Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2023/0452

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.С /РД: /                   

Хариуцагч: Ба

Гуравдагч этгээд: О.Ө /РД: / нарын хооронд үүссэн Бын газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхмэнд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ш нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Иргэн Н.С нь анх “Бын 2019 оны 06 сар 24-ний өдрийн А/ дугаартай захирамжийн О.Өт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” шаардлага гаргасан.

1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Бын 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай” шаардлага гаргаж нэмэгдүүлсэн.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч Н.С нь Н.С нь 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Т, ******* тоот хаягт байрлах 517.35 м.кв газрыг эзэмших хүсэлтийг гаргаж, кадастрын зургийг хавсаргажээ.[1]

2.2. Н*******ны 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 01-08/3803 дугаар албан бичгээр хүсэлт гаргасан байршил нь 2003 онд Т.Чад олгогдож 2019 онд О.Өт шилжүүлэн эзэмшиж буй газартай давхцалтай тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй тухай өгсөн.[2]

2.3. Бын 2003 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар захирамжаар Т.Чад Т ******* байршилд газар эзэмших эрх олгожээ.[3]

2.4. Т.Ч нь О.Өт газар эзэмших эрхээ шилжүүлэх хүсэлтийг 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Б*******ын албанд гаргасан[4], мөн дүүргийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай А/ дугаар захирамжаар О.Өт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Т-*******, ******* тоот хаягт газар эзэмших эрх олгож, захирамжийн 5 дахь заалтаар 2018 оны А/437 дугаар захирамжийн Т.Чад холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2.5. Улмаар Б*******ын албанаас ******* дугаар гэрчилгээг О.Өын Т *******, ******* хаягт байрлах ******* дугаар бүхий 447 м.кв газарт олгосон.[5]

2.6. Нэхэмжлэгчийн зүгээс “... 2002 оноос хойш Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Т ******* тоотод гэр бүлийн хамтаар оршин суудаг,...удаа дараа хүсэлт гаргасан байхад өөр этгээдэд эзэмшүүлсэн нь хууль бус...өнгөрсөн хугацаанд ямар нэгэн маргаан гарч байгаагүй, гуравдагч этгээд 2 жил тухай газраа амьдраагүй...” гэх зэргээр маргаж байна.

2.7. Хариуцагчийн зүгээс “...бусдын эзэмшил газартай давхцалтай учраас эзэмшүүлэх боломжгүй...” гэж тайлбарлаж байна.

2.8. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Шын зүгээс “...2003 оноос хойш хууль ёсоор эзэмшиж байсан Т.Чаас шилжүүлэн авсан ч 2019 оноос хойш газраа бодитой эзэмшиж ашиглаж чадалгүй өдийг хүрсэн, хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно...” гэх зэргээр тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн Н.С 2002 оноос хойш Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Т ******* тоотод гэр бүлийн хамт оршин сууж байгаа. Гэтэл 2022 оны 03 дугаар сард иргэн О.Ө гэх хүнээс газар чөлөөлөх тухай нэхэмжлэл ирсэн. Уг нэхэмжлэлтэй холбогдуулаад үзэхэд 2003 онд иргэн Т.Чад тухайн оршин сууж буй газрыг нь Ба захирамжаар олгосон. Тэр захирамжийг 2018 онд хугацааг нь сунгаад, 2019 онд дугаар захирамжаар хугацаа сунгасан захирамжийг нь хүчингүй болгож байгаад иргэн О.Өт олгосон үйл баримтууд хэрэгт авагдсан байдаг. Үүнтэй холбогдуулаад иргэн Н.С нь Бын 2019 оны 06 сар 24-ний өдрийн А/ дугаартай захирамжийг хүчингүй болгуулъя, дээрээс нь Бын 2003 оны дугаар захирамжийг хүчингүй байсан болохыг тогтоолгоё гэдэг 2 нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2002 оноос хойш Н.С амьдарсан. Амьдарч байх хугацаанд газартай холбоотой 2022 оныг хүртэл ямар нэгэн маргаан гараагүй. Өөрийнх нь тайлбарлаж байгаагаар 2002 оноос ч өмнө манай ээж амьдарч байсан, би бол 2002 онд нүүж ирсэн гэдэг. Өөрөө бол би 2002 оноос хойш хэд хэдэн удаа хүсэлт гаргаад газраа авч чадаагүй гэж хэлдэг хэдий ч баримтууд олдохгүй байгаа. 2014 оноос хойш баримтууд нь хавтас хэрэгт ирсэн. 2003 оны дугаар захирамж бол газар эзэмшигч иргэдийн гэрчилгээг баталгаажуулж гэрчилгээжүүлэх тухай захирамж. Өөрөөр хэлбэл энэ захирамж шинээр олгосон захирамж мөн үү гэдэг агуулга. Захирамжийн тэргүүн хэсгээс нь харахаар нэг газар дээр амьдарч байгаа хүмүүст тэр газрыг нь албажуулж гэрчилгээжүүлэн өгч байгаа юм шиг захирамж. Энэ нь бодит байдалд нийцэхгүй. Ямар нэгэн маргаан байгаагүй. Н.Сыг амьдарч байсантай холбоотой, өмнө нь Н.Сыг тухайн газраас албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байсантай холбоотой баримт хавтаст хэрэгт байхгүй гэдгийг нэмж хэлье. Эхлээд дээр хэлье. бодит байдалд нийцээгүй. Тухайн дугаар захирамж тухайн газар дээр газар эзэмшиж, ашиглаж байгаа этгээдүүдэд газрыг албажуулж өгч байгаа захирамж. Иргэн Т.Ч тэр газар дээр хэзээ ч байгаагүй. Тийм учраас газраа албажуулж авна гэдэг агуулга байхгүй. Хоёрдугаарт Газрын тухай хуулийн 31.3-т хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн байдлаар давхцаагүй байна. Тухайн газрыг иргэн Н.С ашиглаж байсан. Тухайн ашиглаж байсан газар хэрэв шинээр авахаар хүсэлт гаргаж байсан бол хүсэлт нь өөрөө бусдын ашиглаж байгаа газартай давхацсан газар дээр хүсэлт гаргасан. Ашиглаж байсан гэдэг нь өөрийн тайлбар болон тухайн үед гаргаад байгаа баримтуудаар тогтоогдож байгаа юм. Ямар байдлаар олгосон бэ гэдэг нь ойлгомжгүй. Нэг бол амьдарч байсан газрыг албажуулж өгөөд байгаа юм уу, эсвэл шинээр хүсэлт гаргасан газар нь олгоод байгаа юм уу гэдэг агуулга нь ойлгомжгүй ийм захирамж 2003 онд гарсан. Тийм учраас хүчингүй болгохоор нэхэмжлэл гаргасан. Хүчингүй болгохоор нэхэмжлэл гаргаад явж байхад энэ нь хугацаа дуусгавар болсон гэдэг агуулгатай баримтууд ирсэн учир хууль бус байсан болохыг тогтоож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Гуравдугаарт Т.Ч гэж хүн 2003 онд газар эзэмших эрх авснаас хойш 2022 оныг хүртэл О.Ө гэж хүн шүүх дээр маргаан үүсгэх хүртэл Н.Стай ямар нэгэн маргаан үүсгээгүй. Тиймдээ ч надад эзэмшүүлээд өгөөч гэж өөрөө хүсэлт өгөөд хорооныхоо Засаг даргаар ч юм уу дамжуулаад уламжлаад өгөөч гээд хүсэлтүүд өгөөд яваад байдаг. Энд ямар нэгэн маргаангүйгээр эзэмшиж байсан. дугаар захирамжийн хувьд саяны хэлснээр 2019 оноос хойш ямар нэгэн ажиллагаа хийсэн, тухайн газраа хууль ёсны дагуу дараалан 2 жил ашигласан эсэх нь тогтоогдохгүй нөхцөл байдалтай байгаа. Хоёрдугаарт Н.С өөрийнхөө ашиглаж байсан газар дээр гэрчилгээ гарсан байна гэсэн агуулгаар хүчингүй байна гэдэг нэхэмжлэлийг гаргасан.” гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч шүүхэд гаргасан тайлбартаа: “...маргаан бүхий газрыг Бын 2003 оны дугаар захирамжаар иргэн Т.Чад газар эзэмших эрх олгосон бөгөөд тус дүүргийн Засаг даргын 2018 оны А/437 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатай 447 м.кв газрын хугацааг сунгасан байна. Мөн 2019 оны А/427 дугаар захирамжаар иргэн О.Өт эрх шилжүүлэн эзэмшүүлсэн...” гэжээ.

3.3. Гуравдагч этгээд О.Өын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манайх 2022 оны 02 дугаар сард Баянзүрх дүүргийн маргаан бүхий газар дээр хууль бусаар амьдарч байна гэж Н.С нартай холбоотойгоор Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн хэргийн шүүхэд албадан чөлөөлөх нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч үүнтэй холбоотойгоор Захиргааны шүүхэд дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан гэж ойлгосон. Шалтгаан нь өөрсдөө ямар нэгэн эрхийн гэрчилгээгүйгээр хууль бусаар амьдарч байгаа гэж үзээд хуулиар олгосон эрхээ эдэлье, энэ айл хууль бусаар амьдраад байна, албадан чөлөөлье гээд нэхэмжлэл гаргасан учраас хугацаа хожих байдлаар бид хэдийн захирамжийг хүчингүй болгуулах гээд Захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Тэгэхээр энд ямар нэгэн хууль зөрчсөн, хууль бус Захиргааны акт гэж гуравдагч этгээдийн зүгээс үзэхгүй байна. Бүгд хуулийн дагуу өгөгдсөн захирамжууд байгаа шүү. Т.Чтай холбоотой газар дээр нь амьдарч байгаа хүмүүсийг юу гэж тайлбарладаг байсан гэхээр манай газрыг харж байгаа манаач гэж Иргэний шүүхэд гаргасан хариуцагч бүхий этгээдүүдийг нэрлэдэг байсан. 2019 онд газар эзэмших эрхийн гэрчилгээгээ авчхаад хууль ёсны дагуу газраа өөр дээрээ авъя, ашиглая, эзэмшье гэхээр Т.Чын тайлбараар тэр манаач гэх хүмүүс нь газраа чөлөөлж өгдөггүй байсан. Тэгээд арга ядаад 2022 онд Иргэний шүүхэд албадан чөлөөлөх нэхэмжлэл гаргаад явж байгаа юм...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгч Н.Саас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. “Бын 2019 оны 06 сар 24-ний өдрийн А/ дугаартай захирамжийн О.Өт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1.1. Хариуцагч Бын 2019 оны 06 сар 24-ний өдрийн А/ дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжаар О.Өт шилжүүлэн эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 27 дүгээр зүйлийн 27.1 дэх хэсэг, 38 дугаар зүйлийг  тус тус үндэслэжээ.

1.2. Дээр дурдсан маргаж буй захиргааны актын хууль зүйн үндэслэл болох, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана” гэж, 38.4 дэх хэсэгт “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэж тус тус заажээ.

1.3. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээний хүрээнд холбогдох эрх бүхий этгээд болох Ба нь дүүргийн хэмжээнд газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах эрх хэмжээтэй, газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэх чиг үүргийг хэрэгжүүлэхээр хуульчилжээ.

1.4. Бын 2003 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар захирамжаар Т.Чад Т ******* байршилд газар эзэмших эрх олгож[6], газар эзэмшигч Т.Чаас 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр О.Өт газар эзэмших эрхээ шилжүүлэх тухай хүсэлтийн дагуу[7] 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай А/ дугаар захирамжаар О.Өт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Т-*******, ******* тоот хаягт газар эзэмших эрхийг шилжүүлэн олгосон шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй.

1.5. Н.С нь 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Т, ******* тоот хаягт байрлах 517.35 м.кв газрыг эзэмших хүсэлтийг гаргасан[8], хүсэлт гаргасан байршил нь иргэн О.Өын нэр дээр бүртгэгдсэн 447 м.кв газартай давхцалтай болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1/2201 дугаар албан бичгээр тогтоогдсон.[9]

1.6. Шүүхээс 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хийсэн газрын үзлэгээр[10] нэхэмжлэгч Н.С нь “...2004 онд анх газар эзэмших хүсэлт гаргаж байсан...” гэж тайлбарласан, 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Т, ******* тоот хаягт байрлах 517.35 м.кв газрыг эзэмших хүсэлтийг гаргаж, кадастрын зургийг хавсаргасан[11] бөгөөд хүчингүй болгуулахаар маргаж буй захиргааны акт нь 2003 оны захирамжаар нэгэнт үүссэн газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн болох нь тогтоогдсон тул “...олон жил тасралтгүй амьдарч байгаа...” гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээж авах боломжгүй.

1.7. Учир нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно” гээд, 3.1.3 дахь заалтад "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг” гэж, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, мөн зүйлийн 27.3-д “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна” гэж, 27.4 дэх хэсэгт “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж тус тус заасан бөгөөд 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн хүсэлтийн дагуу нэхэмжлэгчид газар эзэмшүүлэхийн тулд гуравдагч этгээдийн эзэмшиж буй газар эзэмших эрхийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй.

1.8. 2002 оны 6 дугаар сарын 07-ны өдөр батлагдаж, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Газрын тухай хуулийн дээрх хэм хэмжээнээс үзвэл, газар эзэмших эрх нь захиргааны акт, гэрээ, гэрчилгээний үндсэн дээр үүсдэг хууль зүйн ойлголт бөгөөд тухайн газарт олон жил амьдарсан, эсхүл хашаа, байшин барьсан гэх үйл баримт нь газар эзэмших эрхийг үүсгэх хууль зүйн үндэслэл болохооргүй байна.

1.9. Маргаж буй газар эзэмших эрх нь О.Өт 2019 онд газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай захиргааны актаар үүссэн, анх Т.Чын газар эзэмших эрх 2003 онд үүссэн нь тогтоогдож байх тул даруй 11 жилийн дараа гаргасан хүсэлт гаргагчийн тухайд эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэх үндэслэлгүй байна.

1.10. Харин иргэн Н.С нь Газрын тухай хуулийн дагуу бусдын эзэмшил, ашиглалтад олгогдсоноос бусад байршилд өргөдөл гаргаж, газар эзэмших эрх нь хууль зүйн хувьд нээлттэй болохыг тэмдэглэв.

1.11. Иймд дээр дурдсан үндэслэлээр “Бын 2019 оны 06 сар 24-ний өдрийн А/ дугаартай захирамжийн О.Өт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хоёр. “Бын 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай” шаардлагын тухайд:

2.1. Бын 2003 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Газар эзэмшигч иргэдийн гэрчилгээг баталгаажуулж, гэрчилгээжүүлэх тухай” дугаар захирамжаар Т.Чад Т-******* хаягт газар эзэмших эрх олгож, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/437 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасныг үндэслэн мөн оны 10 дугаар сарын 22-ны өдөр 000756605 дугаар гэрчилгээг олгожээ.[12]

2.2. Улмаар Т.Ч нь 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн газар эзэмших эрхийн 000756605 дугаар бүхий гэрчилгээг О.Өт шилжүүлэх тухай хүсэлтийг гаргасныг үндэслэн[13] мөн дүүргийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай А/ дугаар захирамжийн 1 дэх заалтаар О.Өт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Т-*******, ******* тоот хаягт газар эзэмших эрхийг шилжүүлж, 5 дахь заалтаар 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/437 дугаар захирамжийн Т.Чад холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцжээ.

2.3. Дээрх үйл баримтаас үзвэл газар эзэмших эрх нь шинэ эзэмшигчид үүссэнээс өмнөх эзэмшигчийн эрх дуусгавар болсон буюу Бын 2019 оны А/ дугаар захирамж, иргэний газар эзэмших  эрхийн ******* дүгээр гэрчилгээгээр О.Өт газар эзэмших эрх үүсэж, захирамжийн 5 дахь заалтаар өмнөх эзэмшигчийн эрх дуусгавар болсон бөгөөд нэгэнт дуусгавар болсон захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа талаар нотолгоо гаргаж, мэтгэлцээгүй байна.

2.4. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заасан бөгөөд энэхүү маргааны хувьд нэхэмжлэгчээс Бын 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага гаргаагүй тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

2.5. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Н.Саас гаргасан “Бын 2019 оны 06 сар 24-ний өдрийн А/ дугаартай захирамжийн О.Өт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, мөн дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэг, 21.5.3 дахь заалт, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 27.3 дахь хэсэг, 27.4 дэх хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэг, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Саас гаргасан Бын 2019 оны 06 сар 24-ний өдрийн А/ дугаартай захирамжийн О.Өт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, мөн дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

[1] Хавтаст хэргийн /цаашид Хх гэх/ 20-22 дахь тал

[2] Хх 7 дахь тал

[3] Хх 102-104 дэх тал

[4] Хх 130 дахь тал

[5] Хх 123 дахь тал

[6] Хх 102-104 дэх тал

[7] Хх 130 дахь тал

[8] Хх 20-21 дэх тал

[9] Хх 140-141

[10] Хх 134 дэх тал

[11] Хавтаст хэргийн /цаашид Хх гэх/ 20-22 дахь тал

[12] Хх 112 дахь тал

[13] Хх 130 дахь тал