| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2023/01031/И |
| Дугаар | 142/ШШ2023/01059 |
| Огноо | 2023-08-15 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 142/ШШ2023/01059
| 2023 оны 08 сарын 15 өдөр | Дугаар 142/ШШ2023/01065 | ******* |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн 106 дугаар шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******, **************,*******,*******-т холбогдох орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 3 525 000 төгрөг гаргуулах, *******,******* 3 өрөө орон сууцыг ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам нар оролцов.
Хариуцагчид 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр шүүх хуралдааныг товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч хариуцагч холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 3 525 000 төгрөг гаргуулах, *******,******* 3 өрөө орон сууцыг ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь ************** Цагаан чулуут багийн нутаг дэвсгэрт байрлах 7 дугаар хорооллын зарим орон сууцнуудыг иргэдэд хөлслүүлэх, худалдах зэрэг үйл ажиллагаа явуулдаг. нь манай компанийн өмчлөлийн байгуулсан. Бидний хооронд байгуулагдсан хөлслөх гэрээний нэг сарын төлбөр нь 480 000 төгрөг байхаар тохиролцсон. 2022 оны 06 дугаар сараас үнийн өсөлтөөс шалтгаалан компанийн зүгээс орон сууц хөлслөх гэрээний төлбөрийг 650 000 төгрөг болгон нэмэгдүүлсэн. Хөлслөгч нь 2020, 2021 оны хөлсөө бүтэн төлж байсан. Харин 2022 оны 01 сараас 10 дугаар сарын дуустал бүтэн төлсөн боловч 2022 оны 11 сарын төлбөрөөс 165 000 төгрөг, 12 сарын төлбөр бүтнээр нь тус тус дутуу, 2023 оны 01 дүгээр сарын 06 дугаар сарын хүртэл хөлсөө огт төлөөгүй байна. Түүнээс орон сууцны хөлс төлөхийг удаа дараа шаардсан боловч хөлсөө төлөхгүй явсаар өдийг хүрээд байна. 2023 оны 01 дүгээр сард төлбөр төлөх талаар баталаа бичиж өгсөн боловч мөн үр дүн гараагүй байна. Орон сууц хөлслөх гэрээний 3 дугаар зүйлийн 2-т Хөлслөгч нь орон сууц хөлслөх гэрээний үүргээ биелүүлэх талаар заасан ба үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хоног тутам алданги төлөх талаар зохицуулсан байна. Компанийн хувьд хөлслөгч ээс 2022 оны 11 дүгээр сарын хөлсний үлдэгдэл 165 000 төгрөг, 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 06 дугаар сарыг дуустал хугацааны сар бүрийн төлбөл зохих үүргийг 480 000 төгрөгөөр тооцож 3 360 000 төгрөг нийт 3 525 000 төгрөгийг алданги тооцолгүйгээр гаргуулан авна. Мөн хөлслөгч гэрээний үүргээ удаа дараа зөрчиж байгаатай холбоотойгоор түүнд 2023 оны 01 дүгээр сар, 04 дүгээр сард мэдэгдлүүд өгсөн. Мэдэгдэлд үлдэгдэл хөлсийг төлж барагдуулж, орон сууцыг чөлөөлж өгөхийг шаардсан боловч огт үр дүн гараагүй. Иймд манай компанийн зүгээс ээс өөрийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлүүлж авах асуудлыг шүүхээр шийдвэрлэхээс өөр аргагүй боллоо. Иймд Орон сууц хөлслөх гэрээний төлбөрт 3 525 000 төгрөг гаргуулж, компанийн өмчлөлийн *******,******* 3 өрөө орон сууцыг ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2020 оны 11 дүгээр сард-тай ******* -Баян-Өндөр сум 7-р хороолол 2 дугаар байр 43 тоот 45 м.кв 3 өрөөг нэг сарын 480.000 төгрөг хөлслөх гэрээ байгуулан амьдарч ирсэн. 2020 он, 2021 он, 2022 оны 10 сар хүртэл орон сууцны түрээсийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. 2022 оны 11 сард 165.000 төгрөг, 2022 оны 12 сараас 2023 оны 06 сар хүртэл орон сууцны түрээсийн төлбөрийг төлөөгүй. Манайх ам бүл 7, нөхөр 5 хүүхдийн хамт амьдардаг. Нөхөр ажилгүй болгож, би бага насны буюу 18-1 нас 5 хүүхдээ хараад гэртээ байдаг. Нэг хүний цалин орлогоор хэрэгцээний зүйлээ аваад түрээсээ төлж чадахгүй байгаагаа удаа дараа хэлсэн. Гэтэл-ны нягтлан бодогч ажилтай залуу утас руу залгаж хэл амаар доромжлон, гэрт олон жоохон хүүхэдтэй байхад орилж хүүхдүүд айлгадаг. Гудамжинд таарахад хүртэл олон хүний хажууд түрээсийн төлбөрийг нэхдэг. Түлхүүрээ аваад ир нүүлгэлтийн компани дуудчихсан гэх зэргээр айлган сүрдүүлдэг. Би нялх биетэй хүүхдээ харж байгаагаа учирлаад байхад манай гэрийн цахилгааныг албаар тасалчихдаг. Энэ байдлаас нь болоод би хүүхдүүдээ аваад ээжийндээ 2 сараас хойш амьдарч байна. Нялх хүүхдийн хажууд уурлаж орилж хашгираад хүүхдүүд минь маш их айсан учраас шөнө унахгүй хүнд үзүүлж, тунгалаг цутгаж хэд хоногоос гайгүй болсон. Би түрээсийн төлөхгүй гээгүй одоохондоо боломжгүй байна. Жоохон хугацаа өгөөч гэж зөндөө гуйсан. Нөхөр нэмэр болохоос илүү нэрмээс болж, энэ байдлаас болж хэрэлдээд одоо тусдаа амьдарч байна. Нялх хүүхэдтэй би хаашаа холдох билээ монгол хүний уужуу ухаанаар ханадаад өгөөч гэж гуйсан. Гэтэл өдөр шөнөгүй гэрт ирж орилж чарласнаас хойш гэртээ харихаас айх болсон. Би удахгүй суллаж өгөх учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Түрээслүүлэгч байлаа гээд нялх хүүхэд айлгаж байгаад гомдолтой байгаа учраас нягтлан бодогчид арга хэмжээ авч өгнө үү. гэв.
3.Нэхэмжлэгчээс -ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-4/, Ү-2101013150 бүртгэлийн дугаартай *******,*******,, тоотын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-5/, орон сууц хөлслүүлэх гэрээ /хх-6/, байр хүлээлцэх акт /хх-7/, ий иргэний үнэмлэхний хуулбар /хх-8/, ийн гаргасан хүсэлт /хх-9/, -ийн мэдэгдэх хуудас хүргүүлэх тухай бичиг /хх-10/, -иас хүргүүлсэн албан бичиг /хх-11/, Монгол шуудангийн 2023 ооны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 02/27 дугаартай албан бичиг хавсралт /хх-12/, -иас д олгосон итгэмжлэл /хх-24/, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-30/, Захилгаар барьсан орон сууцны жагсаалт /хх-31/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: .... нь манай компанийн өмчлөлийн байгуулсан. Бидний хооронд байгуулагдсан хөлслөх гэрээний нэг сарын төлбөр нь 480 000 төгрөг байхаар тохиролцсон. 2022 оны 06 дугаар сараас үнийн өсөлтөөс шалтгаалан компанийн зүгээс орон сууц хөлслөх гэрээний төлбөрийг 650 000 төгрөг болгон нэмэгдүүлсэн. Хөлслөгч нь 2022 оны 01 сараас 10 дугаар сарын дуустал бүтэн төлсөн боловч 2022 оны 11 сарын төлбөрөөс 165 000 төгрөг, 12 сарын төлбөр бүтнээр нь тус тус дутуу, 2023 оны 01 дүгээр сарын 06 дугаар сарын хүртэл хөлсөө огт төлөөгүй байна. Түүнээс орон сууцны хөлс төлөхийг удаа дараа шаардсан боловч хөлсөө төлөхгүй явсаар өдийг хүрээд байна....Компанийн хувьд хөлслөгч ээс 2022 оны 11 дүгээр сарын хөлсний үлдэгдэл 165 000 төгрөг, 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 06 дугаар сарыг дуустал хугацааны сар бүрийн төлбөл зохих үүргийг 480 000 төгрөгөөр тооцож 3 360 000 төгрөг нийт 3 525 000 төгрөгийг алданги тооцолгүйгээр гаргуулан авна. Мөн хөлслөгч гэрээний үүргээ удаа дараа зөрчиж байгаатай холбоотойгоор түүнд 2023 оны 01 дүгээр сар, 04 дүгээр сард мэдэгдлүүд өгсөн. Мэдэгдэлд үлдэгдэл хөлсийг төлж барагдуулж, орон сууцыг чөлөөлж өгөхийг шаардсан боловч огт үр дүн гараагүй. Иймд *******,******* 3 өрөө орон сууцыг ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлнэ гэж тодорхойлсон.
3.Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2020 оны 11 дүгээр сард-тай ************** 7-р хороолол 2 дугаар байр 43 тоот 45 м.кв 3 өрөөг нэг сарын 480.000 төгрөг хөлслөх гэрээ байгуулан амьдарч ирсэн. 2020 он, 2021 он, 2022 оны 10 сар хүртэл орон сууцны түрээсийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. 2022 оны 11 сард 165.000 төгрөг, 2022 оны 12 сараас 2023 оны 06 сар хүртэл орон сууцны түрээсийн төлбөрийг төлөөгүй. ... Нөхөр ажилгүй болж, би бага насны буюу 18-1 нас 5 хүүхдээ хараад гэртээ байдаг. Нэг хүний цалин орлогоор хэрэгцээний зүйлээ аваад түрээсээ төлж чадахгүй байгаагаа удаа дараа хэлсэн...Би удахгүй суллаж өгөх учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. гэжээ.
4.Хэрэгт авагдсан болон зохигчдын тайлбар, орон сууц хөлслүүлэх гэрээ, байр хүлээлцэх акт, ийн гаргасан хүсэлт, -ийн мэдэгдэх хуудас хүргүүлэх тухай бичиг, -иас хүргүүлсэн албан бичиг зэрэг баримтаар нь -ийн өмчлөлийн ************** 3 өрөө орон сууцыг 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл 1 сарын түрээсийн төлбөр нь 480 000 төгрөг байхаар тохиролцож орон сууцыг эзэмшиж эхэлсэн, тэрээр 2022 оны 11 сарын төлбөрөөс 165 000 төгрөг, 12 сарын төлбөр, 2023 оны 01 дүгээр сарын 06 дугаар сарын хүртэл хөлсөө төлөөгүй, нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг хөлс төлөх талаарх мэдэгдлийг 2 удаа хүргүүлсэн үйл баримт тогтоогдсон.
5. Хариуцагч 2022 оны 11 сарын төлбөрөөс 165 000 төгрөг, 2022 оны 12 дугаар сар, 2023 оны 01 дүгээр сарын 06 дугаар сарын хөлс төлөөгүй, орон сууцыг чөлөөлөх талаар тус тус маргаагүй.
6.Зохигчдын хооронд орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн байна.
7.Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.
8.Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1.-д эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцлөөр сунгасанд тооцно гэж заасан.
9.Талууд орон сууц хөлслөх гэрээний хугацааг 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл хугацаагаар тохиролцсон, эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй байх тул талуудын хооронд байгуулсан гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцлөөр сунгасанд тооцно.
10.Нэхэмжлэгч нь сууцны зориулалттай орон сууцны өрөөг хариуцагчийн эзэмшилд шилжүүлсэн, талуудын хооронд байгуулсан орон сууц хөлслүүлэх гэрээний 2-д хөлслүүлэгч хөлслөгчөөс орон сууц хөлсөлсний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөхийг шаардах эрхтэй, Иргэний хуулийн 289.1.2.-д хөлслөгч эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх үүрэгтэй, мөн хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.3.-д хөлслөгч 3 сарын турш хөлсөө төлөөгүй бол гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасан тул нэхэмжлэгч хэлэлцэн тохирсон хөлсийг шаардах, хариуцагч хөлсийг төлөх үүрэгтэй.
11.Иймд хариуцагч ээс 2022 оны 11 сарын төлбөрийн үлдэгдэл 165 000 ₮, 2022 оны 12, 2023 оны 01, 02, 03, 04, 05, 06 төлбөр нийт 3 525 000 / 7 сар х480 000 ₮=3 360 000 ₮, 3 360 000+165 000 ₮=3 525 000 / төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэстэй гэж үзлээ.
12.Талуудын хооронд байгуулсан орон сууц хөлслүүлэх гэрээний 4-д байрны түрээсийн төлбөр болон хэрэглээний төлбөрийг сар сардаа төлөх хэрэв төлөхгүй тохиолдолд хөлслүүлэгч гэрээг цуцлаж байр суллуулж авах эртэй гэж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж тус тус заасан.
13. Нэхэмжлэгч нь ************** 3 өрөө орон сууцны өмчлөгч болох нь 11/240 тоот эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, хавсралт, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000598358 дугаар гэрчилгээгээр нотлогдож байх тул тэрээр хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж үзэж, *******,******* 3 өрөө орон сууцыг ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэв.
14.Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141 550 төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ээс 141 550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор заав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1., 106 дугаар зүйлийн 106.1.-д заасныг баримтлан хариуцагч ээс 3 525 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч-д олгож, *******,******* 3 өрөө орон сууцыг ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141 550 төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ээс 141 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА