Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 148/шш2019/00078

 

 

 

 

 

09 оны 0 сарын 9 өдөр

Дугаар 48/ШШ09/00078

******* *******

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

******* ******* дахь сум *******ын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Б.*******ы нэхэмжлэлтэй, П.*******т холбогдох Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: ******* *******, ******* *******анд ******* онд төрсөн, ******* ******* , - талх , ******* *******, ******* *******, дүгээр , од оршин суух, одоогоор эрхэлсэн ажилгүй

*******

регистрийн дугаар:МЖ- 9507504

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч: Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэлийн шаардлага: М., М. нарын төрсөн эцэг нь П.******* мөн болохыг тогтоолгох, П.*******аас хүүхдийн тэтгэлэг гаргуулах

Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие Б.******* нь 04 онд *******тай танилцан, гэр бүлийн харьцаатай байсан. Бидний *******аас 05 оны дугаар сарын 3-ны өдөр , нар төрсөн. ******* иргэний үнэмлэх зөрчилтэй байсан учир бид гэрлэлтийн баталгаагүй, өөрийн гэсэн орон байргүй, эцэг эхийндээ амьдарч байсан. П.******* нь оо төрсний дараа 4 хоноод ******* руу ажил хийнэ гэж яваад эргэж ирээгүй. Биднийг эргэж тойрохоо больсон. Одоо маань 4 настай. Би өөрийн гэсэн ажилгүй байгаа учир 05 оны дугаар сарын 3-ны өдөр , нарын төрсөн эцэг нь П.******* мөн болохыг тогтоож, П.*******аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү! ... гэжээ

 

Нэхэмжлэгч: Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Би *******тай 04 онд танилцан, гэр бүлийн харьцаатай байсан. Бид өөрийн гэсэн гэр оронгүй байсан болохоор манай аавынд хамт амьдарч байсан. Тухайн үед манай аавынх Улаанбаатар хотод байр түрээслэн амьдарч байсан. ******* хотод барилга дээр ажиллаж байсан. Тэгээд би жирмсэн болж хүүхдүүдээ төрүүлэхэс өмнө *******д байдаг манай аавын байшинд ирж, 05 оны дугаар сарын 3-ны өдөр , нар төрсөн.

П.******* нь оо төрсний дараа 4 хоноод ******* руу ажил хийнэ гэж яваад эргэж ирээгүй, биднийг эргэж тойрохоо больсон. Би *******тай холбоо барих гэж оролдсон боловч утас нь өөр болсон байсан.

Одоо би охидуудтайгаа хамт амьдардаг. Охидууд маань цэцэрлэгт явдаг, одоо 4 настай. Би одоогоор ажилгүй байгаа учир 05 оны дугаар сарын 3-ны өдөр , нарын төрсөн эцэг нь П.******* мөн болохыг тогтоож, П.*******аас хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүсч байна... гэв.

 

Хариуцагч: ******* *******, *******, дугаар , дугаар , од оршин суух

******* /регистрийн дугаар МА-9307069/ 09 оны 0 дугаар сарын 0-нд шүүхэд гаргасан тайлбартаа:

...Миний бие П.******* нь Б.*******ы шүүхэд гаргасан нэхэмжлэлийг уншиж танилцаад эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. М., М. нар нь миний хүүхэд мөн болно. Үүнд маргаан байхгүй. Хоёр хүүхдэдээ тэтгэлэг төлөхөд татгалзахгүй, маргаангүй. Бидний ******* эд хөрөнгийн болон хүүхдийн асрамжийн талаар маргаангүй. Миний бие нэхэмжлэлийн шаардлага дээр маргаангүй учир намайг байлцуулахгүйгээр хэргийн шийдвэрлэхэд маргахгүй. Шүүхийн шийдвэрийг дагна... гэжээ.

 

Иргэний хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь П.*******т холбогдуулан Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ

Зохигчид нь 04 онд танилцан улмаар гэр бүлийн харьцаатай байсны улмаас 05 оны 0 дугаар сарын 3-нд М., М. нар төрсөн болох нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл, тайлбар, хариуцагч П.*******ын ...эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. М., М. нар нь миний хүүхэд мөн... Хоёр хүүхдэдээ тэтгэлэг төлөхөд татгалзахгүй... гэх тайлбар, мөн , нарын хариуцагч *******аар овоглон ******* аймгийн ******* *******ын Улсын бүртгэлийн ажилтны төрсний бүртгэлийн 43900009 дугаарт бүртгэж олгосон *******ын , төрсний бүртгэлийн 43900000 дугаарт бүртгэж олгосон *******ын нарын Төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтаар нотлогдож байна.

Хариуцагч П.******* нь нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох ... М., М. нарын төрсөн эцэг нь П.******* мөн болох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах... шаардлагуудыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан байх тул П.*******ыг М., М. төрсөн эцэг мөн болохыг тогтоож, Гэр бүлийн тухай хуулинд заасны дагуу тэтгэлэг гаргуулж, насанд хүрээгүй М., М. нарыг насанд хүртэл эх Б.*******ы асрамжинд хэвээр үлдээж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн хариуцагч П.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа ..Миний бие нэхэмжлэлийн шаардлага дээр маргаангүй учир намайг байлцуулахгүйгээр хэргийн шийдвэрлэхэд маргахгүй... гэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 00 дугаар зүйлийн 00.3-т зааснаар хариуцагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ы эцэг тогтоолгох, тэтгэлэг гаруулах нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамжинд 70.00 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.00 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63..5-д зааснаар тогтмол төлөгдөх тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлөх үнийн дүнгээр улсын тэмдэгтийн хураамж ******* *******т тогтоогдсон хүн амын амжиргааны доод түвшингийн хэмжээний 50 хувиар тэтгэлэг ногдуулахаар шийдвэрлэснээс улсын тэмдэгтийн хураамж 3.49 төгрөгийг хариуцагч П.*******аас гаргуулан төрийн сангийн төсвийн орлого болгох нь зүйтэй.

 

 

Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.-д Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээнэ гэж заасан байх тул зохигчид нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл чийрэг бойжуулах, сурч боловсрох... зэрэгт нэгэн адил үүрэг хүлээж, эрх эдлэх ба хүүхдийг эх, эцэгтэй нь уулзах, тэднээс тусламж дэмжлэг эрхийг хязгаарлаж болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 5 дугаар зүйлийн 5., 5.., 6, 8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.-д зааснаар *******ыг 05 оны 0 дугаар сарын 3-нд төрсөн М., М. нарын эцэг мөн болохыг тогтоосугай.

 

. Гэр бүлийн тухай хуулийн 4 дугаар зүйлийн 4.5-д зааснаар 05 оны 0 дугаар сарын 3-нд төрсөн М., М. нарыг насанд хүртэл эх Б.*******ы асрамжинд хэвээр үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38., 40 дүгээр зүйлийн 40..-д зааснаар 05 оны 0 дугаар сарын 3-нд төрсөн М., М. нарыг нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40..-т зааснаар -6 нас хүртэл /суралцаж байгаа бол 8 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр эцэг *******аас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ы улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.00 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.*******аас 70.00 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63..5-д зааснаар хариуцагч П.*******аас нэг жилийн хугацаанд тогтмол төлөгдөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох тэмдэгтийн хураамжид 3.49 төгрөгийг гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 9.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д зааснаар мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 

0. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 4 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ