Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
Хэргийн индекс | 101/2023/02607/И |
Дугаар | 101/ШШ2023/04419 |
Огноо | 2023-10-12 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 101/ШШ2023/04419
2023 10 12 | 101/ШШ2023/04419 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д-ын гаргасан,
Хариуцагч: Ц-д холбогдох хууль бус эзэмшлээс эд зүйл болон гарах ёсгүй байсан зардал 2,491,000.00 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, харийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Би, 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс ... тоот хаягт талийгаач дүү Лын хамт амьдарч байгаад 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс өнөөдрийг хүртэл уг байранд амьдраагүй. Миний бие төрсөн ахын сайхан сэтгэлээр уг байрны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг төрсөн дүү Цгийн нэр дээр гаргасан ба энэ үед бид хоёр аман тохиролцоо хийсэн. Олон жил уг байранд амьдраагүй шалтгаан нөхцөлийн талаар тодорхой илтгэж болох хэдий ч иргэний хэргийн анхан шатны шүүхийн үйл ажиллагаанд хамааралгүй их маргаантай болох байх.
Би энэхүү байранд үлдээсэн өөрийн хувцас, эд зүйлээ хүлээн авах, хаана байгааг нь мэдэх зорилгоор 2022 оны 12 дугаар сарын 17, 18, 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдрүүдэд гурван удаа очиж орон сууцны хаалганы хонхыг дарсан боловч хэн ч гарч ирээгүй ба далдуур дарамталсан байдал мэдэгдсэн учир шүүхэд хандан нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэхээс өөр аргагүй болсон. Миний бие 18 дугаар хорооны цагдаагийн хэсгийн төлөөлөгч, дэслэгч Г хандаж бичгээр хүсэлт гаргасан хэдий ч тэрээр уг асуудлыг өөрийн биеэр шийдвэрлэх боломжгүй, харин танд гар утасны дугаарыг нь олж өгье гээд 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ..., ... гэсэн хоёр дугаар өгсөн. Ингээд би, дээрх дугаарууд руу залгахад Ц гэж хүн байхгүй гэсэн хариу өгсөн.
Дахиад дэслэгч Г 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ..., ... гэсэн 2 дугаар өгсөн боловч миний бие залгаагүй. Өнөөдөр би 70 насны жил рүүгээ ороод удаж байна, өөрийнхөө хир тоос болоогүй, хуучирч муудаагүй хувцаснуудаа 4 чемоданд хийсэн эд зүйл эд хэрэглэл, хананд өлгөсөн 30 гаруй жаазтай фото зурагнууд, харааны болон харааны бус 5 жил, дипломтой цүнхэнд байгаа онц хэрэгтэй бүх бичиг баримт, цүнх дүүрэг ном, тэмдэглэлийн 3 дэвтэр, хөвөнтэй болон хурган дотортой дээл, ил өлгөөтэй байсан шинэ костюм, цамц, хавар намрын пальто, 3 пиджак, ахуйн хэрэглээний сав суулга, шанага цагаан өнгийн хөргөгч, шинэ хуучин хоёр хивс, мөнгөн аяганууд, таваг, цөгц, хүрэн өнгийн шүүгээ, давхар өнгөтэй 3 гудас, 1 том хөнжил, ванн болон нүүр гарын шинэ алчуурнууд, 2 ширхэг плитка, цонхны торгон хөшиг, тюль, чайка оёдлын цахилгаан машин, хайрцагтай оёдлын хэрэгсэл, ванны өрөөний толь зэрэг олон тооны эд зүйлүүдийг хариуцагч Ц нь хууль бусаар эзэмшээд надад өгөхгүй байна.
Мөн тэрээр ямар ч шаардлагагүй үед өөрөө, өөртөө үйлчлүүлэхээр өмгөөлөгч Т гэгчид хөлс төлөх зорилгоор надаас 2,000,000.00 төгрөгийг төлүүлсэн бөгөөд хариуцагчийг талийгаач Л ахдаа Ганданд ном уншуулсан эсэхийг батлах баримт олж үзээгүй, миний тэтгэврийн данснаас суутгуулж 2,491,000.00 төгрөгийг авсан байсан. Түүнчлэн хариуцагч Ц нь Бүтээн байгуулалт хөгжлийн сан хадгаламж зээлийн хоршооны зээлийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, улмаар аав, ээжийн минь үлдээсэн 1 /нэг/ өрөө байрыг зарсан ба ямар ч үлдэгдэл төлбөр байхгүй гэж байсан боловч 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр миний тэтгэврийн данснаас 3,300,000.00 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Хадгаламж, зээлийн хоршоо банкны өр барагдуулах албанаас хураан авсан.
Иймд, миний бие орон сууцанд үлдээсэн байсан бүх эд зүйлс, хувцас бусад зүйлийг хариуцагч Цгаас гаргуулан авах, мөн үндэслэлгүйгээр төлүүлсэн 5,491,000.00 төгрөгийг нэхэмжилж байна. Би, анх хариуцагчид холбогдуулан хууль бусаар эзэмшиж, ашилгаж байгаа хөрөнгө болон 5,791,000.00 төгрөгийг нэхэмжилсэн боловч 3,300,000.00 төгрөгийг төлсөн байсан учир одоо 2,491,000.00 төгрөгийг нэхэмжилж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь надад хэд, хэдэн эд зүйлийг хүлээлгэж өгсөн боловч тодруулсан шаардлага дурдсан зүйлүүдийг өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзаж байна” гэв.
Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгч Дын нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан хууль зүйн хууль зүйн шаардлагыг хангаагүй, түүнийг нотолсон баримт байхгүйгээс гадна нэхэмжлэлийг яагаад одоо гаргаж байгаа, нэхэмжлэлд дурдагдаад байгаа эд зүйл, мөнгийг хариуцагч Ц яагаад, ямар үндэслэлээр төлөх ёстой талаар тодорхой тайлбар байхгүй байна.
Хариуцагч Ц нь нэхэмжлэгч Дын өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй, мөнгө төгрөгийн өглөг, авлага огт байхгүй. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зарим эд зүйлийг хадгалж байсныгаа хүлээлгэн өгсөн бөгөөд талууд энэ талаар акт үйлдсэн. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн хууль бус эзэмшлээс эд хөрөнгө шаардаж байгаа бол ямар эд хөрөнгө, зүйл өмчилж, эзэмшиж байсан болон хариуцагчийг хууль бусаар эзэмшиж байгааг нотлох ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс үүнтэй холбоотой баримт өгөөгүй байж хариуцагчтай айлгаж сүрдүүлэх байдлаар харилцаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
Нэхэмжлэлд дурдсан 2,491,000.00 төгрөгийн хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Ц нь хохирогчийн төлөөлөгчөөр оролцсон бөгөөд хууль зүйн туслалцаа авахад төлсөн зардлыг шүүхийн шийтгэх тогтоолоор Даас гаргуулж хариуцагчид олгохоор шийдвэрлэсэн байдаг. Тэрхүү шийтгэх тогтоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь албадан биелүүлж нэхэмжлэгчээр төлүүлсэн юм.
Гэтэл нэхэмжлэгч нь үүнийг буцаан хариуцагчаас нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэгчийн тайлбарт дурдсан орон сууцыг хариуцагч нь өмчилдөг байсан учир бусдын орон сууцанд зөвшөөрөлгүй орсон гэх асуудал байхгүй, нэхэмжлэгчийг хорих ангид ял эдэлж байх хугацаанд хариуцагч нь түүний эд зүйлийг бусдын байр, агуулахад хадгалуулж байгаад ямар ч эд хөрөнгө дутаахгүй хүлээлгэж өгсөн. Хэрэгт энэ талаар талуудын үйлдсэн акт байгаагаас гадна 2,491,000.00 төгрөгийг төлүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримт авагдсан. Иймд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:
Хариуцагчийн өгсөн нотлох баримт:
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Даас хариуцагч Цд холбогдуулан хариуцагчийн хууль бус эзэмшлээс эд зүйл гаргуулах болон хариуцагчийн өмнөөс төлөх ёсгүй байсан төлбөр төлсөн гэсэн үндэслэлээр 2,491,000.00 төгрөгийг нэхэмжилсэн ба тэрбээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.4-т тус тус заасан эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх болон учруулсан хохирлыг арилгуулах хүссэн. Гэвч шүүх, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Түүнчлэн хариуцагч Ц нь 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч Дд түүнийг хорих ангид ял эдэлж байх хугацаанд хэд, хэдэн эд зүйлийг хорих ангийн төлөөлөгч ахлагч дэслэгч Бэд хүлээлгэж өгчээ /х.х-ийн 83 хуудас/.
Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж зааснаар талуудыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн эд зүйлийн төрөл, тоо хэмжээ, ширхэг зэргийн талаар маргаагүй гэж үзнэ.
Тодруулбал, нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл буюу гэмт хэрэгт холбогдох өдөр хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, Залуус хороолол, 48б дугаар байр, 80 тоот хаягт талийгаач дүү Лын хамт амьдарч байсан бөгөөд 2015 оны 12 дугаар 15-ны өдрөөс хойш 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хорих ангид байх хугацаанд дээр дурдсан түүний өмчлөлийн эд хөрөнгүүдийг хариуцагч нь хууль бусаар авч өгөхгүй байна гэсэн.
Тодруулбал, хэн нэгэн этгээд өөр этгээдийн эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа бол түүнийг эзэнд нь буцааж өгөх үүрэг хүлээх хэдий ч энэ тохиолдолд эд хөрөнгийг шаардаж буй этгээд нь өмчлөгч байх, харин эзэмшиж байгаа этгээдийн эзэмшил хууль бус байхыг шаарддаг.
Гэтэл нэхэмжлэгч Д нь анхнаасаа түүнд дээр дурдсан эд хөрөнгүүд байсан гэдгээ баримтаар нотлохгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.2-т “Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно” гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй боловч нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан эд хөрөнгийг өмчилж байсан, тэрхүү эд зүйлийг хариуцагч тал түүнийг эзгүй үед хууль бусаар гэрт нь нэвтэрч авсан бөгөөд одоо өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзаж байгаа гэсэн тайлбараа нотлохгүй байна.
Гэтэл нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа энэхүү мөнгийг хариуцагчид төлөх ёсгүй байсан, эрүүгийн хэрэгт заавал хууль зүйн туслалцаа авах шаардлагагүй байсан гэж маргаж байна. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д “Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно” гэж заасан.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Д нь хариуцагч Цд түүний өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахтай холбоотой зардлыг сайн дураараа, аль эсхүл андуурч төлснөөс хариуцагч нь тэрхүү төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдсөн бол нэхэмжлэгчийн зүгээс гарсан буюу төлсөн төлбөрийг хариуцагчаас нэхэмжилж болно.
Гэвч Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 226 тоот шийтгэх тогтоолын дагуу нэхэмжлэгчийг 2,491,500.00 төгрөгийг хариуцагчид төлөхийг даалгасан, уг хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар төлөгдсөн төлбөр байх тул хариуцагчийг нэхэмжлэгчээр өөрийн бусдад төлөх ёстой зардлыг төлүүлсэн гэж дүгнэх боломжгүй юм. Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР