| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2017/0252/э |
| Дугаар | 0272 |
| Огноо | 2017-09-12 |
| Зүйл хэсэг | 116.1., |
| Улсын яллагч | Т.Ганзориг |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 0272
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Буяндэлгэр
Улсын яллагч Т.Ганзориг
Шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-од холбогдох эрүүгийн 17250000000059 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч:Х- овгийн Б-гийн Б-, Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, ** багийн ** тоотод оршин суух, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 04 сарын 22-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил, 2 сар, 05 хоногийн хорих ялаар шийтгэгдэж байсан , хэрэг хариуцах чадвартай /РД: хх**********/
Шүүгдэгч Б.Б-ыг 2017 оны 08 сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын *** баг *** тоотод Б.М-ын нүүрэн тус газар нь цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар тогтоогдсон нөхцөл байдал: Б.Б- нь 017 оны 08 сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын *** баг *** тоотод гэртээ хамтран амьдрагч Б.М-тай маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж биед нь тархи доргилт, зүүн нүдний алимны доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи зүүн хацар бүсэлхийнд зөөлөн эдэд цус хуралт зэрэг хөнгөн зэргийн гэмтэл учруулсан байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Б.М-ын “2017 оны 08 сарын 18-ны өдөр манай нөхөр Б- унтаж байгаад босч ирээд надад хоол унд хийж өгсөнгүй гээд миний бөгс рүү хоёр удаа өшиглөхөөр нь намайг зодох гэж байна гэж бодоод аавынхаа гэрт орсон юм. Б- нь тухайн үед том хүүгээ аваад гараад явсан байсан. Гадуур явж байгаад 11 цагийн үед гэртээ орж ирээд хоол байна уу гэхээр нь хоол байхгүй, би чиний боол биш гэж хэлэхэд хэрүүл маргаан өдөж байгаад намайг үнсье гэхээр нь би гараараа Б-ын шанаа руу нэг удаа цохисон. Тэгээд Б- хэрүүл өдөж байгаад миний хоолойг боож би чамайг ална шүү би чамайг тахир дутуу болгож байж миний санаа амарна гээд над руу сандал шидсэн. Тэгээд Б- миний зүүн нүд рүү гараараа цохисон. Энэ үед хажуу байшингаас аав Б- гэрт орж ирэхэд Б- уурлаж орилж чарлаад танай хүүхэд намайг зодлоо гээд 4 настай охиноо авч гараад гэрийн үүдэнд цагдаад баригдсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/
2.Гэрч Б.Б-ын ..:” Манай хашаанд миний охин М-ынх хамт байдаг юм. 2017 оны 08 сарын 18-ны орой 16 цагийн үед намайг гэртээ байхад миний охин М- уйлж орж ирээд Б- намайг зодчихлоо гээд орилохоор нь би гэрээс нь гарч Б-ын гэрт ороход хүүхдүүд нь уйлсан, М-ын зүүн нүд хавдсан байсан“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/
3.Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 08 сарын 22-ны өдрийн 704 дугаартай: Б.М-ын биед тархи доргилт, зүүн нүдний алимны доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи зүүн хацар бүсэлхийнд зөөлөн эдэд цус хуралт зэрэг гэмтэл үүссэн. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ“ гэсэн дүгнэлт /хх-ийн 21-р хуудас/
4.Шүүгдэгч ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-н 30-р хуудас/ 5.Шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн “эхнэр уурлаад салаавч гаргаад доромжлоод байхаар нь цохисон”гэх мэдүүлэг.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай байх тул шүүх шийдвэртээ үндэслэсэн бөгөөд шүүгдэгч Б.Баялагийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж дүгнэсэн болно.
Шүүгдэгч Б.Б- нь 2017 оны 08 сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын *** баг *** тоотод гэртээ хамтран амьдрагч Б.М-ын нүүрэн тус газар нь цохиж биед нь тархи доргилт, зүүн нүдний алимны доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи зүүн хацар бүсэлхийнд зөөлөн эдэд цус хуралт зэрэг хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.М-ын мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны 704 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хохирогчийн зүй бус харилцаа, үйлдэл хэрэг гарахад нөлөөлсөн байдлыг харгалзан үзэж торгох ялаар шийтгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй,төлөх төлбөргүйг дурдсан болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х- ний эрүүл мэндэд санаатай халдах,хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-од оногдуулсан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-од урьд авсан хувийн баталгаа өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ