Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 183/шш2023/02545

 

 

 

 

 

2023 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2023/02545

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, Т Р хотхон, *** дүгээр байр, ** тоотод оршин суух, регистрийн дугаар ***********, И М овогт Ц-ын М-ын,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох И У ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Э.С-ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.М нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох И У ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Э.С-ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1.       И У ХХК-тай Канад Улсын ажлын байранд зуучилна гэсэн фэйсбүүк зарын дагуу гэрээ байгуулж Х банкны *********** дугаартай Э овогтой С-ын данс руу Х банкны ********* дугаартай Ц.М-ын данснаас 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 3.859.420 төгрөгийг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсэнээс хойш одоо хүртэл утасаа авахгүй, фэйсбүүк хаяг нь ажиллахгүй олдохгүй, оффисоосоо нүүсэн байгаа тул маш их гомдолтой байна. Иймд хариуцагч И У ХХК-иас 3.859.420 төгрөгийг гаргуулахаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн ********** дүгээр захирамжаар хариуцагч нь оршин суугаа хаягтаа оршин суудаггүй болох нь тогтоогдсон үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Э овогтой С нь гэрээ байгуулж зуучилалын хөлс авч байхдаа Улаанбаатар, Баянгол дүүрэг, ** дугаар хороо, И У ХХК, регистрийн ******* дугаартай, Б Г төвийн ** давхар, имэйл хаяг: *********** хаягтай байсан. *********, *********, ********* дугаарын утсаар холбоо барьж байсан боловч одоо хаягтаа байхгүй, холбоо барих утасаа авахгүй болоод байгаа билээ. Иймд тус компанийг болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий Э.С-ыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн баримт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн ********** дүгээр захирамж, Ц.М-оос Г.Ц-д олгосон итгэмжлэл, 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаар Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ, Ц.М-ын Х банкны ********** дугаар дансны хуулга зэргийг ирүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.М-ын гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох И У ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Э.С-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээс үзэхэд Ц.М-д болон И У ХХК-ийн хооронд 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаар Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдсан боловч И У ХХК гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байна.

 

3. Гэтэл И У ХХК нь гэрээ байгуулах үедээ оршин байрладаг байсан хаяг буюу Баянгол дүүрэг, ** дугаар хороо, Б г төв, ** дугаар давхарт байрладаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн *********** дүгээр захирамжаар тогтоогджээ.

 

4. Иймд регистрийн ******** дугаартай, И У ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Э.С-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа болон компанийн үйл ажиллагаа явуулж буй хаягийг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгаж шийдвэрлэлээ.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.М-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

6. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар регистрийн ******** дугаартай, И У ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Э.С-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар И У ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Э.С-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа болон компанийн үйл ажиллагаа явуулж буй газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.М-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Шийдвэрийн хувийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Үүрийнцолмонд даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Н.ГЭРЭЛТУЯА