Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 0287

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр

Улсын яллагч Ц.Идэрмөнх  

Хохирогч Г.Саруултуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа

Шүүгдэгч Э.Буяннэмэх нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Буяннэмэхэд холбогдох эрүүгийн 172500040022 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд  нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч:Монгол овгийн Эрдэний Буяннэмэх, Монгол Улсын иргэн, 1984 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Булган аймгийн Хангал суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Булган аймаг, Хангал сум, 3 дугаар багийн Хонгор өндрийн 12 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай /РД: ГК8409297

 

Шүүгдэгч Э.Буяннэмэхийг 2017 оны 06 сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дөмөг худалдааны төвийн урд Г.Саруултуяаг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар тогтоогдсон нөхцөл байдал: Э.Буяннэмэх нь 2017 оны 06 сарын 13-ны орой 23 цагийн үед Г.Саруултуяаг гэрээс нь дуудаж гарган машинд суулгаж Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дөмөг худалдааны төвийн ойролцоо ирж маргалдан “чи надаас өөр эрэгтэй хүнтэй танилцах ёсгүй” гэж үснээс нь зулгаан толгой,хөл рүү нь цохиж өшиглөн зодож  баруун гуя, зүүн бугалганд, духанд зөөлөн эдэд 3 тооны цус хуралт зэрэг хөнгөн зэргийн гэмтэл учруулсан байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Г.Саруултуяагийн мөрдөн байцаалтад өгсөн ”...2017 оны 06 сарын 13-ны орой 23 цагийн үед залгаад хүнээс мөнгө авахаар болчихлоо би чамайг гэрээс чинь очоод авъя надтай хамт очоод мөнгө авчих гэхээр нь чи мөнгөө авчихаад миний данс руу шилжүүлчих гэсэн чинь үгүй ээ би чамтай хамт очиж авмаар байна гэхээр нь хүрээд ир гэсэн. Тэгээд манай гэрийн гадаа ирээд намайг авсан. Буяннэмэх нэг найзтайгаа ирсэн. Машинд суугаад явж байтал гар утсаараа нэг хүнтэй яриад чи Дөмөг захын энд хүрээд ир гээд би бараг очиж явна гээд байсан. Би тэр үед мөнгө авах хүнтэйгээ ярьж байгаа байх гэж бодсон. Тэгээд Дөмөг зах дээр ирээд намайг машинаасаа татаж буулгахад манай найз Аззаяа машшинтайгаа зогсож байсан. Тэгтэл Буяннэмэх намайг Аззаяагийн машинд оруулж суулгасан. Тэгээд л Аззаяа та хоёр явалддаг чинь үнэн биз дээ гээд хэрүүл өдөөд байхаар нь чи намайг орхиж болдоггүй юм уу? Чи эхнэртэй биз дээ” гэсэн чинь тэр хамаагүй, чи надтай байх ёстой гээд шууд л намайг гараараа цохиж аваад зүүн талын шанаа хэсэг рүү гараараа 3-4 удаа цохисон. Мөн машинаас нь буулгаж байгаад нуруу хөл рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэр үед Аззаяа болон Буяннэмэхийн найз нар салгасан юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/

 

2.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өгсөн” Бид 2-ын аль нэгийг сонго гээд л зодсон.Гутлаар толгой тархигүй цохисон.Эмичлгээ хийлгэсэн.508 000 төгрөгний зардал гарсан.Үүнийгээ гаргуулна”гэсэн мэдүүлэг,

 

3.Гэрч Г.Насанбатын ..:” Аззаяагийн гэрт очсон чинь Азаа Саруултуяа хоёр байж байсан бөгөөд Суруултуяагийн нэг гуя, нэг гарынх нь дотор хэсэг хөхөрсөн байсан. Тэгэхээр нь яасан юм бэ гэсэн чинь Буяннэмэх ингэсэн Азаа Буяннэмэх тэр хоёр уулзаад ийм юм болсон. Буяннэмэхийг шүүхэд өгсөн гэж ярьж байсан”гэсэн мэдүүэг /хх-ийн 29,31-р хуудас/

 

4.Гэрч Г.Аззаяагийн..”2017 оны 06 сарын 13-ны өдөр гэж санаж байна. Буяннэмэх над руу залгаад чам руу утсаар залгаж янз бүрээр хэллээ. Одоо хоёулаа эр хүн шиг уулзаад учраа олъё гэхээр нь за гэж хэлээд Дөмөг захын урд очсон...гэнэт л Буяннэмэх Саруултуяаг толгой руу 3-4 удаа цохисон. Тэгээд би үрүүл дээрээсээ буугаад салгасан юм. ...дахиад л гутлыг нь суга татаж аваад гутлаар нь толгой тархигүй цохиод байсан юм”гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас

 

5.Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 06 сарын 06-ны өдрийн 551 дугаартай : Г.Саруултуяагийн биед баруун гуянд 7 тооны хатгасан шарх, баруун гуя, зүүн бугалганд духанд зөөлөн эдэд 3 тооны цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ. Баруун гуя зүүн бугалганд үүссэн зөөлөн эдийн цус хуралт нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдан”гэсэн дүгнэлт,

 

6. Шинэжээч эмч Ж.Гэрэлмаагийн..”Зүүн бугалганд үүссэн цус хуралтын өнгөний өөрчлөлтөөс үзэхэд шинэ гэмтэл байсан. Саруултуяагийн баруун гуянд үүссэн 7 тооны хатгасан шарх нь шинэ гэмтэл учир шалбархай нь аниагүй цус хуралт нь хөх өнгөтөй байсан. Шархын байдал болон шархыг тойрч үүссэн цус хуралтын өнгөнөөс үзэхэд шинэ гэмтэл бөгөөд 3 хоног дотор үүссэн гэмтэл байна”гэсэн мэдүүлэг,

 

7.Шүүгдэгчийнял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-н 45-р хуудас/

 

8.Шүүгдэгч Э.Буяннэмэхийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээж байна.Хохиролыг төлнө” гэсэн мэдүүлэг зэргийн шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

 

             Шүүгдэгч Э.Буяннэмэх нь 2017 оны 06 сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут багийн нутаг дэвсгэрт Дөмөг худалдааны төвийн урд Г.Саруултуяаг зодож эрүүл мэндэд нь баруун гуя, зүүн бугалганд духанд зөөлөн эдэд 3 тооны цус хуралт зэрэг  хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Г.Саруултуяагийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны 551 дугаартай дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч Э.Буяннэмэхийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

               Хохирогч шүүх хуралдаанд шүүгдэгчээс эмчилгээний зардал 508 000 төгрөг гаргуулна гэж мэдүүлсэн ба хэрэгт хүзүүний рентген зурагны 30 000 төгрөг,эмийн 53700 төгрөгний баримт хавсаргасан.Шүүгдэгч 90 000 төгрөг төлсөн байна.

                Харин “Цаст оюу” хоршооны 2ш баримт нь огноогүй,уг хоршоог төлөөлөх эрхтэй эсэх нь тодорхойгүй “бариа засалч Т.Соёлмаа” гэсэн гарын үсэгтэй баримт байх бөгөөд хохирогчийн хийлгэсэн эмчилгээний талаар хангалттай бодитой баримт болохгүй тул нэхэмжлэлийн бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосон болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан толгой хүзүүний зурагийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгож, эмийн баримтуудыг хэрэгт хавсаргах нь зүйтэй. Хэргт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Монгол ний эрүүл мэндэд санаатай халдах,хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Буяннэмэхийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Буяннэмэхэд оногдуулсан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1,6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хураагдсан толгой хүзүүний зургийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгож,эмийн баримтуудыг хэрэгт хавсаргасугай.

 

5.Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй,төлөх төлбөргүйг дурдаж,нэхэмжлэлээс 418 000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Буяннэмэхэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч буюу дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          Д.АРИУНЦЭЦЭГ