Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 0258

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Алтанзул

Улсын яллагч Т.Ганзориг  

Хохирогч Г.Солонго  

Шүүгдэгч Н.Нямтөгс нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Нямтөгсөд холбогдох эрүүгийн 1725001620066 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд  нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч:Боржигон овгийн Намчингийн Нямтөгс, Монгол Улсын иргэн, 1985 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженэр мэргэжилтэй, “Эрдэнэт Ус” дулаан түгээх сүлжээ ХХК-нд ХАБЭХА инженэр ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уртын гол багийн Баянзамын 3-14 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай /РД: ГЖ85051212/

 

Шүүгдэгч Н.Нямтөгс нь 2017 оны 08 сарын 15-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уртын гол багийн Баянзамын 3-14 тоотод эхнэр Солонгоог зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

                                                ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар тогтоогдсон нөхцөл байдал: Н.Нямтөгс нь 2017 оны 08 сарын 15-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уртын гол багийн Баянзамын 3-14 тоотод хашаандаа согтуугаар эхнэр Солонгоог машинаас үснээс нь чирж буулгаад газар чирж,хоолойг нь боож зодож биед нь хүзүүний ар, урд, 2 талын ташааны хэсэг зулгаралт 2 гарын бугалганы дотор хэсэг, баруун өвдгөнд цус хуралт,зөөлөн эдийн няцрал үүссэн хөнгөн зэргийн гэмтэл учруулсан байна.

 

Хохирогч Г.Солонгын мөрдөн байцаалтад өгсөн : 2017 оны 02 сарын 01-ний өдрөөс хойш нэг удаа буюу 2017 оны 08 сарын 15-ны өдөр цохиж зодсон. Тэрнээс өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй. Нямтөгс архи уусан үедээ намайг зодохдоо хүүхдүүдээ давхар зодож байсан. Хадам ээж Алтангэрэл болон хамаатны хүмүүс Нямтөгс намайг цохиж зоддог талаар сайн мэдэж байгаа. Миний хамаатан садангийн хүмүүс Орхон аймагт байдаггүй. Намайг Нямтөгс боомилж зодож байсан. 2017 оны 08 сарын 15-ны өдөр намайг зодохдоо хоолой боомилж байсан. Намайг зодсоны дараа маргааш нь уучлалт гуйдаг ч би ганцаараа амьдраагүй шүү гэж дарамталдаг.Чамаас болж ийм байдалд байгаа гэх зэргээр дарамталдаг.Би Нямтөгсөөс гэр бүлээ цуцлуулмаар байна. Намайг дахиад хэзээ зодох бол гэж бодохоос айж байна. Би ухаан алдаж хэсэг хугацааны дараа сэрэхэд зодсон хэвээрээ л байсан. Нямтөгс намайг зодсон л бол ухаангүй болтол зоддог, их муухай харгис хүн гэсэн мэдүүлэг/хх-ийн 14-15-р хуудас/

 

Хохирогч Г.Солонгын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Орой 20 цагт согтуу залгаад ирж ав гэхээр нь очсон.Хэл үгээр доромжлоод байсан.Гэртээ очоод машинаас чирч буулгаад зодсон. Янз бүрийн хардсан үг хэлээд хоолой боогоод газарт унгагааж чирж зодоод байсан. Хажуу айл цагдаа дуудсан байсан.Цагдаа ирэхэд Нямтөгс зугатаасан.Одоо цаашид уухгүй гэсэн тул итгээд хамт амьдарч байна.Гомдолгүй,нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Д.Уранбаярын мөрдөн байцаалтад өгсөн..”Миний охин Солонго Нямтөгс нар 10 жилийн нэг ангийн хүүхдүүд байгаа юм. Гэр бүл болоод арав гаран жил болж байна. Гэр бүлийн баталгаатай, Нямтөгс Солонго нар Орхон аймагт гэр бүл болж амьдарч байгаа юм. Нямтөгс Солонгоог цохиж зодож байсан талаар би мэдээгүй. Сүүлийн 4 жилийн хугацаанд Солонгоог архи уусан үедээ зодож толгой тархийг нь хөдөлгөж нүдийг зовхийг нь тасартал гэмтэл учруулж байсан. Солонгоогоос дараа нь асуухад Нямтөгс хоолойноос боож машин руу чирсэн гэж ярьсан. Солонго сүүлийн үед түргэн ууртай, сэтгэлийн зовиуртай болчихсон. Өмнө нь ийм байгаагүй”гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/

 

       Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 сарын 17-ны өдрийн 698 дугаартай: Г.Солонгоогийн биед хүзүүний ар урд, 2 талын ташааны хэсэг зулгаралт 2 гарын бугалганы дотор хэсэг, баруун өвдгөнд цус хуралт,зөөлөн эдийн няцрал үүссэн байна. Эдгээр гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар хөнгөн гэмтэлд хамаарагдана”гэсэн дүгнэлт,

 

       Шүүгдэгч ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-н 46-р хуудас/

 

       Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн: 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр ажлаас тараад архи пиво уусан,тасарч ухаан алдсан.Гэртээ очиж эхнэрээ зодсон байсан.Сүүлдээ сэргэсэн.Цагдаа ирлээ гэнгүүт зугатаасан.Согтохоороо зодсон байдаг.Цаашид архи уухгүй гэж шийдсэн гэсэн мэдүүлэг зэрэг болно.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай,шүүгдэгч Н.Нямтөгсийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

      Шүүгдэгч Н.Нямтөгс нь 2017 оны 08 сарын 15-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уртын гол багийн Баянзамын 3-14 тоотод хашаандаа согтуугаар эхнэр Солонгоог машинаас үснээс нь чирж буулгаад газар чирж,хоолойг нь боож зодож биед нь хүзүүний ар, урд, 2 талын ташааны хэсэг зулгаралт 2 гарын бугалганы дотор хэсэг, баруун өвдгөнд цус хуралт,зөөлөн эдийн няцрал үүссэн хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь хохирогч Г.Солонгын мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг,шүүхийн шинжилгээний албаны 698 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.       

           

                     Шүүгдэгч Н.Нямтөгсийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд санаатай халдах,хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

                 Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хохирогчид бие махбодын, сэтгэл санааны шаналал,зовиур үүсгэж үйлдсэн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх үндэслэлтэй гэж үзэв.

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй,төлөх төлбөргүй,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсан болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон ний эрүүл мэндэд санаатай халдах,хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нямтөгсийг 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх  ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нямтөгсөд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг  өдөрт 3 цагаар тогтоосугай.

 

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

 

  5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Нямтөгсөд урьд авсан хувийн баталгаа өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          Д.АРИУНЦЭЦЭГ