Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 112/2017/0002/з |
Дугаар | 221/МА2017/0418 |
Огноо | 2017-06-13 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2017/0418
“******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Батбаатар, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******ний давж заалдах гомдлоор, “******* *******” ХХК-ний нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 16 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.3-д заасныг баримтлан “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдох улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 08-06-020/07/23 дугаар актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******н давж заалдах гомдолдоо: “...Мэргэжлийн хяналтын улсын байцаагч акт тавих болсон хууль зүйн үндэслэлээ тайлбарлахдаа Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Тодорхой боловсрол, тусгай мэргэжил, ур чадвар шаардах ажилд хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллаж байгаа ажилтны цагийн үндсэн цалин /хөлс/-г хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоохыг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэж үзсэн бөгөөд тус заалт нь агуулгын хувьд нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх асуудалтай хамааралгүй. Гэтэл энэхүү нөхцөл байдалд шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй.
Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж олгох тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д хөдөлмөрийн чадвар түр алдсан, жирэмсний болон амаржсаны амралттай байсан хугацаа мөн тэтгэмжтэй чөлөө авч хүүхдээ асарсан хугацааг тус тус шимтгэл төлсөн хугацаанд хамааруулахаар заасан бөгөөд мөн хуулийн 3.5-д зааснаар тус хугацааны шимтгэл төлөх нарийвчилсан журмыг Засгийн газар тогтоохоор хуульчилсан. “******* *******” ХХК нь ажилтнуудынхаа шимтгэл төлснөөр тооцогдох хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг Засгийн газрын 1994 оны 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-д заасны дагуу тухай бүр төлж ирсэн. Засгийн газрын 212 дугаар тогтоолоор батлагдсан тус журмын 2в хэсэгт “хүүхдээ асрахаар тэтгэмжтэй чөлөө авсан эхийн чөлөөтэй байх хугацааны шимтгэлийг аж ахуйн нэгж, байгууллага нь Засгийн газраас тогтоосон тухайн үед мөрдүүлж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн төлбөл зохих хувиар тооцож сар бүр даатгалын зохих санд төлнө.” гэж заасны дагуу ажил олгогчийн төлбөл зохих хувь хэмжээгээр тооцон төлж ирсэн. Тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан Засгийн газрын 212 дугаар тогтоолын холбогдох заалтад аливаа нэмэлт өөрчлөлт ороогүй, өнөөдрийг хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байна. Гэтэл Мэргэжлийн хяналтын улсын байцаагч ******* ******* ХХК-ийг холбогдох хууль тогтоомж зөрчсөн гэж үзэж акт тогтоосныг үндэслэлгүй гэж үзэж байгаа юм
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.
“******* *******” ХХК шүүхэд Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 08-06-020/07/23 дугаартай актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Засгийн газар, ажил олгогчийн болон ажилтны эрх хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах улсын хэмжээний байгууллагын төлөөлөл бүхий Хөдөлмөр нийгмийн хэвшлийн гурван талт Үндэсний хороо тогтооно” гэж заасны дагуу тэтгэмжтэй чөлөө авч хүүхдээ асарсан хугацаа, хөдөлмөрийн чадвар түр алдсан, жирэмсний болон амаржсаны амралттай байсан хугацаанд уурхайн ажилчдынхаа шимтгэлийг 192000 /зуун ерэн хоёр мянга/ төгрөгөөр төлсөн нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, “******* *******” ХХК-ийн анхан шатны шүүхэд ирүүлсэн тайлбар зэргээр тогтоогдсон байна.
Уул уурхайн яам, Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо, уул уурхайн үндэсний ассоциаци, Монголын Үйлдвэрлэлийн геологичдын холбоо, Монголын нүүрс ассоциаци нарын төлөөлөл хамтран Геологи, уул уурхайн салбарын 2015-2016 оны хамтын хэлэлцээрийг байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Хамтын хэлэлцээрээр геологи, уул уурхайн салбарын хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж баталгаажуулах, ажилтнуудын хөдөлмөр эрхлэлт, цалин хөлс, мэргэжил,боловсрол, нийгмийн асуудал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, хэлэлцээрийг биелүүлэх зэрэг олон асуудлыг зохицуулсан бөгөөд хамтын хэлэлцээрийн гуравдугаар хэсгийн 3.1.2-т “Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг /192000х 2=384000 төгрөгөөр/ тогтоон өмнөх хэлэлцээрийн үргэлжлүүлэн мөрдөнө” гэж зааснаар геологи, уул уурхайн салбарын ажилтнуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 384000 /гурван зуун наян дөрвөн мянга/ төгрөг байхаар тогтоосон байна.
Гэтэл “******* *******” ХХК нь хүдрийн уурхайн олборлолт, баяжуулах, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг атлаа уурхайн ажиллагсдын жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй эх, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжтэй байх хугацааны шимтгэлийг төлөхдөө уул уурхайн салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур буюу 192000 /зуун ерэн хоёр мянга/ төгрөгөөр тооцож шимтгэл дутуу төлсөн учраас Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 08-06-020/07/23 дугаар акт тавьсан нь үндэслэлтэй байна гэж Говь-Алтай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.
Иймд шүүхийн шийдвэрт зөвтгөсөн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасны дагуу магадлалд “хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ