Миний машиныг мөнгөний барьцаанд тавьсан байсан. Миний машинууд нэг бүр нь 28 сая төгрөгийн үнэтэй” гэжээ. /1 хав 34 хуу/

Эд зүйлийн үнэлгээ /2 хав 43 хуу/

 

Хохирогч С.Лхагвабаатар байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:   “Ерөөлт “Оюу-толгой” уурхайд ханган нийлүүлэлт хийх хэд хэдэн ажил байна та хэдээс сонирхохгүй биз, манай дүүд “Оюу-толгой” -д хангамжийн албанд ажилладаг таньдаг хүн байгаа гэнэ гээд “Оюу-толгой”-д нийлүүлэх зүйлсийн жагсаалт гээд компьютер дээр бичсэн жагсаалт бүхий цаас харуулсан. “Оюу-толгой”-д машин механизмын дугуй нийлүүлэх ажил нь надад зүгээр санагдаад хэд хоногийн дараа Ерөөлтөд хэлж  Отгонжаргалтай уулзсан. 2011 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Өнөржаргал, түүний ээж Энхтуяа хамаатан Батжаргал болон манай найз Батхүү, Батзориг, Ерөөлт нар явж байсан. Энэ хүмүүсийн нүдэн дээр Отгонжаргал нь 65.900.000 төгрөг аваад “Сөүл бизнес центр” төв рүү бид 2 хамт орсон. 4 дүгээр давхарт гараад “Оюу-толгой” оффисын хаалганы гадаа ирээд би өөрөө мөнгөө аваад орно, намайг хүлээж бай, би мөнгөө өгөөд гэрээ хэзээ батлагдахыг мэдээд гараад ирье гэсэн. Ингээд Отгонжаргал тэнд 10-аад минут болоод хоосон гарч ирсэн.... Манай дүү Лхагвабатад 2011 оны 08 дугаар сард 4.500.000 төгрөгөөр “Тоёото аллион” маркийн машин авч өгсөн байхаар нь би итгэж Отгонжаргалд хямд машин олуулахаар 2011 оны 09 дүгээр сард  28.000.000 төгрөг өгсөн. Отгонжаргал нь анхнаасаа 4,5 сая төгрөгөөр машин гаргаж өгнө гэж амлаад уг машиныг гаргаж өгсөн болохоор тэр машиныг хаанаас хэдэн төгрөгөөр авсан нь чухал биш бөгөөд Отгонжаргал энэ асуудлаа өөрөө хариуцах ёстой. Анх би Ерөөлтөд л итгэж байсан ...” гэжээ /1 хав 36-37, 226 хуу/,

 

Хохирогч С.Лхагвабаатар мэдүүлэхдээ: “ ..анх санааг Ерөөлт хэлсэн, мөн надад автомашины жагсаалт үзүүлээд манай төрлийн Отгонжаргал ийм ийм төрлийн автомашин найдвартай гаргаж өгнө гээд байхаар нь би итгэсэн. Тухайн үед би Отгонжаргалыг огт таньдаггүй байсан. Отгонбаяр гэдэг залуу болохоор Ерөөлт, Отгонжаргал нартай байнга хамт явдаг байсан, би 1 удаа яагаад энэ машинууд гарахгүй удаад байна гэж Отгонбаяраас асуухад Отгонбаяр нь би Ганцогтой уулзаад энэ машинуудыг хурдлуулъя гэж хэлж байсан ба үнэн чанартай Ганцог гэдэг хүн огт байхгүй, зохиомол хүн бөгөөд анхнаасаа Ганцог гэх гаальд ажилладаг хүнийг таньдаг гэж худлаа хэлж үнэмшил төрүүлээд байсан болно.

...Иймээс би автомашинтай холбоотой 28,0 сая төгрөгөө нэхэмжилж байна. Харин тендертэй холбоотой 65,9 сая төгрөгийг Өнөржаргал нэхэмжлэх ёстой боловч Өнөржаргал нь Японд байнга амьдардаг, Монголд дүү Цогт нь байсан тул Цогт итгэмжлэлээр оролцох юм.

Ерөөлт оролцоогүй бол би Отгонжаргалд тэр их хэмжээний мөнгийг итгэж өгөхгүй шүү дээ, мөн 2011.09 сарын сүүлээр би Ерөөлтөөс мөнгөө буцааж авъя, аавын бие муу яаралтай эмчилгээнд явах боллоо гэхэд Ерөөлт удахгүй бүтнэ, гадагшаа явах хангалттай мөнгөтэй болно гэж хуурсаар байсан ба би аавыгаач алдсан, үүнд нь их харамсаж гомдож байна” гэжээ. /4 хав 9 хуу/

...би Отгонжаргалд нийтдээ 4 машин захиалж 28,0 сая төг өгсөнөөс нэгч төг буцааж аваагүй байгаа, иймд би одоо Отгонжаргал, Ерөөлт, Отгонбаяр нараас 28,0 сая төгрөгөө нэхэмжилж байна. /5 хав  16,18 хуу/

...Би Отгонжаргалд 4 машин захиж 28,000,000 төгрөгийг цувуулж өгсөн, Отгонжаргалд уг мөнгөнөөс нэгч төгрөгийн хохирол төлөөгүй байгаа../6 хав 226 хуу/

 

            Хохирогч Ш.Батхүү байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:  “Би Отгонжаргалыг 2011 оны 06 сараас эхэлж мэддэг болсон. Манай найз Ерөөлт нь  манай дүү гаалиас хямдхан машин гаргаж зарж байна гэж ярьсан. Уулзаж танилцаад өөрийнх нь хийж байгаа бизнесийн талаар асуухад би гаалиас ийм машин гаргах боломжтой гэж үзүүлсэн зүйл нь автомашины марк, төрөл, үйлдвэрлэсэн он, явсан км, зарах үнэ зэргийг жагсааж бичсэн 30-аад машины жагсаалт авсан. Ингээд би Ерөөлтөөс хэр найдвартай бол гэж асуухад би өөрөө 2 машин захисан байгаа гэхээр нь итгээд Отгонжаргалаас 2 ширхэг Лексус-470 нэг ширхэг, Ланд-100 маркийн машин авхуулахаар тохироод нийт үнийн дүнгийн 50 хувь 41.250.000 төгрөгийг Отгонжаргалын өөрийнх нь “ХААН” банкны данс руу 2011 оны 07 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлсэн.  Дараа нь нэмж /Ерөөлт зээл гэсний дагуу/ 4.500.000 төгрөг мөн Оюу  толгойн тендэр гэж 4.500.000 төгрөгийг Моннис цамхагийн гадаа нэмж нийтдээ 50.200.000 төгрөг өгсөн. Үүнээс 13.000.000 төгрөгийг Отгонжаргалаас эргүүлж авсан. Одоо үлдэгдэл 37.500.000 төгрөгөө нэхэмжилж байна. Отгонжаргалд би мөнгөө өгөхдөө Ерөөлтөд итгэж л мөнгөө өгсөн” гэжээ. /1 хав 39 хуу/

 

Хохирогч Ш.Батхүүгийн 5020772444 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулбар /1 хав 41-42 хуу/

...миний бие нийт 50,250,000 төг-ийг Отгонжаргал, Ерөөлт нарт өгсөнөөс 2011.8.20 өдөр 13,0 сая төгрөг буцааж авсан, одоо үлдэгдэл 37,250,000 төг-ний тооцоо байгаа ба уг мөнгийг би гол буруутай этгээд болох Ерөөлтөөс нэхэмжилнэ. /5 хав 19 хуу/

...Ш.Батхүү би 2011 оны 7 сард Ерөөлтийн зуучилсаны дагуу Отгонжаргалд Гаалиас хямд машин гаргаж өгнө гэсэн тул эхний ээлжинд 41,250,000 дараа нь Ерөөлт зээлэх нэрийдлээр 4,500,000 үүний дараа тендерийн нэрийдлээр дахин 4,500,000 төгрөгийг тус тус авсан болно.Эдгээр үйлдлүүд нь бүгд Ерөөлтийн оролцоо маш их байсан. Эхэлж танилцуулах, өөрөө машин захисан мэтээр худал ярьж итгэл төрүүлж байсан. Нийт хохирол 50,250,000 болсоноос 8 сард 13,000,000 төгрөгийг буцааж авсан болно. Үлдэгдэл хохирол 37,250,000 байна. Энэ хохирлыг хуулийн дагуу аль болох хурдан шийдэж хохирлыг барагдуулах тал дээр туслалцаа үзүүлж буруутай этгээдүүдэд тохирсон ял шийтгэлийг нь оногдуулж өгнө гэдэгт бүрэн найдаж байна. Маш их гомдолтой байна. Гэр бүл, сэтгэл санаа, эд хөрөнгийн маш өндөр дарамтыг сүүлийн 3 жил амсаж байна. Буруутай залилагч этгээдүүдээс Ерөөлт нь нэг өдөр ч цагдан хорих арга хэмжээ авагдаагүй маш их гайхаж байгаа болно../6 хав 73 хуу, 5 хав 109 хуу/  

 

Хохирогч Б.Бат-Оргил байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:  “2011 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Оюундулам над руу залгаад Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 1.000 машины зогсоол дээр  машин үз гэсэн. Тэр үед Отгонжаргал үүргэвч дүүрэн мөнгө надад харуулаад би хүнд худал ярьдаг хүн биш, машин авах гээд одоо гааль руу явах гэж байна, тэр машиныг авбал ав, дахиад ч хямдхан машин байгаа тоёота аллион маркийн машиныг 6.000.000 төгрөгөөр авбал аваарай гэсэн. Тэгээд би жаахан эргэлзсэн чинь хажуунаас Оюундулам наад хүн чинь найдвартай ямар ч асуудалгүй гэсэн. Би тэр өдрөө 2 машиныг нь авъя гээд 14.900.000 төгрөг тэр өдрөө бэлнээр Хан-уул дүүргийн АПУ компанийн хойд талын байрны гадаа өгсөн... Ерөөлт нь Гурван гал эмнэлгийн хажуу талын байрны гадаа намайг дагуулж очоод санта фей гээд 2006 оны гаалийн бичигтэй машин үзүүлээд мөнгийг чинь маргааш өглөө өгье, чи наад машинаа барьцаанд авч бай, гээд машины түлхүүрийг өгсөн.  Гэтэл дам дамаа хүний машин байсан. Маргааш нь Выставкагийн хажууд Ерөөлт надтай уулзаад бэлнээр 1 000 000 төгрөг өгсөн. Тэгээд үлдэгдлийг нь маргааш өгье гэсэн. Түүнээс хойш өдийг хүртэл мөнгийг маань өгөөгүй. Одоо 13.900.000 төгрөг нэхэмжилж байна” гэжээ. /1 хав 44-45 хуу/,

 

...Би Отгонжаргал, Оюундулам нарт нийт 14,900,000 төгрөг өгсөнөөс хойш 3 орчим хоногийн дараа 1,0 сая төгрөгийг нь Ерөөлтөөс буцааж авсан, мөн Отгонжаргалаас жил орчмын дараа 200,000 төгрөг надад өгсөн, тэгэхээр одоо үлдэгдэл 13,700,000 төгрөгөө нэхэмжилж байна.../4 хав 80 хуу/

 

...Оюундулам, Отгонжаргал, Ерөөлт нараас 13,650,000 төгрөг нэн яаралтай гаргуулж авмаар байна. /6 хав 72 хуу/

 

Гэрч С.Ганчимэг мэдүүлэхдээ: “..хүү маань М.Ерөөлт гэх хүнд машин авахуулахаар мөнгө өгөөд авч чадахгүй байгаа. Ерөөлт нь миний хүүд гаалиас хямд машин авч өгнө гэж залилж мөнгийг нь авсан юм байна лээ. Одоо хүү маань Ерөөлтөөс 13,9 сая төгрөгөө авч чадахгүй хохироод сууж байна. Хамгийн сүүлд нь Санта фей гээд машиныг 2 хоногийн дараа эргүүлж мөнгийг чинь өгнө гээд барьцаанд тавьсан байсан. Одоо энэ машин бидний эзэмшилд байгаа. Уг хэрэг маргаан шийдэгдэж дуустал бид хөдөлгөлгүй бүрэн бүтэн байдлыг хариуцаж хадгалж байх болно. Машин барьцаанд тавих үедээ Ерөөлт нь мөнгөтэй байсан байж миний хүүд мөнгийг нь эргүүлж өгөөгүй, өөр хүмүүст мөнгийг нь таарсан гэсэн” гэжээ. /1 хав 84 хуу/

 

Хохирогч Д.Оюунгэрэл байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:  “…би өөрийн дүү болох Отгонбаяраас эгчдээ хямдхан машин олж өгөхийг бодож байгаараа гээд захиж байсан юм. 2011 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр манай дүү Отгонбаяр над руу ярьж гайгүй хямдхан машин олдох юм шиг байна гэхээр нь 2011 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 17 цаг 30 минутын орчим Хэнтий аймгаас өөрийн дүү болох Отгонбаярт машин захиж “Хаан” банкаар мөнгөө 2 тасалж нийт 5.000.000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл манай дүү би мөнгийг нь Отгонжаргал гэдэг хүнд өгсөн машин чинь хэд хоногийн дараа бэлэн болно гэж байна гэж надад хэлсэн. Тэгээд хэлсэн хугацаанаас нэлээд өнгөрсөний дараа машинаа яасан бэ гэж дүү Отгонбаяраас асуухад Отгонжаргал гэдэг хүний утсыг надад өгсөн тэгээд би утас руу нь залгасан чинь утсаа авахгүй байж байгаад дараа нь холбогдох боломжгүй болсон. Би машин авахаар шилжүүлсэн 5.000.000 төгрөгөө нэхэмжилж байна. …талийгаач дүүгийн бие муудаад та ирж уулзаачээ гэж дуудуулахад хотод ирээд дүүтэйгээ уулзахад дүү маань та өөрийнхөө мөнгийг хүүгийнхээ мөнгөтэй Отгонжаргалаас нэхэмжлээрэй гэж хэлсэн ... би нийтдээ 9.000.000 төгрөгөөр хохирчихоод дээрээс нь удаа дараа наашаа ирж зардал гаргаж байна, иймд бүх хохиролоо Отгонжаргалаас гаргуулж авахыг хүсэж байна” гэжээ. /1 хав 47-48 хуу, 229 хуу/,

 

....Отгонжаргалаас 9,000,000 төгрөгийн хохирлоо нэхэмжилж байна. Мөн Хэнтий аймгаас Улаанбаатар хот руу удаа дараа ирж очсон автомашины шатахууны үнийг яаралтай гаргуулж өгнө үү.../7 хав 10 хуу/

.....Х.Оюунгэрэл миний бие хэргийн материалтай танилцлаа Отгонжаргалаас 5 сая төгрөгөө нэхэмжилж байна. Мөн 2011 оноос хойш дуудагдаж ирсэн ирж очсон замын зардал 330,000 төгрөгөө нэхэмжилж байна. Мөн хүү Батгэрэл нь Отгонжаргалд 4,000,000 төгрөг өгсөнийг нэхэмжилж байна. Отгонжаргал нь авсанаа хүлээн зөвшөөрдөг. /10 хав 210 хуу/

...Отгонжаргалд залилуулсан 5,000,000 төгрөгөө яаралтай гаргуулж авахыг хүсэж байна.

Болорчулууны биднээр дамжуулж машин захиалсан 4,000,000 төгрөгийг Отгонжаргал нь талийгаач Отгонбаярт өгсөн гэх боловч Отгонжаргалд үүнийг нотлох баримт байдаггүй юм. Хэрэв Отгонжаргал баримт гаргаж ирвэл уг мөнгийг нэхэмжлэхгүй. Харин баримтгүй тохиолдолд уг 4,000,000 төгрөгийг Отгонжаргалаас давхар нэхэмжлэх болно. /6 хав 78 хуу/

...Би нийт 9,0 сая төгрөгөөр хохирчихоод дээрээс нь удаа дараа наашаа ирж зардал гаргаж байна, иймд бүх хохирлоо Отгонжаргалаас гаргуулж авахыг хүсэж байна, гомдолтой байна... /6 хав 229 хуу/

Хохирлын баримт /6 хав 230,231 хуу/

 

Гэрч Т.Отгонбаяр мэдүүлэхдээ: “..би эгч Оюунгэрэлд хэлээд тэрээр Отгонжаргалаар машин авахуулъя гээд 5,000,000 төгрөг өгчихөөд байгаа. ..Миний хувьд Отгонжаргалаас ямар нэгэн авлага байхгүй, эгч маань машин авахаар 5,000,000 төгрөг өгсөн. Тэрийгээ өөрөө нэхэмжилнэ биз дээ. Мөнгийг нь бол би эгчээсээ аваад Отгонжаргалд өгсөн байгаа” /1 хав 77-78 хуу/

                                               

Хохирогч Я.Гансүх байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:  “...М.Ерөөлт миний багын найз байгаа юм. 2011 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Ерөөлт над руу яриад манай нэг хамаатны дүү гаальд ажилладаг хүнийг таньдаг тэр хүнээсээ  хямдхан  машин авдаг  юм  байна. Чи машин сонирхох уу гэхэд би ямар машин байгаа  юм  бэ гэхэд хар 2008 оны murano байна гээд би авахаар болсон. Маргааш нь би 18.000.000 төгрөгийг Ерөөлтөд өгч Ерөөлт миний нүдэн дээр Отгонжаргалд өгсөн. 2 хоногоос гарна гэтэл гараагүй тэр машин нь удаж гарна  гээд  2004 оны цэнхэр murano байна гээд би харъя гээд central tower-ын үүдэнд үзтэл тэр цэнхэр murano-г нь миний таньдаг Үржээ гээд хүн үзүүлчихээд 18.000.000 биш Отгонжаргал надаас 24.000.000 төгргөөр авч байгаа 24.000.000 төгрөгийн үнэтэй гээд яваад өгсөн. Ерөөлт Отгонжаргалд мөнгө өгөх үед л  би Отгонжаргалыг машин дотороос зүс харж байснаас биш түүнтэй харьцаж байгаагүй, Ерөөлт ах л анх Отгонжаргалыг манай дүү гэж итгүүлсэн, би Отгонжаргалд итгэж мөнгөө өгөөгүй,гол нь Ерөөлтөд итгэж мөнгөө өгсөн, ямар ч л гэсэн би Ерөөлтөөс мөнгөө нэхэмжилнэ...” гэжээ. /1 хав 51-52 хуу, 222 хуу/,

 

..Надад 18,0 сая төгрөгийн бодит хохирол учирсан тул би одоо уг 18,0 сая төгрөгөө нэхэмжилж байна... /4 хав 85 хуу/

...Би Отгонжаргал Ерөөлт нарт 18,0 сая төгрөгөө залилуулсан, иймд 18.0 сая төгрөгөө би Ерөөлтөөс нэхэмжилж байна.

Би Ерөөлтөөр дамжуулж 18,0 сая төгрөгийг өгсөнөөс хойш 2 хоногийн дараа Ерөөлтөөс 2,0 сая төгрөгийг хувиараа зээлж авснаас биш дээрх 18,0 сая төгрөгнөөс 2,0 сая төгрөгийг нь буцааж өгсөн юм бишээ.

Уг мөнгийг буцааж өгөх гэж байтал Отгонжаргал, Ерөөлт нарын залилан хийсэн асуудал үүссэн юм. Хэрвээ Ерөөлт уг 2,0 сая төгрөгийг одоо хохирлоос хасч тооцно гэж байгаа бол хамаа алга, ямарч гэсэн Ерөөлтөөс би хохирлын мөнгөө нэхэмжилнэ ..гэжээ. /6 хав 222 хуу, 5 хав 110 хуу/

 

Хохирогч Г.Сарангэрэл байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:  “М.Ерөөлт манай нөхөр А.Ганбатын багын найз нь байгаа юм. Тэгээд нөхрийнхөө хамт Ерөөлттэй 4 замын “Адмирал” бааранд уулзсан бөгөөд түүний дүү гэх Отгонжаргал гэдэг эмэгтэй бас нэг залуугийн хамт ирсэн. Отгонжаргал нь “Оюу Толгойн” бараа нийлүүлэлтийн нэрсийн жагсаалт үзүүлсэн. Отгонжаргал, Ерөөлт нар энэ багцуудыг урьдчилгаа 15.000.000 төгрөг өгөөд авчихсан, та хоёр эндээс сонгож байгаад нийлүүлэлт хийх боломжтой бараагаа сонгохгүй юу гэхээр нь нөхөр бид 2 компьютер болон дагалдах хэрэгсэлүүд, ор хөнжлийн даавуу нийлүүлэх тендэрийг нь сонгосон. Тэгээд 2011 оны 07 дугаар сарын 31-ний орой Отгонжаргалд 3.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Энэ мөнгийг Богд-Арын Хаан банкны хажууд өгсөн. Отгонжаргалаас 3.000.000 төгрөгөө нэхэмжилнэ, Отгонжаргал, Ерөөлтөд гомдолтой байна” гэжээ. /1 хав 54-55 хуу/,

...Ерөөлт, Отгонжаргал 2-оос нэхэмжлэх зүйл байхгүй../10 хав 213 хуу/

 

Хохирогч Л.Ганбат байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:  “Би ахтайгаа хамтран зах дээр машин зардаг юм. Ерөөлтийн дүү Отгонжаргал гэх эмэгтэй гаалиас хураагдсан машиныг хямдхан авч өгч байна гэж Жаргалсайхан хэлсэн.. Отгонжаргал би гаальд таньдаг байцаагч байгаа... би Тоёото клугер машин хэдэд гарах вэ гэсэн чинь 15.000.000 төгрөг гэхээр нь би авъя гээд 2011 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр вокзалын баруун талын 1.000 машины зогсоол дээр Жаргалсайханаар дамжуулж Отгонжаргалд 14.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Отгонжаргалд өгсөн 14.000.000 төгрөг нэхэмжилнэ” гэжээ. /1 хав 57-58, 221 хуу, 4 хав 82 хуу/,

 

...хамгийн анх 2011.8 сарын орчим БГД-н нутаг дэвсгэрт вокзалын баруун талд байрлах 1000 автомашины зогсоол дээр би 9,0 сая төгрөгөө Отгонжаргал, Отгонбаяр нарт өгсөн, тэр өдөртөө надад Тоёота клугер маркийн автомашиныг Отгонжаргал гаргаж өгсөн боловч уг машин нь ачилтын явцад гэмтсэн бололтой жолоочийн эсрэг талын хойд хаалга нь хонхойгоод сэвтсэн байхаар нь би уг машиныг Даа хүрээ зах дээр танихгүй ченжид 13,0 сая орчим төг-р зараад зөрүү 4,0 сая төг-ийг нь би Отгонжаргалд өгөөд би өөрийнхөө анх өгсөн 9,0 сая төг-г буцааж аваад уг 9,0 сая төгрөгөнд дээр өөрөөсөө 5,0 сая төг нэмж 14,0 сая төг болгоод “Тоёота клугер” маркийн машиныг захисан.

Тэгээд Отгонжаргал тэр өдөртөө надад Тоёота клугер маркийн машин гаргаж өгнө гэж байсан боловч өнөөдөртөө амжихаа болилоо, маргааш гаргаж өгнө гээд хойшлуулаад нэлээн хэд хоносны дараа Тоёота клугерын оронд надад Тоёота кроун маркийн автомашиныг Жаргалсайханаар дамжуулж надад өгөөд үүнийг зараадах гэж хэлүүлсэн байхаар нь би уг машиныг Даа хүрээ зах дээр 8,500,000 төгрөгөөр бусдад зараад уг 8,500,000 төгрөгийг Жаргалсайханаар дамжуулж өгсөн.

 ...Отгонжаргалд өгсөн 14,0 сая төгрөгөө төлүүлээд авчихвал гомдол санал гээд байх зүйлгүй.. /5 хав 21 хуу, 5 хав 111 хуу/

 

...Би Отгонжаргалд Рав-4 маркийн автомашин захиагүй, харин “Тоёота клугер” маркийн автомашин захисан боловч Отгонжаргал нь Тоёота клугер биш харин цагаан өнгийн “Тоёота кроун” маркийн машин ав гэхээр нь би уг машиныг авахгүй, харин энэ машиныг чинь ченжүүдэд зараад өгөе гэж хэлээд зарж өгч мөнгийг нь Отгонжаргалд өгсөн, тухайн үед Отгонжаргал уг “Тоёота кроун” маркийн автомашиныг хэдээр авсныг би мэдээгүй, Отгонжаргал ч өөрөө уг тоёота кроуныг 11,500,000 төгрөгөөр авсан гэж надад яриагүй. Отгонжаргалын яриад байгаа Ганбат нь ахдаа авч өгсөн гэх машин нь хамгийн анх Отгонжаргалын надад гаргаж өгсөн буруу талын хаалга нь сэвтэй “Тоёота клугер” маркийн автомашин шүү дээ. Иймээс л би Жаргалсайханаар дамжуулж Отгонжаргалд өгсөн 14,0 сая төгрөгөө нэхэмжлээд хохирогчоор оролцоод явж байгаа юм.

Би 2011.09 сард уг мөнгийг Жаргалсайханд БГД-н вокзалын баруун талд байрлах 1000 автомашины зогсоол дээр Жаргалсайханы машин дотор бэлнээр өгсөн. ...... Жаргалсайхан яг хэзээ Отгонжаргалд дамжуулж өгснийг би мэдэхгүй. Мөн Отгонжаргал үүнийг үгүйсгээд оронд нь машин өгсөн, бараг зөрүү мөнгө надаас гаргуулах ёстой гэх мэтээр яриад байдаг юм.

..би анх Жаргалсайханаар дамжуулж мөнгөө өгсөн, уг мөнгийг Отгонжаргал биш Жаргалсайхан надаас тоолж хүлээж авсан тул би эхний ээлжинд Жаргалсайханаас уг 14,0 сая төгрөгөө иргэний журмаар нэхэмжлэх хүсэлтэй байна. Харин Жаргалсайхан нь уг 14,0 сая төгрөгийг дам дамаа Отгонжаргалаас нэхэмжилж авна бизээ. Энэ талаар би Жаргалсайхантай уулзаж ярилцахад Жаргалсайхан зөвшөөрсөн болно гэжээ. /6 хав 221 хуу/

 

...Би удахгүй Солонгос улсруу гэрээгээр явах болсон учраас Жаргалсайханаас өөрийн 14,000,000 төгрөгийг нэхэмжлэх хүсэлтэй байна. Харин Жаргалсайхан уг 14 сая төгрөгийг Отгонжаргалаас гаргуулж авна биз гэж бодож байна өөр зүйлгүй /7 хав 2 хуу/

 

Хохирогч Ё.Болормаа байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:  “Миний нөхөр Энхбаясгалангийн багын найз Ерөөлтөөр дамжуулан Отгонжаргалтай танилцсан honda CRV гэдэг машин 6.000.000 төгрөг гэж байхаар нь тэр машиныг захиад өөрсдөд байсан 6.000.000 төгрөгөө 2011 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Отгонжаргалд өгсөн. Ингээд 2011 оны 08 дугаар сарын эхээр мөнгөлөг саарал өнгөтэй “Хонда Си Ар Ви” машин Баянгол дүүргийн 4 дүгээр хороо вокзалын баруун талын 1000-ын зогсоол дээрээс гаргаж өгсөн... үүний дараахан нөхөр бид 2 тэр жагсаалтаас нь харж байгаад “Тоёота клугер” автомашин 8.000.000 төгрөг гэсэн байхаар нь тэр машиныг авъя гэж Отгонжаргалд хэлэхэд авч болноо 8.000.000 төгрөг гаргаад өгье, удахгүй гаргаж өгнө, мөнгөө урьдчилж өг гэхээр нь би нөхөр Энхбаясгалангаар Хаан банкнаас цалингийн зээл авахуулаад 8.000.000 төгрөгийг Ерөөлтөөр дамжуулан Отгонжаргалд 2011 оны 08 дугаар сарын эхээр өгсөн… Одоо би 8.000.000 төгрөгөө нэхэмжилж байна” гэжээ. /1 хав 60-61 хуу/,

 

...Миний үндсэн төлбөр болох 8,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... /4 хав 81 хуу, 5 хав 112 хуу, 7 хав 14 хуу/...Би бодит хохирол болох 8,0 сая төгрөгөө гаргуулж авахыг хүсэж байна, би хохиролд нэг төгрөг аваагүй байгаа. Анх Отгонжаргалыг хямдхан автомашин гаргаж өгдөг талаарх бүх яриа болон тохироог би Ерөөлттэй хийсэн болохоор Ерөөлт нь оролцоотой гэж үзэж байна. Иймд хохирлоо яаралтай гаргуулж авахыг хүсэж байна, гомдолтой байна, өөр зүйлгүй гэжээ. /6 хав 220 хуу/

           

Хохирогч Э.Туяацэцэг байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “Би альфа fitness center-т 2011 оны 05 угаар сарын 11-ний өдөр урьдчилгаа 2.500.000 төгрөгийг эхний ээлжинд аваад 14 хоногийн дараа машин Отгонжаргалтай уулзаад “Тоёото chaser” машин хэдээр гарах вэ гэсэн чинь 5.000.000 төгрөгөөр авч өгнө, буугаад өгөхдөө үлдэгдэл мөнгийг авна гэсэн. Тэгээд би тэр өдрөө Дархан хот руу яваад орой нь Хаан банкаар Отгонжаргалын данс руу 2.500.000 төгрөг шилжүүлсэн. Отгонжаргал 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдөр яриад машин чинь гааль дээр бэлэн болчихлоо үлдэгдэл мөнгөө шилжүүл гэхээр нь тэр өдрөө 1.200.000 төгрөгөө шилжүүлсэн...2011 оны 08 дугаар сарын эхээр би Улаанбаатар хот орж Отгонжаргалтай уулзаж машин яагаад өгөхгүй байгаа юм бэ гэсэн чинь машин чинь  бараг бэлэн болсон үлдэгдэл мөнгөө өг гэхээр нь би өөрт нь 1.300.000 төгрөг бэлнээр өгсөн. Отгонжаргалаас 5.000.000 төгрөг нэхэмжилж байна” гэжээ. /1 хав 63-64 хуу/,

...Хохирогч Э.Туяацэцэг 2011 оны 6 дугаар сарын 21-ний өдөр шүүгдэгч М.Отгонжаргалд 1,200,000 төгрөг төлсөн баримт, 2011 оны 5 дугаар сарын 11-ний өдөр М.Отгонжаргалд 2,500,000 төгрөг төлсөн баримт /1 хав 23 хуу/

..Отгонжаргалаас 3,700,000 төгрөгөө яаралтай гаргуулж авахыг хүсэж байна. Миний хохирлыг барагдуулахгүй бол маш гомдолтой /4 хав 83-84 хуу, 5 хав 107 хуу/

 

Гэрч Б.Ганзориг мэдүүлэхдээ: “..Отгонжаргал эгч манай компани машинаа хямдхан зарж байгаа гээд байна, хямдхан машин авах хүн байна уу? гэж байна гэхээр нь би найз Дэлгэрдалайд энэ талаар хэлсэн чинь Отгонжаргалтай Дэлгэрдалайн ээж Туяацэцэг эгч Отгонжаргалаас хаанаас яаж машин оруулж ирдэг талаар нь асууж байгаад түүнд мөнгө өгч машин захьсан юм..” гэжээ. /1 хав 71-72 хуу/

 

Хохирогч Н.Нэмэхбаяр байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:  “…2011 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Отгонжаргалаас CRV, клугер, Rav-4 гэсэн 3 машин  авахаар  урьдчилгаанд 6.000.000 төгрөг hermes center-н үүдэнд өгсөн. 2-3 хоногийн дараа  1000 машины зогсоолын гадаа үлдэгдэл  22.000.000 төгрөг нэмж өгсөн. Дараа нь  honda CRV-г ярьсанаасаа 4.000.000 төгрөг нэмж авсан. toyota клугер машиныг мөн 5.000.000 төгрөг нэмж 15.000.000 төгрөгт авсан. Ингээд Отгонжаргалд нийт 37.000.000 төгрөг өгөөд 15.000.000 төгрөгөнд клугер, 13.000.000 төгрөгөнд “CRV” машин авсан... тэгээд манай нөхөр Отгонжаргалтай уулзахад “Santafe” машин өгөөд 15.000.000 төгрөг өгчих, мөнгийг чинь өгч чадахгүй бол энэ машиныг нэр дээр чинь шилжүүлээд өгье гэсэн байсан. Маргааш нөхөр бид 2 ярилцаад Отгонжаргалд 10.300.000 төгрөг өгөөд хар “santafe” машиныг нь гаалийн бичиг, түлхүүртэй нь авсан. Ерөөлт нь машиныг 15.000.000 төгрөгөөр гаалиас гаргасан машин байгаа юм, минийх боловч хүний нэр дээр байгаа гэсэн. Мөнгийг маань эргүүлж өгч чадахгүй бол машины нэрийг шилжүүлж өгнө гэсэн” гэжээ. /1 хав 66 хуу/,

...Батсүхд барьцаанд тавьсан Саната Фэ машиныг өмгөөлөгч болон миний хүсэлтийг харгалзан үзэж миний нэр дээр шилжүүлж өгнө үү .../7 хав 9 хуу/

 

Хохирогч Ч.Очирбат байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:  “...Отгонжаргал гааль дээр ирсэн хямдхан машин байна гэдэг байсан. Над руу мэйлээр зөндөө машины танилцуулга явуулсан. Ингээд би ах дүү нараасаа нийтдээ 31.000.000 төгрөг аваад Отгонжаргалд 2011 оны 08 дугаар сард 4 тасалж өгсөн. Нэг удаа өгөхдөө  5029676843 дансаар өгч байсан 3 ширхэг Lexus машин захиж дээрх мөнгийг өгсөн. Нэг цагаан өнгөтэй гаалиас орж ирсэн тоёота клугер машин 11 000 000 төгрөгт бодож өгсөн. Би одоо Отгонжаргалаас 7.650.000 төгрөгийг гаргуулж авах тооцоотой байгаа ч гэсэн Отгонжаргалаас нэмж 5.000.000 төгрөг нэхэмжилж байна. Отгонжаргал надад Ерөөлт гэж хамаатныхаа хүний талаар дурсдаг байсан. Гэхдээ би тэр хүнтэй уулзаж байгаагүй, Ерөөлт гаалиас машин оруулж гаргах асуудлыг зохицуулдаг хүн нь гэж Отгонжаргал надад хэлж байсан. Мөн Отгонжаргал нь Бридж Гөү ХХК-нд ажилладаг, Хятадын компаниас Монголын компанид сэлбэг нийлүүлэх гэрээ байгуулж байгаа, тэрэнд туслаач гээд гэрээний нөхцлийн талаар асууж байсныг санаж байна...”  гэжээ. /2 хав 18 хуу, 223 хуу/,

“...Одоо Отгонжаргалаас үлдэгдэл 7,650,000 төгрөгийг гаргуулж авах тооцоотой байгаа ч гэсэн би Отгонжаргалаас нэмж 5,0 сая төгрөг нэхэмжилж байна...” /6 хав 223 хуу/

 

Хохирогч Г.Дамдинрагчаа байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:  “... 2011 оны 06 дугаар сарын дундуур нэг эмэгтэй хүн миний гар утас руу залгаад би “Бридж” компани ерөнхий менежер Отгонжаргал гэдэг хүн байна уулзаадхая гэхээр нь бид цаг тохирч уулзсан. Чиний захисан машин одоо бууж байна авах уу гэхээр нь авъя гэсэн чинь урьдчилгаа өг гэхээр нь тэр өдөртөө гэрээсээ 2.900.000 төгрөг гаргаж Отгонжаргалд өгсөн. Отгонжаргал машин чинь жаахан удчихлаа чи дахиад мөнгө нэмж өгөх боломжтой юу гэхээр нь би 690.000 төгрөг өгсөн... нэг сар орчимын дараа Отгонжаргал руу ярихад вокзалын хажуу талын 1000 машины зогсоол дээр хүрээд ир гэсэн. Тэнд Отгонжаргал намайг тосож аваад Баяраа гэх машин зардаг хүнтэй уулзуулаад “тоёота аллион” гэдэг машин сонгосон. Тэгсэн чинь Отгонжаргал энэ машиныг чамд удахгүй гаргаж өгнө мөнгө нэмээд өгчих гэхээр нь би тэр дороо өөрт байсан 660.000 төгрөгөө өгсөн. Нийтдээ 4.250.000 төгрөг нэхэмжилж байна” гэжээ /2 хав 23-24 хуу/,

 

Хохирогч Д.Жаргалсайхан байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “…Би Отгонжаргалд 2011 оны 07 дугаар сарын эхээр 13 750 000 төгрөгийг МУБИС-ийн урд уулзаж өгсөн. 27.500.000 төгрөгт Ланд 105 машин гаргаж өгнө гэж Отгонжаргал хэлсэн юм. Дараа нь 10.000.000 төгрөг, “Toyota crown” гэдэг машин гааль дээр буучихсан байна мөнгөө өгөөд л авахад болно гэхээр нь 5.000.000 төгрөгийг 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр өгсөн. 2011 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 2 Rav-4 машин бэлэн гарчихсан байгаа, мөнгө олоодох гэхээр нь хүнээс би 16.000.000 төгрөг аваад өгсөн. Үүнээс өмнө нь 13.750.000 төгрөг өгсөн байсан. 2011 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр машинууд буулгахад мөнгө хэрэгтэй байна, мөнгө олоодох гэхээр нь 10.000.000 төгрөг олж өгсөн. Нийтдээ би 58.500.000 төгрөг өгчихсөн байсан.  58.500.000 төгрөгөө нэхэмжлэнэ..” гэжээ. /2 хав 20-21 хуу/,

...би Отгонжаргалд машин захиж нийтдээ 58,500,000 төгрөг өгсөн бөгөөд явцын дунд нэгч төгрөг буцааж аваагүй, одоо эцсийн байдлаар 58,500,000 төгрөгийн тооцоотой байгаа болно. .... гэжээ. /5 хав 22 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Наранбаатар мэдүүлэхдээ: “…миний бие 2011 оны 08 дугаар сард Солонгос улсаас Хюндай “Santa Fe” маркийн 2 ширхэг автомашины оруулж ирсэн. Оруулж ирсэн автомашинаа өөрөө зарах боломжгүй учраас хар өнгийн автомашиныг 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн вокзалын 1000 автомашины зогсоол дээр Баатарчулуун гэдэг залууд заруулахаар хүлээлгэн өгсөн, 2 дахь автомашиныг 2011 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 1000 автомашины зогсоол дээр Баатарчулуунд хүлээлгэн өгсөн. 2012 оны 03 дугаар сард Баатарчулуун нь чиний 2 автомашиныг Отгонжаргал, Ерөөлт гэх хүмүүст өгөөд алдсан, тэгээд цагдаад өргөдөл өгчихсөн байгаа гэхээр нь би Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч Ононтой ирж уулзахад Отгонжаргал, Ерөөлт нарын хүмүүс миний цайвар цэнхэр өнгийн 2006 онд үйлдвэрлэгдсэн автомашиныг Бат-Оргил гэдэг хүнд барьцаанд тавьсан байсныг цагдаагийн байгууллагаас битүүмжилсэн, хар өнгийн автомашиныг Отгонжаргал, Ерөөлт нар Нэмэхбаяр гэдэг хүнд өгөөд Нэмэхбаяр нь дам дамаа Батсүх гэдэг хүний зээлийн барьцаанд тавьсан гэж дуулдсан... шүүх хурал дээр Нэмэхбаяр болон түүний өмгөөлөгч Болдбаатар нар хэлэхдээ миний автомашиныг Батсүх нь задлаад зарчихсан гэсэн асуудал яригдсан. Надад бодит 56.000.000 төгрөгний хохирол учраад байна. … Миний эзэмшлийн хар өнгийн “Santa Fe” маркийн автомашиныг Отгонжаргалаас Нэмэхбаяр барьцаанд  аваад дам дамаа цааш нь задлаж зараад үрэгдүүлсэн байсан тул уг машины үнэ болох 28.000.000 төгрөгийг Нэмэхбаяраас гаргуулж, нөгөө Санта Фе маркийн машиных нь битүүмжлэлийг чөлөөлүүлэх арга хэмжээ авч өгнө үү...”  гэжээ. /4 хав 8 хуу, 225 хуу/

 

“....миний бие Отгонжаргал нарт нийт 56,0 сая төгрөгийн үнэ бүхий 2 ш “Саната Фе” маркийн автомашиныг залилуулсан бөгөөд уг автомашины тус бүрийн үнэ 28,0 сая төгрөг юм. Мөрдөн байцаалтын явцад цэнхэр өнгийн “Санта Фе” маркийн автомашиныг хохирогч Бат-Оргилын хариуцлаганд битүүмжилсэн байсныг цагдаагийн байгууллагаас 2013.09.16 битүүмжлэлийг өөрчилж улмаар битүүмжлэлийг миний хариуцлаганд шилжүүлэн өгч хариуцуулсан байгаа. Иймд энэ автомашиыг цаашид захиран зарцуулах эрхийг нь надад олгож өгөхийг хүсэж байна, мөн тоногдоод ашиглах боломжгүй болчихсон байгаа хар өнгийн “Санта фе” маркийн автомашиныг хохирлыг иргэн Нэмэхбаяраас нэхэмжилж байна..гэжээ. /5 хав 20 хуу, 117 хуу/

“...Нэмэхбаяраас хар өнгийн Саната Фе маркийн автомашины хохирол болох 28,000,000 төгрөгийг гаргуулан авах, битүүмжлэгдсэн автомашиныг өөрийн эзэмшилд бүрэн шилжүүлэн авах” /6 хав 77 хуу/

“...Миний эзэмшлийн хар өнгийн Санта Фе маркийн автомашиныг Отгонжаргалаас Нэмэхбаяр нь барьцаанд аваад дам дамаа цааш нь задалж зараад үрэгдүүлсэн байсан тул уг машины үнэ болох 28,0 сая төгрөгийг Нэмэхбаяраас гаргуулах хүсэлтэй байна, мөн цагдаагийн байгууллагаас битүүмжилсэн байгаа нөгөө Саната Фе маркийн машиных нь битүүмжлэлийг чөлөөлүүлэх арга хэмжээ авч өгнө үү, энэ хэргийг хурдан шуурхай шийдэж яаралтай хохирол барагдуулах арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна.. /6 хав 225 хуу/

“..Миний зүгээс 1-рт: Цагдаагийн байгууллагаас битүүмжлээд түр миний хариуцлагад хариуцуулсан байгаа цайвар цэнхэр өнгийн Саната Фе маркийн автомашинаа бүрмөсөн буцааж авах, 2-рт: Хар өнгийн Санта Фе маркийн машиныг дур мэдэн бусдад дамжуулан мөнгөний барьцаанд тавиад алдсан гэж яриад байгаа Нэмэхбаяраас машины үнэ болох 28,0 сая төгрөгийг яаралтай гаргуулж авахыг хүсэж байна..” гэжээ. /4 хав 87 хуу/

 

            Хохирогч А.Цогт байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: /хэрэгт итгэмжлэлийн дагуу А.Цогт хохирогчоор тогтоогдсон/ “...Миний төрсөн ах А.Өнөржаргал Япон улсад ажиллаж амьдарч байгаа тул энэ хэрэгт өөрийгөө төлөөлөн хохирогчоор оролцох эрхийг надад итгэмжиллээр олгосон юм. 2011 оны 08 дугаар сарын орчим танай ээжийн төрсөн эгчийн хүү Лхагвабаатар нь танай ах Өнөржаргалтай уулзаад манай багын найз Ерөөлт хамаатныхаа Отгонжаргал гэдэг эмэгтэйгээр дамжуулан “Оюу толгой” ХХК-иас дугуй нийлүүлэх тендэр авч өгнө гэнэ гэхээр нь Өнөржаргал ах Лхагвабаатараар дамжуулан тэд нартай уулзахад Отгонжаргал, Ерөөлт, Отгонбаяр нар нь тендэр авч өгнө гээд манай ах Өнөржаргалаас 65.000.000 төгрөгийг Чингис зочид буудлын ард байрлах Сөүл бизнес төвийн гадаа бэлнээр авсан юм. Отгонжаргал уг мөнгийг гардаж авах үед манай ээж Энхтуяа, ах Өнөржаргал ах Лхагвабаатар нар болон Ерөөлт, Отгонбаяр нар бүгд байсан гэсэн. Отгонжаргалд мөнгөө өгснөөс хойш Отгонжаргал нь 2011 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр манай ах Өнөржаргал болон ах Лхагвабаатар нар руу танихгүй хүнээр эрэгтэй хүнээр 95952327 дугаарын утаснаас яриулаад та нар тендэрт яллаа, маргааш 14 цагт “Оюу толгой” ХХК-ийн оффис дээр ирж гэрээгээ байгуул гэх зэргээр итгүүлээд байсан. Гэрээ байгуулах өдөр Өнөржаргал ах Лхагвабаатар, Отгонжаргал, Ерөөлт, Отгонбаяр нартай уулзсан боловч Отгонжаргал оффис руу орчоод удаж байгаад гарч ирээд хойшлогдоод маргааш болчихлоо гэсэн. Тэгэхээр нь Оюу толгойд ажилладаг Батсуурь гэдэг хүнтэй чинь уулзъя гэж Лхагвабаатар ахыг хэлэхэд Отгонжаргал Батсуурь ажилтай байгаа, энэ ажил чинь тэгж ил явагдаад байдаг юм биш нууц байдаг юм гэхээр нь Лхагвабаатар ах Батхүү гэдэг залуутай нийлээд Оюу толгойн бүх оффисоор явж хайхад Батсуурь гэх хүн огт байдаггүй болох нь тодорхой болсон. Бид нар энэ талаар Ерөөлтөд хэлээд та нар залилан хийгээд байгаа юм биш үү гэхэд Ерөөлт нь та нар өөрсдөө яагаад асуудал үүсгээд байгаа юм наад тендэрийг чинь манай компани авчихсан бэлэн байгаа та нар дуугүй хүлээж бай гээд хаацайлаад байсан гэсэн... Бид залилуулснаа бүрэн ойлгоод Ерөөлтийг утсаар нь дуудаж уулзаад унаж ирсэн 34-25 дугаартай Ниссан-вингроуд суудлын машиныг нь Ерөөлтөөс салгаж авсан байсан” гэжээ. /5 хав 14-15 хуу/

            Итгэмжлэл /5 хав 12 хуу/

           

“... Отгонжаргал, Ерөөлт, Отгонбаяр нараас одоо 65,0 сая төгрөгөө нэхэмжилж байна..” гэжээ. /5 хав 15 хуу, 5 хав 108 хуу/

 

Гэрч Л.Баярхүү байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:  “Отгонжаргалыг би 2011 оны 06 дугаар сард наадмын өмнө надаас машин ирж авахад нь таньдаг болсон. Би 1000 машины зогсоол дээр машинуудаа зардаг юм. 2011 оны 06 дугаар сарын сүүлээр Отгонжаргал ганцаараа ирээд машин үзэж байгаад миний зарж байсан 2002 оны цэнхэр өнгөтэй хондо фит үзэж байгаад утасны номероо өгчих, маргааш би хүнд үзүүлж байгаад авъя гэхээр нь өөрийнхөө 96722934 дугаарыг өгсөн. Маргааш нь тэрээр үл таних 30 орчим насны залуутай хамт ирээд нөгөө залуу нь машиныг үзэж хараад Отгонжаргал надад өөрөө мөнгө өгөөд 6.500.000 төгрөгөөр авсан. Үүнээс хойш 4-5 хоногийн дараа над руу залгаад тоёота аллион байгаа юу гэж асуусан. Тийм машин байна гэхэд зогсоол дээр үл таних залуугийн хамт ирээд миний зарж байсан 2002 оны тоёота аллион маркийн сувдан цагаан өнгөтэй машиныг үзэж байгаад нөгөө залуу нь боломжийн юм байна гэхэд Отгонжаргал 12.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Мөнгөө Отгонжаргал өгсөн. Нөгөө залуу нь машиныг Отгонжаргалаас авч байгаа хүн юм шиг санагдсан. Түүнээс хойш хэд хоногийн дараа наадмын өмнөхөн мөн над руу залгаад тоёота клугер байна уу гэж асуусан. Би ирээд үз тийм машин байгаа гэхэд тэрээр ирээд миний зарж байсан 2002 оны мөнгөлөг өнгийн тоёота клугерийг 20.000.000 төгрөгөөр худалдаж аваад явсан” гэжээ. /1 хав 75-76 хуу/,

 

            Гэрч Д.Батцэнгэл байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:  “..М.Цэнд энэ оны 06 дугаар сарын 20-дын үеэр надад манай дүү Отгонжаргалын ажиллаж байгаа компани хямдхан машин оруулж ирж зарж байгаа юм байна, хямд машин авах хүн байна уу гэж асууж байна, чи машин сонирхохгүй юмуу гэхээр нь утсыг нь аваад Улаанбаатар хотод ирэхдээ Отгонжаргалтай би уулзсан чинь машины үнийн жагсаалт болон марк, үйлдвэрлэсэн он зэргийг бичсэн 30-аад машины жагсаалт үзүүлсэн. Тэгээд би найз Энхболдын хамт нийт 32.280.000 төгрөгийн “Бридж” ХХК-ний 5009455964 Хаан банкны дансанд 2011 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хийсэн. Түүнээс хойш 3 хоногийн дараа 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдөр мөн данс руу 5.000.000 төгрөг хийсэн. Мөн бэлнээр Отгонжаргалд 2011 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 2.000.000 төгрөг бэлнээр өгч нийт 39.280.000 төгрөгийг Отгонжаргалд өгсөн. Тэгээд би 2011 оны 08 дугаар сарын 10-даас эхэлж өдрийг нь мэдэхгүй байна 4-5 удаа цувуулж байгаад 39.280.000 төгрөгөө 2011 оны 09 дүгээр сарын эхээр бүрэн авч дууссан. 99768888 дугаар бол миний нэр дээр байдаг Бөхчулуун гэх манай найзын дугаар байгаа юм. 2011 оны 09 дүгээр сарын эхээр Отгонжаргал миний утас руу яриад та энэ дугаар руу нэг хүний өмнөөс яриад өгөөч, гэхээр нь би хүний өмнөөс худлаа ярьж чадахгүй гээд утсаа тасалсан. Тэр өдөр бараг надруу 10-д удаа утасдаад таны авах ёстой машин ч гэсэн цуг буух юм, Ганцог гэж гаалийн байцаагч байна гээд нэг хүн рүү яриад өгөөч, энэ хүн надаас машин авах ёстой хүн юм, таны машинтай хамт 1 дэх өдөр буух юм, та хүрч ирээд машинаа авна, санаа зоволтгүй, яриад өгчихөөч гээд гуйгаад байхаар нь 99768888 дугаараас би нэг эрэгтэй хүнтэй яриад би Ганцог гэж гаалийн байцаагч байна би 2 хоногийн дараа Сэлэнгэ аймгаас очно, тэгээд машин тэргийг чинь гаргаж өгнө гэж Отгонжаргалын хэлснээр ярьсан. Миний ярьсан утас руу хэд хоногийн дараанаас нөгөө ярьсан утаснаас Ганцогоо яасан бэ гээд мессеж ирээд залгаад байсан” гэжээ. /1 хав 82-83 хуу/,

 

Гэрч С.Ганчимэг байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “…Бат-Оргил нь миний дүү байгаа юм. Дүү маань Ерөөлт гэх хүнд машин авахуулахаар мөнгө өгөөд авч чадахгүй байгаа. Ерөөлт нь миний хүүд гаалиас хямд машин авч өгнө гэж залилж мөнгийг нь авсан юм байна лээ. Одоо хүү маань Ерөөлтөөс 13.900.000 төгрөг авч чадахгүй хохироод сууж байна. Хамгийн сүүлд нь Санта фей гээд машиныг 2 хоногийн дараа эргүүлж мөнгийг чинь өгнө гээд барьцаанд тавьсан байсан. Одоо энэ машин бидний эзэмшилд байгаа. Уг хэрэг маргаан шийдэгдэж дуустал бид хөдөлгөлгүй бүрэн бүтэн байдлыг хариуцаж хадгалж байх болно. Машин барьцаанд тавих үедээ Ерөөлт нь мөнгөтэй байсан байж миний хүүд мөнгийг нь эргүүлж өгөөгүй, өөр хүмүүст мөнгийг нь тараасан” гэжээ. /1 хав 84 хуу/,

 

Гэрч Г.Батмөнх байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:  “…Отгонжаргал 2011 оны зун над руу утасдаад чи найздаа туслаач, манай 2 ахтай уулзаж зөвлөгөө өгөх шаардлагатай байна гэхээр нь би Отгонжаргалд, Ерөөлт, Отгонбаяр нартай төв номын сангийн ойролцоо цайны газар уулзсан... Отгонжаргал надад Ерөөлт Солонгосоос ирсэн, Ерөөлтөөр дамжуулаад уул уурхайн тоног төхөөрөмж олчихно, тэгээд түүнийгээ “Оюу толгой”-д шахах гэж байгаа юм, тэгэхээр чи найздаа тус болоод өөрийгөө “Оюу толгойн” санхүүгийн албаны даргын хуурай дүү гээд хэлээд өгчих гэж надаас гуйсан. Би Ерөөлт, Отгонбаяр нарт Отгонжаргалын хэлээд өг гэснийг тэр хоёрт хэлчихээд салж явсан.  2011 оны намар Ерөөлт над руу яриад Отгонжаргалтай холбоотой асуудал үүссэн, чамтай яаралтай уулзах хэрэгтэй байна гэхээр нь уулзахад Ерөөлт надаас чамд “Оюу толгойд” ажилладаг ах яг байдаг юм уу, тэр тендэр чинь бүтэх юм уу, Отгонжаргал “Оюу толгой-н” тендэрийг чамайг бүтээж өгнө гэж хүмүүст хэлж итгүүлээд хүмүүсээс  мөнгө авчихсан байгаа гэхээр нь би уг асуудлын цаана мөнгө яригдаад байгааг мэдсэн. .. Батсуурь гэдэг нэрийг анх Отгонжаргал надад хэлсэн. Отгонжаргал өөрөө “Оюу толгой” ХХК-д ажилладаг Батсуурь гэдэг хүнтэй танилцсан, тэр хүн тендэр бүтээж өгнө одоогоор гадагшаа ажилтай явчихсан эзгүй байгаа тул чи манай ах нартай уулзаад өөрийгөө Батсуурийн дүү, Батсуурь ах тендэр бүтээж өгнө гээд хэлээд өгөөч гэхээр нь би Отгонжаргалд тус больё, эхлүүлсэн ажлаа л бүтээх гэж байгаа байх гэж бодоод тэрийг нь Ерөөлт, Отгонбаяр нарт дамжуулан хэлснээс биш хохирсон гээд байгаа хүмүүстэй бол энэ талаар огт яриагүй” гэжээ. /4 хав 99-100 хуу/,

 

            Иргэний хариуцагч Н.Нэмэхбаяр байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “…Би бусдын эзэмшлийн гэх “Санта-фе” маркийн хар өнгийн автомашиныг Отгонжаргалаас худалдаж авсан, учир нь Отгонжаргал нь уг автомашиныг 2-3 хоногийн дараа  нэр шилжүүлж өгнө гэж байсан боловч  гэнэт утас нь холбогдохгүй таг чиг болчихсон, сураг сонсвол цагдаад баригдаад  хоригдсон гэж сонссон юм. Тэгээд би тэр хар өнгийн машиныг 2011 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр танил Батсүх гэдэг хүнд 2% хүүтэй, 20.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан боловч Батсүх эд ангиудыг ченжид зарсан гэсэн” гэжээ. /4 хавтас 90-91 хуу, 5 хав 118 хуу/,

            ..Би Отгонжаргалд 37,0 сая төгрөг өгөөд “Хонда Си Арви” маркийн машиныг 13,0 сая төгрөгөөр, цагаан өнгийн Toyota клугер маркийн машиныг 15,0 сая төгрөгөөр аваад үлдэгдэл 9,0 сая төгрөгийн тооцоотой үлдсэн байсан юм..” /4 хав 89 хуу/

 

Иргэний хариуцагч К.Баатарчулуун байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:  “…2011 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Отгоонжаргал гэдэг эмэгтэй надтай уулзаад  хар өнгийн “Santa Fe” маркийн машиныг оросуудад үзүүлээд зараад өгье  гэж хэлээд аваад явсан.Тэр үед Отгонжаргал өөр хэд хэдэн хүнээс японы суудлын машинууд  авч  байсан мөн  бусад ченжүүд буюу Баярхүү, Үржинбадам нараас авсан машины мөнгийг  миний нүдэн дээр өгч байсан болохоор нь би итгэсэн. Би Отгонжаргалтай утсаар холбогдож машиныхаа мөнгийг авъя гэхэд санаа зоволтгүй, машин эх нялхсын хажуугийн зогсоол дээр байгаа, машин сонирхоод байгаа хүмүүс  нөгөө “Santa Fe” маркийн машиныг чинь авъя гээд байна гэхээр нь  би Отгонжаргал, Ерөөлт нартай  зогсоол дээр уулзаад  хөх цэнхэр өнгийн “Santa Fe” машиныг жолоодоод Гурван гал эмнэлгийн гадаа хүргэж өгсөн. Дараа нь Отгонжаргал 2011 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 1000 машины зогсоол дээр Оюундулам гэдэг эмэгтэйтэй ирчихсэн хүмүүстэй машины хэрүүл хийгээд байхаар нь би Отгонжаргалыг барьж аваад цагдаад өгнө гэхэд тэр Ерөөлт гэдэг залууг надтай яриулахад Ерөөлт надад хар өнгийн машиныг чинь би унаад 25-р эмийн сан уруудаад явж байна гэхээр нь би бас л итгээд хүлээгээд байсан боловч ирээгүй, Отгонжаргал гэнэт зугатаагаад явчихсан байсан. Отгонбаяр хар өнгийн машиныг номер дугааргүй чигээр нь унаад яваад байсан гэсэн. Хамгийн гол үүрэг оролцоотой нь Отгонжаргал, Ерөөлт нар  гэж бодож байна” гэжээ. /4 хав 92-94 хуу/,

 

Хохирогч Ж.Цэвээндулам тайлбартаа: “..Маваг овогтой Отгонжаргал нь над дээр хүүхдээ 3 жил үзүүлж байгаа юм. 2015 оны 5 дугаар сарын 18-нд Отгонжаргал нь өөрийн 96802244 дугаараас залгаж “Та машинтэй юу” гэж асуухад нь “Би приус-20 маркийн автомашинтай” гэж ярьсан. “Гааль дээр хямдхан приус-30, Харэйр, Лексус машинууд хямдхан байнаа, та авах уу” гэсэн мессэж ирсэн. Түүнээс хойш утсаар болон мессежээр харилцаж байгаад Отгонжаргалаас 1 ширхэг Харэйр, 1 ширхэг Приус-30 маркийн автомашин авахаар тохиролцсон.

Бас би өөрийн төрсөн ах Баасанжавт “Хямд машин худалддаг хүн байна” гэж хэлээд Лексус-570 маркийн автомашин нэмж авахаар болоод Отгонжаргалтай тохиролцсон.

Отгонжаргал өөрт байгаа гэх автомашинуудынхаа талаар и-мэйлээр зурагнуудтай нь явуулдаг байсан. Тэндээс нь сонголт хийж авах болоод урьдчилгаа мөнгийг данс руу нь шилжүүлээд үлдсэн мөнгийг нь автомашинуудаа авсны дараа өгөхөөр болсон. Тэгээд Отгонжаргал урьдчилгаа мөнгө авсны дараа 2015 оны 06 дугаар сарын 18-наас утсаа салгаад алга болсон.

Урьдчилгаа мөнгөө автомашинуудынхаа бичиг баримтыг бүрдүүлэх, гаальд тушаах мөнгө гэж авсан.

Харэйрийг 8 сая төгрөг, Приус-30-ийг 6 сая , Лексус 570-ийг 22,5 сая төгрөгөөр худалдаж авахаар тохироод урьдчилгаанд нийт 3 удаагийн шилжүүлгээр 13,250,000 төгрөгийг Мавагийн Отгонжаргалын Худалдаа хөгжлийн банкны 457044734 дугаарын дансанд хийсэн. / 8 хав 107 хуу/

....Хамгийн эхний 1,050,000 төгрөгийг миний зүгээс шилжүүлсэн. Бусад нь ах Баасанжаваас гарсан юм. /8 хав 162 хуу/

 

Хохирогч Ж.Баасанжав тайлбартаа: “...Манай Цэвээндулам нь Эх нялхасын эрдэм шинжилгээний төвд их эмч хийдэг. Цэвээндулам дээр ирж хүүхдээ үзүүлдэг гэх Отгонжаргал нь Гааль дээрээс хямдхан машинууд зарагдаж байгаа, тэндээс хямдхан машин авч өгнө гэж хэлсэн байсан. Тэгээд би хямд машин байгаа бол автомашин авахаар болсон. Тэгээд би Лексус 570, манай дүү 2 ширхэг Приус авахаар болоод Отгонжаргалд захиалга өгсөн. Улмаар бичиг баримтуудыг чинь нэр дээр нь гаргасан, машинуудыг авахад бэлэн болгож байна гээд эхний урьдчилгаа 2015 оны 5 дугаар сарын 22-нд 1,050,000 төгрөгийг Отгонжаргалын данс гэх Худалдаа хөгжлийн банкны 457044734 дугаартай данс руу шилжүүлсэн. Дараа нь 2 дахь удаагаа ..2015 оны 5 дугаар сарын 30-нд 2,850,000 төгрөгийг данс руугаа хийлгэсэн. Хамгийн сүүлд буюу 3 дахь удаагаа “Гаалийн дарга нь хоорондоо зөвшилцөлд хүрэлцэхгүй байна, нэг дарга гарын үсэг зурчихвал болох гээд байна” гэж хэлээд 9,400,000 төгрөгийг мөн данс руугаа хийлгэсэн 2015 оны 5 дахь өдөр 6 дугаар сарын 19-ны орой “одоо ингээд дарга нар хуралдаад дуусахаар машинаа аваарай” гэж Цэвээндуламд хэлсэн гэсэн. Тэгээд түүнээс хойш утас нь холбогдохоо байгаад алга болсон...” /8 хав 108 хуу/

“...Цэвээндулам бид хоёр Приус-30, Лексус-570 маркийн машинуудыг авахаар болоод тохирч урьдчилгаа болох 13,300,000 төгрөгийг 3 удаагийн шилжүүлгээр Отгонжаргал гэх хүний 457044734 дугаартай Худалдаа хөгжлийн банкруу шилжүүлсэн../8 хав 159 хуу, 121-123 хуу мөнгө шилжүүлсэн баримт/

.... би Отгонжаргалаас 12,250,000 төгрөгийг нэхэмжилж байна../8 хав 160 хуу/

 

Хохирогч Л.Алтангэрэл тайлбартаа: “..Миний төрсөн дүү Жаргалхүү 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр надруу утсаар ярьж хотын гаалиас манай эхнэрийн хамаатан М.Отгонжаргал гэх хүн хямд үнэтэй машин авч өгнө гэж байна та машинаа солих юм уу гэж асуухаар нь би за тэгье ямар үнэтэй юм бол гэж асуусан чинь ...дуудлага худалдаагаар оруулахад 20 орчим сая төгрөг болох юм байна гэж хэлж байсан юм. Ингээд би дүүтэйгээ хамт 2014 оны 12 дугаар сарын 04-ны өдөр Отгонжаргалтай уулзахаар хотын гааль дээр очиход Отгонжаргал гэх хүн байхгүй байсан ба ажил ихтэй байна та нар хүлээж бай гэх мэтээр хэлж ярьсаар байгаад 7 орчим хоносон юм. Тэгээд би Отгонжаргалтай утсаар ярьж байгаад 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр санаж байна биечлэн уулзахад танд би машин авч өгнө та харин ойрын хугацаанд мөнгөө шилжүүлэх хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би машины гаалын бичиг баримт үзье гэж хэлсэн боловч надад нэг ч гаалийн бичиг үзүүлээгүй юм. Ингээд 2015.02.18-ны өдрөөс эхлэн мөнгө шилжүүлж эхэлсэн ба эхлээд 18 сая төгрөгийг Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр орбита худалдаа хөгжлийн банкны салбараас шилжүүлсэн. Үүний дараа дахиж 6 удаагийн үйлдлээр нийт 55,858,000 төгрөгийг Отгонжаргалын дансанд шилжүүлж өгсөн. Үүнээс хойш утсаар яриад машин яасан бэ гэж асуухад өнөө маргаашгүй бүтлээ боллоо гэж ярьсаар өнөөдрийг хүрээд байна. Одоо болтол утсаар ярихад бүтэх гээд байна өнөө маргаашгүй ээ гэж яриад байна..../8 хав 138 хуу/

...1,500,000 төгрөгийг 2015.06.07-ны үед өгсөн гэжээ.../8 хав 152 хуу, 153 хуу/

 

Гэрч Ж.Баасанжав мэдүүлэхдээ: “...2015 оны 5 дугаар сард манай дүү Цэвээндулам “Миний таньдаг хүн байна. Гааль дээр хураагдсан машинуудыг хямд зарна гэж байна” гэж ярьсан. Тэгээд дүүтэйгээ ярилцаад би Лексус 570, манай дүү 2 ширхэг Приус авахаар болоод Отгонжаргалд иргэний үнэмлэхний хуулбараар өгөөд, нэр дээр чинь гаалийн бүрдүүлэлт хийгээд гаргаж өгнө” гэж ярьсан.

Тэгээд 2015 оны 5 дугаар сарын 22-нд Отгонжаргал манай дүүтэй утсаар ярьж “бичиг баримтуудыг чинь нэр дээр нь гаргасан, машинуудыг авахад бэлэн болгож байна.Урьдчилгаа 1,050,000 төгрөгийг миний данс руу шилжүүлчих” гэж ярьсан байсан.

Тэгээд тэр өдөр би дүү Цэвээндуламд 1,050,000 төгрөгийг өгч, Отгонжаргалын данс гэх Худалдаа хөгжлийн банкны 457044734 дугаартай дансруу шилжүүлүүлсэн. Дараа нь 2015 оны 5 дугаар сарын 30-нд 2 дахь удаагаа “Бичиг баримт бэлэн болсон, одоо хурлаар гаалийн талбайгаас машинуудыг чинь гаргах хэрэгтэй байна” гэж дүү Цэвээндуламтай ярьж, дахин 2015 оны 5 дугаар сарын 30-нд 2,850,000 төгрөгийг данс руугаа хийлгэсэн. Мөн дүү Цэвээндуламд өгч, данс руу нь шилжүүлүүлсэн. Хамгийн сүүлд буюу 3 дахь удаагаа “Гаалийн дарга нь хоорондоо зөвшилцөлд хүрэлцэхгүй байна, нэг дарга гарын үсэг зурчихвал болох гээд байна” гэж хэлээд 9,400,000 төгрөгийг мөн данс руугаа хийлгэсэн. 2015 оны 6 сарын 19-ны орой “одоо ингээд дарга нар хуралдаад дуусахаар машинаа аваарай” гэж Цэвээндуламд хэлсэн гэсэн. Тэгээд түүнээс хойш утас нь холбогдохоо байгаад алга болсон.

Би Отгонжаргалтай биечлэн уулзаж байгаагүй. Дүү Цэвээндуламаар л дамжуулж харилцдаг байсан. Над руу ганц, хоёр удаа л залгасан. 2015 оны 6 дугаар сарын 13-нд 89030292 дугаараас “Гаалиас машин гаргах гэж байна, түр хүлээж байгаарай. Өнөө оройдоо багтаад гарна...” л гэж ярьсан. /8 хав 165-166 хуу/

 

Гэрч Ц.Өнөрмөнх мэдүүлэхдээ: “...Алтангэрэл надаас 2014 оны 12 дугаар сарын 05-нд 50 сая төгрөгийг найзтайгаа /нэрийг нь хэлээгүй/ наймаа хийнэ, 1 сарын дотор буцааж өгнө гэж 8 хувийн хүүтэйгээр мөнгө зээлж авсан Алтангэрэл нь ямар хүнтэй, ямар наймаа хийхгэж байсныг би мэдэхгүй, надад хэлээгүй. Би зээлсэн мөнгөө Алтангэрэлээс 2015 оны 8 дугаар сарын дундуур авсан. Надад Алтангэрэл нийт 54 сая төгрөг өгч өр авлага дууссан...” гэжээ. /8 хав 168 хуу/

 

Хохирогч М.Сэлэнгэ мэдүүлэхдээ: “...Миний төрсөн дүү Ганбаатар 2014 оны 10 дугаар сарын үед таксинд машинтайгаа явдаг байхдаа Магван овогтой Отгонжаргал гэх эмэгтэйтэй танилцсан байсан. Тэр эмэгтэй 2 ихэр 1 ой 7 сартай хүү охин 2-той 32 настай эмэгтэй байсан. ...Тэгээд дүүтэй минь ярилцаж явахдаа Солонгос юм уу  Япон улсруу гэрээгээр гаргаж өгч чадна гэж хэлэхээр нь миний дүү ярьсаар байгаад дүү бид 2 хоёулаа Япон улсруу явахаар тохирсон. Миний дүүд туслах гэж байна гэж л ойлгож байсан. ..Би Отгонжаргалд ойролцоогоор 4,980,000 төгрөг өгсөн бөгөөд Үүнд банкны барьцаа 2 сая төгрөг, нислэгийн зардал 2,600,000, шинжилгээ 100,000, визны мөнгө 280,000 төгрөг тус тус багтсан байгаа. Гэхдээ манайх мөнгөгүй болчихлоо гэж Отгонжаргалд хэлж буцааж 400,000 төгрөгөөр 2 удаа 150,000 төгрөгөөр 1 удаа нийт 950,000 төгрөгийг бидэнлүү буцааж шилжүүлж байсан. Үлдэгдэл 4,030,000 төгрөгийн хохирол бидэнд учруулсан байна. Мөн үүнээс гадна бусад зардал их гарсан. Улаанбаатар хотруу дүүтэйгээ 3 удаа очсон. Хамгийн гол нь миний дүү өөрийнхөө Соната 6 маркийн автомашинаа 6 сая төгрөгөөр зараад юу ч үгүй мөнгийг нь дуусгаад унаа ч үгүй ажил ч үгүй болсон. Тэр асуудал хамгийн хэцүү байна.

Хамгийн анх 2015.03.27-ны өдөр визний мөнгө 150,000 төгрөг явуулсан, 2015.04.07-ны өдөр 2 сая төгрөг явуулсан. Би маш их гомдолтой байна. Хохирлыг минь барагдуулж өгөхийг хүсэж байна...” гэжээ. /9 хав 98-99 хуу/

 

Гэрч Б.Сэнгэдоо мэдүүлэхдээ: “...Манай нөхөр М.Ганбаатар нь хөдөөгүүр том оврын автомашин жолооддог бөгөөд хаана л ажил гарна тэгээд шууд явчихдаг юм. Ууг нь эндээ өөрийнхөө жижиг тэргээр таксинд яваад болоод байдаг байсан ба тэр Отгонжаргалд залилуулаад машингүй болчихоод арга ядахдаа хөдөө тийм ажил эрхлэх болсон. Тэгээд хөдөө явчихаад байцаалт өгч чадахгүй байгаа юм. Одоо Дорнод аймгийн зам ангийн компанид ажиллаж байгаа. Тэр ажил нь 12 дугаар сард дуусана. Тэгээд Дархан-Уул аймагт ирнэ. Одоогоор утсаа хаячихаад утасгүй хамт ажилладаг хүн болох Лхагванямын 99981040 гэсэн дугаараар хааяа залгаж ярьдаг юм. Оройн цагаар залгаад ярьвал боломжтой.

Манай нөхөр Отгонжаргалд 2 сая 950,000 төгрөг дансаар шилжүүлсэн. Тэрнээс гадна 3-4 удаа нислэгтэй гэж Улаанбаатар хотруу дуудаж буудалд байрлаж буцаж байсан. Миний зүгээс хадам эгч болон манай гэр бүлээс гарсан нийт зардлыг нөхөн төлж өгөхийг хүсэж байна...”  /9 хав 100 хуу/

 

 Хохирогч М.Ганбаатар мэдүүлэхдээ: “..Би Дарханд таксинд явж байгаад Отгонжаргалтай 2014.12-р сард танилцсан. ...Отгонжаргал би чамайг Солонгос гаргаад өгөх үү гэсэн. Би тэгэхэд Отгонжаргалыг хотод оффист нилээн өндөр албан ажил хийдэг л байх гэж бодсон. Яг юу хийдгийг нь бол мэдэхгүй ч гэсэн нилээн өндөр албан тушаалд ажилладаг юм байх гэж бодсон байсан. Тэгээд би нэг хүнтэй яриадахъя гээд болохнуу үгүй юу гээд нэг эмэгтэй хүнтэй яриад байсан. Тэгснээ юу ч гэсэн материалаа өгчих би хот руу очоод чам руу яринаа гээд явсан. Тэгээд материал авч явчихаад нилээн хэд хоногийн дараа байсан яг хэд хоногийн дарааг нь багцаалдахгүй байна Отгонжаргал над руу яриад Япон руу гэрээгээр явбал ядаж цалин нь өндөр юм биш үү тийшээ хөөцөлдвөл яасан юм гэхэд нь би болно шдээ наана чинь эмэгтэй хүн явж болох болов уу гэхэд болноо гэхээр нь би өөрийн төрсөн эгч Сэлэнгээгийн материалыг бас аваад Япон улс руу оёдлын үйлдвэрт гэрээгээр ажиллах виз гаргуулна гээд Дарханаас өгч явуулсан. Тэгээд 2015 оны 3 дугаар сараас эхлээд визний мөнгө, тийзний мөнгө, гэрээний мөнгө, хүн амьтантай уулзах мөнгө хэрэгтэй гээд аваад эхэлсэн. Тэгээд Дарханаас Отгонжаргалын данс руу нь би мөнгө цувуулж өгч явуулж байсан. Худалдаа хөгжлийн банкинд бэлэн мөнгө өгөөд Отгонжаргалын дансруу хийдэг байсан.

..визний  мөнгө, тийзний мөнгө гэж эгч бид хоёроос 5 орчим сая төгрөг авсан. Надаас 2 сая 950 мянган төгрөг цувуулж авсан. Баримтууд нь хэрэгт нь хавсаргуулахаар өгсөн байгаа. Манай эгч Сэлэнгээгээс 2 сая гаран төгрөг авсан, эгч яг хэдэн төгрөг өгснийг нь би сайн мэдэхгүй байна. Тэгээд Отгонжаргал чинь 2015 оны 5 дугаар сарын сүүлчээс эхлээд л алга болсон доо.

Тэр өгсөн мөнгөнөөсөө би бараг гуйх шахам болж байж арай гэж 900,000 төгрөгийг нь эргүүлж авсан. Тэр мөнгийг бараг 100,000, 200,000 төгрөгөөр нь жоохон жоохоноор нь цувуулж энд хотод ирээд бараг хагас сар болгож байж тэр мөнгийг өгсөн. Одоо үлдсэн мөнгөө нэхэмжилж байна. /9 хав 120-121 хуу/

 

Хохирогч Б.Ганжигүүр мэдүүлэхдээ: “...би 2016 оны 9 дүгээр сарын дундуур ажил дээрээ байж байсан чинь манай хамгаалалтын газрын ажилтан Буянжаргал утсаар хүнтэй байрны зээлийн талаар яриад байсан. Түүнийг нь би хөндлөнгөөс сонсож байсан. Тухайн үед манай ажилтан Буянжаргал байрны зээлд хамрагдах талаар хүмүүстэй яриад хөөцөлдөөд байсан. Миний хувьд бас байрны зээлд хамрагдах хэрэгцээ байсан тул би Буянжаргалаас ямар шугамаар яаж хөөцөлдөөд байгаа юу болоод байгаа талаар асуусан. Гэтэл Буянжаргал “миний хадам дүү М.Отгонжаргалын ангийн хүүхэд нь Монгол банкинд ажилладаг гэсэн тэгээд би М.Отгонжаргалаар хөнгөлттэй зээл хөөцөлдүүлж байгаа юм гэсэн. Тэгэхээр нь би “болдог бол би бас тэр зээлэнд нь хамрагдчих юмсан” гэж Буянжаргалд хэлсэн. Тэгээд Буянжаргал цаашаа хадам дүү Отгонжаргалтайгаа яриад Буянжаргал бид хоёр М.Отгонжаргалтай уулзахаар болсон. ...2016 оны 9 дүгээр сарын 17-18-ний үед Дархан шинэ хороолол Зочил кафе нэртэй газар М.Отгонжаргалтай уулзсан. Мөн Буянжаргал надтай хамт очсон. Гэтэл Отгонжаргал “Монгол Банкнаас орон нутагт 2 байрны лимиттэй хөнгөлттэй зээл гаргадаг, үүнийг тэр болгон хүн мэдээд байдаггүй., манай найз Монгол банкинд байдаг, тэр найзаараа дамжуулаад Буянжаргал та хоёрын зээлийг бүтээгээд өгнө гэж хэлсэн. ...Тэгээд 2016 оны 9 дүгээр сарын 20-нд М.Отгонжаргал надруу утсаар яриад зээл хөөцөлдөж эхэлсэн учир банкинд хураамж төлбөр өгөх хэрэгтэй байна миний дансруу 1.220.000 төгрөг шилжүүл гэж ярьсан. Тэгээд өөрийнхөө дасны дугаарыг мессежээр явуулсан. Тэгээд би М.Отгонжаралын Хаан банкны 5029676843 дансруу 1.220.000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө хүлээн авсан талаар М.Отгонжаргал надад хэлсэн. Түүнээс хойш зээл хөөцөлдөхөд шаардлагатай хураамж төлбөр гээд надаас 5-н удаа өөрийнхөө дансруу мөнгө шилжүүлж авсан. 2016 оны 9 дүгээр сарын 21-нд 100,000 төгрөг, 2016.9.21-нд дахин 100.000 төгрөг, 2016.9.23-нд 2,000,000 төгрөг, 2016.9.29-нд 200,000 төгрөг, 2016.10.05-нд 135,000 төгрөг тус тус нийт 6-н удаа 3.755.000 төгрөг авсан. Дээрх шилжүүлсэн мөнгийг М.Отгонжаргалын дансанд шилжүүлсэн. Түүнээс хойш би олон удаа утасруу нь залгаж зээлээ асуусан боловч хөөцөлдөөд байна, удахгүй бүтнэ гэсээр сар гарангийн хугацаа өнгөрсөн. Сүүлдээ утсаа авахаа больсон. Мессэж бичихээр өөдөөс удахгүй зээл бүтнэ гээд олон шалтаг тайлбар бичдэг. ..тухайн үед Отгонжаргал маш их итгэлтэй ярьж байсан учраас би итгэж зээл хөөцөлдүүлэхээр болж мөнгө шилжүүлсэн юм....” гэжээ. /10 хав 198-199 хуу/

Хохирогч Б.Ганжигүүрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /10 хав 157-158 хуу/

 

Хохирогч Б.Алтанцэцэг мэдүүлэхдээ: “...манай нөхрийг хагалгаанд орсны дараа групптэй болгож өгнө, танай нөхрийг ноднингоос эхлээд группт оруулна, танай нөхөр хүчний байгууллагад ажиллаж байсан юм байна тэндээс нь тэтгэвэрт гаргуулж өгнө, нийгмийн даатгалын дутуу төлөлтийг хийлгэж байгаа гээд байсан. Отгонжаргал надаас 6.413.200 төгрөг авсан...” гэжээ. /10 хав 140-141 хуу, 206 хуу/

Хохирогч Б.Алтанцэцэгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /10 хав 129-130 хуу/

 

Гэрч Н.Баярмаа мэдүүлэхдээ: “...2016 оны 07 дугаар сарын сүүлээр Ах Төмөр-Очир эхнэр Алтанцэцэг нарыг Хавдар судлалын эмнэлэгт очиж үзүүлсэн. Манай  ах хорт хавдартай байсан юм. Шинжилгээ өг гэхээр нь өгөөд гарч явахад Отгонжаргалтай таарсан тэгсэн эгч юу хийж яваа юм бэ гэхээр нь учир байдлаа хэлсэн чинь би туслая та ажил ихтэй байгаа байлгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би ах эгч хоёрынхоо дугаарыг Отгонжаргалд өгсөн. тэгээд энэ 3 холбогдоод өөрсдөө утсаар ярьж явцгаасан. 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр манай ахын эхнэр Алтанцэцэг утсаар залгаад би Отгонжаргалд 195,000 төгрөг тэмдэгтийн хураамж гэж хэлэхээр нь би Отгонжаргалруу залгаад 195,000 төгрөг нь ямар учиртай мөнгө авсан юм бэ гэхэд тэмдэгтийн хураамж гэж авсан танай ахыг чинь хагалгаанд оруулхын тулд дэлхийн зөнгийн хөнгөлөлтөөр нэн ядуу гэсэн хүний бүртгэлд авч Хавдар судлал дээр оруулах гэж байгаа түүний хураамж байгаа гэсэн тэгэхээр нь би одоо наад мөнгөө яг одоо буцаагаад манай эгчийн дансруу нь хий гэж хэлсэн. Отгонжаргал Алтанцэцэгрүү 195,000 авсан байна гэж Баярмаа эгч уурлаад байна гэж хэлсэн байсан тэр үед Алтанцэцэг Баярмаад битгий хэл хамаагүй гэж хэлсэн байсан. 2016 оны 8 дугаар сарын 15-нд би Отгонжаргалтай утсаар залгаад манай ахын хагалгааны мөнгө бүтэж байна уу гэж асуусан чинь болж байгаа энэ чинь эрүүл мэндийн яамаар дамжиж гарч байгаа гэхээр нь би ашгүйдээ юм нь бүтэж байна гэж бодоод холбогдоогүй. Түүнээс хойш Отгонжаргал Алтанцэцэг эгчтэй холбоотой байгаад байсан би оролцоогүй...” гэжээ. /10 хав 137 хуу/

 

 - Хохирогч М.Сэлэнгэ, М.Ганбаатар нар шүүгдэгч М.Отгонжаргалын Худалдаа хөгжлийн банкин дахь 457044734 тоот дасанд нийт 5,080,000 төгрөгийг шилжүүлсэн гэх баримтууд /9 хав 171-174 хуу/,  

- Л.Алтангэрэлээс М.Отгонжаргалын 495054944 тоот дансанд нийт 55,858,000 төгрөг шилжүүлсэн гэх баримтууд /8 хав 139-142 хуу/, 

- М.Отгонжаргалаас ирсэн гэх мессежүүд /8 хав 113-121 хуу/,

- 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Отгонжаргал Маваг гэх 457044734 дугаарын дансруу 9,400,000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 457044734 дансруу 2,850,000 төгрөг шилжүүлсэн баримт, 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 457044734 дансруу 1,050,000 төгрөг шилжүүлсэн баримт /8 хав 122, 123, 124 хуу/,

- Шүүгдэгч М.Отгонжаргалын Худалдаа хөгжлийн банкин дахь 457044734 дугаартай депозит дансны 2015.01.01-ээс 2015-09.01-ний хүртэлх хуулга /9 хав 9-14 хуу/,

- Шүүгдэгч М.Отгонжаргалын Худалдаа хөгжлийн банкин дахь 457044734 дугаартай депозит дансны 2015.05.15-ээс 2015-07.01-ний хүртэлх хуулга /9 хав 15-17 хуу/,

- Шүүгдэгч М.Отгонжаргалын Худалдаа хөгжлийн банкин дахь 457044734 дугаартай депозит дансны 2015.01.01-ээс 2015-09.15-ны хүртэлх хуулга /9 хав 68-88 хуу/,

-Хохирлын тооцоо /9 хав 121 хойш дугаарлаагүй хуудаснууд/,

           -Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /1 хав 25 хуу, 2 хав 1 хуу/,

-Шүүгдэгч М.Отгонжаргалын Хаан банкин дахь депозит дансны 2011 оны 05 дугаар сарын 01-нээс 2011 оны 10 дугаар сарын 30 хүртэлх хуулга /1 хав 151-160 хуу/,

-Шүүгдэгч Т.Отгонбаярын Хаан банкин дахь 5003398079 тоот дансны хуулга /4 хав 36-38 хуу, 1 хав 162-165 хуу/,

-5063125862 тоот дансны хуулга /4 хав 44-48 хуу/,

-Шүүгдэгч Б.Оюундуламын Хаан банкин дахь депозит дансны 2011 оны 06 дугаар сарын 01-нээс 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хуулга /4 хав 31-34 хуу/,

-Шүүгдэгч М.Ерөөлтын Голомт банкин дахь 1815003242 тоот дансны хуулга /4 хав 163-164 хуу/,

-“Бридж гөү” ХХК-н харилцах дансны хуулга /4 хав 43 хуу/,

-Хохирогч Ш.Батхүүгийн Хаан банкин дахь депозит дансны 2011 оны 05 дугаар сарын 01-нээс 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хуулга /1 хав 41-42 хуу/,

-Хюьндей Санта-Фе автомашины гаалийн мэдүүлэг 2 ширхэг  /1 хав 227 хуу, 236 хуу/,

-Эд зүйлийн үнэлгээ /2 хав 43 хуу/

-Хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /2 хав 13 хуу/

-Хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1хав 26 хуу/

-Хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /4 хав 77 хуу/  зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Оюундуламыг М.Отгонжаргалтай бүлэглэн давтан үйлдлээр 2011 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр “гаальд хураагдсан машиныг хямд гаргаж өгнө” гэж хуурч мэхлэн Хан-Уул дүүргийн АПУ компанийн байрны гадаа Б.Бат-Оргилоос 14.900.000 төгрөг, 2011 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр “хямд машин авч өгнө” гэж хуурч мэхлэн С.Чимэгээгээс 6,700,000 төгрөг залилан мэхлэн авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан,

М.Отгонжаргал, М.Ерөөлт нартай бүлэглэн давтан үйлдлээр 2011 оны 7 дугаар сарын 08-наас 2011 оны 7 дугаар сарын 30-ны хооронд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт “гаалиас хямд машин авч өгнө” гэж хуурч мэхлэн Ш.Батхүүгээс 45.750.000 төгрөг залилан мэхэлсэн гэх үндэслэлээр бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хавтаст хэрэг болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдохгүй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Оюундулам: хохирогч С.Чимгээ, Б.Бат-Оргил нар миний танил хүмүүс бөгөөд Отгонжаргал манай сүмийн пастерт старекс машин гаргаж өгч байсан тул итгэж байсан. Би нэг ч төгрөг Отгонжаргалаас авч байгаагүй” гэх мэдүүлэг

Хохирогч Ш.Батхүү: Би Б.Оюундулам гэж хүнийг тухайн үед огт харж байгаагүй. Би асуудлыг Ерөөлт, Отгонжаргал нартай ярилцан мөнгөө өгч байсан” гэх мэдүүлэг

Хохирогч С.Чимгээ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: М.Отгонжаргалыг би таньдаггүй байсан. Манай эгч Оюунсүрэнгийн найз Оюундуламаар дамжуулан түүнийг 2011 оны 9 дүгээр сарын 20-оос эхэлж мэддэг болсон. Оюундулам нь манайд ирэхдээ манай найз эмэгтэй гааль дээр хураагдсан машинуудыг хямдхан гаргаж зардаг, машинууд их хямд үнээр найзад маань олддог юм гэж ярьж байсан. …Тухайн үед машин авч байсан болохоор нь итгээд Отгонжаргалд мөнгөө өгч байсан. ...би Отгонжаргалаас хохирлын 6,700,000 төгрөгөө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1 хав 31-32 хуу, 227 хуу, 4 хав 86 хуу, 5 хав 113 хуу, 6 хав 227 хуу, 7 хав 8 хуу/

 

Хохирогч Б.Бат-Оргил мөрдөн байцаалтанд:  “2011 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Оюундулам над руу залгаад Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 1.000 машины зогсоол дээр машин үз гэсэн. Тэр үед Отгонжаргал үүргэвч дүүрэн мөнгө надад харуулаад би хүнд худал ярьдаг хүн биш, машин авах гээд одоо гааль руу явах гэж байна, тэр машиныг авбал ав, дахиад ч хямдхан машин байгаа тоёота аллион маркийн машиныг 6.000.000 төгрөгөөр авбал аваарай гэсэн. Тэгээд би жаахан эргэлзсэн чинь хажуунаас Оюундулам наад хүн чинь найдвартай ямар ч асуудалгүй гэсэн. Би тэр өдрөө 2 машиныг нь авъя гээд 14.900.000 төгрөг тэр өдрөө бэлнээр Хан-уул дүүргийн АПУ компанийн хойд талын байрны гадаа өгсөн...” гэх мэдүүдэг /1 хав 44-45 хуу/ зэргээс үзэхэд шүүгдэгч Б.Оюундулам нь хохирогч Ш.Батхүүг огт таньдаггүй, хохирогч Б.Бат-Оргил, С.Чимгээ нарыг М.Отгонжаргалтай танилцуулж өгч байснаас өөрөөр бүлэглэсэн болон урдчилан амласан хамжсан үйлдэл тогтоогдохгүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд …хуульд заасан бүх арга хэмжээг авч …шүүдэгчийг яллах …байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан ба мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч …шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд …эргэлзээ гарвал түүнийг …шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн байх тул шүүгдэгч Б.Оюундуламын бусдыг залилан мэхэлсэн гэх үйлдэл нь нотлох баримтаар хангалттай тогтоогдоогүй байх тул түүнд холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй юм.

 

            Шүүгдэгч М.Отгонжаргал нь ганцаараа давтан үйлдлээр  

1. 2011 оны 6 дугаар сард “хямд машин авч өгнө” гэж хуурч мэхлэн Г.Дамдинрагчаагаас Баянгол дүүрэгт байрлах Төмөр замын вокзалын хажуугийн зогсоол дээр 4,250,000 төгрөгийн залилан мэхлэж авсан,

2. 2011 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2011 оны 8 дугаар сарын хооронд “хямд машин авч өгнө” гэж хуурч мэхлэн Э.Туяацэцэгээс 3.700.000 төгрөгийг Дархан-Уул аймгаас өөрийн дансанд шилжүүлэн авч залилан мэхэлсэн, 

3. 2011 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр “хямд үнээр машин авч өгнө” гэж хуурч мэхлэн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 машины зогсоол дээр Л.Ганбатаас 14,000,000 төгрөгийг залилан мэхэлж авсан,

4. 2011 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр “хямд машин олж өгнө” гэж хуурч мэхлэн Д.Оюунгэрэлээс 9,000,000 төгрөгийг Хэнтий аймгаас шилжүүлэн залилан мэхэлж авсан,

5. 2011 оны 8 сард “хямд машин олж өгнө” гэж хуурч мэхлэн Ч.Очирбатаас Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 28,000,000 төгрөгийг залилан мэхэлж авсан,

6. 2011 оны 8 дугаар сарын 17-ноос 2011 оны 8 дугаар сарын 31-ний хооронд “гаалиас хямд машин олж өгнө” гэж хуурч мэхлэн Нэмэхбаяраас Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 машины зогсоол дээр 19,300,000 төгрөгийг залилан авсан,

7. 2011 оны 9 дүгээр сард Гермес төвийн орчим “хямд машин олж өгнө” гэж хуурч мэхлэн Д.Тамираас 13,000,000 төгрөгийг залилан авсан,

8. 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 01-ний хооронд “гаалиас хямдхан машин авч өгнө” гэж хуурч мэхлэн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкны салбараар 6 удаагийн шилжүүлгээр Л.Алтангэрэлээс нийт 55,858,000 төгрөгийг залилан авсан,

9. 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Ж.Цэвээндуламаас “гааль дээрээс хямдхан машинууд авч өгнө” гэж хуурч мэхлэн Худалдаа хөгжлийн банкны салбараар 1,050,000 төгрөг шилжүүлэн залилж авсан,

10. 2015 оны 5 дугаар сарын 30-наас 2015 оны 6 дугаар сарын 16-ны хооронд Ж.Баасанжаваас “гааль дээрээс хямдхан машинууд авч өгнө” гэж хуурч мэхлэн 12,250,000 төгрөг залилан авсан,

11. 2015 оны 3 дугаар сард Дархан-Уул аймагт “Япон улс руу гаргаж өгнө” гэж хуурч мэхлэн М.Ганбаатараас 2,950,000 төгрөг залилан авсан,

12. 2015 оны 3 сард Дархан-Уул аймагт “Япон улс руу гаргаж өгнө” гэж хуурч мэхлэн М.Сэлэнгээс 2,130,000 төгрөг залилан мэхлэж авсан,

13. 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 9 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд Б.Алтанцэцэгээс “группт оруулна, БНСУ-д эмчилгээнд явуулна” гэж хуурч мэхлэн 6.143.000 төгрөгийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт мобайл банкаар шилжүүлэн залилан мэхлэж авсан,

14. 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Дархан-Уул аймгийн Дархан суманд Б.Ганжигүүрээс “байрны хөнгөлөлттэй зээлэнд хамруулж өгнө” гэж хуурч мэхлэн 3,755,000 төгрөг залилан мэхлэн авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан,

 

Шүүгдэгч М.Отгонжаргал, М.Ерөөлт нар бүлэглэн давтан үйлдлээр:

1. 2011 оны 8 дугаар сарын 27-ны өдөр, 2011 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр тус тус Г.Наранбаатарын эзэмшлийн Santа-fe маркийн 2 ширхэг автомашиныг “зарж өгнө” гэж хуурч мэхлэх аргаар К.Баатарчулуунаас залилан авч 56,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2011 оны 7 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд “хямд машин олж өгнө” гэж итгүүлэн Д.Жаргалсайханаас нийт 58,500,000 төгрөгийг залилан авсан,

3. 2011 оны 09 сард “гаалиас хямд машин авч өгнө” гэж хуурч мэхлэн Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт С.Лхагвабаатараас 28,000,000 төгрөгийг залилан авсан,

4. 2011 оны 7 дугаар сарын 31-ний өдөр “Оюу толгойн тендерт оруулж өгнө” гэж хуурч мэхлэн Г.Сарангэрэлээс Богд арын ХААН банкны хажууд 3,000,000 төгрөгийг залилан авсан,

5. 2011 оны 8 дугаар сарын 19-ний өдөр “Оюу толгой дугуйн тендер авч өгнө” гэж хуурч мэхлэн А.Өнөржаргалаас Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Сөүл центрийн гадаа 65,940,000 төгрөгийг залилан авсан,/хэрэгт итгэмжлэлийн дагуу А.Цогт хохирогчоор тогтоогдсон/

6. 2011 оны 8 дугаар сард “Тоёота Клугер маркын машин авч өгнө” гэж хуурч мэхлэн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 машины зогсоол дээр Ё.Болормаагаас 8,000,000 төгрөг залилан мэхлэж авсан,

7. 2011 оны 9 дүгээр сард “гаалиас хямд машин авч өгнө” гэж хуурч мэхлэн Я.Гансүхээс 18,000,000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Хүүхдийн 100 гэх газар залилан мэхлэж авсан,

8. “Оюу толгойн тендер авч өгнө” гэж хуурч мэхлэн Ш.Батхүүгээс 2011 оны 8 дугаар сард 4,500,000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт залилан мэхлэн авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан, 

9. 2011 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр “гаальд хураагдсан машиныг хямд гаргаж өгнө” гэж хуурч мэхлэн Хан-Уул дүүргийн АПУ компанийн байрны гадаа Б.Бат-Оргилоос 14.900.000 төгрөг залилан авсан.

10. 2011 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр “хямд машин авч өгнө” гэж хуурч мэхлэн С.Чимэгээгээс 6,700,000 төгрөг залилан мэхлэн авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан,

11. 2011 оны 7 дугаар сарын 08-наас 2011 оны 7 дугаар сарын 30-ны хооронд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт “гаалиас хямд машин авч өгнө” гэж хуурч мэхлэн Ш.Батхүүгээс 45.750.000 төгрөг залилан мэхлэн авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан болох нь шүүгдэгч М.Отгонжаргалын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Тамир /1 хх 28-29/, С.Чимгээ /1 хх 31-32, 227, 7 хх 8/, К.Баатарчулуун /1 хх 34/, С.Лхагвабаатар /1 хх 36-37, 226, 4 хх 9, 6 хх 226/, Ш.Батхүү /1 хх 39, 41-42, 5 хх 19, 109, 6 хх 73/, Б.Бат-Оргил /1 хх 44-45, 4 хх 80, 6 хх 72/, Д.Оюунгэрэл /1 хх 47-48, 229, 7 хх 10, 10 хх 210, 6 хх 78, 229, 230, 231/, Я.Гансүх /1 хх 51-52, 222, 4 хх 85, 6 хх 222, 5 хх 110/, Г.Сарангэрэл /1 хх 54-55, 10 хх 213/, Л.Ганбат /1 хх 57-58, 221, 4 хх 82, 5 хх 21, 111, 6 хх 221, 7 хх 2/, Ё.Болормаа /1 хх, 60-61, 4 хх 81, 5 хх 112, 7 хх 14, 6 хх 220/, Э.Туяацэцэг /1 хх 63-64, 23,  4 хх 83-84, 5 хх 107/, Н.Нэмэхбаяр /1 хх 66, 7 хх 9/, Ч.Очирбат /2 хх 18, 223, 6 хх 223/, Г.Дамдинрагчаа /2 хх 23-24/, Д.Жаргалсайхан /2 хх 20-21, 5 хх 22/, Г.Наранбаатар /4 хх 8, 225, 5 хх 20, 117, 6 хх 77, 6 хх 225, 4 хх 87/, А.Цогт /5 хх 14-15, 5 хх 15, 108/, Ж.Цэвээндулам /8 хх 107, 162/, Ж.Баасанжав /8 хх 108, 159, 121-123, 160/, Л.Алтангэрэл /8 хх 138, 152, 153/, М.Сэлэнгэ /9 хх, 98-99/, М.Ганбаатар /9 хх, 120-121/, Б.Ганжигүүр /10 хх 198-199, 10 хх 157-158/, Б.Алтанцэцэг /10 хх 140-141, 206, 10 хх 129-130/,

гэрч С.Ганчимэг /1 хх 84/, Т.Отгонбаяр /1 хх 77-78/, Л.Баярхүү /1 хх 75-76/, Д.Батцэнгэл /1 хх 82-83/, С.Ганчимэг /1 хх 84/, Г.Батмөнх /4 хх 99-100/, Ж.Баасанжав /8 хх 165-166/, Ц.Өнөрмөнх /8 хх 168/, Б.Сэнгэдоо /9 хх, 100/, Н.Баярмаа /10 хх 137/ Б.Ганзориг /1 хх 71-72/,

иргэний хариуцагч Н.Нэмэхбаяр /4 хх 89, 90-91, 5 хх 118/, иргэний хариуцагч К.Баатарчулуун /4 хх 92-94/, гэрч нарын мэдүүлэг,

- Хохирогч М.Сэлэнгэ, М.Ганбаатар нар шүүгдэгч М.Отгонжаргалын Худалдаа хөгжлийн банкин дахь 457044734 тоот дасанд нийт 5,080,000 төгрөгийг шилжүүлсэн гэх баримтууд /9 хх 171-174 хуудас/, 

- Л.Алтангэрэлээс М.Отгонжаргалын 495054944 тоот дансанд нийт 55,858,000 төгрөг шилжүүлсэн гэх баримтууд /8 хх 139-142/, 

- М.Отгонжаргалаас ирсэн гэх мессежүүд /8 хх 113-121 хуу/,

- 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Отгонжаргал Маваг гэх 457044734 дугаарын дансруу 9,400,000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 457044734 дансруу 2,850,000 төгрөг шилжүүлсэн баримт, 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 457044734 дансруу 1,050,000 төгрөг шилжүүлсэн баримт /8 хх 122, 123, 124/,

- Шүүгдэгч М.Отгонжаргалын Худалдаа хөгжлийн банкин дахь 457044734 дугаартай депозит дансны хуулга /9 хх 9-14, 15-17, 68-88 хуу/,

-Хохирлын тооцоо /9 хх 121 хойш дугаарлаагүй хуудаснууд/,

           -Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /1 хх 25 хуу, 2 хх 1 хуу/,

-Шүүгдэгч М.Отгонжаргалын Хаан банкин дахь депозит дансны хуулга /1 хх 151-160 хуу/,

-Шүүгдэгч Т.Отгонбаярын Хаан банкин дахь 5003398079 тоот дансны хуулга /4 хав 36-38 хуу, 1 хав 162-165 хуу/,

-5063125862 тоот дансны хуулга /4 хав 44-48 хуу/,

-Шүүгдэгч Б.Оюундуламын Хаан банкин дахь депозит дансны 2011 оны 06 дугаар сарын 01-нээс 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хуулга /4 хав 31-34 хуу/,

-Шүүгдэгч М.Ерөөлтын Голомт банкин дахь 1815003242 тоот дансны хуулга /4 хав 163-164 хуу/,

-“Бридж гөү” ХХК-н харилцах дансны хуулга /4 хав 43 хуу/,

-Хохирогч Ш.Батхүүгийн Хаан банкин дахь депозит дансны 2011 оны 05 дугаар сарын 01-нээс 2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хуулга /1 хав 41-42 хуу/,

-Хюьндей Санта-Фе автомашины гаалийн мэдүүлэг 2 ширхэг  /1 хав 227 хуу, 236 хуу/,

-Эд зүйлийн үнэлгээ /2 хав 43 хуу/

-Хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /2 хав 13 хуу/

-Хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1хх 26, 4 хх 77 хуу/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Улсын яллагчаас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-д зааснаар шүүгдэгч М.Отгонжаргал, М.Ерөөлт нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулах ял хөнгөрч байх тул тэдгээрийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “оногдуулах ялыг хөнгөрүүлсэн” хуулийг хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Таванханхар овогт Мавагийн Отгонжаргал, Боржигон овгийн Мягмарсүрэнгийн Ерөөлт нарыг бүлэглэн бусдыг хуурч, баримт бичиг ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан урдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгч М.Ерөөлтийн гэм буруутайд тогтоогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хөнгөн” гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын …дээд хэмжээг найман жилээр …тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй, хэргийг хэрэгсэхгүй болгохоор заасан байна.

Иймд шүүгдэгч М.Ерөөлтийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

 

            Шүүгдэгч М.Отгонжаргалын эдлэх ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэх ба түүний цагдан хоригдсон 352 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь хуульд нийцнэ.  

 

Шүүгдэгч М.Отгонжаргал, М.Ерөөлт нарт хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч М.Ерөөлт 139 хоног, шүүгдэгч Б.Оюундулам нь 114 хоног цагдан хоригдсон болно.

Хохирогч Н.Нэмэхбаяр нь шүүгдэгч М.Отгонжаргалтай гэрээ байгуулан 19.300.000 төгрөг өгч Santa-Fe маркийн автомашин өгөхөөр тохиролцсон нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байх ба Н.Нэмэхбаярыг хохирсон гэх үндэслэлгүй бөгөөд уг автомашины үнийг М.Ерөөлт, М.Отгонжаргал нараас гаргуулан Г.Наранбаатарт олгох нь зөв байна.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Бридж Гөү” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ РД:5483336, улсын бүртгэлийн дугаар 9011293020 болон “Бридж Гөү” ХХК-ийн тамга 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, Santa-Fe маркийн 34-25УНМ улсын дугаартай автомашиныг битүүмжлэх тухай 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, Santa-Fe маркийн /арлын дугаар -¹KSHSJ81WP6U068582/ цайвар өнгийн номер дугааргүй авто машины хэлхээтэй түлхүүр 1 ширхэг, хар өнгийн удирдлагыг /¹1 гэж дугаарласан/ тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Г.Наранбаатарт олгох, Гэр бүлийн тухай хуульд зааснаар М.Отгонжаргалын 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин О.Нинжин /ТА13310648/, О.Нандин /ТА13310625/ нарт асран хамгаалагч тогтоохыг Дархан-Уул аймгийн засаг даргад даалгах, хохирогч Н.Нэмэхбаяр, Г.Сарангэрэл /10 хав 213 хуу/  нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдав.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар М.Ерөөлт, М.Отгонжаргал нарын бүлэглэн үйлдлийн хохирогч нарын төлбөрийг хувааж гаргуулах ба М.Отгонжаргалын ганцаараа үйлдсэн хэргийн хохирлыг нэмж гаргуулан нэр бүхий хохирогч нарт олгохоор шийдвэрлэлээ. Шүүгдэгч М.Ерөөлтөөс 119,845,000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Лхагвабаатарт 14,000,000 төгрөгийг, Я.Гансүхэд 7,000,000 төгрөгийг, Д.Жаргалсайханд 29,250,000 төгрөгийг, Ш.Батхүүд 18,625,000 төгрөгийг, Ё.Болормаад 4,000,000 төгрөгийг, Г.Наранбаатарт 14,000,000 төгрөгийг, А.Цогтод 32,970,000 төгрөгийг тус тус олгох,

Шүүгдэгч М.Отгонжаргалаас 273,231,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Тамирт 13,000,000 төгрөг, С.Чимгээд 6,700,000 төгрөгийг, Д.Оюунгэрэлд 9,000,000 төгрөгийг, Л.Ганбатад 14,000,000 төгрөгийг, Э.Туяацэцэгт 3,700,000 төгрөгийг, Ч.Очирбатад 7,650,000 төгрөгийг, Г.Дамдинрагчаад 4,250,000 төгрөгийг, Ж.Цэвээндуламд 1,050,000 төгрөгийг, Ж.Баасанжавт 12,250,000 төгрөгийг, Л.Алтангэрэлд 54,858,000 төгрөгийг, М.Сэлэнгэд 2,130,000 төгрөгийг, М.Ганбаатарт 2,050,000 төгрөгийг, Б.Ганжигүүрт 3,755,000 төгрөгийг, Б.Алтанцэцэгт 5,393,000 төгрөгийг, С.Лхагвабаатарт 14,000,000 төгрөгийг, Я.Гансүхэд 9,000,000 төгрөгийг, Д.Жаргалсайханд 29,250,000 төгрөгийг, Ш.Батхүүд 18,625,000 төгрөгийг, Б.Бат-Оргилд 11,600,000 төгрөгийг, Ё.Болормаад 4,000,000 төгрөгийг, Г.Наранбаатар 14,000,000 төгрөгийг, А.Цогтод 32,970,000 төгрөгийг тус тус олгох үндэслэл бүхий байна.

Шүүгдэгч М.Ерөөлт “би бусдыг залилаагүй Отгонжаргалд итгэж явснаас ийм байдалд хүрсэн” гэх мэдүүлэг

Шүүгдэгч М.Отгонжаргалын “би бусдыг шунахай зорилгоор залилаагүй. харин хайхрамжгүй тооцоогүй байдлаас болж ийм байдалд хүрсэн”

Шүүгдэгч М.Ерөөлтийн өмгөөлөгч Ж.Энхтуяа “шүүгдэгч М.Ерөөлтийн үйлдэл гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан. Үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдоогүй” гэх боловч дээрх шүүгдэгч, өмгөөлөгч нарын мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдохгүй байх тул хүлээн аваагүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9, 36.10, 36.12, 36.13, 37.1, 38.1, 38.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Оюундуламыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар цагаатгасугай.

2. Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М.Отгонжаргал, М.Ерөөлт нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зүйлчилсүгэй.

3. Таванханхар овогт Мавагийн Отгонжаргал, Боржигон овгийн Мягмарсүрэнгийн Ерөөлт нарыг бүлэглэн хуурч, баримт бичиг ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан урдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан эзэмшигч, өмчлөгийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

4. Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М.Ерөөлтийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч М.Отгонжаргалыг 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар М.Отгонжаргалын эдлэх ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Отгонжаргалын цагдан хоригдсон 352 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар М.Ерөөлтөөс 119,845,000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Лхагвабаатарт 14,000,000 төгрөгийг, Я.Гансүхэд 7,000,000 төгрөгийг, Д.Жаргалсайханд 29,250,000 төгрөгийг, Ш.Батхүүд 18,625,000 төгрөгийг, Ё.Болормаад 4,000,000 төгрөгийг, Г.Наранбаатарт 14,000,000 төгрөгийг, А.Цогтод 32,970,000 төгрөгийг тус тус олгож,

Шүүгдэгч М.Отгонжаргалаас 273,231,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Тамирт 13,000,000 төгрөг, С.Чимгээд 6,700,000 төгрөгийг, Д.Оюунгэрэлд 9,000,000 төгрөгийг, Л.Ганбатад 14,000,000 төгрөгийг, Э.Туяацэцэгт 3,700,000 төгрөгийг, Ч.Очирбатад 7,650,000 төгрөгийг, Г.Дамдинрагчаад 4,250,000 төгрөгийг, Ж.Цэвээндуламд 1,050,000 төгрөгийг, Ж.Баасанжавт 12,250,000 төгрөгийг, Л.Алтангэрэлд 54,858,000 төгрөгийг, М.Сэлэнгэд 2,130,000 төгрөгийг, М.Ганбаатарт 2,050,000 төгрөгийг, Б.Ганжигүүрт 3,755,000 төгрөгийг, Б.Алтанцэцэгт 5,393,000 төгрөгийг, Д.Жаргалсайханд 29,250,000 төгрөгийг, Ш.Батхүүд 18,625,000 төгрөгийг, Б.Бат-Оргилд 11,600,000 төгрөгийг, Ё.Болормаад 4,000,000 төгрөгийг, Г.Наранбаатарт 14,000,000 төгрөгийг, А.Цогтод 32,970,000 төгрөгийг, С.Лхагвабаатарт 14.000.000 төгрөгийг, Я.Гансүхэд 9,000,000 төгрөгийг тус тус олгосугай.

9. Шүүгдэгч М.Ерөөлт 139 хоног, Б.Оюундулам 114 хоног тус тус цагдан хоригдсон, хохирогч Н.Нэмэхбаяр, Г.Сарангэрэл /10 хав 213 хуу/  нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.  

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 21.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Бридж Гөү” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ РД:5483336, улсын бүртгэлийн дугаар 9011293020 болон “Бридж Гөү” ХХК-ийн тамга 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, Santa-Fe маркийн 34-25УНМ улсын дугаартай автомашиныг битүүмжлэх тухай 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, Santa-Fe маркийн /арлын дугаар -¹KSHSJ81WP6U068582/ цайвар өнгийн номер дугааргүй авто машины хэлхээтэй түлхүүр 1 ширхэг, хар өнгийн удирдлагыг /¹1 гэж дугаарласан/ тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Г.Наранбаатарт олгосугай.

 

11. Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт зааснаар М.Отгонжаргалын 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин О.Нинжин /ТА13310648/, О.Нандин /ТА13310625/ нарт асран хамгаалагч тогтоохыг Дархан-Уул аймгийн засаг даргад даалгасугай.

 

12. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Оюундулам, М.Ерөөлт нарыг хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах, шүүгдэгч М.Отгонжаргалын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

13. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шүүхэд ялтан, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

14. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Оюундулам, М.Ерөөлт нарын хувийн баталгаа гаргах, шүүгдэгч М.Отгонжаргалын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 О.ЖАНЧИВНЯМБУУ

 

 

          ШҮҮГЧИД                                                                Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

                                                                                                                         Ч.ОТГОНБАЯР