Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2026/ШЦТ/25

 

 

 

 

 

 

 

 

 

  2026           01           05                                         2026/ШЦТ/25

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2026/0032/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунцэцэг,

Улсын яллагч Б.Доржханд,

Шүүгдэгч Б.*******, Э.*******, Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* овогт *******ын *******, ******* овогт *******гийн *******, ******* овогт *******ийн ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2518002740828 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, суманд төрсөн, тай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Дархан- Уул аймгийн Дархан сумын баг, тоотод оршин суух хаягтай, урьд

 

Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 5тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 400 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, ******* овогт *******ын ******* РД://,

 

Монгол Улсын иргэн, 1983 оны сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, тай, эрэгтэй, , мэргэжилтэй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 баг, тоотод оршин суух хаягтай, урьд

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 246 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, ******* овогт *******гийн ******* РД://,

 

Монгол Улсын иргэн, -ны өдөр Дорнод аймагт суманд төрсөн, тай, эмэгтэй, боловсролтой, мэргэжилтэй, Төмөртэйн уурхайд ажилтай, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 баг тоотод оршин суух хаягтай, ******* овогт *******ийн ******* РД://,

 

Холбогдсон хэргийн талаар:

Б.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,  Э.*******, Д.******* нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2025 оны 3 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэр, "" зочид буудлын тоотод байхдаа хохирогч Б.ын гар цүнхнээс Samsung Galaxy Z Fold-5 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,200,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Э.*******, Д.******* нар нь 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 20 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.ын эзэмшлийн Samsung Galaxy Z Fold-5 маркийн гар утсыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг нь мэдсээр байж иргэн Б.т 1,000,000 төгрөгөөр худалдан борлуулж, 350,000 төгрөгийг нь авсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 10/,

Хохирогч Б.ын "...Би өнгөрсөн 2025 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотоос таньдаг ахын хамт Дархан-Уул аймагт ирсэн. Дарханд ирээд шинэ Дарханд байрлах "" зочид буудлын тоот өрөөнд 18 цагийн үед байрласан юм. Тэгээд маргааш нь буюу 2025 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 12 цагийн үед Улаанбаатар хот руу явж байгаад би гар утсаа санаад машин дотор хайгаад олоогүй... Би жижиг гар цүнхэндээ хийчихсэн байсан. Би тухайн 3 дугаар сарын 22-ны өдөр хотоос Дархан луу явж байхдаа хүнтэй ярьсан. Тэрнээс хойш ашиглаагүй. Би гар цүнхээ машиныхаа урд талын хайрцагт хийчихсэн байж байгаад зочид буудал руу орохдоо аваад орсон. Дахиж өрөөнөөсөө авч гараагүй. Надтай хамт явж байсан ах болон ахтай уулзах гэж ирсэн хүмүүс л байсан. Нийт 4-5 хүн л ирсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 64-65/,

Гэрч Н.ын “...Улаанбаатар хотоос , гэх ажлын газрын 2 хүнтэйгээ Дархан-Уул аймагт газар тариалангийн аварга ногоочин гэх хүний найранд ирээд “” зочид буудалд байрласан юм. Тэгээд оройхон 00 цаг хүртэл , нар найр луу ороод би өрөөндөө үлдсэн юм. 00 цагаас хойш найран дээр байсан 10 гаруй хүмүүс , нартай хамт орж ирээд манай өрөөнд архи, пиво ууцгааж байгаад манай өрөөнд , , , , гэх зүс таних хүн зэрэг 5-6 хүн хамт хоносон юм... 13 цагийн орчимд өөрийнхөө нөгөө утаснаас над руу залгаад "миний утсыг харсан уу, гар цүнхэнд байсан 2 утасны 1 утас нь алга байна" гэж ярьж байсан. ...******* гэх хүнийг бол танина. Хот хооронд явдаг жолооч байгаа юм. Би тухайн үед Б.ын гар утсыг ******* авсан байж магадгүй гэж бодож байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 69/,

Иргэний нэхэмжлэгч Б.ын “... Би 2025 оны 3 дугаар сарын 24- ний өдөр миний утасны дугаар луу үл таних эмэгтэй хүн залгаад /ямар дугаараас гэдгийг нь санахгүй, мэдэхгүй байна/ "Samsung Z Fold" маркийн гар утас авах уу, 1,600,000 төгрөгөөр худалдаж авах уу" гэж асуухаар нь би тийм үнэтэй худалдаж авч чадахгүй ээ гэж хэлээд яриагаа дуусгасан чинь 20 цагийн орчимд над руу дахиж залгаад мөнгөний хэрэг гараад байна, үнэ тохиролцоод өгчихье гэж хэлээд Дархан зочид буудлын 2 хорооллын хойно гэртээ байж байсан чинь Приус маркийн автомашинтай эрэгтэй, эмэгтэй 35-40 орчим насны 2 хүн ирэхээр нь машинд нь суугаад гар утсыг нь шалгаад авахаар тохироод Хаан банкны тоот данс руу өөрийн Хаан банкны тоот данснаас 1,000,000 төгрөгийг 20 цаг 18 минутад шилжүүлээд салцгаасан юм. Тэгээд 2025 оны 06 сард байх худалдаж авсан гар утсаа зүс таних дүү гэх хүний таньдаг ах нь надаас худалдаж авч байсан юм. ...тухайн гар утсыг худалдаж авч байсан 1,000,000 төгрөгийг буцаагаад авчих юм бол гомдол, санал гээд байх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 76/,

“Юнител” ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 12-01/482тай албан бичиг/хавтаст хэргийн 31/,

Э.ын Хаан банкны 510805417ын дансны хуулга /хавтаст хэргийн 34/,

Д.*******гийн Худалдаа хөгжлийн банкны , Хаан банкны дугаарын дансны хуулга /хавтаст хэргийн 36-37/,

Иргэний нэхэмжлэгч Б.аас хохирогч Б.ын Samsung Galaxy Z Fold-5 маркийн гар утсыг хүлээн авч, хохирогч Б.д хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 38-39/,

Б.*******ын Хаан банкны дугаарын дансны хуулга /хавтаст хэргийн 43-44/,

 “Ашид билгүүн хөрөнгө үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн ТХҮ-925-91184тай “2,200,000 төгрөг” гэх гар утасны үнэлгээг тогтоосон дүгнэлт /хавтаст хэргийн 92-96/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Б.******* нь хохирогч Б.ын гар цүнхнээс Samsung Galaxy Z Fold-5 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,200,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийн,

Шүүгдэгч Э.*******, Д.******* нар нь Б.*******ын гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө болох Samsung Galaxy Z Fold-5 маркийн гар утсыг Б.т 1,000,000 төгрөгөөр худалдан борлуулж, 650,000 төгрөгийг Б.*******д өгч 350,000 төгрөгийг нь авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул дээрх зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.д 2,200,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд Samsung Galaxy Z Fold-5 маркийн гар утсыг буцаан өгсөн, мөн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршигт төлбөр нэхэмжлээгүй,  иргэний нэхэмжлэгч Б.т учирсан хохирол болох 1,000,000 төгрөгийг шүүх хуралдаан түр завсарлага авсан хугацаанд шүүгдэгч Б.*******, Э.*******, Д.******* нар төлсөн байх тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Б.*******, Э.*******, Д.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Б.*******, Э.*******, Д.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 9 сарын хугацаагаар,  шүүгдэгч Э.*******, Д.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр тус тус 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.*******, Э.*******, Д.******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******, Э.*******, Д.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт *******ын *******ыг бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. ******* овогт *******гийн *******, ******* овогт *******ийн ******* нарыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, шилжүүлсэн; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 9 сарын хугацаагаар,  шүүгдэгч Э.*******, Д.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тус тус 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд шүүгдэгч Б.*******, Э.*******, Д.******* нарт оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

  1. Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.ГЭРЭЛТ-ОД