Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 183/шш2023/02054

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2023/02054

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, Р харш, ** байр, ** тоотод оршин суух, регистрийн дугаар *********, О овогтой Ц-ийн Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ** дүгээр хороо, О *** тоотод оршин суух, регистрийн дугаар *******, Э овогтой Т-ын Э-т холбогдох,

Баянзүрх дүүргийн  дугаар хороо, О гудамж, ** тоотод байршилтай, 685 м.кв талбайтай газар, мөн хаягийн ** тоотод байршилтай, 449 м.кв талбайтай газруудын өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай үндсэн,

Талуудын хооронд 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 555.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Г нь хариуцагч Т.Э-т холбогдуулан Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, О гудамж, ** тоотод байршилтай, 685 м.кв талбайтай газар, мөн хаягийн  тоотод байршилтай, 449 м.кв талбайтай газруудын өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.1. Нэхэмжлэгч Ц.Г нь Т.Э-тай 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Гэрээгээр Т.Э нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших өөрийн өмчлөлийн 4 газрыг өмчлөх эрхийн хамт, өөрийн эзэмшиж буй Н ХХК-ийн хувьцаа, уг компанийн нэр дээрх Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны барилга барих төсөл, техникийн нөхцөл, тусгай зөвшөөрөл, бусад холбогдох эрхийн хамт худалдах, нэхэмжлэгч нь хариу төлбөр төлж худалдан авахаар тохиролцсон. Гэрээний зүйлийн нийт төлбөр нь 1.350.000.000 төгрөг болсон бөгөөд урьдчилгаа төлбөр болох 350.000.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, О гудамж, ** тоот хаягт байршилтай, 408 м.кв талбайтай, газрын өмчлөх эрх, Н ХХК-ийн хувьцаа, компанийн эрхийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсний дараа бэлнээр төлөхөөр, хоёрдахь төлбөр болох 150.000.000 төгрөгийг 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр төлөхөөр, гуравдахь төлбөр болох 200.000.000 төгрөгийг 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Т.Э-ын өмчлөлийн гэрчилгээний ******** дугаартай, улсын бүртгэлийн ********** дугаартай, Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, О гудамж, ** тоот хаягт байршилтай, 408 м.кв талбайтай газар, Т.Э, Ч.А нарын өмчлөлийн гэрчилгээний ******* дугаартай, улсын бүртгэлийн ********** дугаартай, Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, О гудамж, ** тоот хаягт байршилтай, 461 м.кв талбайтай газар, Т.Э, Ч.А нарын өмчлөлийн гэрчилгээний ********* дугаартай, улсын бүртгэлийн ********* дугаартай, Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, О гудамж, ** тоот хаягт байршилтай, 685 м.кв талбайтай газар, Т.Э, Ч.А нарын өмчлөлийн гэрчилгээний 00086076 дугаартай, улсын бүртгэлийн ******** дугаартай, Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, О гудамж, ** тоот хаягт байршилтай, 449 м.кв талбайтай газруудыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсний дараа бэлнээр төлөхөөр тус тус тохиролцсон. Үлдэгдэл 648.125.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, З баригдаж буй Р таун хотхоны ** дугаар байр, ** дугаар давхар, 106.25 м.кв талбайтай, 3 өрөө, 10 дугаар давхарын 106.25 м.кв талбайтай, 3 өрөө, нийт 212.5 мкв талбайтай, 2 ширхэг орон сууцыг 1 мкв-ыг 3.050.000 төгрөгөөр үнэлж, худалдагчийн болон түүний нэр заасан иргэний нэр дээр орон сууц захиалгын гэрээ байгуулж өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцсон. Үүнээс үлдэх төлбөр болох 1.875.000 төгрөгийг Р таун хотхоноос худалдан авагчийн захиалах гаражийн үнийн дүнгээс хасаж тооцно гэж тус тус гэрээндээ заасан. Гэрээний заалтаа хэрэгжүүлэхээр хариуцагч Т.Э нь нэхэмжлэгч Ц.Г-ийн 100 хувийн эзэмшлийн Р инвестмент ХХК-тай 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр орон захиалгаар барих гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Р хотхоны ** байр, ** дугаар давхар, ** тоот хаягт байршилтай, 106.92 м.кв бүхий орон сууцыг 326.106.000 төгрөгт тооцон худалдах, худалдан авах гэрээний үүргийг биелүүлж, гэрээний төлбөрийг 100 хувь төлөгдсөнийг харилцан зөвшөөрч, 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулсан. Т.Э нь Н ХХК-ийн хувьцаа, компанийн эрх, төсөл эзэмших эрх, мен барилга барихад шаардлагатай бичиг баримт, техникийн зөвшөөрлүүд, Баянзүрх дүүргийн 6** дугаар хороо, О гудамж, ** тоот хаягт байршилтай, 408 м.кв талбатай газар, ** тоот хаягт байшилтай, 461 м.кв талбайтай газрын өмчлөх эрхийг Ц.Г-ийн өмчлөлд шилжүүлсэн ч үлдсэн хоёр газрын буюу Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, О гудамж, ** тоот хаягт байшилтай, 685 м.кв талбайтай газар, ** тоот хаягт байршилтай, 449 м.кв талбайтай газрын өмчлөх эрхийг одоог хүртэл нэхэмжлэгч Ц.Г-т шилжүүлэлгүй худалдах, худалдан авах гэрээнд заасан үүргийг зөрчиж байна. Бартераар шилжүүлэхээр тохиролцсон Р хотхоны эхний байр нь 2015 онд ашиглалтад ороход Т.Э-ын 2015 оны 6 дугаар сарын 06-ны өдөр гаргасан "Миний бие танай Р И ХХК-тай байгуулсан Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, Р хотхоны ** давхарт, ** тоотод байрлах, 106.92 м.кв бүхий орон сууц захиалан барих гэрээг Ч.Б-д шилжүүлэх хүсэлтэй байна" гэсэн өргөдлийн дагуу Ч.Б-тэй орон сууцны барилгын ажил захиалгаар гүйцэтгэх гэрээ байгуулсан. Ч.Б нь байр ашиглалтад орсноос хойш өнөөдрийг хүртэл тухайн орон сууцанд амьдардаг. Т.Э, Ч.Б, Ц.Г бид гурвын хувьд энэ байрны талаар маргаан байхгүй. 2020 онд хоёр дахь байр ашиглалтад ороход нэхэмжлэгч Ц.Г нь худалдах, худалдан авах гэрээний зүйл болох үлдсэн хоёр газрын өмчлөх эрхийг шилжүүлж, гэрээний үүргийг биелүүлэхийг шаардан орон сууцыг Т.Э-ын өмчлөлд шилжүүлээгүй тул Т.Э нь орон сууцыг өмчлөлд шилжүүлэх, алданги 32.610.600 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гаргаж, Монгол Улсын Дээд шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн дугаар ********** тогтоолд Р хотхоны ** байр,** дугаар давхар, ** тоот хаягт байршилтай, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Т.Эт гаргаж өгөхийг Ц.Г_т даалгасан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.1.С-д "...Гуравдахь шатны төлбөр 200.000.000 төгрөгийг 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр энэхүү гэрээний **********-т заасан газрыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсний дараа бэлнээр төлнө" гэж заасан ч Т.Э нь тухайн гэрээний ********-т заасан 44 тоот, 10 тоот газруудын өмчлөх эрхийг Ц.Г надад шилжүүлж өгсөн ч *********-т заасан 11 тоот, 13 тоот газруудыг өмчлөх эрхийг шилжүүлж өгөөгүй байна. Энэ ч утгаараа Монгол Улсын Дээд шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн дугаар ********** тогтоолын Хянавал хэсгийн 3-т "Хариуцагч нар орон сууц захиалгаар барих гэрээний үүргийг шүүхийн энэ шийдвэрээр биелүүлэх болсон хэдий ч нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний үлдэх үүргийг тодруулбал буюу Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, О гудамж, ** тоот хаягт байшилтай, 685 м.кв талбайтай газар, ** тоот хаягт байршилтай, 449 м.кв талбайтай газрыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй" гэж тогтосон байна. Өөрөөр хэлбэл, худалдах, худалдан авах гэрээний *** заалтаас бусад заалтууд бүрэн биелэгдсэн тул талуудын хооронд үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргаан байхгүй. Харин *** заасан дөрвөн газраас хоёр газрын өмчлөх эрх Ц.Г-ийн өмчлөлд шилжээгүй буюу холбогдох үүрэг биелэгдээгүй нь энэхүү нэхэмжлэлийг гаргах үндэслэл шалтгаан болсон. Иймд хариуцагч Т.Э-ыг Худалдах худалдан авах гэрээний гэрээний үлдэгдэл үүргийг биелүүлж, Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, О гудамж, ** тоот хаягт байшилтай, 685 м.кв талбайтай газар, мөн ** тоот хаягт байршилтай, 449 м.кв талбайтай газруудын өмчлөх эрхийг Ц.Г-ийн өмчлөлд шилжүүлэхийг даалгаж өгнө үү. Мөн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд дурдсан алдангийг төлөх боломжгүй бөгөөд үүргийн зөрчил нь хариуцагчийн буруутай үйлдлээс болсон тул нэхэмжлэгч хариуцах үндэслэлгүй гэжээ.

 

2. Хариуцагч Т.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нь бидний 2013 онд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу газрын өмчлөх эрхийг шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй. Нэхэмжлэгч Ц.Г нь анх Т.Э, Ч.А нараас 2013 онд Баянзүрх дүүрэгт байрлах, нийт 4 ширхэг газрын өмчлөх эрхийн хамт болон Н ХХК-ийн хувьцаа, түүний нэр дээр байгаа орон сууцны барилга барих төсөл, техникийн нөхцөл, тусгай зөвшөөрөл, бусад холбогдох эрхийн хамт худалдан авахаар гэрээ байгуулан тохиролцсон. Ингээд 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Ц.Г, Т.Э нар нь худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд хариуцагч Т.Э нь гэрээний үүргээ биелүүлж, Н ХХК-ийн хувьцаа бэлэглэх гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг байгуулж, эрхийн зөрчилгүй, орон сууцны барилга барих төсөл, техникийн нөхцөл, тусгай зөвшөөрөл, бусад холбогдох зөвшөөрлүүд болон гэрээний *** болон *** заасан газруудын өмчлөх эрхийг тус тус шилжүүлсэн. Гэрээний дагуу хариуцагч нь гэрээний *** заасан газрын өмчлөх эрхийг шилжүүлэх ёстой байснаас бид өөрсдийн үүргийн урьдчилсан нөхцлийг давуулан биелүүлж, гэрээний **** заасан газрыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн байдаг. Худалдан авагч тал болох Ц.Г нь 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн "Худалдах, худалдан авах гэрээ"-ний 6 дугаар зүйлд заасан төлбөрийн дарааллын дагуу гэрээний **-ийн **-д заасан 350.000.000 төгрөг төлөх ёстойгоос 330.000.000 төгрөгийг худалдагч талд төлсөн. Мөн гэрээний **-ийн **-д заасан хоёр дахь төлбөр болох 150.000.000 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш сарын дараа буюу 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр худалдан авагч тал төлөхөөр тохиролцсон байдаг. Гэтэл энэхүү төлөх ёстой гэрээний үүргийн гүйцэтгэлийн төлбөрийг төлөлгүй өнөөдрийг хүрээд байна. Нэхэмжлэгч нь дээрх газрыг шилжүүлэн авах хүсэлтээ урд өмнө надад тавьж байгаагүй бөгөөд гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн нөхцөлд газрын өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэх боломжтой. Гэвч нэхэмжлэгч гэрээний үүргээ бүрэн гүйцэтгээгүй, гэрээгээр тохиролцсон нөхцөл, болзлыг хангаагүй учраас нэхэмжлэлд дурдсан газрын өмчлөх эрхийг шилжүүлэх хууль, гэрээний үндэслэл бүрдээгүй, хугацаа болоогүй байна. Бидний зүгээс гэрээний дагуу үүргээ бүрэн биелүүлж компанийн эрх болон дагалдах тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлж, мөн 4 ширхэг газрыг бүрэн эзэмшилд нь шилжүүлсэн бөгөөд энэхүү газруудыг Ц.Г бүрэн эзэмшиж байгаа болно. Мөн гэрээний **-ийн **-д заасны дагуу гуравдахь шатны төлбөр болох 200.000.000 төгрөгийг 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр төлөх ёстой бөгөөд бидний зүгээс гэрээний **-ийн **-д заасан төлбөр болох 170.000.000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд гэрээний дагуу ******* заасан газраа бидний зүгээс худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэн 200.000.000 төгрөгийг төлүүлэхээр шаардсан боловч одоог хүртэл худалдан авагч тал болон Ц.Г нь гэрээний төлбөрийн нөхцөлийн урьдчилсан нөхцөлүүд болон төлбөрийн дарааллаа зөрчиж өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлэхгүй, цаг хугацаа алдаж биднийг хохироож байна. Энэхүү гэрээний үүргээ биелүүлээгүй байгаа тохиолдолд газрын эрхийг шилжүүлэх үндэслэл байхгүй юм. Түүнчлэн нэхэмжлэгч нь гэрээний үүргээ гүйцэтгэхгүй, олон удаа шударга бус, хууль бус үйлдэл гаргасан. Хариуцагчийн зүгээс гэрээний үүргийг гүйцэтгүүлэх талаар нэхэмжлэгчийн эсрэг удаа дараа шүүх, цагдаа, улсын бүртгэлийн газарт хандаж байсан ба нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг зохих ёсоор гүйцэтгэхгүй өдий хүрээд байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн *** тоот шийдвэрээр Р И ХХК, Ц.Г нараас Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Р тауны *** дугаар байрны ** давхарын *** тоотод байрлах 3 өрөө орон сууцын өмчлөлийг иргэн Т.Э-т шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Тус хэрэг нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны *********** дугаар бүхий тогтоолоор эцэслэгдэн шийдвэрлэгдэж, анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Гэвч хариуцагчийн зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас зугтах, зэрэг үйлдлүүдийг гаргасан. Ийм учраас Эрүүгийн хуулийн 21.7 дугаар зүйл буюу "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах, зайлсхийх гэсэн" зүйлээр Хан-Уул дүүргийн Прокуророос зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Шүүхийн шийдвэрийн дагуу дээрх байрыг албадан шилжүүлж авсан боловч өнөө хүртэл тус байрны цахилгаан хангамжийг тасалж, уг байрыг ашиглах, амьдрах боломжгүй байдалд байлгаж байна. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу нэг орон сууцыг 2015 онд хүлээлгэн өгсөн боловч өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ зөрчиж өөр этгээдийн нэр дээр шилжүүлэн, банкны барьцаанд тавьсан байна. Энэ талаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэгч олдохгүй эрэн сурвалжлах ажиллагаа хийгдэж байна. Хариуцагч болон түүний захирал Ц.Г хаяг нь тодорхой боловч хаяг дээрээ байхгүй мэт дүр үзүүлэн шүүхээс зугтан явдаг, шүүхийн мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас зугтдаг, муу арга зальтай. Иймд Ц.Г нь цаашид гэрээний үүргээ биелүүлэх эсэх нь туйлын эргэлзээтэй. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдаж буй 2 газар нь манай нэр дээр байгаа боловч 100 хувь Ц.Г-ийн эзэмшилд байгаа бөгөөд дээр нь суурь цутган 2 давхар дутуу гүйцэтгэлтэй орон сууц барьсан. Иймд нэхэмжлэгч Ц.Г-оос 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан "Худалдах, худалдан авах гэрээ"-ний үүргийн гүйцэтгэлийн **-ийн **-д заасан дутуу төлбөр 20.000.000 төгрөг, **-д заасны дагуу хоёр дахь төлбөр 150.000.000 төгрөг, **-д заасан гуравдахь шатны төлбөр болох 200.000.000 төгрөг, гэрээний **-д заасны дагуу үүргээ биелүүлээгүй хожимдуулсан хоног тутам биелүүлээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг нөгөө талдаа төлнө гэсний дагуу алданги 185.000.000 төгрөг, нийт 555.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Гуравдагч этгээд Ч.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Ц.Г нь тус дүүргийн шүүхэд хандан Баянзүрх дүүрэгт байрлах газруудын өмчлөх эрхийг шилжүүлэх тухай нэхэмжлэлийг гаргажээ. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Ц.Г нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний *****-д заасныг үндэслэж газруудыг шилжүүлэхийг шаардсан байна. Гэтэл гэрээний ***-д заасан үүрэг буюу "нэг зуун тавин сая төгрөгийг 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр төлөх" үүргээ биелүүлэхийг нэхэмжлэгчээс удаа дараа шаардсан боловч одоо хүртэл биелүүлээгүй байна. Гэрээний ****-д заасны дагуу газраа шилжүүлэхийг шаардах эрх нь нэхэмжлэгчийн хувьд ***-д заасан үүргээ биелүүлсэний дараа үүсэх юм. Энэхүү гэрээний үүргээ биелүүлээгүй байгаа тохиолдолд газрын эрхийг шилжүүлэх үндэслэл байхгүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 657.950 төгрөг төлсөн баримт /хх-5/, нэхэмжлэгч Б.Г-оос Ж.Д-д олгосон 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн **** дугаартай итгэмжлэл /хх-7/, талуудын хооронд 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ /хх-8-10/, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн ********* дугаар тогтоол /хх-11-16/, Р и ХХК болон Т.Э нарын хооронд 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан орон сууц захиалгаар барих гэрээ /хх-17-18/, хариуцагч Т.Э-ын Р п ХХК-д 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүргүүлсэн мэдэгдэл /хх-27/, Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, М Д-ийн гудамж, ** дугаар байрны оршин суугчдаас Н ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Х-д 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүргүүлсэн мэдэгдэл /хх-132-133/ зэргийг ирүүлсэн.

5. Хариуцагчаас сөрөг нэхэмжлэл /хх-65-68/, Т.Э-ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-70/, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн *********** дугаартай шийдвэр /хх-71-73/, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн *********** дугаар гүйцэтгэх хуудас /хх-74/, Т.Э-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, ******, З тойруу гудамж, ** дугаар байр, ** тоот хаягт байршилтай, 106.92 м.кв талбайтай, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-75/, А.Б болон А.Б, Г.А нарын хооронд 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр байгуулагдсан орон сууц хөлслүүлэх гэрээ, тэдний иргэний үнэмлэхийн болон үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-76-79/, Хан-Уул дүүрийн ** дугаар хорооны Засаг даргын 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн тодорхойлолт /хх-85/, Сүхбаатар дүүргийн ** дүгээр хорооны Засаг даргын 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн *** тоот тодорхойлолт /хх-86/, И.Т, Х.Б болон А.Б нарын хооронд 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан ******  дугаартай орон сууц хөлслөх гэрээ /хх87-88/, Т.Э-аас Ж.Б-д 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр олгосон ****** дугаартай итгэмжлэл /хх-101/ зэргийг ирүүлсэн.

6. Гуравдагч этгээд Ч.А-аас Т.Э-т олгосон итгэмжлэл /хх-34/-ийг ирүүлсэн.

7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар бүрдсэн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар албан бичиг, хавсралтын хамт /хх-37-61/, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн ****** дугаар албан бичиг, хавсралтын хамт /хх-109-120/, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн *** дугаар албан бичиг, хавсралтын хамт /хх-121-129/ зэрэг баримт авагдсан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

Нэхэмжлэгч Ц.Г болон хариуцагч Т.Э нарын хооронд 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагч Т.Э-ын 100 хувийн хувьцаа эзэмшдэг Н ХХК-ийн 100 хувийн хувьцаа, компанийн эрх, Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны барилга барих төсөл эзэмших эрх, Т.Э-ын өмчлөлийн гэрчилгээний ******** дугаартай, улсын бүртгэлийн ******** дугаартай, Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, О гудамж,  тоот хаягт байршилтай, 408 м.кв талбайтай газар, Т.Э, Ч.А нарын өмчлөлийн гэрчилгээний ********** дугаартай, улсын бүртгэлийн ********* дугаартай, Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, О гудамж, ** тоот хаягт байршилтай, 461 м.кв талбайтай газар, Т.Э, Ч.А нарын өмчлөлийн гэрчилгээний ********* дугаартай, улсын бүртгэлийн ******* дугаартай, Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, О гудамж, ** тоот хаягт байршилтай, 685 м.кв талбайтай газар, Т.Э, Ч.А нарын өмчлөлийн гэрчилгээний ******** дугаартай, улсын бүртгэлийн ******** дугаартай, Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, О гудамж, ** тоот хаягт байршилтай, 449 м.кв талбайтай газруудын өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар, шилжүүлэн авсны төлбөр нийт 1.350.000.000 төгрөгийг худалдагчид төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

Дээрхээс дүгнэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан гэрээ байгуулагдсан, тус гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Худалдан авагч нь гэрээгээр хүлээсэн, төлбөрийг хэсэгчлэн үе шаттайгаар төлөх буюу урьдчилгаа төлбөр 350.000.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, О гудамж, ** тоот хаягт байршилтай, 408 м.кв талбайтай газар болон Н ХХК-ийн хувьцаа, компанийн эрхийг худалдан авагч талын нэр дээр шилжүүлсний дараа бэлнээр төлөхөөр, хоёр дахь төлбөр болох 150.000.000 төгрөгийг 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр төлөхөөр, гурав дахь шатны төлбөр болох 200.000.000 төгрөгийг 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, О гудамж, ** тоот хаягт байршилтай, 461 м.кв талбайтай газар, Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, О гудамж, ** тоот хаягт байршилтай, 685 м.кв талбайтай газар, Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, О гудамж, ** тоот хаягт байршилтай, 449 м.кв талбайтай газруудыг шилжүүлсний дараа бэлнээр төлөхөөр, үлдэгдэл төлбөр болох 648.125.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, ** хаягт баригдаж буй Р таун хотхон, ** дугаар байр, ** дугаар давхар, 106.25 м.кв талбайтай, 3 өрөө, 10 дугаар давхрын 106.25 м.кв талбайтай, 3 өрөө, нийт 212.5 м.кв талбайтай, 2 ширхэг орон сууцыг 1 мкв-ыг 3.050.000 төгрөгөөр үнэлж, худалдагчийн болон түүний нэр заасан иргэний нэр дээр орон сууц захиалгын гэрээ байгуулж өмчлөх эрхийг шилжүүлэхээр тусгайлан тохиролцсон байна.

 

Уг гэрээний дагуу хариуцагч Т.Э нь Н ХХК-ийн 100 хувийн хувьцаа, компанийн эрх, төсөл эзэмших эрх, барилга барихад шаардлагатай бичиг баримт, техникийн зөвшөөрөл, Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, О гудамж, ** тоот хаягт байршилтай, 408 м.кв талбайтай газар, Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, О гудамж, ** тоот хаягт байршилтай, 461 м.кв талбайтай газруудын өмчлөх эрхийг нэхэмжлэгч Ц.Г-ийн өмчлөлд шилжүүлсэн талаар талууд маргаагүй.

 

Тэгэхээр гэрээний 1.1.3, 1.1.4-т заасан 2 газрын өмчлөх эрхийг нэхэмжлэгч Ц.Г-т шилжүүлэхийг хариуцагч Т.Э-т даалгах нь хууль болон гэрээнд нийцэх ба нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар гэрчилгээний ********** дугаартай, улсын бүртгэлийн ********** дугаартай, Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, О гудамж, ** тоот хаягт байршилтай, 685 м.кв талбайтай газар болон гэрчилгээний ********* дугаартай, улсын бүртгэлийн ********** дугаартай, Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, О гудамж, ** тоот хаягт байршилтай, 449 м.кв талбайтай газруудын өмчлөх эрхийг нэхэмжлэгч Ц.Г-т шилжүүлэхийг хариуцагч Т.Э-т даалгаж шийдвэрлэлээ.

 

3. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг ***-д заасан 350.000.000 төгрөгөөс 20.000.000 төгрөгийг дутуу төлж, 330.000.000 төгрөг төлсөн, ****-д заасан 150.000.000 төгрөг болон ***-д заасан 200.000.000 төгрөг тус тус огт төлөөгүй тул манай тал гэрээний *******-т заасан дээрх 2 ширхэг газрыг шилжүүлээгүй хэмээн тайлбарлаж, харин нэхэмжлэгч нь хариуцагчийг Ямар нэгэн эрхийн зөрчилгүй хэмээн итгэл төрүүлж шилжүүлсэн газарт нь барилгын ажил эхлүүлэх гэтэл оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарсан, мөн барилга барих тусгай зөвшөөрлийнх нь хугацаа дуусгавар болсон тул бид төлбөр төлөх үндэслэл бүрдээгүй, нөгөө талаар, хариуцагчийн өөрийх нь буруутай үйлдлийн улмаас гэрээний төлбөр төлөгдөөгүй хэмээн тус тус маргав.

 

Гэрээний ****** хэсэгт Урьдчилсан нөхцөл хангагдсаны дараа болон компанийн хувьцаа, компанийн эрх, гэрээний ****-д заасан газар тус тус шилжиж ирсний дараа 350.000.000 төгрөгийг бэлнээр төлнө гэж заасан байх ба үүнээс 330.000.000 төгрөгийг төлсөн, харин 20.000.000 төгрөгийг дутуу төлсөн хэмээн хариуцагч маргаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан байгаа боловч хэрэгт тухайн 20.000.000 төгрөгийг дутуу хүлээн авснаа нотлох баримтыг ирүүлээгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас энэхүү хэсгийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Гэрээний ****** болон ****** хэсэгт заасан үүрэг хэрэгжээгүй талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаагүй, гэхдээ хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэв.

 

Хариуцагч нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүх хэргийг хэлэлцээд 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн *********** дугаар шийдвэрээр Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Р хотхоны *** дугаар байрны *** тоотод байрлах, 106,92 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Т.Э-т шилжүүлэхийг Ц.Г болон Р и ХХК-д тус тус даалгаж шийдвэрлэсэн байх ба тухайн хэргийг хянаад Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн *********** тоот тогтоол гарч, улмаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн *********** дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэн байх ба уг шийдвэр 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр биелэгдэж Т.Э-ын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан нь хэргийн 75 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдлоо.

 

Дээрх шүүхийн шийдвэр болон дээд шүүхийн тогтоолд Гэрээний үйлчлэх хугацааг тухайн газарт орон сууцны барилгын төсөл хэрэгжиж дуусах хүртэл хугацаагаар талууд тогтоосон хэмээн дүгнэсэн байх бөгөөд гэрээний хугацаа дуусаагүйг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоосон, мөн талууд тухайн газартаа барилгын ажлаа эхлүүлж чадаагүй байгаагаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн.

 

Нөгөө талаар, хэрэв гэрээний дагуу шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзвэл нэхэмжлэгч ч 2 ширхэг газрыг шаардах эрхээ алдах тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Талууд нэгэнт гэрээ байгуулсан, тухайн гэрээ хүчин төгөлдөр тул гэрээг хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх нь талуудын үүрэг бөгөөд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ хэн аль нь зөрчсөнөөс уг маргаан гарах үндэслэл болжээ.

 

Гэрээний 8.2-т Хэрэв талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүрэг, баталгаагаа зөрчвөл нөгөө тал нь буруутай талаас уг зөрчлөө арилгахыг шаардаж, бичгээр мэдэгдэл хүргүүлнэ. Буруутай тал уг мэдэгдлийг хүлээн авснаас хойш тав хоногийн дотор мэдэгдэлд дурдсан зөрчлийг арилгах үүргийг хүлээнэ гэж заасан байх боловч хэрэгт нэхэмжлэгч Ц.Г-оос Т.Э-т, Т.Э-аас Ц.Г-т хүргүүлж байсан мэдэгдэл, шаардлага гэх баримт авагдаагүй, мөн Ч.А-нь газар шилжүүлэх тухай зөвшөөрлөө өгөөгүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласныг хариуцагч тал үгүйсгээгүй.

 

Ингэж бие биедээ шаардлага гаргаж байгаагүйгээрээ нэхэмжлэгч болон хариуцагч нар хоёулаа буруутай, гэхдээ үүнд нэхэмжлэгч Ц.Г-ийн буруутай үйлдэл илүүтэй нөлөөлсөн байх ба тэрээр төлбөрөө гэрээнд заасан хугацаандаа, шат дараатай төлсөн бол газрын эрх шилжүүлэх хугацаа тэр хэрээр сунгагдахгүй, мөн тэрээр оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарсан гэх боловч үүнээс болж гэрээгээ цуцлах талаар мэдэгдэл гаргаж байгаагүй, гэрээгээ цуцлаагүй, гэрээний *** хэсгийн Т.Э-тай холбоотой хэсгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар биелүүлсэн, Барилга барих зөвшөөрлийн хугацаа дууссан гэх боловч хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй ба гэрээний **-ийн 2 дахь хэсэгт Төслийн баримт бичиг, цаашдын хүчин төгөлдөр байдлыг хүлээн авсан үеэс худалдан авагч өөрөө хариуцана гэж заасныг баримтаар няцаагаагүй зэрэг дүгнэлт хийгдэж байна.

 

Харин хариуцагч Т.Э гэрээний **** болон компанийн хувьцаа, баримт бичиг, төслийн эрхийг тус тус шилжүүлсэн байх ба ***-д заасан 200.000.000 төгрөг төлөгдөөгүй байхад тэрээр гэрээний ****-т заасан газрын эрхээ шилжүүлсэн нь гэрээний дийлэх хэсгийг биелүүлсэн гэж үзэх үндэслэл бий болгож байна.

 

Энэ талаар мөн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны ********** дугаар шийдвэр болон Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны ************ тоот тогтоолд дурджээ.

 

Иймээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Г-оос худалдах, худалдан авах гэрээний *** болон ***-д заасан төлбөр 350.000.000 төгрөгийг гаргуулж Т.Э-т олгож, харин 20.000.000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгоно.

 

Түүнчлэн нэхэмжлэгч Ц.Г 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр болон 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тус тус төлөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон тул гэрээний 8.3-т зааснаар алданги төлөх нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцнэ.

 

Харин алдангид 185.000.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлд дурдсан боловч шүүх нэхэмжлэгч болон хариуцагч нарын хэн алиных нь гэрээний үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, бие биедээ шаардлагаа гаргаагүй байдал, мөн нэхэмжлэгчийн 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй зэргийг харгалзан үзээд нэхэмжлэгч Ц.Г-оос алданги 100.000.000 төгрөгийг гаргуулж хариуцагч Т.Э-т олгохоор шийдвэрлэв.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657.950 төгрөг, хариуцагч Т.Э-ын сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 2.933.000 төгрөгийг тус тус орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Э-аас 657.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Г-т, нэхэмжлэгч Ц.Г-оос 2.407.950 төгрөг гаргуулж хариуцагч Т.Э-т тус тус олгоно.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д Шийдвэрийн тогтоох хэсэгт ... Шийдвэр гүйцэтгэх арга, журмыг зааж, хүний орон байр, бусад газарт нэвтрэх, төлбөр төлөгчийн бие, орон байр, бусад газар, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, эд хөрөнгө битүүмжлэх, албадан барьцаалах, хураах, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад шаардагдах бусад зөвшөөрөл олгоно гэж заасан.

Энэхүү хэргийн хувьд талууд нэг нь газар шилжүүлэхийг даалгах, нөгөө нь мөнгө төлүүлэх тухай шаардлагыг тус тус гаргаж, тухайн шаардлагууд харилцан биелэх, харилцан тооцогдох ёстой тул хэдийгээр шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтад үндсэн нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар, 2 дахь хэсэгт сөрөг нэхэмжлэлийн зарим хэсэг хангагдсанаар тус тус дурдагдах боловч эхлээд нэхэмжлэгч Ц.Г нь мөнгөн төлбөрийн үүргээ, дараа нь хариуцагч Т.Э газрын өмчлөх эрх шилжүүлэх үүргээ тус тус биелүүлэх нь шийдвэр биелэх арга, дарааллын хувьд зөв болно.

Дээрх журмын дагуу шийдвэр биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар гэрчилгээний ******** дугаартай, улсын бүртгэлийн ********* дугаартай, Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, О гудамж, ** тоот хаягт байршилтай, 685 м.кв талбайтай газар болон гэрчилгээний ******* дугаартай, улсын бүртгэлийн *********** дугаартай, Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, О гудамж, ** тоот хаягт байршилтай, 449 м.кв талбайтай газруудын өмчлөх эрхийг нэхэмжлэгч Ц.Г-т шилжүүлэхийг хариуцагч Т.Э-т даалгасугай.

2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар нэхэмжлэгч Ц.Г-оос худалдах, худалдан авах гэрээний үүрэг 350.000.000 төгрөг, алданги 100.000.000 төгрөг, нийт 450.000.000 /дөрвөн зуун тавин сая/ төгрөгийг гаргуулж Т.Э-т олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 105.000.000 /нэг зуун таван сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657.950 /зургаан зуун тавин долоон мянга есөн зуун тавь/ төгрөг, хариуцагч Т.Э-ын сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 2.933.000 /хоёр сая есөн зуун гучин гурван мянга/ төгрөгийг тус тус орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Э-аас 657.950 /зургаан зуун тавин долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Г-т, нэхэмжлэгч Ц.Г-оос 2.407.950 /хоёр сая дөрвөн зуун долоон мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж хариуцагч Т.Э-т тус тус олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Г-оос мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлсний дараа хариуцагч Т.Э-аас газрын өмчлөх эрх шилжүүлэх үүрэг гүйцэтгүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА