Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2021/ДШМ/871

 

      2021           9             30                                       2021/ДШМ/871                                  

 

 

     М.Ёад холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Ариунцэцэг,

шүүгдэгч М.Ёын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,  

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/937 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Ё, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын гаргасан давж заалдах гомдлоор М.Ёад холбогдох эрүүгийн 2106000001228 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         

          Шүүгдэгч М.Ё нь 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 4 дүгээр байрны 185 тоотод байрлах гэрээсээ иргэн Т.Цын фэйсбүүк цахим хаягт байршуулсан “Playstation 4 тоглоом түрээсэлнэ” гэсэн зарын дагуу холбогдож, түүний 880,000 төгрөгийн үнэ бүхий Playstation 4 тоглоомыг “1 хоногт 30,000 төгрөгөөр түрээсэлнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, итгэл төрүүлэн өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, бусдын өмчлөлийн эд хөрөнгийг хууль бусаар барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалж залилсны улмаас иргэн Т.Цт 880,000 төгрөгийн хохирол учруулсан,

          2021 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 4 дүгээр байрны 185 тоотод байрлах гэрээсээ иргэн Б.Аын фэйсбүүк цахим хаягт байршуулсан “Playstation 4 тоглоом түрээсэлнэ” гэсэн зарын дагуу холбогдож, түүний 1,005,000 төгрөгий үнэ бүхий Playstation 4 тоглоомыг “1 хоногт 30,000 төгрөгөөр түрээсэлнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, итгэл төрүүлэн өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, бусдын өмчлөлийн эд хөрөнгийг хууль бусаар барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалж залилсны улмаас иргэн Б.Ат 1,005,000 төгрөгийн хохирол учруулсан,

          Иргэн Б.Мын фэйсбүүк цахим хаягт байршуулсан “Playstation 4 тоглоом түрээсэлнэ” гэсэн зарын дагуу 2021 оны 3 дугаар сарын 7, 9-ний өдрүүдэд холбогдож, түүний 1,121,400 төгрөгийн үнэ бүхий Playstation 4 тоглоомыг “1 хоногт 30,000 төгрөгөөр түрээсэлнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, итгэл төрүүлэн өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, бусдын өмчлөлийн эд хөрөнгийг хууль бусаар барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалж залилсны улмаас иргэн Б.Мад 2,242,800 төгрөгийн хохирол учруулсан,

             2021 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 4 дүгээр байрны 185 тоотод байрлах гэрээсээ иргэн С.Эы фэйсбүүк цахим хаягт байршуулсан “Playstation 4 тоглоом түрээсэлнэ” гэсэн зарын дагуу холбогдож, түүний 957,000 төгрөгий үнэ бүхий Playstation 4 тоглоомыг “1 хоногт 35,000 төгрөгөөр түрээсэлнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, итгэл төрүүлэн өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, бусдын өмчлөлийн эд хөрөнгийг хууль бусаар барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалж залилсны улмаас иргэн С.Эд 957,000 төгрөгийн хохирол учруулсан,

             2021 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 4 дүгээр байрны 185 тоотод байрлах гэрээсээ иргэн Г.Мын фэйсбүүк цахим хаягт байршуулсан “Playstation 4 тоглоом түрээсэлнэ” гэсэн зарын дагуу холбогдож, түүний 1,218,000 төгрөгий үнэ бүхий Playstation 4 тоглоомыг “1 хоногт 30,000 төгрөгөөр түрээсэлнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, итгэл төрүүлэн өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, бусдын өмчлөлийн эд хөрөнгийг хууль бусаар барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалж залилсны улмаас иргэн Г.Мад 1,218,000 төгрөгийн хохирол учруулсан,

             2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 4 дүгээр байрны 185 тоотод байрлах гэрээсээ иргэн Г.Бын фэйсбүүк цахим хаягт байршуулсан “Playstation 4 тоглоом түрээсэлнэ” гэсэн зарын дагуу холбогдож, түүний 1,104,000 төгрөгийн үнэ бүхий Playstation 4 тоглоомыг “1 хоногт 25,000 төгрөгөөр түрээсэлнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, итгэл төрүүлэн өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, бусдын өмчлөлийн эд хөрөнгийг хууль бусаар барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалж залилсны улмаас иргэн Г.Бод 1,104,000 төгрөгийн хохирол учруулсан,

             2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 4 дүгээр байрны 185 тоотод байрлах гэрээсээ иргэн Б.Нн фэйсбүүк цахим хаягт байршуулсан “Playstation 4 тоглоом түрээсэлнэ” гэсэн зарын дагуу холбогдож, түүний 930,000 төгрөгийн үнэ бүхий Playstation 4 тоглоомыг “1 хоногт 25,000 төгрөгөөр түрээсэлнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, итгэл төрүүлэн өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, бусдын өмчлөлийн эд хөрөнгийг хууль бусаар барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалж залилсны улмаас иргэн Б.Нд 930,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

         

            Баянзүрх прокурорын газраас: М.Ёын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Ёыг “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдал зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ёад 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Ёад оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Т.Цт 880,000 төгрөгийг, хохирогч Б.Ат 505,000 төгрөгийг, хохирогч Б.Мад 1,742,800 төгрөгийг, хохирогч С.Эд 457,000 төгрөгийг, хохирогч Г.Мад 1,218,000 төгрөгийг шүүгдэгч М.Ёаас гаргуулж тус тус олгохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч М.Ё давж заалдах гомдолдоо: “... миний бие үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Өөрийн гэм бурууг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч ямар нэгэн маргах зүйлгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо хэсэгчлэн төлж барагдуулсан, шүүхээс тогтоосон хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлэн оролцсон болно. Миний бие бусдад хохирол учруулсандаа гэмшиж байна. Хамгийн түрүүнд хохирогч нарын хохирлыг барагдуулах ёстойг ойлгож байна. Иймд учруулсан хохирлоо барагдуулсан баримтыг өмгөөлөгчөөр дамжуулан давж заалдах хуралд гаргаж өгнө. Миний гэр бүлд бага насны хүүхдүүд болон эхнэр маань жирэмсэн, эмнэлгийн хяналтанд байгаа зэрэг ар гэрийн байдал хүнд байдал, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн өршөөлд хамруулж өгнө үү, мөн өршөөлд хамруулах боломжгүй гэж үзвэл хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... миний үйлчлүүлэгч М.Ёын анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Өршөөлийн тухай хуульд хамруулж өгнө үү.

Надад шүүхэд гаргаж өгөх нотлох баримтууд байна. Шүүгдэгч М.Ёаас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан нэр бүхий 5 хохирогчид хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан 1 хуудас баримт байгаа. Шүүгдэгч М.Ёын эхнэр нь жирэмсэн, бага насны 2 хүүхэдтэй гэдгийг нотлох баримт байгаа. Мөн эмнэлгийн байгууллагын дүгнэлт, төрсний гэрчилгээний хуулбарыг шүүхэд гаргаж өгч байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “...Өршөөл үзүүлэх хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, 2002 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хууль, 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, энэ хуулиас бүрдэнэ. ... гэж заасан. Дээрх хуулийн заалтаас үзвэл Өршөөл үзүүлэх тухай хууль нь Эрүүгийн хуулийн бүрэлдэхүүн хэсэг гэж үзэхээр байна. Шүүгдэгч М.Ёын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих зүйлчлэлд хамрагдаж байгаа. Хэрвээ шүүхээс хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих боломжтой гэж дүгнэвэл шүүгдэгчид оногдуулах ялыг хөнгөрүүлж байгаа хэдий ч нөгөө талаараа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх асуудал яригдана. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн бол хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэнэ гэж хуульчилсан. Шүүгдэгч М.Ёын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хэм хэмжээ үйлчилж байна. Иймд шүүгдэгчид оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү” гэв.

 

Прокурор М.Ариунцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч М.Ёын хувьд нэр бүхий 7 иргэдийг хуурч залилан мэхлэх гэмт хэргийг үйлдсэний улмаас бусдад нийт 6,302,000 төгрөгийн хохирол учруулсан. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ё нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөөр завсарлага авсан. Завсарлагын дараа 3 иргэний хохирлыг тодорхой хэмжээнд нөхөн төлсөн байсан. Б, Н нарт мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Тоглоомыг буцааж хүлээлгэн өгсөн байдаг. Мөн шүүгдэгч ажил хөдөлмөр эрхэлдэг гэсэн албан бичиг авч ирсэн байдаг. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 937 дугаартай шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

          Шүүгдэгч М.Ё нь 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 4 дүгээр байрны 185 тоотод байрлах гэрээсээ иргэн Т.Цын фэйсбүүк цахим хаягт байршуулсан “Playstation 4 тоглоом түрээсэлнэ” гэсэн зарын дагуу холбогдож, түүний 880,000 төгрөгийн үнэ бүхий Playstation 4 тоглоомыг “1 хоногт 30,000 төгрөгөөр түрээсэлнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, итгэл төрүүлэн өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, бусдын өмчлөлийн эд хөрөнгийг хууль бусаар барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалж залилсны улмаас иргэн Т.Цт 880,000 төгрөгийн хохирол,

       2021 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 4 дүгээр байрны 185 тоотод байрлах гэрээсээ иргэн Б.Аын фэйсбүүк цахим хаягт байршуулсан “Playstation 4 тоглоом түрээсэлнэ” гэсэн зарын дагуу холбогдож, түүний 1,005,000 төгрөгий үнэ бүхий Playstation 4 тоглоомыг “1 хоногт 30,000 төгрөгөөр түрээсэлнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, итгэл төрүүлэн өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, бусдын өмчлөлийн эд хөрөнгийг хууль бусаар барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалж залилсны улмаас иргэн Б.Ат 1,005,000 төгрөгийн хохирол,

       Иргэн Б.Мын фэйсбүүк цахим хаягт байршуулсан “Playstation 4 тоглоом түрээсэлнэ” гэсэн зарын дагуу 2021 оны 3 дугаар сарын 7, 9-ний өдрүүдэд холбогдож, түүний 1,121,400 төгрөгийн үнэ бүхий Playstation 4 тоглоомыг “1 хоногт 30,000 төгрөгөөр түрээсэлнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, итгэл төрүүлэн өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, бусдын өмчлөлийн эд хөрөнгийг хууль бусаар барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалж залилсны улмаас иргэн Б.Мад 2,242,800 төгрөгийн хохирол,

          2021 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 4 дүгээр байрны 185 тоотод байрлах гэрээсээ иргэн С.Эы фэйсбүүк цахим хаягт байршуулсан “Playstation 4 тоглоом түрээсэлнэ” гэсэн зарын дагуу холбогдож, түүний 957,000 төгрөгий үнэ бүхий Playstation 4 тоглоомыг “1 хоногт 35,000 төгрөгөөр түрээсэлнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, итгэл төрүүлэн өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, бусдын өмчлөлийн эд хөрөнгийг хууль бусаар барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалж залилсны улмаас иргэн С.Эд 957,000 төгрөгийн хохирол,

             2021 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 4 дүгээр байрны 185 тоотод байрлах гэрээсээ иргэн Г.Мын фэйсбүүк цахим хаягт байршуулсан “Playstation 4 тоглоом түрээсэлнэ” гэсэн зарын дагуу холбогдож, түүний 1,218,000 төгрөгий үнэ бүхий Playstation 4 тоглоомыг “1 хоногт 30,000 төгрөгөөр түрээсэлнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, итгэл төрүүлэн өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, бусдын өмчлөлийн эд хөрөнгийг хууль бусаар барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалж залилсны улмаас иргэн Г.Мад 1,218,000 төгрөгийн хохирол,

             2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 4 дүгээр байрны 185 тоотод байрлах гэрээсээ иргэн Г.Бын фэйсбүүк цахим хаягт байршуулсан “Playstation 4 тоглоом түрээсэлнэ” гэсэн зарын дагуу холбогдож, түүний 1,104,000 төгрөгийн үнэ бүхий Playstation 4 тоглоомыг “1 хоногт 25,000 төгрөгөөр түрээсэлнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, итгэл төрүүлэн өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, бусдын өмчлөлийн эд хөрөнгийг хууль бусаар барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалж залилсны улмаас иргэн Г.Бод 1,104,000 төгрөгийн хохирол,

2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 4 дүгээр байрны 185 тоотод байрлах гэрээсээ иргэн Б.Нн фэйсбүүк цахим хаягт байршуулсан “Playstation 4 тоглоом түрээсэлнэ” гэсэн зарын дагуу холбогдож, түүний 930,000 төгрөгийн үнэ бүхий Playstation 4 тоглоомыг “1 хоногт 25,000 төгрөгөөр түрээсэлнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, итгэл төрүүлэн өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, бусдын өмчлөлийн эд хөрөнгийг хууль бусаар барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалж залилсны улмаас иргэн Б.Нд 930,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Т.Ц /1хх 4-8/, хохирогч Б.А /1хх 31-33/, хохирогч Б.М /1хх 66-68/, хохирогч С.Э /1хх 87-89/, хохирогч Б.Н /1хх 111-115/, хохирогч Г.Ма /135-138/, хохирогч Г.Б /1хх 161-166/, гэрч С.Жавхлантөгс /1хх 167-168/, гэрч Б.Бат-Эрдэнэ /1хх 170-171/, гэрч Б.Долгорсүрэн /1хх 174-175/, гэрч Ц.Ганбат /1хх 201-202/ нарын мэдүүлгүүд болон М.Ёын яллагдагчаар өгсөн /1хх 21, 43, 78, 99, 125, 150, 184, 186-187/ мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлсэн үнэлгээний тайлан /1хх 13-14, 35-36, 70-71, 91-92, 117-118, 142-143, 176-177/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох талуудын тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч М.Ёыг бусдыг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж итгэл төрүүлэн эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч М.Ёын 2021 оны 2 дугаар сарын 23-наас 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хооронд ““Playstation4 тоглоомыг түрээсэлнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Т.Цын 880,000 төгрөгийн, Б.Аын 1,005,000 төгрөгийн, Б.Мын 2,242,800 төгрөгийн, С.Эы 957,000 төгрөгийн, Г.Мын 1,218,000 төгрөгийн, Г.Бын 1,104,000 төгрөгийн, Б.Нн 930,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг тус тус өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, бусдын өмчлөлийн эд хөрөнгийг хууль бусаар барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалж, бусдад нийт 8,336,800 төгрөгийг хохирол учруулж залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

 

Анхан шатны шүүх шүүгдэгч М.Ёын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, тухайн зүйл, хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, түүний гэм бурууд тохирсон байна.

 

Шүүгдэгч М.Ё болон түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нар нь “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж хуульчилсан.  

 

Шүүгдэгч М.Ё нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох хохирогч Т.Цт 880,000 төгрөг, Б.Ат 505,000 төгрөг, С.Эд 557,000 төгрөг, Б.Мад 1,742,800 төгрөг, Г.Мад 1,218,000 төгрөгийг давж заалдах шатны шүүх хурлаас өмнө тус тус нөхөн төлсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан шүүгдэгчийг заавал нийгмээс тусгаарлахгүйгээр хуульд зааснаар тэнсэж шийдвэрлэх боломжтой байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв. 

 

Хэдийгээр шүүгдэгч М.Ёын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих талаар тус хуулийн үйлчлэлд хамаарах хэдий ч давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч М.Ёад оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь эрх зүйн байдлын хувьд шүүгдэгчид ашигтай гэж дүгнэсэн болно.

 

          Өөрөөр хэлбэл, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор шүүхээс хорих ял оногдуулсан ялтны хувьд хэрэглэх зохицуулалт бөгөөд хорихоос өөр төрлийн ял болон албадлагын арга хэмжээ авсан тохиолдод хэрэглэхгүйгээр зохицуулсан байх тул шүүгдэгч М.Ёад холбогдох хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахгүйгээр шийдвэрлэх нь  зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Дээрх үндэслэлээр шүүгдэгч М.Ё болон түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын гаргасан “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/937 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/937 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ёад оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч М.Ёад хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаатайгаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.Ёад “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх.” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ болон энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг тайлбарласугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгон шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүгдэгч М.Ё нь 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 36 /гучин зургаа/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.

 

4. Шүүгдэгч М.Ё нь хохирогч Т.Цт 880,000 төгрөг, Б.Ат 505,000 төгрөг, С.Эд 557,000 төгрөг, Б.Мад 1,742,800 төгрөг, Г.Мад 1,218,000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн болохыг дурдсугай.

 

5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                               Ц.ОЧ

                                    ШҮҮГЧ                                                               Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                    ШҮҮГЧ                                                               Б.БАТЗОРИГ