Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 0280

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Бүжин

Улсын яллагч Т.Ганзориг

Өсвөр насны хохирогч Д.Баатарчулуун

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Далайсайхан

Шүүгдгчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Х.Очмаа  

Өсвөр насны шүүгдэгч Х.Ууанбаяр нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Ууганбаярт холбогдох эрүүгийн 1725001250050 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд  хаалттай хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч:Боржигон овгийн Хэрлэнтуяагийн Ууганбаяр, Монгол Улсын иргэн, 2001 оны 03 сарын 15-ны өдөр Орхон аймаг, Баян-Өндөр суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эмэг эх, өвөг эцэг, ах эгч арын хамт Орхон аймаг Баян-Өнөдр сумын Даваат баг Манханы 13-18 тоотодод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай /РД: ФА01231519/

 

Өсвөр насны шүүгдэгч Х.Ууганбаяр нь 2017 оны 07 сарын 31-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Голд биллъяардны газарт Д.Баатарчулууныг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

                                                ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар тогтоогдсон нөхцөл байдал: Х.Ууганбаяр нь 2017 оны 07 сарын 31-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Голд биллъяардны газарт ажиллаж байхдаа тэнд тоглож байсан Д.Баатарчулууныг “мөнгөө төлөөд тогло,эсвэл нэг пиво аваад өг” гэж маргалдаж улмаар толгойгоороо мөргөж,гараараа цохих зэргээр зодож биед нь хамрын ясны хугарал,хамрын таславчийн муруйлт,нүүрэнд зөөлөн эдийн няцрал,цус хуралт зэрэг хөнгөн хохирол учруулсан байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 1. Өсвөр насны хохирогч Д.Баатарчулууны “2017 оны 07 сарын 31-ний өдөр 17 цагийн орчим найз Мөнхбаярын хамт Согоот багийн 6-15 дугаар байрны гадаа байрлах Gold биллъяарднд найзтайгаа хамт 3 минут тоглочихоод гарах гэтэл үүдэнд Ууганбаяртай таралдсан юм. Гэтэл Ууганбаяр намайг харангуутаа нэг шил пиво аваад өгчих гэж хэлэхээр нь надад мөнгө байхгүй гэхэд гарч яваад олоод өгчих гэхээр нь би хаанаас олдог юм бэ? Би чамд дараа авч өгье гэхэд чи пээдийгээд байгаа биз дээ гэхэд андаа би чамтай юу ярьсан юм бэ гэхэд Ууганбаяр над руу уурлаад манай найз нар Орхон аймагт олон байгаа шүү гэж хэлээд миний хамар руу духаараа нэг удаа мөргөсөн чинь миний хамарнаас цус гараад би цусаа угаахаар бие засах өрөө рүү ортол Ууганбаяр миний араас нэг найзын хамт орж ирээд чи одоо маньтайгаа юм ярьдаг болсон уу гээд гэхээр нь андаа би чамайг барахгүй шүү дээ болъё гэхэд түрүүнээс хойш чи юу гээд байгаа юм бэ гээд Ууганбаяр миний тогой руу хэд хэд цохиж мөн духаараа мөргөсөн”гэсэн мэдүүлэг /хх-ийн  13-р хуудас/

 

2.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өгсөн...Хамар руу нэг удаа мөргөсөн,араас 00-ийн өрөөнд орж ирээд зодсон.Зураг авахуулахад 150 000 төгрөг өгсөн. УБ хот явж эмчлүүлэх зардлаа нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг,

 

3.Өсвөр насны гэрч Ц.Амгаабазарын ...”Ууганбаяр гэнэт Баатарчулууныг духаараа хамар руу нь мөргөөд хацар руу нь цохиод чи барахгүй шүү гэж хэлсэн. Баатарчулуун хамраас нь цус гараад цусаа угаах гээд бие засах өрөө рүү ороход Ууганбаяр Баатарчулууныг дагаад орохоор нь хоорондоо зодолдож ноцолдоод бөөн юм болох байх гээд би араас нь бие засах өрөө рүү ортол Баатарчулуун Ууганбаяр хоёр бие биерүүгээ дайрсан байдалтай чи ямар овоо юм бэ, чи хэлсэндээ байсан бол гэх зэрэг зүйл яриад маргалдаад би тэр хоёрыг салгаад Баатарчулууныг биллъяарднаас гаргаж явуулсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/

 

3. Шүүхийн шижилгээний албаны шинжээчийн 2017 оны 08 сарын 03-ны өдрийн 665 дугаартай: Б.Баатарчулууны биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт үүсчээ. Дээрхи гэмтлүүд нь хатуу зүйлийн олон удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсэх боломжтой, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана”гэсэн дүгнэлт /хх-ийн 24-р хуудас/

 

4.Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, бусад хувийн байдлын баримтууд /хх-ийн 34-51-р хуудас/

 

5.Иргэний нэхэмжлэгч Д.Далайсайханы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Улаанбаатар хот орж эмнэлэгт үзүүлсэн.Тод каннам эмнэлэгт хамрын хугарал муруйлтыг 3-5 сая төгрөгөөр эмчилнэ гэсэн. Олон жилийн дараа хүндрэл гарч болдог гэсэн тул эмчилгээ хийлгэх л хүсэлтэй байна. Хамрны муруйлтыг янзлуулж чадаагүй байгаа гэсэн мэдүүлэг,

 

6.Иргэний хариуцагч Х.Очмаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Иргэний нэхэмжлэл баримтгүй байна. Бид 150 000 төгрөг өгсөн. Баримттай бол бид төлнө гэсэн мэдүүлэг зэрэг болно.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай байх тул шүүх шийдвэртээ үндэслэсэн бөгөөд шүүгдэгч Х.Ууганбаярын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

       Шүүгдэгч Х.Ууганбаяр нь 2017 оны 07 сарын 31-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Голд биллъяардны газарт байхдаа “мөнгө төлсөнгүй” гэсэн шалтгаанаар маргалдаж улмаар Д.Баатарчулууныг мөргөх,гараар цохих зэргээр зодож биед нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Д.Баатарчулууны мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны 665 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.      

           

               Шүүгдэгч Х.Ууганбаярын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг хүний эрүүл мэндэд санаатай халдах,хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

                 Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, хэрэг гарахад шалтгаалсан нөхцөл байдлыг харгалзан үзэж нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь түүний гэм бурууд нийцнэ гэж үзлээ.

                 Хохирогч /иргэний нэхэмжлэгч/хэргийн 16-17 дугаар хуудаст авагдсан мэдүүлэгт “5,085,000 төгрөг нэхэмжилнэ” гэсэн ба эмчилгээнд гарч болох зардлын жагсаалтыг хавсаргасан.Хохирогч 5,085,000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийиг баримтаар нотлоогүй, эмчилгээ хийлгээгүй гэж шүүх хуралдаанд тайлбарласан. Нэхэмжлэлийг энэ тогтоолоор шийдэх боломжгүй тул хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

      Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй,төлөх төлбөргүйг дурдсан болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон ний эрүүл мэндэд санаатай халдах,хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Х.Ууганбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан,тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ууганбаярт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 2 цагаар тогтоож,Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялыг эс биелүүлбэл хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

  6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ууганбаярт урьд авсан хувийн баталгаа өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          Д.АРИУНЦЭЦЭГ