| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2017/0254/Э |
| Дугаар | 0267 |
| Огноо | 2017-09-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Оюунтуяа |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 0267
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Сэр-Оддамба
Улсын яллагч Л.Оюунтуяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Ганбат
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч М.Ганбат
Өсвөр насны шүүгдэгч Г.Ш- нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ш-ад холбогдох эрүүгийн 1725001550074 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд хаалттай хянан хэлэлцэв.
Шүүгдэгч:М овгийн Г-ын Ш-, Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-ны өдөр Завхан аймгийн ** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, аав, дүүгийн хамт Орхон аймаг Баян-Өндөр ** багийн ** тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,/РД: хх*********/
Өсвөр насны яллагдагч Г.Ш-ыг 2017 оны 08 сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, *** багийн ** байрны орчим Г.Д-г зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар тогтоогдсон нөхцөл байдал: Г.Ш- нь 2017 оны 08 сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, *** багийн ** байрны орчим насанд хүрээгүй Г.Д-тэй маргалдаж улмаар түүнийг зодож биед нь тархи доргилт, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдэд цус хуралт зэрэг хөнгөн зэргийн гэмтэл учруулсан байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Э.Д-гийн мөрдөн байцаалтад өгсөн “2017 оны 08 сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** сумын ** байрны хажууд явж байсан чинь Ш- гэх сургуулийн ахтай таарсан. Шараваа ах надтай хамт 1 дүгээр микро орчихоод ирэх үү гэхээр нь за гээд хамт явсан. Тэгээд 1-4-р байранд очоод “би явлаа” гэж хэлсэн чинь байж бай гээд хөл рүү өшиглөсөн. Яагаад байгаа юм, танд би дээрэлхүүлэх ёстой юм уу гэсэн чинь Шараваа ах сууж байгаад босч ирээд нүүрэн тус газар нэг удаа цохиод үснээс зулгааж намайг орц руу дагуулж орох гээд би нүүр рүү нь нэг удаа цохисон. Тэгээд намайг үснээс зулгааж толгойн тус газарт 4 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/
2.Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 08 сарын 23-ны өдрийн 705 дугаартай: “Д-гийн биед тархи доргилт, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдэд цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Тархи доргилт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. “ гэсэн дүгнэлт, /19-р хуудас/
3.Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас болон хувийн байдлын бусад баримтууд /хх-н 29-36-р хуудас/
4.Шүүх хуралдаанд өсвөр насны шүүгдэгч Г.Ш-ын өгсөн “Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг зэргийг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.
Шүүгдэгч Г.Ш- нь 2017 оны 08 сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, *** багийн ** байрны орчим насанд хүрээгүй Г.Д-тэй маргалдаж улмаар зодож биед нь тархи доргилт, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдэд цус хуралт зэрэг хөнгөн хохирол учруулсан болох нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Э.Д-гийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны 705 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Ш-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг хүний эрүүл мэндэд санаатай халдах,хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний насанд хүрээгүй байдлыг харгалзан үзсэн болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч төлбөр нэхэмжлээгүйг дурдсан болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М-ий эрүүл мэндэд санаатай халдах,хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Г.Ш-ад оногдуулсан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй,хохирогч төлбөр нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ш-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ