Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2023/0521

 

                      Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

   баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би, Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,  *******ны зөвлөлд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах тухай хүсэлтийг бичгээр ирүүлснийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “*******ны зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 6******* дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,  *******ны зөвлөлд холбогдох захиргааны хэрэгт дараах хүсэлтийг гаргаж байна.

Миний бие *******ны зөвлөлийн 2022 оны 6******* дүгээр тогтоолын агуулга нь Ч.Б*******ыг өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Я.Б******* нь  төрийн өөр байгууллагад ажлын ачаалал багатай ажилд шилжүүлэн ажиллахад татгалзахгүй талаар хүсэлт ирүүлсэн. Нэгэнт Ч.Б******* нь шилжин ажиллах талаар өөрөө хүсэлт гаргасан тул хүсэлтийг шийдвэрлэж, улмаар нэхэмжлэлийн шаардлага буюу *******ны зөвлөлийн тогтоолыг хүчингүй болгох шаардлагагүй болсон тул нэхэмжлэгчээс нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна.”  гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,  *******ны зөвлөлд холбогдуулан гаргасан *******ны зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 6******* дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагад захиргааны хэрэг үүсгэсэн байна.

 

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ...” гэж заасантай нийцэж байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Б.Б*******д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх” талаар тайлбарласан, нэхэмжлэгч нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж баримтад гарын үсэг зурсан болно.

​          Иймд нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргыг нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

​          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан  Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргаас *******ны зөвлөлд холбогдуулан гаргасан “*******ны зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 6******* дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллага нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхгүйг дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ​ ​                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ