Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2023/0513

 

 

 

 

 

 

   2023          06           12                                    128/ШШ2023/0513

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул би, “М*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 Тус хэргийн нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Б******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Тус шүүхэд “М*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал газрын тосны газарт холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа билээ. Уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор нэхэмжлэгчийн зүгээс дараах хүсэлтийг гаргаж байна.

Нэхэмжлэгч “М*******” ХХК нь Дорноговь аймгийн Са*******, У******* сумдын нутагт Ш******* нэртэй газарт ХV02*******, XV01******* дугаар тусгай зөвшөөрлийн талбайд 2010 оноос хойш хуульд заасны дагуу ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулж ирсэн. Гэтэл Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Төмөр замын чигийг тогтоох тухай” 232 дугаар тогтоол болон 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Газрын улсын тусгай хэрэгцээнд авах тухай” 170 дугаар тогтоолууд гарсны улмаас “М*******” ХХК нь тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй болсон. Нэхэмжлэгчийн зүгээс Засгийн газрын дээрх тогтоолууд хүчин төгөлдөр болсонтой холбоотойгоор өөрийн эрх ашгийг хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхэд нэхэмжлэгчид хуульд заасан журмын дагуу нөхөх олговор олгохоор шийдвэрлэсэн.

Өнөөдрийн байдлаар манай компани нь Ашигт малтмал, газрын тосны газар дахь нөхөх олговрын асуудал хариуцсан ажлын хэсэгтэй уулзалт хийж, холбогдох баримт материалыг цаг тухайд нь хүргүүлж нягт уялдаа холбоотой ажиллаж байгаа болно. Энэ ч утгаараа манай компанийн зүгээс уг нөхөх олговортой холбоотой асуудал хуульд заасан журмын дагуу шийдэгдэж Монгол улсын шүүхийн шийдвэр заавал биелнэ хэмээн итгэж найдаж төрийн үйл ажиллагаанд ямарваа нэгэн байдлаар саад учруулахгүй байж тэдний ажилд туслалцаа үзүүлж ажиллахыг зорин ажиллаж байна. Улмаар нөхөн олговрын асуудлаар хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт байгуулагдсан ажлын хэсэгтэй уулзалт, хэлэлцээр хийх хүсэлтийг гаргасан ба уг хүсэлттэйгээ холбогдуулан ажлын хэсгийн нарийн бичиг болох Ч.Э*******тай 2023 оны 06 дугаар сарын 06-нд түүний өрөөнд манай байгууллагын ажилтан өмгөөлөгчийн хамт уулзахад “ Ажлын хэсгийн ахлагчид танай компанийн хүсэлтийг танилцуулсан байгаа. Миний хувьд ажлын хэсэгтэй уулзалт товлох, хэлэлцээр хийх ажиллагааг дэмжиж байгаа байр сууриа илэрхийлсэн” гэх тайлбарыг өгсөн

Үүнээс үүдэн нэгэнт манай компанид олговол зохих нөхөх олговортой холбоотой асуудлыг шийдвэрлэх зорилготой ажлын хэсэг байгуулагдаж, хуульд заасан холбогдох ажиллагааг хийж байгаа энэ цагт төрийн байгууллагад итгэл хүлээлгэн тэдгээрт саад учруулахгүй байж тэдний ажилд туслалцаа үзүүлэх үүднээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзахад хүрээд байна. Манай байгууллагын зүгээс дээр дурьдсан үндэслэлээр шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байх тул хэргийг зохих журмаар шийдвэрлэж өгнө үү” гэж Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа болохоо илэрхийлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай   хуулийн  20  дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах...”, 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн төлөөлөгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлснээрээ түүнээс гарах үр дагавартай танилцаж, гарын үсэг зурсан, хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д Энэ хуулийн 106 дугаар зүйлд заасан шийдвэр гаргаснаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн төлөөлөгч нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

           

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М*******” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 32 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                               Ц.МӨНХЗУЛ