| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2023/05707/И |
| Дугаар | 101/ШШ2023/04907 |
| Огноо | 2023-11-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 101/ШШ2023/04907
| 2023 11 09 | 101/ШШ2023/04907 |
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н-ийн гаргасан,
Хариуцагч: Э
Хариуцагч: Г нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 839,160,000.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д, нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие хариуцагч Э, Г нарт 810,000,000.00 төгрөгийг 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 1 /нэг/ сарын хугацаатай зээлдүүлсэн боловч хариуцагч нар зээлийг хугацаандаа буцааж төлж чадаагүй. Ингээд бид нар 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төлбөр барагдуулах тухай гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр хариуцагч Э Г нар 810,000,000.00 төгрөгийг 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гэхэд төлж барагдуулах, хэрэв барагдуулаагүй тохиолдолд хариуцагч Эийн өмчлөлийн “Chevrolet Camaro 5th” маркийн ... улсын дугаартай автомашиныг 160,000,000.00 төгрөгийн төлбөрт тооцох, мөн хариуцагч Гын өмчлөлийн “Mersedes Benz G63” маркийн ...улсын дугаартай автомашиныг 650,000,000.00 төгрөгийн төлбөрт тус тус тооцож барьцаалсан.
Гэтэл хариуцагч Э, Г нар 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс хойш гэрээний үүргээ огт биелүүлээгүй, хүүгээс мөнгө ирэхгүй байна гэдэг шалтгаанаар өнөөдрийг хүртэл зээлийг буцааж төлөхгүй байна. Хариуцагч нар надаас 810,000,000.00 төгрөг зээлж авсан талаар маргаагүй, бид нарын байгуулсан төлбөр барагдуулах гэрээнд зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.1 хувийн алданги төлөхөөр тохирсон ба алдангийг тооцож үзэхэд 36 өдрийн хугацаа хэтрүүлсэн байх тул алдангийн дүн 29,160,000.00 төгрөг болсон байна.
Иймд, талуудын 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан төлбөр барагдуулах гэрээний дагуу хариуцагч Э, Г нараас үндсэн зээл 810,000,000.00 төгрөг, алданги 29,160,000.0 0 төгрөг, нийт 839,160,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хэрэв хариуцагчид төлбөрийг төлж чадахгүй бол барьцаа хөрөнгө болох ... улсын дугаартай “Chevrolet Camaro 5th” маркийн автомашин, мөн ...улсын дугаартай “Mersedes Benz G63” маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэв.
Хариуцагчаас тус шүүхэд өгсөн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Н нэхэмжлэлийг хүлээн авлаа. Мөнгө авсан нь үнэн, зээлээ хугацаандаа төлж чадаагүй. Хүүгээс мөнгө ирээгүй учир мөнгөө өгч чадаагүй. Миний хувьд мөнгө өгөх ямар ч боломжгүй болсон . Гэрээний үүргээ биелүүлэх ёстой гэдгээ ойлгож байна. Тиймээс мөнгөө өгч чадахүй учир барьцаалсан Жи 63 маркийн ...улсын дугаартай машин, шивролет камаро маркийн ... улсын дугаартай машинаар үүргийн гүйцэтгэлийг хангаж болно” гэжээ.
Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:
Хариуцагчийн өгсөн нотлох баримт:
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Нэс хариуцагч Э, Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 839,160,000.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Иймд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т “................нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаана” гэж зааснаар хариуцагчдын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Тодруулбал, зохигчид 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 810,000,000.00 төгрөгийг 1 /нэг/ сарын хугацаатай хүүгүй зээлэх тухай гэрээ байгуулсан бөгөөд хариуцагч нар тухайн зээлийг 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр төлөөгүй учир зохигчид хожим буюу 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төлбөр барагдуулах тухай гэрээ байгуулжээ /х.х-ийн 5 хуудас/.
Тайлбарлавал, энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно” гэж заасны дагуу тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.
Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж зааснаар хариуцагч нарыг зээлийн гэрээний зүйлийг хүлээн авсанд тооцож, улмаар талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж, 154 дүгээр зүйлийн 154.1-д “Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна” гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, зохигчид зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор дээр дурдсан хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1-д “Үүргийн гүйцэтгэлийг дараахь аргаар хангана” гээд 231.1.4-т “барьцаа” гэж зааснаар нэхэмжлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс зээлийн гэрээний шаардлагаа хангуулахаар хариуцагч нарын өмчлөлийн хөдлөх эд хөрөнгийг барьцаалж болно.
Тодруулбал, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Баталгаажилт гэж барьцааны эрх гуравдагч этгээдийн өмнө хүчин төгөлдөр байх, барьцааны зүйлээс шаардлагаа хангуулах барьцаалагчийн эрхийн дарааллыг баталгаажуулсныг хэлнэ” гэж, мөн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Барьцааны гэрээнд барьцааны зүйлийг барьцаалагчийн эзэмшилд шилжүүлэхээр заасан бол барьцааны зүйлийг барьцаалагчийн буюу түүний итгэмжилсэн төлөөлөгчийн эзэмшилд шилжүүлснээр барьцаа баталгаажна” гэж, 11.2-т “Барьцааны зүйлийг барьцаалагчийн эзэмшилд шилжүүлээгүй бол энэ хуульд заасны дагуу барьцааны мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлснээр барьцаа баталгаажна” гэж тус тус зааснаар зохигчид тийнхүү автомашин барьцаалах гэрээ байгуулахдаа эзэмшил болон барьцааны мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлэх хэлбэрээр барьцааны баталгаажилт хийгээгүй байна.
Энэ талаар Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д “Барьцааны гэрээг бичгээр байгуулна” гэж, 156.3-т “Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж заасан байдаг.
Тайлбарлавал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь мөнгө буцаан төлөх үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа газар, гэрээнд заасан хугацаанд заавал гүйцэтгэх ёстой бөгөөд тийнхүү биелүүлээгүй тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцож, үүний улмаас зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.
Энэ тохиолдолд нэхэмжлэгч буюу барьцаалагч Н нь Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д “Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана” гэж, 158.3-т “Хэрэв барьцаагаар хангах үүргийг гүйцэтгэх хугацаа болсон, эсхүл барьцааны гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч нь барьцааны эрхээ хэрэгжүүлэхээр шаардах эрхтэй” гэж тус тус зааснаар хариуцагч Э, Г нараас 810,000,000.00 төгрөгийг төлөхийг шаардах, төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй юм.
Өөрөөр хэлбэл, зохигчид үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцааны гэрээнээс гадна анзын талаар тохирсон бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ” гэж, мөн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” тус тус заасан.
Ингээд хариуцагч Э, Г нарын нэхэмжлэгч Нд төлбөл зохих 810,000,000.00 төгрөгөөс алдангийн хэмжээг тооцвол нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 29,160,000.00 төгрөг үндэслэлтэй байна /810,000,000x0.1%=810,000 /1 өдрийн алданги/, 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 39 өдрөөр үржүүлэн тооцвол 810,000x39=31,590,000 төгрөг/.
Иймд, нэгэнт хариуцагч нар 810,000,000.00 төгрөгийг нэхэмжлэгчид хугацаандаа төлсөн эсэх талаар маргаагүй, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрсөн байх тул шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР