| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Будын Отгонсүрэн |
| Хэргийн индекс | 143/2023/00330/И |
| Дугаар | 143/ШШ2023/00425 |
| Огноо | 2023-09-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 143/ШШ2023/00425
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ******* /Х.*******/, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 6 дугаар баг, *******
Хариуцагч: Х овогт Д-ийн ******* /РД: ........../,
Хариуцагч: Х овогт Л-ийн ******* /РД: /,
Зээлийн гэрээний үүрэгт 9 392 472 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Эрдэнэсувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.******* нь ******* баяжмалын уутны оёдлын үйлдвэрийн төсөл санхүүжүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн Даланзадгад сумын гаас зээл хүссэн. Түүний хүсэлтийг хүлээн авч нэг талаас зээлдүүлэгч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын г төлөөлөн Даланзадгад сумын засаг дарга Т., нөгөө талаас зээлдэгч ийн *******, зээлдэгчийн хамтран үүрэг гүйцэтгэгч *******гийн ******* нар 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 04 дугаартай гаас олгох зээлийн гэрээ байгуулсан.
Уг зээлийн гэрээнд доорх үндсэн нөхцөлүүдийг тохиролцсон байдаг. Үүнд:
- Зээлийн дүн: 30 000 000 төгрөг
- Зээлийн хүү: сарын 0.25 хувь
- Нэмэгдүүлсэн хүү: хоног тутамд 0.5
- Зээлийн гэрээний хугацаа 36 сар
- Зээлдэгч нь зээлийн гэрээний төлбөрийн үүргийн баталгаа болгож Өмнөговь аймгийн Даланзадгад сум, ..... баг .......... тоот хаягт байрлах газар, Даланзадгад сумын .......... ДЦС-ын баруун талд байрлах Хашаа, байшинг барьцаалсан.
- Зээлдэгч Д.******* зээлийн төлбөрийн үүргээ зөрсөн, төлбөрийг төлж чадахгүй нөхцөл байдал үүсвэл хамтран зээлдэгч Л.******* зээлийн гэрээний төлбөрийг төлөх үүрэг хүлээж баталгаа гаргасан. Зээлдүүлэгч Даланзадгад сумын гаас зээлдэгчид гэрээнд заасны дагуу 30 сая төгрөгийг шилжүүлэн өгсөн. Зээлдэгчийн зүгээс зээлийн гэрээний төлбөрийн үүргээ 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 04 дүгээр сарыг хүртэлх хугацаанд зөрчиж зээлийн гэрээний төлбөрийн хуваарь хэмжээг зөрчсөн. Улмаар 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны ээлжит зээл төлөлтүүдийг хойшлуулж зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах гэрээ байгуулсан. Мөн гаас олгох зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулж 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх зээлийн эргэн төлөлтийг 6 сарын хугацаагаар хойшлуулж зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Гэвч 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн төлөлт хийх ёстой байсан зээлийн гэрээний төлбөрийн үүргээ зөрчиж нэг төгрөгийн төлөлт хийлгүй өнөөг хүрсэн. 2021 оны 05 дугаар сарын 25-ний өдөр талууд харилцан тохиролцож үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ-г байгуулж урьд байгуулсан гэрээний барьцаалбарыг хүчингүй болгон шинээр Д.*******гийн өмчлөлийн Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 8-р баг, Зэгэстэй 68 гудамж 6879 тоот хаягт байрлах газрыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон барьцаалсан. 2023 оны 06 сарын 12-ны өдрийн байдлаар тооцож үзвэл 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс хойш нийт 718 өдөр буюу 1 жил 11 сар 19 өдрийн хугацаагаар төлбөрийн үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн байна.
Зээлдэгч нь өнгөрсөн хугацаанд нийт 12 912 699.78 төгрөг төлсөн. Үүнийг гэрээнд заасан нөхцөлийн дагуу 11 514 471.52 төгрөгийг үндсэн зээл, 1 398 228.26 төгрөгийг зээлийн хүүнд тооцон суутгаж бодсон. Зээлийн гэрээний төлбөрийн үлдэгдэл нь 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар доорх байдалтай байна.
Үндсэн зээл: 18 485 528 төгрөг
Зээлийн хүү: 1 062 917 төгрөг
Нэмэгдүүлсэн хүү: 9 242 764 төгрөг
Нийт: 28 791 209 төгрөг
2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 04 дугаартай гаас олгох зээлийн гэрээ-г байгуулах, зээлийг олгох, зээлийн зарцуулалт эргэн төлөлтөд хяналт тавих харилцааг Монгол Улсын засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаартай тогтоолоор батлагдсан "гийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам-р зохицуулж байсан. Хожим нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/361 дугаартай тушаалын хавсралтаар "гаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам" батлагдсан бөгөөд уг журмын 2 дугаар зүйлийн 2.1.3 дахь хэсэгт гаас иргэн, аж ахуйн нэгжид олгосон зээлийн эргэн төлөлтийн төлбөр- гийн эх үүсвэрт хамаарна гэж заасан байдаг.
Иймд гийн үйл ажиллагааг зогсоож тухайн сангаас 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс өмнө олгосон зээлийн төлбөрийн үлдэгдлийг Даланзадгад сумын -д төвлөрүүлэх болсон. "гаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"-н 3.4 дэх хэсэгт заасны дагуу Даланзадгад сумын засаг дарга нь тухайн сумын гийн үйл ажиллагаанд доорх эрх, үүргийг хэрэгжүүлдэг. Үүнд:
3.4.5. Зээл, зээлийн хүүгийн орлогыг сангийн дансанд төвлөрүүлэх;
3.4.11.гаас олгосон зээлийн эргэн төлөлтийн төлбөрийг зээлдэгч төлөхгүй тохиолдолд сумын ******* уг төлбөрийг төлүүлэх арга хэмжээг авч зээлийн дансанд төвлөрүүлнэ;
Зээлдэгч Д.*******, Л.******* нараас 28 791 209 төгрөг гаргуулж Өмнөговь аймгийн Даланзадгад сумын д олгоно уу.
Хариуцагчид төлбөрийн үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Д.*******гийн өмчлөлийн Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 8-р баг, Зэгэстэй 68 гудамж 6879 тоот хаягт байрлах газраар үүргийн гүйцэтгэл хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгана уу гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: гаас 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Д.******* болон хамтран зээлдэгч Л.******* нарт нийт 30 сая төгрөгийг зээлүүлэх тухай гэрээ байгуулсан. Энэ гэрээ нь жилийн 3%-ийн хүү буюу сарын 0.25%-ийн хүүтэй. Энэ гэрээний 2.3-д нэмэгдүүлсэн хүү гэж тодруулаад зээл, хүүгийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөгдөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутам төлөгдөөгүй зээлийн дүнгийн 0.5%-тай тэнцүү байна гэсэн нөхцөлтэйгөөр зээл олгосон. Ингээд 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс хойш зээлийн хуваарийн дагуу төлсөн зүйлгүй. Алдаг оног төлнө, сарын төлөлтдөө хүрнэ, заримдаа бөөнд нь төлнө гэх байдалтай хуваарь нь байнга зөрчиж явсан. Дунд нь олон нийтийг хамарсан цар тахлын улмаас Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ******* захирамжаар зээлийн гэрээний хуваарьт хугацааг 3, 3 сараар хойшлуулсан. Тэр нь тухайн 3 сарын хугацаанд үүргийн гүйцэтгэлээс чөлөөлж байгаа биш харин төлөх хугацааг нь хойшлуулж хуваарьт өөрчлөлт оруулж байсан зүйл юм. Ингээд 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс хойш ямар нэгэн төлөлт хийгээгүй байж байгаад шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа буюу 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 19 398 737 төгрөгийг төлсөн.
Татгалзлын хувьд зээлийн мэдээллийн санд бичигдсэн дүнгээр төлсөн гэж байгаа боловч зээлийн мэдээллийн сан гэдэг нь тухайн данс хариуцсан ажилчдын мэдээлэл гэдэг ажилчдын санхүүгийн тооцоолол хийж байгаа хүмүүстэйгээ нягт холбоогүй ажилласнаас ч гэдэг юм уу, иймэрхүү байдлаар алдаатай дүн орсон асуудал байдаг. Гэхдээ бид нар зээлийн гэрээний маргаан хэлэлцэж байгаа учраас зээлийн мэдээллийн сан дахь асуудал нь тусдаа асуудал. Бид гэрээнийхээ үүргийг дагах ёстой болохоос зээлийн мэдээллийн санг дагах шаардлагагүй.
******* гуайн төлсөн мөнгөнөөс 18 485 528 төгрөгийг зээлийн үндсэн дүнгээс хасаад үлдэгдлийг нь зээлийн хүү буюу 1 062 917 төгрөгөөсөө хассан. Ингээд үндсэн зээлийн хүүгийн үлдэгдэл нь 149 708 төгрөг болж байгаа юм. Нэмэгдүүлсэн хүү 9 242 764 төгрөг гэдгээ манайх нэхэмжилнэ. Яагаад 9 сая төгрөгийн нэмэгдүүлсэн хүү гэж гараад байна вэ гэхээр зээлийн гэрээний 2.3-д заачихсан байгаа. Алдангийн шинж чанартай анзын зохицуулалт бол тухайн үндсэн үүргийн гүйцэтгэлийн 50% дээрээ зогсдог. 0.5%-аар бодож байгаа тохиолдолд төлбөрийн үүргийг 100 хоног зөрчсөнөөр төлбөрийн үүргийнхээ 50%-тай шууд тэнцдэг тооцоолол болж хуваарьтай. 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл 718 хоног хугацаа хэтрүүлчихсэн байгаа. Тоо тооцоолол дээр маргадаг юм гэхэд өөрийнх нь төлсөн, би төлөх ёстой төлбөр байсан, би хожимдож төлсөн гээд байгаа 19 398 437 төгрөгөөр бодоод үзсэн чинь энэ нь өөрөө 9 сая төгрөг болчхож байгаа юм. Тийм учраас алдангийн 50 хувьдаа хүрдэггүй буюу 0.5%-аар хоног тутамд боддог шинж чанараа үзэх юм бол 100 хоног хангалттай хэтэрчихсэн байгаа. Тийм учраас үүрэг гүйцэтгэлийг үлдэгдэл нь 50 хувьд хүрчихсэн. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.
Нэхэмжлэлд газраар үүргийн гүйцэтгэл хангуулах талаар тусгана нь шаардлага биш хүсэлт байгаа юм. Энэ хүсэлтээ барьцаалбарын түвшин улсын бүртгэл дээр нэгэнт бүртгэлтэй байна гэж үз дахин шүүх дээр бичих шаардлагагүй гэж үзсэн. Тийм учраас энэ хүсэлтээсээ татгалзаж байна.
Д.******* гуайн зүгээс 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 19 398 437 төгрөг төлснөөр 718 хоног хугацаа хэтэрсэн гэдгээ хариуцагч хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байна. Хэдийгээр хуулбар ч гэсэн энэ гэрээг байгуулсан гэдэг дээр талууд маргадаггүй. Зөвхөн бидний хооронд гараад байгаа маргаан бол гэрээний 2.3-д заасан нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү эргэн төлөлтийн хуваарь гэсэн асуудал байгаа. 718 хоног үүргийн гүйцэтгэл зөрчигдсөн гэдэг дээр болон 18 485 528 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан гэдэг дээр талууд ямар нэгэн маргаангүй.
Нэр томьёоны тухайд тухайн үед гэрээ байгуулахад мэргэжлийн бус хүмүүс оролцсон байх гэж харсан. Нэмэгдүүлсэн хүү гэж хаяглаж байгаад дотор зохицуулалтыг нь харах юм бол зээлийн хүүгийн эргэн төлөх хуваарийн дагуу төлөгдөөгүй бол хугацаа хэтрүүлсэн зээлийн үнийн дүнгийн 0.5%-тай тэнцүү байна гэж байгаа. Иргэний хуульд гэрээг тайлбарлаж хэрэглэхэд маргаантай үед харилцааг зохицуулахад эргэлзээ төрвөл үгийн шууд утгыг эхний ээлжид анх харна гэсэн зохицуулалт байдаг. Нэмэгдүүлсэн хүү гэж бичсэн боловч дэлгэрэнгүй өгүүлбэрийн агуулгыг харахад төлөгдөөгүй зээлийн үнийн дүнгээр 0.5%-тай тэнцүү гэж маш тодорхой бичсэн. Дээрээс нь Д.******* гуайн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаас олгосон 03 дугаартай зээлийн гэрээний хэлцлийн зарим хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай ямар нэгэн бие даасан шаардлага гаргаагүй байдаг. Хэрэв 2.3 дахь хэсгийг бариад хууль буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн ёс суртахууны хэм хэмжээ зөрчсөн, хууль зөрчсөн, хуульд харш хэлцэл гэж үзсэн бол бие даасан шаардлага гаргах эрх нь байсан. Ямар нэгэн байдлаар бие даасан шаардлага гаргаагүй учраас Д.******* гуайн хэлээд байгаа 2.3 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү гэсэн шаардлагыг хүлээж авах үндэслэлгүй байна гэж харж байна гэв.
Хариуцагч Л.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Зээлдэгч Д. ******* би 2018 онд Оюу Толгой ХХК-аас зарласан Баяжмалын уут нийлүүлэх тухай тендерт оролцож Баяжмалын уут нийлүүлэх ОЮУ 999" оёдлын үйлдвэр байгуулах төслөө санхүүжүүлэх зорилгоор Даланзадгад сумын гаас 30.000.000 төгрөгийн зээлийг авах 2018 оны 06-р сарын 29-ний өдөр 04 тоот гаас олгох зээлийн гэрээ байгуулж 3 жилийн /36 сар/ хугацаатай зээл авсан.
Авсан зээлийн хөрөнгөөр санхүүжилтдээ тааруулж Оёдлын жижиг үйлдвэр байгуулж 2018 оны 7-р сараас 2019 оны 12-сар хүртэл хугацаанд зээлээ хуваарийн дагуу /Зээл 11.640.776,41 Арван нэгэн сая зургаан зуун дөчин мянга долоон зуун далан зургаан төгрөг 41 мөнгө, хүүд 1.285.521,97 Нэг сая хоёр зуун наян таван мянга таван зуун хорин нэгэн төгрөг 97 мөнгө/ төлж явсан.
Гэвч Дэлхий нийтийг хамарсан Ковид цар тахал эхэлснээр улс орон даяар хорио цээрийн дэглэм тогтож ажиллагсад ажиллах боломжгүй, бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадахгүй байдалд хүрсэн. Иймд Ковид цар тахлын улмаас хүсэлт гаргаж 2020 оны 4-р сараас 6- сар, 2020 оны 12-р сараас 2021 оны 6-р сар хүргэл 2 удаа зээлийн төлөлтийг хойшлуулсан боловч манай үйлдвэр нь өнгөрсөн хугацаанд харилцагчдад төдийлөн танигдаагүй, хэрэглэгч байгууллага, худалдан авагчид нь хуучин харилцдаг оёдлын үйлдвэрүүдтэй харилцах сонирхол илүүтэй байгаа зэрэг шалтгаанаас болоод ажил олдохгүй бага хэмжээний ажлаар ажилчдын цалин, нийгмийн даатгалын шимтгэл, материалын үнэ төлөхөөс илүү зээлээ төлж чадалгүй өнөөг хүргэсэн болно. Зээлийн гэрээний төлбөрийн үлдэгдэл ҮНДСЭН ЗЭЭЛ: 18.359.223,59 ЗЭЭЛИЙН ХҮҮ: 1.139.513,41
Дүн: 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 19.398.737,00 Төрийн үйлчилгээний нэгдсэн систем дэх мэдээллийн санд байгаа дүн
Нэхэмжилсэн зээл: 18.485.528
Зээлийн хүү: 1.062.917
Дүн: 19.548.445 Зээлийн мэдээллийн сангаас зөрж байгаа дүн 149 708 төгрөгөөр зөрж байна
2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гийн зээл, хүүний төлбөл зохих Мэдээллийн сангийн үлдэгдэл 19.398. төгрөгийг бүрэн төлж барагдуулсан.
Нэмэгдүүлсэн хүү гэж нэхэмжилсэн 9.248.764 /Есөн сая хоёр зуун дөчин найман мянга долоон зуун жаран дөрвөн/ төгрөгийг төлөхөөс татгалзаж байна.
Учир нь: Зээлийн гэрээнд 2.3-д: Нэмэгдүүлсэн хүү нь төлөгдөөгүй зээлийн үлдэгдлийг хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5% хүү бодохоор тусгасан байна. нь ашиг олох зорилгоор зээл биш харин жижиг бизнесийг дэмжих зорилготой зээлийн үйл ажиллагаа явуулж буй сан нь Анз хэлбэрээр алданги, тооцож бодож босож ядаж байгаа жижиг бизнесийг унагах зорилго байхгүй байлтай.
Энэ нь: Монгол улсын хууль Банк, Эрх Бүхий Хуулийн Этгээдийн Мөнгөн Хадгаламж, Төлбөр тооцоо, Зээлийн Үйл Ажиллагааны Тухай Хуульд төлөгдөөгүй байгаа зээлд ноогдох үндсэн хүүгийн 20%-с хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх тухай заасан байна.
1995 оны 10 дугаар сарын 31 -ний өдрийн Монгол улсын хууль Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгалж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйл 24.3-д зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан Монгол улсын хуулийг зөрчсөн байна.
Мөн Монгол улсын төв банк Монгол банкны ерөнхийлөгчийн тушаалаар баталсан зээлийн хүү бодох аргачлалд ч энэ тухай тодорхой жишээгээр тайлбарласан байх ба Хуулийг хэрхэн ойлгож мөрдөх, хэрэглэх тухай Монгол Улсын Дээд Шүүхийн 2006 оны 12 сарын 21 өдрийн 53 дугаартай тогтоолд:
ХОЁР. БАНК, ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭДЭЭС ЗЭЭЛ ОЛГОХ.
2.1. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д заасан "зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно гэдэг нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээг заавал бичгээр хийх бөгөөд уг гэрээнд зээлийн хүү, түүний хэмжээг тодорхой тусгахыг хэлнэ. Харин уг гэрээгээр зээлийн хүү тогтоогоогүй бол зээлийг хүүгүй олгосон гэж үзнэ.
2.2. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т тус тус заасан үндсэн хүү гэж зээлийг ашиглавал зохих хугацаагаар зээлдүүлэгчээс тогтоож, зээлдэгч зөвшөөрч гэрээнд заасан хэмжээгээр төлөх хариу төлбөр буюу зээлийн үнийг хэлнэ. Мөн зүйл, заалтын нэмэгдүүлсэн хүү гэж зээлдэгч авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцааж төлөөгүй тохиолдолд зээлдэгчээр үндсэн хүү дээр нэмж төлүүлэхээр тогтоож, гэрээгээр тодорхойлсон хариуцлагын хэлбэрийг хэлнэ.
2.3. Мөн зүйл, заалтын үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэдгийг зээлдэгч нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй байгаа зээлд ноогдох үндсэн хүүгийн хорин хувиас хэтрүүлэхгүй нэмэгдүүлсэн хүү тооцож төлнө гэж ойлгоно.
2.4. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү...төлөх үүрэгтэй гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ.
Харин төлөх хугацаа болсон зээлийн өрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д заасан дарааллын дагуу буюу эхний ээлжинд үндсэн зээл, дараа нь хүүг төлүүлнэ.
2.5. Мөн зүйл, заалтын гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэдэг нь зээлдэгч зээлийн гэрээгээр нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээсэн бол зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүгээс нэмэгдүүлсэн хүүг гэрээгээр тохирсон хувиар тооцож төлөхийг хэлнэ гэж заасан байх ба 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 04 тоот гаас олгох зээлийн гэрээ ний
2.3 Нэмэгдүүлсэн хүү: Зээл, хүүний эргэн төлөх хуваарь-ийн дагуу төлөгдөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй зээлийн дүнгийн ... 0,5.. хувьтай тэнцүү байна. Гэрээнд гэж заасан байна.
Энэ заалт нь Монгол улсын холбогдох хууль, тогтоомжийг зөрчсөн байгаа тул гаас олгох зээлийн гэрээ -ний хуульд нийцэхгүй 2 р зүйлийн заалт 2.3-ыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Л.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээний үүргийг 718 хоног хоцруулсан гэж байна. Тэр бол үнэн. Зээлийн гэрээг анх байгуулахад хоногт төлөгдөөгүй үндсэн дүнгээс 0.5%-ийн хүүтэй алданги тооцно гэсэн заалт байсан. Тэрийг би анх гэрээ хийхэд нь хэлж байсан. Банк зээл олгохдоо нэмэгдүүлсэн хүү гээд хүүд нь боддог болохоос биш үндсэн үнийн дүнд нь боддоггүй шүү дээ гэсэн чинь энэ бол яамнаас боловсруулж ирсэн зээлийн гэрээ байгаа. Тийм учраас бид нар өөрчлөх эрх байхгүй гэж хэлж байсан. Тэгээд би хууль сайн мэддэггүй байсан учраас тийм л юм байх гэж бодоод зээлийн гэрээ байгуулсан. Тэр хувийг өөрчлүүлээгүй, яг хэвээрээ байсан. Монгол Улсын банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлд зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний зээлд ногдох хүүгийн 20-с хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан байдаг. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэг дээр зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлээ эгүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20%-аас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээ зааж болно гэсэн байгаа. Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгосон зээлд анз хэрэглэхгүй гээд заасан байгаа. Тэгэхээр 0.5% гэдэг бол анз. Анз нь торгууль буюу алданги гэдэг хэлбэртэй. гаас олгосон зээл буюу одоо Хоршоо хөгжүүлэх сангаас нэхэмжилж байгаа дүн нь анз буюу алдангиар тооцож нэхэмжилсэн байгаа. Тэгэхээр анзыг хэрэглэхгүй гэсэн хуулийн заалтыг зөрчиж байгаа учраас гэрээний 2.3 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлттэй байгаа
Ер нь гийн зээл жилийн 3%-ийн хүүтэй. Сумынхаа хүмүүсийн амь амьжиргааг дэмжих ийм зүйл. Ашиг олох зорилгогүй зүйл. Ашиг олох зорилготойгоор барьцаалан зээлдүүлэх ч юм уу ийм төрлийн зээл дээр анз тооцдог байсан. Тэрийг бас анз тооцож болохгүй гээд хууль дээр заачихсан байгаа. 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулахдаа барьцаалан зээлдүүлэгчээс олгосон зээл дээр анз тооцохгүй гээд заачихсан байгаа. Тийм учраас би анзыг хүлээн зөвшөөрөхгүй. Зүгээр авсан зээлийн хүү дээр дутуу төлөгдсөн төлөлт байвал би тэрийг төлнө гэв.
Нэхэмжлэгчээс: Зээлдэгчийн анкет, 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн гаас олгох зээлийн гэрээний хуулбар, Д.*******гийн зээлийн эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээний хуулбар, үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, гаас олгох зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн гэрээний хуулбар, Д.*******гийн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын д 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан өргөдөл, гаас олгох зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 04-2 дугаартай гэрээний хуулбар, гэрээний хавсралт, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/339 дугаартай захирамжийн хуулбар, Д.*******гийн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын д 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гаргасан өргөдөл, Д.*******, Л.******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ******* 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 75 дугаартай итгэмжлэл олгох тухай албан бичиг, Өмнөговь аймгийн ******* 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/44 дугаартай Х.*******ыг *******ар томилох тухай захирамжийн хуулбар,
Хариуцагчаас: Зээлийн мэдээллийн сангийн лавлагаа, Хаан банкны 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн шилжүүлгийн мэдээллийн баримт, Л.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, нотариатчийн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн итгэмжлэл, 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн гаас олгох зээлийн гэрээний хуулбар, Д.*******гийн зээлийн эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээний хуулбар, Хаан банкны шилжүүлгийн баримт 3 хуудас, Төрийн банкны шилжүүлгийн баримт 15 хуудас, Хаан банкны 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн деспозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банкны 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн деспозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ******* нь хариуцагч Д.*******, Л.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 28 791 209 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн төлсөн 19 398 737 төгрөгөөр багасгаж, нийт 9 392 472 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Мөн нэхэмжлэлд дурдсан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхийн шийдвэр тусгуулах тухай хүсэлтээсээ татгалзаж байна, учир нь нэхэмжлэлийн шаардлага бус хүсэлт гэж тайлбарлажээ.
Иймд нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргыг хариуцагч Д.*******, Л.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9 392 472 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан гэж үзнэ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Өмнөговь аймгийн Даланзадгад Сумын нь хариуцагч Д.******* болон хамтран зээлдэгч Л.******* нарт нийт 30 сая төгрөгийг жилийн 3 хувийн буюу сарын 0.25 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Энэ гэрээний 2.3-д нэмэгдүүлсэн хүү гэж тодруулаад зээл, хүүгийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөгдөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутам төлөгдөөгүй зээлийн дүнгийн 0.5%-тай тэнцүү байна гэсэн нөхцөлтэйгөөр зээл олгосон. 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс хойш ямар нэгэн төлөлт хийгээгүй байж байгаад шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа буюу 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 19 398 737 төгрөгийг төлсөн. Хариуцагч Д.*******гийн төлсөн мөнгөнөөс 18 485 528 төгрөгийг зээлийн үндсэн дүнгээс хасаад үлдэгдлийг нь зээлийн хүү буюу 1 062 917 төгрөгөөс хассан. Иймд зээлийн хүүгийн үлдэгдэл нь 149 708 төгрөг болж байгаа. Нэмэгдүүлсэн хүү 9 242 764 төгрөгийг нэмээд нийт 9 392 472 төгрөгийг нэхэмжилнэ. Алданги нь тухайн үндсэн үүргийн гүйцэтгэлийн 50 хувиар тохирсон. Иймд үндсэн зээл 18 485 528 төгрөгийн 50 хувиар тооцож алданги нэхэмжилсэн. Гэрээнд нэмэгдүүлсэн хүү гэж хаягласан боловч агуулга нь алдангийн шинжтэй зохицуулалт юм гэж тайлбарладаг.
3. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн мэдээллийн санд бүртгэгдсэн дүнгээр 19 398 737 төгрөгийг төлж барагдуулсан. ...Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгосон зээлд анз хэрэглэхгүй гээд заасан байгаа. Тэгэхээр 0.5% гэдэг бол анз. Анз нь торгууль, алданги гэсэн хэлбэртэй. гаас олгосон зээл буюу одоо Хоршоо хөгжүүлэх сангаас нэхэмжилж байгаа дүн нь анз буюу алдангиар тооцож нэхэмжилсэн байгаа. Тэгэхээр анзыг хэрэглэхгүй гэсэн хуулийн заалтыг зөрчиж байгаа учраас гэрээний 2.3 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү. Мөн ашиг олох зорилготой байгууллага биш. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэсэн. Энэ утгаар үгийн шууд утга гэвэл Нэмэгдүүлсэн хүү гэж ойлгох ёстой. Нэмэгдүүлсэн хүүг хуульд зааснаар бодоогүй. Тийм учраас анзыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарладаг.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримт болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
-Нэг талаас Өмнөговь аймгийн Даланзадгад сумын г төлөөлж тус сумын ******* Т. /зээлдүүлэгч/, нөгөө талаас иргэн Д.******* /зээлдэгч/ нар нь 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 30 000 000 төгрөгийг жилийн 3 хувь, сарын 0.25 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалтаар 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр эргэн төлөгдөж дуусах нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулжээ.
-Нэхэмжлэгч нь үндсэн зээл 18 485 528 төгрөг, зээлийн хүү 1 062 917 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9 242 764 төгрөг, нийт 28 791 209 төгрөг нэхэмжилснээс хариуцагч Д.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 07 сарын 17-ны өдөр Даланзадгад сумын д нийт 19 398 737 төгрөгийг төлж барагдуулсан болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
5. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж тус тус заасан.
Зээлдүүлэгч буюу Өмнөговь аймгийн Даланзадгад сумын г төлөөлж тус сумын ******* нь тодорхой мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу зээлдэгчид шилжүүлж, зээлдэгч Д.******* уг мөнгийг авч ашиглах, хүүтэй буцаан төлөхөөр тохиролцсоноор талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба дээрх гэрээ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу хийгдсэн, хүчин төгөлдөр хэлцэл байх ба талууд энэ талаар маргахгүй байна.
Иймд зээлдүүлэгч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байх ба хариуцагч нь 19 398 737 төгрөгийг төлж барагдуулснаар нэхэмжлэгч нь зээлийн хүүгийн үлдэгдэл 149 708 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9 242 764 төгрөг, нийт 9 392 472 төгрөгийг нэхэмжилжээ.
6. Зохигч талууд гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүүгийн талаар маргаж байна.
Тус зээлийн гэрээний Хоёр.Зээлийн нөхцөл хэсгийн 2.3-т Нэмэгдүүлсэн хүү: Зээл, хүүний эргэн төлөх хуваарь-ийн дагуу төлөгдөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй зээлийн дүнгийн 0.5 хувьтай тэнцүү байна гэжээ.
Нэхэмжлэгч нь энэ талаар зээлийн гэрээний 2.3 дахь заалт нь Нэмэгдүүлсэн хүү гэсэн хаягтай боловч энэ нь алдангийн шинжтэй, агуулгатай зохицуулалт учир үндсэн зээл 18 485 528 төгрөгийн 50 хувиар тооцож алданги нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэж тайлбарладаг.
Хариуцагч Д.******* Зээлийн мэдээллийн санд бүртгэгдсэн дүнгээр үндсэн зээл төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул гэрээнд заасан Нэмэгдүүлсэн хүү-гийн зохицуулалт нь хууль зөрчсөн, мөн тодорхойгүй гэж эс зөвшөөрч маргаж байна.
Нэмэгдүүлсэн хүү, алданги буюу анз нь иргэний эрх зүйн хамгаалалтын аргууд мөн боловч тэдгээр нь эрх зүйн агуулга, үр дагаврыг өөр өөрөөр буюу анз нь үүргийн гүйцэтгэлийн хангах арга, нэмэгдүүлсэн хүүг иргэний эрх зүйн хариуцлага байхаар зохицуулсан ба Иргэний хуулийн 452.2, 453.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох үйл ажиллагаанд нэмэгдүүлсэн хүүг зээлдэгчид хүлээлгэх хариуцлага болгож хэрэглэхээр заажээ.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Засгийн газрын тодорхой чиг үүрэг, зорилтыг санхүүжүүлэх зорилгоор улсын нэгдсэн төсвөөс төвлөрүүлсэн хөрөнгө, түүнчлэн уг арга хэмжээнд зориулан олгосон хандив, буцалтгүй тусламжийн орлогыг Засгийн газрын тусгай сан гэж зохицуулснаар уг г Иргэний хуулийн 451-453 дугаар зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд гэж үзэхгүй тул энэхүү зээлийн харилцаанд нэмэгдүүлсэн хүүг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй.
Харин уг сангаас олгож байгаа зээлийн үйл ажиллагаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний үүрэгт хамааралтай тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6, 232.7-д зааснаар гэрээнд заасан тохиолдолд алданги нэхэмжлэх эрхтэй бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээнд анзын тухай нөхцөл тодорхой тусгагдаагүйгээс ийнхүү шаардах эрхгүй.
Энэ талаарх хариуцагчийн дээрх төрлийн зээлийн гэрээнд нэмэгдүүлсэн хүү гэж заасан атлаа алданги тооцсон гэх татгалзал үндэслэлтэйгээс гадна зээлийн гэрээний үндсэн үүрэг дуусгавар болсон байгааг дурдах нь зүйтэй.
Иймд нэмэгдүүлсэн хүү 9 242 764 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
7. Хуульд зааснаар талууд бичгээр байгуулсан зээлийн гэрээнд сарын 0.25 хувь буюу жилийн 3 хувийн хүүтэй байхаар тогтоосон тул нэхэмжлэгч нь хүү шаардах эрхтэй байх боловч зохигчдоос зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь зэрэг тооцоололтой холбоотой баримтыг шүүхэд эхээр нь буюу хуулийн шаардлагад нийцүүлэн гаргаж өгөөгүй, зэргээс нэхэмжлэгч энэ тухай нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг гаргаж өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно гэж заажээ.
2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 04 дугаартай гаас олгох зээлийн гэрээ нь хуулбар хувиар хэрэгт авагдсан ба талууд гэрээний эх хувь болон нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар нь өөрт байхгүй тул гаргаж өгөх боломжгүй гэсэн тайлбарыг гаргадаг.
Мөн нэхэмжлэгч тал дээрх гэрээний эх хадгалагдаж байгаа газарт шүүхээр үзлэг хийлгэх тухай хүсэлт гаргаагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлийг бий болгож байна.
Иймд маргаан бүхий гэрээ хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул шүүх шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
8. Нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн хураамж 301 906 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.*******, Л.******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9 392 472 төгрөг гаргуулах тухай Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ******* нь улсын тэмдэгтийн хураамж 301 906 төгрөг төлөхөөс хуулиар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН