| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2022/0814/3 |
| Дугаар | 128/ШШ2023/0459 |
| Огноо | 2023-05-23 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 128/ШШ2023/0459
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: “Т*******” ХХК,
Хариуцагч: ,ийн дарга,
Маргааны төрөл: “Т*******” ХХК-ийн ХV-******* дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/12 дугаар өргөдлийг , газрын тосны газрын кадастрын хэлтэс хүлээж авахгүй эс үйлдэхгүйг хууль бус болохыг тогтоолгох, ХV-******* дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, ын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус заасныг зөрчсөн эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоолгох, ХV-******* дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаагаар сунгасан шийдвэрийн хугацааг давагдашгүй хүчин зүйлийн хугацаагаар буюу /2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 20 сар 19 хоног / хойшлуулан нэмж тооцуулан тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэгээ хийхтэй холбоотой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ө*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Анармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.“Т*******” ХХК-иас ,ийн даргад холбогдуулан “ газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс “Т*******” ХХК-ийн ын хайгуулын ХҮ-******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг хүлээж аваагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргасан.
2/Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “ХV-******* дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, ын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус заасныг зөрчсөн эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоолгох, ХV-******* дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаагаар сунгасан шийдвэрийн хугацааг давагдашгүй хүчин зүйлийн хугацаагаар буюу /2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 20 сар 19 хоног / хойшлуулан нэмж тооцуулан тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэгээ хийхийг хариуцагчид даалгах” гэж нэмэгдүүлсэн.
3.“Т*******” ХХК-д Говь-Алтай аймгийн сумын ******* нэртэй газарт 19800.26 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XY-******* дугаартай тусгай зөвшөөрлийг олгожээ.
4., газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 340 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийн ХV-******* дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс тооцож, 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаагаар сунгасан.
5.Нэхэмжлэгчээс 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/12 дугаар албан бичгээр, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 016 дугаар албан бичгээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг гаргасан.
6.“Т*******” ХХК-иас гаргасан үндсэн нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн үндэслэл:
1/ XY-******* дугаартай тусгай зөвшөөрлийг 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс хойш эзэмшиж, хайгуулын ажлыг тасралтгүй явуулж байсан ба хайгуулын тусгай зөвшөөрлөө жил бүр тогтмол сунгуулж, хуулиар хүлээсэн үүргээ цаг хугацаандаа биелүүлж 2021оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны сунгалтаа хэвийн хийлгэж байсан.
2/Гэвч 2020, 2021 онд дэлхий нийтийг хамарсан цар тахал Монгол улсын хэмжээнд болон хот хооронд хатуу хөл хорио удаа дараа тогтоож, уул уурхай, хайгуулын ажил явуулах боломжгүй нөхцөл байдал үүсээд байсан. Манай “Т*******” ХХК нь 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс хойш тусгай зөвшөөрлийн сунгалтаа хийлгэхээр газрын тосны газарт өргөдөл холбогдох хүсэлтээ удаа дараа гаргаж байсан ба тодруулбал 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 016 дугаар албан бичгээр хүсэлт гаргасан.
3/Манай 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 016 дугаар албан бичгээр гаргасан хүсэлтийн хариуг газрын тосны газар 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1/3683 тоот албан бичгээр өгсөн боловч ын тухай хуулийн 22 дугаар зүйл, 22.1-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлөө сунгуулах өргөдөл гараагүй гэж үзээд хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж хариу өгсөнд гомдолтой байна.
4/Манай компани нь 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр газрын тосны газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрлөө сунгуулах цахим системд хүсэлтээ илгээх эрх нээгдэхгүй байсан тул цахим системийн эрхийг нээж өгөхийг хүсэлтээ гаргаж байсан. Гэвч энэ хүсэлтийг тухайн үед хүлээн авч шийдвэрлэж өгөөгүй болно.
5/Мөн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/12 дугаар албан бичгийг газрын тосны газарт гаргасан. Тус албан бичгээр “XY-******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр дуусч байх тул тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтэй байна. Иймд хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан боловч ын газрын тосны газар хүлээж аваагүй эс үйлдэл нь өөрөө хууль бус үйлдэл юм.
6/ Манай компани нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн сунгалт хийлгэх өргөдлийн хураамжийг цаг тухайд нь төлж ирсэн боловч 2021 оны 05 дугаар сард дахь жилийн төлбөрөө төлөх гэтэл ашигт малтмалын газрын тосны газрын цахим системд манай төлбөрийн нэхэмжлэх үүсэхгүй байсан болно.
7/Тусгай зөвшөөрлийн сунгалтын өргөдөлд хавсаргах зарим баримт бичиг буюу байгаль орчны менежментийн төлөвлөгөөг бид бүрдүүлж өгөх боломжгүй давагдашгүй нөхцөл байдалд байсан. Улс нийтээр хот хооронд хэсэгчлэн хөл хорио тогтоож, хайгуулын ажил хийх боломжгүй, нөхцөл байдалд байсан ту байгаль орчны менежментийн төлөвлөгөө орон нутгийн удирдлагаар батлуулж чадаагүй болно.
8/Говь-алтай аймаг нь Улаанбаатар хотоос алслагдмал, аймгийн онцгой комисс нь тухайн аймаг руу орох гарах хөдөлгөөнийг хязгаарлаж хөл хорио тогтоосон ба манай компани нь энэ хугацаанд хайгуулын ажил хийх боломжгүй бодит шалтгаан болсон.
9/Дээр дурдсан хүндэтгэн үзэх шалтгаан байсан боловч манай компанийн зүгээс ын тухай хуулийн 21.1.5-д “Ашигт матмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах" гэж заасны дагуу мөн хуулийн 22.1-д зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргасан. Гэвч ашигт малтмалын газрын тосны газар 2022 оны 07-сарын 18-ны өдрийн 1/3683 тоот албан бичгээр “ын тухай хуулийн 22 дугаар зүйл, 22.1-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлөө сунгуулах өргөдөл гаргаагүй гэж үзээд хүсэлтийг хүлээн авах боломжгүй” гэх хариу өгсөнд гомдолтой байна. Ашигт малтмалын тухай хуулийн 22.4-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ.” гэж хуульчилсан ч тус төрийн захиргааны эрх бүхий байгууллага нь манай компанийн эрх ашгийг хохироож байна.
10/Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Энэ хуулийн 41 дүгээр зүйлд зааснаас бусад тохиолдолд захиргааны актыг бичгээр гаргана” гэж заасан. Мөн ын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана”, 56.3-д “Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ”, 56.4-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тус зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ” гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг хуульд бичгээр гаргахаар зааснаас гадна уг шийдвэрийг ын тухай заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хэрхэн шийдвэрлэсэн тухай шийдвэрийг хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан журмын дагуу мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл хариуцагч нь “Т*******” ХХК-ийн эзэмшдэг ын хайгуулын XV-******* дугаартай зөвшөөрлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар захиргааны акт гарган, захиргааны актыг ын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг заасан журмыг баримтлаагүй байна.
11/ “Т*******” ХХК нь ын кадастрын хэлтсийн даргын 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 340 дугаартай ын хайгуулын XV-******* дугаартай хайгуулын зөвшөөрлийн хугацааг 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаагаар сунгасан байдаг. Бид ын тухай хуульд заасан болзол шаардлагыг биелүүлэн тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлж ирсэн. Харамсалтай нь дэлхий нийтийг хамарсан ковид-19 цаг тахлын улмаас 2020 оны 1 дүгээр сараас болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай байрлах Говь-Алтай аймгийн сумын нутаг дэвсгэрийг хамарсан тарваган тахал өвчний улмаас манай байгууллага нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувиар хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн билээ.
Дээрхи нөхцөл байдлын эрх зүйн үндэс нь улсын онцгой комиссын 2020 оны дүгээр сарын 24-ний өдрийн 01 дүгээр хуралдааны тэмдэглэл, Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 62 дугаар тогтоол, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн А/52 дугаартай захирамж, 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн А/415 дугаартай захирамжуудаар тус тус тогтоогдоно.
Засгийн газрын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 314 дүгээр тогтоолоор Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоол хүчингүй болсон” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай 2021.05.10-ны өдрийн Б12 дугаартай “Т*******” ХХК-ийн өргөдлийг , газрын тосны газрын Геологи уул уурхайн хэлтэс хүлээж аваагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, “Т*******” ХХК-ийн ын хайгуулын тусгай зөвшөөрлийг шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 40 дүгээр зүйлийн 40.1, ын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг тус тус зөрчсөн эс үйлдэхүй байхыг тогтоолгох, ын газрын Кадастрын хэлтсийн даргын 2018.05.15-ны өдрийн 340 дугаартай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрлийн хугацааг 2021.10.08-ны өдөр хүртэлх хугацааг сунгасан шийдвэрийг давагдашгүй хүчин зүйлийн хугацаагаар буюу 20 сар 19 хоногоор хойшлуулан нэмж тооцуулан, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэгээ хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан.
Нэхэмжлэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр орсон этгээдийг хүлээж аваагүй талаарх хүлээж аваагүй эс үйлдэхүй хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэрч хүлээж авахгүй болохоор тухайн байгууллагын харуул хамгаалалтын ажилтанг хүлээлгэж өгөхийг хүсээд үлдээсэн байдаг. Хүлээж авч шийдвэрлээгүй эс үйлдэхүй байгаад байгаа юм. Цар тахлын нөхцөл байдлын улмаас Монгол Улсын Засгийн газар 2020.04.20-ны өдөр цар тахлын улмаас урьдчилсан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт сөрөг нөлөөллийг бууруулах зорилтын хүрээнд хуулийг батлаад энэ хүрээнд төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа болон иргэдийн бизнес эрхлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байхад зориулагдсан цахим систем ажиллахыг даалгах ажлыг баталсан байдаг. Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.28-д “цар тахлын үед төрийн үйлчилгээг мэдээллийн технологи ашиглан цахим хэлбэрээр үзүүлэх боломжийг бүрдүүлж, төрийн үйлчилгээний нэгдсэн системийг нэвтрүүлэх;” 7.1.29-д “төрийн байгууллага хооронд болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай цахим хэлбэрээр албан бичиг илгээх, хүлээн авах боломжийг бүрдүүлсэн солилцооны дундын системийг ашиглах;” гэж заасан хуулийг баталсан. Гэтэл хариуцагч байгууллага энэ хуулийг бодит байдлаар хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдлаар үйл ажиллагаа явагдаж байсан байдаг. Гэрч Б*******ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг өгөхдөө 2020 оны тайлан төлөвлөгөөг илгээх нөхцөл байдалд садаа учирсан учраас бид нар 2021-2024 оны 3 дугаар хугацааг сунгах хүсэлтээ цахимаар илгээх боломжгүй болсон гэдэг. Холбогдох эрх бүхий хүмүүстэй очиж уулзаад хүсэлтээ бичгээр өгөх гэхээр холбогдох ын тухай хуульд заасан хавсралт материалууд байхгүй тул өгөх боломжгүй байсан гэх ийм нөхцөл байдал үүссэн байдаг. Ингээд хүлээн авахгүй байгаа учраас харуул хамгаалалтын ажилтанд үлдээгээд явсан ийм нөхцөл байдал байгаа юм. Хэрэгт хоёр хугацаа яригдаж байгаа. Хэрэгт 2015-2018 оны хайгуулын тусгай зөвшөөрөл авсан нэгдүгээр хугацаа байгаа юм. 2018-2021 оны 2 дугаар хугацаа байгаа юм. Хоёрдугаар хугацааны хооронд он оноор цахимаар тайлан төлөвлөгөө илгээгдээд явж байдаг.
Гэтэл 2020 оны тайлан төлөвлөгөөтэй холбоотой асуудалд цахим дээр илгээгдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. 2021 он дээр манайх хуульд заасны дагуу тайлан төлөвлөгөөг хянуулах тухай үйлчилгээний төлбөрүүдийг гэрчээр мэдүүлсэн Б******* өгч байсан. Анхны баримтууд хэрэгт авагдсан байгаа юм. Энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагад очиж уулзахаар Мэргэжлийн хяналтын газар дээр очиход торгуулиа төл гэдэг асуудлыг тавьсан гэж гэрч мэдүүлдэг. Торгуулиа төлөөд ир гээд Мэргэжлийн хяналтын газар дээр очихоор ын газраас шийтгэвэр оногдуулах тухай танай байгууллагын материал ирээгүй учраас шийдвэрлэх боломжгүй байна гэдэг ийм нөхцөл байдал үүссэн учраас 2018-2021 оны хоорондын үйл ажиллагааны үе шатны ерөнхий төлөвлөгөө тайлан өгөгдсөн боловч тайлан хүргэгдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. 2021 оны хүсэлтээ өгөх гэхээр манай байгууллага дээр цахимаар илгээх боломжгүй нөхцөл байдал бодитой үүссэн. Очоод уулзахаар хүсэлтийг хүлээж авахгүй байсан. Очоод уулзах гэхээр яагаад хүсэлтийг хүлээж авахгүй байсан гэхээр 2021-2024 оны ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн 3 дугаар хугацаа сунгуулах тухай хүсэлтээ өгөх гэхээр ард талд нь хуульд заасан шаардлагатай материалуудыг хавсаргах зайлшгүй шаардлагатай гэдэг. Гэтэл энэ хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай байж байгаа талбай нь Говь-Алтай аймгийн сумын нутагт байдаг. Говь-Алтай аймгийн 2020 оны 01 сараас хойш тарваган тахалт байгалийн халдварт өвчийн үүссэн учраас зорчих ямар ч боломжгүй нөхцөл байдалтай байсан байдаг. Энэ байдал нь цаашдаа үргэлжлээд цар тахлын нөхцөл байдал руу орсон нөхцөл байдалтай байсан учраас 2021-2024 оны тухайн шатны хугацаа сунгуулах хүсэлтээ өгөхөд нь ард нь хавсаргаж өгөх материал бүрдүүлэх ямар ч боломжгүй нөхцөл байдалтай байсан. Ийм учраас хүсэлтээ цаасаар өгөхөд цаасаар өгөхөд хүлээж авахгүй нөхцөл байдалтай байсан. Харуул хамгаалалтын ажилтанд үлдээгээд явдаг. Өмнө нь ч гэсэн харуул хамгаалалтын хүмүүстэй харилцдаг байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хоёр гэрчүүд өөрөөр тайлбарладаг. Бодит байдлаар захиргааны байгууллага үйл ажиллагааг явуулахдаа тайлан төлөвлөгөөг илгээгдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэх байдал харагддаг. Шаардлагатай гэвэл шүүх нотлох баримт цуглуулах шаардлагын хүрээнд дахин үзлэг хийх юм бол тодорхой нөхцөл байдал үүснэ. Хэдийгээр материалын шаардлага хангахгүй байгаа ч гэсэн хүлээж аваагүй эс үйлдэхүй хууль бус гэж үзэж байгаа юм. “Т*******” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмших, шийдвэрлэгдэхгүй байгаа үйл ажиллагаа болоод дахин хүсэлт өгөөд үүний дагуу хариу ирдэг. Хариу дээр дуусгавар болсон талаар албан бичгийг мэдэгддэг. Дуусгавар болсон нөхцөл байдал нь мөн адил Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийн эзэмшигчийн эрх нь зөрчигдөж байгаа, эрх ашиг нь хөндөгдөж байгаа нөхцөл байдалд буюу сөрөг нөлөөлөл бүхий энэ захиргааны актыг дуусгавар болгож байгаа нөхцөл байдал байгаа юм. Хэргийн материалд авагдсан байгаа дуусгавар болох нөхцөл байдлын бүртгэл хяналтын картуудыг захиргааны байгууллагын холбогдох эрх бүхий мэргэжилтнүүд хянадаг. Энэ мэргэжилтнүүдийн хянасан бүртгэл мэдээллийн карт дээр хоёр мэргэжилтний гарын үсэг ойлгомжгүй. Хэн гэдэг хүн карт хөтөлсөн гэдэг нь тодорхойгүй зөвхөн гарын үсэг байгаа юм. Хугацаа дуусгавар болж байгаа нөхцөл байдалд сөрөг нөлөөлөл байгаа учир захиргааны акт гэж үзнэ. Энэ нөхцөл байдалд Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх сонсох зарчим нь үйлчилнэ. Цахим бүртгэл хяналтын систем хариуцагчид байдаг. 2020 оны тайлан илгээгдээгүй, төлөвлөгөө хянагдаагүй, ийм нөхцөл байдал байгаа юм. Энэ нь ямар нөхцөл байдалтай юм, энэ нь хэрвээ тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон байсан ч тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрөл эзэмших хугацаандаа ямар нэгэн хууль бус үйлдэл үйл ажиллагаа явуулсан бол зохих хариуцлагыг захиргааны байгууллага ногдуулах ёстой байсан. Тайлан баталгаажсан баталгаажаагүй гэх үр дагаврыг захиргааны байгууллага шаардаж авах ёстой байсан. Энэ байгууллага хууль зөрчсөн байх юм бол шийтгэврийн хуудсаар торгууль оногдуулаад авах байсан. Үнэхээр энэ нөхцөл байдалд ямар нөхцөл байдалд байсан бэ гэдгийг тодруулах боломжтой байсан. Хайгуулын тусгай зөвшөөрлийн хоёрдугаар хугацаагаа хүртэл сунгуулаад явж байсан нөхцөл байдалтай байгаа учраас гуравдугаар хугацаа сунгуулах нөхцөл байдал мэдээж байгаа юм. Урт хугацааны хөрөнгө оруулалт цаг хугацаа бизнесийн эрэл хайгуул байдаг. Нэгэнт 6 жилийн тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа явуулсан, төлсөн үйл ажиллагааг явуулсан, хууль тогтоомж бусад байдлаар зөрчсөн гэдэг нь тогтоогдоогүй байхад ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшигч бол гуравдугаар хугацааг сунгуулах хүсэл зоригтой байгаа юм. Тэгэхээр ямар хүсэлт зоригтой байгаа вэ гэдгээ гуравдугаар хугацаа дуусгавар болоод дуусгавар болж байгаа асуудал бол биш. Хөндөгдөж байгаа нөхцөл байдалд тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу бизнес эрхлэгч нөгөө талдаа татварыг бий болгож байгаа юм. Энэ этгээдүүдэд захиргааны байгууллага нь тодорхой хэмжээний мэдэгдэл, ярилцах боломж гаргах үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүйгээр шууд дуусгавар болсон байгаа юм. Дуусгавар болгохдоо бүртгэл хяналтын карт дээр хоёр дуусгавар болгосон мэргэжилтний хэн гэдэг нь тодорхойгүй гарын үсэг байж байгаа учраас үүнийг хуульд заасан журмыг зөрчиж гаргасан акт байна гэж үзэж байгаа юм. Гуравдугаар хугацаа нь 2021.06.18-ны өдөр хүртэл хугацаагаар сунгасан байдаг. Энэ хугацаанд манай компани нь хуульд заасны дагуу татвараа төлөөд төлөвлөгөөт тайланг үзүүлээд явж байсан. Хуульд заасан тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлсөн бол энэ байгууллага үйл ажиллагаа явуулах ёстой байсан. Тухайн орон нутагт гарсан халдварт өвчин, дэлхий нийтэд гарсан цар тахлын халдварт өвчний улмаас ямар нэгэн байдлаар баруун аймаг руу зорчих боломжгүй байсан. Энэ байгууллагын тусгай зөвшөөрлийн хугацааг эзэмших ашиглах боломжийг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэж байгаа юм. Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомжоос бүрдэнэ гэж үздэг. Тусгай зөвшөөрлийн эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх боломжгүй байсан хугацаа зайлшгүй үүссэн учраас тусгай зөвшөөрөл эзэмшигчийн төлбөр төлсөн учраас Монгол Улсын Үндсэн хуульд заасан байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар шүүхэд хамгаалуулж, байгууллагын тусгай зөвшөөрөл эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломж нотлох баримтаар тогтоогдож байгаа тул 20 сар 19 хоногийн хугацаагаар хойшлуулж өгөөч гэж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэрэглэж болохоор харилцаа гэж үзэж байгаа юм. Монгол Улсын Үндсэн хуульд өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална гэж үзсэн. Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно гэж заасан. Хязгаарлалт бол дуусгавар болсон байдлаар гэж хариуцагч хэлдэг. Харин манай байгууллагын зүгээс эрхээ хэрэгжүүлэх боломж нь нэхэмжлэгчээс үл шалтгаалах нөхцөл байдлаас үүссэн байгаа учраас Монгол Улсын Үндсэн хуульд заасан зарчмын дагуу Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1, 2 дугаар зүйлд заасан зориулалт хуулийг хэрэглэх эрх хэмжээ хүрээ зэрэгт нь хуулийн зохицуулалтуудыг хэрэглээд энэ хугацааг хойшлуулж тэмдэглэлд тусгаж өгөөч гэсэн ийм нөхцөл байдалтай байна. Яг энэ нөхцөл байдалд бид нар гэрээс ч гарах ажлаа хэвийн үргэлжлүүлэх, орон нутаг руу зорчих, гадаад руу зорчих, бүх бизнесийн болон хувь хүний эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдалтай байсан. Орж гарах хөдөлгөөн хязгаарлагдсан байсан. Бодит нөхцөл байдалд хууль хэрэглээний хувьд хэрэглэх боломжтой байсан учраас үндсэн эрхийг сэргээх шаардлагатай гэж үзэж байна. Бидний хувьд бизнесийн байгууллага татвар төлөгчийн эрх ашгийг хамгаалах бизнес эрхлэгчийн бодит нөхцөлийг ойлгож үзэх боломжтой, бодит үйл баримтад дүгнэлт хийж өгнө үү” гэв.
7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:
1/Анх Говь-Алтай аймгийн сумын нутагт байрлах ******* нэртэй газарт орших 19800.26 гектар талбайд ашигт малтмалын XV-******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг ын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 450 дугаар шийдвэрээр “Т*******” ХХК-д 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаагаар олгосон байна.
Улмаар “Т*******” ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг сунгуулах тухай өргөдөл гаргасныг ЕХ-008044 дугаарт бүртгэн хянан үзэж Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 340 дүгээр шийдвэрээр 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаагаар сунгаж, тусгай зөвшөөрлийн бүртгэл болон хавсралтад тэмдэглэгээ хийснийг 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх” 7/3689 тоотоор аж ахуйн нэгжид мэдэгдсэн байна.
ын тухай хуулийн 22 дугаар зүйлд “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана” гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн шаардлага ханган тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө ирүүлэхээр хуульчилсан бөгөөд сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ хуулийн 22.1.1-т хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, 22.1.2-т үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, 22.1.3-т байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, 22.1.4-т хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг тус тус хавсаргахыг шаарддаг.
Хуулийн дээрх шаардлагын дагуу “Т*******” ХХК нь өөрийн эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа сунгуулах тухай өргөдлийг 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс нэг сарын өмнө буюу 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс өмнө хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-22.1.4-т заасан баримтыг хавсарган ирүүлэх үүрэгтэй байсан байна.
2/“Т*******” ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж нь ашигт малтмалын тухай хуульд заасан нөхцөл шаардлагыг хангаж ажиллах үндсэн үүрэгтэй бөгөөд хуулийн шаардлагыг бүрэн биелүүлж, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаж ажиллахаа мэдэгдэж 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй” гэж заасан.
3/Гэтэл “Т*******” ХХК нь өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг сунгуулах тухай өргөдлийг ын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан хугацаанд буюу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болох өдрөөс нэг сарын өмнө буюу 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс өмнө, хуулийн шаардлага хангуулж ирүүлээгүй байх тул мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болсныг бүртгэсэн байна. Ийнхүү шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссаныг бүртгэх дотоод хяналтын хуудсыг нээж хянан шалгаж шийдвэрлэсэн байдаг.
4/“Т*******” ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахтай холбоотой хүсэлтээ анх 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн “Хүсэлт гаргах тухай” 016 тоот албан бичгээр газрын тосны газрын даргад хандсан байна. Уг албан бичгийн хариуг 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 1/3638 тоот албан бичгээр хүргүүлсэн байна. Нэхэмжлэгчийн 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 022 дугаартай “нэхэмжлэлийн шаардлага тодруулсан” нэхэмжлэлд дурдсанаар газрын тосны газрын Кадастрын хэлтэст малтмалын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/12 дугаартай албан бичгээр хандсан гэх боловч энэхүү албан бичиг нь байгууллагын бичиг хэргийн санд бүртгэлгүй байх бөгөөд хүсэлт гаргаж байсан нь нотлогдохгүй байна. Энэ бүхнээс харахад тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болох өдрөөс өмнө газрын тосны газрын Кадастрын хэлтэст ямар нэгэн хүсэлт, хуульд заасан өргөдөл материал ирүүлж байгаагүй нь баримтаар тогтоогдож байхад төрийн захиргааны байгууллагыг буруутгах хууль зүйн үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т ...Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно... тодорхойлсон байгаагаас харахад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар гаргасан газрын тосны газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүй баримтаар тогтоогдохгүй байна. “Т*******” ХХК нь газрын тосны газрын Кадастрын хэлтэст ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/12 дугаартай албан бичгээр ирүүлсэн нь баримтаар нотлогдохгүй байна.
Дээрх хууль зүйн үндэслэлүүдээс дүгнэж үзэхэд ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгож бүртгэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий байна.
Нэхэмжлэгч “Т*******” ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах харилцаатай холбоотой гомдлоо Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан хугацаанд гаргаагүй, гомдол гаргах хугацаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр /нотолсон баримт байхгүй/ хэтрүүлсэн байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасан дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.
10/ын хайгуулын ХВ-******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгож бүртгэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасантай нийцэж байна. Тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгож байгаа нөхцөлд Кадастрын хэлтсийн даргын шийдвэр гардаггүй бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгох дотоод хяналтын хуудсыг үндэслэн кадастрын системд дуусгавар болсныг бүртгэж шийдвэрлэдэг. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан захиргааны актыг бичгээр гарах боломжгүй.
ын тухай хуулийн 53 дугаар зүйлээр тусгай зөвшөөрөл дуусгавар болгохтой холбоотой харилцааг бүхэлд нь зохицуулсан бөгөөд мөн хуулийн 56 дугаар зүйлээр тусгай зөвшөөрлийг цуцлах харилцааг зохицуулсан. Тиймээс тус захиргааны хэрэгт ын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсгийг зөрчсөн гэж маргах хууль зүйн үндэслэлгүй.
11/Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 340 дугаартай /хугацаа сунгасан/ шийдвэрийн хугацааг давагдашгүй хүчин зүйлийн хугацаагаар (20 сар 19 хоног) хойшлуулж нэмж тооцуулан тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэгээ хийж өгөхийг даалгах гэж нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй.
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай /2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсон/ хуулийн 13 дугаар зүйлд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх харилцааг хуульчилсан бөгөөд 13 дугаар зүйлийн 13.1-д “Тусгай зөвшөөрлийн хугацаа, нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага түүнийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж болно. 13.2-т “Тусгай зөвшөөрлийг олгосон эрх бүхий байгууллага нь түдгэлзүүлсэн шийдвэрийн талаар тусгай зөвшөөрөл эзэмшигч болон харьяалах татварын албанд 3 хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ.", 13.3-т “Тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага нь тусгай зөвшөөрлийн үйлчлэлийг түдгэлзүүлсэн нөхцөл арилсан тохиолдолд уул зөвшөөрлийг сэргээнэ" гэж тус тус заасан хуулийн зохицуулалтад хамаарах харилцаа биш байна.
Мөн “Т*******” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XВ- ******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг эрх бүхий этгээдээс түдгэлзүүлж, хязгаарлалтын бүртгэлд бүртгэсэн бүртгэл байхгүйг дурдах зүйтэй байна. ын тухай хуульд тусгай зөвшөөрлийн хугацааг нөхөн тооцох хуулийн зохицуулалт байхгүй. Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байж хуулийг өөрт ашигтай байдлаар тайлбарлаж шийдвэрлүүлэхээр хандаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.
12/2021 оны бичгээр хариу өгсөн гэдэг. Гэвч энэ бичиг хавтаст хэрэгт байхгүй. Гэрчүүдийн өгсөн тайлбарт өөрөө нотлогдоогүй, ямар албан бичиг юу хавсаргаж өгсөн гэдэг нь. ын газрын тосны газрын Кадастрын хэлтэс ковидын үед бол хэдийгээр Захиргааны хэргийн шүүх дээр үүнтэй холбоотой маргаан маш их шийдэгдэж байгаа. Хуулийн хугацаанд бичгээр өргөдлөө гаргах гээд хүндэтгэн үзэх шалтгаантай байгаа хүсэлт бичгээ тавих талаар нэг л шаардлага тавьсан. Хуулийн хугацаанд өргөдлөө ирүүлэх нэг л шаардлага тавьсан. , газрын тосны газар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг. Гэтэл өнөөдөр эс үйлдэхүй нэг ч байхгүй. Ирүүлсэн өргөдөл нэг ч байхгүй учраас бид нар ямар хариу өгөх юм. Ямар нэгэн эс үйлдэхүй гаргасан зүйл баримтаар нотлогдохгүй байгаа. Аймгаас материал ирээгүй гээд, аймгаас хянаагүй гэдэг тайлбар байна нэхэмжлэлийн шаардлагатай яаж холбогдож байгаа нь ойлгомжгүй байгаад байна. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх хууль зүйн нөхцөлүүдийг дурдсан байдаг. ын тухай хуулийн 56.8-д заасан нөхцөлүүдэд хугацааг нөхөн тооцох, нэмж олгох ойлголтууд байгаа боловч энэ компани хамаарахгүй байгаа юм. Нөхөн тооцуулах гээд байгаа хууль зүйн үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон зүйл байхгүй. Зөвхөн төлбөр төлснөөр тусгай зөвшөөрөл хадгалагдаад байдаг зүйл биш. Нэхэмжлэлд нь зургаан хуудас хангалттай хариу тайлбар өгсөн учраас нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
1.ХV-******* дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/12 дугаар өргөдлийг , газрын тосны газрын кадастрын хэлтэс хүлээж авахгүй эс үйлдэхгүйг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
1.1., газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 340 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийн ХV-******* дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс тооцож, 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаагаар сунгажээ.
ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана” гээд хавсаргах баримт бичгийн жагсаалтыг, мөн хуулийн 22.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэжээ.
1.2.Нэхэмжлэгчээс “2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/12 дугаар албан бичгээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг гаргасан”, гэрч Ж.Б******* мөн уг үйл баримтыг дэмжиж гэрчийн мэдүүлэг өгсөн.
1.3.Гэтэл дээрх өргөдөл нь , газрын тосны газрын кадастрын хэлтсийн өргөдөл гомдлын бүртгэлд бүртгэгдээгүй болох нь тус байгууллагын 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 10/595 тоот албан бичгээр ирүүлсэн тайлбар, гэрч Н.Х*******ийн “тухайн цаг хугацаанд Ковид-19 цар тахалтай холбоотойгоор 30 хувиар ажиллаж байсан, мөн өргөдлийг и-мэйл хаягаар авч байсан, харуул хамгаалалтын ажилтнаар огт дамжуулж байгаагүй” гэх мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.
1.4.Хэдийгээр тухайн цаг хугацаанд коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор зарим хязгаарлалтыг хийж байсан хэдий ч, тухайн байгууллагын үйл ажиллагаа хэвийн /албан болон цахимаар /явагдаж байсан болох нь гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна.
1.5.Мөн тухайн гаргасан гэх өргөдөлд Говь-Алтай аймгийн суманд гарсан Тарваган тахлын нөхцөл байдлуудыг дурдсан хэдий ч нотлох баримтыг хавсаргаагүй, ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан бусад баримт бичгийг мөн хавсаргаагүй, өмнө нь цахимаар хүсэлт гаргахад Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох, Мэргэжлийн хяналтын газарт хандахыг зөвлөсөн гэх боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул хууль заасан үндэслэл журмын дагуу өргөдөл гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд хариуцагчийг тухайн өргөдлийг хүлээн аваагүй эс үйлдэхгүй гаргасан гэж үзэх үндэслэлгүй тул ХV-******* дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/12 дугаар өргөдлийг , газрын тосны газрын кадастрын хэлтэс хүлээж авахгүй эс үйлдэхгүйг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.ХV-******* дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, ын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус заасныг зөрчсөн эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Энэ хуулийн 41 дүгээр зүйлд зааснаас бусад тохиолдолд захиргааны актыг бичгээр гаргана”, ын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж тус тус заажээ.
2.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “тусгай зөвшөөрлийг цуцалсан акт гаргаагүй нь хууль бус” гэж, хариуцагчийн итгэмжлэг Нэхэмжлэгчээс “2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/12 дугаар албан бичгээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг гаргасан” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “тусгай зөвшөөрлийг цуцлах, дуусгавар болох нь тусдаа зохицуулалт, хугацаа дуусгавар болж буй тохиолдолд цуцалсан шийдвэр гарахгүй” гэж тус тус маргажээ.
ын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дараахь тохиолдолд дуусгавар болно” гээд 53.1.1-д “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан”, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална” гээд цуцлах үндэслэлүүдийг дурджээ.
2.2.Нэхэмжлэгчийн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцалж буй үндэслэлд хамаарахгүй бөгөөд мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй болон захиргааны акт гаргаагүйд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.
2.3.Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хугацаанд хуульд заасан үндэслэл журмын дагуу өргөдөл гаргах үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүйн улмаас сунгалт хийгдээгүй тохиолдолд аливаа этгээдийн үйл ажиллагаанаас үл хамаарч тухайн хугацаа дуусгавар болох бөгөөд тухайлсан эрхийн акт гаргахыг хуульд үүрэгжүүлээгүй.
Иймд ХV-******* дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, ын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус заасныг зөрчсөн эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
3.ХV-******* дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаагаар сунгасан шийдвэрийн хугацааг давагдашгүй хүчин зүйлийн хугацаагаар буюу /2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 20 сар 19 хоног / хойшлуулан нэмж тооцуулан тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэгээ хийхийг хариуцагчид даалгах шаардлагын тухайд:
3.1.Нэхэмжлэгчээс 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 038 тоот албан бичгээр дээрх хугацааг давагдашгүй хүчин зүйлийн хугацаагаар нэмж тооцуулан тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэгээ хийлгэхийг хүссэн хүсэлтийг гаргажээ.
3.2., газрын тосны газрын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 10/814 тоот албан бичгээр хүсэлтийг шийдвэрлэх боломжгүйг мэдэгджээ.
3.3.Тухайн өргөдөлд Коронавируст халдварын цар тахал, Говь-Алтай аймгийн суманд гарсан Тарваган тахлын нөхцөл байдлуудыг дурдсан хэдий ч тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх хугацаанд хуульд заасан үндэслэл журмын дагуу өргөдөл гаргаагүй тул хариуцагчийн татгалзал хуульд нийцжээ.
3.4.Учир нь тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөр дуусгавар болсон, хуульд заасан хугацааны дотор нэмж тооцуулах хүсэлтээ огт хүргүүлээгүй атлаа тусгай зөвшөөрлийн төгөлдөр хугацаа дуусгавар болсноос 15 сар 17 хоногийн дараа / 2021.06.18-2022.12.01 өдөр хүртэл/ нэмж тооцуулах хүсэлтийг гаргасныг хангахаас татгалзсан хариуцагчийн шийдвэр хуульд нийцжээ.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 40 дүгээр зүйлийн 40.1-д тус тус баримтлан “Т*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, , газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргад холбогдох ХV-******* дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/12 дугаар өргөдлийг , газрын тосны газрын кадастрын хэлтэс хүлээж авахгүй эс үйлдэхгүйг хууль бус болохыг тогтоолгох, ХV-******* дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, ын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус заасныг зөрчсөн эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоолгох, ХV-******* дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаагаар сунгасан шийдвэрийн хугацааг давагдашгүй хүчин зүйлийн хугацаагаар буюу /2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 20 сар 19 хоног / хойшлуулан нэмж тооцуулан тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэгээ хийхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ