| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 194/2025/2465/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2885 |
| Огноо | 2025-12-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.8.1., |
| Улсын яллагч | Э.Мөнхболд |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2885
2025 12 17 2025/ШЦТ/2885
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тойргийн шүүгч М.Түмэннаст даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Норжинсүрэн,
улсын яллагч Э.Мөнхболд,
хохирогч Э.Б ,
шүүгдэгч/хохирогч Л.У,
шүүгдэгч/хохирогч Ү.Н нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.У, Ү.Н нарт холбогдох эрүүгийн 2509 00000 0850 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Л.У, Монгол Улсын иргэн,
Ү.Н, Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.У нь 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 100 айлын уулзвар дээр машин шүргэсэн гэх шалтгаанаар 00-00 УУУ улсын дугаартай “тоёота кровн” загварын тээврийн хэрэгслээр 00-00 УУУ улсын дугаартай “приус 30” загварын тээврийн хэрэгслийн араас мөргөж дотор нь сууж явсан хохирогч Э.Б ийн биед тархи доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
мөн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 100 айлын уулзвар дээр машин шүргэсэн гэх шалтгаанаар 00-00 УУУ улсын дугаартай “тоёота кровн” загварын тээврийн хэрэгслээр иргэн Ү.Н ийн эзэмшлийн 00-00 УУУ улсын дугаартай “приус 30” загварын тээврийн хэрэгслийн араас мөргөж ард гуперийг гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 360.000 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч Ү.Н нь 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 100 айлын уулзвар дээр зам дээр шахсан, тээврийн хэрэгслийн араас мөргөсөн гэх шалтгаанаар өөрийн 00-00 УУУ улсын дугаартай “приус 30” загварын тээврийн хэрэгслээр Л.У-ын 00-00 УУУ улсын дугаартай “тоёота кровн” загварын тээврийн хэрэгслийг шүргэж урд гупер, баруун урд крыло, баруун урд обуд зэргийг гэмтээсэн, түүнчлэн, машинаасаа бууж капот, толь, их гэрэл, хаалганы шил зэргийг цохиж гэмтэл учруулсны улмаас бага хэмжээнээс дээш буюу 4.026.000 төгрөгийн хохирол учруулсан буюу шүүгдэгч Л.У Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Ү.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч/хохирогч Л.У нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүгдэгч/хохирогч Ү.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Хүүхдээ 10 сар хүрэхээр компьютерт оруулна. Хохирол нэхэмжлэхгүй гэв. Гомдол саналгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Хохирогч Л.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр 15 цагийн орчмын үед машинаа бариад эгнээ замаараа явж байхад цэнхэр өнгийн “приүс-30” загварын машин хажуугаас шахаад байсан юм. Тэгээд зүгээр явж байхад миний машины хойд талын карлог машинаараа хальт хүрч зурах шиг болохоор нь хоёулаа бууж ирээд машинаа харсан. Нөгөө залууд би хандаж би эгнээндээ явж байхад чи яагаад намайг шахаад мөргөж байгаа юм бэ гэхэд өөдөөс битгий солиор гэх хариу тайлбар хэлж бид хоёр маргалдсан. Тэгээд бид хоёр машин машиндаа суугаад гайгүй болохоор нь хөдлөхийг завдаад байж байтал намайг хөдлөхөөс урьтаж хөдлөөд миний машины жолооч талын куперийн урдуур дарж орж ирээд шүргэж машиныг минь гэмтээж зогссон. Тэгэхээр нь би уурлаж ардаас нь арын куперийг нь шүргэж зогссон. Цэнхэр приүстэй залуу бууж ирээд миний машины шил рүү 2-3 удаа гараа цохисон. Тэгээд буцаж багажаасаа данхраад гаргаж ирээд миний жолооч талын шилийг тухайн данхраадаар цохиж намайг зодохыг завдсан. Тэр үед нь би айгаад хаалгаа дотроос нь цоожилж цагдаа ирэхийг хүлээсэн юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас),
Хохирогч Э.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 04 дүгээр сарын 11-ний 15 цаг 30 минутад өдөр 7 дугаар төв дээр үзлэгтэй үзүүлэх гээд яараад явж байсан хажуу талаас анхнаасаа эгнээ байр эзлэх гээд шахаад байхаар нь би нөхөртэй хэлээд наад машинаа оруулчих гээд оруулах гээд байж байсан чинь араас жолоочийн эсрэг талын урд талын гуперыг бөгсөөрөө шүргээд зогссон, тэгээд манай нөхөр буугаад за гайгүй байна гээд тохиролцоод бас эмнэлгийн цаг гээд яараад явж байсан. Тэгээд явах гэсэн чинь араас гөлгөө зайл цагдаа дууд эгнээ байраа зөв харахад яадаг юм гээд манай нөхөр дээр ирээд духаа нийлүүлээд биеэрээ түлхээд байсан болохоор манай нөхөр тоохгүй шууд суугаад хөдөлсөн тэр машины урдуур гараад эгнээнд ороод зогссон чинь араас ирээд хүчтэй бүүр санаатай мөргөсөн. Санаатай хүчтэй мөргөсөн болохоор манай нөхөр уурлаад яаж байгаа юм хүүхэдтэй явж байна гэж шууд машиндаа ороод хаалга цоожлоод машин дотроосоо салаавч гаргаад орилоод байсан бүүр гарч ирэхгүй болохоор нь би бууж очиход гараад ирээ би нярай хүүхэдтэй явж байна, санаатай араас ирээд хүчтэй мөргөчихлөө гэсэн чинь бууж ирэхгүй байхаар нь манай нөхөр уурлаад машины багажаас данхраад гаргаж ирээд урд талын купод нь дэр нэг цохисон, өөр зүйл зүйл рүү бол цохиогүй тэгсэн ч тэр залуу гарч ирэхгүй байсан. Тэгэхээрр нь бид хоёр үзлэгийн яаралтай цагтай байсан болохоор шууд яараад хөдлөөд явсан...Тэр өдөр хүчтэй мөргөснөөс болж толгой байнга өвдөх, үр дээр тэврээд явж байсан нярай хүүхэд маань 3 хоног хүчтэй гүйлгэж 3 хоног толгойн бариулж, ар талын сандал дээр унтаад явж байсан охин маань унахдаа хүчтэй шалавч дээр унаснаас болоод толгойн өвдөх дотор нь муухайрах шинж тэмдгүүд илэрч байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас),
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн 2025 оны 04 дүгээр сарын 19- ний өдрийн: “...Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 100 айлын уулзварын хяналтын камерын бичлэгийг 2025 оны 04 дүгээр сарын сарын 11-ний өдөр 15 цаг 00 минутад эхлүүлэв. Камерын бичлэг эхлэх үед бичлэг нь баруун болон урд зүг рүү харсан байв. Хяналтын камерын дүрс бичлэгийг шүүхэд 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 15 цаг 35 минутад саарал өнгийн “приус 30” загварын, саарал өнгийн “кровн” загварын тээврийн хэрэгслүүд мөргөлдөж маргалдан 15 цаг 40 минутад тохиролцоод хөдлөөд төв зам руу гарч байхад араас нь “кровн” загварын машин ирж мөргөж байгаа дүрс бичлэг байв...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 6017 дугаар: “...Э.Б ийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэн боломжтой... дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1,1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас),
“Итгэлт хөрөнгө” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас),
“Тэнцвэрт Эстимэйт Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 61-64 дүгээр хуудас),
Хохирогч Э.Б-ээс гаргаж өгсөн хохирлын баримтууд (хавтаст хэргийн 48-52 дугаар хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 88, 109 дүгээр хуудас),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 91, 92 дугаар хуудас),
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 84, 110 дугаар хуудас),
Нийгмийн даатгалын төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 86, дугаар хуудас),
Шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 95-98, 101-107 дугаар хуудас) зэргийг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагчаас “Шүүгдэгч Л.У нь 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 100 айлын уулзвар дээр машин шүргэсэн гэх шалтгаанаар 00-00 УУУ улсын дугаартай “тоёота кровн” загварын тээврийн хэрэгслээр 00-00 УУУ улсын дугаартай “приус 30” загварын тээврийн хэрэгслийн араас мөргөж дотор нь сууж явсан хохирогч Э.Б ийн биед тархи доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 100 айлын уулзвар дээр машин шүргэсэн гэх шалтгаанаар 00-00 УУУ улсын дугаартай “тоёота кровн” загварын тээврийн хэрэгслээр иргэн Ү.Н ийн эзэмшлийн 00-00 УУУ улсын дугаартай “приус 30” загварын тээврийн хэрэгслийн араас мөргөж ард гуперийг гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 360.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Ү.Н нь 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 100 айлын уулзвар дээр зам дээр шахсан, тээврийн хэрэгслийн араас мөргөсөн гэх шалтгаанаар өөрийн 00-00 УУУ улсын дугаартай “приус 30” загварын тээврийн хэрэгслээр Л.Уын 00-00 УУУ улсын дугаартай “тоёота кровн” загварын тээврийн хэрэгслийг шүргэж урд гупер, баруун урд крыло, баруун урд обуд зэргийг гэмтээсэн, түүнчлэн, машинаасаа бууж капот, толь, их гэрэл, хаалганы шил зэргийг цохиж гэмтэл учруулсны улмаас бага хэмжээнээс дээш буюу 4.026.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Л.У Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Ү.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай...” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нар нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Үйл баримтын талаарх дүгнэлт
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Л.У нь 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 100 айлын уулзвар дээр машин шүргэсэн гэх шалтгаанаар 00-00 УУУ улсын дугаартай “тоёота кровн” загварын тээврийн хэрэгслээр 00-00 УУУ улсын дугаартай “приус 30” загварын тээврийн хэрэгслийн араас мөргөж дотор нь сууж явсан хохирогч Э.Б ийн биед тархи доргилт гэмтэл учруулсан байна.
Хохирогч Э.Б т Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 6017 дугаар дүгнэлтээр “тархи доргилт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт гарчээ.
Мөн шүүгдэгч Л.У нь 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 100 айлын уулзвар дээр машин шүргэсэн гэх шалтгаанаар 00-00 УУУ улсын дугаартай “тоёота кровн” загварын тээврийн хэрэгслээр иргэн Ү.Н ийн эзэмшлийн 00-00 УУУ улсын дугаартай “приус 30” загварын тээврийн хэрэгслийн араас мөргөж ард гуперийг гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 360.000 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч Ү.Н нь 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 100 айлын уулзвар дээр зам дээр шахсан, тээврийн хэрэгслийн араас мөргөсөн гэх шалтгаанаар өөрийн 00-00 УУУ улсын дугаартай “приус 30” загварын тээврийн хэрэгслээр Л.Уын 00-00 УУУ улсын дугаартай “тоёота кровн” загварын тээврийн хэрэгслийг шүргэж урд гупер, баруун урд крыло, баруун урд обуд зэргийг гэмтээсэн, түүнчлэн, машинаасаа бууж капот, толь, их гэрэл, хаалганы шил зэргийг цохиж гэмтэл учруулсны улмаас бага хэмжээнээс дээш буюу 4.026.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тус тус тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.
Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Л.У Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Ү.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн тухай
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч Л.У нь 00-00 УУУ улсын дугаартай “тоёота кровн” загварын тээврийн хэрэгслээр 00-00 УУУ улсын дугаартай “приус 30” загварын тээврийн хэрэгслийн араас мөргөж дотор нь сууж явсан хохирогч Э.Б ийн биед гэмтэл, түүний Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Хохирогч Э.Б т Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 6017 дугаар дүгнэлтээр “тархи доргилт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Л.У нь хохирогчийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Эд хөрөнгө устгах, гэмтхээр гэмт хэргийн тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчлан зааж хүний өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан ба бусдын өмчлөх эрх, эд хөрөнгөд хууль бусаар халдсан санаатай үйлдлийн улмаас Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс дээш хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
“Эд хөрөнгө устгасан” гэж эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжгүй болгосныг, “эд хөрөнгө гэмтээсэн” гэж эд хөрөнгөд гэмтэл учруулж, эд хөрөнгийг сэргээж засварласны дараагаар зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжтой байхыг ойлгоно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дэх заалтад “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно” гэж буюу 300.000 төгрөгөөс дээш хохирол учирсан байхыг шаардах бөгөөд тус гэмт хэргийн улмаас хохирогч Ү.Н ид 360.000 төгрөгийн хохирол, хохирогч Л.У-т 4.026.000 төгрөгийн хохирол тогтоогдсон нь бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байна.
Шүүгдэгч Л.У нь 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 100 айлын уулзвар дээр машин шүргэсэн гэх шалтгаанаар 00-00 УУУ улсын дугаартай “тоёота кровн” загварын тээврийн хэрэгслээр иргэн Ү.Н ийн эзэмшлийн 00-00 УУУ улсын дугаартай “приус 30” загварын тээврийн хэрэгслийн араас мөргөж ард гуперийг гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 360.000 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч Ү.Н нь 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 100 айлын уулзвар дээр зам дээр шахсан, тээврийн хэрэгслийн араас мөргөсөн гэх шалтгаанаар өөрийн 00-00 УУУ улсын дугаартай “приус 30” загварын тээврийн хэрэгслээр Л.У-ын 00-00 УУУ улсын дугаартай “тоёота кровн” загварын тээврийн хэрэгслийг шүргэж урд гупер, баруун урд крыло, баруун урд обуд зэргийг гэмтээсэн, түүнчлэн, машинаасаа бууж капот, толь, их гэрэл, хаалганы шил зэргийг цохиж гэмтэл учруулсны улмаас бага хэмжээнээс дээш буюу 4.026.000 төгрөгийн хохирол учруулсан байх тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж зааснаар шүүгдэгч Л.Уын үйлдэл нь хэд хэдэн гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч Л.У-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэм буруутайд,
Шүүгдэгч Ү.Н ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж,
510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.
Хохирогч нараас хэн аль нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нэхэмжлэхгүй гэсэн тул уг шийтгэх тогтоолоор шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Улсын яллагчаас “Шүүгдэгч Л.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар 500.000 төгрөгөөр торгох, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах. Уг ялыг нэмж нэгтэн нийт 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Ү.Н ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэх саналыг гаргасан.
Шүүгдэгч Л.У, Ү.Н нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Л.У-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу хэд хэдэн гэмт хэргийн шинжтэй нэг үйлдэл гаргасан, үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Э.Б т тархи доргилт гэмтэл учирсан, хувийн байдлыг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус,
Шүүгдэгч Ү.Н-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.У-т энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг тус тус нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялын хэмжээг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тогтоов.
Шүүгдэгч Л.У, Ү.Н нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсаргагдсан 1 ширхэг СиДи-г хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргав.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Л.У, Ү.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.У-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэм буруутайд,
Шүүгдэгч Ү.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Л.У-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч Ү.Н-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.У-т энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг тус тус нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялын хэмжээг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Шүүгдэгч Л.У, Ү.Н нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хохирогч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсаргагдсан 1 ширхэг СиДи-г хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Л.У, Ү.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ