Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2023/0492

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би, *******ын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А*******ээс *******ны байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Т*******д холбогдуулан гаргасан ““*******ны байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Т*******ын  “2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 02******* дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах” дүгнэлттэй захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

*******ны Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Т******* нь 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр тус шүүхэд хандан бичгээр гаргасан тайлбар болон хүсэлтдээ: ...Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А*******ээс 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг өөрчлүүлэх тухай 43 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байх тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

*******ын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А*******ээс *******ны байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Т*******д холбогдуулан  “*******ны байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Т*******ын  “2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 02******* дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах”  тухай дүгнэлт гаргажээ.

Прокурорын уг дүгнэлтийг Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Т******* нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр тус шүүхэд хандан бичгээр тайлбар өгчээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ...”, мөн  хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу хариуцагч *******ны байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Т*******д нь прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******ын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.А*******ээс *******ны байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Т*******д холбогдуулан гаргасан “*******ны байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Т*******ын  “2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 02******* дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах” тухай дүгнэлтийг хариуцагч *******ны байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Т******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                                              ШҮҮГЧ                                 Б.МӨНХ-ЭРДЭНЭ