Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
Хэргийн индекс | 128/2022/0444/З |
Дугаар | 128/ШШ2023/0462 |
Огноо | 2023-05-23 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 128/ШШ2023/0462
2023 05 23 128/ШШ2023/0462
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М ХХК /РД:/,
Хариуцагч: Б,
Хариуцагч: Бнд холбогдох, ...газрын төлбөрийн хэмжээг Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Газрын төлбөрийг шинэчлэн тогтоох тухай 03 дугаар тогтоолд дурдсанаар тогтоон тооцож, гэрээнд тусгахыг Б болон Бд даалгах тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн Э.Э, хариуцагч Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х, хариуцагч Бны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М ХХК-аас тус шүүхэд анх 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Бнд холбогдуулан анх шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШЗ2022/2396 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоосон. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүйн улмаас шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШЗ2022/3078 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэсэн.
2. Улмаар нэхэмжлэгч М ХХК-аас 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулан Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээг байгуулах тухай хүсэлтийг шийдвэрлэж, хариу өгөхүй байгаа Б, Б, Төв аймгийн ******* сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, М ХХК-ийн Төв аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт харьяалагдаж байгаа 10 га газрын Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээг байгуулж, гэрээг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын даргад хүргүүлэхийг, харин үлдэх Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт харьяалагдаж буй 1.503 га газрын Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээг Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7-д зааснаар Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай 03 дугаар тогтоолд зааснаар тогтоон тооцож, гэрээг байгуулж, гэрээг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын даргад хүргүүлэхийг тус тус даалгах тухай нэхэмжлэлийг Б, Б, Төв аймгийн ******* сумын Засаг даргад холбогдуулан гаргасныг,
3. Шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШЗ2022/4191 дугаар шүүгчийн захирамжаар, нэхэмжлэл гаргагчийн Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээг байгуулах тухай хүсэлтийг шийдвэрлэж, хариу өгөхүй байгаа Төв аймгийн ******* сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, М ХХК-ийн Төв аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт харьяалагдаж байгаа 10 га газрын Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээг байгуулж, гэрээг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын даргад хүргүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж үлдэх шаардлагад захиргааны хэрэг үүсгэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: М ХХК нь Богд хан уулын ******* аманд аялал жуулчлалын зориулалтаар нийт 11 га газар эзэмшдэг. Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7. Аялал, жуулчлалын зориулалтаар ашиглаж байгаа газрын төлбөрийг тухайн тойргийн хамгийн ойр орших хот, тосгон, бусад суурины газрын төлбөрийн хэмжээтэй адилтгаж тооцно гэж заажээ. М ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг ******* ам нь Төв аймаг уруу харсан уулын ам юм. Иймээс Газрын төлбөрийн тухай хууль болон нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу Төв аймагт газрын төлбөрөө төлөх нь зүй ёсны бөгөөд Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.1-д татварын үйл ажиллагаанд шударга байх зарчмыг баримтална гэж заасантай нийцэх юм. Энэ асуудлаар компанийн зүгээс Төв аймгийн Засаг дарга Д.М******* болон Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн дагуу бидэнд Танай байгууллагын ашиглаж буй газар нь Богдхан уулын дархан цаазат газар нутагт хамаарч 1.503 га газар Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт, 10 га газар. Төв аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт харьяалагдаж байна. Иймд ...******* сумын нутаг дэвсгэрт харьяалагдаж байгаа 10 га газрын Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээг Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон ******* сумын Засаг даргатай гуравласан гэрээ байгуулах нь зүйтэй юм гэсэн хариуг өгсөн.
Улмаар компанийн зүгээс 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд манай компанийн Төв аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт харьяалагдаж байгаа 10 га газрын Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээг Төв аймгийн ******* сумын Засаг дарга болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай, харин удах Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт харьяалагдаж буй 1.503 га газрын Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээг Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7-д зааснаар Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай 03 дугаар тогтоолд зааснаар тогтоон тооцож, Б болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай тус тус байгуулж өгнө үү гэсэн хүсэлтийг холбогдох баримтуудын хамт гаргасан боловч өнөөдрийг хүртэл бидэнд ямар нэгэн хариу өгсөнгүй. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно, 37 дугаар зүйлийн 1-д ... иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна гэж тус тус заажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл эрхтэй байдаг. Дээрх Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай байгуулахгүй байгаагаас болж манай компанийн газар ашиглах эрх зөрчигдөж, нутаг дэвсгэрийн харьяаллаар, мөн Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7-д зааснаар газрын төлбөрөө төлөх боломжгүй болж, компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөд байна. Хэрвээ Б манай хүсэлтийн дагуу Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээг байгуулж, гэрээг холбогдох байгууллагуудад хүргүүлснээр нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу 10 га газрын төлбөрийг Төв аймгийн ******* суманд, үлдэх 1.503 га газрын төлбөрийг Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7-д зааснаар Төв аймгийн газрын төлбөрийн хэмжээтэй адилтган тооцогдохоор болж, компани эдийн засаг, санхүүгийн хувьд хүнд байдлаас гарч хуульд заасан газрын төлбөр төлөхтэй холбоотой үүргээ биелүүлэх боломжтой болж, цаашлаад газар ашиглахад ямар нэгэн саад бэрхшээл учрахгүй юм.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар М ХХК-ийн Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээг байгуулах тухай хүсэлтийг шийдвэрлэж, хариу өгөхгүй байгаа Б, Б, Төв аймгийн ******* сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, М ХХК-ийн Төв аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт харьяалагдаж байгаа 10 га газрын Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээг байгуулж гэрээг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын даргад хүргүүлэхийг, харин үлдэх Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт харьяалагдаж буй 1.503 га газрын Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээг Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7-д зааснаар Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай 03 дугаар тогтоолд зааснаар тогтоон тооцож, гэрээг байгуулж, гэрээг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын даргад хүргүүлэхийг тус туст даалгаж өгнө үү гэжээ.
6. Хариуцагч Бны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 01 дугаар сарын 09-ний өдрийн А/08 дугаар тушаалаар М******* ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын ******* аманд 11.0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгож хамгаалалтын захиргаанаас 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 2016/057 дугаартай гуравласан гэрээг байгуулсан байна Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/70 дугаар тушаалаар газар ашиглах эрхийн хугацааг 5 жилээр сунгаж шийдвэрлэсэн. Тус хуулийн этгээдээс гуравласан гэрээ байгуулах тухай 2022 оны 01 дүгээр арын 19-ний өдрийн 22/05 дугаартай албан бичгээр хүсэлт ирүүлснийг 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2022/34 дугаартай гуравласан гэрээг байгуулж захирал А.Цийн 99088475 дугаарын утсаар залгасан боловч ирж аваагүй байна.
Иймд Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ байгуулах хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох тухай Богдхан уулын дархан цаазат газарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
7. Хариуцагч Бны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Нэхэмжлэгч М ХХК нь гуравласан гэрээ байгуулах хүсэлтийг 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ирүүлээд манайхаас 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 2234 дугаартай гуравласан гэрээг байгуулсан. Гуравласан гэрээг байгуулаад гүйцэтгэх захиралд мэдэгдсэн боловч гэрээгээ ирж аваагүй байна. Гуравласан гэрээ байгуулагдсан байгаа.
Төлбөрийн тухайд Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-т улсын бүртгэлд эрхийн гэрчилгээг олгосон он, сар, өдөр, эзэмшигчийн нэр, олгогдсон газрын нэгж талбарын дугаар, хэмжээ, байршлыг тэмдэглэх бөгөөд эрхийн гэрчилгээтэй холбогдсон аливаа өөрчлөлтийг тусгах зориулалт бүхий хавсралттай байна гэсэн байгаа. Газар эзэмших гэрээ, журам дээрээ заасан. 2017 оны Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна гэж заасан. Тухайн хуулийн этгээдийн газар ашиглах гэрчилгээ нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших, Бнд хамаарах газарт 11 га ашиглах эрх олгосон талаар гэрчилгээ дээр бичигдсэний дагуу манайх гэрээг байгуулна. М ХХК-ийн гэрчилгээний ард 4 нэгж талбар бичигдсэн байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандаж нэгж талбар бүрээр нь газар ашиглах гэрчилгээг бичүүлж авах эсвэл тухайн нэгж талбар аль нутаг дэвсгэрт хамаарах талаар хавсралтад бичилт хийлгэсний дагуу тухайн нутаг дэвсгэрт хамаарна гэсний дагуу Б гэрээг байгуулж өгөх боломжтой. Манай байгууллага гэрчилгээний дагуу гэрээг байгуулж, газар ашиглуулна гэв.
8. Хариуцагч Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагчийн зүгээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Монгол Улсын Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйл. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх заалтуудыг үндэслэн Б, Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны дарга, иргэн, ахуйн нэгж, байгууллагатай Байгаль, орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/378 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ-г байгуулан тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын даргаар батлуулдаг. Уг гэрээг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь Богдхан уулын дархан цаазат газраас авч талууд гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулсны үндсэн дээр Бар гарын үсэг зуруулж бүртгэлжүүлэн Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлага газрын даргаар батлуулдаг. Батлагдсан гэрээний 1 хувийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Б Тамгын газарт ирүүлдэг. Өөрөөр хэлбэл гэрээ байгуулах хүсэлтэй иргэн, аж ахуй нэгж байгууллага нь Богдхан уулын дархан цаазат газрын захиргаанаас гэрээгээ авч, гарын үсэг зурж, тамгалан өгснөөр дүүргийн Засаг даргад танилцуулагдан, гарын үсэг зурагддаг боловч М ХХК нь 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 22/21 дугаартай албан бичгээ гэрээний хамт ирүүлээгүй байх тул 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр дүүргийн газар зохион байгуулалтын албанаас Богд уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандах тухай 13/647 дугаар албан хариуг хүргүүлсэн байна гэжээ.
9. Хариуцагч Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Нэхэмжлэгчийн эзэмшиж, ашиглаж байгаа газрын 1,5 га нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт, 10 га нь Төв аймгийн нутаг дэвсгэрт хамаарч байна. 1,5 га нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байгааг хүлээн зөвшөөрч байгаа. Энэ нь хэрэг маргааны явцад тогтоогдсон. Гол асуудал нь Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар ойролцоо орших хот, тосгоны итгэлцүүрээр газрын төлбөрийг тооцно гэсний дагуу Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 03 тоот тогтоолоор бодуулна гэж байгаа нь одоо бидний ашиглаж байгаа системтэй зөрчилдөөд байна. Энэ талаар тодруулга гаргахдаа Төрийн захиргааны төв байгууллага болох Газар зохион байгуулалт, Геодези зураг зүйн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандаад үүнийгээ шийдвэрлүүл гэсэн. Нэхэмжлэгчийн тавьж байгаа шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа ч системд суулгуулсан тохиолдолд бид тухайн төлбөрийг тооцоод төлүүлэхэд бэлэн байна. Одоо ашиглаж байгаа системд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг суулгаад өгсөн байгаа учраас болохгүй байна. Шүүх шийдвэр гаргаж өгөхөд төрийн байгууллага өөрчлөлт оруулах боломжтой байх, маргалдаад байх зүйл байхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангах үндэслэлтэй байна.
2. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-27 дугаар тушаалын хавсралтаар нэхэмжлэгч хуулийн этгээдэд улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэр, Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн ******* ам нэртэй газарт 11.0 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрх олгосныг 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 2016/142 дугаар гэрчилгээгээр баталгаажуулж, талбайн булангийн цэгүүдийн солбицлыг тогтоосон ба,
2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 02 дугаар сарын 11-ний А/70 дугаар тушаалыг үндэслэн газар ашиглах эрхийн хугацааг 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл сунгасан байна.
3. Ийнхүү газар ашиглах эрхийн хугацаа сунгахдаа, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/70 дугаар тушаалын хоёр дахь заалтаар ...улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээг шинэчлэн байгуулан, газар ашиглалтын байдалд нь хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж, Нүхэн жорлон угаадасны нүх, техникийн шаардлага, Тусгай хамгаалалттай газар нутаг дахь эко аялал жуулчлалын зориулалттай байр сууц, үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага зэрэг стандартыг мөрдүүлэн ажиллах-ыг Бнд үүрэг болгосон.
4. Эрх бүхий сайдын дээрх тушаал нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 1-д Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана гэж зааснаар хуулийн материаллаг хэм хэмжээ ба энэ бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэгч хуулийн этгээд нь дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрхтэй болсон.
5. Харин хуулийн дээрх заалтын дагуу захиргааны шийдвэр гаргах ажиллагаа процессын хэм хэмжээгээр үргэлжлэхээр, тодруулбал, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1-д Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалттай захиргаатай хамтран байгуулна, мөн хууль, зүйлийн 2-д Газар ашиглах тухай гэрээнд Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаас гадна дараах зүйлийг тусгана, 2/ газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг гэж зааснаар хэн, хэрхэн хэрэгжүүлж, ямар ямар эрх, үүргийг гэрээнд тусгахыг заахаар зохицуулсан байна.
6. Тэгэхээр, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан материаллаг хэм хэмжээний дагуу гарсан тушаалын хоёр дахь заалт хэрэгжээгүйгээс гадна газар ашиглах гэрээ-ээр зохицуулагдах харилцаанаас нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд маргаан үүссэн, нэхэмжлэгч нь Тодорхойлох хэсгийн 4-5-д заасан үндэслэлээр маргаж, Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7-д заасны дагуу аялал жуулчлалын зориулалтын дагуу олгогдсон газар тул хуулийн дээрх заалтыг төсөөтэй хэрэглэж Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээгээр газрын төлбөр төлөх үүргийг гэрээндээ тусгуулахыг шаардсан бол, хариуцагч нар нь нэхэмжлэгчид газар ашиглах гэрчилгээ ёсоор Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 11 га олгогдсон тул түүнийг үндэслэн гэрээ байгуулах нь хуульд нийцнэ хэмээн нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна.
7. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр нэхэмжлэгч хуулийн этгээд нь газрын төлбөр төлөгч болох бөгөөд төлбөр ногдуулах газар нь Газрын тухай хуульд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарч байхаар байна. Энэ утгаараа Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1. Монгол Улсын газрын нэгдмэл санг дараах байдлаар ангилна, 10.1.6. тусгай хэрэгцээний газар, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1. Монгол Улс тусгай хэрэгцээний газартай байна. Улсын тусгай хэрэгцээний газарт дараах газар хамаарна, 16.1.1. улсын тусгай хамгаалалттай газар, Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2. Тусгай хамгаалалттай газар нутагт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газрын төлбөрийг ... үнэлгээний зэрэглэлийн алинд хамаарч байгааг харгалзан гурав дахин өсгөж тооцно гэж зааснаар уг газрын төлбөр нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээнд нь туссаны дагуу төлөх зохицуулалттай,
8. Иймээс, Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7. Аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж байгаа газрын төлбөрийг тухайн тойргийн хамгийн ойр орших хот, тосгон, бусад суурины газрын төлбөрийн хэмжээтэй адилтгаж тооцно гэсэн заалтыг газар ашиглах гэрээндээ тусгуулж, улмаар Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 03 дугаар тогтоолын дагуу төлбөрөө төлөх эрхтэй, энэхүү эрхээ шүүхээр хамгаалуулна гэж маргасныг шүүх хэрэгсэхгүй болгож байна.
9. Учир нь Газрын тухай хуульд Монгол Улсын газрын нэгдмэл санг ангилахдаа аялал жуулчлалын зориулалтын газар гэсэн ангиллыг хуульчлаагүй, Газрын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна гэж зааснаас үзвэл, нэхэмжлэгч хуулийн этгээдийн ашиглаж байгаа газар нь Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д зааснаар улсын тусгай хамгаалалттай газар нутаг дээр байршиж, газрын нэгдмэл сангийн үндсэн ангиллаар тусгай хэрэгцээний газарт хамаарч байна.
10. Хэргийн оролцогчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хооронд газар ашиглах тухай гэрээ-г байгуулах тал дээр маргаан байхгүй, тодруулбал, шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хооронд газар ашиглах гэрээ байгуулах тухай асуудал дээр маргаагүй, харин нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэлтэй байгаа дөрвөн нэгж талбарын дугаар бүхий газрууд нь газарзүйн байрлалын хувьд Баянзүрх дүүрэг, Төв аймгийн алинд нь хэдэн м.кв талбай буй нь тодорхой бус, гэрчилгээнд бичигдсэн байршлаар гэрээ байгуулна гэсэн маргааныг шүүх шийдвэрлэхдээ, Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийг улсын хэмжээнд зөвхөн нэг субъект буюу Байгаль орчин, аялал жуулчлалын сайд олгодог, тэр утгаараа дүүргийн харьяа, эсхүл аймгийн харьяа тусгай хамгаалалттай нутаг дэвсгэр гэх ойлголт байхгүй, хэдийгээр тушаал болон гэрчилгээ дээр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших Богдхан уулын дархан цаазат газрын ******* ам нэртэй газарт 11.0 га талбайд ашиглах эрх олгосон талаар бичигдсэн боловч үүний дагуу гэрээ байгуулагдах ёстой гэсэн агуулга болохгүй,
10.1. Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 07/713 дугаар албан бичигт: ...танай байгууллагын ашиглаж буй газар нь Богдхан уулын дархан цаазат газрын нутагт хамаарч 1,503 га газар нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт, 10 га газар нь Төв аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт харьяалагдаж байна хэмээн дурдаж нэхэмжлэгч хуулийн этгээдэд хүргүүлсэн,
10.2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 123/ШШ2022/0027 дугаар шүүгчийн захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан М ХХК-ийн Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээг байгуулах тухай хүсэлтийг шийдвэрлэж, хариу өгөхгүй байгаа Төв аймгийн ******* сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, М ХХК-ийн Төв аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт газар ашиглуулах тухай гэрээг байгуулж, гэрээг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалтай газар нутгийн удирдлагын газрын даргад хүргүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, М ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн ******* сумын Засаг даргад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож /уг шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх агуулгатай юм/ шийдвэрлэсэн.
10.3. Дээрх баримтуудтай хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь маргаагүйг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар шүүх энэ агуулгаар нь анхаарч нотлох баримтаар үнэлж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1-д заасныг үндэслэн гарсан шийдвэрийг биелүүлж, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 1-д заасны дагуу гэрээ байгуулахаа хүлээн зөвшөөрч, өөрийн аймаг дахь газрын хэмжээг тодруулсан, нэхэмжлэгч хуулийн этгээдтэй газар ашиглах гэрээ байгуулахаа зөвшөөрсөн гэж үзэхээр байна.
10.4 Иймээс эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй байгаа оролцогчийг бүрэн дүүрэн, бодитойгоор сонсож, үүссэн нөхцөл байдлын талаар тайлбар гаргаж саналаа хэлэх боломж олголгүйгээр ...Б нь төлбөрийн хэмжээг тогтоодоггүй ба газрын төлбөр нь харьяалагдах нутаг дэвсгэрийн орон нутгийн төсөвт төвлөрдөг. М ХХК-ийн газар ашиглах гэрчилгээний хавсралтад 4 нэгж талбар бичигдсэн байх бөгөөд нэгж талбар тус бүрд нь гэрчилгээ бичүүлэх эсвэл тухайн нэгж талбар нь аль нутаг дэвсгэрт хамаарах талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандан хавсралтад тодорхой бичилт хийлгэсэн тохиолдолд гуравласан гэрээг тухайн нэгж талбарын дагуу байгуулах боломжтой... гэх газар ашиглах тухай гэрээ байгуулахаас татгалзсан хариу өгсөн эс үйлдэхүй нь хуульд нийцээгүй, Сайдын тушаалын хэрэгжилтийг хангаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1. Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2. Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж заасны дагуу хариуцагч Бны байгууллагын буруутай үйл ажиллагаа гэж үзнэ.
11. Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1/32 дугаар албан бичгээр Газрын кадастрын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн мэдээлэлд нэгж талбарын 13*******, 13*******, 13*******, 13******* дугаартай газрууд нь дугаартай хуулийн этгээдийн нэр дээр бүртгэгдсэн байх бөгөөд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутагт хамаарч байна гэсний аль нэгж талбарт хамаарах хэдэн га газар нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт харьяалагдаж байгааг өөрсдөө тодорхойлж, уг харьяалагдсан талбайн хэмжээгээр Газрын төлбөрийн тухай хууль болон Хууль зүй, дотоод хэргийн яаманд захиргааны хэм хэмжээ тогтоосон актаар бүртгүүлсэн, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 12/39 дугаар тогтоолоор Газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг шинэчлэн тогтоосны хүрээнд газрын төлбөрийн хэмжээг тогтоон гэрээнд тусгаж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйл. Дархан цаазат газар, байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны үйл ажиллагаа-г хуульчилсны дагуу захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлж, гэрээ байгуулах нь зүйтэй.
12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасныг хэрэглэж, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 35100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэл гаргагчид олгохоор зааж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйл, 37 дугаар зүйлийн 1, 2, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.6, 16 дугаар зүйлийн 16.1.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйл, 7 дугаар зүйлийн 2-д заасныг баримтлан нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Улсын тусгай хамгаалалтай газар нутагт газар ашиглах тухай гэрээг байгуулаагүй Бны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хамаарах талбайн хэмжээгээр уг гэрээг байгуулахыг Б, Бнд, байгуулсан гэрээг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны холбогдох газарт хүргүүлэхийг Бнд тус тус даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох ...гэрээ байгуулахдаа Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7-д зааснаар газрын төлбөрийн хэмжээг Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 03 дугаар тогтоолд зааснаар тогтоон тооцож гэрээнд тусгахыг хариуцагч Б, Бнд даалгах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Бнаас 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч хуулийн этгээдэд буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН