Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2023/0493

 

 

 

 

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нэхэмжлэгч П.Энхбаяр, хариуцагч Монгол Улсын шадар сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Идэр, хариуцагч Мал эмнэлгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэнгэлмаа нарыг оролцуулан П.Энхбаярын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Шадар сайд, Мал эмнэлгийн ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.Энхбараас шүүхэд бичгээр гаргасан эвлэрлийн гэрээнд: ...Эврэлийн гэрээг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 хэсгийг удирдлага болгон нэг талаас Мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч П.Энхбаяр, нөгөө талаас Нийслэлийн мал эмнэлгийн газрын дарга М.Түмэннаст бид харилцан тохиролцож дор дурдсан нөхцөлөөр энэхүү гэрээг байгуулав.

 

Нэг. Гэрээний агуулга

 

1.1 Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/460 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн даатгалын болон нийгмийн даатгалын бичилтийг хийлгэх, холбогдох цалин хөлсийг нөхөн гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.

 

1.2 Талууд энэхүү гэрээний 1.1-д дурдсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэхүү гэрээний 2 дугаар зүйлд заасан нөхцөлөөр эвлэрч байна.

 

Хоёр. Эврэлийн нөхцөл

 

2.1 Нэхэмжлэгч П.Энхбаярыг шүүгчийн захирамжид заасан өдрөөс эхлэн Мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагчаар томилон ажиллуулахаар харилцан тохиролцов.

 

Гурав. Талуудын үүрэг

 

3.1. Талууд энэхүү хүлээсэн үүргээ үл маргах журмаар биелүүлэх бөгөөд ямарваа байдлаар зөрчихгүй болно.

 

Дөрөв. Бусад зүйл

 

4.1 энэхүү гэрээг гурван хувь үйлдэн талууд тус бүр гарын үсэг зурж нэг хувийг хадгалж шүүхэд хүргүүлнэ.

 

4.2 Энэхүү гэрээ нь Шүүгчийн захирамжаар баталгаажсанаар хүчин төгөлдөр болно. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

П.Энхбаярын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Шадар сайд, Мал эмнэлгийн ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар нар Эвлэрлийн гэрээ-г бичгээр байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулсныг шүүхээс хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар нэхэмжлэгч Нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д ...хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, эсхүл татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно., 68 дугаар зүйлийн 68.2-т Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрсэн тохиролцоогоо бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна, гэж заасан.

 

Шүүхэд нэхэмжлэгчээс Эвлэрлийн гэрээ-г ирүүлсэн байх бөгөөд уг гэрээг талууд хуулиар тогтоосон эрх хэмжээний хүрээнд нийлүүлж байгуулсан нь дээр дурдсан хуулийн заалтуудтай зөрчилдөхгүй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар энэ талаар ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж шүүгчийн захирамжийн үр дагавар тайлбарласныг ойлгож энэ тухай баримтад гарыг үсэг зурсан болно.

 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т заасныг тус тус баримтлан П.Энхбаярын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Шадар сайд, Мал эмнэлгийн ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргад тус тус холбогдох Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн П.Энхбаярт сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/460 дугаар тушаалыг хүчингүй болгох шаардлага бүхий захиргааны хэрэгт талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Н.ДУЛАМСҮРЭН